Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00314

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “......” ...........................нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ....................... багт оршин суух, ............гийн ........., Хариуцагч: Завхан аймгийн ........... сумын ................ тоот хаягт оршин суух, ...........ын ...................нарт холбогдох,

татварын өр 46,063,383 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З..........., нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б........., хариуцагч М........... /цахимаар/, хариуцагч Ц..........., нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З............. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ........... сумын ............ ......... Завхан аймгийн ........... хяналт шалгалт хийгээд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ............ дугаартай нөхөн ногдуулалтын  акт тогтоож ажлын 15 өдрийн дотор нэхэмжлэхийн дагуу төлөхийг шаардсан. Уг актын агуулгыг харахад ........... нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.......... нь Завхан аймгийн .............. сумын татварын байцаагч М................тай үгсэн хуйвалдаж 2021 онд 47,750,000 төгрөг, 2022 онд 99,256,888 төгрөгийн ногдол ашиг олгосон боловч татвар суутгаж тайлагнаагүй үйлдлийн улмаас манай ........... 28,714,705.27 төгрөгийн нөхөн татвар, 10,892,759.97 төгрөгийн торгууль, 6,455,917.76 төгрөгийн алданги нийт 46,063,383 төгрөгийн татварын өрд оруулсан.

Уг шалгалтаар илэрсэн татварын өр үүссэний дараа Ц................нь ажлаа хаяж яваад одоо ........-ын нягтлан бодогчоор ажиллаж байгаа болно.

Харин үгсэн хуйвалдсан М........... нь Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож нийтийн албанд .......жилийн хугацаагаар ажиллах эрхийг хасаж хорих ял оногдуулахгүйгээр ..жилийн хугацаагаар тэссэн ял авсан байдаг. Ц...........гийн буруутай үйлдэл нь татварын нөхөн ногдуулалтын акт түүнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлүүдээр, М...........буруутай үйлдэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. Иймд Ц..........., М............ нараас 46,063,383 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагч Ц........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц........... миний бие 2025 оны 8 дугаар сарын 03-ны өдөр .............. татварын төлбөр болох 46,063,383 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэх хүлээн авсан. Уг нэхэмжлэхийн татварын өр нь нөхөрлөлд ноогдуулсан татварын өр тул би төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөхгүй байна гэв.     

Хариуцагч М........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд албан тушаал урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр төрийн албаны ажлаа өгсөн байгаа. ......... албаны акттай холбоотой асуудалд миний буруутай үйлдэл тодорхой хэмжээнд байгаа. Сая өмгөөлөгч ярьж байна. ...........тайлангаа гаргадаг М...........хянадаг гэж байна. Тийм асуудал бол байхгүй ээ. Татварын алба бичил, дунд, том гээд системд хуваачихдаг. ........... нөхөрлөл маань борлуулалтын орлого үйл ажиллагааны цар хүрээгээр дунд системд ордог. Сумдын байцаагч нар бичил буюу хамгийн бага үйл ажиллагаа, орлогыг хариуцдаг. Түүнээс надад тэр тайланг хянаад үзээд хяналт тавьдаг зүйл байхгүй. Завхан аймгийн ........... нэг цэгийн үйлчилгээ тус байгууллагын тайланг хянадаг учраас би хянах эрх байхгүй. Харин тайлан илгээгдсэн үгүйг харах эрхтэй. Түүнээс тус байгууллагын тайланг нээгээд харах боломж байдаггүй. Байцаагчийн эрх нь хязгаарлагдсан байдаг. Гол нь акт тавигдсан асуудалд ............, бид хоёрыг 100 хувь буруутай 46,063,383 төгрөгийг төлүүлэх асуудал яригдаад байгаа. Үүнийг би эсэргүүцэж байна. Тийм төлбөр төлөх боломжгүй. Би татварын хий бичилттэй холбоотой НӨАТ бууруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. НӨАТ бууруулсан нь үнэн боловч ................ миний данс руу ............аар дамжиж орж ирсэн мөнгө байгаа, миний хамаатан садан руу орж ирсэн мөнгөө буцаагаад ............. данс руу шилжүүлээд төлсөн. .......... татварын акт ямар үндэслэлээр тавигдсан гэхээр аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн татвараа 2021-2022 онуудад дутуу төлөгдсөн татваруудад акт тавигдсан. Түүнээс бид хоёрт акт тавигдаагүй. ............. төлөх ёстой татваруудаа төлөхгүй байгаад байсан, тайлангаа буруу гаргасан үндэслэлээр акт тавигдсан байгаа. Мөн ............. ....... нь иргэдэд хувь хишиг тараасан байдаг. Энэ хувь хишгээс татвар суутгаагүй гэдэг үндэслэлээр акт тавигдсан. Тэрийг би суутгах үүрэг байхгүй нөхөрлөл өөрөө суутгалаа суутгаж аваад төсөвт төлөх үүрэгтэй. Төрд учруулсан хохирлыг Авлигатай тэмцэх газарт төлж би баримтаа өөрөө гаргаж өгсөн. ............ данснаас миний хувийн болон ээж, дүү нарын дансаар орж ирсэн мөнгийг  буцаагаад .......... данс руу хийсэн байгаа. Тэгэхээр би ........... татварын акттай холбоотой ямар нэгэн хариуцах хариуцлага байхгүй гэж өөрийгөө үзэж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...... улсын байцаагчийн дүгнэлтэд дурдагдсан 4 зөрчилд М........... оролцоотой байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ..............д зөвлөгөө мэдээлэл өгч байсан. Баримтгүйгээр ............. мөнгө гаргуулж өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж авч байсан нөхцөл байдлууд өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнээс юу гэж дүгнэх гээд байна вэ гэхээр М........... өөрөө ........... улсын байцаагч энэ 4 зөрчилд ямар нэгэн байдлаар зардал өсгөх, ногдол ашиг тараах, тайлан гаргах үйл явцад ямар нэгэн байдлаар оролцсон. Өөрөөр хэлбэл ............ ажилтан энэ үйл ажиллагаанд буруутай гэдэг нь эрүүгийн шүүхээр тогтоогдсон нөхцөл байдал байгаа учраас хариуцагчаар ........... өөрийг нь татан оруулах шаардлагатай байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар ............ ажилтны буруутай үйл ажиллагаа байгаад байна. Өөрөөр хэлбэл М............өөрөө .......... улсын байцаагч байж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн татварын байцаагчийн буруутай үйл ажиллагаа нөхөн ногдуулалтын актад гарсан зөрчилд тодорхой хэмжээгээр байгаа учраас ......... өөрөө буруутай байна гэж үзэж байна. Иймд Завхан аймгийн ........... хариуцагчаар нэмж оруулж ирээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Завхан аймгийн ............ хариуцагчаар нэмж татаж оролцуулж өгөөчээ, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 -т зааснаар 28.1-т заасан байдал шүүх хуралдааны явцад тогтоогдвол нэхэмжлэгч, хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулах зохицуулалт байгаа учраас Завхан аймгийн .......... хариуцагчаар оролцуулж ирж байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, нөхөн ногдуулалтын акт, татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо 2021-2022 он, татварын хяналт шалгалтын зөвлөмж, ярилцлагын тэмдэглэлүүд, зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/22 шийтгэх тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, .......... ... банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ............ ХХК-ийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд байгаа зөрчил дутагдлын талаарх тайлан, зөвлөмж, дүгнэлт зэргийг баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч нараас нотлох баримтаар: нэхэмжлэлд хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, М.............ы .... банкны шилжүүлгийн баримтууд, зэргийг ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар нотлох баримтаар: Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШШТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “........” ............рлөл нь хариуцагч М............, Ц............ нарт холбогдуулан татварын өр 46,063,383 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

“........................ нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлд ............... регистрийн дугаартайгаар хуурай замын ачаа тээврийн зууч, автомашины түрээсийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч “........” .............рлөл нь шүүхэд төлөөлөх эрхийг тус байгууллагын хяналтын зөвлөлийн дарга З.............д олгосон бөгөөд төлөөлөгчийн итгэмжлэл нь хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна.

Тэрээр нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч М..........., Ц........... нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “…нягтлан бодогч Ц......... нь М..............тай үгсэн хуйвалдаж, 2021 онд 47,750,000 төгрөг, 2022 онд 99,256,888 төгрөгийн ногдол ашиг олгосон боловч татвар суутгаж тайлагнаагүй үйлдлийн улмаас манай нөхөрлөлийг 28,714,705.27 төгрөгийн нөхөн татвар, 10,892,759.97 төгрөгийн торгууль, 6,455,917.76 төгрөгийн алданги, нийт 46,063,383 төгрөгийн татварын өрд оруулсан, …энэ нь шалгалтаар илэрч татварын өр үүссэн, …Ц............ийн буруутай үйлдэл нь татварын нөхөн ногдуулалтын акт, түүнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлүүдээр, М...............ы буруутай үйлдэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул тэдний буруутай үйл ажиллагаанаас учирсан татварын өрийг гаргуулж өгнө үү…” гэж тайлбарлаж байна. 

Харин хариуцагч М.......... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “…............. татварт төлөх ёстой татваруудаа төлөхгүй, ...тайлангаа буруу гаргасан үндэслэлээр акт тавигдсан. ...мөн иргэдэд хувь хишиг тараасан, үүнээсээ татвар суутгаагүй зэрэг нь надаас болоогүй, ...би суутгах үүрэг байхгүй нөхөрлөл өөрөө суутгалаа суутгаж аваад төсөвт төлөх үүрэгтэй. .............. данснаас миний хувийн болон ээж, дүү нарын дансаар дамжуулж зээл авсан нь үнэн. Би гишүүний хувьд мөнгө авсан. Энэ орж ирсэн мөнгийг би буцаагаад ........... данс руу хийсэн байгаа. Тэгэхээр миний мөнгө зээлсэн үйлдэл нь ..............татварын акттай холбоогүй, энд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. ...” гэж,

Хариуцагч Ц........... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “............. нэхэмжилсэн татварын өр нь нөхөрлөлд ногдуулсан татварын өр тул би төлөх үндэслэлгүй, тайлантай холбоотой асуудлаар аудитаар шалгагдсан асуудал, надад хамаагүй хүлээн зөвшөөхгүй. ...” гэж тус тус маргасан.

Завхан аймгийн ............ нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “..........” ......... /.../-д 2021-2022 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсан ба уг нөхөрлөлийн 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 10,522,950 төгрөгийн борлуулалтын орлого зөрүүтэй дутуу тайлагнасан,

…мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн зардал хэсэгт 2021 онд 35,496,385 төгрөг, 2022 онд 23,815,829.80 төгрөгийг баримтаар нотлогдоогүй зардлыг тайланд тусгаж зардлыг өсгөн татвар ногдох орлогыг бууруулсан,

…2022 оны тайланд нийт 70,299,999 төгрөгийн үнийн дүнтэй хий бичилттэй худалдан авалтын падаан авч нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төсвөөс буцаан авах татварын дүнг өсгөсөн,

…мөн ....... нь гишүүддээ 2021 онд 47,755,000 төгрөг, 2022 онд 99,256,888.89 төгрөгийн ногдол ашгийг олгосон боловч татвар суутгаж, тайлагнаагүй зөрчлүүд гаргаж татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд нь 28,714,705.27 төгрөгийн нөхөн татвар, 10,892,759.97 төгрөгийн торгууль, 6,455,917.76 төгрөгийн алданги, нийт 46,063,383 төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг үйлджээ.  

Татварын Ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар татварын өр гэдэгт татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги, татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги, татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль хамаардаг байна.

Маргааны зүйл болж буй татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан 28,714,705.27 төгрөгийн нөхөн татвар, 10,892,759.97 төгрөгийн торгууль, 6,455,917.76 төгрөгийн алданги, нийт 46,063,383 төгрөг нь татварын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон актад тусгагдсан үнийн дүн байх бөгөөд татварын өр байна.

Дээрх Завхан аймгийн ............ улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон татварын өр нь нэхэмжлэгч “..........” ............ холбогдуулж тавигдсан акт байх бөгөөд хариуцагч М............., Ц........... нарт ногдуулж тавигдсан акт биш байна.

Тодруулбал: дээрх татварын өр тавигдсан акт нь хариуцагч М........., Ц........... нараас гаргуулахаар үйлдэгдээгүй байх ба “.......” ............. гаргуулахаар шийдвэрлэсэн.  

Өөрөөр хэлбэл ......... нь .................. татварын өрийг өөрийн ......... хөрөнгөөр, хамтран хариуцна. Хэрэв нэг гишүүн суутгал хийгээгүй /буруутай/ бол нөгөө гишүүн нь татвар төлөөд, буруутай гишүүнээс Иргэний хуулийн дагуу хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Ингэхдээ нөхөрлөлийн гишүүд хоорондоо нөхөрлөлийн гэрээний дагуу хэн суутгал хийх үүрэгтэй байсныг тогтоохоор байна.

Иймээс Татварын ерөнхий хуулийн дагуу татварын нөхөн ногдуулалтын актыг тухайн нөхөрлөл /хуулийн этгээд/ хүлээн авч, төлөх үүрэгтэй.

Нөхөрлөлийн тухай хуулиар нөхөрлөлийн гишүүд нь нөхөрлөлийн татварын өрийг хэрхэн хариуцах нь нөхөрлөлийн хэлбэрээс хамаарахаар байна.

Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан татвар төлөгч “..........” ............ нь тайлангаар тодорхойлогдсон татварын өрийг төлөөгүй байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч байгууллагад ногдуулсан татварын өрийг хариуцагч М........., Ц..............нар хариуцан төлөх ёстой гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч “...........” ............. нь татвар төлөгч хуулийн этгээдийн хувьд Татварын ерөнхий хуульд зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байгууллага бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь нөхөрлөлд бодит хохирол учирсан гэж үзэж, хариуцагч нарт хариуцуулж дээрх төлбөрийг гаргуулах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан тул “......” ............ ногдуулсан нөхөн ногдуулалтын актаар тавигдсан татварын өрийг М..........., Ц...........нарт хариуцуулах үндэслэлгүй байна. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагч М.........., Ц........... нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч “......” .......... тавигдсан татварын улсын байцаагчийн дээрх актыг хүлээн зөвшөөрөхгүй бол хуулиар тогтоосон хугацаанд татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй боловч энэ талаар “.........” ............ гомдол гаргаж маргасан баримт хэрэгт авагдаагүй, мөн хөдөлмөрийн гэрээ, эсвэл нөхөрлөлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зориуд буюу болгоомжгүйгээр биелүүлээгүйгээс нөхөрлөлд эд хөрөнгийн хохирол учирсан талаар баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Мөн дээрх нөхцөл байдалд хариуцагч М............ буруутай гэдэг нь нотлогдож шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг ирүүлсэн боловч, уг шийтгэх тогтоолоор М............ы өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад талууд байхгүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа зохигчид нотлоогүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох нь зүйтэй байна гэж үзээд 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан  “............” ................. нэхэмжлэлтэй хариуцагч М............, Ц..............нараас татварын өр 46,063,383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388,267 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАЛЖИННЯМ