Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1400

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: А.Сайнбаяр  

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов   

шүүгдэгч: Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  О  овогт Т Ц холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806045881647  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О  овогт Т Ц, 19  оны  дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 3, эхнэр, хүүхдийн хамт     дүүргийн 10 дугаар  хорооны дугаар хороолол  дугаар байрны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:       

Холбогдсон хэргийн талаар:

          Т.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүрд караоеке дотор Д.Б тооцоогоо хийсэнгүй гэж маргалдан газар унаган нүүр лүү нь өвдөглөж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Т.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 5 дугаар сарын 18-19 шилжих шөнө хохирогч залуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах миний ажиллуулдаг пааб, караокед нэг найзтайгаа орж ирээд нэг залуугийн сууж байсан ширээнд хамт суусан. Тэгээд харсан чинь хохирогч залуу найзтайгаа нөгөө залуугаа зодоод байсан. Очоод салгасан чинь тооцоогоо хийхгүй зодолдоод байхаар нь мөнгө авахгүй зүгээр яв гээд явуулсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд машины түлхүүр нэхээд агсраад байсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад давхралдаад унасан.  Намайг цохих гэж ирхээр нь болиулах гэж зууралдаж байгаад хамт унасан. Тэгсэн  нөгөө залуутайгаа дахиад зодолдоод манай ажлын  2 хаалгыг эвдэлсэн.  Тэр үед эхнэр нь нөхөр зодчихлоо гээд орлиод байсан. Би зодооныг нь салгаж байсан чинь эхнэр нь намайг зодож байна гэж бодсон байх гэв.

         Шүүгдэгч  Т.Ц   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн үед би БЗД-ийн 16-р хороо Бүрд караоке, Паб дээр ирсэн. Намайг ирэхэд гурван залуу булангийн ширээнд архи уугаад байж байсан. Тэд нар 57000 төгрөгийн тооцооны архи уусан байсан ба тэд нараас тооцоогоо нэхсэн чинь мөнгө байхгүй гэсэн. Тэгэхээр нь би  за тэгвэл ядаж 27000 төгрөг өгчих гэсэн чинь мөнгө байхгүй гэсэн. Гэтэл тэр хоёр нь нэг залуу уруугаа дайраад зодох гээд байсан. Удалгүй тэнд агсараад байсан эрэгтэй ахын эхнэр нь ирсэн. Эхнэрийнхээ хажууд бүр агсараад над уруу шүлсээ нулимаад байхаар нь би уурлаад бид хоёр хоорондоо маргалдаад заамдалцаж аваад би тэр ахыг цааш нь түлхсэн чинь газар унахдаа намайг татаад унасан ба би дээрээс нь дарж унахдаа өвдөгөөрөө нүүрэнд нь цохичихсон. Өөрөөр бол надад тэр хүнд гар хүрсэн асуудал байхгүй. Тэгээд чимээ шуугиан гараад байсан болохоор манай аав Т дээрээс бууж ирээд тэр хүмүүсийг гар гэсэн боловч гарахгүй хэрүүл маргаан хийгээд байсан.Тэр надтай маргалдаад байсан хүний эхнэр нь цагдаад дуудлага өгсөн. Бид нарыг цуг байхад хажууд манай оёдлын газрын эгч хүртэл байсан. Би бүр суулдээ аргаа бараад тэр хүмүүсээс мөнгө авахаа больё та нар зүгээр явчих гэсэн чинь явахгүй, машинаа түлхүүрээ авна гээд байсан. Манай аав болон миний хувьд ямар нэгэн машины түлхүүр аваагүй. Тэр хүн бас ширэээ гараараа цохиод, хаалга модоор зохиод байсан. Тэр хүнд би ерөөсөө гар хүрээгүй бөгөөд хоорондоо маргалдсан асуудал байгаа, бас хоорондоо заамдалцаж авсан. Тэр хүмүүс одоо хүртэл тооцоогоо хийгээгүй байгаа  / хх-н 10-11/   

          Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:

201 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай найз Г нь Хэнтий аймгаас орой орж ирээд би БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал төвийн хойд талын Бүрд нэртэй дэн буудалд оруулж унтуулаад шөнийн 02 цагийн үед тэндээс гараад үүдэнд нь би бичиг баримтаа үлдээгээд өглөө ирж авна гэж хэлээд гэртээ харьсан. 2018 оны 05 дугаар сарын 187-ны өдрийн өглөө 09 цагийн үед би өглөө тэр буудал дээр ирээд үүдэнд нь ус буцалгаад гоймон чанаж идээд доод талынх нь паб уруу ороод  найзтайгаа нэг шил архи аваад найзтайгаа хуваагаад ууж байсан чинь нэг танихгүй залуу ороод ирэхээр нь тэр залуутай нийлээд уусан. Гэтэл тэр залуу тэндээс 0,5 литрийн хэмжээтэй нэг шил архи 0,75 литрийн хэмжээтэй нэг шил архи авч өгсөн. Бид нар ууж байгаад караоке уруу орж бас архи уусан. Тэгээд байж байтал тэр газрын эзэн гэх ах тооцоогоо хий гэхээр нь би “ манай дүү одоо ирж байгаа, бид нар тооцоогоо хийнэ “ гэж хэлсэн. Би өглөө ирэхдээ машинтай ирсэн байсан юм. Би нилээн согтуу байж байхдаа машин дотроо ороод унтчихсан байсан. Тэгээд сэрсэн чинь машины түлхүүрийг авчихсан, тооцоогоо хийхгүй, төлөхгүй бол машины түлхүүр өгөхгүй гээд байсан. Нийт 57000 төгрөгийн тооцоо гарсан байна, та хоёртой цуг уусан залуугийн авсан архины мөнгийн бас төл гэхээр нь би төлөхгүй гээд тэд нартай маргалдсан. Яагаад хүний авсан архины мөнгийг төлдөг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр газрын эзэн ах намайг хэл амаар доромжлоод “Шоронгийн хулгайч” гэх мэтээр хараагаад байхаар нь би зөрүүлээд “намайг доромжиллоо шүү” гэсэн чинь тэнд байсан ногоон малгайтай цамцтай эрэгтэй буюу тэр газрын эзэний хүү нь гэх залуу хажуу талаас орж ирээд намайг түлхэхээр нь би заамдаад газар унахдаа тавьсан. Тэгсэн чинь миний дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн. Би арай гэж салгаж боссон. Тэр үед манай эхнэр хажууд ирчихсэн байсан болохоор цагдаад дуудлага өгсөн.  / хх-н 8-9,/   

          Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би ажил дээрээ  байж байтал манай нөхөр  надруу яриад ”архи уучихсан байна, ирээд машин авчих” гэж ярьсан, тэгээд би ажлаа тараад цэцэрлэгт явдаг бага хүүгээ аваад Б зааж өгсөн офицеруудын ордны хойно машин байгаа гэж хэлсэн өгснийх нь дагуу алхаж яваад машинаа олсон Машиныг нэг зочид буудалтай, паб баарны гадаа байсан, мөн машины урд хоёр цонх нь онгорхой байсан. Тэгээд би тэр паб баар руу ороход Б тэнд байгаагүй,текнийх нь хажуугийн нэг ширээнд 3 эрэгтэй сууж байгаад намайг орж ирэнгүүт ногоон подволкатай залуу босч ирсэн ба тэр бүсэлхийндээ паск буюу жижиг цүнх зүүсэн байхаар нь би түүнийг баарыг ажилуулж байгаа хүн гэж бодоод “ гадаа манай машин байх юм, эзэн нь хаачсан юм бол гэж асуусан чинь “Манайд уусан юм” муудалцаад гараад явчихсан, төлбөр мөнгөө төлөхгүй байсан юм, Тэрний хар гайгаар бид хэд үргэлжлүүлээд сууж байна” гэж хэлсэн. Би машины түлхүүр нь яасан юм бол гээд асуухад “түлхүүр нь алга болчихсон гэсэн, та гэрээсээ илүү түлхүүр авчраад машинаа авч явахгүй юу” гэсэн би өглөө машинд гар утасаа орхичихсон , утасгүй байсан учир тэр залуугаас гар утсыг нь гуйж өөрийнхөө дүү рүү ярьж илүү түлхүүр авчирч өгөөч гэж хэлсэн. Тэгээд гадагш гарсан чинь цайз талаас Б ганцаараа алхаад ирж явсан түүнтэй уулзахад архи уучихсан байсан ба машины түлхүүр яасан юм бэ “гэхэд “эднийх авчихаад өгөхгүй байна, хэлээд аваадах” гээд бид хоёр буцаад баар руу орсон. Тэгээд ороход нөгөө ногоон подволкатай залуу текнийхээ цаанаас гарч ирсэн, тэгээд Б тэр залуугаас машинаа түлхүүрээ нэхэхэд нөгөө залуу нь “уусан архиныхаа мөнгийг төл, хамт явсан хүнийхээ авсан юмны мөнгийг төл” гээд маргалдаад байсан.Ингээд маргалдаж байгаад хоёулаа барьцалдаж авахад тэр залуу Б үүрч аваад газар плитан дээр шидсэн, тэгэхэд Б гутал нь сугараад үсэрсэн, би “ хүн аллаа шдээ, туслаач” гээд орилсон. Нөгөө залуу Б нилээн олон удаа авч шидээд” би чамайг цохихгүйгээр шоглоно” гээд авч шидээд байсан, тэгтэл Б ам хамарнаас цус гараад байсан. Ингэж байгаад салцгаасан бөгөөд Б цусаа харчихаад “намайг яаж байгаа юм бэ” гээд коридорын модон хаалгыг хэд хэдэн удаа цохиж авсан, тэгсэн чинь нөгөө залуу хүний эд хөрөнгөнд халдлаа гээд дахиад  авч шидээд цээжин дээр нь өвдөглөж нухаад, өвдгөөрөө нүүр рүү нь цохиод байсан. Тэнд хамт байсан бас нэг саарал подволкатай залуу бас нийлээд дээр нь гарч суучихаад ноцолдоод байсан. Тэгээд ногоон подволкатай залуу болохоор” Би чамайг цохиогүй шүү, чи харж байгаа биз” гээд хөмхийгөө зуугаад “ би чамайг цохихгүйгээр шоглоно” за гээд босгож ирээд л дахиж шидээд нилээн удаан ноцолдсон. Би тэр хоёр залууг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан ба тэр саарал подволкатай залуу Баярмагнайгийн хоолойг боогоод байхаар нь би гарыг нь татаад салгах гэсэн боловч дийлэхгүй байсан учир толгой руу нь түлхсэн чинь босч ирээд миний толгой руу цохьсон. Тэгээд би айгаад дахиж ойртоогүй ба тэнд ажилладаг бололтой утсаа барьчихаад яваад байсан, би тэр охинд чи “ цагдаа дуудаачээ, иргэний үүргээ биелүүлээч гэхэд цагдаа дуудахгүй байсан, Надад утас байгаагүй учир би  цагдаа дуудаж чадахгүй байсан. Ингэж байхад ногоон подволкатай залуугийн аав нь бололтой махлагдуу биетэй, намхан ах ирчихээд “миний хүү одоо боль” гээд мөн манай нөхрийг “шоронгийн хулгайч” Зүүн хараагийн хужаагийн шээс, гуйлгачин” гэх зэргээр хэлээд нулимаад байсан. Ингэж байтал тэр байрны нэг өрөөнөөс нэг эгч гарч ирсэн, тэр нь оёдлын цех бололтой юм шиг байна лээ. Тэгээд тэр эгч “ та нар болиоч, хүн аллаа шдээ” гээд орилсон, би тэр эгчид цагдаа дуудаад өгөөч гэхэд тэр хүн утсаараа 102-т залгаад надад утсаа өгсөн, тэгээд би цагдаа дуудсан юм. Цагдаа дуудсаны дараа эд нар хоёр тийшээ салсан, би Б гадагш авч гараад машиндаа суулгаж тайвшруулсан . Тэгтэл нөгөө ах гарч ирчихээд  “зүүн хараагийн хужаагийн шээснүүд, “шоронгийн хулгайчаа” гээд гарч ирээд хэрүүл өдөөд байсан, Баярмагнай гарч ирэх болгонд нь хэрүүл хийгээд түлхүүрээ нэхэж байсан. Ингээд 2 цагдаа ирэхэд нөгөө хүмүүс бүгдээрээ гарч ирчихээд “энэ согтуу хүнийг аваад яваач, баарны эд хөрөнгө эвдээд байна” гэхэд нөгөө цагдаа нар Б машиндаа суулгаад авч явах гэхээр нь би тэд нарт гомдолтой байгаа талаараа хэлсэн. Бас тэр ногоон подволкатай залуу манай нөхрийг зодсон гэж хэлэхэд тэр залуу “ танай нөхөр чинь агсан  тавиа биздээ” гэсэн, тэгэхэд цагдаа нар тэр залууг “агсан тавихаар чи зоддог юм уу”” гээд манай нөхрийг болон тэр залууг авч явсан.

/хх-н 17-19/     

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 21/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 6473 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1,Д.Б биед тархи доргилт, 21,22-р шүдний ёзоор сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 гарын тохой, мөр, зүүн  дал, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2,Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

  3,Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-л зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4,Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

  5,Дээрх гэмтэл нь 2018.05.18нд үүссэн байх боломжтой.  /хх-н 22/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/         

         Т.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 25/

         Т.Ц   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 42-43/

          Т.Ц эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 37/, прокурорын тогтоол /хх-н 38/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-41/ зэрэг болно.

          Т.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүрд караоке дотор Д.Б тооцоогоо хийсэнгүй гэж маргалдан хоорондоо барьцалдаж аван газар унахдаа  нүүр лүү нь өвдөглөж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ..Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 6473 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 

Д.Б биед тархи доргилт, 21,22-р шүдний ёзоор сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 гарын тохой, мөр, зүүн  дал, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дэрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-л зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... машины түлхүүрийг авчихсан, тооцоогоо хийхгүй, төлөхгүй бол машины түлхүүр өгөхгүй гээд байсан. Нийт 57000 төгрөгийн тооцоо гарсан байна, та хоёртой цуг уусан залуугийн авсан архины мөнгийн бас төл гэхээр нь би төлөхгүй гээд тэд нартай маргалдсан. Яагаад хүний авсан архины мөнгийг төлдөг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр газрын эзэн ах намайг хэл амаар доромжлоод “Шоронгийн хулгайч” гэх мэтээр хараагаад байхаар нь би зөрүүлээд “намайг доромжиллоо шүү” гэсэн чинь тэнд байсан ногоон малгайтай цамцтай эрэгтэй буюу тэр газрын эзний хүү нь гэх залуу хажуу талаас орж ирээд намайг түлхэхээр нь би заамдаад газар унахдаа тавьсан. Тэгсэн чинь миний дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн. Би арай гэж салгаж боссон гэсэн мэдүүлэг, гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Б тэр залуугаас машинаа түлхүүрээ нэхэхэд нөгөө залуу нь “уусан архиныхаа мөнгийг төл, хамт явсан хүнийхээ авсан юмны мөнгийг төл” гээд маргалдаад байсан.Ингээд маргалдаж байгаад хоёулаа барьцалдаж авахад тэр залуу Б үүрч аваад газар плитан дээр шидсэн, тэгэхэд Б гутал нь сугараад үсэрсэн, би “ хүн аллаа шдээ, туслаач” гээд орилсон. Нөгөө залуу Б нилээн олон удаа авч шидээд” би чамайг цохихгүйгээр шоглоно” гээд авч шидээд байсан, тэгтэл Б ам хамарнаас цус гараад байсан. Ингэж байгаад салцгаасан бөгөөд Б цусаа харчихаад “намайг яаж байгаа юм бэ” гээд коридорын модон хаалгыг хэд хэдэн удаа цохиж авсан, тэгсэн чинь нөгөө залуу хүний эд хөрөнгөнд халдлаа гээд дахиад Баярмагнайг авч шидээд цээжин дээр нь өвдөглөж нухаад, өвдгөөрөө нүүр рүү нь цохиод байсан. Тэгээд ногоон подволкатай залуу болохоор” Би чамайг цохиогүй шүү, чи харж байгаа биз” гээд хөмхийгөө зуугаад “ би чамайг цохихгүйгээр шоглоно” за гээд босгож ирээд л дахиж шидээд нилээн удаан ноцолдсон. Би тэр хоёр залууг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан ба тэр саарал подволкатай залуу Б хоолойг боогоод байхаар нь би гарыг нь татаад салгах гэсэн боловч дийлэхгүй байсан учир толгой руу нь түлхсэн чинь босч ирээд миний толгой руу цохьсон. Тэгээд би айгаад дахиж ойртоогүй ба тэнд ажилладаг бололтой утсаа барьчихаад яваад байсан, би тэр охинд чи “ цагдаа дуудаачээ, иргэний үүргээ биелүүлээч гэхэд цагдаа дуудахгүй байсан, Надад утас байгаагүй учир би  цагдаа дуудаж чадахгүй байсан. Ингэж байхад ногоон подволкатай залуугийн аав нь бололтой махлагдуу биетэй, намхан ах ирчихээд “миний хүү одоо боль” гээд мөн манай нөхрийг “шоронгийн хулгайч” Зүүн хараагийн хужаагийн шээс, гуйлгачин” гэх зэргээр хэлээд нулимаад байсан. Ингэж байтал тэр байрны нэг өрөөнөөс нэг эгч гарч ирсэн, тэр нь оёдлын цех бололтой юм шиг байна лээ. Тэгээд тэр эгч “ та нар болиоч, хүн аллаа шдээ” гээд орилсон, би тэр эгчид цагдаа дуудаад өгөөч гэхэд тэр хүн утсаараа 102-т залгаад надад утсаа өгсөн, тэгээд би цагдаа дуудсан юм гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

         Т.Ц холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Т.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэтэй байна гэж шүүх дүгнэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц би цохиогүй барьцалдаж аваад хамт газар унахдаа өвдөгөөрөө цохисон байж магадгүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Хохирогч, гэрч нарын шүүгдэгчийн хохирогчийг цохисон газруудыг тодорхой хэлсэн мэдүүлэг, хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэлтэй тохирч байна. Шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй,  өөрийн үйлдлийг заавал нотлох үүрэггүй   болно. 

          Хохирогч Д.Б нь нэхэмлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул Т.Ц бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

          Т.Ц нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, мөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг  харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр  тогтоов.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. О овогт Т Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Т.Ц  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх  зааснаар         Т.Ц нь торгох ялыг гурван  сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Т.Ц нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар соихыг дурьдсугай.

5. Т.Ц   нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ц   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Ц   нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж , тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Цд   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН