| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/02575/И |
| Дугаар | 191/ШШ2025/05611 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05611
| 2025 06 24 | 191/ШШ2025/05611 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, цэцэрлэгийн төлбөрт 1,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, цэцэрлэгийн төлбөрт 1,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний хувьд 2018 онд А.*******тэй үерхэж танилцсан. Үерхэж байгаад салаад 2020 онд холбогдоод 2021 оны 5 сард би жирэмсэн болоод 8 сард хамтран амьдарч эхэлсэн. 10 сард намайг бэр гуйсан. Амьдарч байх хугацаанд ээжийн талаас манай байрны түрээсэнд 9,400,000 төгрөг зээлж авч тусдаа гарч байсан. Эхний жил А.******* зээлтэй байсан. Хоёр талаасаа тавилга нийлүүлсэн. Эмэгтэй хүн сэтгэл санааны тогтворгүй байдалд байсан, нөхрөө хүлээгээд, ажилтай үед нь стресстэж бухимдах асуудал байсан. Хэрүүл маргаан болж байсан. 2023 оны 6 сард А.******* хувцсаа аваад явсан. 2023 оны 10 сард буцаж ирээд бүх тавилгуудаа авч явсан. Үүнээс хойш бид хоёр холбогдоогүй байж байгаад 2024 оны 3 сард анх холбогдсон. Дахиж холбоогүй байж байгаад 6 сарын 01-ний өдөр чи хүүхдэдээ ядаж ганц бэлэг өгч болох уу гэж мессеж бичсэн. Миний том охин *******ийг адилхан аав гэж дууддаг. Хоёуланд нь ялгахгүй хамтран амьдарч байх хугацаанд аав, охин гэж явдаг байсан. 2024 оны 6 сард төрсөн охиндоо бэлэг барьчихсан ирсэн, нөгөө бэлэг нь хүүхэд үлдээгээд яах вэ гэж өөрийнхөө зүгээс бэлэг авч өгсөн. Тэрнээс хойш дахиж огт холбоогүй байж байгаад 8 сарын сүүлээр Шангрилагийн уулзвар зам дээр таарч байсан. Манай хүүхдийн хөл нь бэртээд очоод үзүүлэхэд цууралттай байна гээд гэмтэлд ороод гипсдүүлж байсан. Миний бие хүүхдээ өдөр болгон эмнэлэг яваад үзүүлээд, ажлаасаа чөлөө аваад өөрийнхөө төрсөн дүүд мөнгө өгч харуулдаг байдаг. Хүүхэд өвдсөн үед А.******* ажилтай гэдэг шалтгаан хэлдэг байсан. Чи нэг удаа хүүхдээ авч яваад үзүүлчхээч гэж хэлсэн. Чи ядаж хүүхэдтэйгээ дотно байгаад хариуцлагаа үүрээч гэсэн, мөнгө нэхээгүй, өөрөө болгоод амьдарч байсан.
Ээжтэй нь тааралдахад надад та хоёрт ярих зүйл байхгүй гэж хэлсэн учраас дахиж уулзаагүй. Найзтай нь таарахад энэ хүн өөр хүнтэй болсон гэсэн. Би ч гэсэн үнэлэх үнэлэмжгүй болсон, тэр хүүхэндээ мөнгөө зарцуулаад явж байгаа. Хүүхдэдээ нэг ч удаа мөнгө өгч байгаагүй, хөл нь өвдсөн байхад нэг удаа л уулзаж байсан, миний найз шүүхээр явж хүүхдийн тэтгэлэг авсан нь дээр шүү дээ гэсэн. Үндсэндээ 2024 оны 12 сар хүртэл харсан, хүлээсэн.
Хоёр дахь амьдрал учир хүүхдүүдээ бодоод хүлээсэн. 2024 оны 12 сарын 31-ний өдөр бэлэг бариад орж ирсэн. Хүүхдүүддээ бэлэг бариад орж ирэхэд нь баярлалаа гэж хэлсэн. 2025 оны 1 сард миний охины үсийг авах үе болсон, миний охин үхэр жилтэй, гэхдээ жилээрээ 2022 оных учраас хий насаараа 4 настай болоод цагаан сараас өмнө авах ёстой гэсэн. Би *******тэй таараад охиныхоо үсийг авна шүү гэхэд би өөрөө мэднэ цагаан сараас өмнө авна гэсэн. Тэр хугацаанд хэрүүл маргаан болоод бид хоёр дахиж холбогдохгүй болоод хүүхэд өвдөөд хойшилсон байсан. 2025 оны 1 сард охиныхоо үсний найрыг хийнэ шүү гэж хэлсэн. Төрсөн эцэг нь хүрэх ёстой, *******ий ээж, манай талаас эгч байна, чи эмээгээр нь хүрүүлэх үү өөрөө хүрэх үү гэхэд би өөрөө хүрнэ, миний охины үсэнд дураараа хүрч үзээрэй гэж хэлсэн. Эцэг нь тэгж хэлэхээр нь би хойшлуулаад цагаан сар дөхсөн. Одоо болтол миний охин үсээ аваагүй явж байна, өөрөө тоглож байгаад үсэндээ хүрээд хайчилсан байсан. 6 сарын 21-ний өдөр, 6 сарын 11-ний өдөр сайн өдөр байсан. Чи бид хоёрын шүүхийн асуудал тусдаа асуудал шүү гэсэн. Хүүхдийн чухал үе гэж хэлэхэд огт надад хариу өгөөгүй. Цэцэрлэгийн төгсөлт болоод чи ирээрэй гэхэд чи цагийг нь тулгаж хэллээ, би ажилтай гээд уурласан.
Би одоо эвлэрэх хүсэлт алга. Өөрөө тэтгэмж өгнө гэсэнд баярлаж байна. Шүүхээрээ албан ёсоор шийдвэрлүүлээд салъя гэж бодож байна. Цэцэрлэгийн төлбөр 1,875,000 төгрөгийг нэхэмжлэхийг хүсээгүй. Яагаад нэхэмжлэх болсон бэ гэхээр миний охин 1 нас 8 сартай байхдаа цэцэрлэгт орж байсан. Тухайн үед ******* эхний сарын төлбөрийг төлж байсан, 10 сард салсан учраас энэ хүнтэй дахиад харилцаа холбоогүй байж байгаад 6 сард холбогдож байсан, энэ хугацаанд цэцэрлэгийн төлбөр өгөөгүй, 1 сард миний охин цэцэрлэгт яваад хатгаа болж байсан. Эмнэлгийн зардал өдрийн 80,000 төгрөгийн эмчилгээнд явуулж байсан. Охин өвдөж байх хугацааны эм тарианы төлбөр нэг ч удаа авч өг гэж хэлж байгаагүй. Би өөрийнхөө гаргасан мөнгө болон энэ хүний гаргасан мөнгийг хасаад 1,875,000 төгрөг болж байгаа. 2023 оны 9 сараас 2024 оны 5 сарын дуустал цэцэрлэгт явуулахад төрөөс хөнгөлөөд 150,000 төгрөгөөр бодож А.*******ий төлсөн мөнгийг хасаад нэхэмжилсэн. Эмнэлгийн зардал нэхэмжлээгүй, энэ мөнгийг өгөх боломжгүй гэж байгаа бол заавал авна гээд дайрах хүсэл алга гэв.
2. Хариуцагч А.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Миний бие нэхэмжлэгч Б.*******тай 2018, 2019 онд дотно харилцаа холбоотой байгаагүй бөгөөд бид 2021 оны зун дотносож, үерхэж эхэлсэн. Тэр үед Б.******* нь өөрийн 7 настай охин, эрэгтэй дүүтэйгээ хамт Баянгол дүүрэгт амьдардаг байсан бөгөөд надад жирэмсэн болсон гэдгээ хэлэхэд нь эмнэлэгт үзүүлж, шаардлагатай шинжилгээ өгөх, жирэмсэн эхэд хэрэгтэй нэмэлт витамин авах үед нь тухай бүрд төлбөрийг төлж анхаарал тавьж байсан.
Миний хувьд Б.*******г жирэмсэн байх болон хүүхдээ төрснөөс хойш 1 нас 8 сар хүртэлх хугацаанд, тодруулбал Б.*******г хүүхдээ асарч, ажил хийгээгүй, орлого мөнгөгүй байх үед би хамтдаа амьдарч амьжиргааны зардал болон түрээсийн байрны төлбөрийг тогтмол төлж байсан.
2023 оны 08 дугаар сард Б.*******г ажилд орно гэх үед амьдарч байсан байрны ойрхон хувийн цэцэрлэгт хүүхдээ 1 нас 8 сартай байхад нь анх удаа явуулсан бөгөөд охин маань цэцэрлэгтээ явахдаа дуртай байсан болохоор 09-р сарын 01-нд албан ёсоор бүртгүүлж үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн юм. Тухайн үедээ цэцэрлэгийн сарын төлбөр болох 300,000 төгрөгийг бүтэн жилээр буюу 8 сараар, сүүлд 2 нас хүрсэн үеэс хөнгөлөлт аван 150,000 төгрөг болсон байх үед ч мөн 4-5 удаагийн төлбөрийг би төлж байсан. Ингэхдээ төлбөрийг түүний данс руу болон цэцэрлэгийн данс руу шилжүүлж төлж байсан. Үүнээс гадна цэцэрлэгт явуулахад шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүн эрүүл ахуйн хэрэгсэл, эд зүйлсийг мөн цэцэрлэгээс шинэ жилийн баяраар өмсөх хувцас хэрэглэлийг нь охиндоо авч өгч байсан билээ.
Хамт амьдарч эхэлсэн үеэс эхлээд амьдралд хэрэгцээтэй ахуйн хэрэглэл, зурагт хөргөгч, плитка, гар утас зэргийг өөрийн цалингаар авсан төдийгүй өөрийн охиныг төрсөн цагаас нь эхлэн өөрөө асарч, нярай хүүхдэд хийх ёстой вакциныг цаг тухайд нь хийлгэн анхаарал халамж тогтмол тавьж, асаргаа сувилгааг байнга хийдэг байсан.
Хамтын амьдралтай байх хугацаанд зан харилцааны таарамжгүй байдлаас болж олон ч удаа хэрүүл маргаан гардаг байсан бөгөөд Б.******* нь өөрийн буруугаа ойлголоо, хэрүүл маргаанаа больё гэдэг атлаа дахин дахин хэрүүл маргаан үүсгэдэг байсан учир түүнд цаашид итгэх аргагүй болж салсан ба түүний энэхүү зан байдал, харилцаа нь охины минь хүмүүжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд цаашид ч нөлөөлөхөөр байгаа.
2.2. Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байгаа. Эхэндээ хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдээ өөр дээрээ авъя гэдэг байдлаар явж байсан. Талуудын хоорондын таарамжгүй харьцаа, хэрүүл маргаантай байдал нь хүүхдийн хүмүүжил, цаашлаад сөрөг нөлөөлтэй байгаа учраас маргаан зөрчил багатай талдаа хүүхдээ авъя гэж хариуцагч маргаж байсан. Хүүхэд 3 настай жоохон хүүхэд учраас практик дээр ч гэсэн бага насны хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээдэг учраас асрамжийн талаар нэхэмжлэгчтэй маргахгүй. Хүүхдийн тэтгэлгийн мөнгө төлнө.
Цэцэрлэгийн төлбөр 2,200,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжилж байгаа 1,875,000 төгрөгийг төлөхгүй. Хариуцагчийн хувьд 1,875,000 төгрөгтөө биш, цэцэрлэгийн төлбөрийг хангалттай төлсөн гэж үзэж байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа. Охиныг цэцэрлэгт явуулсан үеэс гэж тооцвол 2023 оны 8 сарын 10-ны өдөр 43,900 төгрөг, 8 сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 8 сарын 18-ны өдөр 10,000 төгрөг гээд эдгээр мөнгөнүүдийг нэмэхээр 1,875,000 төгрөгөөс илүү гарсан учраас энэ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлаа баримтаар нотолж байгаа гэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл өсөн бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Мандах нарын үрс цэцэрлэгийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлсэн байна.
4. Хариуцагч А.******* нотлох баримтаар итгэмжлэл, хариу тайлбар, City real state компанийн тодорхойлолт, Хаан банкны дансны хуулга зэргийг гаргасан болно.
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******д холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, цэцэрлэгийн төлбөрт 1,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А.******* нар нь 2021 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр охин төрсөн болох нь зохигчдын тайлбар, охин гийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч А.******* нь охин г эх Б.*******гийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хүүхэд эхийнхээ хамт амьдарч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу охин г эх Б.*******гийн асрамжид үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д, Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.
Хүүхдийн тэтгэлгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.
Б.*******, А.******* нар нь хамтын амьдралаа дуусгавар болгосон, цаашид хамтран амьдрах боломжгүй, охин нь эх Б.*******гийн байнгын асрамжид байгаа тул эцэг А.*******өөс охин д тэтгэлэг гаргуулах үүргийг хуулийн дагуу оногдуулж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоон, охин г тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгч нь охин гийн цэцэрлэгийн төлбөрийн зардалд 1,875,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаардсаныг хариуцагч нь төлж барагдуулсан үндэслэлээр татгалзсан тайлбарыг гаргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гаргасан зардлыг хариуцуулахаар хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах нэхэмжлэл гаргаж болно. гэж заажээ.
Нэхэмжлэгчийн 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сарыг дуустал нэг сарын 350,000 төгрөгийн төлбөртэй, 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарыг дуустал сарын 150,000 төлбөртэйгөөр охин г цэцэрлэгт хамруулсан гэх, хариуцагч А.*******ий 2023 оны 08 дугаар сард Б.*******г ажилд орно гэх үед амьдарч байсан байрны ойрхон хувийн цэцэрлэгт хүүхдээ 1 нас 8 сартай байхад нь анх удаа явуулсан бөгөөд охин маань цэцэрлэгтээ явахдаа дуртай байсан болохоор 09-р сарын 01-нд албан ёсоор бүртгүүлж үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн сүүлд 2 нас хүрсэн үеэс хөнгөлөлт аван 150,000 төгрөг болсон гэх тайлбарууд, Мандах нарны үрс цэцэрлэг БСБ-н 2025.03.12-ны өдрийн тодорхойлолт, хариуцагч А.*******ий Хаан банкны тоот дансны 2023.09.22-ны өдрийн D.Nomiujin Baga buleg гэх гүйлгээний утгатай 350,000 төгрөгийн зарлага хийсэн байдал зэргээс дүгнэхэд охин нь 2023 оны 09 дүгээр сараас сарын 350,000 төгрөгийн төлбөртэйгөөр, 2024 оны 09 дүгээр сараас сарын 150,000 төгрөгийн төлбөртэйгөөр Мандах нарны үрс цэцэрлэг БСБ-д хамрагдан суралцаж байгаа болох нь тогтоогдож байна.
Тооцоолбол 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сарыг дуустал нийт 9 сарын төлбөр 3,150,000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарыг дуустал цэцэрлэгт явсан хугацаанд 600,000 төгрөгийг төлбөр гарсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.
Дээрх хугацааны цэцэрлэгийн төлбөрт нийт 3,750,000 төгрөг болсноос хариуцагч нь 1,875,000 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй.
Хариуцагч А.*******ий шүүхэд гаргасан Хаан банкны дансны хуулгыг 2023 оны 08 дугаар сараас эхлэн шүүн үзэхэд тэрээр 2023.09.22-ны өдрийн D.Nomiujin Baga buleg гэх гүйлгээний утгатай 350,000 төгрөгийн зарлага хийсэн байх бөгөөд өөрөөр цэцэрлэгийн төлбөр төлсөн гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч А.*******өөс хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 1,525,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 97,907 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин г эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2022 оны 01 дүгээрсарын 03-ны өдөр төрсөн охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.*******өөс сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хариуцагч А.*******өөс 1,525,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийг ажиллагаа явуулахыг мэдэгдсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 97,907 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА