| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/11979/И |
| Дугаар | 191/ШШ2026/05141 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2026/05141
| 2026 04 10 | 191/ШШ2026/05141 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар /,
Хариуцагч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар / нарт холбогдох
Зээлийн гэрээнүүдийн үүрэг болон нотариатын зардалд нийт 206,848,454.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,
Хариуцагч нарын өмгөөлөгч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
/Хариуцагч нар нь өөрсдийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргасан болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Н.*******, Б. нар нь ******* ******* ХК-ийн Баянзүрх Нарантуул тооцооны төвтэй 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202045680440 тоот зээлийн гэрээ байгуулж 85,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээл зориулалтаар зээлж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/202045680440-01 тоот, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202045680440-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан ЗГ/202045680440 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр БГҮ/202045680440 тоот барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/ байгуулж дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: Б.гийн өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 59.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 47.5 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар. Хариуцагч Н.*******, Б. нар нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан ЗГ/202045680440 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 53,869,477.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,318,562.09 төгрөг, нийт 76,188,039.49 төгрөг төлсөн.
Хариуцагч Н.*******, Б. нар нь ******* ******* ХК-ийн Баянзүрх Их зах тооцооны төвтэй 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/201944528482 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн шуурхай зээл зориулалтаар зээлж, тус зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/201944528482-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан ЗГ/201944528482 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр БГХ/201944528482 тоот барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулж гэрийн эд хогшил, бараа материал болох Б.гийн эзэмшлийн УБК улсын дугаартай, арлын дугаартай, Тоyota prius маркийн суудлын автомашинуудыг тус тус барьцаалуулсан. Хариуцагч Н.*******, Б. нар нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан ЗГ201944528482 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 16,396,622.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,303,312.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,047.88 төгрөг, нийт 28,703,982.92 төгрөг төлсөн.
Хариуцагч Н.*******, Б. нар нь ******* ******* ХК-ийн Баянзүрх Нарантуул тооцооны төвтэй 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201944400110 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээл зориулалтаар зээлж, тус зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/201944400110-1 тоот нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Хариуцагч Н.*******, Б. нар нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 317201944400110 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 9,762,404.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,422,863.84 төгрөг, нийт 16,185,268 төгрөг төлсөн.
Хариуцагч Н.*******, Б. нар нь ******* ******* ХК-ийн Нарантуул тооцооны төвтэй 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 3Г/202146289566 тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн дахин санхүүжилтийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, тус зээлийн гэрээнд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/202146289566-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан хүү болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ/202146289566 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр БГҮ/202146289566 тоот барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/ байгуулж дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: Б.гийн өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 59.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 47.5 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.ын өмчлөлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалуулсан. Хариуцагч Н.*******, Б. нар нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ 202146289566 тоотгэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 14,370.44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,483,528.68 төгрөг, нийт 1,497,909.12 төгрөг төлсөн.
Хариуцагч Н.******* нь ******* ******* ХК-тай 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 201843754769 тоот Кредит картын гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй кредит картыг бэлэн зарлагад жилийн 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлагад 24 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар авсан. Хариуцагч Н.******* нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан тус кредит картын гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар огт төлөлт хийгээгүй ба эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.
Иймд ******* талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.7, 20.8 дахь заалтуудыг үндэслэн, гэрээнүүдийн үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар,
1/ Хариуцагч Н.*******, Б. нарт холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 3Г/202045680440 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 31,130,522.60 төгрөг, хүүгийн төлбөрт 25,364,089.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,502,689.66 төгрөг, нотариатын зардал 228,000 төгрөг, нийт 60,225,301.86 төгрөг,
2/ Хариуцагч Н.*******, Б. нарт холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан ЗГ/201944528482 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 13,603,377.52 төгрөг, хүүгийн төлбөрт 11,138,734.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,928,327.09 төгрөг, нийт 26,670,439.52 төгрөг,
3/ Хариуцагч Н.*******, Б. нарт холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/201944400110 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5,237,595.84 төгрөг, хүүгийн төлбөрт 4,385,963.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 775,312.40 төгрөг, нийт 10,398,871.82 төгрөг,
4/ Хариуцагч Н.*******, Б. нарт холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ/202146289566 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 49,985,629.56 төгрөг, хүүгийн төлбөрт 27,017,715.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,472,579.98 төгрөг, нийт 81,475,924.98 төгрөг,
5/ Хариуцагч Н.*******д холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 201843754769 тоот кредит картын гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 13,077,916.47 төгрөг, нийт 28,077,916.47 төгрөг, бүгд 206,848,454.65 төгрөг гаргуулах
6/ Хариуцагч Н.*******, Б. нар нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан ЗГ202045680440 тоот зээлийн гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ/202146289566 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийг мөнгөн дүнгээр төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч Б., Н. нарт холбогдуулан БГҮ/202045680440 тоот, БГҮ/202146289566 тоот барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүд болох Б.гийн өмчлөлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 59.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 47.5 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах, хариуцагч Н.*******, Б. нар нь ЗГ/201944528482 тоот зээлийн гэрээний үүргийг мөнгөн дүнгээр төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч Б.д холбогдуулан Б.нгийн эзэмшлийн УБК улсын дугаартай, арлын дугаартай, Toyota prius маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэв.
2. Хариуцагч Н.*******, Б. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 5 өөр буюу тусдаа үүссэн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Эдгээр гэрээнүүд нь гэрээний оролцогч тал бүр нь харилцан адилгүй өөр байхын зэрэгцээ гэрээний үндсэн нөхцөл хугацаа нь өөр байх тул тус бүрт хариу тайлбар өгөх нь зүйд нийцэхээр байх ба зээл бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй байна. Зээлийн хувьд нийтлэг нэг асуудал байгаа нь бидний зүгээс ус ундаа зэрэг өргөн хэрэглээний бөөний худалдааны бичил хэмжээний бизнесийг эрхэлж байсан бөгөөд 2020, 2021 оны ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдолж үүнтэй зэрэгцээд үндсэн бизнес эрхлэгч (үндсэн зээлдэгч) Н.******* нь ачааны тээврийн хэрэгслийн тэвш буюу ачааны хэсгээс золгүй байдлаар унаж хүнд хэмжээний гэмтлийг нуруу болон толгой, тархины хэсэгт авч удаан хугацааны туршид хэвтрийн дэглэм сахиж эмчлүүлэх шаардлага үүссэний улмаас бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ зогсонги байдалд орсон болно. Н.******* нь тархины гэмтлийн улмаас оюун санаа, сэтгэцийн байдалд гэмтэл үүсч өнөөдрийг хүртэл бүрэн эдгэрээгүй байгаа болно. Энэ нөхцөл байдлын талаар тухайн үед нь нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэж, зээл төлж чадахгүй шалтгаан нөхцөлийн талаар тайлбарлаж мэдэгдэж байсан болно. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь бидний дээрх шалтгаан нөхцөлийг мэдсээр байгаа хирнээ өөрт олгогдсон давуу байдлаа шударга бусаар ашиглаж зээлийн хүүг сүүлийн 3 жилийн хугацаанд хуримтлуулан тооцож, нэхэмжилж болох хамгийн дээд хугацаанд нь тулгаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна.
Нэг. 2020 оны 9 дүтээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 31,130,522.60 төгрөг, хүүний төлбөрт 25,364,089.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,502,689.66 төгрөг, нотариатчийн зардалд 228,000 төгрөг, нийт 60,225,301.86 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 85,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, бизнесийн зориулалтаар олгохоор харилцан тохиролцсон. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ковид 19 цар тахлын хязгаарлалт, хорионы улмаас зээлийн гэрээний үүргийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тул гэрээний хугацааг 43 сар болгохоор өөрчилсөн. 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тухайн зээлийн үнийн дүнгийн 50,000,000 төгрөгт хамаарах хэсгийг өөр эх үүсвэрээр дахин санхүүжүүлэхээр болсон тул гэрээний үндсэн нөхцөлд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацааг 48 сар гэж, мөн үндсэн зээлийн үлдэгдэл 31,132,322.60 төгрөг болгож, үлдсэн хэсгийг дахин санхүүжүүлэх журмаар төлсөн. Ийнхүү өөрчлөлт оруулснаар гэрээний хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгагдсан болно. Энэ үеэс хойш буюу 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 25,364,089.60 төгрөгийн үндсэн хүү, 3,502,689.66 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэл гаргасан байна. Ковид-19 цар тахлын хөл хорио, хязгаарлалт, мөн үндсэн зээлдэгч болох Н.******* нь том оврын автомашины ачааны хэсэг дээрээс золгүй байдлаар унаж хүнд гэмтэл авч удаан хугацааны туршид эмчилгээ хийлгэх шаардлага үүссэний улмаас бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ доголдож зогссон. Энэ үүссэн нөхцөл байдлын улмаас зээл төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар нэхэмжлэгч байгууллагад мэдэгдсэн хэдий боловч зээлийн өр төлбөрийг их хэмжээгээр хуримтлуулан тооцож, өөрт олгогдсон давуу байдлаа шударга бусаар ашигласан гэж үзэж байна. Эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас зээл төлөх боломжгүй болсон нөхцөл байдлыг *******ны талд тухайн үед мэдэгдэж байсан бөгөөд энэ байдал мөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтуудаас харагдаж байна.
Хоёр. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13,603,377.52 төгрөгийн үндсэн зээл, 11,138,734.91 төгрөгийн үндсэн хүү, 1,928,327.09 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 26,670,439.52 төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн байна. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр Бизнесийн шуурхай бичил зориулалтаар олгохоор харилцан тохиролцсон байдаг. 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан болно. Харин нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээнд манай талаас гарын үсэг зурж баталгаажуулаагүй болно. Энэ нэмэлт гэрээ нь зээлийн гэрээний хугацааг 36 сар гэснийг 43 сар буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл болгож өөрчлөх зорилготой байсан хэдий боловч манай тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Ямар учраас гэрээний энэ нэмэлт өөрчлөлтийг хүчинтэй гэж үзэн шүүхэд баримтаар гаргаж өгсөн нь ойлгомжгүй байна.
Гурав. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 5,237,595.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,385,963.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 775,312.40 төгрөг, нийт 10,398,871.82 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаагаар, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр олгохоор харилцан тохиролцсон байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дууссан байдаг. Бидний эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа (ус ундаа гэх зэрэг өргөн хэрэглээний барааны бөөний худалдаа) дээр дурдсан шалтгааны улмаас доголдож зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон. Хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлөлт хийсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 3 жилийн хугацааны дотор нэхэмжлэгч талаас шүүхэд зохих журмаар нэхэмжлэл гаргаагүй болно. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл анх гаргасан байх ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 7 сарын хугацаагаар хэтрүүлсэн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт гэрээ гэх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн байна. Тухайн нэмэлт гэрээ гэх баримтын агуулга нь зээлийн гэрээний хугацааг 36 сарыг 43 сар гэж өөрчлөхөөр байсан хэдий боловч манай талаас тухайн нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй болно. Гарын үсэг нэгэнт зурагдаагүй байх тул тухайн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Нэг тал нь дангаар нэмэлт гэрээ байгуулах боломжгүй гэж үзэж байна.
Дөрөв. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 49,985,629.56 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 27,017,715.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,472,579.98 төгрөг, нийт 81,475,924.98 төгрөгийг эхэмжилсэн байна. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын байрыг дэмжих зээл-ийн хувьд 50,000,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаагаар, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 12 сар байхаар харилцан тохиролцож зээлийг олгосон байдаг болно. Энэхүү зээл нь Сангийн яам, Монгол*******, Зээлийн батлан даалтын сан болон арилжааны *******уудын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 7/210305/09-144 тоот Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-д тусгагдсан Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээ, түүнд оруулсан нэмэлт гэрээний дагуу олгогдсон бөгөөд зээлийн хүү жилийн 10 хувь хэдий боловч 7 хувийг нь засгийн газраас *******инд төлөх, харин үлдэх 3 хувийг зээлдэгч төлөх үндсэн нөхцөлтэй болно. Гэтэл нэхэмжлэгч нь сүүлийн 1015 хоногт (2025.10.03-ны өдрийг хүртэлх) 26,643,846.97 төгрөгийн үндсэн хүү, 4,469,477.89 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулан тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй болсон байна. Жилийн 3 хувийн хүү төлөх нөхцөлтэй байх тохиолдолд сүүлийн 1015 хоногт 30 орчим сая төгрөгийн төлөгдөөгүй хүү хуримтлагдах боломжгүй болно. Нэхэмжлэгч талаас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээ гэх агуулга бүхий баримтыг хэрэгт гаргаж өгсөн байх ба энэхүү баримтын агуулгаас үзвэл зээлийн хүүг жилийн 19.8 хувь байна гэж өөрчлөхөөр оруулсан байх хэдий боловч бидний зүгээс энэхүү нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Мөн энэ гэрээний загварыг бидэнд ямар нэгэн байдлаар ирүүлээгүй, ийнхүү нэмэлт гэрээг хийж байгаа талаар урьдчилан бидэнд мэдэгдээгүй болно. Хэрэв нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн гэх нэмэлт гэрээний дагуу зээлийн хүүг 19.8 хувь болсон гэж үзэн зээлийн хүүг нэмэгдүүлэн тооцоолсон бол энэ нь хууль бус үйлдэл болно. Учир нь тухайн нэмэлт гэрээнд гэрээний нэг тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад тухайн гэрээний нөхцөлийг шууд гэрээний харилцаанд мөрдөх нь учир дутагдалтай болно. Иймд сүүлийн 1015 хоногт буюу 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 26,643,846.97 төгрөгийн үндсэн хүү, 4,469,477.89 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулан тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Тав. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Кредит картын гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 13,077,916.47 төгрөг, нийт 18,077,916.47 төгрөгийг нэхэмжилсэн байна. Талуудын байгуулсан гэрээнд зээлжих эрхийн хугацаа 60 сар, зээлжих эрхийн хэмжээ 15,000,000 төгрөг, бэлэн зарлагын хүүгийн хэмжээ жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, төлбөрийн доод хэмжээнд тооцох хувь 10 хувь, хугацаа хэтрүүлсний шимтгэл 25,000 төгрөг гэсэн байх ба бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээний хүүг ямар үнийн дүнгээс хэрхэн тооцсон болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаас харагдахгүй байна. Энэ талаарх баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулан авснаар нэхэмжлэгчийн зээл, хүүний тооцоолол үндэслэлтэй эсэхэд хариу тайлбар өгөх боломжтой болохоор байна гэжээ.
3. Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч талаас 5 өөр зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн байх ба үүнээс 2
зээлд миний бие хамааралтай байна. 2020 онд 85,000,000 төгрөгийн зээлийн авах үед өөрийн хөрөнгийг барьцаалуулахыг хүссэний дагуу зөвшөөрч байсан. Үүний дийлэнхи хэсгийг төлж барагдуулж дууссан гэж ойлгосон. Мөн 2021 онд ажлын байр дэмжих төслийн зээл авах гэж байна гэхэд нь дэмжлэг болгож хашаа байшин, газраа барьцуулуулж байсан бөгөөд зээлийн хүү нь 3 хувь байсан учир төлөгдөх магадлал өндөр боломжийн юм байна гэж бодоод зөвшөөрч байсан болно. Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүүг жилийн 3 хувь биш 19.8 хувиар тооцсон байх ба ийнхүү зээлийн хүүг өөрчилж нэмэгдүүлэн тооцож байгаа талаар надад огт мэдэгдэж байгаагүй, мөн надад шуудангаар болон өөр хэлбэрээр энэ талаар мэдэгдэл ирээгүй болно. Нэхэмжлэлийг хүлээн авч танилцах үедээ л зээлийн хүүг 19.8 хувиар бодогдсон гэсэн ийм ойлголтыг авсан бөгөөд миний хувьд зээлийн хүүг жилийн 3 хувиар хэвээр байгаа гэж ойлгож ирсэн болно. Ер нь зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийн талаар надад огт мэдэгдэж байгаагүй, надтай *******наас холбоо барьж байгаагүй тул зээлийн өр төлбөрийн талаар мэдээгүй болно. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хүүг жилийн 3 хувь байсныг 19.8 хувь болгож өөрчилснийг би огт ойлгохгүй байна. Миний хувьд анхнаасаа зээлийн хүүг бага бодогдоно, дарамт багатай гэсэн ойлголттой байсан хэдий боловч *******ны зүгээс 19.8 хувьд шилжүүлсэн гэж байна. Гэхдээ энэ талаар огт мэдэгдээгүй, хэзээ хэрхэн шилжүүлсэн нь тодорхойгүй байх тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Н.*******, Б. нар бас энэ хүүг өөрчилснийг мэдээгүй, *******наас мэдэгдээгүй гэж хэлж байгаа болно. Надтай ижил шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэлийг авч танилцаад зээлийн өр төлбөр их гарсныг гайхаад тооцож үзээд зээлийн хүүг жилийн 3 хувиар биш, жилийн 19.8 хувиар бодсоныг мэдсэн гэсэн болно.
Иймд өр төлбөрийн асуудлыг хуульд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Зээлийн хүүг өөрчилсөн нь зөв эсэх, мөн зээлийн хүүг өөрчлөөд зохих ёсоор мэдэгдсэн эсэхийг нягталж өгөхийг хүсч байна гэжээ.
4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /1хх-1-6/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-7-10/, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-11,208/, нэхэмжлэгчийн итгэмжлэл /1хх-12-14,209-211/, нотариатын төлбөр төлсөн баримт /1хх-15,16/, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/202045680440 дугаартай зээлийн гэрээ /1хх-17-19/, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/202045680440-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /1хх-20,21/, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/202045680440-02 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /1хх-22,23/, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн БГҮ/202045680440 дугаартай Барьцааны гэрээ /1хх-24-35/, мөн өдрийн БГХ/202045680440 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /1хх-36,37/, Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт /1хх-38,39/, зээлийн өргөдөл /1хх-40,41/, Б. болон Н.*******ын иргэний үнэмлэх /1хх-42/, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх /барьцааны зүйл/ барьцаалуулах тухай Н.ын хүсэлт /1хх-43-45/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-46-48/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-49/, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаанууд /1хх-50-57/, Алтан хөхий есөн эрдэний оргил ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт /1хх-58/, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201944528482 дугаартай зээлийн гэрээ /1хх-59-61/, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/201944528482-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /1хх-62,63/, мөн өдрийн БГХ/201944528482 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /1хх-64,65/, УБК тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зураг /1хх-66,67/, Н.*******, Б. нарын зээл болон барьцаа хөрөнгийн хүссэн өргөдөл /1хх-68,69,72,81/, зээл хүсэгчийн анкет /1хх-70,71,82,83/, 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944400110 дугаартай зээлийн гэрээ /1хх-73-76/, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/201944400110-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /1хх-77,78/, 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн БГХ/201944400110 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /1хх-79,80/, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/202146289566 дугаартай Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ /1хх-84-87/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/202146289566-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /1хх-88,89/, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн БГҮ/202146289566 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /1хх-90-101/, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Н.*******ын хүсэлт /1хх-102/, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 201843754769 дугаартай кредит картын гэрээ /1хх-103-105/, Кредит картын хүсэлтийн маягт /1хх-106/, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлдэгчтэй уулзсан, холбоо барьсан тухай тэмдэглэл /1хх-107/, Тусгай активын газарт зээл шилжүүлэхээс өмнө хийгдсэн ажлын мэдээлэл /1хх-108-110/, зээлийн бүртгэлийн карт /1хх-111,113-114,117,118,121,123/, Н.*******, Б. нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-112,115,116,119,120,122,124-129/-ыг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагчийн өмгөөлөгчийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-142-146/, хариуцагч Н.*******, Б. нарын хариу тайлбар /1хх-148-152/,Н.*******ын амбулториор эмчлүүлэгсдийн карт /1хх-153-157,160,214-224/, Толгойн компьютерт томографийн шинжилгээнд /1хх-158/, Дүрс оношлогооны шинжилгээний хариу /1хх-159/, хариуцагч Н.ын хариу тайлбар /1хх-171/, хариуцагч нарын өмгөөлөгч оролцуулах хүсэлт /1хх-212/, Н.*******ын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн эмнэлгээс гарах үеийн тэмдэглэл /1хх-213/-ийг хариуцагч нар нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт: ******* *******ны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 34/268 дугаартай албан бичиг болон зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-183-185/, Монгол *******ны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б-10/028 дугаартай албан бичиг болон 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 7/210305/09-144-0521/87 дугаартай Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээ /1хх-187-200/, Автотээврийн үндэсний төвийн 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 072 дугаартай албан бичиг болон тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийг бүртгэх анкет, Б.гийн иргэний үнэмлэх, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг баримт /1хх-236-250, 2хх-1,2/, Монгол *******ны 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б-11/344 дугаартай албан бичиг /2хх-3/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/2586 дугаартай албан бичиг болон 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/14689 дугаартай албан бичиг /2хх-17,18/-ийг тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Н.*******, Б., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээнүүдийн үүрэгт болон кредит картын гэрээний үүрэгт нийт 206,848,454.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Н.*******, Б. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим зээлийн гэрээний үүргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үндсэн зээлдэгч Н.*******ын хувьд том оврын автомашины ачааны хэсэг дээрээс золгүй байдлаар унаж хүнд гэмтэл авч удаан хугацааны туршид эмчилгээ хийлгэх шаардлага үүссэний улмаас бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ доголдож зогссон, энэхүү шалтгаан нөхцөлийн талаар тайлбарлаж мэдэгдэж байсан, гэтэл нэхэмжлэгч байгууллага нь бидний дээрх шалтгаан нөхцөлийг мэдсээр байгаа хирнээ өөрт олгогдсон давуу байдлаа шударга бусаар ашиглаж зээлийн хүүг сүүлийн 3 жилийн хугацаанд хуримтлуулан тооцож, нэхэмжилж болох хамгийн дээд хугацаанд нь тулгаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой, ажлын байрыг дэмжих зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсныг мэдэгдээгүй, гэрээнд гарын үсэг зураагүй зэргээр маргаж байна.
2а. Хариуцагч Н.ын хувьд 2020 онд 85,000,000 төгрөгийн зээлийг авах үед өөрийн хөрөнгийг барьцаалуулахыг зөвшөөрсөн, мөн 2021 онд ажлын байр дэмжих төслийн зээл авах гэж байна гэхэд нь дэмжлэг болгож хашаа байшин, газраа барьцаалуулсан бөгөөд зээлийн хүү нь 3 хувь байсан учир төлөгдөх магадлал өндөр боломжийн юм байна гэж бодоод зөвшөөрч байсан, харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүүг жилийн 3 хувь биш 19.8 хувиар тооцсон байна, ийнхүү зээлийн хүүг өөрчилж нэмэгдүүлэн тооцож байгаа талаар надад огт мэдэгдэж байгаагүй болно зэргээр маргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. ******* ******* ХК болон Н.******* нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 201843754769 дугаартай Кредит картын гэрээ байгуулагдаж, Н.*******ын сар тутмын санхүүгийн хэрэгцээг хангах зориулалтаар, зээлжих эрхийн хэмжээ нь 15,000,000 төгрөг байхаар, 60 сарын хугацаатай, кредит карт ашиглан бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийгдсэнээр зээл олгогдсонд тооцохоор, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь байхаар, төлбөрийн доод хэмжээг 10 хувиар тооцохоор, төлбөр суутгах харилцах дансны дугаар нь 5032781900 байхаар тус тус харилцан тохиролцсон байна. /1хх-103-105/
3а. Н.******* нь дээрх кредит картын гэрээ байгуулагдсанаас хойш 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 9,500,000 төгрөгөөр тус тус бэлэн зарлагын гүйлгээ хийж, тодорхой саруудад гэрээнд заасны дагуу орлого хийж байсан, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 15,024,873.26 төгрөгөөр картын орлогын шилжүүлэг хийж, мөн өдрөө 15,000,000 төгрөгийн зарлага гаргасан, үүнээс хойш тодорхой орлогын гүйлгээ хийсэн, хамгийн сүүлд 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 7,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн болох нь 5013224851 тоот кредит картны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /1хх-124-129/
3б. Нэгдүгээр хавтаст хэргийн 123 дугаар талд авагдсан Зээлийн бүртгэлийн карт-аас үзэхэд 15,000,000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийгдсэн тул жилийн хүүг 30 хувиар тооцон, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөрт 13,077,916.47 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
4. ******* ******* ХК нь Н.*******, Б. нартай 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201944400110 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, бизнесийн зээлийн зориулалтаар 15,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулсан, мөн өдрөө БГХ/201944400110 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулжээ. /1хх-73-76, 79-80/
Энэхүү гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон байх ба үндсэн зээлд 9,762,404.16 төгрөг, хүүд 6,422,863.84 төгрөг, нийт 16,185,268 төгрөг төлөгдсөн байна. /1хх-117,118/
4а. Нэгдүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар талд авагдсан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/201944400110-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-нээс үзвэл уг гэрээнд зээлдэгч Н.*******, Б. нар нь гарын үсэг зураагүй, хариуцагч нар нь гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж хүлээн зөвшөөрөхгүй, нэг талын санаачилгаар дангаар нэмэлт гэрээ байгуулах боломжгүй гэж үзэж маргаж байна.
4б. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944400110 дугаартай Зээлийн гэрээ-ний 8.2-т Энэ гэрээг Монгол хэл дээр 2 эх хувь үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулснаар, хэрэв талуудын аль нэг нь хүссэн бол гэрээг нотариатаар гэрчлүүлснээр, хэрэв хуульд зааснаар холбогдох гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бол уг гэрээ бүртгэгдсэн өдрөөс энэхүү зээлийн гэрээ хүчин төгөлдөр болно, 8.3-т Энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд гагцхүү бичгээр үйлдэх бөгөөд энэхүү гэрээний 8.2-т заасан нөхцөл хангагдсанаар хүчин төгөлдөр болно гэж зааснаас үзвэл талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд гагцхүү бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлэх хуулийн зохицуулалтад нийцжээ.
Үүнээс үзвэл 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/201944400110-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г талууд харилцан тохирцож байгуулаагүй, зээлдэгч нар гарын үсэг зураагүй тул гэрээний хугацааг 36 сар байсныг 43 сар болгосон гэж үзэхгүй буюу гэрээний үндсэн хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй, 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201944400110 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт хариуцагч нар нь хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 472,138.66 төгрөг, хүүд 107,861.34 төгрөг төлсөн /1хх-119 арын нүүр/ зэргээс үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар энэхүү гэрээний тухайд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
4в. Дээрх зээлийн тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-119,120/-аас үзвэл 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 4,995,000 төгрөгийг зээл төлөв гэсэн утгаар төлөлт хийгдсэн байх боловч 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр харилцагчийн зөвшөөрлөөр данс андуурсан гүйлгээ гэсэн утгаар орлогодсон байх тул үүнийг энэхүү зээлийн төлөлт гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд энэхүү зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5,237,595.84 төгрөг, хүүгийн төлбөрт 4,385,963.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 775,312.40 төгрөг, нийт 10,398,871.82 төгрөгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5. ******* ******* ХК нь Н.*******, Б. нартай 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/201944528482 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, бизнесийн шуурхай бичил зээлийн зориулалтаар 30,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулсан, мөн өдрөө БГХ/201944528482 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрийн эд хогшил, бараа материал болон Б.гийн эзэмшлийн улсын дугаартай, NHW20783304 арлын дугаартай, Toyota prius маркийн автомашиныг барьцаалсан байна. /1хх-59-61, 64-66/,
Дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,396,622.48 төгрөг, хүүд 12,303,312.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,047.88 төгрөг, нийт 28,703,982.92 төгрөгийн төлөлт хийгдсэн байна. /1хх-113,114/
5а. Энэхүү гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон, улмаар нэгдүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар талд авагдсан 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн ЗГ/201944528482-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-нээс үзвэл уг гэрээнд зээлдэгч Н.*******, Б. нар нь гарын үсэг зураагүй, хариуцагч нар нь гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж хүлээн зөвшөөрөхгүй, нэг талын санаачилгаар дангаар нэмэлт гэрээ байгуулах боломжгүй гэж үзэж маргасан.
5б. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201944528482 дугаартай Зээлийн гэрээ-ний 8.2, 8.3-т зааснаас үзвэл талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд гагцхүү бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлжээ.
Үүнээс үзвэл 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/201944528482-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г талууд харилцан тохирцож байгуулаагүй, зээлдэгч нар гарын үсэг зураагүй тул гэрээний хугацааг 36 сар байсныг 43 сар болгосон гэж үзэхгүй буюу гэрээний үндсэн хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
5в. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар ЗГ/201944528482 дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх боловч 5013248624 тоот зээлийн дансны хуулгаас үзвэл зээлдэгч нар нь зээлд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 158,740.93 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 68,172.50 төгрөгийн төлөлтийг хийсэн байх тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх-115,116/
Иймд энэхүү ЗГ/201944528482 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 13,603,377.52 төгрөг, хүүгийн төлбөрт 11,138,734.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,928,327.09 төгрөг, нийт 26,670,439.52 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
6. ******* ******* ХК болон Н.*******, Б. нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202045680440 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, бизнесийн зээлийн зориулалтаар 85,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, улмаар Н.******* нь гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ бичгээр гаргаснаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/202045680440-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г талууд байгуулж, гэрээний хугацааг 36 сар гэснийг 43 сар болгож, гэрээний хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгагдсан, түүнчлэн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202045680440-02 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдаж, гэрээний хугацааг 43 сар гэснийг 48 сар болгон өөрчилж, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгагджээ. /1хх-17-23/
Энэхүү зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 53,869,477.40 төгрөг, хүүд 22,318,562.09 төгрөг, нийт 76,188,039.49 төгрөг төлөгдсөн болох нь Зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /1хх-111,112/
6а. Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тухайд Ковид-19 цар тахлын хөл хорио, хязгаарлалт, мөн үндсэн зээлдэгч болох Н.******* нь том оврын автомашины ачааны хэсэг дээрээс золгүй байдлаар унаж хүнд гэмтэл авч удаан хугацааны туршид эмчилгээ хийлгэх шаардлага үүссэний улмаас бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ доголдож зогссон нь зээл төлөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн талаар нэхэмжлэгч байгууллагад мэдэгдсэн хэдий боловч зээлийн өр төлбөрийг их хэмжээгээр хуримтлуулан тооцож, өөрт олгогдсон давуу байдлаа шударга бусаар ашигласан зэргээр маргаж байх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/202045680440-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоол болон ковид-19 цар тахал болох гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлдэгчийн орлого доголдсонтой холбогдуулан зээлийн гэрээний хугацааг сунгуулах зэрэг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *******инд хандаж гаргасан зээлдэгчийн хүсэлт зэргийг үндэслэн гэрээний хугацааг 36 сар байсныг 43 сар болгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байх тул энэ талаарх хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр, үндсэн зээлдэгч Н.*******ын эрүүл мэндийн шалтгаантай холбоотой хүсэлт, баримтыг тухайн үед ******* ******* ХК-д гаргаж өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар ирүүлсэн Н.*******ын Амбулаториор эмчлүүлэгсийн карт болон дүрс оношилгооны шинжилгээний хариу зэргээс үзвэл 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр том машин дээрээс унаж, эмчлүүлж байсан үйл баримт тогтоогдож байх боловч эдгээрийг тухайн үед зээл хариуцсан ажилтанд өгөөгүй, энэхүү нөхцөл байдал нь зээлийн гэрээний үүргээс тодорхой хэмжээнд чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд 3Г/202045680440 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 31,130,522.60 төгрөг, хүүгийн төлбөрт 25,364,089.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,502,689.66 төгрөг, нийт 59,997,301.86 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
6б. ******* ******* ХК болон Б., Н. нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202045680440 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийг хангах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр БГҮ/202045680440 дугаартай Барьцааны гэрээ байгуулагдаж, Б.гийн өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 59.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 47.5 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.ын өмчлөлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх-24-35/,
Мөн өдрийн БГХ/202045680440 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг Н.*******, Б. нартай ******* ******* ХК нь байгуулсан байх бөгөөд эргэлтийн хөрөнгө, бараа материалыг барьцаалсан байна. /1хх-36,37/
7. ******* ******* ХК болон Н.*******, Б. нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/202146289566 дугаартай Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ байгуулагдаж, 50,000,000 төгрөгийн зээлийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ/202045680440 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн ******* *******наас авсан 85,000,000 төгрөгийн зээлээс энэ гэрээний 2.1.1-д заасан хэмжээгээр дахин санхүүжүүлэх зориулалтаар ашиглах зориулалтаар олгогдсон, уг зээлийн хүү нь жилийн 10 хувь ба зээлийн хүүгийн дэмжлэг нь жилийн 7 хувь, 36 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцсон байна.
Дээрх зээлийн гэрээнд зааснаар зээлийн хүүгийн хэмжээ жилийн 10 хувь ба зээлийн хүүгийн төлбөрийн 3 хувийг зээлдэгч, Засгийн газрын зээлийн хүүгийн дэмжлэгээр 7 хувийг хариуцахаар тохирсон байна. Энэхүү олгогдсон 50,000,000 төгрөгийн зээл нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/202045680440 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт төлөгдсөн байна.
Уг зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 14,370.44 төгрөг, зээлийн хүүд 1,483,538.68 төгрөг, нийт 1,497,909.12 төгрөг төлөгдсөн байх ба 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгдээгүй болох нь Зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1хх-121,122/
Үүнээс үзвэл гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Н.*******, Б. нар нь биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил үүссэн байна.
7а. Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээний 2.4.5.1-д Зээлдэгч зээлийн төлбөрийг 90-ээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээнд заасан үүргийн зөрчил гаргасан, Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг олгохыг зогсоосон тохиолдолд зээлийг Банк жилийн 19,8 хувийн хүүтэй бизнесийн зээлд шилүүлнэ. Банк жилийн 19,8 хувийн хүүтэй бизнесийн зээлд шилжүүлэх тохиолдолд шинэчилсэн Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг зээлдэгчийн гэрээнд заасан хаягаар баталгаат шуудангаар эсхүл *******инд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснээр зээлдэгч шинэчилсэн Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээх бөгөөд Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-ийг бичгээр үйлдэхгүй байхаар талууд харилцан тохиролцов гэж заажээ.
Гэрээний энэхүү заалтыг үндэслэн зээлийн хүүг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс жилийн 19,8 хувь болгон өөрчилсөн мөн өдрийн ЗГ/202146289566-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн /1хх-88,89/ боловч уг гэрээнд зээлдэгч нар гарын үсэг зураагүй байна. Мөн шинэчилсэн Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг хариуцагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн баримт зээлийн хувийн хэрэгт авагдаагүй болох нь ******* ******* ХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 34/268 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /1хх-183/
Хэдийгээгээр ажлын байрыг дэмжих зээлийн гэрээний 2.4.5.1-д зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэхгүй байхаар талууд харилцан тохиролцсон боловч, үүний урьдач нөхцөл нь Банк жилийн 19,8 хувийн хүүтэй бизнесийн зээлд шилжүүлэх тохиолдолд шинэчилсэн Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг зээлдэгчийн гэрээнд заасан хаягаар баталгаат шуудангаар эсхүл *******инд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар хүргүүлснээр зээлдэгч шинэчилсэн Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээхээр байхад Н.*******, Б. нарт /зээлдэгч/ оршин суух хаягийн дагуу баталгаат шуудангаар, эсхүл тэдний цахим хаягаар Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
7б. Дээрхээс үзвэл Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээний 2.4.5.1-д заасныг үндэслэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул энэхүү зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн төлөх хүүгийн хэмжээг жилийн 3 хувиар тооцох нь зүйтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 49,985,629.56 төгрөгийн жилийн 3 хувийн хүү нь 1,499,568.8 төгрөг ба нэг сарын төлөлт нь 124,964.06 төгрөг, нэг өдрийн төлөлт нь 4,165.4 төгрөг, үүнийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 4 жил 6 хоногоор тооцвол 6,023,267.6 төгрөг гарч байна. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд гэрээнд тохирсон тул төлөгдөөгүй үндсэн зээлийн хүүгийн хэмжээний 20 хувиар тооцоход 1,204,653.52 төгрөгийг тооцох нь зүйтэй байна.
7в. ******* ******* ХК болон Б., Н. нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/202146289566 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БГҮ/202146289566 дугаартай Барьцааны гэрээ байгуулагдаж, Б.гийн өмчлөлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 59.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 47.5 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.ын өмчлөлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Н.ын өмчлөлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх-90-101/,
8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар дээрх зээлийн гэрээнүүд болон кредит картын гэрээ тус тус байгуулагджээ.
Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаар Н.*******, Б. нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд үндсэн зээлдэгч Н.*******ын эрүүл мэндийн шалтгаантай байсан нөхцөл байдал нь хамтран үүрэг гүйцэтгэгч Б.гийн хувьд зээлийн үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй, үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцахаар байна.
8а. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зээлдэгчийн хариуцлагын талаар заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохирсон байна.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
8б. Дээр дурдсанаар зохигчийн хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944400110 дугаартай Зээлийн гэрээ-ний хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн, харин 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201944528482 дугаартай Зээлийн гэрээ-ний хувьд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
9. ******* ******* ХК болон Б., Н. нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202045680440 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийг хангах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр БГҮ/202045680440 дугаартай Барьцааны гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/202146289566 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БГҮ/202146289566 дугаартай Барьцааны гэрээ-нүүд байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, 41.2-т энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
9а. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
9б. ******* ******* ХК болон Н.*******, Б. нартай 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201944528482 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийг хангах зорилгоор мөн өдөр БГХ/201944528482 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрийн эд хогшил, бараа материал болон Б.гийн эзэмшлийн улсын дугаартай, NHW20783304 арлын дугаартай, Toyota prius маркийн автомашиныг барьцаалсан байх ба Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3-т зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Харин Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК нь дээрх барьцааны гэрээг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгүүлээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/2586 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна. /2хх-17/
Энэхүү барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш Б.гийн эзэмшилд байсан улсын дугаартай, NHW20783304 арлын дугаартай, Toyota prius маркийн автомашины эзэмшигч өөрчлөгдөж, одоо Нэт капитал солюшн ХХК-ийн эзэмшилд шилжсэн болох нь тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдож байна. /1хх-237/
9в. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Барьцааны мэдэгдлийг барьцаалагч, эсхүл түүний төлөөлөгч цахим хэлбэрээр бүртгүүлнэ, 40.3-т Барьцаалагч болон барьцаалуулагч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр харилцан тохиролцсон бол барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулахаас өмнө, эсхүл барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлж болно, 12.5-д Энэ хуулийн 40.3-т заасны дагуу бүртгүүлсэн бол барьцааны эрх үүсмэгц ийнхүү бүртгүүлсэн үеэс барьцааны эрхийг баталгаажсанд тооцно гэж тус тус зааснаас үзвэл дээрх автомашин барьцаалсан барьцааны эрхийг баталгаажсанд тооцох үндэслэлгүй байх тул энэхүү хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9г. Нэхэмжлэгч нь гэрийн эд хогшил, бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй болохыг дурдаж байна.
10. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг гаргахдаа хавсаргах бичиг баримтыг хуулийн шаардлага хангуулж ирүүлэх үүднээс нотариатын зардалд 228,000 төгрөгийг төлсөн болох нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөрийн баримт, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* *******ны гүйлгээний баримт зэргээр тогтоогдож байх тул энэхүү шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Н.*******аас кредит картын гэрээний үүрэгт 28,077,916.47 төгрөг гаргуулж, хариуцагч Н.*******, Б. нараас 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/201944528482 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт 26,670,439.52 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/202045680440 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт 59,997,301.86 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/202146289566 дугаартай Ажлын байрыг дэмжих зээлийн гэрээний үүрэгт 57,213,550.68 төгрөг, нотариатын зардалд 228,000 төгрөг, нийт 144,109,292.06 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, хариуцагч Н.*******, Б. нар нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн БГҮ/202045680440 дугаартай Барьцааны гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн БГҮ/202146289566 дугаартай Барьцааны гэрээ-нүүдийн дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 34,661,246.12 төгрөгт холбогдох шаардлага болон хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,262,392 /1,192,192+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,089,086 /1,018,886+70,200/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
12. Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэд шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, өөрсдийн сонгосон өмгөөлөгчийг оролцуулах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.*******аас кредит картын гэрээний үүрэгт 28,077,916.47 /хорин найман сая далан долоон мянга есөн зуун арван зургаан төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг, хариуцагч Н.*******, Б. нараас зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд болон нотариатын зардалд нийт 144,109,292.06 /нэг зуун дөчин дөрвөн сая нэг зуун есөн мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 34,661,246.12 төгрөгт холбогдох шаардлага болон хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.*******, Б. нар нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.гийн өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 59.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 47.5 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч Н.ын өмчлөлийн Нийслэлийн 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,262,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,018,886 /нэг сая арван найман мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг, хариуцагч Н., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ