Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 178

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                             А.Энхтуяа

      Хохирогч                                                         Б.Соёлцэцэг

      Нарийн бичгийн даргаар                           Б.Намуунзул нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ээж Нанзад овогт Түдэвваанчигийн Ганбатад холбогдох 1831002210159 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 11 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,жолооч мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар  сумын 1 дүгаар баг, 1 дүгээр хэсэг 136 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,  бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэрэг хариуцах чадвартай, гэх Ээж Нанзад овогтой Түвдэвваанчигийн Ганбат, /РД: МЬ80110311/,

          

Шүүгдэгч Т.Ганбат нь 2018оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Цэнхэр 18 дугаар байрны 17 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Соёлцэцэгийг зодож, эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол санаатайгаар  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Т.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дүгээр сарын  08-нд яллагдагчаар өгсөн:  ...Өнгөрсөн 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хамтран амьдрагч Соёлцэцэгийн түрээслэн суудаг Сүхбаатар сумын 18 дугаар байрны нэг өрөөнд бид хоёр нэг шил 0.75-ийн “Хараа” гэх нэртэй архи хувааж уусан. Уг архиа дуусгаад бид хоёр хэсэг унтсан. Оройн 18 цагийн үед Соёлцэцэг намайг дуудаж сэрээгээд “Чи муу эхнэртэй болсон байна. Муу янхан” гэх мэтээр элдвээр доромжлоод байхаар нь би нэг их тоолгүй унтахаар хэвтсэн чинь удаа ч үгүй түүний гар утсанд 99671154 дугаарын утаснаас дуудлага ирэхээр нь утсыг нь автал Соёлцэцэгтэй уулздаг байсан залуу болох Ганболд гэх залуу “Би авгайтайгаа яримаар байна. Чи миний эхнэрээс холд” гэсэн зүйл хэлээд надтай хэрүүл маргаан хийхээр нь миний уур хүрээд гартай барьж Соёлцэцэгийн утсыг нүүр рүү нь шидээд, баруун гараараа түүний нүүр рүү 3 удаа цохисон. Тэгсэн тэрээр орилоод хамраас нь цус гараад байхаар нь хажууд нь байсан алчуураар хамрых нь цусыг дараад ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод цусыг нь угаалгасан. Тэгээд түүнээс уучлалт гуйж байгаад унтаж амарсан. Маргааш өглөө ирээд Соёлцэцэгийг харахад түүний нүүр тэр чигээрээ шахуу хөхөрч хавдсан байхаар нь би түүний биеийн байдлыг асуухад “бөөр өвдөөд байна” гэхээр нь би гадагш гараад 0.75 литрийн “Хараа” гэх нэртэй архи аваад тус архиа хувааж уусан. Өглөө босоод дахин нэг шил 0.75 литрийн мөн л “Хараа” гэх нэртэй архи аваад талыг нь хувааж уугаад унтаад өгсөн. Унтаж байгаад сэрэхээр нь хартал цагдаа ирчихсэн, намайг эрүүлжүүлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн:  Б.Соёлцэцэгийг хардалтын улмаас зодсон. Бид хоёр 13 жил хамт амьдарч байна. ...гэх мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Соёлцэцэгийн өгсөн:   2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Т.Ганбат ажлаасаа ирэхээр нь би 2 найзтайгаа архи ууж байсан. Ганболд гэх хүн над руу утасдаад байхаар нь би гар утсаа дэрэн дороо хийчихсэн байсан. Тэгтэл Т.Ганбат “чам руу хэн залгаад байгаа юм бэ” гэж уурлаж намайг утсаар цохисон. ...гэх мэдүүлэг,

4.Хохирогч Б.Соёлцэцэгийн мөрдөн байцалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...2013 оноос нэг гэрт орж амьдарч эхэлсэн 2014 оны 06 сараас эхлэн гар хүрдэг болсон түүнээс хойш хааяа хааяа гар хүрэхдээ миний хавирга, гарыг хугалж гэмтээж байсан.  2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өөрийн түрээслэн суудаг гэртээ хамтран амьдрагч Т.Ганбатын хамт байхдаа 15-16 цагийн үед нэг шил 0.75 литрийн архийг байрны эзэн Ганчимэг бид гурав хувааж уусан. Ганчимэг өрөө рүүгээ орсон. Бид хоёр хамт сууж байтал миний утас руу нэг хүн залгаад утсаа автал Ганбат уурлаад зодож эхэлсэн. Намайг ойролцоогоор 40 минут хэртээ зодсон..../хх-ийн 11-р ху/,

 5.Хохирогч Б.Соёлцэцэгийн мөрдөн байцалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өөрийн түрээслэн суудаг гэртээ хамтран амьдрагч Т.Ганбатын хамт байхдаа 15-16 цагийн үед нэг шил 0.75 литрийн архийг байрны эзэн Ганчимэг бид гурав хувааж уусан. Тус архиа ууж дуусгаад хэсэг зуур унтсан юм. Хэсэг унтаж байтал Ганбатын утас дугарахаар нь утсыг нь автал нэг эмэгтэй “Ганбаттай ярья” гэхээр нь хэн гэдэг хүн талаар нь асуухад утсаа салгасан. Тэгээд би Ганбатыг сэрээгээд түүнийг “өөр эхнэртэй болсон байна” гэж хэлээд түүнийг загнасан. Ганбат “Юун хүүхэн бэ, надад ямар нэг хүүхэн байхгүй” гэж хэлээд эргээд унтахаар хэвтсэн. Удаа ч үгүй миний гар утсанд дуудлага ирэхэд нь хартал өмнө нь “надтай хамт амьдаръя, сууя” гээд байдаг Ганболд гэх залуугийн дугаар байсан. Тэгсэн Ганбат миний утсыг аваад түүнтэй ярьж уурлан зангидсан гараараа нүүрэн тус газарт 2-3 удаа цохитол хамраас цус гарсан. Удалгүй нүүр хавдаад эхэлсэн. Удаа ч үгүй нүүр болон толгой өвдөөд байхаар нь өвчин зовиураа намдаахаар нэг шил 0.75 литрийн архи аваад бид хоёр хувааж уусан. Маргааш нь буюу 2018 оны 07 сарын 13-ны өдөр 17 цагийн үед бие өвдөөд байхаар нь байж суухын аргагүй болоод байхаар нь би цагдаагийн газар дуудлага өгсөн. Ганбат намайг өмнө зодож гэмтээж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 09-р ху/,

6.Гэрч Ж.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр  өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай гэрийн өрөө түрээслэн суудаг Соёлцэцэг, түүний нөхөр Ганбат нарын хамт нэг шил 0.75 литрийн “Хараа” гэх нэртэй архи хувааж уусан. Тус архийг дуусгаад өрөөндөө орсон. Маргааш нь буюу 07 дугаар сарын 12-ны өглөө Соёлцэцэгийг харахад нүүр нь хөхөрч хавдсан аймаар байхаар нь би “Яасан аймаар зодсон байна аа. Цагдаад дуудлага өгчихье” гэж хэлтэл “Хэрэггүй хэрэггүй” гээд байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгөөгүй юм. Тэгээд Ганбат Соёлцэцэг нар гэртэй архи уугаад өнжсөн. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,          

7.Гэрч.Б.Алтантулгын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ..Ганбатын хувьд бол миний багийн найз юм.  Харин Соёлцэцэгийн хувьд Ганбатын эхнэр нь байгаа юм. Тэр хоёр нийлээд хэдэн жилийн хугацаа өнгөрч байна. Ганбат нь хүнд их тусархуу, даруухан архи дарс нэг их хэрэглээд байдаггүй залуу юм. Соёлцэцэгийн зан байдлын хувьд мэдэх зүйл байхгүй. Заримдаа тэдний гэрээр ороход мэндтэй, устай л байдаг. ...гэх мэдүүлэг, / хх-17 -р ху/,          

8.Гэрч Б.Батжаргалын 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Т.Ганбатын хувьд миний найз юм байгаа юм. Т.Ганбат нь даруу төлөв, томоотой, тусархуу, хүн чанар сайтай залуу байгаа юм. Миний мэдэхийн өмнө нь өөр асуудалд орж байгаагүй. Соёлцэцэгийн хувьд бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэх гээд байдаг шиг санагдсан. Тэрнээс биш харилцааны доголдол гэмээр зүйл гаргаж байгаагүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 18-р ху/,    

9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн № 12 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.Соёлцэцэгийн биед тархи доргилт, зовхи, эрүүний харалдаа цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт /хх-ийн 22-р ху/, 

 10.Шүүгдэгч Т.Ганбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 42-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 13-24-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 28-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 29-30-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 33-р ху/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 34-р ху/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35-р ху/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Т.Ганбатыг 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Цэнхэр 18 дугаар байрны 17 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Соёлцэцэгийг зодож, эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол санаатайгаар  учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг торгох  ялаар шийтгэх саналыг шүүгдэгч Т.Ганбат нь хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

   Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байгаа  болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон торгох  ялаар шийдвэрлэх нь зүйтэй.

   Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ээж Нанзад овогтой Түвдэвваанчигийн Ганбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ээж Нанзад овогтой Түвдэвваанчигийн Ганбатыг 500 /таван зуун/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Ганбатын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуу/ нэгжээр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Ганбатад мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Ганбат нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Шүүгдэгч Т.Ганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

           

   

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН