Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1425

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

                                  

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,              

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Иргэний нэхэмжлэгч Ж.Хасар,

Иргэний хариуцагч И.Баттулга,

Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И.Б холбогдох 1807000260197 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, жолооч /2018 оны 2 дугаар сарын 2-нд жолооч болсон/, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эх, ахын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй,

-2003 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Налайх дүүргийн шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, И.Б .

 

            /Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

           

Шүүгдэгч И.Б нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Top газ" шатахуун түгээх станцын хойд талын замд “Хонда Фит” маркийн 61-89 УНЭ улсын дугаартай тээврийн хэрзгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а. "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", мөн дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: “а/согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ж.Хасарын жолоодож явсан Тоёота Королла маркийн 39-13 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Г.Ариунцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ж.Хасар мэдүүлэхдээ: “Болсон явдлын талаар надад яриад байх зүйл байхгүй. Машины хохирлын үнэлгээ машины хохиролд 12.229.800 төгрөг, үнэлгээг хийлгэхэд 1.046.800 төгрөг болсон. Энэ гарсан хохирлоо шүүгдэгчээс авмаар байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний И.Баттулга мэдүүлэхдээ: “Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй. Би одоогоор төлөх чадваргүй байна. Надад бас хохирол гарсан байгаа. Би үүнийгээ дүү болох И.Баттогтохоос нэхэмжлэхгүй.”гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хохирогч Г.Ариунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-35-36/, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27-30/, иргэний нэхэмжлэгч Ж.Хасарын өгсөн мэдүүлэг /хх-38-40/, иргэний нэхэмжлэгч И.Баттулгын өгсөн мэдүүлэг /хх-47-49, 63/, гэрч Ж.Хасарын өгсөн мэдүүлэг /хх-52-53/, гэрч Э.Эрдэнэ-Очирын өгсөн мэдүүлэг /хх-56/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹08шэ/31, ¹08шэ/92 дугаартай дүгнэлт /хх-65, 67/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 824 дугаартай дүгнэлт /хх-90/, “Ухаа Шүрт Консалтинг” Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт №12188 /хх-69-74/, “Вендо Appraisal company” автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт №18735 /хх-84-85/, Техникийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт /хх-93/, шүүгдэгч И.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-103/, шүүгдэгч И.Б ял шалгах хуудас /108/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.Б нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Top газ" шатахуун түгээх станцын хойд талын замд “Хонда Фит” маркийн 61-89 УНЭ улсын дугаартай тээврийн хэрзгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а. "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", мөн дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: “а/согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ж.Хасарын жолоодож явсан Тоёота Королла маркийн 39-13 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Г.Ариунцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь: 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Ариунцэцэгийн өгсөн: “....2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр И.Баттогтохтой Налайх дүүргийн Соёлын Төв ордоны урд тааралдаад “Ногоон зоорь” ороод ирье” гэхээр нь И.Баттогтохын машинд суугаад хоёулаа явсан. Тэгээд нэг айлд очсон. Очсон айлд хүн байгаагүй болохоор нь буцаад Налайх орохоор болоод хөдөлсөн. Замдаа дэлгүүрээс 1 шил архи аваад машин дотор хувааж уугаад хөдөлсөн. Би жолоочийн хажуу талын урьд сандалд сууж явсан. Миний талаас 1 машин ирж байсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд осолд орсон, цагдаа ирсэн байсан.... Би эмнэлэгт хэвтээгүй. Яаж осол болсон талаар мэдээгүй.... Бие зүгээр байгаа. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй.“ /хх-35-36/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ж.Хасарын өгсөн: "...Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед байхаа яг цагийг нь сайн санахгүй байна... өөрийн эзэмшлийн 39-13 УНЦ улсын дугаартай Corolla-Rumion маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ... “Top газ” шатахуун түгээх станц хүрэх гээд замын баруун талд хойшоо чиглэлтэй явж байтал өөдөөс эсрэг урсгалд явж байсан 61-89 УНЕ улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай явж байснаа зөрөх үед гэнэт миний талын урсгал руу дараад машины эгц урдаас мөргөсөн.... тэр машин дээр очиход жолоо барьж явсан залуу нь согтуурууулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хамт зорчиж явсан эмэгтэй бас согтуу байсан. Тэгээд би цагдаа дуудсан....автомашины нэр нь ... ломбардны нэр дээр байгаа боловч эзэмших, захиран зарцуулах эрх нь надад байгаа юм.... нийт 13.027.800 төгрөгний бодит хохирол учирсан.... "/хх-38-40/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч И.Баттулгын өгсөн: “...Тухайн автомашин нь миний өөрийн маань эзэмшлийнх байгаа юм. Би 61-89 УНЭ улсын дугаартай Хонда пит маркийн автмоашиныг 2015 онд хүнээс худалдаж авсан юм. Уг машины эзэмшигч нь би байгаа юм. Тухайн үед осол болох үед би дүү И.Баттогтохын найз дээр засуулахаар өгсөн байсан. Тэгтэл манай дүү унаад явсан юм билээ. Тухайн үед захиран зарцуулах эрх, бүх юм нь надад байсан. Манай дүүд бол байгаагүй. Миний машины урд талын хэсэг чихэгдсэн байна гэсэн би машинаа үзээгүй байгаа. Машинд гарсан эвдрэл гэмтлийн мөнгийг дүүгээсээ нэхэмжлэхгүй. И.Баттогтох нь миний төрсөн дүү байгаа юм. Ах дүү нар хоорондоо болох байлгүй дээ. Надад учирсан хохирол гомдлыг нэхэмжпэхгүй.” /хх-47-49/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч И.Баттулгын өгсөн: ” ...Бусдад учирсан эмчилгээний болон бусад хохирлыг төлсөн зүйл байхгүй. Одоогоор мөнгө төгрөг байхгүй байна....” /хх-63/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн байцаалтад Ж.Хасарын гэрчээр өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед өөрийн эзэмшлийн 39-13 УНЦ улсын дугаартай Тоёота Рүмен маркийн автомашинаа би өөрөө жолоодоод “Оргил” худалдааны төвөөс ээжийгээ тосч авахаар яваад постны хажууд “Тэс петролиум” шатахуун түгээх станцын хажууд явж байтал урдаас ирж явсан Хонда Фит маркийн хар өнгийн автомашин зүгээр шулуун өөрийн урсгалдаа явж байгаад яг зөрөх үед гэнэтхэн урдаас зүүн дарж орж ирээд миний машины урдаас мөргөсөн. Ингээд буутал жолооч нь шал согтуу хажуу сандалд бас нэг согтуу эмэгтэй сууж байхаар нь шууд цагдаа болон эмнэлэг дуудсан. Би жолооны хүрдээ эрүүгээрээ мөргөж зүсэгдсэн, толгой одоо өвдөж байна. Өөр бусад байдлаар одоогоор мэдэгдэх зүйл алга. Урдаас ирж явсан Хонда Фит маркийн тээврийн хэрэгсэл гэнэт урсгал сөрөөд орж ирсэн. Яг зөрөх гэж байхад гэнэт л урдаас ороод ирсэн. Хоромхон зуур болсон асуудал гэхдээ тоормоз гишгэсэн." /хх-52-53/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн байцаалтад гэрч Э.Эрдэнэ-Очирын өгсөн: "Улсын Их хурлын 24 дүгээр тогтоолоор нийслэлийн дүүргүүдийн хилийн заагийг тогтоосон энүүгээр уг байршил солбилцолд байгаа газар нутаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд харъяалагддаг болсон юм. Тэр газраас цааших “Оргил” “Баянзүрх” гэх мэт газар бүгд орно. Уг солбилцолд байгаа газар нутаг Баянзүрх дүүрэгт харъяалагддаг юм.” /хх-56/ гэх мэдүүлэг,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн ¹80 шэ/31 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Ариунцэцэгийн биед зүүн 5, 6 дугаар хавирганы далд хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйпчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх- 65/ гэх дүгнэлт,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ¹80 шэ/92 дугаартай дүгнэлтэд:

1. Ж.Хасарын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйпчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-67/ гэх дүгнэлт,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 824 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “И.Баттогтох 30/эр” гэж хаягласан цусанд 2,7 промилли спиртийн агууламж илрэв.

2. Цусанд 2,7 промилли спиртын агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

Жич: Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох техникийн боломжгүй байна.” /хх-90/ гэх дүгнэлт,

 

          -“Ухаа Шүрт Консалтинг” автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт №12188 "... Эзэмшигчийн нэр “Райт Финанс” ХХК ... Toyota Corolla Rumion, улсын дугаар 39-13 УНЦ... үнэлгээгээр тогтоогдсон дүн: 12.229.800.../хх-69-74/,

 

          -“Вендо Appraisal company” автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт №18735 "... Эзэмшигчийн нэр И.Баттулга ... Honda Fit, улсын дугаар 61-89 УНЭ... үнэлгээгээр тогтоогдсон дүн: 742.800... " /хх-84-85/,

 

-Техникийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтэд: “

1. Хонда-Пит маркийн 61-89 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх/ заалтыг зөрчиж эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь жолоодох эрхийн үнэмлэхний лавлагаа... мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь драйгер багажаар шалгасан тэмдэглэл /0,95 хувь/, ... 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 824 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул И.Б нь Монгол улсын" Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: "А/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ заалтыг зөрчсөн мөн дүрмийн 8.2. /эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж зам тээврийн осол гаргасан нь ослын газрын хэмжилтийн бүдүүвч зураг, гэрчийн мэдүүлэг, фото зургаар тогтоогдож байх тул Хонда-Пит маркийн 61-89 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан И.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А, 2.7.А. заалт, мөн дүрмийн 8:2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн осолд 39-13 УНЦ улсын дугаартай Тоёота-Королла маркийн автомашины жолооч Ж.Хасар нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

3. Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь Хонда-Пит маркийн 61-89 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарсан байна.

4. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно.” /хх-93/ гэсэн дүгнэлт,

 

-Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27-34/,

-Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-44-45/,

-Шүүгдэгч И.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-103/,

-Шүүгдэгч И.Б ял шалгах хуудас /108/ зэрэг болно.

 

         Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч И.Б нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Top газ" шатахуун түгээх станцын хойд талын замд “Хонда Фит” маркийн 61-89 УНЭ улсын дугаартай тээврийн хэрзгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а. "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", мөн дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: “а/согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ж.Хасарын жолоодож явсан Тоёота Королла маркийн 39-13 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Г.Ариунцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болох зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.Ариунцэцэг, иргэний нэхэмжлэгч Ж.Хасар, иргэний хариуцагч И.Баттулга нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹80 шэ/31, ¹80 шэ/92, 824 дугаартай дүгнэлтүүд, техникийн шинжээчийн 43 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч И.Б нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчид хохирол учруулсан гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй байна.

 

Иймд шүүгдэгч И.Баттогтохын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Top газ" шатахуун түгээх станцын хойд талын замд “Хонда Фит” маркийн 61-89 УНЭ улсын дугаартай тээврийн хэрзгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а. "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", мөн дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: “а/согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ж.Хасарын жолоодож явсан Тоёота Королла маркийн 39-13 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Г.Ариунцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

            Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний хариуцагч нар нь шүүгдэгч И.Баттогтохоос нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдсонгүй.

 

            Шүүх дараах байдлаар хохирлын асуудлыг шийдвэрлэв. Үүнд:

            Энэ хэргийн хохирогч Г.Ариунцэцэг болон иргэний хариуцагч И.Баттулга нар нь шүүгдэгч И.Баттогтохоос нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

 

            Иргэний нэхэмжлэгч Ж.Хасарын автомашины хохирол 12.229.800 төгрөг, үнэлгээний өртөг 1.046.800 төгрөг, нийт 13.276.600 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэх үндэслэлээр иргэний хариуцагч И.Баттулгаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хариуцагч И.Баттулга нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч И.Баттогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Мөн шүүгдэгч И.Б урьдчилан цагдан хоригдсон 38 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн ¹1206513 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, “Хонда Фит” маркийн 61-89 УНЭ улсын дугаартай автомашины 00773100 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч И.Баттулгад буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч И.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч И.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б цагдан хоригдсон 38 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч И.Баттулгаас 13.276.600 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Хасарт олгосугай.

 

6. Иргэний хариуцагч И.Баттулга нь гэм буруутай этгээдээс гэм хорын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн И.Б В ангилалын 1206513 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, “Хонда Фит” маркийн 61-89 УНЭ улсын дугаартай автомашины 00773100 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч болох И.Баттулгад буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар И.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 

   9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба И.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Б авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                      ШҮҮГЧ