Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 171

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

 

      Улсын яллагч                                         А.Энхтуяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        М.Гансүх

      Хохирогч                                                Л.Энхтунгалаг

      Хохирогчийн өмгөөлөгч                         Б.Билгүүн

      Иргэдийн төлөөлөгч                              Б.Гантөмөр

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дондовын Эрдэнэбатад холбогдох 1831000000066 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1979 оны 08 дугаар сарын 26-нд төрсөн, 39 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар, 1 дүгээр хэсэг, 32 тоотод оршин суудаг, хувиараа авто сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Дондовын Эрдэнэбат, /РД:МЮ79082679/

 

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 032 тоотод өөрийн гэртээ Б.Энхтүвшингийн цээжин тус газарт нь хутгаар хатгаж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугээр сарын  21-нд  яллагдагчаар  өгсөн:  ...Миний хувьд өөрийн холбогдсон хэргийн талаараа мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед төмөр замын ягаан 5 давхрын хажуу талын “Аривжих” хүнсний дэлгүүрт орж 0.5 литрийн “Сархад” нэртэй архи 8000 төгрөгөөр аваад буцаад гэр лүүгээ харих гээд явж байхад “Арвижих” дэлгүүрийн гадаа талийгаачтай таараад ойр зуурын яриа өрнүүлж байгаад талийгаач намайг “сэлбэг татаж байгаа юу” гэх зүйлийн талаар ярьж байгаад “архи задлаач шартаж үхлээ” гэхээр нь би буцаж ороод “Арвижих” хүнсний дэлгүүрээс  нэг удаагийн хуванцар аяга 100 төгрөгөөр аваад  буцаж гараад архиа хувааж ууж дуусгаад   явах гэтэл талийгаач “би нэг шил авчихъя” гэхээр нь “тэгвэл тэг тэг, манайд очоод ууя” гэсэн саналыг тавиад талийгаач нэг шил 0.75 литрийн “Сархад”  нэртэй архийг аваад “Хар луу”   хамгаалалтын зүг рүү  салдаг замаар цуг яваад манай гэрт очсон. Манай гэрт хэн ч байхгүй бид 2 явж ороод талийгаачийг галт тогооны жижиг 50 гр хундагаар  архиа хундаглаад эхлээд талийгаачид хийж өгсөн. Тэгээд талийгаач тэрийг уугаад дараа нь би түүнийг уугаад сууж байхдаа талийгаачтай бие биенийхээ гэр орны талаар буюу гэрийг нь “хаана байгаа вэ” гэж асуухад талийгаач надад “манайх хуучиндаа байгаа” гэж ярьж байсан. Тэгээд би хэсэг архиа хувааж ууж ойр зуурын юм ярьж байгаад хоол унд идэх бодол надад төрөөд 2018 оны 3дугаар сарын 19-ны орой хийж идсэн хоолны үлдэгдлийг хөргөгчнөөс гаргаж  идэх гээд боссон чинь гал тогооны ширээн дээр байсан 0.75 “Сархад” нэртэй архийг би санаандгүй хоолоо гаргаж тавих гэж байгаад унагаасан. Тэр үед талийгаач “чи хүний авч өгсөн архийг асгаад байхдаа яадаг юм бэ” гээд уурлах үед  “чи юун сүртэй юм, тагтай юм чинь юу гэж гоожиж байдаг юм бэ” гээд  бид 2 хоорондоо маргаад би талийгаачид хандаж “чи юун сүртэй пиздаа вэ” гэсэн чинь талийгаач “сүртэй байхгүй яадаг юм бэ?” гээд манай гэрийн гал тогооны өрөөний хоолны аяга таваг байдаг стенкийн шургуулганд байсан цэнхэр иштэй хутга гаргаад ирсэн. Тэр үед бид 2 маргаж барьцалдаж аваад том өрөө рүү ороод  би хутгыг гарнаас нь  булааж аваад арагш нь түлхсэн чинь буцаж босож ирээд миний гарт байсан хутга руу  орчихсон, тэгээд би өөрийн хамаатны дүүгийн  гэрт явж ороод Наранчимэгийг “чи цагдаа дуудаад өг, би хүн хутгалчихлаа”  гээд буцаад гэр рүүгээ орсон. Тэр үед цусыг нь тогтоох гээд би гараараа талийгаачийн хутгалуулсан шархан дээр нь гараараа дарсан. Тэр үед цус нь тогтохгүй байсан. Тэгээд гэртээ байж байхад манай ах Нармандах гаднаас орж ирэхээр нь “цагдаа дуудаад, эмнэлэг дуудаад өг, би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн, энэ үед талийгаач шалан дээр  хэвтээд “ёо, ёо” гээд байсан.  Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирсэн. Ийм л асуудал болсон.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 212-р ху/,

2.Шүүгдэгч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дугээр сарын 19-нд яллагдагчаар өгсөн:.. Би 2010 оноос хойш Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт автомашины сэлбэг зардаг байсан. 2013 онд талийгаач Энхтүвшин нь надаас хэд хэдэн удаа автомашины сэлбэг авч бие биенийгээ таньж, мэддэг болсон. Талийгаач Энхтүвшинтэй ямар нэгэн өр авлага, эд хөрөнгийн болон хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Талийгаач бид 2 миний авсан архийг авч уугаад би гэртээ харих гэтэл талийгаач Энхтүвшин нь “надад мөнгө байна дахиж архи авъя” гэхээр нь “тэгвэл манай гэрт очиж ууя” гэж хэлсэн. Ингээд талийгаач Энхтүвшин нь “Аривжих” хүнсний дэлгүүрээс 0.75 граммийн “Сархад” архи авч гарч ирсэн. Талийгаачтай хамт урт цагааны урдуур, цагаан худгийн хажуугаар “Талст” угаалгын нарийн  гудамжаар гарч ирээд төв зам хөндлөн гараад шууд гэртээ орж талийгаачийн авсан архийг уусан юм. Талийгаач Энхтүвшин нь манай гэрийн гал тогооны ширээ, гал тогооны тавилга хоёрын дунд том өрөөний хаалга руу харсан байдалтай байсан юм. Би хөргөгчөөс хоол гаргах гэж байхад ширээ нь дээр байсан архийг санамсаргүй байдлаар гадагш унагаасан. Тэгтэл талийгаач Энхтүвшин нь “миний авч өгсөн архийг голоод байгаа юм уу, пизда минь” гэж надад хэлсэн. Энэ үед “юун сүртэй юм бэ? наад архи чинь тагтай юм чинь яаж  асгарах юм бэ” гэж хэлээд бид 2 хоорондоо маргаж байсан чинь талийгаач Энхтүвшин нь гал тогооны тавилганы шүүгээнээс цэнхэр иштэй хутга аваад над руу дайрсан юм. Талийгаач Энхтүвшин манай гэрт өмнө нь огт ирж байгаагүй. Талийгаач Энхтүвшин нь намайг гал тогооны шүүгээнээс цахилгаан тогооны залгуур авах үед шүүгээнд байсан цэнхэр өнгийн хутгыг харсан байх гэж бодож байна. Талийгаач Энхтүвшин нь зүүн гартаа цэнхэр өнгийн хутга барьчихсан над руу дайраад байсан. Энэ үед би 2 гараараа талийгаачийн зүүн гарт байсан хутгыг булааж авсан юм. Талийгаач бид 2 бага зэргийн согтолттой байсан, гэхдээ өөрийн хийж байгаа үйлдэл, хэлж ярьж байгаа үг  яриаг хянах чадвартай, бүх зүйлийг тод санаж байна.  Талийгаач Энхтүвшин надруу дайраад байхаар нь би хутгатай гараараа талийгаач Энхтүвшингийн цээжин хэсэгт дүрчихсэн юм. Талийгаач бид 2 гал тогооны өрөөнөөс том өрөө хүртэл зууралдаж ноцолдож  байгаад том өрөө рүү орсон. Энэ үед талийгаач Энхтүвшин нь том өрөөний буйдангийн урд ноцолдож байгаад хутгыг булааж авсан. Тэгтэл талийгаач Энхтүвшин над руу дайраад байхаар нь би санамсаргүйгээр талийгаачийн хэвлий хэсэгт хутгатай гараараа түлхсэн чинь талийгаачийн хэвлий хэсгээс цус гараад байхаар нь цусыг тогтоох зорилгоор гараараа дарсан. Энэ үед талийгаачийн цус тогтохгүй, цус алдаад байхаар нь гэрээсээ гарч дүүгийндээ орж утсаар түргэн тусламж дуудуулсан юм. Гар цус болчихсон байсан болохоор гараа өмсөж байсан цамц, фудволкыг тайлаад жижиг өрөөний угаалгын машинд хийсэн юм. Надад эд мөрийн баримтын устгах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би хүний алтан амийг хохироосондоо харамсаж байна. Би ийм зүйл болно гэж огт бодоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 214-р ху/,

3. Шүүгдэгч Д.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 20-нд дэлгүүрээс 1 шил архи аваад явж байгаад талийгаач Энхтүвшинтэй таарсан. Намайг “архиа задалчих” гэхээр нь хувааж уусан. Тэгээд явах гэтэл талийгаач Энхтүвшин “надад мөнгө байгаа дахиад нэг шил архи авъя” гэж хэлээд дахин нэг архи аваад манай гэрт очиж уусан. Би ширээн дээр байсан шилтэй архийг нь санамсаргүй асгачихсан. Тэрнээс болоод талийгаач над руу уурлаж бид хоёр маргасан. Дараа нь харилцан зодолдсон. Нэг мэдсэн чинь талийгаач гартаа хутга барьчихсан над руу дайрсан. Би арай гэж хутгыг нь булаан авсан. Дахин зодолдож салсан чинь талийгаач миний барьж байсан хутганд орчихсон байсан. Тэгээд би хүн дуудах гээд гарч явсан. Цусыг нь тогтоох гээд гараараа дарсан боловч маш их цус гарч байсан. Би цус болсон хувцсаа солиод угаалгын машинд хийсэн. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Хуулийн зүйл анги дээр маргах зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч талд ямар байгааг ойлгож байна. Хүний аминд хүрсэндээ маш их харамсаж байна. Оршуулгын зардлыг ах дүү нар маань төлсөн. Бусдад төлбөрийг гэрээнд заасны дагуу нагац ах маань төлж барагдуулна. Хүний аминд хүрсэндээ маш их харамсаж байна. Хохирогч талаас дахин уучлалт гуйж байна. Бидний саналыг хүлээн авч эвлэрлийн гэрээ байгуулсанд талархсанаа илэрхийлж байна. Ялаа эдэлж гарч ирээд хохирогч талд тусалж дэмжиж байх болно. ...гэх мэдүүлэг,

4.Хохирогч Л.Энхтунгалагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Манай үеэл над руу утасдаад “103-т ирэх шаардлагатай байна” гэсэн. Тэгээд манай найз тэнд ажилладаг болохоор найзаасаа асуусан чинь “нөхөр тань мөн байна” гэж хэлсэн.  Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өглөө эмнэлэгт намайг очиход манай нөхөр хагалгаанд орж байсан. Тэгээд 30 минутын дараа нас барсан. Би маш их гомдолтой байна. Бид гэрлээд 11 жил болсон. Манай хүүхэд 8 настай, аавыгаа маш их асуудаг. Манай нөхөр энэ хүнтэй архи ууж байгаагүй, Тухайн үед зодолдоод л салчихгүй яагаад ийм зүйл хийснийг би ойлгохгүй байна. Нөхөр маань архи уухаараа ааштай болдог. Бусад үед манай нөхөр их ажилсаг хүн байсан Оршуулгын зардалд нийт 13 сая төгрөг өгсөн. Хүүхдийн тэжээн тэтгэх талаар гэрээ хйисэн. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг,

5.Хохирогч Л.Энхтунгалагийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Талийгаач нь 1975 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд Бямбаагийн ууган хүү болж мэндэлсэн. Бага насандаа эмээ дээрээ өсөж, 1982 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд эмээтэйгээ хамт сургуульд суралцахаар эцзг, эх дээрээ ирсэн. 1982 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж, 1990 онд бүрэн бус дунд боловсролтой төгсөж, 1990-1993 оны хооронд Мэргэжил сургалт үйлдэвэрлэлийн төвд суралцаж тракторын мэргэжиптэй төгсөж, 1993-1994 оны хооронд дотоодын цэргийн 05 дугаар ангийн 811 дүгээр салбарт цэргийн алба хаагаад, 1995 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ, аймгийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт дагалдах ажилтнаар ажиллаж байгаад 1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №170 дугаартай албан тоотоор дагалдах ажилтанг улирагсдын бүрэлдэхүүнд оруулж дэд ахлагч цолоор шагнаж байсан. Үүнээс хойш 1997 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Би маш их гомдолтой байна. Надад нөхөж боломгүй гарз хохирол учирсан, миний хүүгийн хувьд л их хэцүү байна. Одоо миний хүү байн байн аавыг надаас асуугаад хэцүү байна. Мөн хүүгийн сэтгэл санааны байдал тогтворгүй, эмзэг болсон. Талийгаачийн ажил явдлын зардал гэж нөгөө талаас 2 сая төгрөг бэлнээр өгсөн. Харин зардлыг бодож үзэхэд 13.469.070 сая орчим төгрөгийн зардал гарсан байсан. Баримтгүй зардал 1.653.000 төгрөг,  Мөн хүүгийн сэтгэл санааны зардал болон тэжээн тэтгэх үүргийг гүйцэтгэхтэй холбоотой зардал гэж 31.680.000 төгрөгийн зардал, мөн миний “Хаан банк”-ны цалингийн зээлийн үлдэгдэл 9.000.000 төгрөг, талийгаач нь 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Польш улсад ажлын гэрээгээр ажиллах гээд материалаа өгөөд гэрээгээ хийчихсэн, мөн виз нь гарах гэж байсан болохоор 5.000.000 төгрөгийг уг материалд зарцуулсан байсан. Би дээрх мөнгийг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 57-р ху/,

6. Хохирогч Л.Энхтунгалагийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ... Талийгаачийн хувьд архи уух дуртай, зан аашийн хувьд эрүүлдээ их сайхан ааш зантай, харин архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох дуртай болохоор би гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгуулагад хэд хэдэн удаа хандаж байсан, харин надад агсам тавьж миний эрх чөлөөнд халдаж байсан асуудал огт байхгүй. Талийгаачийн Сэлэнгэ аймагт найз нөхөд гээд байх хүн байхгүй, харин Улаанбаатар хотод Батжаргал, Лувсандорж, Цолмон гэх хүмүүстэй багийн найзууд, багаасаа нэг ангид сурдаг байсан, талийгаач нь хүнтэй эвтэй хүнд их тусархуу байсан болохоор ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн асуудалтай хүн байгаагүй. Талийгаач нь урд өмнө ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдож байгаагүй, харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 сар хасуулж байсан, мөн 500.000 төгрөгөөр торгуулж байсан, 30 хоногийн баривчилгаа авч байсан, мөн эрүүлжүүлэхэд хэд хэдэн удаа орж байсан өөр ямар нзгэн зөрчил гаргаж байгаагүй. Талийгаач нь 1999 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд оршин суух хаягтай иргэн М.Уртнасан гэдэг хүнтэй анх гэрлэж байсан. Тэр хоёрын дундаас Энхтүвшингийн Мянганчимэг гэдэг охин мэндэлсэн, одоо 18 настай, 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тус аймгийн шүүхээр албан ёсоор гэрлэлтээ цуцуулж байсан юм. Уртнасантай ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59-р ху/,

7.Гэрч П.Наранзулын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ...Миний хувьд болсон хэргийн талаар мэдэх зүйл алга. Харин өөрийн нөхрийн хувийн зан байдлын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Нөхөр маань 2008 оноос хойш хааяа уучихдаг болсон. Архи уухаараа ганцаараа гэртээ уудаг. Хааяа ганц нэг хүмүүстэй нийлж архи уучихдаг. Архи уусан үедээ ямар нэгэн зан ааш гаргаж байгаагүй. Гэхдээ хааяа уучихаараа жаахан агсам зантай, тэр зангаа хааяа нэг гаргадаг. Би тэр өдөр хүүхдийн тасагт өөрийн бага охин Амгалан хатгаа аваад түүнийг эмчилгээ хийлгээд эмнэлэгт 9 хоносон. Нөхөр маань хоол цай зөөдөг байсан. Хэрэг гардаг өдөр ирээгүй. Дээрх хувцаснууд болохоор 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эмнэлэг охин Амгалан бид хоёрт хоол, цай дөхүүлж авчирч өгөхдөө өмсөж явсан нөхрийн хувцас байна. Нөхөр маань архи уухаараа гэртээ голцуу уучихдаг, гадуур нэг их уугаад яваад байдаггүй. Хэнтэй нийлж архи уугаад яваад байдаг талаар сайн мэдэхгүй. Бямбаагийн Энхтүвшин гэдэг хүнийг зүс мэддэг, гэхдээ сайн танихгүй. Энэ хүнтэй ямар нэгэн найз нөхдийн холбоо байхгүй. Цуг нийлж архи уугаад байдаггүй, Ер нь бол архийг ганцаараа уудаг, гадуур гарахаар хэнтэй нийлээд архи уугаад байдаг талаар мэдэхгүй. Ямар нэгэн байдлаар маргаж муудалцаж байсан асуудал манай нөхөрт байхгүй.  Би 2018 оны 03 дугаар сарын 20-ний 12 цаг 47 минутанд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ой 8 сартай бага охин Амгаланг хараад тариаг нь хийлгэх гээд байж байсан чинь миний 96091977 дугаарын утас руу Манай нөхрийн нагац ах Наранхүүгийн бэр болох Нараа өөрийнхөө 89992608 дугаарын утаснаас Эрка /Эрдэнэбат/ хоёр гар нь цус болчихсон “би хүн алчихлаа” гээд уйлчихсан орж ирлээ, та хаана байгаа юм бэ” гэхээр нь “эмнэлэг дээр хүүхдээ хараад байж байна”, гэхэд “би Мандах ах руу ярина” гээд утсаа тасалсан. Тэгээд би Мандах ахын 99271248 дугаарын утас руу залгаад “Эркагийн хоёр гар нь цус болчихсон би хүн алчихлаа” гээд хоёр гар нь цус болчихсон явж байна, та манайх руу очоод юу болсон талаар үзээдэх” гэхэд “очиж байна, эргээд залгана” гээд салгасан. Ингээд хүүхдээ ээж дээрээ үлдээгээд гэртээ ирсэн чинь цагдаагийн хүмүүс ирсэн байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Манай гражид урд үзүүр нь хугарсан, өрөөсөн иш нь хагарсан богино жижиг хутга байсан. Тэр хутга болохоор машины ард байдаг байсан юм одоо алгаа. Дээрх хутгануудаас өөр хутга бол байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 92-р ху/,

8. Гэрч П.Наранзулын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн: ... Манай нөхөр намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд өдөр болгон хоол ундыг минь зөөж өгдөг байсан. Харин 2018 оны 03 дугаар сарын 19-ны өглөөний цайг хүргэж өгех үед Эрдэнэбатаас бага зэргийн архи үнэртэж байсан. Өөрөө ямар нэгэн архи уусан асуудал огт байхгүй. Эрдэнэбат бид хоёрын амьдарч байгаа байшин нь Эрдэнэбатын дүү Сарантуяад мөнгө төгрөгийн хэрэг болоод 2017 оны намар зарчихсан одоо Сарантуяагийн эзэмшлийн байшин, Харин 73-71 СЭҮ улсын дугаартай “Sangyong RЕХТОN” маркийн тээврийн хэрэгсэл нь манай нөхрийн нэр дээр байдаг, бид хоёрт мөнгө төгрөгийн хэрэг болоод 2015 оны намар “Бэрс капитал” ХХК-ний нэр дээр шилжүүлээд 2.000.000 төгрөг авч байсан үүнээс хойш хэд хэдэн удаа зээл авч байгаа. Ер нь бол дээрх тээврийн хэрэгсэл нь манай нөхрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Эрдэнэбат нь биедээ ямар нэгэн байдлаар хутга авч , явсан удаа байхгүй. Манай нөхөр бид хоёрт урт хугацааны хадгаламж гээд байх зүйл байхгүй. Харин Автомашины зээлтэй байгаа өөр ямар нэгэн зээл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 94-р ху/,

9. Гэрч Э.Баясгалангийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... Би 2018 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад гэртээ аав Эрдэнэбат, эгч Эмүүжин нартай цуг амраад 2018 оны 03 дугаар сарын 20-ний өглөө 07 цаг 30 минутанд гэрээсээ гараад сургууль руугаа явсан. Тэгээд хичээлдээ суугаад өдөр 14 цагийн үед ирсэн. Өөр зүйлийн талаар мэдэхгүй. Аав 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ганцаараа нэг шил архи уусан, ямар архи уусан талаар бол сайн мэдэхгүй байна. Аав маань архи уухаараа агсам зан гаргаж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 95-р ху/,

10.Гэрч Н.Нармандахын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны 12 цаг 45 минутын үед байх өөрийн хамаатны Д.Эрдэнэбатын хашаанд байдаг гражид өөрийн найз Мартын машиныг янзлах гээд авч явсан сэлбэгнүүдээ тавих гээд байж байхад Эрдэнэбатын эхнэр Наранзул 9977.... дугаараас миний 99271248 дугаарт залгаад “Мандах ахаа Эрдэнэбат хувцас хунар болон хоёр гар нь цус болчихсон явж байна, та юу болсон талаар үзээдэх” гэж хэлэхээр нь “би орж байна” гэж хэлээд гэр лүү нь яваад орох гэж байтал Эрдэнэбат миний өөдөөс гарч ирээд “ахаа манайд нэг согтуу хүн үхэх гээд цустайгаа хутгалдаад хэвтэж байна” гэхээр нь яваад орсон чинь гэрийн том өрөөнд нэг эрэгтэй хүн цустайгаа холилдчихсон хэвтэж байхаар нь ”юу болов яасан юм бэ” гэж хэлээд өөрийн 99271248 дугаараас цагдаад дуудлага өгөөд бас эмнэлгийн 103 дугаарын утас руу дуудлага өгөөд байж байхад Эрдэнэбат гэртээ цуг байсан. Гэхдээ би гарч дуудлага өгсөн. Ингээд удаа ч үгүй цагдаагийн хүмүүс ирсэн. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй. Эрдэнэбат архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эрдэнэбатын хувьд хүнд их тусархуу, цайлган, хааяа нэг архи уучихдаг болохоос биш бусдаар ямар нэгэн ааш зан гаргаж байгаагүй. Эрдэнэбат архи уудаг гэхдээ ямар нэгэн ааш зан гаргаж байсан талаар би олж хараагүй. Хааяа би “чи архи уулаа” гэж зэмлээд явдаг, надаас бол ах нь гэдэг утгаар нь айдаг эмээдэг юм. Миний дүү хар багаасаа өнчин хоцорсон, түүнээс хойш миний хүмүүжлээр өсөж өдий зэрэгтэй хүрсэн, гэр бүлийн уур амьсгал бол хэвийн их амьдралын төлөө гэж зүтгэсэн хүн байгаа юм. Дээшээ харсан байдалтай байсан хамаг юм цус болчихсон харагдсан. Сүүлд авч явах үед цагдаад “над руу хутга бариад дайрахаар нь би хутгыг нь булааж аваад дүрсэн юм” гээд Эрдэнэбат хэлсэн. Би хутга шургуулганд хийсэн гээд цэнхэр иштэй хутга цагдаад гаргаж өгч байсан. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 96-97-р ху/,

11.Гэрч Д.Эрдэнэсүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... Миний дүү айлын хоёр дахь хүүхэд болж төрсөн. Бид 6 1998 онд ээж, ааваасаа өнчин хоцроод тэр цагаас хойш Нармандах ах бид нарыг өдий зэрэгтэй өсгөж хүн болгож амьдралд минь тус нэмэр болж байгаа хүн. Миний дүүгийн хувьд бол хар багаасаа ажилсаг, хүнд их тусархуу, найз нөхөд олонтой, цайлган цагаан сэтгэлтэй, төлөв томоотой, гэр бүлээ гэдэг хүн байгаа юм. Миний дүү архи уудаг архи уухаараа ямар нэгэн ааш зан гаргаж байдаггүй хүн байгаа юм. Миний дүүгийн гэрт ямар асуудал болсон талаар үнэхээр би мэдэхгүй, Нармандах ах намайг “хурдан ир, энд болохоо байсан байна” гэхээр нь гэрээсээ гүйж ирсэн чинь Дүү маань хүний биед мэс хүргэсэн сонсогдоод маш их харамсаж байна. Өөр хэлэх зүйл алга. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 98-р ху/,

12.Гэрч Д.Эрдэнэ-Очирын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би ахыгаа ийм хэрэг хийсэн гэхэд итгэхгүй байна. Ямар учраас ийм болсон талаар сонсоод Улаанбаатар хотоос ирсэн юм. Миний ах хүнд их тусархуу, хамт олонч, гэр бүлээ гэдэг төлөв томоотой хүн. Яагаад ийм асуудал болсонд үнэхээр их харамсаж байна. Бид айлаас 6-лаа өнчин хоцорсон, ах маань айлын хоёр дахь хүү болж төрсөн, миний ах амьдралын төлөө гэж явдаг их хөдөлмөрч, саяхан хүртэл Солонгос улс руу яваад ирсэн хүн, энэ хэргийг хийсэн гэхэд би итгэхгүй байна. Ямар нэгэн шалтаг шалтгаан үүссэн байх үзэж байна. Гэхдээ би ахынхаа мөн хохирогчид учирсан хохирлыг 100 хувь барагдуулах асуудалд анхаарнаа, үнэхээр хэлэх үг олдохгүй байна, хохирогчийн ар гэрээс ахынхаа өмнөөс уучилт дахин дахин гуйж байна. Ахыгаа архи ууж байхыг би хараагүй, их төлөв томоотой хүн архи уусан гэж хааяа эхнэрээс сонссогдог. Гэхдээ баяр ёслолын үеэр уусан байдаг. Уусан үедээ ямар нэгэн ааш зан гаргаж байсан талаар сонсогдоогүй. Би ахтайгаа байнга ойр байдаг, миний ахын нэг охин нь 8-р ангид сурдаг 14 настай Баясгалан гэдэг нэг охинтой, 1 нас 8 сартай бага нэг охинтой эхнэр нь Наранзул гэдэг ажилгүй хүүхдээ хараад байж байдаг хүн байгаа юм. Гэрийн уур амьсгал амьдрал ахуй нь тогтсон амьдралтай. Ямар нэгэн хэл ам гаргаж эхнэр хүүхдээ зовоож байсан асуудал бол байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 99-р ху/,

13.Гэрч О.Наранчимэгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Би 2018 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 12 цагийн үед гэртээ байж байхад нөхрийн хамаатны ах Эрдэнэбат гар, цагаан өнгийн футболк зэрэг цус болчихсон “ах нь хүн алчихлаа” гээд уйлаад байсан. Тэр үед би “хүүхэд айлгачихлаа цаашаа бай” гэж хэлээд гэр лүүгээ оруулаагүй, цаашаа буцаад яваад өгсөн. Би Эрдэнбатын эхнэр Наранзул эгчид энэ болсон талаар өөрийн 89992608 дугаарын 96091977 дугаарын утас руу залгаж хэлсэн байгаа. ...гэх мэдүүлэг, /хх 102-р ху/,

14.Гэрч О.Ган-Эрдэнийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Дондовын Эрдэнэбат нь 1979 онд Сэлэнгэ аймагт төрсөн. Багаасаа л даруу, дөлгөөн, хүнтэй эвсэг, найрсаг, ямар нэгэн муу зуршилгүй, сэргэлэн цовоо, түргэн бодох чадвартай ухаантай, эцэг, эх, ах дүү нарынхаа үгэнд их сайн ордог. Ийм л сайн хүүхэд байсан. Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын бор гүвээ 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 3 дугаар 8 жилийн дунд сургуульд 1987 онд анх нэгдүгээр ангид суралцахаар орсон, харин Эрдэнэбат нь 1988 онд манай сургуульд миний доод талын ангид суралцахаар нэгдүгээр ангид орж байсныг тодхон санаж байна. Би хоёр бага насандаа тоглож өссөн болохоор байнга хичээлдээ хамт яваад хичээл тарах үед хамт гэр, гэртээ ирж гэрийн даалгаврыг хийж хамт бие биенийхээ гэрийн ажилд туслаж, дэмждэг ийм л сайхан найз нехөд байсан. Намайг 1995 онд ЕБС-ийг бүрэн бус дунд боловсролтой төгсөөд 1995 онд МСҮТ-ийн суурь машинч, нарийн мужааны ангид суралцахаар орох үед дараагийн жил Эрдэнэбат нь манай сургуульд миний доод курст суурь машинч, нарийн мужааны ангид мөн адил суралцахаар орсон. Би 1997 онд МСҮТ-ийн суурь машинч, нарийн мужааны мэргэжилтэй төгсөж амьдралын гараагаа эхэлсэн. Харин Эрдэнэбат 1998 онд нарийн мужааны анги төгсөж мэргэжилтэй болсон. Сургуульд суралцах хугацаандаа хичээлдээ номоо таслахгүй, ангийн хүүхдүүдийнхаа дундаа нэр хүндтэй сахилга бат сайтай, даруухан ямар нэгэн муу зуршилгүй. Архи тамхи хэрэглэж байгаагүй. Өсвөр насандаа телев даруухан загуу байсан юм. Эрдэнэбат бид хоёр сур|уулиа төгсөөд Эрдэнэбатын ахын хөрөө раманд туслах ажилтангаар 4 жил гарган хамт ажиллаж байсан. 2004 оны хооронд Эрдэнзбат нь БНАСУ руу хар ажил хийхээр яваад 2009 онд. Монголдоо буцаж ирээд гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй, орон гэртэй, еөрийи гэсэн ахуй амьдралтай, хувиараа хөдөлмөр эрэхлэх мөнгө төгрөгтэй боломжийн амьдралтай болчихсон байсан. Харин Эрдэнэбатын хувьд гадаад улсад олон жил болсон болохоор архи, тамхи хэрэглэдэг болчихсон байсан. Бид хоёр одоог хүртэл сайн найзууд юм. ...гэх мэдүүлэг, /хх 103-р ху/,

15. Гэрч Ж.Баатаржавын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 1992-1995 оны хооронд Д.Эрдэнбат гэдэг залуугийн ангийн багш байсан болохоор сайн мэддэг юм. Д.Эрдэнэбат нь хичээлдээ явдаг, урлагын хувьд сайн. Д.Эрдэнэбатын хувьд жижиг биетэй, их даруухан хүүхэд байсан ахуй амьдралын хувьд боломжийн амьдралтай, аав нь тухайн үед нас барсан шиг санагдаж байна. Эцэг эхийн хурлаар ээж нь голдуу ирдэг байсан. Д.Эрдэнэбат нь 1995 онд 8-р ангийг дунд дүнтэй төгсөж аймгийн МСҮТ-ийн мужааны ангид хуваарилагдаж байсан түүнээс хойш ангийн уулзалт болоогүй болохоор дахин уулзаагүй, сүүлд ангийн хүүхдүүдээс нь Д.Эрдэнэбатыг сонсоход их дажгүй амьдарч байгаа олон жил солонгос улсад ажиллаж амьдарч байгаа гэж сонссон юм. ...гэх мэдүүлэг, /хх 105-р ху/,

16. Гэрч С.Мөнхбаатарын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Д.Эрдэнэбатыг 1995 оноос хойш таньдаг юм. Бид хоёр Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн 3-р 8 жилийн сургуульд хамт суралцаж байсан болохоор мэддэг, таньдаг юм. Надтай ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Д.Эрдэнэбат нь надтай МСҮТ-д суралцах үедээ их даруухан хичээл номондоо сайн, төлөв томоотой хүүхэд байсан. Сургуульд суралцах хугацаандаа ямар нэгэн муу зуршилгүй байсан. Д.Эрдэнэбаттай сүүлийн 10 жил гаран уулзаагүй байж байгаад 2013 онд шиг санагдаж байна Д.Эрдэнэбаттай хамт санамсаргүй байдлаар таараад бид 2 хамт нэг шил архи хувааж уух үед Д.Эрдэнэбат нь солонгос явж ирснээс хойш архи уух дуртай болсон болчихсон юм шиг надад санагдсан. Тэрнээс хойш хамт архи уугаагүй. Д.Эрдэнэбат нь архи уугаагүй үедээ хүнд их тусархаг, хүмүүстэй эвтэй ханддаг. Харин архи уух муу зуршилтай болсон байсан, уусан үедээ ямар нэгэн муухай ааш араншин гаргаад байдаггүй ийм хүн байгаа юм. Д.Эрдэнэбаттай нийлээд байдаг хүмүүсийг сайн мэдэхгүй байна ямарч байсан Ганаа гээд найз байдаг юм.  ...гэх мэдүүлэг, /хх 108-р ху/, 

17. Гэрч С.Сайнбаярын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   …Манай дэлгүүрт олон хүн орж гардаг болохоор одоо тэр бүхнийг сайн санахгүй байна. Манай дэлгүүрийн хяналтын камер ажиллахгүй эвдэрсэн болохоор одоо ямар нэгэн бичлэг байхгүй гэж ойлгож болно. ...гэх мэдүүлэг, /хх 111-р ху/,

18. Гэрч Б.Энхболдын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … Би Б.Энхтүвшин гэдэг хүнийг огт танихгүй харин Д.Эрдэнэбат гэдэг залууг мэднэ. Манай гэрийн ертөнцийн зүгээр ард дахь айлын цаана байдаг болохоор таньдаг юм. Би 2017 оны намар Д.Эрдэнэбатын хашаанд элс зөөж өгч анх танилцаж байсан. Д.Эрдэнэбат нь өөрийн гэсэн амьдралтай, ажил төрлийн хувьд өдөр болгон хашаандаа ажил хийж байгаа харагддаг. Манай гэрээр орж гардаг хувийн зохион байгуулалт сайтай ямар нэгэн муу зуршилгүй, хүнтэй зөв боловсон ханддаг юм шиг санагдсан. ...гэх мэдүүлэг, /хх 113-р ху/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

19. Гэрч Б.Цогбадрахын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … Би Б.Энхтүвшин гэдэг хүнийг танихгүй харин Д.Эрдэнэбаттай бага насандаа тоглож өссөн. Д.Эрдэнэбат 1994 онд 14-15 настай байхад анх хороололд танилцаж найз нөхөд болцгоосон юм. Би бага насандаа ээжийн ээж, аав бусад эмээ, өвөө дээр өссөн. Манай өвөөгийн гудамжинд их ойрхон Д.Эрдэнэбатын гэр байсан болохоор Д.Эрдэнбат бид хоёр бага насандаа тоглож өссөн. Одоог хүртэл дотно найз, нөхөд бага насанд их жижиг биетэй, даруухан хүүхэд байсан. Д.Эрдэнэбат нь их олон жилийн өмнө аавыгаа алдсан. Харин 2000 оны үед байх ээж нь нас барсан. Д.Эрдэнэбат нь 1 ахтай, 2 дүүтэй. Ахуй амьдралын хувьд дундаж амьдралтай амьдралын төлөө зүтгэдэг, хар ажилдаа сайн ах дүү нарынхаа үгэнд сайн ордог, хувийн зохион байгуулалт сайтай ямар нэгэн муу зуршилгүй. Хүмүүстэй их нийтлэг нөхөрсөг, хүнд тусархуу. Манай найз урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Би Д.Эрдэнэбаттай багаасаа найзалсан тухайн үед архи ууж байхыг нь мэдэхгүй байна. Сүүлийн үед архи уудаг болсон талаар хүмүүсээс сонссон болохоос хамт архи ууж үзээгүй. Д.Эрдэнэбат нь хоёр охинтой эхнэрийг нь Наранзул гэдэг, гэр бүлдээ хайр халамжтай хоёр охиндоо илүү их хайртай. ...гэх мэдүүлэг, /хх 115-р ху/, 

20. Гэрч Б.Энх-Амгалангийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Талийгаач нь 1975 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд Бямбаагийн ууган хүү болж мэндэлсэн. Бага насандаа эмээ дээрээ өсөж, мал дээр тоглож хүүхдүүдийн нэгэн адил эрүүл саруул өссөн. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1991 онд бүрэн бус дунд боловсролтой төгсөж, 1990-1993 оны хооронд тус сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж тракторын мэргэжилтэй болсон, 1993-1994 сны хооронд Улаанбаатар хотын Дотоодын цэргийи 05 дугаар ангийн 811 дүгээр салбарт цэргийн алба хаасан, 1995 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт дагалдах ажилтнаар ажиллаж байгаад 1996 оны 11 дүгээр сарын 22-ны эдрийн №170 дугаартай албан тушаалаар дагалдах ажилтанг улирагсдын бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цолоор , шагнаж эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан. Үүнээс хойш 1997 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. 1998-2001 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газрын газрын байцаагчаар тус тус ажиллаж байгаад. 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан. Мөн өөрийн хүсэлтээр удалгүй ажлаас гарсан. 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг ”Хар-Луу” хамгаалалтын албанд хамгаалагчаар тус тус ажиллаж байсан. Үүнээс хойш талийгаач нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хувиараа хөдөлмөр эрхэлж. хүнсний ногоо тарьдаг байсан. Талийгаач нь урд өмиө Уртнасан гэдэг хүнтэй гэр бүл болж тэр хоёрын дундаас Мянганчимэг гэдэг охин гарсан, одоо Мянганчимэг нь 18 настай ээжтэйгээ хамт амьдардаг. талийгаач нь Уртнасантай 2-3 жил гаран хамт амьдарч байгаад салсан. Тэрнээс хойш Энхтунгалаг гэдэг хүнтэй гэр бүл болж байсан. Энхтунгалаг нь манай ахтай гэр бүл болох үед дагавар 1 хүүхэдтэй байсан талийгаач, Энхтунгалаг эгч 2-н дундаас Жаргалтулга гэдэг хүү мэндэлсэн. Одоо Жаргалтулга нь 7 настай. Талийгаачийн ахуйн амьдралын хувьд дундаж амьдралтай байсан. Урд өмнө Уртнасан гэдэг хүнтэй гэр бүлийн харьцаатай байхдаа ямар нэгэн өр шир, өш хонзонгийн асуудалтай байгаагүй. Талийгаач нь эцэг эх ах дүү нартайгаа эвсэг, дотно харьцаатай байсан. Талийгаач нь архи уух муу зуршилтай, гэхдээ архи уусан үедээ хүнд агсан согтуу тавиад байдаггүй. Найз нөхдийн дунд нэр хүндтэй, ийм л хун байсан юм. Надад хэлэх үг алга, харин ахыг минь алсан хүнд хуулийн дагуу үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү. Би энэ хэрэгт талийгаачийн эхнэрийг хохирогчоор оролцуулахад миний хувьд татгалзах зүйл алга....гэх мэдүүлэг, /хх 120-р ху/, 

21. Гэрч С.Цэрэндолгорын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … Талийгаач нь 1975 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд Бямбаагийн анхны хүүхэд болж мэндэлсэн, бага насандаа манай ээжийнд өсөж мал дээр тоглож хүүхдүүдийн нэгэн адил эрүүл саруул, бойжиж өссөн, 1983 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж, 1991 онд бүрэн бус дунд боловсролтой төгсөж, 1991-1993 оны хооронд тус сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийг тракторчиний мэргэжлээр төгсөж, 1993-1995 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд хугацаат цэргийн албанд цэргийн алба хаасан, Тэрнээс хойш Эрдэнэт хотод Цагдаагийн анхан шатны сургалтанд 3 сараар суралцаж төгсөөд 1996-нд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт Хэв журмын цагдаагаар ажиллаж байгаад  өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Талийгаач нь Шүүхий шийдвэр гүйцэтгэх албанд “Хар-луу” хамгаалалтын албанд хөдөө алтны уурхайн хамгаалалтанд тус тус ажиллаж байсан, талийгаач нь 1999 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь мэдэхгүй байна Магсарын Уртнасан гэдэг охинтой гэр бүл болж улмаар тэр хоёрын дүндаас Мянганчимэг гэдэг охин мэндэлсэн. Талийгаачийн охин Мянганчимэг нь одоо 18; нас хүрч байгаа, Талийгаач нь Уртнасантай 2 жилийн дараа таарамжгүй харилцааны улмаас гэр бүл салж хоёр тийшээ болцгоосон. Талийгаач нь 2008 онд Л.Энхтунгалаг гэдэг хүүхэнтэй танилцаж гэр бүл болсон, тэр хоёрын дундаас 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Жаргалтулга гэдэг хүүтэй болсон, одоо Жаргалтулга нь 7 настай, одоо Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр 12 жилийн 2 дугаар ангид сурдаг, Талийгаачтай Энхтунгалаг нь гэр болох үедээ дагавар нэг охинтой гэр бүл болж байсан, Энхтунгалагтай талийгаач нь албан ёсны гэр бүлийн баталгаатай байгаагүй. Талийгаач нь хүнд их тусархуу, хар ажилдаа мундаг, хамт олны дундаа нэр хүндтэй хүн байсан юм. Талийгаач нь архи уух муу зуршилтай, өөр ямар нэгэн муу зуршилгүй, хүнтэй гадуур архи дарс хэрэглээд яваад байдаг ийм л хүүхэд байсан юм. Би энэ хэрэгт талийгаачийн эхнэрийг хохирогчоор оролцуулахад миний хувьд татгалзах зүйл алга. ...гэх мэдүүлэг, /хх 122-р ху/, 

22.Гэрч Б.Энх-Орхоны 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … Бямбаагийн Энхтүвшин нь манай хамгийн том ах байгаа юм. Би дээрээ Энхтүвшин, Энх-Амгалан гэдэг хоёр ахтай. Энхжаргал гэдэг эгчтэй, мөн Энхтөр, Энхтайван гэдэг хоёр дүүтэй юм. Би хэрэг явдал болсон өдөр Хятад улсад байсан болохоор хэргийн талаар сайн мэдэхгүй, харин талийгаачийн хувийн зан байдал, ахуйн амьдралын талаар мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. Надад гэрчээр энэ хэрэгт мэдүүлэг өгөхөд татгалзах ямар нэгэн зүйл алга. Энэ хэрэг явдал болсон өдөр би БНХАУ-д байсан. Би хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сард Монголд ирээд 10 хоног болчихоод буцсан. Тэр үедээ ахтайгаа хамгийн сүүлд уулзаж байсан. Талийгаач нь 1975 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд миний эцэг Бямбаагийн ууган хүү болж мэндэлсэн. 1993-1994 оны хооронд Улаанбаатар хотын Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 811 дугээр салбарт цэргийн алба хаасан, 1995 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт дагалдах ажилтнаар ажиллаж байсан. Тэрнээс хойш он сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч л гэсэн Уртнасан гэдэг хүнтэй гэр бүл болж тэр хоёрын дундаас Мянганчимэг гэдэг охин гарсан. Одоо Мянганчимэг нь 18 настай, ээжтэйгээ хамт Дархан-Уул аймагт амьдардаг. Талийгаач нь Уртнасантай 3 жил гаран хамт амьдарч байгаад гэр бүл сапсан. Тэрнээс хойш Энхтунгалаг гэдэг хүнтэй танилцаж гэр бүл болж байсан. Энхтунгалаг нь манай ахтай гэр бүл болох үедээ дагавар 1 охинтой байсан. Талийгаач Энхтүвшин, Энхтунгалаг хоёрын дундаас Жаргалтулга гэдэг хүү мэндэлсэн. Одоо Жаргалтулга нь 7 настай. Би энэ хэрэгт шалгагдаж байгаа Д.Эрдэнэбат гэдэг хүнийг огт танихгүй, мэдэхгүй анх удаа нэрийг нь сонсож байна. Талийгаачийн ахуй амьдарал нь боломжийн хүнээс мөнгө төгрөг гуйж аваад байдаггүй өөрийн гэсэн мөнгө төгрөгтэй байсан. Эцэг, эх, ах, дүү нартайгаа эвтэй найрсаг, эцэг эхтэйгээ байнга холбоотой байсан. Урд өмнө сууж байсан Уртнасантай ямар нэгэн өш хонзон, мөнгө төгрөгийн асуудал огт байгаагүй. Талийгаач ах маань Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа олон удаа шагнал авч байсан. Мөн сүүлийн жилүүдэд Шаамар суманд хувиараа хөдөлмөр эрхэлж байх тус сумынхаа шилдэг ногоочингоор шагнуулж байсан зэрэг гавъяатай үйлстэй хүн. Гол нь ахын маань эхний эхнзрийн хүүхэд болох Мянганчимэг, дараагийн эхнэрийн хүүхэд болох Жаргалтулга нарт хохирол төпбөр, ноогдох хөрөнгө зэргийг олгоддог юм бол Шүүхээс адилхан хуваагаад өгчихөөсэй гэж л хүсч байна гэж хэлэх байна. ...гэх мэдүүлэг, /хх 124-р ху/, 

23. Гэрч М.Уртнасангийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … 1997 онд би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгийн газарт нярав, нарийн бичгээр ажилд орсон. Тухайн үед Б.Энхтүвшин нь сумын байгаль хамгаалагчаар ажилладаг байсан. Ингэж Энхтүвшин бид 2 бие биенийгээ таньдаг болсон ба 1998 оноос дотно харилцаатай болж 1999 оны 12 дугаар сард би Энхтүвшинтэй гэрлэлтээ батлуулан гэр бүлж болж хамт амьдрах болсон. 2000 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Энхтүвшин бид 2-н дундаас Мянганчимэг охин маань төрсөн. 2002 оны 03-р сард Шаамар сумаас манайх Дархан-Уул аймагт шилжин ирж амьдрах болсон. 2003 оны 8 дугаар сар хүртэл би Энхтүвшинтэй хамт амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцаанаас болоод тусдаа амьдрах болсон. 2007 оны 05-р сард Энхтүвшингээс би гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан. Түүнээс хойш холбоогүй болсон. Шүүхээс охиныг маань миний асрамжинд үлдээсэн. Мянганчимэг охин маань одоо 18 насанд хүрсэн, Улаанбаатар хотод Соёл урлагийн их сургууль сурдаг оюутан. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу 2 дахь өдөр байсан шиг санаж байна Энхтүвшингийн ээж Цэрэндолгор надруу утсаар яриад  “Энхтүвшин хүнд зодуулаад нас барсан, ямар ч байсан охинд нь хэлээрэй, охин нь мэдэх ёстой байх гэж бодоод утсаар ярьж байна” гэж хэлсэн Хэргийнх нь талаар үүнээс өөр зүйл би мэдэхгүй. Дунд сургуулийг төгсөж, цэргийн алба хаагаад, цэргээс халагдаж ирээд, Улаанбаатар хотод цагдаагийн курс дамжаанд сураад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаад ажлаас гарч Шаамар сумын Засаг даргын тамгийн газарт байгаль хамгаалагчаар ажилласан. Миний хувьд Энхтүвшинг Шаамарт байгаль хамгаалагчаар ажиллаж байхаас нь эхэлж мэддэг болсон. Дарханд манайхыг шилжиж ирэхэд Дарханы Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хянагчаар ажиллаж байсан, архи их уудаг байсан учраас энэ шалтгаанаар ажпаасаа халагдсан. Надтай анх суухдаа Энхтүвшингийн ааш зан эвдрээгүй байсан ба хамт амьдарч байхдаа бага багаар архи уудаг болоод архи уух нь ихэссээр байгаад Дарханы Шүүхийн Шийдвэр биелүүлэх газарт ажилд ороод архинд илүү ихээр орж сүүлдээ архи уудаг шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингээд Энхтүвшин ажилгүй гэртээ байхдаа намайг ажилд явсан хойгуур гэрийнхээ эд зүйлийг зарж архины барьцаанд тавьж архи уугаад сүүлдээ өмссөн хувцсаа зарж архи уугаад үүнээс болоод таарч тохирохгүй болоод салж байсан юм. Энхтүвшин нь архи уугаагүй эрүүл байх үедээ гэр орны ажилд сайн, цэвэрч нямбай зантай хүн байсан. Надаас салснаас хойш Шаамар суманд ээж аавтайгаа хамт амьдарч байсан. Надтай холбогдохоо болиод сүүлд охинтойгоо утсаар ярьдаг байсан. Энхтүвшин Үндэсний бөхөөр барилддаг байсан. Дотно найзалж нөхөрлөдөг найз нөхөд байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх 127-р ху/, 

24. Гэрч Э.Мянганчимэгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тус хүнийг танина. Миний төрсөн эцэг байсан юм. Намайг 2-р ангид байх буюу 7 настай байхад миний эцэг Энхтүвшин ээжээс минь салаад явсан. Хэн хэнтэйгээ таарч тохирохгүй болоод л салсан байх гэж боддог. Миний аав, ээж 2 тус тусын амьдралдаа дасацгаасан юм байдаг. Тэр 2 хааяа л нэгэнтэйгээ утсаар ярьж амьдрал ахуйнхаа талаар ярилцдаг байсан харилцаанд нь сөрөг зүйл байгаагүй. Аав, ээж хоёрын хооронд ямар нэгэн өр авлаггүй байсан. Би талийгаач аавтайгаа 2017 оны 06-07 сарын үед уулзсан . Түүнээс хойш улзаагүй. Тухайн үед аав минь зүгээр хэвийн байсан. Миний эцгийн хувьд төлөв уужуу тайван хүн байсан. Хүнд хар буруу санаад байдаггүй цайлган, сайхан сэтгэлтэй хүн байсан. Хүмүүсээс сонсоход тэрээр их архи уудаг болсон гэсэн. Архи ууж байхыг нь багадаа 1 удаа харж байсан. Ээжээс салснаас хойш хаагуур юу хийгээд яваад байдаг байсан талаар мэдээгүй. ...гэх мэдүүлэг, /хх 128-р ху/,

25. Гэрч Т.Нарантуяагийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Бямбаагийн Энхтүвшин нь манай ээжийн төрсөн дүүгийн ууган хүү байгаа юм. Б.Энхтүвшинтэй ах дүүсийн хамааралтай. Би талийгаач Б.Энхтүвшинтэй хамгийн сүүлд 2018 оны 3-р сарын 19ны орой 18 өнгөрч байхад ажил тараад гэртээ очтол манай гэрт талийгаач Б.Энхтүвштингийн ээж Цэрэндолгор, манай хүүхдүүдийн хамт байсан. Бид нар орой хоолоо идэж дуусаад хэсэг зурагт үзэж байгаад 23 цагийн үед унтсан. Өглөө 07 цагийн ед босоод ажилдаа явах гэтэл шөнө талийгаач Б.Энхтүвшин манай гэрийн том өрөөнд унтаж  байгаа харагдсан. Ингээд удаагүй Б.Энхтүвшин босож ирээд өглөөний цай уучихаад надтай хамт манай гэрээс гарсан. Б.Энхтүвшин бид 2 гудамжны үзүүрээс салаад би ажилдаа явсан. Үүнээс хойш талийгаач Б.Энхтүвшинтэй уулзаагүй юм. Талийгаач Б.Энхтүвшин нь шөнийн 01цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн гэж манай төрсөн дүү Цагаанцоож надад өглөө нь хэлсэн. Талийгаач ер нь бол манай орон гэрээр орж гардаг архи уусан үедээ манай гэрт хоноод явдаг. Хамгийн сүүлд ирж хонох үедээ бага зэргийн архи уучихсан байдалтай ирээд хоноод явсан. Талийгаач Б.Энхтүвшин нь архи уусан үедээ ямар нэгэн агсам тавих хэрүүл маргаан хийж байсныг би лав хараагүй. Зүгээр энгийн байдалтай байдаг. Талийгаачийн ээж Цэрэндолгор нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн Би Цэрэндолгор эгчийг ямар ажилтай ирсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч л гэсэн надад эмчид үзүүлэх шинжилгээ өгөх талаар яриад байсан. Талийгаач Б.Энхтүвшин нь найз нөхөд гээд байх юм байхгүй. Би Д.Эрдэнэбат гэдэг хүнийг танихгүй мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 131-р ху/,

26. Гэрч Т.Энхцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 03 сарын 20 ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж 103 тасагт дуудлага хүлээн авагч сувилагчийн ажлаа хийж байх үед 12:55 минутанд 99271248 иргэн Нармандах гэдэг хүн манай ах “Хар луу” хамгаалалтын газраас хойд талд хутгалуулсан байна” гэж дуудлага мэдээлэл өгсөн юм. Уг дуудлага хүлээн авч манай дуудлагын их эмч Бадамцэцэг дуудлагад явсан юм. ...гэх мэдүүлэг, /хх 132-р ху/,

27. Гэрч Г.Бадамэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2018 оны 03 сарын 20 ны өдөр 12:30 минутаас 13:30 минутанд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж 103-ын дуудлагын жижүүр эмчээр ажиллаж байсан. 12:55 минутанд манай 103 ахлах сувилагч Энхцэцэгээс “Сүхбаатар сумын 07 дугаар баг 01 дүгээр хэсэг 032 тоот хашаанд эрэгтэй хүн хутгалуулсан байдалтай байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч яаралтай очтол 40 гаран настай эрэгтэй хүн хутгалуулсан байдалтай уг байшингийн том өрөөний шалан дээр дээшээ харсан ухаангүй хэвтэж байсан. Ингээд уг хүний өмсөж байсан фудволкыг дээш нь сөхөж шархыг хартал хэвлий хэсэгт хутгалуулсан шарх байсан ба уг хүний ухаантай байгаа эсэхийг шалгах зорлигоор дуудсан боловч уг хүн нь ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй. Ингээд уг хүний хүүхэн харааг шалгахад хүүхэн хараа өргөссөн гэрлийн урвалгүй, захад пүйлс байхгүй, захад хүчил төрөгч тодорхойгүй байсан. Уг хүний хутганы шарханд даралттай боолтоор боогоод аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэх зорилгоор 103-ын автомашинаар тээвэрлэж авч явсан. Тээвэрлэх үедээ уг хүнд амьсгалын замыг чөлөөлж зүрхэнд массаж хийж явсан юм. Ингээд хүлээн авах тасагт хүлээлгэж өгсөн юм. Дуудлага өгсөн Нармандах архи уучихсан 40 гаран насны залуу байсан өөр ямар нэгэн хүн байгаагүй.  ...гэх мэдүүлэг, /хх 134-р ху/,

28. Гэрч М.Билгүүний 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 03 дугаар сарын 20 ны өдөр Цагдаагийн газрын шуурхай удидлагын бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Энэ хугацаанд жижүүрийн шуурхай удирдлагын албанаас 12:57 минутанд “Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар луу” харуул хамгаалалтын газраас хойно айлд хүн хутгалуулсан байдалтай байна” гэх дуудлагын дагуу очиход айлын гадаа эмнэлэгийн машин ирчихсэн хохирогчийг аваад явах гэж байхад нь очоод үзтэл цээжин тус газартаа хутганы шархтай байсныг эмч дарчихсан байсан. Тэгээд хэрэг учрал болсон гэх газарт буюу Сүхбаатар сумын 07 дугаар баг 01 дүгээр хэсэг 032 тоот айлд ороход гэмт хэрэг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгаа гал тогооныхоо шүүгээнд хийгээд шалны алчуур мод бариад том өрөө рүү ороод шалан дээр байсан цусыг арчиж ул мөрөө баллах гэж байхад нь үйлдэл дээр нь таслан зогсоосон. Тухайн үед мөрдөгч байхгүй ганцаараа эхлээд түрүүлээд айлд орсон. Тэгээд шүүгээнд хийсэн хутгыг гаргаж ирэхэд цэнхэр иштэй хутаг байсан бөгөөд арчиж цэвэрлээд хийсэн байсан. Би шалны мод алчуурыг аваад гал тогоо руу оруулаад тавьж байтал мөрдөгч Цагдаагийн ахлах дэслэгч Э.Хашбат ирсэн. Тэгээд хэргийн газын үзлэгийг хийж эхэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх 136-р ху/,

29. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №  27 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Талийгаачид хэвлийн хөндийд нэвт хатгагдсан шарх, элэг зүсэгдсэн шарх, цөсний ерөнхий цоргоны гэмтэл, нойр булчирхайд хатгагдсан шарх, цус хурсан, цээж, эгэмний доорх цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тооцогдлоо.

2. Дээрх гэмтэл хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 болон 3.1.13-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.

4. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаачийн цусанд 2,3 промилли спиртын агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаачид эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх нь цаг хугацааны хувьд боломж үгүй байжээ.

7. Талийгаач хэвлийд нэвтэрсэн шарх цус алдалт, Шокын хүндрэлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.

8.  Талийгаач B(III) бүлгийн цустай байсан байна. гэх дүгнэлт, /хх 139-р ху/,

         30. Шинжээч С.Бүрэнжаргалын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 03 дугаар сарын 24 ны өдөр мөрдөгч Цагдаагийн ахлах дэслэгч Э.Хашбатаас шинжээч томилсон тогтоолын хүлээн авч талийгаачийн задлан шинжилгээнд орсон уг цогцос нь 40-45 насны эрэгтэй хүний цогцос байх ба уг цогцосны хэвлийн баруун хэсэгт хутгалуулсан сорвитой, хэвлийн голын шугамаар хагалгааны оёдол тавьсан шархтай байсан. Шинжилгээнд орох явцад хэвлийн баруун тал, хутганы ташуу байрлалтай хэвлийн хөндийд нэвтэрсэн, хутганы сорвитой, шарх нь дээрээс баруун доошоо чиглэсэн сэмж элэг, цөсний ерөнхий цоргыг гэмтээж, нойр булчирхайн толгойн хэсэгт хүрсэн хутганы хатгагдсан шархтай, үхлийн шалтгаан хурц цус алдалд багадалт, шокын хүндрэлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байсан. гэх мэдүүлэг, /хх 147-р ху/,

     31. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн № 2121 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Шинжилгээнд ирүүлсэн холбогдогч Д.Эрдэнэбатын өмсөж байсан гэх саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн өмдөнд ханзралт шинээр, цэнхэр өнгийн жинсэн өмдөнд сэмрэлт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Ханзралт, сэмрэлт хэзээ гарсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Бусад хувцас гэмтэлгүй байна.

2. Талийгаач Б.Энхтүвшингийн өмсөж байсан гэх саарал цамц, улаан хүрэн дотоожинд зүсэгдэлт, тасралт, урагдалт шинээр гарсан байна.  Хэзээ гарсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна.

3.  Саарал өнгийн цамцны урд талд гарсан хэмжээ 27мм хэмжээтэй зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн хутгаар гарсан байж болно. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. ...гэх дүгнэлт, /хх 151-р ху/,

         32. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 2122 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Сархад” гэсэн шошготой архины шилнээс 2 ширхэг гарын мөр илэрсэн.

2. Архины шилнээс илрүүлсэн “1,2” дугаартай гарын мөрүүд Б.Энхтүвшингийн баруун гарын дунд, ядам хуруугаар үүсгэгдсэн. ...гэх дүгнэлт, /хх 162-р ху/,

          33. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дүгээр сарын 28-ны өдрийн № 3471 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Талийгаач Б.Энхтүвшингийн нас барах үедээ өмсөж явсан гэх цэнхэр өнгийн куртик, цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн подволк, улаан эрээн дотоож дээр цус илэрсэн. Уг цус нь B(III) бүлгийн харьяалалтай.

2. Талийгаач Б.Энхтүвшингийн нас барах үедээ өмсөж явсан гэх саарал өнгийн оймс дээр цус илрээгүй.

3. Талийгаач Б.Энхтүвшингийн нас барах үедээ өмсөж явсан гэх хүрэн өнгийн хос гутал дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул бүлгийн харьялалал тогтоох боломжгүй байна.

4. Холбогдогч Д.Эрдэнэбатын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх хар өнгийн савхин хүрэм, хар өнгийн нимгэн цамц дээр цус илрээгүй.               

5. Холбогдогч Д.Эрдэнэбатын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх саарал подволк, цэнхэр жинсэн өмд, саарал биеийн тамирын өмд шоон хээтэй дотуур өмд, ногоон дотоож, саарал өнгийн оймс, хар өнгийн тэлээ, саарал ноосон цамц, цагаан өнгийн подволк дээр цус илэрсэн. Уг цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна. ...гэх дүгнэлт, /хх 172-р ху/,

          34. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн № 2119 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй. гэх дүгнэлт,  /хх 178-р ху/,

          35. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дүгээр сарын 26-ны өдрийн № 128 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Д.Эрдэнэбатын биед цээжинд цус хуралт баруун зүүн сарвуунд зулгаралт, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт,  /хх 184-р ху/,

36. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дүгээр сарын 28-ны өдрийн № 3506 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. ХГҮ-ээр  хураан авсан гэх шаргал өнгийн бүтээлэг дээрх улаан хүрэн өнгийн зүйлд цус илэрсэн. Уг цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна.

2. Хохирогч Б.Энхтүвшингийн гэх цус нь B(III) бүлгийн харьяалалтай юм.

3. Яллагдагч Д.Эрдэнэбатын гэх цус нь 0(I) бүлгийн харьяалалтай байна. ...гэх дүгнэлт,  /хх 189-р ху/,

37.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №24\18 тоот магадлагааны дүгнэлт хэсэгт:

  1. Яллагдагч Д.Эрдэнэбат нь болсон хэрэг асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай болно.
  2. 3.4 Яллагдагч Д.Эрдэнэбат  нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүл болно.
  3. Яллагдагч Д.Эрдэнэбат  нь сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. гэх дүгнэлт, /хх 198-р ху/,

            Шүүгдэгч Д.Эрдэнэбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 218-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 03-05-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-13-р ху/, холбогдогч Д.Эрдэнэбатын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 21-29–р ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 30-р ху/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 31-34-р ху/, эд мөрийн баримтаар хураан авсан хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, , /хх-ийн 35-36-р ху/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл,  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 37-39-р ху/, хэргийн газраас хураан авсан орны бүтээлгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  /хх-ий 40-41-р ху/,  хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 42-44-р ху/, эд хөрөнгө битүүжлэх прокурорын тогтоол, /хх-ийн 47-48–р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, /хх-ийн 51-52–р ху/, цогцсонд үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 140-144–р ху/, хохирлын талаарх баримтууд, /хх-ийн 63-90-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 146,159,170,175,182,186,191,200, 2-р хх-ийн 90-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 145,158,169,174,181,185,190, 199, 2-р хх-ийн 89-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 210-211-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 212-215-р ху/, яллагдагчийн түүхчилсэн байцаалт, /хх-ийн 216-217–р ху/, шүүгдэгч, хохирогч нарын захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 219-221-р ху/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 223-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 226-р ху/, Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын мэдээлэл, /хх-ийн 229-230-р ху/, яллагдагчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх–ийн 232-241-р ху/, хохирогчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх–ийн 2-р хавтас 02-44-р ху/,  хохирогчийн эмнэлэгт эмчлүүлсэн талаархи баримтууд, /хх-ийн 45-58-р ху/,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /2-р хх-ийн 100-103–р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

        Шүүгдэгч Х.Эрдэнэбат нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 032 тоотод өөрийн гэртээ цуг архи ууж байсан Б.Энхтүвшингийн цээжин тус газарт нь хутгалан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, хүний бие болон хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын мэдээлэл, яллагдагчийн хувийн байдлын талаархи баримтууд, хохирогчийн хувийн байдлын талаархи баримтууд, хохирогчийн эмнэлэгт эмчлүүлсэн талаархи баримтууд, мөн хохирогчийн хохирлын талаархи баримтууд ...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

         Шүүгдэгч Х.Эрдэнэбат нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, тэжээн тэтгэх үүргийг гүйцэтгэхтэй холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ хийсэн, хохирогч талаас бичгээр гаргасан “гомдол, саналгүй, түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг харгалзаж хуульд заасан хорих ялаас доош нь татаж ял шийтгэл оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Хохирогч оршуулгын зардалд 13.469.070 төгрөг, Баримтгүй зардал 1.653.000 төгрөг хүүгийн сэтгэл санааны зардал болон тэжээн тэтгэх үүргийг гүйцэтгэхтэй холбоотой зардал гэж 31.680.000 төгрөг, мөн “Хаан банк”-ны цалингийн зээлийн үлдэгдэл 9.000.000 төгрөг, визний 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шаардлага хангасан нотлох баримтуудын хүрээнд оршуулгын зардалд 12.890.630 төгрөг гаргуулж, оршуулгын зардлаас үлдэх 578.440 төгрөгний болон баримтгүй зардал гэх 1.653.000 төгрөг, нийт 2.231.440 төгрөгний нэхэмжлэлийн шаардагыг нь /13.469.070-12.890.630=578.440+1.653.000=2.231.440/ хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Шүүгдэгч Х.Эрдэнэбат нь хохирогчид оршуулгын зардалд нийт 8.000.000 төгрөг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хохирогчид төлөх /12.890.630-8.000.000=4.890.930/ мөнгөнөөс хасч шүүгдэгчээс оршуулгын зардалд 4.890.930 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч тал шүүх хуралдааны завсарлага авсан хугацаанд оршуулгын зардлыг бүрэн барагдуулсан байна.

 

Хохирогч талаас нэхэмжилсэн “Хаан банк”-ны цалингийн зээлийн үлдэгдэл 9.000.000 төгрөгний зээл нь хохирогчоор тогтоогдсон Л.Энхтунгалагийн өөрийнх нь авсан зээл байгаа, мөн визний 5.000.000 төгрөг зэргийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүүхдийн сэтгэл санааны зардал болон тэжээн тэтгэх үүргийг гүйцэтгэхтэй холбоотой зардал гэж 31.680.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхихоор шийдвэрлэсэн боловч шүүх хуралдааны завсарлага авсан хугацаанд шүүгдэгч, хохирогч талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ бичгээр байгуулсан байна. Уг гэрээнд:

 

   “Энхтунгалаг миний бие Д.Эрдэнэбатад холбогдох хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Д.Эрдэнэбатын ар гэрийн зүгээс шүүхээр    тогтоогдсон бодит хохирол нийт 13.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн талийгаачийн хүү Э.Жаргалтулга, Э.Мянганчимэг нарт дараахь байдлаар тэжээгчээ алдсаны тэтгэмж төлөхөөр тохиролцлоо.

   1.Э.Жаргалтулгад 2 жилийн хугацаанд 20.000.000 төгрөгийг Хаан банкны 5679050544 тоот дансанд төлөх

   2.Э.Мянгянчимэгийн сургалтын төлбөр болох 3.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор 5046491873 тоот дансанд төлөх

   3.Эдгээр хохирол төлбөрийг Д.Эрдэнэбатын нагац ах Н.Нармандах /МЮ-67031776,    Сэлэнгэ, Сүхбаатар сум, Ган зам, 7-р баг, 1-р хэсэг, 15 тоот/ нь тогтоосон хугацаанд төлж барагдуулахаар тус тус тохиролцов. .Д.Эрдэнэбатын хувийн байдал, хохирлоо төлсөн, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар тохиролцсон зэрэг байдлыг харгалзан үзэж Д.Эрдэнэбатад гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй, түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

   Энэ гэмт хэргийн улмаас хавтас хэргийн 47-р хуудсан авагдсан “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 73-71 СЭҮ улсын дугаартай, “REXTON” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчдэд нь буцаан олгох үндэслэлтэй байна.

  

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хутга, сархад 0.75 литрийн шил, шаргал өнгийн буйдангийн бүтээлэг, Levis sport бичигтэй футболк, саарал өнгийн урдаа цахилгаантай ноосон цамц, хэргийн холбогдогч Д.Эрдэнэбатын өмсөж явсан хар өнгийн хүрэм, урдаа цагаан судалтай шоотой хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн бүс, саарал өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн дотуур өмд, цэнхэр ногоон өнгийн дотоож, цэнхэр өнгийн эрэгтэй хүний хос гутал, саарал өнгийн  хос оймс, талийгаач Энхтүвшингийн өмсөж явсан гэх хэргийн газраас хураан авсан цэнхэр өнгийн куртик, талийгаачийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн футболк, улаан эрээн өнгийн дотоож, саарал өнгийн хос оймс зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц  устгах нь зүйтэй.

     

    Харин холбогдогч Эрдэнэбатын 207 тоот өрөөнд өгсөн байцаалт мэдүүлгийн бичлэг 1 ширхэг флашийг хавтаст хэрэгт нь хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

   

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэбатын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08-р сарын 09-ний өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 141 хоногийг эдлэх ялнаас нь хасч тооцоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1,5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.4-р зүйлийн 1,2, 36.6 дугаар  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1.Шүүгдэгч Боржигон овогт Дондовын Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т  заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

     2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн  1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэбатыг 06 /зургаан/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

     3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэбатад оногдуулсан 06 /зургаан/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 508-р зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэбатыг оршуулгын зардалд нийт  13.000.000 /арван гурван/ төгрөг төлснийг болон гэм хорын зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, шүүгдэгч, хохирогч талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсныг тус тус дурьдаж, хэрвээ шүүгдэгч тал гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй бол хохирогч тал иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй.

     5.Хавтаст хэргийн 47-р хуудсан авагдсан “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 73-71 СЭҮ улсын дугаартай, “REXTON” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Эрдэнэбатад буцаан олгосугай.

     6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 1,4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хутга, сархад 0.75 литрийн шил, шаргал өнгийн буйдангийн бүтээлэг, Levis sport бичигтэй футболк, саарал өнгийн урдаа цахилгаантай ноосон цамц, хэргийн холбогдогч Д.Эрдэнэбатын өмсөж явсан хар өнгийн хүрэм, урдаа цагаан судалтай шоотой хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн бүс, саарал өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн дотуур өмд, цэнхэр ногоон өнгийн дотоож, цэнхэр өнгийн эрэгтэй хүний хос гутал, саарал өнгийн  хос оймс, талийгаач Энхтүвшингийн өмсөж явсан гэх хэргийн газраас хураан авсан цэнхэр өнгийн куртик, талийгаачийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн футболк, улаан эрээн өнгийн дотоож, саарал өнгийн хос оймс зэргийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгаххолбогдогч Эрдэнэбатын 207 тоот өрөөнд өгсөн байцаалт мэдүүлгийн бичлэг хийсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

     7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08-р сарын 09-ний өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 141 хоногийг эдлэх ялнаас нь хасч тооцсугай.

    8.Шүүгдэгч Д.Эрдэнэбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

    9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

   10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах О.Төгөлдөрт даалгасугай.

   11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

  12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч болон дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                  Б.ЭРДЭНЭХИШИГ

                                   ШҮҮГЧИД                       Б.ИХТАМИР

                                                                          С.НОЛХООСҮРЭН