| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0175/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2018-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 181
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншийбуу овгийн Гочоогийн Төмөрхуягт холбогдох 1831001730173 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 40 настай, эмэгтэй дээд боловсролтой, цэргийн холбоочин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 5 дугаар гудамж 234Б тоотод оршин суух хаягтай боловч одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо 51-14 тоотод амьдарч байгаа, ял шийтгэлтэй, Еншийбуу овгийн Гочоогийн Төмөрхуяг, /РД:ЗЕ78050602/
Шүүгдэгч Г.Төмөрхуяг нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсгийн 051 тоотод оршин суух иргэн И.Уртнасангийн гэрт хохирогч Б.Бүрэнцэцэгийн нүүрийг маажиж, баруун гуяны дотор талаас хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Г.Төмөрхуягийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би Бүрэнцэцэгийн нүүр лүү цохиогүй, харин нүүрийг нь маажиж, баруун гуяны дотор талаас нь хазсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хурдан шуурхай шийдүүлмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49-р хуудас/,
2.Шүүгдэгч Г.Төмөрхуягийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нөхрийн хамт ээж модонд мөргөхөөр ирсэн. 06 дугаар сарын 02-ны өдөр манай нөхрийн найз нь дархан бэрийн одон авсныг тэмдэглэж голын захад очиж уусан. Б.Бүрэнцэцэг нь бүгд миний буруу мэтээр мэдүүлэг өгсөн байна лээ. Тэр орой Б.Бүрэнцэцэг нь “танай найз чинь намайг хангадаггүй, 19 жил янхан явсан хүнтэй би суусан” гээд над руу эхэлж архи, пиво цацсан. Би гайхаад яасан айхтар хүн бэ гэж бодоод байж байтал намайг гэнэт үсдэж чирсэн. Тухайн үед Б.Бүрэнцэцэг нь согтуу байсан. Хоёр гуяныхаа завсар миний толгойг хийж татсан. “Намайг авраач” гэж орилсноос хойшхи үйл явдлыг үнэндээ би санахгүй байна. Амьсгаа боогдоод өөрийгөө хамгаалах зорилгоор гуяных нь дотор талаас хазсан. Хазсанаа бол хүлээн зөвшөөрнө. Маажсанаа мэдээгүй. Толгойгоо сугалж авах гээд маажсан байх. Хүнийг хазаж хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Гэхдээ би санамсаргүй байдлаар хүнд доромжлуулсаныхаа төлөө ингээд сууж байгаадаа л харамсаж байна. гэх мэдүүлэг,
3.Хохирогч Б.Бүрэнцэцэгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Ширмэнхүүгийн найз Уртнасангийн эхнэр Нямдаваа дархан бэр болсон гээд тэдний гэрт очсон. Тэр үед Уртнасангийн гэрт Нямдаваа, Төмөрхуяг, Батзориг нар байсан. Тэд нар голын эрэг явж гарч 1,75 литрийн хэмжээтэй 1 шил “Соёрхол” нэртэй архи уусан. Манай нөхөр бид 2 жаахан хүүхэдтэй явсан болохоор архи уугаагүй. Орой нь хүүхдүүдээ ээжийн гэрт хүргэж өгчихөөд нөхөр бид 2 замаараа дэлгүүр орж хэдэн ширхэг пиво аваад И.Уртнасангийн гэрт очсон. ...2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 03 цагийн орчим Уртнасан бид 2-ыг бие засчихаад орох үед Нямдаваа, Ширмэнхүү 2 юм яриад сууж байсан. ...Намайг юу ч ярихгүй пиво уугаад сууж байхад манай нөхөр миний маажсан байсан хумсны тав тогтсон сорвийг маажаад цус гаргаад байсан. Тэгээд манай нөхөр бид 2-ын хооронд хэрүүл маргаан болсон. Тэр үед Төмөрхуяг манай нөхрийг надаас өмөөрөөд байхаар түүнд хандан “чи манай амьдралыг мэдэхгүй, Ширмэнхүү чинь 19 жилийн турш гоё машин унаж янхандаж явсан ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл Төмөрхуяг “чи янхан гэдгийг нь мэдсэн юм бол яах гэж суусан юм салаач, хүүхдүүдийг нь бид нар хараад өгч чадна” гэхээр нь би “хэрүүл маргаан чамаас боллоо” гээд нөхөртөө уурлаад ууж байсан пивоо Ширмэнхүү рүү цацсан. ...Тэгээд тайвшраад байж байгаад бүгд гадаа гарах үед намайг Төмөрхуягийн хажуугаар зөртөл шат руу түлхэж унагаахаар би босож ирээд түүний үснээс зулгаагаад бид 2 зууралдаад газар унасан. Тэр үед Уртнасан бид 2-ыг салгах гэж байна гээд миний дээр хэвтчихсэн байхад Төмөрхуяг миний баруун гуянаас хазаж нүүрийг маажсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/,
4..Гэрч М.Ширмэнхүүгийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн үед Уртнасангийнд байхдаа би өөрийнхөө зүүн гарын сорвийг маажаад цус гаргах үед манай эхнэр “яагаад наад зүгээр байгаа гараа маажаад цус гаргаад байгаа юм” гэхээр нь тоглоод “та хэдийг жаахан номхруулна” гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр уурлаад намайг “янхан” гэх мэт үг хэлээр доромжлоход Төмөрхуяг “чи нөхрөө доромжлоод яаж байгаа юм” гэж хэлэхэд тэр 2-ын дунд хэрүүл маргааны асуудал үүссэн. Намайг гадна байхад манай эхнэр Бүрэнцэцэг, Төмөрхуягтай зодолдсон гэсэн. Намайг буцаад очих үед манай эхнэрийн үс сэгсийсэн, нүүрээ маажуулсан, хөлөө нь хазуулсан байсан. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 23-24-р хуудас/,
5.Гэрч И.Уртнасангийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Зүгээр инээж сууцгааж байгаад Бүрэнцэцэг “танай энэ найз 19 жил янхан явсан” гэх мэтээр хэлээд Ширмээ рүү пиво цацсан. Тэгэхэд Төмөрхуяг “чи янхан байсныг нь мэдсэн бол яах гэж суусан юм” гэхэд Төмөрхуягийг босож ирээд үсдээд чирэхэд Бүрэнцэцэгийн нүүрийг нь маажиж, гуяны дотор талаас хазсан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/,
6. Гэрч Б.Нямдаваагийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Бид зүгээр юм ярьцгаагаад сууж байхад л Бүрэнцэцэг Ширмэнхүү рүү пиво цацаад “энэ муу намайг хангаж чаддаггүй, 19 жил янхан явсан” гэхэд Төмөрхуяг “чи янхан явсныг нь мэдсэн юм бол яах гэж суусан юм.” гэж хэлсэн чинь Бүрэнцэцэг уурлаад Төмөрхуягийг үсдээд авсан. Тэгээд л зодоон эхлүүлсэн. ...Төмөрхуяг Бүрэнцэцэгийн нүүр лүү цохиогүй, харин үсдэлцээд зууралдаж байхдаа нүүрийг нь маажиж гуяны дотор талаас хазсан байсан. ....гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р хуудас/,
7.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 229 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Б.Бүрэнцэцэгийн биед хамрын хянга нуруу, бугалга, тохой, гуянд цус хуралт хацарт зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдоно.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.”гэх дүгнэлт, /хх-ийн 29-р хуудас/,
8.Шүүгдэгч Г.Төмөрхуягийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 50-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 30-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 31-р ху/, шинжээчийн 229, 228 тоот дүгнэлтүүд, /хх-ийн 29-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 33,38-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 34,37-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 55-р ху/, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 45-47-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 48-49-р ху/, хохирлын талаархи баримт, хохирол төлсөн тухай баримт, /хх-ийн 56-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 58-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 59-р ху/, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, мөн зөвшөөрсөн хүсэлт, /хх-ийн 60,63-р ху/,хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 66-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.Төмөрхуягт согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсгийн 051 тоотод оршин суух иргэн И.Уртнасангийн гэрт хохирогч Б.Бүрэнцэцэгийн нүүрийг маажиж, баруун гуяны дотор талаас хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Еншийбуу овгийн Гочоогийн Төмөрхуягийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Еншийбуу овгийн Гочоогийн Төмөрхуягийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Төмөрхуягийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Төмөрхуягт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Г.Төмөрхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч Г.Төмөрхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН