Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 00240

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3,

36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт М.Н-г жолоооч хөдөлгөөний

аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг

хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т

зааснаар шүүгдэгч М.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурван/

жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т

зааснаар М.Н-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг

тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, М.Н-д ял эдлэх,

засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт

даалгасугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508

дугаар зүйлийн 508.1-д зааснаар иргэний хариуцагч Б.Г-аас 1.929.092 /нэг

сая есөн зуун хорин есөн мянга ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч

Д.Н-д, 999.245 /есөн зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин таван/

төгрөгийг гаргуулж хохирогч Д.С, С.Б нарт олгож, хохирогч

Д.Н-д Д.С, С.Б нар нь 18.545.663 /арван найман сая

таван зуун дөчин таван мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийн нотлох

баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Н, иргэний хариуцагч

Б.Г нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Аллион” маркийн

автомашины зүүн урд талын дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц

иргэний хариуцагч Б.Г-т буцаан олгохыг шүүгчийн туслах Э.У-т

даалгасугай.

6. Эрүүгийн 201722000213 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,

шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус

дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж

заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг

түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

М.Н-ийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга

хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,

38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш

14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны

төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР