| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0164/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2018-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 176
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А. Энхтуяа
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ёндонгийн Уламбаярт холбогдох 1718002370143 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1968 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн 15 дугаар баг, Булагны аж ахуй гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Ёндонгийн Уламбаяр. /РД: МЗ68082611/,
Шүүгдэгч Ё.Уламбаяр нь 2017 оны 09 дугаар сарын 26-ны шөнө Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд оршин суух Ч.Батжаргалын гэрт архидан согтуурч улмаар Г.Хүдэрийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Ё.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 09-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай хүргэн ах Батнасан “Сэлэнгэ аймгийн Баянхараат гэдэг газар ногооны ажилд явж байна” гээд Хүдэртэй явж байсан. Тэгэхээр нь “би та 2-той цуг явъя” гэж хэлэхэд зөвшөөрч бид 3 явсан. Баянхараат суманд ирээд Батнасан ах оны цэрэг Батжаргал гэх айлынд очсон. Тэгээд айлд орж цай, хоол идчихээд би гадаа машинд үлдээд Хүдэр, Батнасан, Батжаргал нар нь архи ууж харагдсан. Тэгээд бид 3 нэг илүү гэрт орж амрахаар болоод Хүдэр, Батнасан ах 2 хамт дэлгүүр орж ирээд архи авчирсан. Тэр 2 дэлгүүрээс 0,75 граммын “Хараа” нэртэй архи авчраад бид 4 цуг ууж байгаад би ганцаараа дэлгүүр орж 0,5 граммын архи аваад амарч байсан байшинд оруулж тавьчихаад тэр хэдийг архиа ууж дуусахаар нь би архиа гаргаж ирээд хамт уусан. Тэгээд 23 цагийн орчим Батнасан ах согтоод унтаад өгсөн. Батжаргал нь гэр лүүгээ ороод Хүдэр бид 2 унтах гэж байтал Хүдэр “танай эгчид өрөндөө хонь өгөхгүй, өгөх албагүй” гэж надаас хэрүүл өдөж агсраад байхаар нь би нэг удаа баруун гараараа цохиход Хүдэр газар унасан. Тэгээд би газар уначихаар нь араас нь очиж яг хэд цохиж авснаа санахгүй байна. Нэмж цохиж байхад Хүдэр Батнасан ах руу “энэ дүүгээ аваач ээ” гэж орилоход Батнасан ах сэрээд “юу болоод байгаа юм бэ” гээд намайг загнаад тэр айлын гэрээс гарсан. Тэгэхээр нь би машиндаа гараад амарчихсан. Маргааш нь өглөө нь айлын байшин руу ортол Хүдэр газар унтаж байхаар нь очоод харсан чинь Хүдэрийн унтаж байсан хэсэг цус болсон байхаар нь сэрээгээд нүүр гарыг нь угаалгаад харахад нүүр нь шалбарсан, хөхөрсөн байхаар нь уучлалт гуйгаад гар бариад бид 3 хамт Дархан явсан юм. Тэгээд бид 3 Дарханд ирээд машины газ дуусчихаар нь би найзынхаа гэр лүү мөнгө гуйхаар орсон хойгуур Хүдэр яваад өгсөн байсан. Тэгээд би хэдэн найз нартайгаа Бүрэн толгойд ногооны ажил хийгээд байж байхад 2 цагдаа ирээд намайг аваад явсан. Би тухайн үед эмчилгээний зардал гэж 400.000 төгрөг өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44-р ху/,
2.Шүүгдэгч Ё.Уламбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Дархан-Уул аймгаас 2017 оны 09 дүгээр сарын 26-нд Баянхараат руу Батжаргал гэх айлд осчон. Очоод архи уугаад хоорондоо маргаад Г.Хүдэр бид 2 зодолдсон. Маргааш өглөө нь Г.Хүдэрийн гар нүүрийг нь угаалгаад Дархан-Уул аймаг руу авч явсан. Дархан-Уул аймагт очсоны дараа Г.Хүдэр хэл сураггүй алга болчихсон. Дараа нь би ногоон дээр ажиллаж байсан чинь 3-4 хоногийн дараа цагдаа нар ирээд намайг цагдаагийн газар руу дагуулаад явсан. Г.Хүдэрийг зодсноо хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 450.000 төгрөг төлсөн. Үйлдсэн хэргээ хүлээн хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
3. Хохирогч Г.Хүдэр мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би өөрийн гэртээ байж байгаад өөрийн найз Батнасан руу утсаар ярихад “хамт ногоо хураалтанд явъя” гэж гэж санал тавьж бид хоёр уулзсан. Тэгээд би Батнасангийн гэрт яваад очиход Батнасан өөрийн хамаатан болон Уламбаяр гэх хүнтэй байсан. Тэгээд бид 3 тэндээсээ шууд Баянхараат явж очиж хоносон. Тэгээд бид 3 ногоо хурааж дундаа 90000 төгрөг аваад Баянхараатад байсан Батжаргал гэх айлд хонохоор очиж гэрийн эзэн Батнасантай 1 шил архи хувааж уугаад үлдэж Уламбаяр Батжаргалын эхнэр бид 3 буцаж яваад ногооны талбайд ирэхэд Батнасан Батжаргал 2 архиа уугаад дуусаж байсан. Тэгээд бид нар хоол унд идэцгээгээд дахиж 1 шил 0,75 литрийн “Хараа” архи авч Уламбаяр Батжаргал, Батнасан бид 4 хувааж уугаад унтах гэж байтал Батнасан намайг хэл амаар доромжилж маргалдсан. Тэгтэл Батнасангийн хамаатангын дүү болох Уламбаяр намайг зодож газар унагааж толгой руу өшиглөж байсан. Тэгээд би ухаан алдаж маргааш нь сэрэхэд би айлын шалан дээр хэвтэж байсан. Мөн айлын шал нь маш их цус болчихсон байсан. Тэгээд босоод толгой өвдөөд ухаан алдах гээд байж байтал Батнасан, Уламбаяр нар намайг авч Дархан руу явсан. Замдаа явж байтал Уламбаяр миний утсыг аваад “нууц кодоо хэл” гээд миний нууц кодыг хэлүүлж миний утсыг асаасан. Тэгээд би машин дотор ухаан алдчихсан. Тэгээд нэг халт ухаан ороход харанхуй болчихсон. Сэлэнгэ явдаг замд байдаг хогын цэг дээр хэвтэж байсан. Би босоод Мангиртад байх хүүгийнхээ гэрт ирээд ухаан алдчихсан байна лээ, нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 24-р ху/,
4.Хохирогч Г.Хүдэрийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн өгсөн: ...Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв Уламбаяр 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянхараат суманд амьдардаг Батжаргалын гэрт шөнө зодсон юм. Уламбаяр 1 шил 0,5 литрийн хараа архи авчраад түүнийг бид 2 хувааж уугаад байтал Уламбаяр миний хамар шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд би ухаан алдсан байсан, нэг сэрсэн чинь миний хамарнаас цус гарсан нүүр хавдсан байсан. Намайг Уламбаяр эхлээд цохисон. Тэгээд би ухаан алдахад нэмж зодсон байсан. Энэ үйл явдал Баянхараат суманд Батжаргалын гэрт болсон. ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р ху/,
5.Гэрч Л.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би хадам дүү болох Уламбаяртай гэртээ байж байтал миний танил Хүдэр гар утас руу залгаад “хийх ажил байна уу” гэж асуусан. Тэгээд би “ногоо хураах ажил байна, би одоо ингээд явах гэж байна” гэхэд Хүдэр за “би хамт явья, одоо танайд очлоо” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй Хүдэр манай гэрт ирсэн. Тэгээд Уламбаяр Хүдэр бид 3 Баянхараат руу манай төрсөн дүү Доржготовын 43-32 ОРО улсын дугааартай саарал өнгийн “соната 5” маркын авто машинаар явсан. Баянхараатад очих гэж төөрч явсаар байгаад шөнө очсон бид 3 машиндаа хоносон. Тэгээд маргааш нь босоод Батжаргал гэх таньдаг айлдаа очоод Уламбаяр, Хүдэр Батжаргал бид 3 түүний эхнэр бид 5 ногоогоо хураачихаад буцаж Батжаргалын гэрт ирээд Батжаргал бид 2 1 шил 0,75 литрын архи уусан. Тэгээд архи дуусаад Батжаргалын гэрийн хажууд байдаг хоосон байшинд Хүдэр Уламбаяр бид 3 амрах гэж байтал Уламбаяр гарч яваад 1 шил 0,75 литрын хараа архи авчираад Уламбаяр Хүдэр 2 хувааж уусан. Тухайн үед Уламбаяр Хүдэр 2 тэр архиа уусан би архи уугаагүй унтсан. Тэгтэл шөнө Хүдэр орилоод “Уламбаяр намайг зодоод байна” гэж байсан. Тэгээд би Уламбаярыг би “яагаад хүн зодоод байгаа юм бэ, гадаа машинд унт” гээд гаргачихаад унтсан. Тэгээд маргааш нь сэрэхэд Хүдэр шалан дээр хөнжил нөмрөөд хэвтэж байхаар нь сэрээхэд Хүдэрийн нүүр ам хөхөрч хавдсан байдалтай хамар амнаас нь цус гоожчихсон байсан. Тэгээд би Уламбаярыг босгоод Хүдэрээс уучлалт гуйлгуулсан. Тэгтэл Хүдэр надаас мөнгө нэхэж аваад 1 шил 0,75 хараа архи худалдаж аваад Батжаргал Уламбаяр Хүдэр 3 хувааж уусан. Тэгээд Баянхараатад хэсэг байж байгаад тэгээд 17 цагийн үед Уламбаяр жолоо бариад Хүдэр бид 3 машиндаа суугаад Дархан руу гарсан. Бид нар замдаа төөрч будилсаар маргааш өдөр Дарханд орж ирсэн. Дарханд орж ирээд Баяндаваанд Уламбаярын таньдаг айлд очсон. Тэгээд Уламбаяр Хүдэр 2 машинаас буугаад явсан. Би машиндаа үлдсэн унтаж байсан. Тэгээд 1 цаг гарангын дараа Уламбаяр танихгүй 3 залуутай хамт орж ирээд “Бүрэн толгой орж ногоонд явлаа” гэсэн. Би “Хүдэр хайччихсан юм бэ” гэж Уламбаяраас асуухад “мэдэхгүй явсан байх” гэж хэлсэн. Би Хүдэрийг харьсан юм байх гэж бодоод Уламбаяртай хамт Бүрэн толгой руу ногоонд явчихаад 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дарханд ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/,
6. Гэрч Л.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Баянхараат суманд Уламбаяр, Хүдэрээ бид 3 ногооны ажил хийхээр очсон. Тэнд найз Батжаргалынд очиж хоноод маргааш нь 19 цагийн үед байх Батжаргалынд бид 2 0,75 граммын архи хувааж уусан. Хүдэр, Уламбаяр хоёрт нэг, нэг хундага хийж өгөөд бид 2 архиа хувааж уугаад би нилээн согтоод унтаж байтал Хүдэрээ намайг сэрээгээд “Уламбаяр намайг зодоод байна” гэхээр нь би чи яахаараа “хүн зоддог юм, гадаа гарч машин дотор унт” гээд Уламбаярыг гаргасан. Ингээд унтсан. Өглөө босоод иртэл Хүдэрийн нүүр хөх болоод хавдчихсан, хамарнаас нь цус гараад хатчихсан байсан. Тэгээд Дархан яваад Хүдэрийг Хөтөл хорооллын наана цагдаагийн постоор гараад буулгасан. Машины бензин дуусаад тэнд Хүдэр буугаад явсан. Уламбаяр бензиний мөнгөнд яваад цагийн дараа ганцаараа ирсэн. Ийм л асуудал болсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,
7.Гэрч Ч.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Дарханаас манай цэргийн оны цэрэг Батнасан нь Хүдэр, Уламбаяр гэх 2 хүнтэй ирээд “дэрэвгэр, жирэвгэр” гэдэг нэртэй ургамал түүсэн. Тэгээд ургамал түүсэн орой манай гэрт ирж тэр 3 амарсан. Тэгээд Батнасан, Уламбаяр, Хүдэр бид 4 манай гэрт 2 шил 0,5 граммын “Улаанбаатар” нэртэй архи уусан. Тэгээд бид хэд тэр архиа ууж дуусгаад би тасраад унаад өгсөн. Тэр гурав манай гэрийн хойд талын илүү байшинд хоносон. Батнасан, Уламбаяр, Хүдэр нар нь тэр шөнөө дахиж архи нэмж аваад уугаад хэрүүл зодоон хийсэн юм шиг байна лээ. Тухайн үед юу болсон талаар мэдээгүй, хэрүүл зодоон болсны маргааш өглөө нь босоод ирэхэд “Хүдэр Уламбаяр нар хоорондоо зодолдсон” гэж манай найз Батнасан надад хэлсэн. Тухайн үед тэр зодуулсан гэх залуугийн нүүр хамар нүдний орчим шалбарсан харагдсан. Тэгээд манай эхнэр тэр 3-г загнаад “гэрээс яв” гэхэд тэр 3 бие биенээсээ уучлалт гуйгаад манай гэрээс яваад өгсөн. ...гэх мэдүүлэг,/ хх-ийн 32-р ху/,
8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02 -ны өдрийн № 980 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Г.Хүдэрийн биед тархи доргилт хамрын ясны хуггарал, хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт. /хх-ийн 35-р ху/,
Шүүгдэгч Ё.Уламбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 53-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 36-37-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 41-42-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 43-44-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 66-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.Уламбаяр нь 2017 оны 09 дугаар сарын 26-ны шөнө Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд оршин суух Ч.Батжаргалын гэрт архидан согтуурч улмаар Г.Хүдэрийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хурлын хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусд нотлох баримтаар батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр шийтгэж, торгуулийн мөнгийг 30 хоногийн дотор төлөхийг даалгаж шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй зэргийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Ёндонгийн Уламбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ёндонгийн Уламбаярыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ё.Уламбаярын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ё.Уламбаярт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ё.Уламбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч Ё.Уламбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН
.