| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2411012991033 |
| Дугаар | 2026/ДШМ/506 |
| Огноо | 2026-04-24 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/506
2026 04 24 2026/ДШМ/506
Д.Б-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Д.Б-э, түүний өмгөөлөгч Ж.Дорж,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/596 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-э, түүний өмгөөлөгч Ж.Дорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн Д.Б-эд холбогдох эрүүгийн 2411012991033 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
П- овогт Д-ийн Б-э, 1963 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, ...... тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЙД-/;
Шүүгдэгч Д.Б-э нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ...........
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/596 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-э болон түүний өмгөөлөгч Ж.Дорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН