| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/05662/И |
| Дугаар | 191/ШШ2025/11519 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/11519
2025 11 191/ШШ2025/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.*******ын 201 оны 0 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах,
201 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.******* /ҮД:/,
Хариуцагч Ж.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.******* /ҮД:/,
Гуравдагч этгээд Ц.*******,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.******* /ҮД:/,
Гэрч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.*******, өмгөөлөгч Ч.******* нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1а. Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан Ж. ******* нь 201 оны 0 дүгээр сарын 05-ны өдөр миний өмчлөлд бүртгэлтэй, БНСУ-д үйлдвэрлэгдсэн, ******* маркийн улсын дугаартай, цагаан өнгийн, 20 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр олгогдсон авто тээврийн хэрэгсэл өмчлөх гэрчилгээ бүхий автомашиныг С.******* гэх хүнд ,0,000 төгрөгөөр Авто машин худалдах, худалдан авах гэрээ-г миний эзгүйд, гарын үсгийг минь дууриалгасан байдалтай "гэрээний үнэн зөв-ийг гэрчлэх үйлдлийн № дугаарт бүртгэж гэрчилсэн. Гэрээний гарын үсэгт Н. гарын үсгийг зурсан, харин бүртгэлийн дэвтэрт гэж товчилсон байдлаар зурсан байдаг.
Уг автомашиныг би Ц. гэх хүний хадгалалтад түр хугацаагаар шилжүүлсэн байсныг ашиглаж бусдад худалдсан гэж ойлгож байгаа бөгөөд миний бие С. ******* гэх регистрийн дугаартай, утасны дугаартай "худалдан авагч" гэх иргэнтэй автомашинаа худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулахаар огт тохиролцоо хийж байгаагүй төдийгүй, огт мэдэхгүй, уулзаж байгаагүй хүн байсан.
Тэгтэл Ж.******* нь нотариатын үйлдлийг хийхдээ, "Монгол Улсын Иргэний хуулийн 23.1 заалтыг үндэслэн гэж, Нэмэлт нөхцөл: тооцоо дуусав, автомашин шалгаж авав" гэж гэрээг үйлдэн, бусад хэсгийг өөрийн гараар нөхөж бичсэн төдийгүй, худалдагч тал хэсэгт миний гарын үсгийг дуурайлган зурагдсан гэрээг "гэрээний үнэн зөв" гэж гэрчлэх үйлдлийг хийжээ.
Тэрээр гэрээг гэрчлэхдээ дээрх хуульд заасан заалтыг илт зөрчсөний улмаас миний хөдлөх эд хөрөнгө болох автомашины өмчлөх эрх бусдад хууль бусаар шилжиж, өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхийг маань ноцтойгоор зөрчсөн.
Нотариатч Ж. ******* нь дээрх үйлдлийг хууль бусаар хийхдээ, машинаа түр хадгалуулсан Ц.той танил, хувийн харилцаатай байдлаа ашиглан хууль зөрчсөн гэж ойлгож байна. Одоо тухайн тээврийн хэрэгсэл хэдэн хүний гар дамжиж хэдэн хүнд худалдагдсан болохыг мэдэх боломжгүй болсон.
Үүнд хамгийн буруутай этгээд Ж.*******д холбогдуулан түүний хийсэн нотариатын үйлдлийг хүчингүйд болгуулах, өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг зөрчиж шилжүүлсэн хэлцлийн үр дагавар болох ,0,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гарын үсэг болон машины зах зээлийн үнэ тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Ингээд Криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурсан гарын үсэг Н. гарын үсэг тохирохгүй байна гэсэн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээчин 201.0.05-ны өдрийн байдлаар машин 9,500,000 төгрөгийн үнэтэй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Тухайн портер машиныг худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдлийн хувьд Н. хувийн мэдээллийг ашиглаад С.******* гэдэг хүнд зарсан, эсхүл Н.******* гээд нотариатчийг хуурсан, өөрөөр хэлбэл Н.******* гээд өөр хүн үйлчлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал байдаг.
Миний бие 2022.01.08-ны өдөр Н. ,800,000 төгрөгөөр худалдан авсан талаарх баримт буюу түүний өөрийнх нь бичиж өгсөн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.
Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан Ж.*******ын 201 оны 0 дүгээр сарын 05-ны өдрийн "Авто машин худалдах, худалдан авах гэрээ-г үнэн зөв хэмээн № дугаарт гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах, хууль зөрчиж шилжүүлсэн хэлцлийн үр дагаврыг арилгуулах үүднээс, арлын дугаартай, улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний үлдэх хагас ,0,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Гэвч шүүх хуралдаанд машиныг худалдан авсан С.******* нь машины үнэ ,30,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн учраас Ж.*******аас ,0,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна.
1б. Нотариатын мэргэжлийн үйл ажиллагаа нь эрх зүйн тогтолцоонд "төрийн нэрийн өмнөөс гэрчлэх хөндлөнгийн эрх зүйч"-ийн хэлбэрээр тусгагдан орсон, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, иргэний эдийн болон эдийн бус баялгийн амин чухал шилжилтийг эрх зүйн зөрчилгүй явуулах гол дамжлага, баталгаа болдог билээ.
Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан Ж.******* нь нотариатын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, Монгол Улсын соёмбот тамгыг хувийн ашиг хонжоо олох, хууль бус төрөл бүрийн үйл ажиллагааг халхавчлан баталгаажуулах, улмаар хууль бусыг хуулийн хамгаалалтад оруулах буруу үйлдэлд байнга тогтвортой ашигласан гэж үзэх бодит баримт бүхий үндэслэл нь зөвхөн нэхэмжлэгч Н.******* миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн энэхүү онцгой тохиолдлоос хангалттай тодорхой харагдахаар байна.
Тодруулбал, Авто тээврийн хэрэгслийг Н.******* миний эзгүйд бусдад шилжүүлэн, бусадтай хуйвалдан бусдын хөрөнгийг шилжүүлэх хөдөлгөөн хийхэд элдэв гомдол санал гаргаагүй, эрх зүйн мэдлэг, туслалцаа хомс байдлыг минь туршин мэдээд түүнийхээ амтанд орсон нотариатч Ж.******* дараагийн ээлжит үйлдэл нь миний өмчлөлийн орон сууцыг архи, согтууруулах ундааны хүчин зүйл, нөлөөллийн үед худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэх ажиллагааг хуульд заасан шаардлагыг илтэд зөрчиж үзүүлсэн үйл баримтаар ил болж байна.
Миний бие 2021..1-ны өдөр Монголын Нотариатчдын танхимд хандаж түүний 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрчилсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, бүртгэлийн дэвтрийн хуулбар, бусад нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасны дагуу тус танхимын ерөнхийлөгч Ч. нь 2021..20-ны өдрийн № тоот албан бичгээр холбогдох баримтыг өгсөн.
Тус газраас ирүүлсэн Бүртгэлийн дэвтрийн , дугаарт иргэн Н.*******ас иргэн Ц.*******ид Нийслэлийн Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, 7 дугаар байрны тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 5 м.кв талбайтай, өрөө, Эрхийн улсын бүртгэлийн Ү- 2200218 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг "Орон сууц худалдах, авах гэрээ"-гээр худалдсан гэх хэлцлийг гэрчилсэн бүртгэл хийгдсэн байсан.
Ингэж уг бүртгэл хэсгийн худалдагч, үйлчлүүлэгч талуудын гарын үсгийн хэсэгт зурагдсан ******* гэсэн бичвэр, гарын үсэг нь миний өөрийн гарын үсэг биш байгаа болох нь илэрсэн.
Нотариатын тухай хуулийн 2 дугаар зүйл /Нотариатын бүртгэл/-ийн 2.3 дахь хэсэгт "Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна" гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 3. дахь хэсэгт Бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулах"-аар заасныг дээрх үйлдэл нь тус тус зөрчиж, өөр бусад этгээдээр зуруулсан байгаа нь Н.******* би өөрийн нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, гал голомт болсон орон сууцыг нотариатчаар зохих ёсоор гэрчлүүлсний үндсэн дээр бусдад шилжүүлээгүй, захиран зарцуулах эрхээ хууль ёсоор хэрэгжүүлж чадаагүйг илэрхийлж байна.
Ж.******* нотариатчийн 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г "гэрээний үнэн зөв болохыг гэрчилсэн" үйлдэл нь Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 21 дүгээр дахь хэсэгт "Нотариатч Дараахь үүрэг хүлээнэ: 21.2.1. үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх; 21.2.5.Нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах; 21.2.9. нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх; 21.2.13. хуульд заасан бусад" гэж заасныг, мөн 21.3 дахь хэсэгт "Нотариатчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно: 21.3.1.хуурамч баримт бичгийг гэрчлэх; 21.3.3. нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх гэж тус тус заасныг, түүнчлэн Нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох бусад хэсгийг зөрчиж хийсэн үйлдэл болно.
Дээр дурдсан үндэслэлээс гадна, 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ний гол нөхцөл болох гэрээний үнэ, төлбөр төлөх журмын талаарх 3 дугаар зүйлд "Орон сууцыг худалдагч тал худалдан авагч талд 0 000 000 /дечин сая/ төгрөгөөр худалдах ба төлбөрийг 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлж дуусгасан байна. Төлбөрийг талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө эсхүл эд хөрөнгийн хэлбэрээр хийж болно: Төлбөрийг банкаар болон бэлнээр бүрэн төлж дуусгасан" гэж бичсэн, нэмэлт нөхцөл болох 7 дугаар зүйлд "Худалдан авагч байрыг бүрэн бүтэн хүлээж авсан гэж тусгасан нь бүгд бодит бус болно.
Энэ нь Н.******* миний бие банкаар болон бэлэн бусаар 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 0,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, харин гэрээг гэрчлүүлсний маргааш нь "зээл" утгаар 90,000,000 төгрөгийг өөр этгээдээс хүлээн авсан, тухайн орон сууцыг худалдах, тэр дундаа 0,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг огт байгаагүй, тухайн өдөр согтуу байсан, түүнчлэн Ц.******* тухайн байрыг үзэж хүлээн авсан зүйл хэзээ ч болоогүй, одоо ч тухайн байр эзэмшилд байгаа зэрэг бусад нөхцөл байдлаар нотлогдох юм.
"201 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах- худалдан авах гэрээг Иргэний хуулийн 5.1.3, 5.1.-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох" шаардлага бүхий иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 18/ШШ2019/033 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 170 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2021 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн 001/XT2021/0 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн.
Дээрх шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа, нотариатч Ж.*******ын нотариатын мэргэжлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйлдсэн нотариатын үйлдлийг хянуулах тусгайлсан шаардлага гаргаж байгаагүй, шүүх нотариатчийн үйлдлийг нотариатын тухай хууль тогтоомжийн хүрээнд хянаагүй бөгөөд харин үнэн зөв үйлдэгдсэн хэмээх үнэлэлтэд үндэслэж дээрх хэрэг шийдвэрлэгдсэн байдаг.
Нөгөөтэйгүүр, дээрх шүүхүүдээс урьд өмнө гаргасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 5.1.3, 5.1.-д заасан үндэслэлийн хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, нотариатчийн үйлдлийг энэхүү нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах, мэдүүлэх эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй.
Тусгай мэргэжлийн шинжээч нар маш нарийн тооцож дүгнэлтийг гаргахдаа гарын үсгийн даралт, шүд, хурд зэргийг дэс дараалан бичиж байгаад бүртгэлийн дэвтэр дээрх болон гэрээний эх хувь дээрх гарын үсэг Н. гарын үсэг биш гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн өмгөөлөгч н. нь дүгнэлтийг авилга, хуйвалдах замаар гаргасан гэх мэдээллийг авсан гээд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт өмнөх дүгнэлтээс бүүр илүү нарийн гарсан байсан.
Иргэний хуулийн 23-р зүйлд худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.
Үндсэн нөхцөл болох уг үйлдэл нь үл маргах шинжийг агуулаагүй, нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт заасан шаардлагыг зөрчиж гэрээг гэрчилсэн гэдэг нь тогтоогдож байна.
Зээлдэж авсан 90,000,000 төгрөгөөс 31,000,000 гаруй төгрөгийг н.ийн дансанд буцааж шилжүүлсэн байгаа бөгөөд үлдэх төлбөрийг төлнө, төлөхгүй гэж маргаагүй. Харин илт бодит бус хууль зөрчсөн нотариатчийн үйлдлээс болоод шударгаар хөрөнгө олж авах замаар биш, харин маргаантай байдлаар хөрөнгө олж авах нь буруу гэж хандаж байгаа юм.
Ж.*******ын 201.11.23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг үнэн зөв хэмээн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулснаар, иргэн Н.******* миний дараах эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжтой. Үүнд: өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг гагцхүү нотариатаар зохих ёсоор гэрчлүүлсний үндсэн дээр захиран зарцуулах эрх сэргээгдэх, Нотариатын үйлдлийг хууль зөрчиж хийсэн холбогдох буруутай этгээдийг тодорхойлох, тухайн этгээдэд холбогдуулан эрхээ сэргээлгэх цаашдын арга хэмжээг /гэм хор, г.м./ ирээдүйд авахуулах, Нотариатын үйлдэл хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүхээр тогтоолгосноор, энэ талаар шинээр илэрсэн нөхцөл байдал, үйл баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохих журмын дагуу хянуулахаар Улсын Дээд шүүхэд хандах бололцоо бүрдэх, Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэл болсон хэлцэл зохих журмын дагуу нотариатчаар зайлшгүй гэрчлэгдсэн байх шаардлага тавигддагийн хүрээнд, нотариатын үйлдлийн хууль бус байдлыг тогтоолгосноор улсын бүртгэлийн үйлчилгээг зохих журмаар хянуулах нөхцөл бүрдэхээр байна.
ХХК-ийн 2021..30-ны өдрийн үнэлгээний тайлангаар 201 оны 11 сарын байдлаар 257,500,000 төгрөг, 2021 оны сарын байдлаар 323,71,700 төгрөг гэж үнэлсэн. Энэ үнэлгээнээс үзэхэд орон сууцыг гэрээнд 0,000,000 төгрөг гэж тусгасан боловч 90,000,000 төгрөгөөр худалдахгүй гэдэг нь тодорхой харагдана.
Түүнээс гадна орон сууц болон авто машины төлбөрийг аваагүй байхад авто машины гэрчилгээ, орон сууцны гэрчилгээ бүгд өөр хүнд шилжсэн байдаг, уг нь төлбөрөө шилжүүлж байж нөгөө этгээдийн нэр дээр шилждэг гэж бодож байна.
Гэтэл миний зүгээс дээрх 2 гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй байхад өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг.
Миний бие орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, тухайн үед ББСБ-аас зээл авах гэж байхад н. утсаар яриад н. бид хоёрын мөнгө бүтчихлээ, хүрээд ир гэсэн учир би орон сууцны гэрчилгээгээ аваад очсон. Зээл бүтсэн учир бид хамт архи уусан, энэ үедээ би гэрчилгээгээ өгсөн. Уг нь нотариатч архи уусан согтуу хүнд үйлчлэх ёсгүй.
Хэрэв миний бие орон сууцаа зарах сонирхолтой байсан бол зах зээл дээрх үнээс хямдруулж зарахгүй байснаас гадна надад орон сууцаа бусдад зарах хүсэл сонирхол байгаагүй. Тухайн үед зээлийн мөнгө шилжүүлэхэд Худалдаа хөгжлийн банкны данс хэрэгтэй гээд тус банкинд 201.11.2-ний өдөр данс нээлгэсэн, ингээд данс нээлгэнгүүт зээл ороод ирсэн.
Тухайн үед 201.11.23-ны өдрөөс 2017.11.23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай зээл надад байсан, н.ид газар шорооны ажил зохихгүй байгаа учир орон сууцаа барьцаанд тавиад зээл авах санаатай гэхэд н.д энэ талаараа хэл гэсэн, Ц.******* энэ асуудалд оролцоогүй. 201 оны 11-р сарын эхээр н.оос миний гар утасны дугаарыг аваад орон сууцыг очиж үзсэн боломжийн орон сууц байсан гэж хэлсэн.
Иймд № тамганы дугаартай, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан Ж.*******ын 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г "гэрээний үнэн зөв хэмээн гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Дээрх 2 гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагыг Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна" гэж заасны дагуу нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилдэг тогтсон жишгийг удирдлага болгон гаргаж байна.
2. Хариуцагч Ж.*******, өмгөөлөгч Г.******* нар татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
2а. Ж.******* миний бие 2007 оны 03 дугаар сараас 2017.10.05-ныг хүртэл Баянзүрх дүүргийн нотариатч хийж байсан.
Энэ хугацаанд ажиллаж байхдаа 201 оны 0 дүгээр сарын 05-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г тус тус гэрчилсэн байна.
Миний бие нэхэмжлэлд дурдаад байгаа Н.*******, С.*******, Ц. нарыг тухайн үед буюу 201 онд, одоо ч танихгүй, үүнээс өмнө, түүнээс хойш ч гэсэн автомашины гэрээ хэлцэл хийж байгаагүй, тэдний гарын үсгийг дуурайлган зурж гэрээг гэрчилж байгаагүй, ингэх шаардлага ч надад байхгүй.
Н.******* нь ,0,000 төгрөгийг автомашины зах зээлийн үнэлгээний хагастай нь тэнцэх хэмжээ гэснээс үзэхэд *******, *******, нарын хооронд энэ автомашинтай холбоотой гэрээ хэлцэл урьд өмнө нь хийгдэж байсан, хоорондоо өглөг, авлагатай байсан байх гэж бодож байна. Тэр өмнөх гэрээ хэлцэлтэй холбоотой баримтыг нэхэмжлэлд хавсаргаагүй, дэлгэрүүлж бичээгүй байх бөгөөд миний хувьд Ц.той хувийн харилцаа байхгүй, гэрээ хэлцэл хийж байгаагүй, одоо ч ямар нэгэн харилцаа байхгүй.
Н.******* өөрөө Ц. гэдэг хүнд автомашин, бичиг баримтаа хадгалуулж, түүнд өгсөн юм бол Ц. болон Ж.******* гэдэг 2 хүний хэн нь хулгай хийж авсан юм гэдгийг тодруулсны үндсэн дээр тэр хүнээсээ автомашиныхаа үнийг нэхэх нь зүйтэй гэж бодож байна.
Гэтэл энэ гэрээг гэрчлүүлснээс хойш жилийн дараа гэнэтхэн гэрээ гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгож, мөнгө авна гэдэг ойлгомжгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
2019 оны үед Н.*******, Ц. хоёрын хооронд мөнгөний маргаан үүссэн байдаг, гэвч тухайн үед одоо энэ маргаж байгаа автомашин, түүний үнэ мөнгөний талаар огт дурдаагүй, бие биенээсээ нэхээгүй байгаа зэргээс үзэхэд харин ч Н.*******, Ц. нар харилцан хамааралтай байна.
Ж.******* миний бие нотариатч хийж байхдаа дулааны улиралд сард 300-50 орчим, хүйтний улиралд 250-300 орчим хүнд үйлчилдэг байсан, тэр хүмүүсийн дотор байнгын үйлчлүүлэгч байсан боловч тэднээс би ердөө 10- орчим хүний нэр зүсийг мэддэг, таньдаг байсан.
Миний бие 2017 оны 5 сард ажлаа хүлээлгэж өгөхдөө холбогдох баримтаа Нотариатчдын танхимд хүлээлгэж өгсөн байсан, 2018 онд Цагдаагаас 2 удаа орон сууцны гэрээний талаар дуудаж байцаасан.
Энэ машиныг худалдсан гэрээний үйлдэлтэй холбоотой асуудлыг огт мэдэхгүй байж байтал 2021 оны 11 сард шүүхээс дуудсанаар мэдсэн. Тухайн үед авто машиныг шилжүүлэхдээ тусгай бэлдсэн загвар бүхий бланкыг бөглөдөг, гэрээнд өөрсдийнх нь хэлсэн ярьсан зүйлийг бүгдийг тэмдэглэж өгдөг журамтай.
Машин болон түүний үнийн талаар тодорхой, яг тохиролцож гэрээгээ байгуулаад нотариатч дээр очих ёстой. Авто машин худалдахад заавал нотариатчаар гэрчлүүлнэ гэсэн заалт байдаггүй боловч нэр шилжүүлэхэд Улсын бүртгэлийн байгууллага гэрээг шаарддаг учир гэрээ байгуулж, үүнийгээ гэрчлүүлдэг байсан. Энэхүү гэрээний 2 талыг байлцуулсан, тэдний бичиг баримт, холбогдох баримтыг шалгасны үндсэн дээр гэрээг гэрчилсэн.
Авто машин худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч талд С.******* оролцсон, тэрээр худалдагчийн иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзэж хараад гэрээг гэрчлүүлсэн, гэрээнд тамга тэмдэг дарагдаад 2 хүн өөр өөр өнгийн балаар гарын үсэг зурсан, гэрээний ар талд үнэмлэх, тээврийн хэрэгслийн гол үзүүлэлт, 200 онд үйлдвэрлэсэн гэх баримтыг хуулбарласан байдаг.
Нотариатын үйлдэлтэй холбоотой гомдлыг 1 жилийн дотор гомдол гаргах байтал 5 жилийн дараа энэ асуудлын талаар ярьж байгаа нь үндэслэлгүй юм..
Иймд 201 оны 0 дүгээр сарын 05-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах Н. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна.
2б. Н.******* нь 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан.
Уг шийдвэрээс үзэхэд Н.******* нь гарын үсэгний талаар огт маргаагүй, гагцхүү архи уусан байсан гэж маргасан байсан. Иргэний шүүх, Захиргааны шүүх, Цагдаа гэрээ хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн байтал одоо болохоор нотариатч дээр очоогүй, гэрээ хийгээгүй гэх боловч түүнийг гэрээ байгуулахад байсан талаар түүнтэй хамт ирсэн хүмүүс гэрчлэн мэдүүлдэг.
Нэхэмжлэлд дурдсан 2 гэрээний хувьд хуульд заасны дагуу талуудыг байлцуулсан, хүмүүс татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор нотариатч дээр орж ирээд гэрээнийхээ үнийн дүнг бага хэмжээтэй байдлаар бичүүлэх сонирхолтой байдаг.
201 оны -р сарын 05-ны өдрийн байдлаар хүний гэрээг гэрчилсэн, гэрээнд гарын үсэг зуруулаад тамгалж өгсний дараа дэвтэр дээр гарын үсэг зуруулж бүртгэж авдаг. Дээрх 2 гэрээг 2 ууланг нь бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн байсан. Хүмүүсийн зарим нь бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурдаг, зарим нь зурахгүй орхиод явдаг.
Иймд 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.*******, өмгөөлөгч Н.******* нар тайлбарынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн Ц.******* миний бие иргэн Н.*******ас 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүргийн өрөө байрыг худалдаж авсан. Үүний үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.
Тухайн өдөр гэрээ байгуулахад Н.******* нь миний болон бусад хүмүүсийн нүдэн дээр өөрөө гэрээнд гарын үсэг зурсан, би ч мөн адил гарын үсгээ зурсан.
Гэтэл Н.******* нь 2018.03.09-ний өдөр байр руу дайрч орчихоод одоог хүртэл тэр байрандаа амьдарч байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Н. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Н.******* нь дээрх шүүхэд хандаж гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах шаардлагынхаа үндэслэлийг гэрээнд гарын үсэг зураагүй, гарын үсэг хуурамч гэж шаардаагүй, зөвхөн согтуу байсан, бахьцаанд тавьсан гэж байсан.
Гэтэл шүүхээр нотлогдсон, тогтоогдсон, шүүх эцэслэн шийдсэн асуудлаар дахин шүүхэд хандаад байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хэлцэл, нотариатын үйлдэл, гэрчлэл хүчинтэй юу, эс хүчинтэй юу гэдгийг 2018 оны 3 дугаар сараас Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Прокурорын байгууллагаар нэг жил гаруй хугацааны дотор шалгагдаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан, иргэний гэрээ хэлцэлтэй холбоотой маргаан гээд эрүүгийн хэргийг хаасан.
Бүх шатны шүүх бидний хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр гэрээ хэлцэл болохыг тогтоосон. Гэтэл тэрээр үүнээс хойш 2020-2022 оны хооронд өмгөөлөгч, улсын бүртгэгч нарыг шүүхэд өгсөн, энэ бүх хэрэгт миний бие гуравдагч этгээдээр оролцсон.
Дахиад 2022.10.11-ний өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийнх нь дагуу Улсын дээд шүүх хэргийг дахин хянахад хүртэл оролцсон, энэ хэрэг болохоор 2021 оны 11 дүгээр сараас хойш шийдэгдэхгүй өдий хүрч байна. Н.******* бид хоёрын хооронд хийгдсэн гэрээг гэрчлэх үйлдлийг хүчингүй болгох юм бол хүчин төгөлдөр байгаа орон сууцны гэрээг хэрхэх талаарх маргаан гарч ирэх нь ойлгомжтой.
Дээрх гэрээг байгуулах үед Н.******* эрүүл, саруул, архи дарс уугаагүй байсан, өөрөө гэрээнд гарын үсэг зурсан, миний зүгээс худалдаа наймаа хийхдээ хүнээр заалгах, зөвлүүлэх шаардлага байхгүй. Би өмнөх өдрүүдэд байрыг үзээд, үнэ мөнгөө тохирчихоод гэрээгээ нотариатчаар гэрчлүүлсэн. Гэрээ гэрчлүүлэх үед бидэнтэй хамт Н. эхнэр н., миний төрсөн дүү Ц. нар байсан. Энэ гэрээ хэлцэл, улсын бүртгэлийг Иргэний болон Захиргааны шүүхийн шүүх шат шатандаа хянан үзэж, хүчин төгөлдөр байна гэж шийдсэн.
Н.******* нь зээл авсан байтал нотариатч Ж.******* орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г гэрчлэхдээ өөрт зөвлөсөнгүй, туслалцаа үзүүлсэнгүй гэж буруутгаж байна.
Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Н.******* болон Ц.******* нарын хооронд ямар харилцаа үүссэн гэдгийг тодорхойлж, үйл баримтыг тогтоосон. Ийнхүү тогтоосон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм.
Нэхэмжлэгч нь 0,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 90,000,000 төгрөгийн зээл авсан, одоо орон сууц 250,000,000 төгрөгийн үнэтэй болсон гэж тайлбарлаад байна. Гэвч нотариатчийн ямар үйл ажиллагаа хуулийг хэрхэн, яаж зөрчсөн гэдгийг тодорхойлохгүй байна.
Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах гэж байгаа үндэслэл нь гарын үсэг биш гэж тайлбарлаад байгаа юм уу, согтуу байсан гэж тайлбарлаад байгаа юм уу, өөрийг нь байхгүйд гэрээг гэрчилсэн гээд байгаа юм уу, эсхүл халхавчилсан гэрээ гээд байгаа юм уу, энэ нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Иймд Н. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
. Гэрч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ :.. Хэрэгт авагдсан гээд надад харуулсан худалдах, худалдан авах гэрээ болон бүртгэлийн дэвтэрт авагдсан иргэний үнэмлэх болон гарын үсэг минийх байна. Машиныг гэрээ байгуулаад худалдаж авсан, мөнгийг нь шилжүүл гэсэн дансанд өөрийнхөө Хаан банкны данснаас ,30,000 төгрөгийг машины үнэ гэсэн утгаар шилжүүлсэн. Шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүсийг танихгүй, уг гэрээ 8,9 жилийн өмнө болохоор сайн санахгүй байна. Миний бие хүнээр дамжуулах, зуучлуулах байдлаар машин худалдаж авдаггүй, машин худалдаж авахдаа иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийг заавал шалгаж үздэг, портер машины талаар асуудал үүссэн гэдгийг өмнөх шүүх хуралдаанд ирэхдээ мэдсэн болохоор дансныхаа хуулгыг банкнаас авсан. Машины мөнгийг энэ данс руу шилжүүлчих гэсний дагуу шилжүүлсэн, банкны баримтаас харахаар гэдэг хүний данс руу шилжүүлсэн байна. Наймаа хийсэн хүн нь энэ данс руу шилжүүл гэсэн болохоор мөнгийг шилжүүлсэн.
Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед 2 тал 2 уулаа байсан, 201 онд тоо бүртгэл гэж байдаггүй байсан болохоор машиныг худалдан авахад нотариатчаар гэрчлүүлдэг байсан. н.*******, н., н.******* гэдэг хүмүүсийг танихгүй ...гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2021.10.-ны өдрийн №971 дугаартай тодорхойлолтын хуулбар, Монголын нотариатчдын танхимын 2021.10.-ны өдрийн №1771 дугаартай албан тоот, Гэрээ- гэх Бүртгэлийн дэвтрийн хуулбар, өмгөөлөгч Ч.*******ыг оролцуулах хүсэлт, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн 2021..20-ны өдрийн албан бичиг, хавсралт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.0.0-ны өдрийн 18/ШШ2019/033 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.25-ны өдрийн 170 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2021.0.01-ний өдрийн 001/ХТ2021/0 дугаар тогтоол, 2018.10.05-ны болон 2018.0.18-ны өдрийн Ж.******* гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Н. Б. байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2009..28-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 20.01.11-ний өдрийн Итгэмжлэлийн хуулбар, 20.03.23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 20.10.23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, гарын үсэг, Гэр барих ёс, 2022.05.18-ны өдрийн Гэр барих ёс гэх гар бичмэл, 2018.02.2-ны өдрийн ББСБ ХХК, Н.******* нарын №ЗГ2018/ дугаартай Зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.02.2-ны өдрийн №БГ2018/ дугаартай Барьцааны гэрээний хуулбар, 2019.10.23-ны өдрийн №25 дугаартай Б. байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.07.22-ны өдрийн Б. байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тайлбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021..1-ны өдрийн №351 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, эмнэлгийн магадалгаа, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2021.10.-ны өдрийн №971 дугаартай тодорхойлолт, Монгол улсын хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017..2-ны өдрийн дугаартай Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай баримтын хуулбар, 110 хуудас нотлох баримт хүлээлгэж өгөв гэх гар бичмэл, 5025922 дугаартай дансны хуулга, орлогын мэдүүлэг, зээл төлсөн баримт, дансны хуулга, 2018.09.20-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2019.03.21-ний өдрийн 18/ШЗ2019/03282 дугаартай тэмдэглэлийн хуулбар, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргах нь гэх 2018.03.20-ны өдрийн гар бичмэл, 2018.03.23-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2018.0.03-ны өдрийн Хохирогч Ц.*******аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2018.09.18-ны өдрийн Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, хүснэгт, дугаарын хүснэгт, Шуурхай зар центрын 2018.07.17-ны өдрийн №2/22, №2/21 дугаартай Зарын тодорхойлолтын хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Мэргэжлийн дүгнэлт үйлдэх тухай Сахилгын шинжээчийн 2020.0.07-ны өдрийн №01 дугаартай саналын хуулбар, Монголын өмгөөлөгчдийн холбоо Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2021.11.08-ны өдрийн №22 дугаартай тогтоолын хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.0.-ны өдрийн №9 дугаартай магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2022.0.27-ны өдрийн № дугаартай тогтоолын хуулбар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2022..0-ны өдрийн №01/128 дугаартай албан тоот, Монголын хуульчдын холбооны 2022..05-ны өдрийн 2/95 дугаартай албан тоот, Монголын хуульчдын холбооны 2023.03.09-ний өдрийн №1/220 дугаартай Хариу өгөх тухай албан тоот, Монгол улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.0.13-ны өдрийн №271 дугаартай тогтоолын хуулбар, Ц.*******ийн Улсын дээд шүүхэд гаргасан гомдол, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.03.02-ны өдрийн №1 дугаартай магадлалын хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.0.02-ны өдрийн №7/839 дугаартай албан тоот, Монгол улсын Соёлын яамны 2022.09.-ны өдрийн №/238 дугаартай албан тоот, гар бичмэл, Ц., Ж. нарын гадаад паспортын хуулбар, Н. Мэдээлэл, лавлагаа авах тухай хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.02-ны өдрийн 18/ШШ2019/05110 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2018.0.1-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 202 хуудас нотлох баримт, 2 ширхэг сиди өгсөн гэх гар бичмэл, эмнэлгийн магадалгаа, 2018.0.1-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.10-ны өдрийн №101/ШИ2020/00039 дугаартай тогтоол, дансны хуулга, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, Хил хамгаалах ерөнхий гаүрын 2019.09.18-ны 2-5а/1088 дугаартай албан тоот, Лавлагааны хариу, 2018.10.23-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Бүртгэлийн дэвтрийн хуулбар, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.1-ний өдрийн №2020/ШЦТ/311 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Архивын газрын 2021.10.-ны өдрийн №971 дугаартай тодорхойлолт, Монголын нотариатчдын танхимын 202.01.11-ний №2, 2021..20-ны өдрийн № дугаартай албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.0.02-ны өдрийн №7/839 дугаартай албан тоот, Парламент ТВ гэх баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.03.10-ны өдрийн №39 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Монгол улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.0.13-ны өдрийн №271 дугаар тогтоолын хуулбар, 2022.03.17-ны өдрийн Ц.*******ийн гомдол, 2018.09.18-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, дансны хуулга, тодорхойлолт, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тайлбар гаргах тухай гэх гар бичмэл, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2019.03.21-ний өдрийн 18/ШЗ2019/03282 дугаартай тэмдэглэлийн хуулбар, 2018.03.23-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2018.0.03-ны өдрийн Хохирогч Ц.*******аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2018.10.05-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2018.0.18-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.17-ны өдрийн №2022/ДШМ/18 дугаар магадлалын хуулбар, Баянзүрх дүүрэг-гийн 2 хэлтэст гаргасан өргөдөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021..1-ны өдрийн №351 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны №90 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.0.0-ны өдрийн 18/ШШ2019/033 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, 2018.09.18-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2019.0.09-ний өдрийн №19/11 дугаартай Т. байгуулсан Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, гэрэл зургийн үзүүлэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн №185 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Хил хамгаалах ерөнхий газрын 2019.09.18-ны өдрийн 2-5а/1088 дугаар албан тоотын хуулбар, Лавлагааны хариу, 2018.03.09-ний өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2020.0.22-ны өдрийн №01 дугаартай Мэргэжлийн дүгнэлтийн хуулбар, Монголын өмгөөлөгчдийн холбоо Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2021.11.08-ны өдрийн №22 дугаартай тогтоолын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2022.0.27-ны өдрийн № дугаартай тогтоолын хуулбар, 2019.0.09-ний өдрийн Н.*******ас С. олгосон итгэмжлэлийн хуулбар, 2019.0.09-ний өдрийн хүсэлт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023.02.07-ны өдрийн №1 дугаар Прокурорын тогтоолын хуулбар, Харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоох тухай мөрдөгчийн 2019.08.27-ны өдрийн №290 дугаартай саналын хуулбар, Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2019.08.28-ны өдрийн албан тоот, Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай 2019.09.20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар, 2018.09.18-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.25-ны өдрийн №170 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.0.0-ний өдрийн №2019/ДШМ/297 дугаартай магадлал, тэмдэглэлийн хуулбар, 2019.10.1-ний өдрийн №1395 дугаартай Яллах дүгнэлтийн хуулбар, хавсралт, 2018..-ны өдрийн №737/а дугаартай Яллах дүгнэлтийн хуулбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018.08.13-ны өдрийн №5/833 дугаартай Хариу мэдэгдэх хуудасны хуулбар, 2018.05.29-ний өдрийн №737 дугаартай Яллах дүгнэлтийн хуулбар, хавсралт, өмгөөлөгч Ч.*******ын хүсэлт, хавсралт, Монгол улсын дээд шүүхийн 2023.10.03-ны өдрийн 001/ШТ2023/00050 дугаар тогтоолын хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2025.07.07-ны өдрийн №7-31/0 дугаартай албан тоот, дансны хуулга, Тээврийн хэрэгслийн лавлагаа өмнөх өмчлөгчөөр гэх баримт, Монгол улсын дээд шүүхийн 2022.10.11-ний өдрийн 001/ШТ2022/00177 дугаар тогтоолын хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хүсэлт, хүсэлтээсээ татгалзсан хүсэлт, хар саарал өнгийн Хасбанк гэх нэртэй 1 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, , гэх нэртэй 2 ширхэг сиди, бор шаргал өнгийн 1 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, /1 хх 1-9, 2-8, 10-179, 181-182, 29-250, 2 хх 1-21, 2-25, 7-8, 20-252, 3 хх 1-, 11-250, хх 1-98, -139, 0-18/,
5б.Хариуцагчаас ирүүлсэн: Ж.*******ын иргэний үнэлэхийн хуулбар, хариу тайлбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н. 28,750,000 төгрөгийг Ц.оос гаргуулах тухай нэхэмжлэлийн хуулбар, 201.0.05-ны өдрийн Авто машин худалдах, худалдан авах гэрээний хуулбар, /1 хх , 1-19/,
5в. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн: өмгөөлөгч Ц.тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монгол Улсын Дээд шүүхийн 2023.10.03-ны өдрийн 50 дугаартай тогтоолын хуулбар, өмгөөлөгч Б. оролцуулах тухай хүсэлт, өмгөөлөгч Н.*******тэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /2 хх 2, 58-0, 201, 3 хх 77/,
5г. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: ХХК-ийн 2022.03.1-ны өдрийн №1/010 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.0.07-ны өдрийн №1395 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023.05.01-ний өдрийн №591 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Татварын ерөнхий газрын 202.01.23-ны өдрийн 0/21 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2200218 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн тоот орон сууцны бүртгэлтэй холбоотой баримтууд, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 202.05.20-ны өдрийн №27 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Ц., Ж., Н. нараас авсан гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2025.0.30-ны өдрийн №3 дугаартай тодорхойлолт, Цагдаагийн байгууллагын ажилтны 2025.07.01-ний өдрийн Илтгэх хуудас /1 хх 118-9, 217-20, 107-8, 13-195, 3 хх 93-108, хх 107-108/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан
Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.*******ын 201 оны 0 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах, үр дагаварт ,0,000 төгрөг гаргуулах,
201 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1а. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь ,0,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан, бусад шаардлагаа дэмжиж оролцсон.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.
3. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
а. Нэхэмжлэгч нь... Нотариатын тухай хууль, наториатын үйлдэл хийх зааварт заасны дагуу тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулах, түүний эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, автомашин худалдах худалдан авах гэрээг миний эзгүйд, гарын үсгийг дуурайлган бичсэн, архи уусан үедээ орон сууцыг худалдах зорилгогүй, зөвхөн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэж ойлгосон, гэрээн дэх гарын үсэг минийхтэй тохирохгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
б. Хариуцагч нь... нотариатын үйлдлийг зохих хууль, зааврын дагуу хийсэн, гэрээний талуудыг оролцуулсан, холбогдох бичиг баримтын шалгасны үндсэн дээр гэрээний үр дагаврыг тайлбарлан өгсний үндсэн дээр гэрээг гэрчилсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
в. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь ...нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхэд талууд оролцсон, гэрээний төлбөрийг зээл утгаар шилжүүлсэн, үүнийг нэхэмжлэгч хүлээн авсан, буцаан шилжүүлсэн үйл баримт байхгүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх шийдвэрлэсэн гэх агуулгаар хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Ж.******* нь Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байхдаа 201 оны 0 дүгээр сарын 05-ны өдөр Н.******* болон С.******* нарын хооронд байгуулагдсан Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Н.******* болон Ц.******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй.
а. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017..2-ны өдрийн тоот тушаалаар Ж.*******ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос үзэхэд тэрээр дээрх 2 гэрээг гэрчлэх үед тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан гэж үзнэ. /2хх 8/
б. Нотариатын тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхтэй бөгөөд тийнхүү хойшлуулах, түдгэлзүүлэх, татгалзах үндэслэл байхгүй бол гэрээ, хэлцлийг гэрчлэх ба мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд нотариатын үйлдлийг тухай бүрт нь хийнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж зохицуулсан.
Үүнээс үзэхэд хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд нотариатч нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй байна.
7. Зохигч нь 201 оны 0 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатчийн үйлдэл хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болсон.
7а.Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 18/ШШ2019/033 дугаар шийдвэрээр, Ц.*******ид холбогдох, 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, 7 дугаар байр, тоот, 5 мкв, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай, Н. нэхэмжлэлийг Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1., 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 170 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 10 дугаар зүйлийн 10.1 гэснийг 5 дугаар зүйлийн 5.5 гэх өөрчлөлт оруулсан, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ХТ2021/0 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байна. /1хх 2-59/
7б. Дээрх шийдвэрээр нэхэмжлэгч нь орон сууцыг 90,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, гарын үсэг зурснаа согтуу байсан учир мэдээгүй гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй тул Н.******* болон Ц.******* нарын хооронд 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй, талуудын хооронд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээ байгуулагдсан болохыг тогтоосон байна.
7в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.
7г. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн орон сууцыг 90,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, гарын үсэг зурснаа согтуу байсан учир мэдээгүй гэх тайлбараа баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн байгаагаас үзэхэд түүний нэхэмжлэлийн үндэслэл болгож буй маргаж байгаа гэрээг гэрчлэхэд түүнийг байлцуулаагүй гэх үйл баримт тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр, нэхэмжлэгчийн 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг түүний эзгүйд гэрчилсэн гэх үндэслэл үгүйсгэгдэж байх ба тэрээр ийнхүү тайлбарлаж байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
8. Түүнээс гадна Эрхийн улсын бүртгэлийн тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 5 мкв талбайтай, өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н. бүртгэж, түүнд 2007 оны 11 дүгээр 01-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, 201.11.23-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Ц.*******ийг өмчлөгчөөр бүртгэж мөн өдөр түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, уг орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэрээ бүртгэгдээгүй нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. /2хх 108-8/
9. Шүүх хуралдаанд оролцсон гэрч С.******* нь ...201 оны 0 дүгээр сарын 05-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахдаа худалдагч талын иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийг шалгасны үндсэн дээр гэрээ байгуулж тээврийн хэрэгслийг хүлээн авч, машины үнэ ,350,000 төгрөгийг гэрээний нөгөө талын хүсэлтээр заасан дансанд шилжүүлсэн... гэж мэдүүлсэн.
Тэрээр гэрээний худалдагч тал болох Н. байлцуулахгүйгээр гэрээг гэрчилсэн гэж мэдүүлээгүй байхаас гадна тэрээр гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан даруйд шилжүүлэн өгсөн, түүнээс энэхүү гэрээний үүргийг шаардаж байгаагүй гэх тул гэрээний оролцогч Н. гэрээг гэрчлэхэд оролцуулаагүй гэж дүгнэх үндэслэлгүй.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дээрх 2 гэрээнд Н.******* гарын үсэг зурсан эсэх талаар маргаж, гэрээнд зурсан гарын үсэг Н. гарын үсэгтэй тохирч байгаа эсэх талаар шинжээч томилуулах хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрыг 3 удаа шинжээчээр томилсон.
10а. Шинжээч Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн 1395 тоот шинжээчийн дүгнэлтээр:
1. Монголын нотариатчдын танхимд хадгалагдаж байх 201 оны 0 дүгээр сарын 05-ны огноотой "Авто машин худалдах, худалдан авах гэрээ гэх баримтын зүүн доод хэсэгт Худалдагч гэсний ард байх шинжилж буй гарын үсэг нь Н. гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.
2. Монголын нотариатчдын танхимын архивт хадгалагдаж байх 201.0.05- ны огноотой гэрээг гэрчилсэн дэвтэр гэх баримтын баруун дээд хэсэгт Гарын үсэг гэсний доор байх шинжилж буй гар бичвэр нь Н. гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй. /1хх 1-9/
10б. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 591 тоот шинжээчийн дүгнэлтээр:
1. Монголын Нотариатчидын танхимын архивд хадгалагдаж байх "" гэсэн хаягтай хавтаст материалын 18 гэж дугаарласан хуудсанд байх 201.11.23-ны огноотой "Орон сууц худалдах, худалдах авах гэрээ" гэсэн баримтын "Худалдагч" гэсний ард зурагдсан байх гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн болон УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивд хадгалагдаж байх Н. гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байна.
2. Монголын Нотариатчидын танхимын архивд хадгалагдаж байх Бүртгэлийн Дэвтэр гэж дугаарласан Бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн байх 201.11.23-ны огноотой бүртгэлийн "Гарын үсэг гэсэн баганад зурагдсан байх уншигдах бүтэцтэй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Н. гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай хоорондоо тохирохгүй байна. элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. /1 хх 217-238/
10в.Мөн газрын 202 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот шинжээчийн дүгнэлтээр:
1. Монголын Нотариатчидын танхимын архивд хадгалагдаж байх гэсэн хаягтай хавтаст материалын 18 гэж дугаарласан хуудсанд байх 201.11.23-ны огноотой "Орон сууц худалдах, худалдах авах гэрээ" гэсэн баримтын Худалдагч гэсний ард зурагдсан гарын үсэг нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй "Эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэгт байх 201.11.23-ны огноотой Орон сууц худалдах, худалдан авах тохирч байна. гэрээ" гэсэн баримтын Худалдагч гэсний ард зурагдсан гарын үсэгтэй хоорондоо тохирч байна.
2. Дээрх Монголын Нотариатчидын танхимын архивд хадгалагдаж байх 201.11.23-ны огноотой "Орон сууц худалдах, худалдах авах гэрээ", Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй 201.11.23-ны огноотой "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтуудын "Худалдагч" гэсний ард тус тус зурагдсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн болон УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивд хадгалагдаж байх Н. гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.
3. Монголын Нотариатчидын танхимын архивд хадгалагдаж байх "" гэсэн хаягтай бүртгэлийн дэвтрийн гэж дугаарласан Бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн байх 201.11.23-ны огноотой бүртгэлийн "Гарын үсэг" гэсэн баганад зурагдсан уншигдах бүтэцтэй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байна гэжээ. /2хх 13-195/
10г. Эдгээр дүгнэлтээр Монголын нотариатчдын танхимд хадгалагдаж байх 201 оны 0 дүгээр сарын 05-ны огноотой "Авто машин худалдах, худалдан авах гэрээ, гэрээг гэрчилсэн дэвтэр дэх шинжилж буй гар бичвэр нь Н. гэх бичгийн хэвийн загвартай тохирохгүй...гэж, Монголын Нотариатчидын танхимын архив болон Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй 201.11.23-ны өдрийн "Орон сууц худалдах, худалдах авах гэрээ"-ний Худалдагч гэсний ард зурагдсан гарын үсэг нь хоорондоо тохирч байх ба харин эдгээр гарын үсэг нь Н. гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй гэжээ.
Үүнээс үзэхэд гэрээнд зурагдсан гарын үсэг нь Н. гэх чөлөөт болон харьцангуй гарын үсгийн хэвтэй тохирохгүй гэх дүгнэлтийг үндэслэн Н. гарын үсгийг дуурайлган бичсэн гэж дүгнэх, ингэснээр нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж шүүх үзэв.
10д. Өөрөөр хэлбэл, Н.******* нь 201 оны 0 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгулахад оролцсон болох нь дээр дурдсан хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул эдгээр гэрээг гэрчилсэн наториатчийн үйлдлийг Нотариатын тухай хууль, холбогдох дүрэм, зааврыг зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй.
11. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой.
11а. Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.*******ын дээр дурдсан гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл нь нэхэмжлэгч Н. байлцуулахгүйгээр, түүний гарын үсгийг дуурайлган зурж түүний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
. Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Н., Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.*******ын 201 оны 0 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийнх 5.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.3, 11,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9..2, 9..7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.*******д холбогдох, Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.*******ын 201 оны 0 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 201 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай, нэхэмжлэгч Н. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 1 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ