Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 173

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

 

      Улсын яллагч                                          А. Энхтуяа           

      Нарийн бичгийн даргаар                        Б.Намуунзул  нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Анхтуяагийн Оюунболдод холбогдох 183100000153  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн суманд 1991 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 3-14-р байрны 10 тоотод оршин суух, Одоо Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюу толгой” уурхайд цахилгаанчин ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, гэх Боржигон овогт Анхтуяагийн Оюунболд, /РД: МЖ91081216/,

          

Шүүгдэгч А.Оюунболд нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах таксины  буудал дээр О.Анхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч А.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын  02-нд  яллагдагчаар  өгсөн:  ... “ Би  өөрийн ээж Байгальмаа, аав Анхтуяа том хүү Тэргэл нарын хамт 2018  оны 07 дугаар сарын 21-ны өдөр 02 цагийн үед гэртээ унтаж амарч байхад манай гэрийн ойролцоо Анхбаяр орилоод байхаар нь би гараад хартал миний эхнэр Заяа нь уйлчихсан орж ирсэн. Тэгэхээр би эхнэр Заяагаас юу болсон талаар асуухад “Анхбаяр намайг хэлээр амаар доромжилж янхан, банзал, пизда  минь зайл” гэж хэлсэн гэхээр нь би Анхбаяр дээр очсон. Тэгээд очтол Анхбаяр нь надтай зодолдох гэж байгаа юм шиг өрөлт  аваад зогссон. Би Анхбаярт хандан “чи яах гэж эмэгтэй хүн доромжилдог юм бэ” гээд урдаас нь очтол Анхбаяр надаас зугтаад гүйсэн. Тэгээд гүйж байгаад харганд тээглээд бүдрээд унахаар нь би  очоод Анхбаярын бие рүү хэдэн удаа цохисон. Тэр үед Анхбаяр нь надад хандан “би танай гэр бүлийг хүйс тэмтэрч хутгалж ална” гэж хэлэхээр нь би өмднийхөө тэлээг тайлаад хүзүүгээр нь тэлээгээрээ оролгоод зогсож байтал манай ээж Байгальмаа гарч ирэхээр нь би Анхбаярыг ээжид хүлээлгэн өгчихөөд гэр рүүгээ орсон...гэх мэдүүплэг   /хх-ийн  38-р ху/,

2.Шүүгдэгч А.Оюунболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Надад гэм буруугийн талаар  маргаан байхгүй. Прокуророос санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. ...гэх мэдүүлэг,

3. Хохирогч О.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ... Би Оюун-Отгон, Заяа, Зориг гэх найзуудтайгаа 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр хэсэг таксины эцсийн зогсоол дээр “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн пиво 2 ширхэгийг уугаад сууж байтал Заяа миний өмсөж байсан хар ангийн саравчтай малгайг булааж авсан. Тэгэхээр нь би Заяад хандан “болиоч” гээд хэлсэн чинь Заяа миний малгайг газар шидсэн. Тэгэхээр нь би уурлаад “тэнэг юм уу, зайл эндээс пизда минь, Оюун-Отгоноо энэ Заяаг аваад яв” гэж хэлсэн чинь тэр 2 гэр лүүгээ яваад өгсөн. Заяа гэр лүүгээ явах замдаа надад хандан “би чамайг нөхөртөө хэлж зодуулна” гэж хэлээд явсан. Би Зоригтой сууж байхад Заяагийн нөхөр Оюунболд гарч ирээд над руу дайрахаар нь би зугтаагаад гүйсэн чинь бүдрээд унасан. Тэгсэн чинь Оюунболд намайг хөөж гүйцээд толгой хэсэг рүү 2-3 удаа цохиод, нуруу хэсэгт дэвсэж, зүүн хавирга руу өшиглөөд, өмднийхөө тэлээг тайлаад толгой нуруу хэсэгт цохиж байснаа миний хоолойг боосон. Тэгээд боож байхад Заяа ирээд миний нүүрийг самардаад надад хандан “чи муу ийм гөлөг байхгүй юу” гэж хэлсэн. Тэгсэн чинь Оюунболдын ээж Байгаль эгч гарч ирээд бид 2-г салгасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 14-15-р ху/,

4.Гэрч Т.Заяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн өгсөн: ... Миний нөхөр Оюунболд нь зан байдлын хувьд даруухан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Урьд өмнө нь хүнтэй маргалдаж хэрэгт төвөгт орооцолдож байгаагүй. Найз нөхөд, хамт олны дунд нэр хүнд сайтай. Одоо Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу толгой гүний уурхайд цахилгаанчин мэргэжлээр ажилладаг. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд тогтвор суурьшилтай амьдарч байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р ху/,

5.Гэрч Т.Заяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 1 дүгээр баг, таксины эцсийн зогсоол дээр уулзаад “Сэнгүр” нэртэй 2 литрийн пиво уусан. Тэгээд ууж сууж байгаад би Анхбаярын өмсөж явсан малгайг авч өмсөх гэж байгаад Анхбаярын малгайг газар унагаасан. Тэгтэл Анхбаяр нь надад уурлаад намайг “янхан, банзал, пизда минь зайл” гэж хэлэхээр нь “би юун сүртэй юм бэ тоглож байхад” гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд би Оюун-Отгонтой гэр лүүгээ ороод нөхөртөө хэлсэн чинь нөхөр маань буруу ойлгоод Анхбаяртай уулзах гээд гарч очоод “боль ахын дүү” гэж хэлсэн чинь Анхбаяр нөхрийн маань урдаас томроод байсан. Тэгээд нөхөр маань уураа барьж дийлэхгүй Анхбаяртай зодолдсон. Тэгтэл манай хадам ээж Байгальмаа гарч ирээд салгаад Анхбаярыг эгчид нь хүлээлгэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

6. Гэрч С.Байгальмаагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 3 цагийн үед гэртээ амарч байтал манай бэр Заяа уйлаад гэртээ ороод ирэхэд манай хүү Оюунболд гараад явсан. Тэгээд би удаагүй гараад хартал Анхбаярын дээр нь гараад суусан байсан ба Анхбаяр нь “алнаа, Оюунболдоо чи юу юм бэ” гээд орилоод байсан. Оюунболд Анхбаярын гар энэ тэрийг нь барьсан, тэлээгээрээ хоолойг нь боосон байхаар нь би салгатал, Анхбаяр дахиж зодолдох гээд байхаар нь би араас нь татаж тайвшруулж байгаад эгч Лхамрэгзэн эхнэр, Анударь нарыг нь дуудаж, хүлээлгэн өгөхөд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би “цагдаа дуудъя” гэхэд Лхамрэгзэн нь “согтуу байна, яах юм бэ” гээд аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн  19-20-р ху/,

7.Гэрч Ч.Зоригийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Би өөрийн найз Анхбаяр, Оюун-Отгон болон Заяа гэх эмэгтэйтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 1 дүгээр баг, таксины эцсийн зогсоол дээр уулзаж 2,5 литрийн “Сэнгүр” пиво 2 ширхэгийг уусан. Тэгээд юм яриад сууж байтал Анхбаярын малгайг Заяа шүүрч аваад толгой дээрээ тавиад буцааж аваад эргүүлэх гэж байгаад газар унагаасан. Тэгсэн чинь Анхбаяр “малгайгаа авъя, наадах чинь эр хүний тэргүүн, чи миний юу болчихоод малгайгаар тоглоод байгаа юм” гэхэд “энэ хогоо ав, ав” гээд шидсэн чинь Анхбаяр уурлаад “чи яагаад байгаа пизда вэ, эндээс зайл” гэж хэлсэн чинь Заяа нь “би чамайг өөрийнхөө нөхрөөр алуулна” гээд утсаар яриад Оюун-Отгонтой яваад өгсөн. Тэгээд бид 2 зам дээр зогсож байсан чинь Оюунболд гарч ирээд “Анхуушаа пизда минь, чи яагаад байна” гэхэд Анхбаяр хойшоо зугтааж байгаад бүдэрч унахад нь Оюунболд дээрээс нь зодоод эхэлсэн. Би салгах гэсэн чинь салахгүй байсан. Оюунболд доороо хийж зодож байснаа өмднийхөө тэлээг тайлаад нуруу хэсэг рүү ороолгоод, тэлээгээрээ Анхбаярын хоолойг боож байхад нь Заяа хүрч ирээд нүүр хэсэг рүү нь самардаад “чи миний нөхөрт амжихгүй шүү” гээд өшиглөөд байсан. Тэгтэл Оюунболдын ээж гарч ирээд салгасан чинь Анхбаяр “би таньтай заргалднаа, та намайг ингэж зодож болохгүй” гэсэн чинь Оюунболд “чи заргалдаад юу олж долоох юм” гэж хэлсэн. Тэгсэн Анхбаяр “тэгвэл би таныг алнаа” гэхэд Оюунболд “чи ямар овоо хүн алдаг болсон юм” гээд цээж рүү нь  өшиглөсөн. Тэгээд Оюунболдын ээж салгаад гэр лүүгээ аваад орсон. Би Анхбаярын эгч Лхамаа руу залгаад Оюунболдын ээжийг яриулсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 21-22-р ху/,    

8.Гэрч Я.Лхамрэгзэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...О.Анхбаяр нь миний төрсөн дүүгийн ганц хүү байгаа юм. Хүнд тусархуу, найз нөхөдтэйгээ нийтэч, спортлог, архи тамхи хэрэглэдэггүй, хүнтэй маргалдаж, муудалцах асуудал байдаггүй. Одоо ажилд орох материалаа өгсөн байгаа. Намайг зодоон болсон гэх газарт очиход манай дүү Анхбаяр нь зодуулсан шанаа хэсгээс нь цус гарсан толгой руу цохисон, хавирганы хэсэгт цохисон гэж ярьж байсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 23-р ху/,          

9.Гэрч О.Анударийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Миний нөхөр О.Анхбаяр нь тайван, хүнтэй маргалдаж, муудалцаж, зодоон хийдэггүй, хүнтэй зөв боловсон харьцдаг, тамхи татдаггүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ агсам тавьдаггүй, чимээгүй орж ирээд унтчихдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25р ху/,

10. Гэрч А.Оюун-Отгоны мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ... Би  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 1 дүгээр баг, таксины эцсийн зогсоол дээр уулзаж 2,5 литрийн “Сэнгүр” пиво 2 ширхэгийг уусан. Тэгээд пиво уугаад  сууж байтал Заяа нь тоглоомоор О.Анхбаярын өмсөж явсан малгайг нь авах гэж байгаад газар унагаахад Анхбаяр нь Заяаг хэл амаар доромжлоод хоорондоо маргалдсан. Тэгээд би Заяаг аваад гэр рүүгээ ороод би унтаад өгсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. .:.гэх мэдүүлэг, / хх-ийн 26-27-р ху/,

11. Гэрч Д.Билэгт мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...“Би Оюунболдтой 2014 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын цахилгаан сүлжээний комданид хамт ажилд ороод танилцсан. Оюунболд нь зан аашын хувьд хүнтэй нийтэч, тайван, дөлгөөн, хүнтэй маргалдаж муудаад байдаггүй, ажилдаа хянамгай шаргуу, аливаа юманд буурь суурьтай ханддаг. Оюунболд нь архи согтуурлах ундааны зүйл болон тамхи татаж хэрэглэдэгүй элдэв муу зуршилгүй. Одоо бид 2 ойр дотны гэр бүлийн найзууд бөгөөд бие биедээ хэрэгтэй үед нь тусалж дэмжиж явдаг. ... гэх мэдүүлэг, / хх-ийн 28-р ху/,   

 12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 23 -ны өдрийн № 309 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. О.Анхбаярын биед тархи доргилт, дух, хамар, хацар,зүүн шанаанд зулгаралт, баруун чихний ар хэсэг, цээжний зүүн хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт,  /хх-ийн 32-р ху/, 

 Шүүгдэгч А.Оюунболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 39-р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 31-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэ,л /хх-ийн 33-34-р ху/,/, яллагдагчаар татах тогтоол, /хх 01-02-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 37-38-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 44-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Оюунболдыг 2018 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах таксины  буудал дээр О.Анхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох  ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        

1.Шүүгдэгч Боржигон овогт Анхтуяагийн Оюунболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Анхтуяагийн Оюунболдыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Оюунболдын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Оюунболдод мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч А.Оюунболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн арлын нүүр хэсэгтээ ”В” гэсэн үсэгний тэмдэглэгээтэй, арлын нүүр хэсэг нь  хар өнгөтэй, их бие хүрээ нь никль саарал өнгөтэй, 6 ширхэг тээглэх хэсгийн нүхтэй, гадна тал нь хар, дотор тал нь бор өнгийн лидеринэн материалтай тэлээ 1 /нэг/ ширхэгийг  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шүүгдэгч А.Оюунболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН