| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/05436/И |
| Дугаар | 191/ШШ2026/01467 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/01467
2026 01 23 191/ШШ2026/01467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, шүүгч Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох,
Өмчлөлийн газарт баригдсан байшинг буулгуулах, газар чөлөөлүүлэх тухай үндсэн,
газрын өмчлөгчөөр тогтоолгох, газар өмчлөх эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг даалгах, хохиролд ,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өдөр иргэний хэрэг үүсгэн үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. /Ү№Д:/,
Хариуцагч Л.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч В. /Ү№Д:/,
Иргэдийн төлөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч М.******* нь өмгөөлөгч Э.ын хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн М.******* миний бие Баянзүрх дүүрэг, -р хороо, , гудамж, тоот гэр, орон сууцны хашааны газрыг тус дүүргийн Засаг даргын 2022 оны сарын 31-ний өдрийн 011-000-3493/2022 дугаар захирамжаар шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгч болсон.
Гэтэл иргэн миний өмчлөх эрх бүхий газрын залгаа орших Баянзүрх дүүрэг, -р хороо, , гудамж, 6 тоот нэгж талбарын дугаартай газрыг өмчлөгч иргэн Л.******* нь иргэн миний газар дээр байрлах байшин хэтрүүлэн барьж хуульд заасны дагуу өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийг минь ноцтой хөндөж байна.
Тухайлбал нэхэмжлэгч миний бие газрын эрхээ шилжүүлэн авсан цагаасаа иргэн Л.*******д хандан олон удаагийн шаардлага тавьж, ашиглагддаггүй байшингаа нэн яаралтай буулгах талаар сануулж ирсэн ч хэтрүүлэн барьсан хашаагаа татаж буулгасан боловч ашиглагдах боломжгүй байшингийн суурийг өнөөдрийг хүртэл буулгахгүй, харин ч засан сайжруулалт хийж будаж янзлах болсон. Тэрээр янз бүрийн аргаар тохирох гэж үзэхээс гадна өөр янз бүрийн заль хэрэглэж, өдөр, шөнөгүй утасдаж залгасаар байгаад байшингаа засан сайжруулж цаг хожиж байна.
Нэхэмжлэгч миний бие газрын эрхээ шилжүүлэн авсан цагаасаа уг асуудлын талаар тухайн газрын албанд хандаж, албан бичиг явуулж, газрын мэргэжилтнүүдтэй удаа дараа уулзаж, газрын албаны даргатай хүртэл биечлэн уулзаж, энэ асуудлын талаар сануулж, хил зөрчсөн байшинг буулгаж өгөөч гэж удаа дараа хандсан.
Газрын албанаас тухайн хил зөрчин байшин барьсан этгээдийг дуудаж уулзаж сануулаад мэдэгдэх хуудас өгдөг боловч дорвитой арга хэмжээг огт авч хэрэгжүүлээгүй. Мөн газрын албанаас өмнө өгч байсан хүсэлтийн хариуг асуухад албан ёсоор хариу ирүүлдэггүй, өгсөн албан бичиг байнга алга болдог.
Газрын албанд 2024.05.15-ны өдөр албан бичиг явуулсны дагуу 2024 оны 05 сарын -ны өдөр 16/1 дугаартай мэдэгдэх хуудсыг газрын албанаас хариуцагчид гардуулсан боловч ямар нэгэн өөрчлөлт гараагүй, харин ч хариуцагч нь хүн амьдрах боломжгүй, нурсан байшингаа засан сайжруулсан.
Үүнээс гадна уг газар нь дэд бүтэц бүхий газар бөгөөд хариуцагчийн газар доогуур дэд бүтцийн шугам явж байгааг түүнд хэлэхэд тоохгүй байсан учир холбогдох төрийн захиргааны байгууллагаас лавлагаа, шугамын зураг авахаар хүсэлтээ гаргасан бөгөөд газар дээр эрчим хүчний утас татаж дураар аашилж байсан учир Эрчим хүчний байгууллагад гомдол гаргаж байж шийдвэрлүүлсэн.
Иргэн миний бие өөрийн өмчлөлийн газартаа солонгос хоолны газар нээж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагчийн эл хууль бус зөрчлийг арилгавал бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх, шинэчлэх бүрэн хүсэл тэмүүлэлтэй байгаа боловч нэг ч тоосго зөөхгүй харин ч хууль зөрчсөн үйлдлээ зөв гэж байгаа хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү.
Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй", 6 дугаар зүйлийн 6.2 дох хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан.
Иймд нэхэмжлэгч Б.******* миний өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, , гудамж, тоот хаягт байрлах, мкв газарт хариуцагч Л.*******ы мкв талбай бүхий байшинг буулгаж газрыг чөлөөлж өгнө үү гэв.
2. Хариуцагч Л.******* нь өмгөөлөгч В.ын хамт татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
М.*******гийн "Хил зааг хэтрүүлэн барьсан байшингийн хэсгийг буулгуулж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь М.******* нь байшин буулгуулах шаардлага гаргасан байх боловч уг байшин нь миний хууль ёсны өмч бөгөөд 2012 онд энэхүү байшингийн / м.кв талбайтай/ болон газрыг нь / м.кв/ зохих хуулийн дагуу н. шилжүүлэн авсан болно.
Иргэн н. нь өөрийн газар болон дээрх байшинг өөрийн хүүхдүүд болох /одоо М.*******гийн нэр дээр байгаа/ болон (Л.******* нэр дээр байгаа) нарт хувааж өгч онд бичиг баримттай болгосон бөгөөд н.гийн нэр дээр байсан газар болон байшинг М.******* 2022 онд өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар энэхүү маргаан эхэлсэн болно.
Л.******* нь М.*******тай маргаанаа харилцан тохиролцох замаар шийдвэрлэх талаар тодорхой санал санаачилга гаргаж байсан үнэн боловч өдөр шөнөгүй залгаж, заль хэрэглээд байгаа зүйл үгүй болно. Түүнээс гадна тэрээр эрхийн зөрчил, дутагдалтай газар худалдаж авсан бол хохирол төлбөрөө газар худалдан авсан хүнээсээ шаардах эрхтэй гэж миний бие үзэж байна.
Гэтэл миний байшинг хэсэгчлэн буулгуулах шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байгаа төдийгүй энэхүү нэхэмжлэл нь бодитоор хэрэгжих боломжгүй, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна." 7 дугаар зүйлийн 7.1-д "Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ. гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл миний хууль ёсны өмчийн байшин нь М.*******гийн газрын зарим хэсгийнх нь бүрдэл хэсэг төдийгүй, уг газаргүйгээр бие даан хэрэгжих боломжгүй энэхүү газраас салгаж үл болох эрх гэсэн үг юм.
М.******* нь өөрийн өмчийн байшингаа нураахдаа санаатайгаар миний өмчийн байшинг эвдэж гэмтээсэн тул тухайн үедээ цагдаад гомдол мэдээлэл гаргаж байсан. Нэгэнт миний өмчийн байшин тул би байшингаа засаж сайжруулах эрхтэй төдийгүй цаашид ч М.*******гийн хууль бус шаардлага сүрдүүлгийг зөвшөөрөхгүй болно.
Иймд Б.*******гийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Л.******* нь өмгөөлөгч В.ын хамт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Баянзүрх дүүргийн -р хороо, гудамж, тоот хаягтай, эрхийн улсын доорхи газрын бүртгэлийн Ү-2202359 дугаарт бүртгэгдсэн м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын өмчлөгчөөр Л.*******ыг тогтоож, Л.*******ы өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Л.*******д хэсэгчлэн шилжүүлэхийг М.*******ыг даалгуулах,
"Л.*******ы өмчийн барилгад учруулсан гэмтлийг сэргээн засварлахад зарцуулсан .5 сая төгрөгийг М.*******гаас гаргуулах" тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Л.******* миний миний бие нь иргэн Д. Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар гудамжны хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202359 дугаарт бүртгэгдсэн м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг зохих гэрээ ба хууль тогтоомжийн дагуу 2012 онд худалдан авч өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй болсон.
Тухайн үед энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн хамтаар мөн иргэн Д. Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар гудамжны Б тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Г-220316 дугаарт бүртгэгдсэн м.кв талбайтай газрын зохих гэрээ, хууль тогтоомжийн дагуу худалдан авсан юм.
Харин манай газрын хөрш зэргэлдээх буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн -р хороо, гудамж тоот хаягтай м.кв газрын өмчлөх эрхийг 2022 онд шилжүүлэн авснаас хойш М.******* нь удаа дараа миний өмчийн байшинг буулгахыг шаардаж байсан төдийгүй өөрийн байшингаа нураахдаа миний хууль ёсны өмчид халдаж, миний байшингийн зарим хэсгийг хэсэгчлэн нурааж танхайрсан төдийгүй улмаар шүүхэд миний өмчийн барилгыг хэсэгчлэн буулгаж, газар албадан чөлөөлүүлэх агуулгатай нэхэмжлэлийг гаргаж байна.
М.******* нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа нь үндэслэлгүй болно.
Учир нь иргэн нь өөрийн газар болон дээрх байшингуудаа өөрийн хүүхдүүд болох /одоо М.*******гийн нэр дээр байгаа/ болон (Л.******* нэр дээр байгаа) нарт хувааж өгч 9 онд бичиг баримттай болгосон.
гийн нэр дээр байсан газар болон байшинг М.******* 2022 онд өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар энэхүү маргаан эхэлсэн болно. Тодруулбал, иргэн нь өөрийн хүү дөө "Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар гудамжны хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202359 дугаарт бүртгэгдсэн м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон "Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар гудамжны бүртгэлд б тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Г-220316 дугаарт бүртгэгдсэн м.кв талбайтай газар"-ыг тус тус өөрөө хүсэж шилжүүлэн бичиг баримттай болгож, улмаар улсын бүртгүүлсэн нь үнэн болно.
Тодруулбал, М.*******гийн өмчийн газар болон миний өмчийн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд нэг ижил хаягтай буюу "Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар гудамжны тоот гэсэн хаягаар улсын бүртгэл анхлан хийгдсэн болно.
Харин миний өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газрыг хожим өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан М.******* нь миний байшинг буулгуулж, газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь илт үндэслэлгүй, шударга бус нэхэмжлэл гэж үзэж байгаа тул энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Монгол Улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.", 7 дугаар зүйлийн 7.1-т "Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ" гэж тодорхойлжээ.
Тодруулбал, Л.*******ы өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газар нь Л.*******ы үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй салшгүй холбоотой, энэ хэсэг газаргүйгээр миний өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь бие даан хэрэгжиж үл чадах, салгаж үл болох эрх гэж миний зүгээс үзэж байна.
Л.******* миний бие М.*******гаас өмнө буюу 2012 онд м.кв газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Тодруулбал, М.******* нь өмчлөх эрхээ хожим олж авсан. Нөгөө талаас анхны газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өөрийн газар, үл хөдлөх эд хөрөнгөө өөрөө хүсэж, 2 хүүхдэдээ хуваан өгч, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь үнэн болно.
Иймд Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт байрлах м.кв газрын өмчлөгч болохыг тогтоож, энэхүү газрын өмчлөх эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг даалгах", өмчлөх эрхтэй барилгад учруулсан гэмтлийг сэргээн засварлахад зарцуулсан ,500,000 төгрөгийг М.*******гаас гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч М.******* нь өмгөөлөгч Э.ын хамт татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
М.******* миний бие Баянзүрх дүүрэг, -р хороо, , гудамж, тоот гэр, орон сууцны хашааны газрыг тус дүүргийн засаг даргын 2022 оны сарын 31-ний өдрийн 011-000-3493/2022 дугаар захирамжаар шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд өнөөдрийг хүртэл өмчлөх эрх нь хүчинтэй хэвээр байгаа билээ.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.-т "иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно гэж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ...байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын бүрдэл хэсэг байна." гэж тус тус заасан.
Түүнчлэн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас үзэхэд Иргэн, хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ гэжээ.
Мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д хуульчилжээ.
Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас аливаа этгээд дангаар оршиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, улсын бүртгэлээр өмчлөх эрхээ баталгаажуулахын тулд уг хөрөнгийн байрлаж буй газрын эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу эсхүл гэрээний үндсэн дээр шилжүүлэн авахгүйгээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх эрх үүсэх бололцоогүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болсон хариуцагчийн байшингийн доорх газар нь нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөлийнх ба нэхэмжлэгч нь хариуцагчид газар өмчлөх эрхийг шилжүүлэх хууль зүйн боломжгүй.
Газар өмчлөх харилцаа нь нийтийн эрх зүйн шинжийг агуулж, Иргэний хуулиас бусад хуулиар зохицуулагдах тул газар өмчлөх эрхийг олгосон төрийн эрх бүхий байгууллагын дүгнэлт, мэдээлэлгүйгээр газар өмчлөх эрхийг нэгээс нөгөөд шилжүүлэхээр шүүхээс шууд тогтоох боломжгүй.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хүчин төгөлдөр байдал, өмчлөх эрхийг хүчингүй болгох асуудлаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-дох хэсэгт газрын бүрдэл хэсгийн талаарх зохицуулагдсан. Өөрөөр хэлбэл газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад зүйл нь шууд уг газрын бүрдэл хэсэгт хамаарна.
Үүнээс үзэхэд Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт байрлах м.кв газрын өмчлөгч болохыг тогтоож, энэхүү газрын өмчлөх эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн уг шаардлага үндэслэлгүй байна. Мөн түүний өмчийн барилгад учруулсан гэмтлийг сэргээн засварлахад зарцуулсан мөнгө ,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгчийн хувьд түүний ямар нэгэн эд хөрөнгөд хохирол учруулаагүй болно. Өмнөх өмчлөгч өөрийнхөө өмчлөлийн эд зүйлийг буулгаж авч явсан болохоос түүний өмчлөлийн байшинд миний зүгээс хохирол учруулаагүй.
Иймээс Л.*******ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Иргэн М.******* нь 2022 онд мкв тоот хаягтай газрыг эзэмших үедээ бусдын мкв байшин байгааг мэдээгүй учир нэхэмжлэлийн шаардлага зөв гэж үзэж байна. Харин Л.******* нь 2012 онд б хаягтай, мкв газар болон мкв байшин худалдаж авах үедээ тухайн байшингаа өөрийн эзэмшил газар дээр байгаа үгүйг нягтлалгүйгээр худалдаж авсан буруу учир бусдын газрыг чөлөөлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.
6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
6а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.*******гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байршилтай 164311499244 нэгж талбарын дугаартай, м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-252 дугаарт 2022 оны дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл, зураг, тайлбар, өргөдөл, Э.ыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, хариу тайлбар /1 хх 1-19, 27-29, 4, 92-93,143-144/,
6б. Хариуцагчаас ирүүлсэн: Л.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Л.*******ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байршилтай дэлгүүрийн зориулалтай м.кв талбайтай Ү-2202359 дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Л.*******ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, Б тоот хаягт байршилтай, 16431149266 нэгж талбарын дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай м.кв талбайтай, Г-220316 дугаарт 2012 оны дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №6346 дугаартай тогтоолын хуулбар, В.ыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2012 оны дугаар сарын 01-ний өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Д.Өгөөмөрийн өмчлөлийн 2011.0.11-ний өдөр Ү-2202359 дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2012 оны дугаар сарын 01-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2024 оны 5 дугаар сарын -ны өдрийн Л.*******, У. нарын хооронд байгуулагдсан Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ, дансны хуулга, зургийн үзүүлэлт, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, харилцан захидал илгээсэн зураг, нэмэлт тайлбар /1 хх 23, 30-33, 36, 49-70, 1, 2 хх 39-/,
6в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, тус шүүхийн Тамгын газрын даргын 2025..02-ны өдрийн №А/269 дугаартай Дэд жагсаалт батлах тухай тушаал, хавсралт, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.12.16-ны өдрийн №-3/2142 дугаартай албан тоот, хавсралт, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025.12.30-ны өдрийн 06-16/1362 дугаартай албан тоот /1 хх 90-91, 94-96, 166-250, 2 хх 1-37/ зэрэг баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан өмчлөлийн газарт баригдсан байшинг буулгуулах, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Баянзүрх дүүргийн хороо, гудамж, тоот хаягтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202359 дугаарт бүртгэгдсэн, мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг даалгах, хохиролд ,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
3. Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
4. Нэхэмжлэгч нь ...өөрийн өмчлөлийн газарт байрлах хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нүүлгэх, уг газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлсон.
Хариуцагч нь ... үл хөдлөх эд хөрөнгө нь газрын газрын үндсэн бүрдэл хэсэг, газраас салгаж үл болох эрх тул газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.*******гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байрлах, мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт хариуцагч Л.*******ы өмчлөлийн мкв талбай бүхий хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа үйл баримт тогтоогдож байх ба энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.
5а. Харин уг газарт байрлах хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нүүлгэж, газрыг чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.
6. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно, 5 дугаар зүйлийн 5.2-т байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга бусад зүйлс нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж тус тус заасан.
Тодруулбал, газар дээр салшгүй бэхлэгдсэн зүйл нь үл хөдлөх хөрөнгөд тооцогдохоор байх боловч энэхүү хөрөнгө нь тухайн газрыг өмчлөх эрхгүй тохиолдолд дангаар үл хөдлөх эд хөрөнгө болох боломжгүй, тодруулбал түүнийг газраас салгасан тохиолдолд зориулалт өөрчлөгдөх тул газрын бүрдэл хэсэгт хамаарахаар байна.
7. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар, М.******* нь 2022 оны дугаар сарын 26-ны өдөр Ж. байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр Эрхийн улсын бүртгэлийн Г-252 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байрлах, мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч,
Л.******* нь 2012 оны дугаар сарын 01-ний өдөр Д.Өгөөмөртэй байгуулсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202359 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байршилтай, дэлгүүрийн зориулалттай, мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тус тус тогтоогдсон. /1 хх 167-171, 2хх 32-36/
. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэж заасан.
а. Нэхэмжлэгчээс, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нүүлгэхийг хариуцагчид мэдэгдсэн, түүнчлэн уг асуудлаар харьяа Газар зохион байгуулалтын албанд хандсан, Газрын албанаас хариуцагчид мэдэгдэх хуудас өгсөн гэж тайлбарласан, үүнийг хариуцагч нь баримтаар үгүйсгээгүй. /1хх 9-19, 27-29/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг нүүлгэхийг хариуцагчаас шаардаж байсан, хариуцагч нь уг шаардлагын дагуу өөрийн өмчлөлийн зүйлийг газраас чөлөөлөөгүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 он хүртэл амьдран суух зориулалтаар ашиглаж байсан гэж тайлбарласан боловч тэрээр үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.
б. Дээрх тогтоогдож буй үйл баримтаар нэхэмжлэгчийн өмчлөлийн мкв талбай бүхий газарт байрлаж буй хариуцагчийн өмчлөлийн мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрыг өмчлөх эрхгүй тохиолдолд дангаар үл хөдлөх эд хөрөнгө болох боломжгүй, тодруулбал байшинг газраас салгасан тохиолдолд зориулалт өөрчлөгдөх тул газрын бүрдэл хэсэгт хамаарч байна гэж үзэх үндэслэлтэй.
9. Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй заасан.
Энэхүү зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь шаардах эрх бүхий этгээд нь хөрөнгийн өмчлөгч байх, тухайн эрх зөрчиж буй этгээд нь хийх ёстой байсан үйлдлээ хийхгүй байх явдал байна.
9а. Үүнээс үзэхэд Эрхийн улсын бүртгэлийн Г-252 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байрлах, мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч М.******* болох нь 00066454 тоот гэрчилгээгээр тогтоогдож байх ба хариуцагч Л.******* нь уг газарт байрлах мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тухайн газраас нүүлгэх, түүнчлэн газрыг чөлөөлөх шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байрлах, хариуцагчийн өмчлөлийн мкв талбай бүхий байшинг нүүлгэж, газар чөлөөлөхийг хариуцагч Л.*******д даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
11. Л.******* нь ...үл хөдлөх эд хөрөнгө нь газрын бүрдэл хэсэг, газраас салгаж үл болох эрхтэй салшгүй холбоотой учир тухайн хөрөнгө байрлаж буй газрын өмчлөгчөөр тогтоож, энэхүү эрхийг салгаж шилжүүлэхийг даалгах, учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
М.******* нь ...хариуцагчийн өмчлөлийн байшингийн доорх газрын өмчлөх эрхийг түүнд шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн түүний байшинд хохирол учруулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тайлбарласан.
12. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт байрлах байшингийн дээврийг буулгасан үйл баримт тогтоогдож байх ба талууд үүнтэй маргаагүй.
Гагцхүү байшингийн дээврийг М.******* буулгасан эсэх, ийнхүү буулгаснаас бусдад хохирол учруулсан эсэх, учирсан хохирлыг хариуцан арилгах эсэх нь маргааны зүйл болсон.
13. Хэрэгт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023.07.05-ны өдрийн 6346 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Л.******* болон У. нарын хооронд 2024.05.-ны өдөр байгуулагдсан Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримт тус тус авагдсан. /1хх 33, 5-65/
13а. Прокурорын тогтоолоор: ...2023 оны 06 дугаар сарын 2-ны өдөр Л.*******ы ...байшингаа нурааж байсан хүн манай байшингийн дээврийг нураасан гэх гэмт хэргийн гомдлыг түүний эзэмшлийн барилгын дээврийг нураасан болох нь тогтоогдохгүй, дээрх асуудал нь иргэд хоорондын эд хөрөнгөтэй холбоотой маргаан байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг нээхээс татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй болохыг дурджээ.
13б. Л.******* нь байшинг засварласантай холбоотойгоор учирсан хохиролд 2024.05.-ны өдөр У.тай Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээрх гэрээний дагуу 5х хэмжээтэй сууцны гадна, дотор засварын ажлыг 16,000,000 төгрөгөөр засварласан, үүний зардалд Б. 2024.05.11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2024.05.17-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024.05.21-ний өдөр 3,500,000 төгрөг, нийт ,500,000 төгрөг шилжүүлсэн хэмээн Хаан банк ХК-ийн шилжүүлгийн баримтыг ирүүлсэн. / 1хх 5-65/
13в. Тэрээр дээрх ажлын хөлсийг У.ийн хүсэлтээр, Б. шилжүүлснийг нотлохтой холбоотойгоор 2024.05.11-2024.05.2-ны хооронд 9907419 дугаарын утаснаас өөрийн 991019 дугаартай утсанд харилцсан цахим захидалд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, уг ажиллагааны талаар тэмдэглэл үйлдсэн./1хх 9-91/
14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.
14а.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар учирсан хохирлоо шаардахын тулд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл /эс үйлдэхүй/, түүнээс үүсэх гэм хор /хохирол/, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.
14б. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Л.*******ы өмчлөлийн мкв талбайтай, байшингийн дээврийг 2023 оны 5, 6 сард буулгасан үйл баримт тогтоогдож байх боловч үүнийг М.******* буулгасан гэдэг нь тогтоогдсонгүй гэж үзэв.
Тодруулбал, Л.******* нь өөрийн өмчлөлийн байшингийн дээврийг Б.******* буулгасан, ийнхүү буулгасны улмаас хохирол учруулсан, уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэх байдлыг баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд хамааралтай гэх шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
14в. Дээр дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, Л.*******ы өмчлөлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байрлах, мкв талбайтай, байшингийн дээврийг буулгасан нь М.*******гийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой болох нь тогтоогдохгүй байх тул тэрээр учирсан гэх хохирлыг хариуцан арилгах үүрэггүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
15. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэх-ийг,
мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэж заасан.
15а. Энэхүү хуулийн зохицуулалтаар уг хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу нэгж талбарын дугаарыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг зохих байгууллагаас олгохоор байна.
15б. Шүүх М.*******гийн өмчлөлийн газарт байрлах Л.*******ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул Л.*******ы газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
16. Иймд М.*******д холбогдох, Баянзүрх дүүргийн хороо, гудамж, тоот хаягтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202359 дугаарт бүртгэгдсэн, мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг даалгах, хохиролд ,500,000 төгрөг гаргуулах тухай, Л.*******ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн, нэхэмжлэгч нь 2022 онд газрыг өмчилж авахдаа бусдын байшин байгааг мэдээгүй тул нэхэмжлэл үндэслэлтэй, харин хариуцагч нь 2012 онд байшинг худалдаж авах үедээ өөрийн өмчлөлийн газарт байгаа эсэхийг шалгаагүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70, төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70, төгрөгийг, түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,350 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-252 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоот хаягт байршилтай, 164311499244 нэгж талбарын дугаартай, мкв талбайтай, гэр бүлийн зориулалттай газарт байрлаж буй мкв талбай бүхий хувийн сууцыг нүүлгэхийг хариуцагч Л.*******д даалгасугай.
2. Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******д холбогдох, Баянзүрх дүүргийн хороо, гудамж, тоот хаягтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202359 дугаарт бүртгэгдсэн, мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг даалгах, хохиролд ,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Л.*******ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70, төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70, төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,350 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР