Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шуүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Б.Т-- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т--т холбогдох эрүүгийн 1838006740312 дугаар хэргийг2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Т--,

Шүүгдэгч Б.Т-- нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Наян модны хөндий гэх газраас хууль бусаар 2.4 метр.куб шинэс мод бэлтгэж, ... улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 144.900 /зуун дөчин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т-- нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Наян модны хөндий гэх газраас хууль бусаар 2.4 метр.куб шинэс мод бэлтгэж, ... улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 144.900 /зуун дөчин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Т--ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Наян модны хөндий” гэх газраас 2 ширэг босоо мод дружба хөрөөгөөр хөрөөдөж унагаагаад нэг модыг 6 хэсэг хуваагаад өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орж ирж яваад Үертийн амны орчимд байгаль орчны ажилтан нарт баригдсан. Тэгээд намайг бичиг баримтгүй явсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд хийгээд бичиг баримтыг маань хураасан. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичгийг авахаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төв рүү орсон боловч мод бэлтгэх эрхийн бичиг өгөхгүй байгаа гэдгийг хамаатны хүнээсээ сонсоод мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Мөн мод бэлтгэхдээ би ганцаараа байсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 дүгээр хуудас /,

Хохирогч /иргэний нэхэмжпэгч/ Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Хууль бусаар мод бэлтгэсэн иргэн экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг төлж барагдуулчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг/ хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагаас 2018 оны 08 дугаар сарын 30-ны 09 цаг хүртэл Хөвсгөл аймгийн Түнэл сумын Үертийн амны чиглэлд 24 цагийн хяналт шалгалтын үүргийг байгаль хамгаалагч Эрдэнэчимэгийн хамт гүйцэтгэж байгаад оройн 18 цаг 50 минутад ... улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр Б.Т-- гэх хүн мод ачиж явааг саатуулан шалгахад гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явсан. Б.Т-- гэх хүнээс яагаад гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явааг тодруулахад гэрийнхээ хаяанд байсан модыг ачиж орж ирж байна гэхээр нь та нойтон мод аччихсан явна, та энэ модоо мэргэжлийн ойн ангиар бэлтгүүлсэн үү гэхэд үгүй бид нар гоожин аваад модоо өөрсдөө бэлтгэдэг гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад хандах болсон ...” гэх мэдүүлэг / хх- ийн 26-27 дугаар хуудас /,

 

Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны

  1.  дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд намайг жижүүрийн үүргээ гүйцэтгэж байхад ерөнхий жижүүр цагдаагийн ахмад Жамбалдорж утсаар холбогдоод хойд далан дээр байгаль орчны байцаагч нар гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явсан жолоочийг саатуулсан байна. Тэнд яваад оч гэсэн. Намайг яваад очиход байгаль орчны улсын байцаагч нар гэх хоёр эмэгтэй Вонго маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулсан байсан. Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд хийгээд бичиг баримтыг нь хураан авч маргааш ирж байцаагчтайгаа уулзаарай гэж хэлээд явуулсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 дүгээр хуудас /,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

“Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2018 оны

  1.  дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт зэрэг болно. /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Т-- нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Наян модны хөндий гэх газраас хууль бусаар 2,4 метр.куб шинэс мод бэлтгэж, ... улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 144.900 /зуун дөчин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч /иргэний нэхэмжпэгч/ Ц.Ганхуягийн мэдүүлэг, гэрч Д.Одончимэг, Ц.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг, “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Т--ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг уйлдсэн гэм буруутэйд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай

ангийн                      24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх

үндэслэлтэй байна.

Шуүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг уйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.4 куб.метр шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, мөн шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл, хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Экологи, эдийн засгийн хохирол 144.900 /зуун дөчин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг төлж барагдуулсан баримт, хохирогчийн мэдүүлэг зэргийг үндэслэн /хх- ийн 47 дугаар хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх, мөн цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Б.Т. зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.4 м.куб хэмжээтэй шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, ... улсын дугаартай Бонго маркийн автомашин, хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө зэргийг  шүүгдэгчид буцаан олгосугай.
  6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ЭРДЭНЭ-ОЧИР