Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/12

 


Г.Л, Д.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ө.М,
Шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч О.А,
Шүүгдэгч Д.С (цахимаар), түүний өмгөөлөгч Х.У (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Х.У, шүүгдэгч Г.Л-ын өмгөөлөгч О.А нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Г.Л, Д.С нарт холбогдох эрүүгийн 2416000300270 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл: Б овгийн Г.Л нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ******** суманд төрсөн, *** настай, ********, ***** боловсролтой, ********** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ********** ажилтай, ам бүл ******, ******, ***** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багийн *** - *** тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Д* ********* регистрийн дугаартай, 
Б овгийн Д.С нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, *** настай, *********, ****** боловсролтой, ********* мэргэжилтэй, ******* эмнэлэгт ********* ажилтай, ам бүл *****, ******* , ****** хүүхдийн хамт Улаанбаатар хот, ********* дүүрэг, ***-р хороо, ******* хотхон *** *** тоот байрны *** тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Д* *********** регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Л нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* ажиллаж байсан Д.С-тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2 дахь хэсэг тухайн салбарт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа цаашид тогтвор суурьшилтай ажиллах нь давуу тал болно, 3.1.3 дахь хэсэг байгууллагын 70-аас дээш хувийн ирцтэй хамт олны хурлаас ажилтанд дэмжлэг олгох асуудлыг дэмжсэн байх, 3.1.4 дэх хэсэг Орон сууц худалдан авахыг хүссэн эрүүл мэндийн ажилтан нь урьд өмнө нь орон байрны ямар нэг мөнгөн дэмжлэг аваагүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтны нэрсийг нэгдсэн эмнэлгээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай албан бичгээр аймгийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэн байхад 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн эрүүл мэндийн газарт хурал зохион байгуулж Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч Ш.Д-ыг төрийн алба хаагчийг орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаагүй, байгууллагын хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй, дэмжээгүй байхад тус аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудын түвшинд хуралдан хэлэлцэж “Нээлттэй Алтай” арга хэмжээний нэг эрхийн хүрээнд нэрсийн жагсаалтад нэмж оруулахаар шийдвэрлэсэн, тус аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Т.Т-ыг төрийн алба хаагчийг орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаагүй, байгууллагын хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй байхад орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан Ц.С-г өөрийн хүсэлтээр татгалзсан гэж үзэн тус аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудын түвшинд хэлэлцэн түүний оронд Т.Т-ыг нэрсийн жагсаалтад нэмж оруулахаар шийдвэрлэн нэг удаагийн буцалтгүй тусламж дэмжлэг 10.000.000 төгрөгийг тус тус олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Д.С нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* ажиллаж байх хугацаандаа тус аймгийн Эрүүл мэндийн газрын ****** Г.Л-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2 дахь хэсэг тухайн салбарт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа цаашид тогтвор суурьшилтай ажиллах нь давуу тал болно, 3.1.3 дахь хэсэг байгууллагын 70-аас дээш хувийн ирцтэй хамт олны хурлаас ажилтанд дэмжлэг олгох асуудлыг дэмжсэн байх, 3.1.4 дэх хэсэг Орон сууц худалдан авахыг хүссэн эрүүл мэндийн ажилтан нь урьд өмнө нь орон байрны ямар нэг мөнгөн дэмжлэг аваагүй байх гэснийг тус тус зөрчиж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтны нэрсийг нэгдсэн эмнэлгээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай албан бичгээр аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэхдээ тус журмын эрүүл мэндийн ажилтанг сонгоход тавигдах шаардлагыг хангаагүй их эмч Э.Ө-ын нэрийг оруулж хүргүүлсэн, мөн тус нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй, журамд тавигдсан шаардлагуудыг хангаагүй, Нэгдсэн эмнэлгийн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн их эмч Ш.Д, Халдвартын тасгийн их эмч Т.Т нарын нэрийг аймгийн Эрүүл мэндийн газарт хурал зохион байгуулж Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын түвшинд хэлэлцэж, зөвхөн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж журамд заасныг зөрчиж тус журмын шаардлага хангасан 49 хүний нэр бүхий нэрсийн жагсаалтад нэмж, орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулан нэг удаагийн буцалтгүй дэмжлэг болох 10.000.000 төгрөгийг Э.Ө, Ш.Д, Т.Т нарт тус тус олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Г.Л, Б овгийн Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Г.Л нарыг тус бүрийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийн эдлэх 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын **********, ********* дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Г.Л-ын эдлэх 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялыг 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.С, Г.Л нарт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Г.Л нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.С, Г.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Э.Ө, Ш.Д, Т.Т нараас тус бүр 10,000,000 төгрөг гаргуулан Говь-Алтай аймгийн орон нутгийн төсөвт оруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Х.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ********* ажиллаж байх хугацаандаа тус аймгийн Эрүүл мэндийн газрын *******-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ыг ...зөрчиж тус журмын шаардлага хангасан 49 хүний нэр бүхий нэрсийн жагсаалтад нэмж, орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг болох 10,000,000 төгрөгийг Э.Ө, Ш.Д, Т.Т нарт тус тус олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-д “Шүүх прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалтай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж хуульчилсан.
Анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдагдаад байгаа бусдад давуу байдал үүсгэсэн шийдвэрийг Д.С огт гаргаагүй бөгөөд зөвхөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэдэн хүний баримт оруулах эсэх саналыг уламжилсан. Тухайн хэрэгт зөрчигдсөн гэж буруутгагдаж байгаа Говь-Аптай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд Захиргааны хэм хэмжээнии актын талаар зохицуулсан бөгөөд 59 дүгээр зүйлийн 59.1-д Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. Гадагш чиглэсэн гэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгоно гэж хуульчилсан захиргааны хэм хэмжээ гадагш чиглэсэн акт мөн байна. Яагаад гэвэл иргэн хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинж угаас илэрхий байх бөгөөд үр дагавар үүсгэсэн гэж Д.С-ийг буруутгаж байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд Захиргааны хэм хэмжээний актыг баталж, хүргүүлэх гэсэн зохицуулалт орсон бөгөөд 64 дүгээр зүйлийн 64.1-д Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална. 64 дүгээр зүйлийн 64.6-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг Засаг даргын хуульд заасан хориг тавих хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ. Мөн хуулийн 65 дугаар зүйлд Захиргааны хэм хэмжээний актыг бүртгэх 65 дугаар зүйлийн 65.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ гэж хуульчилсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөх ажиллагаа хийгдээгүй буюу энэ журам нь хүчин төгөлдөр бус журам болох нь хавтас хэрэгт авагдсан Хууль зүй дотоод хэргийн яамны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6-1173 дугаартай лавлагааны хуудсаар Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй байна гэх албан бичгээр нотлогдож байна. Гэтэл Д.С-ийг буруутгаж байгаа журам нь Захиргааны ерөнхий хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус журмыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.1-д нотолбол зохих байдлыг хуульчилсан бөгөөд хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр заавал нотлохыг хуулиар үүрэг болгосон заалт атал гэмт хэргийн улмаас буруутгагдаж байгаа Д.С энэхүү гэмт хэргээс өөртөө ямар давуу тал олж авсан, эдийн болон эдийн бус ашиг хонжоо хайсан, өс хонзонгийн шинжтэй сэдэл байсан уу гэвэл энэ байдал огт тогтоогдохгүй байгаа. Яагаад ингэж хэлж байна гэхлээр давуу байдал олж авсан гэх Э.Ө, Ш.Д, Т.Т нар нь бүгд Эрүүл мэндийн салбарын ажилчид бүгд энэхүү нэг удаагийн буцалтгүй тусламжаар авсан мөнгөө гэрийнхээ амьдрах орчинг сайжруулахад зарцуулснаа хэлсэн байдаг. Нөгөө талаас Д.С бусдад давуу байдал олгосноос Эрүүгиин хуулиар хамгаалагдсан хэний эрх ашиг хохирсон бэ гэдэг агуулга яригдана гэтэл хэний ч эрх ашиг хохироогүй мөн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан нөхцөл баидал хавтас хэрэгт огт авагдаагүй байдаг.
Аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой. Гэтэл дээрх нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, эрх зүйн ач холбогдол бүхий үнэлэлт, дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь буруу болсон. Гэтэл анхан шатны шүүхийн энэ олон хуудас тогтоолд яллах дүгнэлтээр буруутгаж буй Захиргааны акт буюу Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын талаар дүгнэхдээ эрх зүйн зөрчилтэй дүгнэлтийг хийжээ.
Шийтгэх тогтоолын 17-р талд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд албан тушаалтны зүй зохистой болон зүй бус үйлдлийг заасан нөхцөлт хэсэг буюу диспоцизид захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх нөхцлийг заан хуульчлаагүй байх тул захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн хэм хэмжээний актыг зөрчсөн байх нөхцлийг шаардахгүй.
Дараа мөрөнд нь дүгнэхдээ Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдал нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг.
Шүүгдэгч нарын тухайд эрх бүхий этгээд болох Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-аар олгогдсон хэмжээ, хязгаарын хүрээнд уг асуудлыг шийдвэрлэхээр эрх нь тодорхойлогдсон байна гэж дүгнэсэн нь журам ямар ч хамаагүй гэж бүртгэлгүй байна гэхэд дүгнэлт өгөөд яллах дүгнэлтээр уг журмыг зөрчсөн гэхлээр тийм байна энэ журмыг зөрчжээ гэсэн өөрөө өөрийгөө үгүйсгэсэн дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх зарчим алдагдаж байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус журмыг нэг дүгнэлтээрээ дагаж мөрдөх шаардлагагүй гэх боловч нөгөө дүгнэлтээ тухайн журмыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь таамагаар яллах ажиллагаа болж буйн илрэл юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголтыг агуулна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай, харин дан ганц субъектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Л-ын өмгөөлөгч О.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс Г.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхой тусгахаар хуульчилсан боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, хууль зүйн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
Энэ талаар “...Эрүүл мэндийн байгууллагын төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх хэм хэмжээний актаар тогтоосон шаардлагыг зөрчин хамт олны хурлаар хэлэлцэгдээгүй болон шаардлага хангаагүй хүмүүсийн нэрийг оруулан тэдгээрт эдийн засгийн давуу байдал олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна” гэх байдлаар дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.
Анхан шатны шүүхээс дүгнэхдээ Г.Л-ыг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2, 3.1.3, 3.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж Ш.Д, Т.Т нарт эдийн засгийн давуу байдал олгосон гэж буруутгаж байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчилсан байдлыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадсангүй. Уг хуулийн зохицуулалтын зорилго нь эрх бүхий захиргааны байгууллагын хуульд нийцүүлж, хүчин төгөлдөр баталж гаргаагүй захиргааны хэм хэмжээний акт, журмыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхгүй байх буюу хуулиас давсан журамд хариуцлага хүлээхгүй тухай онолын ойлголт юм.
Хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6-1173 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь бүртгэлгүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй талаар тодорхойлолт ирүүлсэн бөгөөд тус журмын 3.1.2, 3.1.3, 3.1.4 дэх заалтуудыг зөрчиж бусад давуу байдал олгосон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална”, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 5-д “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж хуульчилсан бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, хүчин төгөлдөр болох нөхцөл журам, ойлголт хэмжээг орхигдуулж тус хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд харшилж байна.
Түүнчлэн тус шийтгэх тогтоолын 15-р талд дүгнэхдээ “Нийтийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдал гэдгийг хууль, түүнд үндэслэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, ажил үүргийн хуваарь, албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг, бүрэн эрх, эрх хэмжээний агуулгаар ойлгох бөгөөд үүгээр нь урвуулан ашиглах, эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байх гэх мэт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлдог” гэж дүгнэсэн хэдий ч дараа дараагийн дүгнэлтээр энэ байдлыг үгүйсгэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.
Шийтгэх тогтоолын 17-р талд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд албан тушаалтны зүй зохистой болон зүй бус үйлдлийг заасан нөхцөлт хэсэг буюу диспозицид захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх нөхцлийг заан хуульчлаагүй байх тул захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн хэм хэмжээний актыг зөрчсөн байх нөхцлийг шаардахгүй” гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан диспозицид заагаагүй үйлдэл буюу хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний акт болох тус журмын 3.1.2, 3.1.3, 3.1.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж шүүхээс дүгнэж байгаа нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвхөн эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд харшилж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулиар хуульчлаагүй нөхцлийг үндэслэл болгож дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг хангалттай нотлон тогтоож чадаагүй. Г.Л нь Т.Т, Ш.Д нарт давуу байдлыг хэрхэн яаж олгосон эсэх, иргэний хариуцагч нарын зүгээс шүүгдэгчтэй хэзээ, хэрхэн харьцсан байдал, Ш.Д, Т.Т нарт давуу байдал олгоё гэсэн санаа, зорилго байсан эсэх зэргийг шалган тогтоосон энэ талаар дүгнэсэн зүйл байхгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Г.Л-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж буруутган ял шийтгэж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Г.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Үйл баримтын дүгнэлт: Шүүгдэгч Д.С нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ********, Г.Л нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын ******** албан тушаалыг эрхэлж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэний хариуцагч Ш.Д, Э.Ө, Т.Т нарт давуу байдал бий болгож орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг болох 10,000,000 төгрөг авах нөхцөл байдлыг олгосон үйлдэл нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1. Гэрч Б.С-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Миний бие 2022 онд Говь-Алтай аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан тул хамт төлөөлөгчөөр ажиллаж байсан Ардчилсан намын эмч нар болох Л.О, Д.С, Г.Л нарын хамт Эрүүл мэндийн байгууллагын төрийн албан хаагчдад зориулан орон сууцны нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотой 80 ажилтны нэрсийг баталж гаргахад оролцож байсан. Тухайн тэтгэмжийн санхүүжилт нь улсын төсвөөс 800,000,000 төгрөгийг олгохоор аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлаар батлагдсан байсан. Тухайн тэтгэмжид хамрагдах ажилтны нэрсийг тодруулахад амьдралын баталгаа муутай, өрх толгойлсон, олон жил үр бүтээлтэй ажилласан, мөн урд өмнө нь ямар нэгэн байдлаар тэтгэмжид хамрагдаж байгаагүй ажилтнуудыг хамруулахаар ярилцаж шийдвэрлэж байсан. Миний зүгээс Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн ****** хувьд тэтгэмжид оруулах 2 ажилтны хуваарийг аваад байгууллага дотроо хурал зохион байгуулж олон жил ажилласан, гэр хороололд амьдардаг, хоёр сувилагчийг байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж 100 хувь дэмжигдэж нэрсийг оруулсан байсан. Бусад Эрүүл мэндийн газрын дарга Г.Л, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.О нар намайг очиход өөрсдийн байгууллагаас тэтгэмжид хамруулах ажилтнуудын нэрсийг гаргачихсан байдалтай байсан. Миний хувьд тэтгэмжид хамруулах ажилтнуудын нэрсийн жагсаалттай танилцаад зарим нэг хүмүүс дээр эсрэг саналтай байсан. Жишээлбэл Т.Т эмчийг тэтгэмж авах ажилтнуудын нэрсийн жагсаалтад оруулах хэрэггүй, харин амьдралын бололцоо, өрх толгойлсон эмч С-г хамруулахгүй байсан юм уу, С эмчийг хамруулах талаар бодолцож үзээч гэх мэтээр Л.О, Д.С, Г.Л нараас гуйж байгаад санал хураахад Т.Т-ыг тэтгэмжид хамрагдах нэрсийн жагсаалтад хамруулахаар Л.О, Д.С, Г.Л нар нь саналаа өгч оруулж байсан. Т.Т-ын хувьд мөн л өрх толгойлсон, 30 гаруй жил ажилласан, 3 хүүхэдтэй эмэгтэй тэгэхдээ урд өмнө нь эмнэлгийн ажилтны байрыг өөрийн нэр дээр хувьчлаад авчихсан байсан бөгөөд амьдралын бололцоо нь дээгүүр хүн байсан юм. Харин Э.Ө-ын тухайд шаардлага хангахгүй 5 жил ажиллаагүй, шинэ ажилтан бөгөөд Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.О-ийн хүргэн байсан болохоор миний бие татгалзаж байсан. Харин Ш.Д гэх хүний талаар би мэдээгүй байсан. Харин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан дээр орон сууцны дэмжлэгт хамрагдах 80 хүний нэрсийг дуудахад Ш.Д-ын нэр гарч ирж байхад би их гайхаж байсан бөгөөд яагаад нэрийг нь оруулсан талаар асуухад аймгийн Засаг даргын Тамгын газраас оруул гэж оруулсан гэж хэлж байсан. Ш.Д-ын тухайн нэрсийн жагсаалтад хамруулах талаар ямар нэгэн байдлаар хэлэлцсэн, хурал зохион байгуулсан зүйл байхгүй...Миний хувьд Ш.Д-ыг яагаад тухайн жагсаалтад нэмэлтээр оруулсан талаар нь мэдэхгүй байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан дээр жагсаалтад багтсан ажилтнуудын нэрсийг уншихад Ш.Д-ын нэрийг уншиж байсан. Намайг урд өмнө нь 80 ажилтны нэрсийг уншихад Ш.Д-ын нэр байхгүй, байсан. Яагаад нэрийг нь жагсаалтад оруулсан талаар асуухад аймгийн Засаг даргын Тамгын газраас оруулсан гэж хэлж Л.О, Д.С, Г.Л нар хэлж байсан. Миний хувьд аймгийн Засаг даргын Тамгын газраас хэн гэдэг хүн Ш.Д-ын нэрийг жагсаалтад оруулсан талаар нь мэдэхгүй байна...Би энэ талаар бол мэдэхгүй байна, тухайн хүмүүс нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг учраас миний хувьд мэдэхгүй байна... “Нээлттэй Алтай” арга хэмжээ нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2021 онд хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээ байгаа юм. Тухайн арга хэмжээний хүрээнд зайлшгүй шаардлагатай нарийн мэргэжлийн эмч, багш, төрийн албан хаагч нь Улаанбаатар хотоос өөрөө болон гэр бүлийн хамт шилжин ирж ажилласан тохиолдолд дэмжлэг үзүүлэх зорилгоор батлагдсан хөтөлбөр байгаа юм... Ш.Д нь “Нээлттэй Алтай” арга хэмжээнд хамрагдах ёсгүй байсан хүн юм. Тухайн хүн нь урд өмнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан, мөн эхнэр нь аймгийн өрхийн эмнэлгийн даргаар ажилладаг, амьдралын бололцоо сайтай, хувийн гэмтлийн эмнэлэгтэй хүн байгаа юм. “Нээлттэй Алтай” арга хэмжээний хүрээнд бол зайлшгүй шаардлагатай алба хаагчид л олгох ёстой байсан...Миний хувьд Ш.Д-ын талаар мэдэхгүй байна. Т.Т-ын хувьд бол Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С өөрөө нэрсийн жагсаалтад оруулж байсан, харин Э.Ө-ын хувьд хадам ээж нь Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Л.О байгаа юм...Бүгдээрээ нэгэн үед хамт ажиллаж байгаа эмч нар байгаа юм, Г.Т нь Д.С, Л.О нартай ямар нэгэн төрөл садны холбоо хамаарал байхгүй байх ...Энэ талаар Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С мэдэж байгаа, тухайн хүний нэрийг Д.С өөрөө нэрсийн жагсаалтад оруулж байсан, миний хувьд удаа дараа нэрийг нь нэрсийн жагсаалтад оруулахыг татгалзаж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-130-р хуудас),
4.2. Гэрч Г.Б-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас журам баталж эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 80 хүнд орон сууцны дэмжлэг 1 хүний 10,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төсөв суугдаж баталсан байдаг. Тухайн хүсэлт нь дээр Нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн зүгээс эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудад зохих журмын дагуу дэмжлэг болох 10,000,000 төгрөгийг олгоогүй, тухайн үед ажиллаж байсан дарга, удирдлагууд нь журмыг зөрчиж өөрт хамааралтай хүмүүст дэмжлэгийн мөнгийг олгосон гэж хандсан байдаг. Тухайн тэтгэмжийн асуудалтай холбоотойгоор ерөнхийдөө Э.Ө, Ш.Д, Г.Т, Н гэх хүмүүст Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.О, Эрүүл мэндийн газрын дарга Г.Л нар нь давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Э.Ө, Н хоёр нь Нэгдсэн эмнэлэгт, эрүүл мэндийн салбарт 5 жил ажиллаагүй, дөнгөж их дээд сургуулиа төгсөөд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилд ороод 2 жил болох гэж байх үедээ орон сууцны тэтгэмжийг мөнгийг авсан, тус хүмүүс нь “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.3-т заасан “Байгууллагын 70-аас дээш хувийн ирцтэй хамт олны хурлаас ажилтанд дэмжлэг олгох асуудлыг дэмжсэн байх” гэх шаардлагыг зөрчиж ямар нэгэн хурал зохион байгуулж хамт олны саналыг авалгүйгээр ажилласан жилийн шаардлага хангаагүй эрүүл мэндийн ажилтнуудад олгосон. Мөн Т.Т-ын нэр нь анх Нэгдсэн эмнэлэг дээр хурлын тэмдэглэлд ороогүй, хэлэлцэгдээгүй байхад С гэх хүний нэрийн оронд Т.Т-ын нэр орж, тэтгэмжийг мөнгийг авсан байсан. Т.Т нь урд өмнө Нэгдсэн эмнэлгийн ажилчдадаа түрээслэх маягаар өмчлүүлсэн байрыг авсан байх бөгөөд журмын 3.1.4-т “Орон сууц худалдан авахыг хүссэн эрүүл мэндийн ажилтан нь урьд өмнө нь орон байрны ямар нэг мөнгөн дэмжлэг аваагүй байх” гэх журмыг зөрчиж хоёр дахь удаагаа орон сууцны дэмжлэг гаргуулан авсан. Ш.Д-ын хувьд бол нэр нь анхнаасаа хамт олны хурлаар хэлэлцүүлэгдээгүй байсан бөгөөд урд өмнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байгаад Нэгдсэн эмнэлэгт ажилд ороод 2 жил гаруй хугацаа өнгөрч байсан. Ш.Д-ын нэр нь нэрсийн жагсаалтад Нэгдсэн эмнэлгээс нэрс хүргүүлсний дараа Эрүүл мэндийн газар дээр байх хугацаандаа нэмэгдсэн гэж үзэж байгаа. Ямар шалтгааны улмаас тус Ш.Д гэх хүний нэрийг оруулсан талаар нь би мэдэхгүй байна. Ш.Д, Т.Т нарын нэрс нь Нэгдсэн эмнэлгээс хүргүүлсэн нэрсийн жагсаалтад огт байгаагүй бөгөөд Эрүүл мэндийн газраас Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн нэрсийн жагсаалт дунд орсон байсан. Үүнтэй холбоотойгоор шалгуулахаар гомдол гаргаж өгч байсан юм. Ерөнхийдөө Э.Ө нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Д.С хамаатан, мөн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.О-ийн хүргэн байгаа юм. Тэгэхээр улсын төсвийн гаргаж өгч байгаа дэмжлэгийн мөнгийг дээрх хүмүүс нь өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд батлагдсан журмыг зөрчиж олгосон гэдэг асуудлыг нэг мөр шалгуулж шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж өгч байсан юм...Нэгдсэн эмнэлгийн хувьд нийт 49 орон тоо, хуваарь ирж байсан. Тэгээд тасаг, нэгжүүдэд тус хуваарийг тараагаад нэр дэвшүүлсэн гэх ажилтнуудыг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд шийдвэрлэж байсан. Тус шалгаруулсан гэх нэрсийн жагсаалтад Ш.Д, Т.Т нарын нэрс байгаагүй бөгөөд хурлаар хэлэлцээгүй байсан. Харин нэрсийн жагсаалтад багтсан байсан Э.Ө-ыг шалгуур шаардлагыг хангахгүй байхад нэрийг оруулан баталсан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 125-127-р хуудас), 
4.3. Гэрч Л.О-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Эрүүл мэндийн байгууллагын төрийн албан хаагчдад зориулан орон сууцны нэг удаагийн буцалтгүй дэмжлэг олгохтой холбоотой аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан журмыг үндэслээд Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С тушаалаар баталсан журмыг үндэслэж шаардлага хангасан ажилтнуудын нэрсийг тодруулж нэг удаагийн буцалтгүй дэмжлэг олгуулахаар Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн. Нэгдсэн эмнэлгийн зүгээс дотооддоо 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр  А/21 дугаартай “Орон сууцжуулах хөтөлбөрийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгт хамрагдах, ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах тухай” 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тухайн ажлын хэсгийн гишүүд журамд заасны дагуу шаардлагуудыг үзэж сонгон шалгаруулалтыг явуулж хүсэлт өгсөн гэх ажилчдаас 49 хүнийг тодруулсан. Нийт хэдэн хүн хүсэлт өгсөн байсныг нь миний бие сайн мэдэхгүй байна. Тодруулсан гэх 49 хүний нэрс дээр хүн нэг бүр дээр хэлэлцэж байсан...Нэгдсэн эмнэлгийн зүгээс Ш.Д-д тэтгэмжээр олгогдож байгаа мөнгийг олгох талаар огт ярьж хэлэлцээгүй, Ш.Д нь өөрөө нэгдсэн эмнэлгийн баталсан сонгон шалгаруулах ажлын хэсэгт гишүүнээр орсон боловч сонгон шалгаруулах хуралд оролцож байгаагүй. Ямар шалтгааны улмаас Ш.Д-ын нэр нэмэгдсэн болохыг нь би мэдэхгүй байна...Нэгдсэн эмнэлгийн тасаг тус бүрээс материалууд ирсэн байсан. Зарим тасгаас хүмүүсээ шалгаруулж ирүүлсэн байсан, харин заримынхан ирүүлсэн материалуудыг ажлын хэсэг хянаж үзэж байж шалгаруулж байсан. Ажлын хэсгийн зүгээс шалгаруулсан нэрсийг бүх ажилчдын сонсгол дээр дарга Д.С танилцуулж байсан. Тухайн нэрсийг танилцуулж байх үед бол Ш.Д эмчийн нэр байхгүй байсан, мөн Т.Т-ын нэр байхгүй байсан. Харин дараа нь Д.С даргын хэлснээр С эмч өөрөө орон сууцны дэмжлэгт хамрагдахгүй гэсэн, тэгээд оронд нь Т эмчийн нэрийг жагсаалтад оруулчих уу гэж асуухаар нь миний хувьд мөн нэг хүн хасагдсан тул оронд нь оруулахыг дэмжсэн юм. Тухайн нэрсийн жагсаалтад өөрчлөлт оруулахдаа нэрсийн жагсаалтыг Эрүүл мэндийн газраас Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурал руу хүргүүлэх гэж байх үед өөрчилж байсан байх. Ш.Д-ыг бол ажлын хэсгийн хурал дээр огт хэлэлцээгүй байсан, харин Т-ын хэлэлцсэн боловч нэрсийн жагсаалтын тоо гүйцсэн байсан учраас хасагдсан байсан. Мөн Э.Ө-ыг хэлэлцсэн, миний хувьд Э.Ө-ыг нэрсийн жагсаалтад оруулахгүй гэж эсэргүүцэж байсан, яагаад гэвэл Э.Ө нь манай охин болох Ж-тай үерхэж дотно харилцаатай байсан тул миний зүгээс нэрсийн жагсаалтад оруулахгүй гэж татгалзаж байсан, харин Д.С дарга бол оруулна гэж байсан бөгөөд бусад гишүүд дэмжиж нэрсийн жагсаалтыг баталж байсан. Миний хувьд бол Э.Ө-ыг нэрсийн жагсаалтад оруулмааргүй байна гэдгийг удаа дараа хэлж байсан...Э.Ө-ын хувьд бол өөрөө материалаа гаргаж өгсөн байсан. Харин Т.Т эмч нь өөрөө материалаа өгсөн байсан боловч нэрсийн жагсаалтын тоо гүйцсэн байсан болохоор С эмчийн оронд нь нэрийг нь оруулж баталж байсан. С эмчийн хувьд өөрийн санаачилгаар тус дэмжлэгээс татгалзсан гэх Д.С дарга хэлж байсан. Ш.Д-ын хувьд “Нээлттэй Алтай” арга хэмжээний хувьд хамрагдсан байх гэж бодож байна...Би тэр талаар мэдэхгүй байна, Д.С даргын хэлснээр бол өөрөө орохоо больсон гэдэг яриаг би сонсож байсан...Миний хувьд бол Ш.Д болон Т.Т нарыг буцалтгүй дэмжлэгт хамруулах нэрсийн жагсаалтад оруулах талаар саналыг гаргаж байгаагүй, харин Т.Т-ын нэрийг нэрсийн жагсаалтаас хасагдсан С эмчийн оронд нь оруулчих уу гэж Д.С дарга асуухаар нь миний зүгээс дэмжиж байсан, тэрнээс бол миний бие тухайн хүнийг нэрсийн жагсаалтад оруулах талаар санал, санаачилгыг гаргаж байгаагүй...Э.Ө-ын хувьд бол эмнэлгийн салбарт ажиллаад 5 жил болоогүй, 3 жил болж байсан, миний хувьд бол Э.Ө-ыг нэрсийн жагсаалтад оруулж тус дэмжлэгт хамрагдахыг нь эсэргүүцэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 132-133-р  хуудас),
4.4. Гэрч Ц.С-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Манай нөхөр Ч нь өвчтэй байж байгаад 2017 онд гэнэт нас барсан, бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд одоогийн байдлаар манай том хүү 25 настай, бага хүү нь 14 настай, ам бүл 3-уулаа Говь-Алтай аймагт амьдарч байна. Миний хувьд 2017 оноос ганцаараа хоёр хүүхдээ өсгөөд өрх толгойлж амьдарч байгаа...Нэгдсэн эмнэлгийн зүгээс Орон сууцжуулах хөтөлбөрийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгт хамруулахаар шаардлага хангасан ажилчдаас өргөдлийг нь хүлээж авч байсан. Миний хувьд өргөдлөө Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С-д бичиж өгч байсан, үүний дараа тавигдаж байгаа шаардлагыг нь хангасан гэж үзээд надтай нэг удаагийн буцалтгүй дэмжлэг олгох гэрээг байгуулж байсан. Тэгээд миний бие ээлжийн амралтаа 2023 оны 09 дүгээр сард аваад Бүгд Найрамдах Солонгос Улс руу явсан. Тэгээд Солонгос Улсад байх хугацаанд манай ажлын хүмүүсээс миний нэрийг нэг удаагийн буцалтгүй дэмжлэг авах нэрсийн жагсаалтаас хасагдсан байна, оронд нь Т.Т-ын нэрийг оруулсан юм шиг байсан. Миний нэрийг тухайн жагсаалтаас хасах үедээ надаас ямар нэгэн байдлаар зөвшөөрөл огт аваагүй, надад мэдэгдээгүй, би ажлын газрын бусад хүмүүсээс сонссон юм. Тэгээд миний бие нэгэнт миний нэрийг хасаад өөрсдөө шийдвэр гаргачихсан юм чинь би уулзаад яахав дээ гэж бодоод араас нь хөөцөлдөөгүй, Д.С даргатай тухайн үеэс хойш уулзаагүй...Миний зүгээс өөрийн нэрийг нэрсийн жагсаалтаас хасуулахаар Нэгдсэн эмнэлгийн даргад болон бусад ажлын хэсгийн гишүүдэд хандаж байгаагүй, яагаад миний нэрийг тус нэрсийн жагсаалтаас хассан болохыг нь би мэдэхгүй байгаа...Миний бие нэг удаагийн буцалтгүй дэмжлэгт хамрагдахаар өргөдлөө Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С-д өгч байсан, мөн би Нэгдсэн эмнэлэгт нийт тасралтгүй 16 жил ажилласан байсан, мөн миний өгсөн өргөдлийг үндэслээд Нэгдсэн эмнэлгийн ажлын хэсгийн гишүүд хуралдаж зөвшөөрсөн байсан, мөн миний бие урд өмнө байгууллагаас зохион байгуулсан болон бусад газраас зохион байгуулсан орон байрны мөнгөн дэмжлэг, тусламж гэх зүйлсэд нэг ч удаа хамрагдаж байгаагүй бөгөөд нэг удаагийн буцалтгүй дэмжлэгт тавигдсан гэх шалгуур шаардлагыг бүгдийг нь хангаж байсан юм...Би тэр талаар бол мэдэхгүй байна, миний бичсэн гэх өргөдлийг Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С хүлээж авч байсан, мөн нэг удаагийн буцалтгүй дэмжлэг олгох гэрээнд надаар Д.С дарга гарын үсэг зуруулж байсан, миний хувьд Нэгдсэн эмнэлгээс ажлын хэсгийн гишүүдэд хэн хэн гэдэг хүмүүс байсныг нь мэдээгүй, Д.С дарга өөрөө бүх үйл явцыг нь гардаж хийж гүйцэтгэж  байсан. Миний хувьд ажлын хэсэг байгуулагдсан байсан гэдгийг нь сүүлд нь мэдэж байсан ... Би тэр талаар мэдэхгүй байна, манай ажлын газрын хүмүүс Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 59 дүгээр тогтоол гарсны дараа мэдээд надад миний нэрийг хасагдсан байна гэж хэлж байсан байх. Ямар ч гэсэн би сүүлд нь миний нэр хасагдсан талаар сонсож байсан. Би тухайн үед Бүгд Найрамдах Солонгос Улсад явж байсан, миний нэрийг хасах талаар би хэнд ч зөвшөөрөл өгч байгаагүй... Д.С болон Т.Т нар нь найз нөхдийн холбоотой, миний бие ч гэсэн тухайн хүмүүстэй найз нөхдийн холбоотой байсан, одоо бол Д.С, Т.Т нартай ямар нэгэн холбоо байхгүй болсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 135-136-р хуудас), 
4.5. Гэрч Ш.Д-ын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...Миний зүгээс тухайн ажлын хэсэг байгуулсан байсан тушаалтай нь танилцаагүй байсан, тухайн үед Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С надад хэлэхдээ ажлын хэсэгт нэрийг чинь оруулчихсан гэж байсан бөгөөд намайг хуралд ирж суух талаар хэлэх үед нь миний бие ажлын хэсгийн хуралдаанд оролцох боломжгүй байна, ажилтай байна гэж хэлээд хуралд нь сууж оролцож байгаагүй. Миний хувьд тухайн нэг удаагийн дэмжлэг олгох ажилчдын нэрсийг хэрхэн яаж тодруулсан талаар мэдэхгүй байна, ажлын хэсгийн зүгээс шалгаруулалтыг зохион байгуулсан байх. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Ажлын хэсгийн хуралдаанд огт сууж байгаагүй...Манай эхнэр Г.М бид хоёр их дээд сургуулиа төгсөөд хоёулаа Говь-Алтай аймагт ирж нийт 16 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Одоогийн байдлаар манай эхнэр Г.М нь ********** өрхийн эмнэлэгт эмчээр ажилладаг. Орон сууцжуулах хөтөлбөрийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэг олгох гэж байгаатай холбоотойгоор манай гэр бүлийн хүний зүгээс гэр бүлээрээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа болохоор тухайн дэмжлэгт хамрагдах боломжтой юм байна гэж үзээд Эрүүл мэндийн газрын даргын нэр дээр хүсэлтээ бичиж өгсөн байсан. Тус хүсэлтийг хүлээж аваад Эрүүл мэндийн газраас Говь-Алтай аймгийн Засаг даргад хүсэлтийг дамжуулан өгсөн байсныг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлээд нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг олгоё гэх шийдвэрийг гаргасан байсан. Тухайн шийдвэрийн дагуу намайг Нэгдсэн эмнэлэгт ажилладаг болохоор миний нэрийг нэрсийн жагсаалтад оруулж шийдвэрлэсэн байсан. Миний зүгээс тухайн шийдвэр гарсны дараа шаардлагатай өргөдөл болон бусад материалыг бүрдүүлж Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С-д хүлээлгэж өгөөд гэрээгээ байгуулсан байдаг. Миний хувьд бол тухайн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгт хамрагдахаар өөрийн биеэр Нэгдсэн эмнэлгийн захиргаанд өргөдлөө гаргаж өгөөгүй байсан. Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С надтай уулзаад миний нэрийг тухайн жагсаалтад Засаг даргын зөвлөлөөс оруулсан тул материалаа бүрдүүлж өг гэж хэлж байсан...Миний нэр тус нэрсийн жагсаалтад аль шатандаа нэмэгдсэн болохыг нь би мэдэхгүй байна, ямар ч гэсэн манай эхнэрийн гаргаж өгсөн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр миний нэр тус жагсаалтад багтсан байсан талаар Д.С-ээс сонсож байсан...Би тухайн арга хэмжээний талаар мэдэхгүй байна, мөн би тус арга хэмжээнд хамрагдсан эсэхээ мэдэхгүй байна. Манай эхнэрийн гаргаж өгсөн хүсэлтэд “олон жил тогтвор суурьшилтай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, одоог хүртэл өөрсдийн эзэмшилд орон сууцгүй” гэх утгатай хүсэлтийг бичиж өгч байсан юм...Миний ажилд томилогдсон тушаалаар бол Нэгдсэн эмнэлэгт Гэмтлийн тасгийн эмчлэгч их эмчээр ажиллахаар гарсан бөгөөд ажлаа хийж байсан. Тэгэхэд намайг яаралтай тусламжийн тасаг дээр яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн эмч ажиллах орон тоонд намайг ажиллуулж байсан, тийм учраас миний бие тухайн албан тушаалд ажиллаж чадахгүй гэж Нэгдсэн эмнэлгүүдийн удирдлагуудад хэлээд 2024 оны 03 дугаар сараас хойш Нэгдсэн эмнэлэгт очихгүй, ажиллахгүй байгаа. Надад бол намайг ажлаас халсан тушаалыг одоо хүртэл танилцуулаагүй байгаа, мөн би өөрийн эрхэлж байсан ажлыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байгаа. Миний хувьд үндсэн мэргэжлийнхээ дагуу Нэгдсэн эмнэлэгт ажиллах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 138-139-р хуудас),
4.6. Гэрч Д.О-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийн талаар ажилчдад танилцуулсан байсан бөгөөд үүний дагуу ажилчдаас өргөдлийг нь гаргуулан авсан байсан. Хүлээн авсан өргөдлийн дагуу ажлын хэсгийн гишүүд хэлэлцэж дэмжлэгт хамрагдах ажилчдын нэрсийг тодруулж ажилласан. Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн зүгээс надад тайлбарлахдаа тус эмнэлгийн хамгийн олон жил ажиллаж байгаа эмч нараас оруулж байгаа, танаас өөр ажлын хэсэгт орох хүн байхгүй байна гэж тайлбарлаж байсан. Ажлын хэсгийн хуралд миний бие нэг удаа суусан бөгөөд тус хуралд нэг удаагийн буцалтгүй дэмжлэгт хамрагдах ажилчдын нэрсийг өргөдөл тус бүрээр нь амьдарч байгаа байр, ам бүл, ажилласан жил, урд өмнө байгууллагаас олгосон газар, орон сууцны хөнгөлөлт, мөн Нэгдсэн эмнэлгийн байранд орсон ажилчид зэргийг нэг бүрчлэн хянаж, хэлэлцэж нэрсийг тодруулж байсан. Тус ажлын хэсгийн хурал нь Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С албан өрөөнд зохион байгуулагдсан бөгөөд тус хуралд Д.С дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.О, Чанар аюулгүй байдлын албаны дарга Б.О, эмч нарийн төлөөллөөс миний бие, сувилагч нарийн төлөөлөл болгож Ч.М, Хүний нөөцийн менежер Г.О гэх хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хуралдсан. Тус хуралд Ш.Д эмч оролцоогүй байсан санагдаж байна...Ажилчдаас гаргаж өгсөн өргөдлийг нэг бүрчлэн үзээд хүн тус бүрээр нь хэлэлцэж нэрсийг тодруулж байсан...миний суусан гэх ажлын хэсгийн нэг удаагийн хуралд бол Ш.Д эмч оролцоогүй байсан. Өөр бусад зохион байгуулсан хуралд оролцсон болохыг нь мэдэхгүй байна...Ажлын хэсгийн зүгээс бол Ш.Д эмчийн талаар огт хэлэлцээгүй бөгөөд дэмжлэг авах ажилтнуудын нэрсийн жагсаалтад мөн оруулаагүй Эрүүл мэндийн газар хүргүүлж байсан. Ш.Д эмчийн нэрийг хэзээ, хэн нэрсийн жагсаалтад оруулсан талаар миний бие мэдэхгүй байна...Нэгдсэн эмнэлгийн ажлын хэсгийн зүгээс бол Ц.С эмчийн ирүүлсэн материалыг үндэслээд хэлэлцэж байгаад өрх толгойлсон эмэгтэй, гэр хороололд амьдардаг, нэгдсэн эмнэлэгт нэлээдгүй удаан ажиллаж байгаа эмч гэдгийг үндэслээд нэрсийн жагсаалтад оруулж хүргүүлж байсан. Харин хэзээ, яагаад нэрийг нь хассан талаар би ёстой мэдэхгүй байна...Тухайн үед ажлын хэсгийн зүгээс Э.Ө-ыг дараа жил хурим найраа хийх гэж байгаа, залуу боловсон хүчин, мөн шүдний эмчийн орон тоо бага гэдэг утгаар нь нэрсийн жагсаалтад багтааж байсан ... Т.Т эмчийн нэрийг Нэгдсэн эмнэлгийн нэрсийн жагсаалтад ажлын хэсэг хуралдаад оруулж байгаагүй, яагаад гэвэл тухайн хүн нь урд өмнө нэг удаа нэгдсэн эмнэлгийн байрны дэмжлэгт хамрагдсан байсан. Т.Т-ын нэрийг хэзээ, аль шатанд нь нэмсэн талаар би мэдэхгүй байна...Э.Ө-ын эхнэрийнхэн ээж нь манай эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Л.О юм, Т.Т хувьд бол гэр бүлийн гишүүн, төрөл садан нь Нэгдсэн эмнэлэгт ажилладаг эсэхийг нь мэдэхгүй байна... Э.Ө-ыг бол ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж байгаад шийдвэрлэсэн. Харин Т.Т хувьд ажлын хэсгийн гишүүд өргөдөлтэй нь танилцаж үзээд урд өмнө байрны дэмжлэгт хамрагдсан болохоор дахин хамруулах боломжгүй гэж шийдвэрлэж байсан. Ш.Д-ын хувьд бол ажлын хэсгээс огт хэлэлцээгүй юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 141-142-р хуудас),
4.7. Гэрч Э.Ө-ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Д.С нь манай аав болох Э-ын ээжийнх нь эгчийн хүүхэд байгаа юм. Д.С-тэй бол төрөл садны холбоотой. Харин эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Л.О нь манай эхнэр болох З.Ж-ийн төрсөн эх буюу миний хадам ээж байгаа юм. Миний хувьд өргөдлөө өгсний дараа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх тухай журмын 3.1.3-т заасны дагуу нэгдсэн эмнэлэг дээр ямар нэгэн хурлаар хэлэлцэгдэж байгаагүй. Өргөдлөө л зөвхөн гаргаж өгч байсан... тэр нь дээр миний нэр орсон байх бөгөөд Д.С тайлбарлаж байснаар бол залуу гэр бүл болох гэж байгаа учраас дэмжлэгт хамруулахаар боллоо гэх тайлбарыг хэлж байсан юм...манай хадам ээж болох О нь надад хэлэхдээ ажлын хэсгийн гишүүдэд чамд дэмжлэг олгуулахгүй байх талаар хэлсэн боловч болсонгүй, би чамд дэмжлэг олгох гэхэд нь дургүйцэж байгаад ирлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (5 дугаар хх-ийн 129-130-р хуудас), 

4.8.  Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Журам батлах тухай” тогтоол, “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын хуулбар, (1 дүгээр хх-ийн 75-78-р хуудас),

4.9. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр А/21 дугаартай орон сууцжуулах хөтөлбөрийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгт хамрагдах, ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах тухай даргын тушаал, (1 дүгээр хх-ийн 84-р хуудас),

4.10. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралтад тусгагдсан ажилчдын гаргасан өргөдөл, гэрээ, хурлын тэмдэглэлийн хуулбар, (2 дугаар хх-ийн 216-225 дугаар хуудас),

4.11. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай албан бичиг, орон сууцжуулах хөтөлбөрийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгт хамрагдах, ажилтнуудын нэрс, (1 дүгээр хх-ийн 72-74-р хуудас),

4.12. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дугаартай Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Орон сууцны дэмжлэг олгох тухай тогтоол, орон сууцжуулах хөтөлбөрийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгт үзүүлэх журмын дагуу шалгарсан эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлэл, (1 дүгээр хх-ийн 68-71-р хуудас),

4.13. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагын хурлын тэмдэглэл, тус өдрийн 577 дугаартай аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлсэн албан бичиг, дэмжлэг үзүүлэх төрийн алба хаагчдын нэрсийн жагсаалт (2 дугаар хх-ийн 15-22-р хуудас),

4.14. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаартай тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, (2 дугаар хх-ийн 25-26-р хуудас),

4.15. Ш.Д-аас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Захиргаанд гаргасан хүсэлт, Г.М-аас Засаг дарга О.А-т гаргасан өргөдөл, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн захирал Д.С нь Ш.Д-тай хийсэн орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх гэрээ, төлбөрийн хүсэлт, (3 дугаар хх-ийн 119-124 дүгээр хуудас), 

4.16. Нэгдсэн эмнэлгийн захирал Д.С нь Т.Т-той  хийсэн орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх гэрээ, төлбөрийн хүсэлт, Т.Т-оос Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Захиргаанд гаргасан өргөдөл, (3 дугаар хх-ийн 17-23-р хуудас), 

4.17. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн захирал Д.С нь Э.Ө-тай хийсэн орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх гэрээ, төлбөрийн хүсэлт, Э.Ө-аас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Захиргаанд гаргасан өргөдөл, (3 дугаар хх-ийн 24-27-р хуудас), 

4.18. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай Д.С-ийг захирлаар томилох тухай тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/06 дугаартай Д.С-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол (1 дүгээр хх-ийн 175-176 хуудас), 

4.19. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр комиссар Б.Ц-ийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаартай “Нээлттэй Алтай” арга хэмжээ батлах тухай Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, (5 дугаар хх-ийн 140-144-р хуудас), 

4.20. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 485 дугаартай Эрүүл мэндийн газрын албан бичиг (1 дүгээр хх-ийн 85 дугаар хуудас), 

4.21. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 86-90-р хуудас), 

4.22. Гэрч О.М-ын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...Тухайн хуралд Эрүүл мэндийн газрын дарга Г.Л, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.О, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн дарга Б.С нар болон миний бие оролцож байсан. Тус хурлаар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн алба хаагчдад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж хамрагдах ажилчдын материалыг болон нэрсийг хэлэлцэж байсан...тухайн хурлын явцад “Нээлттэй Алтай” арга хэмжээний хүрээнд орон нутагт нэн шаардлагатай нарийн мэргэжлийн эмчийг тогтвортой ажиллуулахын тулд Ш.Д-ын нэрийг нэрсийн жагсаалтад оруулъя, мөн Ш.Д-ын эхнэр нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа гэдгийг нь харгалзан Эрүүл мэндийн газрын дарга Г.Л-ын гаргасан саналын дагуу гишүүдээс саналыг авч санал хурааж байсан. Санал авч байх үед Ш.Д гэх яагаад нэрсийн жагсаалтад орох болов гэх асуултыг тавьж байсан бөгөөд хариуд нь Д-ыг нарийн мэргэжлийн эмч, “Нээлттэй Алтай” арга хэмжээний хүрээнд хадгалсан байсан нэг квотод нэрийг нь оруулах гэж байна гэж Г.Л дарга хэлж байсан. Тэгээд санал хураах үед Г.Л, Д.С, Л.О, Б.С нар дэмжиж гар өргөсөн санагдаж байна. ...тус асуудалтай холбоотой маш их зүйлийг ярьсан. Миний бие нэг бүрчлэн бичиж авч чадаагүй. Нэгдсэн эмнэлгийн дарга Д.С тайлбарласнаар Ц.С эмч өөрөө татгалзаж байгаа талаараа хүмүүст ярьсан болохыг нь сонссон. Тийм учраас Ц.С эмчийн оронд өөр эмч оруулахаар асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэж байх явцад  нэгдсэн эмнэлгийн зүгээс эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.О, дарга Д.С нар нь Т.Т эмчийг Ц.С эмчийн оронд санал болгож Т.Т гаргасан өргөдлийг авч хэлэлцсэн. Д.С, Л.О нарын тайлбарлаж байснаар Т.Т нь хамт олны хурлаар хэлэлцээд хасагдаж байсан. Тэгэхдээ өрх толгойлсон, орон сууц худалдаж авахдаа зээл тавьсан, мөн ковидын үед идэвхтэй ажилласан гэх тайлбарыг хэлж санал хураахаар болсон. Санал хураах үед Г.Л, Д.С, Л.О, Б.С нар дэмжиж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг (5 дугаар хх-ийн 126-127-р хуудас),

4.23. Иргэний хариуцагч Ш.Д-ын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Би тухайн мөнгийг Говь-Алтай аймгийн ******** суманд “*********” ХХК-ийн шинээр барьж ашиглалтад оруулж байгаа орон сууцанд захиалга өгч, төлбөрт нь тооцуулж зарцуулсан байгаа. Манай эхнэр болох М бид хоёр их дээд сургуулиа төгсөж ирээд одоог хүртэл Говь-Алтай аймагт эмчээр ажиллаж амьдарч байгаа, манай гэр бүлийн хувьд өөрсдийн нэр дээр бүртгэлтэй орон сууц байхгүй байсан, тэгээд эрүүл мэндийн байгууллагын алба хаагчдад олгогдох орон сууцны нэг удаагийн буцалтгүй дэмжлэг олгох журмыг хангаж байгаа юм байна гэж үзээд эхнэр бид хоёрын зүгээс Говь-Алтай аймгийн Засаг даргад хүсэлтээ гаргаж өгч байсан юм, эхнэр бид хоёрын гаргаж өгсөн хүсэлтийн дагуу судалж үзээд Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж тус дэмжлэгийн мөнгийг олгохоор болж тухайн дэмжлэгийн мөнгийг хүлээн авч шинээр худалдан авч байгаа орон сууцны төлбөрт төлж барагдуулсан юм...”  гэх мэдүүлэг (6-р хх-ийн 188-189-р хуудас), 

4.24. Иргэний хариуцагч Э.Ө-ын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Миний бие тус орон сууцны нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийн 10,000,000 төгрөгийг Говь-Алтай аймгийн ********** сумын ***** баг ****** *** дүгээр байрны *** тоот хаягт байх орон сууцыг худалдаж авахад зарцуулсан байгаа. Тус байрыг худалдаж аваад 2024 оны 07 дугаар сараас амьдарч эхэлсэн. Миний хувьд тус дэмжлэгийн мөнгийг хүлээж авахтай холбоотойгоор хэн нэгэн албан тушаалтнаас дэмжлэг, туслалцаа авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (6-р хх-ийн 191-192-р тал), 

4.25. Иргэний хариуцагч Т.Т 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...эмнэлэгт хамрагдахаар миний бие өөрөө өргөдлөө бичээд гаргаж өгч байсан. Тухайн миний бие өргөдлөө өөрөө бичээд, зээлийн мэдээлэл гэх баримтуудыг тухайн үед өргөдөл хүлээн авч байсан хүнд нь өгч байсан юм. Би тухайн үед өргөдлөө гаргаж өгчхөөд ээлжийн амралтаа аваад явсан байсан. Тухайн үед надад дэмжлэг олгохтой холбоотойгоор хамт олны хурлаар хэлэлцсэн байх гэж бодож байна, би өөрөө бол орон сууцны дэмжлэг олгохтой холбоотой хуралд огт оролцож байгаагүй. Орон сууцны дэмжлэгтэй холбоотойгоор тухайн үеийн удирдлагууд маань миний амьдралыг мэддэг болохоороо надад орон сууцны дэмжлэг олгохоор санал оруулж дэмжигдэж орон сууцны дэмжлэгийг хүлээн авч байсан. Миний хувьд Нэгдсэн эмнэлгээс ямар нэгэн байдлаар мөнгөн тусламж огт авч үзээгүй юм. Тус Нийгмийн даатгалын байранд түрээсээр орохтой холбоотойгоор Нэгдсэн эмнэлгийн даргатай тухайн үедээ барагцаагаар 2005-2006 онд гэрээ байгуулж байсан юм. Тухайн гэрээний дагуу сар бүр түрээсийн төлбөрийг төлж амьдарч байгаад тус байрыг өөрийн нэр дээр худалдаж авахын тулд үлдэгдэл гэх төлбөрийг нь бэлнээр нь төлж шилжүүлэн авч байсан. Харин яг хэзээ, хэдэн төгрөгийг төлж байснаа сайн санахгүй байна. Тухайн Нийгмийн даатгалын байр нь урд өмнө нь ноос ноолуурын үйлдвэрээр ашиглагдаж байсныг засвар хийж байгаад нүүж орж байсан юм. Тухайн үедээ бол сонгон шалгаруулалт явуулж, хурлаар хэлэлцэж байсан байх. Миний хувьд өрх толгойлсон, ээж, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд өөрийн гэсэн орон сууцгүй, түрээсийн байраар амьдардаг байсан юм. Нэгдсэн эмнэлгийн зүгээс бол намайг өрх толгойлсон, ээж, хүүхдүүдийн хамт түрээсийн байраар амьдардаг байсан болохоор дэмжиж тус Нийгмийн даатгалын байранд оруулж байсан. Би тухайн байранд ээж, хүүхдүүдийн хамт барагцаагаар 15 жил амьдарч байгаад өөрийн нэр дээр шилжүүлэн авч тус байрыг барагцаагаар 20 сая төгрөгөөр худалдаж борлуулаад амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулах зорилгоор ******* гэх хотхонд 2 өрөө байрыг зээлээр худалдаж авч байсан юм. Нийгмийн даатгалын өөрийн нэр дээр шилжүүлсэн гэх байрыг худалдаж борлуулсан мөнгийг би шинэ орон сууц худалдаж авахад төлбөрт нь тооцож өгч байсан. Би шинэ орон сууц авахдаа үлдэгдэл төлбөрийг нь банк бус болон хувь лизингээр төлж барагдуулах нөхцөлтэйгөөр худалдаж авч байсан. Эрүүл мэндийн байгууллагын төрийн албан хаагчдад зориулан орон сууцны нэг удаагийн буцалтгүй дэмжлэг олгогдох гэж байгаа гэдгийг сонсоод Нэгдсэн эмнэлэгт би өөрийн нөхцөл байдлын талаар танилцуулж, зээлийн мэдээлэл болон өөрийн гараар бичсэн өргөдлийг гаргаж өгч байсан бөгөөд түүнтэй холбоотойгоор дэмжлэгийн мөнгө болох 10,000,000 төгрөгийг хүлээн авч шинэ худалдаж авсан гэх орон сууцны төлбөрт төлж барагдуулсан юм. Тийм зүйл байхгүй, би өөрийн гараар өргөдлөө бичээд, өөрийн нэр дээрх зээлийн мэдээллүүдийг хавсаргаж гаргаж өгч байсан. Миний өгсөн өргөдлийн дагуу хэзээ хэрхэн хуралдсан, тус хурлаар юу гэж хэлэлцсэн талаар мэдэхгүй байна, яагаад гэвэл би ээлжийн амралтаа авсан, ямар нэгэн хуралд оролцож байгаагүй юм. Миний хувьд Нэгдсэн эмнэлгээс ямар нэгэн хэлбэрээр мөнгөн дэмжлэгийг огт авч байгаагүй, харин Нийгмийн даатгалын байранд түрээсээр амьдарч өөрийн нэр дээр шилжүүлэхтэй холбоотойгоор Нэгдсэн эмнэлгийн даргатай гэрээ байгуулан орж байсан.  Миний зүгээс тус мөнгийг шинэ байр худалдаж авсан байсан төлбөрт нь төлж барагдуулж байсан. Миний хувьд Нийгмийн даатгалын байранд орохтой холбоотой ямар нэгэн мөнгөн дэмжлэг авч байгаагүй болохоор Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмыг зөрчөөгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, (6-р хх-ийн 195-196-р тал), 

4.26. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6-1173 дугаартай албан бичиг (6 дугаар хх-ийн 198-р хуудас), 

4.27. Гэрч М.А-ийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Тухайн журмыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж баталж байсан. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс бол тус баталсан гэх журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хэлтэст хүргүүлж бүртгүүлж байгаагүй, тухайн журмыг Захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлэх ажлыг анх батлуулахаар өргөн барьсан газраас бүрдлийг хангаж захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлэх ажлыг зохион байгуулдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай бол ямар нэгэн хамаарал байхгүй. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар нэгэн байдлаар тус батлагдсан журмыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх, эс бүртгүүлэх талаар чиглэл өгч байсан удаа байхгүй. Миний үзэж байгаагаар бол тухайн журмыг нийтээр дагаж мөрдөхгүй тул захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх шаардлагагүй байх гэж үзэж байна...” гэх мэдүүлэг, (6-р хх-ийн 200-р тал), 

4.28. Гэрч Ж.А-ын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ тухайн журам нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор хүчингүй болсон, мөн тус журмыг нийтээр заавал дагаж мөрдөхгүй, нэг удаагийн шинжтэй, зөвхөн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дунд нэг удаа хэрэгжих зориулалттай журам байсан болохоор миний зүгээс тухайн журмыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх шаардлагагүй байсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг, (6-р хх-ийн 202-р тал), 

4.29. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Эрүүл мэндийн байгууллагын төрийн албан хаагчдад зориулан орон сууцны нэг удаагийн буцалтгүй дэмжлэгтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Журам батлах тухай” тогтоолоор батлагдсан журмын дагуу шалгуурыг хангасан төрийн албан хаагчдын нэрсийн Эрүүл мэндийн газраас нэгтгэн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлж, тус нэрсийн жагсаалтыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлсэн. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдан ирсэн нэрсийн жагсаалтын дагуу дэмжлэгт хамрагдах төрийн албан хаагчдад дэмжлэгийг мөнгийг шилжүүлэн өгч ажилласан юм. Эрүүл мэндийн газраас Засаг даргын зөвлөлийн хуралд дэмжлэгт хамрагдах нэрсийн жагсаалт бүхий төрийн албан хаагчдын материалыг хэлэлцүүлж цааш Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Эрүүл мэндийн газраас ирүүлсэн дэмжлэгт хамрагдах төрийн албан хаагчдын нэрсийн жагсаалт бүхий материалд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын зөвлөлийн хурлаар өөрчлөлт оруулж байгаагүй байх. Би тухайн журмыг хэн боловсруулж хүргүүлсэн талаар сайн мэдэхгүй байна. Захиргааны ерөнхий хуульд Захиргааны хэм хэмжээний акт гэж бүх нийтээр, гадагш чиглэлтэй, байнга дагаж мөрдөхөөр зохицуулсан хэм хэмжээний актыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгэхээр зааж өгсөн байдаг. Харин Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Журам батлах тухай” тогтоолоор “Эрүүл мэндийн байгууллагын төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь нэг удаагийн үйлчлэлтэй, нийтээр бус нэг салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хамруулсан журам байгаа юм. Тэгэхээр тухайн журмыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх шаардлагагүй гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг, (6-р хх-ийн 211-212-р тал) болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтууд болно.

5. Хууль зүйн дүгнэлт:
5.1. Шүүгдэгч Д.С нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ****** ажиллаж байхдаа, Шүүгдэгч Г.Л нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын ******** тус тус ажиллаж байхдаа бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад буюу Ш.Д, Э.Ө, Т.Т нарт давуу байдал бий болгож орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг болох 10,000,000 төгрөг авах нөхцөл байдлыг олгосон үйлдэл нь 
Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим” гэж, 
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж, 
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх хэсэгт “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг бөгөөд бусдад давуу байдал олгожээ. 

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгосон нь гэмт хэргийн шинжийг хангаж байна.
5.3. Шүүгдэгч нар нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ зохисгүй үйлдлийг гаргасан ба эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулна.
 Мөн “урвуулан ашиглах” гэдэг нь албан үүрэг, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгодог.
5.4. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,
 “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.
Нийтийн албан тушаалтан гэдгийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэж зааснаар шүүгдэгч Д.С Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ********* ажиллаж байсан, шүүгдэгч Г.Л нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын ******* ажиллаж байсан тул нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

5.5. “Авлигын эсрэг хууль”-ийн 3.1.4 -т “давуу байдал гэж” төрийн  улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.

5.6. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой, материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг учраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчлагджээ. Энэхүү гэмт хэргийн халдлагын зүйл нь иргэдийн болон олон нийтийн эрх ашиг бөгөөд журмын дагуу очих ёстой Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтны эрх ашиг юм.
5.7. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-нь нийтээр дагаж мөрдөхгүй, нэг удаагийн шинжтэй, зөвхөн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдыг хамруулж  хэрэгжих зорилготой байсан нь хангагджээ.

5.8. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6-1173 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь бүртгэлгүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна гэх тайлбар нь Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг олон улсын конвенц, Монгол улсын Эрүүгийн хуулиар бүрэн няцаагдаж, мөн журмын дагуу эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг авч зорилтоо ханган хэрэгжсэн үйл баримт тогтоогдож байна. Гагцхүү энэ журмыг хэрэгжүүлэхдээ шүүгдэгч нар нь ёс зүй, эрх, үүрэг хариуцлага, Төрийн албаны болон бусад хуулийг чанд баримтлаагүй, Эрүүл мэндийн салбарын ажилчдын эрх ашгийг зөрчсөн, олон нийтийн төрд итгэх итгэлийг сулруулсан байх тул өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.  
5.9. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Х.У, шүүгдэгч Г.Л-ын өмгөөлөгч О.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.НАНДИНЦЭЦЭГ

             ШҮҮГЧИД                            Б.АРИУНБАЯР

                                                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ