Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/81

 

                                                                 

 

 

 

 

 

 

     2025         12           12                                    2025/ДШМ/81

 

 

 

Д.Х, Ж.Б, Б.Т, Б.Б,

Г.Б, О.Б, А.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн,  шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр  нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд;

Прокурор: Д.Зуунай,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Галхүү /цахимаар/, Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Б.Т, өмгөөлөгч С.Шинэбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Х, Ж.Б, Б.Т, хохирогч А.С, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр, Б.Галхүү, Т.Урангоо нарын давж заалдаж гаргасан гомдол, прокурор Д.Зуунайн эсэргүүцэлд тус тус үндэслэн шүүгдэгч Д.Х, Ж.Б, Б.Т, Б.Б, Г.Б, А.У нарт холбогдох 2419000000099 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.1 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 536 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 нэгжтэй тэнцэх хэмжээний нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээрт зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Х овогт Д.Х ,

1.2., урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Т,,

1.3.

урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 01 сарын хугацаагаар хорих ял,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 02 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сар 07 хоногийн хугацаагаар хорих ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгох ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 07 сарын 10 хоногийн хугацаагаар хорих ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай  Б. Ж

1.4. урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 619 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэссэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О. Б, 

1.5. урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Хэрэг хариуцах чадвартай, Б овогт А.У

1.6. урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Б.Б

1.7.урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Г.Б

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

2.1.Шүүгдэгч Ж.Б, Б.Т, Д.Х нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 04 цаг 30 минутын орчимд Д. аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “....” зочид буудлын хөлсөлсөн 6 дугаартай өрөөнд П.Д.д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, Э.О., П.Д. нарын халдашгүй чөлөөтэй байх, түр амьдрах зориулалтаар хөлсөлсөн өрөөндөө бусдын хууль бус халдлага, довтолгооноос хамгаалагдах эрхэд халдаж цохиж зодсон,

Мөн Ж.Б., Б.Т., Д.Х. нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Э.О.н нүүрэн тус газарт цохих, газарт унаган өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний салстын цус харвалт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Ж.Б. Б.Т., Д.Х. нар нь бүлэглэн дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд Э.О. П.Д., Г.А.нарын бие махбодид халдаж, хүч хэрэглэн дураараа аашилж, А.А.г явах гэхэд түүнийг зогсоож хорин, Э.Э., Г.П., Д.Дэнсмаа нарыг хөөж, зүй бус үг хэллэг хэрэглэх зэргээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тухайн буудал буюу аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдэхдээ Э.О.н iphone /афойн/ 13 про загварын гар утсыг дээрэмдсэн,

2.2.Шүүгдэгч Ж.Б.нь Г.Э.той бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Зүүн буянт ухаагийн 610 тоот хашаанд байсан иргэн М.Б.н эзэмшлийн ... маркийн ....улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн СМК85К маркийн краныг хөлсөлж, ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Ж.Б. нь 2024 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогч Д.О.г зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр “Б. намайг зодоогүй гээд хэлчих” гэж ятгаж хууль бусаар нөлөөлсөн,

Мөн Ж.Б.нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн талбайн машины зогсоол дээр А.С.тай маргалдаж улмаар түүний нүүр, хавирга хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун талын 10, 12 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ,

2.3.Шүүгдэгч Д.Х., Б.Т., А.У., Г.Б.нар нь үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” баарны гадна нийтийн эзэмшлийн газарт А.С., А.Б., М.Д. нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Мөн дээрх цаг хугацаанд, дээрх газарт, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Д.Х., Б.Т., А.У. нар нь үйлдлээрээ нэгдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн А.С.н нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж, зодон, газарт унагаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

2.4.Шүүгдэгч Б.Т. нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” баарны гадна Д.М.г шалтаг шалтгаангүйгээр нүүр, толгой хэсэгт нь цохиж, газарт унаган зодож эрүүл мэндэд нь баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Б.Т., О.Б., Б.Б. нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “....” баарны гадна Ц.И.ны толгой, нүүр хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

2.5.Шүүгдэгч О.Б. нь 2024 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “....” баарын ариун цэврийн өрөөнд С.Х.г шалтаг шалтгаангүйгээр зодож зулайн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн О.Б. нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Э.Г.  айфон 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Х, Б.Т, Ж.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн Ж.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч Д.Х, Б.Т, А.У, Г.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т, мөн шүүгдэгч Д.Х, Б.Т, А.У нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Б.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Б.Т, О.Б д холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М овогт Г.Б.г цагаатгаж,

Шүүгдэгч Бовогт Ж.Б.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х овогт Д.Х.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б. овогт Б.Т.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б. овогт А.У.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Н. овогт Б.Ба.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.овогт Ж.Б.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т зааснаар 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Х. овогт Д.Х.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрх хязгаарлах,

Б. овогт Б.Т.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрх хязгаарлах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял,

Б. овогт А.У.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах

Н. овогт Бо.н Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Б.д 5 жил, шүүгдэгч Д.Х.д 3 жил, шүүгдэгч Т. д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б.ны нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сар, шүүгдэгч Д.Х.н зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил, 2 сар, Т.н зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 4 сараар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Х.д оногдуулсан 1 жил, 2 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял дээр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар 16 хоногийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 4 сар, 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б.н, Д.Х.н, Т.д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б.н, Д.Х.д, Түмэнхорол нарт оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б.ны цагдан хоригдсон 4 сар 10 хоног, шүүгдэгч Д.Х.н цагдан хоригдсон 9 сар, 13 хоног, шүүгдэгч Т. нь 6 сар 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч О.Б.д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тусгаарлаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б., Д.Х., Т.л нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч У., Б. нарт холбогдох хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б., Д.Х., Түмэнхорол, У., Б. нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.У. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

Хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч Б.с 1,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г.т олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг сидиг хэрэгт хадгалж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сандал, 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн эд хөрөнгө устгах комисст даалгаж шийдвэрлэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батсайханд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Д.Х. давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- та заасан заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид нар тухайн үед буудалд өрөө байна уу гэж лавлах гэж ирсэн. Хохирогч Даваадорж тухайн үед гадаа зогсож байсан. ...Тиймээс 1 жилийн хорих ялыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хэргийн тухайд Т. бид хоёр зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Батсайханы тухайд бид нарын хорьж байгаад хувцас нь цус болсон, цагдаа дуудахаар гараад явснаас зодоонд оролцсон зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийн тухайд бид нар бужигнаж байхад Батсайхан түрүүлээд гарсан гэв.

6.Шүүгдэгч Ж.Б. давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Хүдэрчулуунаас хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан гээд өмгөөллийн гэрээ, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол гаргасан.” гэв.

7.Шүүгдэгч Б.Т.давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2024 оны 03 сарын 24-ний өдөр Б., Х. нартай баарнаас гарч амрах зориулалттай буудал хайж явж байгаад “...” зочид буудалд очсон. ...Д...өрөөнийхөө үүдэнд очиж хаалгаа нээгээд дагуулж орсон. Мөн би тухайн утасны барааг ч хараагүй, хэн нь аваад хэнд буцааж өгснийг мэдэхгүй байж дээрэм хийсэн мэтээр ял авч байгаадаа гомдолтой байна. О.н биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2024 оны 03 сарын 07-ны өдөр М. гэж залууг баарны гадна зодсон гээд байна. ... Тухайн хэргийг үйлдээгүй гэж гомдол гаргасан. Мөн 2024 оны 08 сарын 18-ны өдөр Б., Б.нартай бүлэглэн И.ы биед хөнгөн гэмтэл учруулсан гээд байгаа. Би тухайн үед тэдгээр хүмүүсийг салгаж байснаас цохиогүй. 2024 оны 08 сарын 04-ний өдөр “....” бааранд Х., Б.нартай таарч нэг нэг пиво уугаад тамхины цэгт очиж тамхи татаад байж байхад баарны шат дээр хүмүүс зодолдож байсан. Тэгээд Х.эхэлж очоод араас нь би очиход Батцэцэгийг газарт унагачихсан нэг залуу дээрээс нь цохиж байхаар нь би тухайн залууг цохисон. Түүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед би зодооныг салгах гэж очсон ч эмэгтэй хүнд хүрч байхаар нь тэсэхгүй цохисон нь үнэн гэв.

8.Шүүгдэгч Б.Т.н өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.Т.Х., Б. нартай бүлэглэн 2024 оны 03 сарын 24-ний шөнө Д., О.нарын амьдрах зориулалттай байранд дураар авирлан орсон. Мөн О.н биед хөнгөн гэмтэл учруулсан. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Т. болон өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.н биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маргадаггүй. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.Түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг хангахгүй байхад анхан шатны шүүхээс харгалзан үзэлгүй үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан байна гэж үзэн эдгээр зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтайгаар гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан байхыг шаарддаг. Субьектив талын шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг. ... Мөн анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан сидид үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад ....Д.нь Б., Х. Т. нартай буудлын коридороор хамт яваад Д.өрөөнийхөө хаалгыг өөрөө нээгээд ороход нь Б., Х., Т.нар дагаад орж байгаа байдал харагддаг. Эдгээрээс дүгнээд харахад Б., Хүслэн нартай Т. нь бүлэглэн О., Д.ж нарын захиалж авсан буудлын өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч байгаа зүйл харагддаггүй. ... Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив, субьектив талын шинж бүхэлдээ тогтоогдохгүй байгаа учраас гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ О.н айфон-13 загварын утсыг Т. нь .Б, Х нартай бүлэглэн дээрэмдэн авсан гэж гэм буруутайд тооцсон. Гэтэл Улсын дээд шүүхийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 30 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан тогтоол байгаа. Үүнийг бичгээр гаргасан гомдолдоо нэг бүрчлэн тайлбарласан тул ярих шаардлагагүй гэж бодож байна. Уг тогтоолд зааснаар Т нь Б, Х нартай бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн гэх обьектив талын шинж бүхэлдээ тогтоогддоггүй. Дээрээс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т зааснаар гар утсыг дээрэмдэж авсан гэх үйлдэл тогтоогддоггүй. Иймд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад камерын бичлэгийг шинжлэн судалсан байдлаас харахад гар утсыг авсан үйлдлийг дээрэмдэж гэж үзээд байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй. ...Он мэдүүлэгт “...намайг зодож байхад нэг нь утас авах шиг болсон” гэдэг. Үүнийг гар утсыг дээрэмдэн, танхайрсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Тн зүгээс гар утсыг авахад оролцсон нөхцөл байдал тогтоогддоггүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т заасан зүйлчлэл бүхэлдээ гэмт хэргийн шинжгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай оролцож байна. ... Тг Х, У, Б нартай бүлэглэж “...” баарны гадна нийтийн эзэмшлийн газарт С., Д., Б.нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан. Ингэхдээ С.н биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн гэм буруутайд тооцсон. Т.н зүгээс Батцэцэг гэж эмэгтэйг Д., Б., С. гэх хүмүүст зодуулж байхад нь салгаж гэж очоод тэдгээртэй муудсан асуудал байдаг. ...Энэ энэ хэрэгт авагдсан баримтууд, сиди бичлэгээс харагддаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгуулах саналтай байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн Саруулыг биед гэмтэл учруулсан үйлдэлдээ Т.н зүгээс маргадаггүй учраас уг зүйлд зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа. ...Т.г 2024 оны 03 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт "...” баарны гадна М.г зодож гэмтэл учруулсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. ...Хохирогчоос мэдүүлэхдээ олон залуучууд, туранхай залуучууд байсан гэдэг. Гэтэл Т.л туранхай хүн биш, намхан махлаг хүн байгаа. Хохирогчоос өөр хүнийг дүрслээд байхад Т.г уг гэмт хэргийг үйлдсэн байна гэж хуульд зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Т. тухайн гэмт хэргийг үйлдээгүй байгаа учраас уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байгаа. ...Т.г Б., Б. нартай бүлэглэн 2024 оны 08 сарын 18-ны шөнө “...” баарны гадна И.ы биед гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. ...Хохирогчийн мэдүүлэгт “...Б., Б. хоёр цохисны дараа Т. ирж цохисон гэдэг. Тэгэхээр И.ны хамарт гэмтэл учирсны дараа Т. ирж цохисон байдаг. Тиймээс тухайн хамрын гэмтэл нь Т.н үйлдлийн улмаас үүсээгүй, Б, Б.н нарын үйлдлийн улмаас үүсэж байгаа. Гэтэл тухайн хүмүүсийн хамтран оролцсон байдлыг ялгаж салгахгүй оруулж ирсэн. Тухайн хэрэгт Т.н үйлдэл тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байгаа. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг долоон зүйлчлэлд холбогдуулан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас эдгээр байдлыг харгалзан үзэж шударга ёсны зарчмын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгчийн хувьд Т.д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрсөн тул эрүүгийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн шатанд ямар нэгэн байдлаар таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байгаагүй, оршин суух хаягтай учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна.” гэв.

9.Шүүгдэгч Ж.Б.ы өмгөөлөгч Б.Г. давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь “...хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн идэвхтэй чиглэсэн үйлдэл” байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхтэй үйлдэл байдаггүй. Анхан шатны шүүхээс хэрхэн хүч хэрэглэсэн гэж дүгнээд байна гэхээр талууд харилцааны явцад муудалцаж байсан үйл баримт тогтоогдож байгаа. Өмнө муудалцаж байсан учраас хүч хэрэглэсэн гэж үзнэ гэдэг байдлаар тайлбарласан. Өмнө болсон харилцаа тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлөхгүй учраас анхны шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т гэмт хэргийн тухайд тайлбарлахад дээрх зүйл ангид заасан хэргийг буудалд үйлчлүүлэх гэж ирсэн хүмүүсийг хөөсөн идэвхтэй үйлдэл байна гэж анхан шатны шүүхээс дүгнэдэг. Яллагдагч нарын мэдүүлэгт тухайн буудалд өрөө байхгүй гэсэн байдаг. Гэтэл шүүхээс тухайн буудлаар үйлчлүүлэх гэж байсан хүмүүсийг хөөсөн гэдэг. Тэгэхээр ямар өрөө байхгүй буудалд орох гэж байсан үйлчлүүлэгчдийг хөөсөн гэх үйл баримт хэрэгт тогтоогддоггүй. Тухайн үйлчлүүлэгч нарыг хөөж байсан нь юугаар нотлогдож байгаа юм. Зөвхөн хохирогч Д., О. нарын өрөөнд ирэхэд тэдгээртэй хамт явж байсан хүн нь таньдаг дүү нь байхаар нь юу хийж байгаа юм гэдэг байдлаар загнасан үйл баримт байдаг. Талуудын урьдын таарамжгүй харилцааны улмаас маргаан бий болсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь буруу гэсэн Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Анхан шатны шүүхээс урьдын таарамжгүй харилцаа байсан гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан хэрэгт тогтоож дүгнэсэн хэр нь мөн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан хэрэгт дээрх баримтыг үгүйсгэж тайлбарласан байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж хангагдаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үйл баримт мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан камерын бичлэгээс харахад тухайн буудлын өрөөнөөс Б., Т.нар нь дээгүүрээ нүцгэн гарсан байдаг. Харин эдгээртэй хамт явсан байсан Х. нь хоёр удаа өрөөнд ороод гарахдаа тухайн хувцас эд зүйлийг аваад гарсан байдаг. Тэгэхээр тухайн үед Х. гар утсыг авч гарсан байх магадлалтай байна. хэрэв Х. утсыг авсан байх юм бол зөрж гүйцэтгэсэн гэмт хэрэг гэж үзсэн. Тухайн дээрэмдэх гэмт хэргийг Хүслэн үйлдсэн гэж зүйлчлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Тиймээс хэний утас гэдгийг нь ч мэдэхгүй хүмүүсийг хамт явсан гэдгээр нь эрх зүйн байдлыг нь дордуулж байгааг анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн байна гэж үзсэн. Мөн Б.г бусдад нөлөөлсөн гэж зүйлчилсэн. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр “эмнэлэгт хэвтэж байхад нь Б. нэг сувилагчаар бал, цаас оруулж өгөн гомдол саналгүй болохыг бичээд өгөөч гэж хэлсэн” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ яриад байгаа сувилагчаас мэдүүлэг авч тухайн асуудлыг эцэслэн мухарлаагүй байж ганц хохирогчийн мэдүүлгээр Б.д ял оногдуулж байгааг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байгаа. Б.ны хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлж барагдуулах зорилгоор хохирогчтой уулзсан гэдэг. Тэгэхээр талуудын мэдүүлэг зөрж байхад гэрчээс мэдүүлэг аваагүй байдаг. Эцэст нь дүгнэж хэлэхэд дээрх гэмт хэргүүдийг зүйлчлэл болон анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн зүйлчлэлийг хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байх тул Б.д холбогдох зүйл ангиудыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэв.

10.Шүүгдэгч Д.Х.н өмгөөлөгч Т.У. давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй.” гэв.

11.Хохирогч А.С.н өмгөөлөгч Ж.Ж.н хохирогчийн давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Са.н гомдлын үндэслэл нь шүүхээс түүний сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулаагүй шийдвэрлэсэн учир дутагдалтай гэсэн нөхцөл байдлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл С.нь Ба.ны буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан нь тодорхой байсан. Гэвч С.н зүгээс ажилгүй байсан хугацааны цалин, нааш цааш явсан замын зардал, томографыг харуулсан төлбөр зэргийг нэхэмжлэх боломжтой байсан ч нэхэмжлэхгүй. Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгосон учраас хохирол төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс үүнийг шийдвэрлэх боломжтой байсан ч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, үндэслэлгүй гэж үзэж байна. Б.ны үйлдлийн улмаас С.н сэтгэцэд нэгдүгээр зэрэглэлийн хохирол тогтоогдсон учраас Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлж, нийт 3,293,400 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж байна.” гэв.

12.Прокурор давж заалдсан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.г үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй цагаатгаж, шүүгдэгч Б.нд холбогдох хэргийг тусгаарлаж, бусад шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол гаргасан байдаг. Яагаад гэхээр уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь олон нийтийн газар буюу “....” баарны гадна Б. нь хохирогч Б.тай маргалдаж нүүрэн тус газар алгадахад тухайн үед хамт явж байсан Х., Т., У. нар нь Б.н гаргасан үйлдлээс болж Б.л, С. нарыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан байдаг. Б.г мөн Д.тай үсдэлцэж зодолдсон нь хэрэг цугларсан нотлох баримтууд болон хяналтын камерын бичлэгээс тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр Б.н үйлдлийн улмаас олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, танхайрсан гэмт хэрэг гарсан нь нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүгд хүлээн зөвшөөрдөггүй. Тус шүүх хуралдаанд нэг ч хохирогч оролцоогүй учраас нотлох баримт шинжлэн судлах шатанд уг хэргийг нотолсон баримтуудыг шинжлэн судалсан. Энэ талаарх баримтууд хэрэгт хангалттай цугларсан. Иймд шүүгдэгч Б.н үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүхээс Б.г ямар баримтад үндэслэсэн энэ хэргийг үйлдээгүй байна гэж үзэж цагаатгаж байгаагаа дүгнэхдээ анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Х., Т., У.р нарын мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэл болгосон гэж бичсэн байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 4-т заасан “шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэсэн заалтууд байдаг. Б.г уг гэмт хэргийг үйлдээгүй гэдгийг нотолж байгаа үндэслэл нь зөвхөн дээрх гурван шүүгдэгчийн мэдүүлэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Гэтэл хэрэгт авагдсан хохирогч нарын гомдол, мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргийг шинжлэн судлахад Б.н Д.г үстэж, Б.г алгадаж байгаа үйлдэл харагддаг. Уг үйлдлийн улмаас олон нийтийн амгалан байдал алдагдуулах гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан байхад үүнийг дүгнээгүй нь үндэслэлгүй байна. Мөн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж хүсэлт гаргасны дагуу хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байдаг. Уг хойшилсон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.н ирээгүй, түүний өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчээ яагаад ирээгүй талаар нотолсон баримт гаргаж өгөөгүй. Дараагийн хурлын товыг шүүх хуралдааны явцад нийт оролцогч нарт танилцуулсан байдаг. Гэтэл Б.н хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ирээгүй. Улсын яллагчийн зүгээс Б.г эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ирээгүй байгаатай холбогдуулан шүүх хуралдааныг түдгэлзүүлж, түүнийг ирсний дараа хариуцлага оногдуулах зайлшгүй шаардлагатай гэсэн саналыг тавьсан ч шүүхээс Б.г хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэж үзэн түүнд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б., Т., Х. нарт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалтаар шийдвэрлэсэн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн ял оногдуулахаар бол нэмж нэгтгэх талаар заасан. Гэтэл Б., Т. нарын хувьд урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан. Х.н хувьд өмнө нь ял шийтгэлтэй байсан. Анхан шатны шүүхээс ялыг нэмж нэгтгэх шийтгэх тогтоол гаргахдаа зүгээр нэмж нэгтгэсүгэй л гээд биччихсэн. Яг ямар шийтгэх тогтоолоор үлдсэн ялыг нэмж нэгтгэх байгаа талаараа дурдаагүй нь үндэслэлгүй байна гэж үзэж анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцлийг бичсэн байгаа. Давж заалдах гомдлуудтай холбогдуулаад ерөнхийд нь тайлбар хэлье. Шүүгдэгч нарын мэдүүлж байгаа, өмгөөлөгч нарын няцааж байгаа гомдлын үндэслэлүүд нь анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож шийтгэх тогтоол гарсан байдаг. Т.н хувьд хориглосон, хязгаарласан, бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл байхгүй. Д.г дагаж л орсон байдаг, үүнийг хууль бусаар нэвтэрч орсон гэж үзэхгүй байна гэж өмгөөлөгч нарын зүгээс гаргаж байгаа. Гэтэл бодит байдал хэрэгт цугларсан нотлох баримтууд, камерын бичлэгийг нэг бүрчлэн шинжлэн судлахад шүүгдэгч нарын мэдүүлж байгаа болон өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаа үндэслэлүүд огт тогтоогддоггүй. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийн улмаас тухайн аж ахуйн нэгжид ямар хохирол учирсан юм, гомдол санал гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж мэдүүлдэг. Гэтэл “...” зочид буудлын хууль ёсны төлөөлөгчөөр М.г томилсон. М.с “манай буудлын орны толгойг хугалсан, хоёр ширхэг хуванцар сандлыг эвдэлж, хүмүүсийн өрөөнд нэвтэрч, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, хохирол учирсан” гэж мэдүүлсэн. Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулж буудалд учирсан хохирлыг шүүгдэгч нараас нэхэмжилдэг. Шүүгдэгч нар тухайн хохирлыг шүүх хуралдааны явцад нөхөн төлөхөө илэрхийлж, хохирлыг барагдуулсан байдаг. Хэрэг энэ гэмт хэргийн гол гэрч болох буудлын ресейпшн Д.н мэдүүлэг, буудалд орсон үйлчлүүлэгчдийн бүртгэлийн дэвтэр зэрэг авагдсан. Уг бүртгэлээс харахад шүүгдэгч нар нь буудалд албан ёсоор бүртгүүлж өрөө авсан зүйл байдаггүй. Д.с мэдүүлэхдээ “6 номерын өрөөнд гурван шалдан залуу дайрч ороод хаалгыг нь дотроосоо цоожилчихсон байсан. Тухайн өрөөн дотроос хүмүүс “намайг алах нь ээ, зодоод байна” гээд орилоод байхаар нь би 3-4 удаа тухайн өрөөний хаалгыг тогшиж болиоч гэж хэлсэн гэдэг. Энэ нь камерын бичлэгээр тогтоогдож байгаа. Сүүлд дахин очиж юу болоод байгаа юм гэхэд юу болоогүй гэж хэлсэн гэдэг. Камерын бичлэгээс харахад Б.н өрөөний хаалгыг түр онгойлгоод буцаагаад хааж байгаа байдал харагддаг. Тэгээд Д.л “юун гаднын хүн орж ирээд байгаа юм, цагдаа дуудлаа шүү” гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн үйл баримт байдаг. Хэрэгт мөн гэрч А., Э., А.нарын мэдүүлэг авагдсан байгаа. А. мэдүүлэхдээ “би 6 номерын өрөө рүү ороход 2 хүн газар хэвтэж байсан. нэгийнх нь нүүр битүү цус болсон, нөгөөхийнх нь нүд хөхөрчихсөн байсан. Өлгийт гээд таньдаг залуу тухайн өрөөнд байсан хоёр хүнийг зодчихсон байдалтай харагдаж байсан” гэдэг. Гэрч Э.мэдүүлэхдээ “...О.нь орны наад талд нүүр нь цус болчихсон хэвтэж байсан. Бид хэд харахад зүс таних Х., Ө., Б. гэж хүмүүс байсан. Тэгсэн “одоо чамайг ална шүү, наашаа ороод ир” гээд Х. миний араас нэлээн хөөж байгаад орхисон...” гэсэн байдаг. А. мэдүүлэхдээ “...бид нар гадуур явж байгаад буудалдаа ирээд өрөө рүү явж байхад өөдөөс гурван шалдан залуу гарч ирсэн, тэгээд Э.г хөөсөн...” гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс хөөсөн үйл баримт байхгүй талаар түрүү тайлбартаа хэлсэн. Гэтэл гэрч Э., А. нарын мэдүүлэгт хөөсөн талаар авагдсан байгаа. Эдгээр мэдүүлгээр шүүгдэгч нар нь тухайн “....” зочид буудлын үйл ажиллагаанд болон бусдын эрүүл мэндэд халдаж, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэн шүүхээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж дүгнэж байгаа. Шүүгдэгч Б. хувьд Э.той бүлэглэж тээврийн хэрэгсэл хулгайлсан үйлдэл тогтоогдоогүй байна гэдэг. Гэтэл хэрэгт Б. хувьд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ Э.той юу гэж үгсэн тохиролцож, тээврийн хэрэгслийг хулгайлах сэдлээ хэрэгжүүлж байгаа үйл явдлын талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, түүний утсанд үзлэг хийсэн байдаг. Б.н нь тээврийн хэрэгслийг зарж олсон мөнгөө Э.той хувааж авсан үйл баримт нь мөн нотлогдон тогтоогддог. Мөн Б.ны өмгөөлөгчөөс С.н нүүрэн тус газарт учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, нуруун тус газарт нь учирсан хохирол нь Б.ны үйлдлээс болсон гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддоггүй гэсэн. Гэтэл тухайн цаг хугацаанд Б.н С.н нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, нуруу руу нь өшиглөсөн байдаг. Энэ нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр түүний үйлдэлтэй тохирсон байдаг. Мөн “....н”д зочид буудалд Б., Х., Т.нар нь бусдын эд зүйлийг дээрэмдэж гар утсыг авсан талаар хохирогчийн мэдүүлэг, тухайн гар утас хаана байсан талаар орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл зэргээс нотлогдон тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байдаг. Гэвч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийг буруу тусгаарласан шийдвэрийг прокуророос хүчингүй болгуулах байр суурьтайгаар оролцож байгаа.” гэв

13.Шүүгдэгч Ж.Б.ны өмгөөлөгч Ж.Х.н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Б. болон Галхүү өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гарсан байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд анхан шатны шүүхээс дүгнэхдээ хохирогч хаалгаа өөрөө нээж өгснийг зөвшөөрсөн гэж үзэхгүй гэсэн байгаа. Шийтгэх тогтоолын 29 дүгээр хуудсанд мэдүүлгүүд авагдсан байдаг. Д.н мэдүүлэгт “...Б.н гээд зүс таних залуу буудалд өрөө байгаа юм уу гэхээр нь өрөө байхгүй гэж байна ах гэсэн чинь худлаа яриад бай өрөөгөө зааж өг гээд намайг заамдаж авахаар нь би өрөө байхгүй гээд буудлын хаалгаар орсон чинь намайг тавьсан. Тэгэхээр нь өрөө рүүгээ явахад миний араас дагаад явсан, өрөөнийхөө хаалгаар ороход араас дагаж орж ирсэн. Тэгээд Өлгийт гэх залуу Х.н гэх залуутай ирж намайг дагаад манай өрөө рүү орсон. Тэгээд Өлгийт гэдэг хүн О.г харчихаад миний таньдаг хүн байна гээд зодоон болсон...” гэсэн байдаг. Уг мэдүүлгээс харахад Б. нь Д., О. нарыг өрөө авсан талаар мэдээгүй байдал харагддаг. Б. эдгээр хүмүүсийг өрөө авсан талаар баттай мэдээд өрөөндөө оруулахгүй гээд байхад нь дайрч орсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг хангана. Гэтэл Д.ж өрөө байхгүй гээд байхад нь Б. дагаад буудал руу орж байгаа нь тэдгээрийн өрөөнд орох гэж байгаа үйлдэл бус буудлын өрөөнд л орж байгаа байдал байна. Тэгэхээр Б.нь Д., О. нараас зөвшөөрөл авах байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Б.г бусдын түр хугацаагаар амьдрах зориулалттай өрөөнд хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хууль бусаар нэвтрэх гэдгийг 2009 оны 05 сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолоор “...оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орохыг хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ...” гэж тайлбарласан. Гэтэл тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харвал Д.н “...би буудалд өрөө аваагүй...” гэж тайлбарлаж байгаагаас түүний өрөөнд хууль бусаар нэвтэрч орсон гэж үзэх үндэслэлгүй учраас Б.ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд хүндрүүлж зүйлчилсэн. Тиймээс эхлээд дээрэмдэх гэмт хэргийг тайлбарлах шаардлагатай ч Галхүү өмгөөлөгчөөс тодорхой тайлбарласан байгаа. Хохирогч Д.с “...О.. бид хоёрыг зодож байхдаа гар утсыг нь авчихсан байдаг...” гэж нэр цохолгүй мэдүүлсэн байдаг. Гэрч Э.с “...Х.ах чинь Одхүүгийн утсыг авчихсан юм байна, ах нь одоо аваачиж өгөх гэсэн болохгүй байна гэж Б. ах хэлсэн...” гэж мэдүүлсэн байдаг. Мөн Д..с “...Б. Х.с машины голд байгаа утас хэний утас вэ гэхэд Х.мэдэхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүдийг тогтоолын үндэслэл болгосон. Уг мэдүүлгүүдээс дүгнэхээр Б.н тус утсыг авсан талаар мэдээгүй, хэний утас гэдгийг нь ч ойлгоогүй. Тэгэхээр тухайн утсыг бүлэглэн дээрэмдсэн гэдэг асуудал яригдахгүй. Тогтоолд үндэслэл болгосон баримтуудаар ч тогтоогдохгүй байна. Мөн шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхдээ О.н өмчлөлийн гар утас Ба.ны эд зүйл дундаас гарч ирсэн, мөн дээрх эд зүйлийг шүүгдэгч Х., Б. нар хураан цуглуулсан байх тул Х., Б., Т. нарыг тухайн гар утсыг нууц далд аргаар аван дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байна үзсэн хэмээн ойлгомжгүй дүгнэлт хийн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байхыг шаарддаг. Шүүхээс ойлгомжгүй дүгнэлт хийсэн байгаа учраас шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хэргийн зүйлчлэлд мөн Б. оролцоо тодорхойгүй байдаг. Т., Х.хоёр О.тэй буудлын өрөөнд хувийн шалтгааны улмаас зодолдож байгаа үйлдлийг бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг давхар үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Б.ны үйлдэлтэй холбоогүй байна гэсэн ийм дүгнэлтийг хийж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хохирогчийн мэдүүлэгт л дүгнэлт хийн гэм буруутайд тооцсон байдаг. Дээрх зүйлд заасан гэмт хэргийн шинж нь өөрт нь болон ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд нь ноцтой хор хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, ятгасан, шан харамж амласан зэрэг үйлдлийн аргыг шаарддаг. Нэг удаагийн “...бид нар чиний эрүүл мэндэд хохирол учруулчихжээ, гомдол саналгүй гээд бичээд өгөөч...” гэж байгаа үйлдэл нь ятгасан гэдэгт хамаарах уу гэдэг асуудалд хууль зүйн дүгнэлт хийхдээ учир дутагдалтай дүгнэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хулгайн хэргийн тухайд Б.н мөн гомдолдоо тодорхой дурдсан байх. Б.нь Э.той үгсэн тохиролцоод хулгайн машин гэдгийг нь мэдсэн хэр нь зарж борлуулах үүрэг хүлээсэн байдал тогтоогдоогүй. Түүний үйлдлийг хулгайн хэргийн хамжигч байна гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Энэ талаар нэг мөр шалгаж тогтоон гэм буруутайд тооцож шийдвэрлэх байтал шүүхээс шууд шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй. С.н биед хүндэвтэр хохирол учруулсан гэмтэл хэргийн тухайд Б.н болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр Б.н түүний нүүрэнд нь цохисон гэдэг. Гэтэл С.н хавирганд нь гэмтэл учирсан байдаг. Үүнийг мөн шалгаагүй нь учир дутагдалтай байгаа. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, ойлгомжгүй, хуульд заасан шаардлага хангаагүй байгаа учраас уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байгаа. Гэхдээ өмгөөлөгчийн зүгээс хэргийг зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр Б.д холбогдох зарим хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож, зарим хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзсэн учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Х., Ж.Б., Б.Т.,  хохирогч А.С.л, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаяр, Б.Галхүү, Т.Урангоо нарын давж заалдсан гомдлууд, прокурор Д.Зуунайгаас гаргасан эсэргүүцэл зэрэгт тус тус үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцлүүдэд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эсэргүүцэл, гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

            2.Прокуророос шүүгдэгч Ж.Б., Д.Х., Б.Т., А.У., Г.Б, Б.Б, О.Б нарт холбогдуулан 8 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Үүнд:

2.1.2024 оны 03 дугаар сарын 24-нд “д” зочид буудалд болсон хэргийн тухайд:

 Шүүгдэгч Ж.Б, Д.Х, Б.Т нар нь хамтдаа буудал авах зорилготой байсан боловч тухайн өдөр зочид буудлууд дүүрсэн байсан учир олж чадаагүй байсан, П.Д, Э.О, Э.Эрнар “” зочид буудлын №6 тоот өрөөнд хөлсийг төлж орсон байсан, Э.Э захиалсан хоолоо авахаар явсан, Д.О өрөөндөө байсан, П.Дгадаа тамхи татаад зогсож байх үед шүүгдэгч Ж.Б, Д.Х, Б.Т нар 05 цагийн орчимд “Д” зочид буудлын гадаа машинтай ирсэн, Б.Тбуудал асуухаар дотогш орсон үед Ж.Б гадаа зогсож байсан П.Дс “...чамд буудал байгаа юм байна тээ” гэх байдлаар сүрдүүлэн заамдаж авсан, өрөөгөө зааж өг гээд Дг дагуулан өрөөнд нь ороход Б.Т Э.Одхүүгийн өрөөнд түрүүлээд орсон байсан, гаднаас Ж.Б, Д.Хнар орж ирэнгүүтээ эхлээд Э.О, дараа нь П.Д.г зодсон, гаднаас Э.Э. найз А.А., Д., П. нарын хамт өрөөндөө ирэхэд нь шүүгдэгч нар Э.Э.г элэгдсэн, гараад зугтаахад нь Д.Х. араас нь хөөсөн, А.А.г “... чи биеэ үнэлж яваа юм уу” гэж айлгасан үйл баримт болсон, үүний улмаас хохирогч Э.О.н эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний салстын цус харвалт бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч П.Д.н эрүүл мэндэд нүдний салст, зовхины цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэмтэл учирсан,

-хохирогч Э.О.н гар утсыг шүүгдэгч нар авсан,

-хохирогч Э.О. өөрт учирсан гэмтлийн улмаас Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь буюу 2024 оны 03 дугаар 26-ны өдөр шүүгдэгч Ж.Б.н эмнэлгийн өрөөнд нь орж “өчигдөр болсон зодоонд өөрийгөө оролцоогүй гэдгийг хэлээч” гэсэн байдлаар ээжтэйгээ ирж уулзсан.

Хэргийн үйл баримтын талаар дараах нотлох баримтуудыг хэрэгт олж авсан. Үүнд: Дорноговь аймгийн Сайншанд сумын “.д” зочид буудал, хэрэг болсон №6 дугаартай өрөөнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 2-5х/,  зочид буудалд хүн хүлээн авсан тухай бүртгэлийн дэвтэр /1хх-ийн 9-15х/, буудлын гадна болон коридорын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 18х/, №6 тоот өрөөний сандал болон хэрэг учралын дараа үлдсэн эд зүйлсийн гэрэл зураг /1хх-ийн 21-27х/, шүүгдэгч Х.н хоносон Дорноговь аймгийн Сайншанд сумын .... тоотод нэгжлэг хийж ногоон өнгийн малгайтай цамц, түүний хармаанаас гарсан “Iphone-13” маркийн гар утсыг нэгжлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 28-31х/, гар утсыг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Э.О.д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 33х/, хохирогч Э.О. /1хх-ийн 45-46, 49х/-ийн мэдүүлэг, түүний биед үзлэг хийж гаргасан шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 50-51х/, хохирогч П.Д.ж /1хх-ийн 90, 91х/-ын мэдүүлэг, түүний биед үзлэг хийж гаргасан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 136х/, “Iphone-13” маркийн гар утасны үнэлгээ1,815,000 гэж гаргасан шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны дүгнэлт /1хх-ийн 139-141х/, хохирогчоор тогтоогдсон “Дүүрэн шанд” зочид буудлын хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхжаргалын мэдүүлэг, буудлын №6 тоот өрөөний гипсэн хана, хавтанд учирсан хохирлыг нийт 117,000 төгрөг гэж тогтоосон “ ...” ХХК-ийн дүгнэлт /1хх-ийн 144-145х/, гэрч А.А..., Д.Д., Г.П., Л.Д., Г.А., Э.Э. нарын мэдүүлгүүд зэрэг.

Прокуророос эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Ж.Б., Б.Т., Д.Х. нарыг бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 24-25-ны шөнийн 04 цаг 30 минутын орчимд хохирогч Д.О., П.Д., Э.Э. нарын Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын хөлсөө төлж орсон 6 дугаартай өрөөнд Э.О., П.Д. нарт хүч хэрэглэн заналхийлж зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, Э.О., П.Д.нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан,  хүнийг зодож эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулсан, “...” зочид буудлын буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах үйлдэл хийхдээ хохирогч Э.О.н гар утсыг дээрэмдсэн гэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 4, 3.1 дүгээр зүйлийн 2,3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 буюу хохирогч Э.О.н эрүүл мэндэд хөнгөн хохирлыг бүлэглэж учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 буюу олон нийтийн амгалан байдлыг алдагдуулахдаа хохирогч Э.О.н гар утсыг дээрэмдсэн гэж,

шүүгдэгч Ж.Б.г хохирогч Д.О.д хуурамч мэдүүлэг өгүүлэхээр хууль бусаар нөлөөлсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар,

2.2.Хохирогч М.Б.н автомашиныг шүүгдэгч Ж.Б.н, Г.Э.д нар бүлэглэж хулгайлсан хэргийн тухайд,

 хохирогч М.Б.2020 онд “L....” маркийн....улсын дугаартай автомашинаар зорчиж явахдаа автын осолд орж автомашинд эвдрэл гэмтэл учирсны улмаас Дорноговь аймгийн Сайншанд сумын ....дүгээр баг Зүүн буянт ухаагийн .... тоот хашаанд орхисон байсныг 2022 оны 01 дүгээр сарын 19-нд шүүгдэгч Ж.Б., Г.Эрдэнэболд нар нь бүлэглэж хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн ...маркийн краныг хөлсөлж, ашиглан Улаанбаатар хот руу ачуулж, Э...д 4,500,000 төгрөгөөр зарж бусдад 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон,  

Хэргийн үйл баримтын талаар хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан.Үүнд:  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /3хх -ийн13-18х/,  хулгайлагдсан машин крантай Маяти маркийн автомашинд ачигдсан байсан тухай хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 19-20х/, хэргийн эд мөрийн баримт болох машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 39-41х/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор “...h” маркийн ...улсын ..дугаартай автомашиныг битүүмжилсэн /3хх-ийн 44-47х/, Э., Ж.Б., Г.Э. нарын хоорондоо дүрсээ харж утсаар ярьсан ярианд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 48-50х/, Ч.Э. таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх-ийн 51-52х/, иргэний нэхэмжлэгчээр Ч.Э.г тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол /3хх-ийн 56х/, хохирогч М.Б.н мэдүүлэг  /3хх-ийн 60-61х/, иргэний нэхэмжлэгчээр болон гэрчээр өгсөн Ч.Э...ны мэдүүлэг /3хх-ийн 64-65, 108-111х/, гэрч Н.Х. /3хх-ийн 86-88х/, Н.М. /3хх-ийн 81-82х/, машиныг ачсан Б.Б. /3хх-ийн 114х/, М.Т./3хх-ийн 118-119х/, гэрч М.Н. /3хх-ийн 112х/, О.Я. /3хх-ийн 123-125х/, гэрч Ш.Б./3хх-ийн 128-129х/, машины үнэлгээг 18,000,000 төгрөгөөр тогтоосон ....” ХХК-ны дүгнэлт /3хх-ийн 159-163х/ зэрэг.

Прокуророос энэ үйлдэлд холбогдуулан шүүгдэгч Ж.Б., Г.Э.нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба  Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор шүүгдэгч Г.Э.н хэргээс шүүгдэгч Ж.Ба.д холбогдох хэргийг тусгаарлан ирүүлснийг уг хэрэгт нэгтгэсэн,

2.3.Шүүгдэгч Ж.Б. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хохирогч А.С.н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн талбайн машины зогсоол дээр А.Са.тай  урьд нь “...С.н аав нь Б.ны эхнэрээс дайвар авахдаа төлбөр төлөөгүй” гэсэн санааг С.д гаргаж маргалдахдаа шүүгдэгч Ж..н түүний нүүр, хавирга хэсэгт нь гараараа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь баруун талын 10, 12 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон.

 Шүүгдэгчийн үйлдэлтэй холбогдуулан хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:  хохирогч А.С.н мэдүүлэг /4хх-ийн 161-162х/, хохирогчийн биед үзлэг хийж гаргасан шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 175-176, 182-183х/, гэрч Б.Б.н мэдүүлэг, хохирогч А.С.н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтээр “... хор уршгийн нэгдүгээр зэрэглэл” хохирол учирсан тухай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 201-202х/ зэрэг.

Прокуророос энэ үйлдэлд холбогдуулан Ж.Б.ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 

2.4.2024 оны 08 дугаар сарын 04-нд хохирогч А.С.н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэргийн тухайд:

  Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” бааранд Д.Х, Б.Т, А.У, Г.Б нар орцгоосон, бааранд Бтүүний эхнэр Б, А.С түүний эхнэр Д нар байсан ба Бнь танилынхаа дүү Бг залуучуудтай явж байхад нь “...одоо хариач” гэснээс болж Г.Б А.Б нар маргалдаж  Г.Бүүнийг алгадсан, энэ үед Бн эхнэр Б нөхрөө өмөөрч Г.Бтэй маргалдаж, үсдэлцсэн байхад нь Д.Х, Б.Т, У нар нь Г.Бг өмөөрч А.Б, А.Снар луу дайрч зодоон үүссэн, үүний улмаас А.Сн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл учирсан.

Шүүгдэгч нарын үйлдэлд холбогдуулан хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 246-250х/, хохирогч А.Сн мэдүүлэг /6хх-ийн 9х/, хохирогчийн биед үзлэг хийж гаргасан шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 28-29х/, гэрч М.Д/6хх-ийн 15х/, А.Б /6хх-ийн 17х/ нарын мэдүүлэг зэрэг.

Прокуророос энэ үйлдэлд холбогдуулан шүүгдэгч Б.Т, Д.Х, А.У, Г.Б нарыг бүлэглэн нийтийн эзэмшлийн газарт А.С, А.Б, М.Д нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хохирогч А.Сн эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

2.5.2024 оны 03 дугаар сарын 07-нд хохирогч Д.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

шүүгдэгч Б.Тнь Д.Хн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ” бааранд орсон үедээ Хг залуучуудтай маргалдсан үед түүнийг өмөөрч шүүгдэгч Б.Т нь Д.Мг шалтаг шалтгаангүйгээр нүүр, толгой хэсэгт нь цохиж, газарт унаган зодож эрүүл мэндэд нь баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон.

Хэргийн үйл баримтад холбогдуулан дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан. Үүнд:  Хохирогч Д.Мн мэдүүлэг, түүний биед үзлэг хийж хөнгөн гэмтэл учирсан тухай гаргасан шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 215-216х/, гэрч Бт /2хх-ийн 228х/ нарын мэдүүлэг зэрэг.

Прокуророос энэ үйлдэлд холбогдуулан шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар,  

2.6.2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө хохирогч Ц.Ины эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

 Ц.И Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ” бааранд орсон найзууд болох Э.Д, Онарыг авахаар баарны гадаа ирсэн, найзуудаа аваад машин хөдлөх гэж байхад Түвшин гэх залуу “газар дөхөөд буучихъя” гээд суусан ба буулгах гэхэд буугаагүй тул Идэрсайхан” баарны гадаа буцаж очиж буулгахад Тгэх залуу нь машин дотор сууж байсан Дг онгорхой цонхны гаднаас цохисон ба Д, Т 2 зодолдох үед баарны гадаа байсан Б.Т, О.Б, Б.Б нар нь зодоонд оролцож Ц.Ин, Э.Днарыг бүлэглэж зодсоны улмаас хохирогч Ц.Ины биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон.

Хэргийн үйл баримтад холбогдуулан хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд: Хохирогч Ц.Ины /6хх-ийн 136, 138х/, гэрч Э.Д /6хх-ийн 140,142х/ нарын мэдүүлэг, хохирогч Ц.И  үзлэг хийж хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 158-159х/ зэрэг.

Прокуророос энэ үйлдэлд холбогдуулан шүүгдэгч Б.Тл, О.Б, Б. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

2.7.2024 оны 09 дүгээр сарын 15-нд хохирогч Хн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн тухайд:

шүүгдэгч О.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрла” бааранд Хтай яриа нийлээгүй гэсэн сэдэлтээр түүнийг ариун цэврийн өрөөнд бие засахаар ороход нь С.Хн араас орж, бие засч байхад нь толгойн тус газар араас нь цохиж зодсоны улмаас түүний биед зулайн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон.

Хэргийн үйл баримтын талаар дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан. Үүнд: хохирогч С.Хн /6хх-ийн 210х/, гэрч Д.Т /6хх-ийн 211х/, Б.Нг /6хх-ийн 215х/, Т.З/6хх-ийн 216х/ нарын мэдүүлгүүд” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх-ийн 232-235х/, хохирогч С.Хн биед үзлэг хийж хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон тухай шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 237х/ зэрэг.

Прокуророос энэ үйлдэлд холбогдуулан шүүгдэгч О.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар,

2.8.2024 оны 03 дугаар сарын 23-ны үүрээр 05 цагийн орчимд Э.Гн гар утсыг хулгайлсан гэмт хэргийн тухайд:

Хохирогч Э.Г О.Б, У нартай гадаад гудамжинд танилцсан бөгөөд хамтдаа буудал орж архи уух зорилгоор таксигаар явж буудал хайх явцдаа Ганзориг “ iphone-13 pro max” маркийн гар утас нь цэнэггүй болж байсан тул жолоочийн машины цэнэглэгчээр цэнэглэж байсан гар утсыг О.Бн жолоочтой маргалдаад буухдаа гар утсыг хулгайлж хохирогч Э.Гт 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон.

Хэргийн үйл баримтад холбогдуулан хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд: Хохирогч Э.Гн /6хх-ийн 56-57х/, гэрч Б.У /6хх-ийн 59х/, С.Н/6хх-ийн 11х/, Д.Х/6хх-ийн 72х/ нарын мэдүүлгүүд, “iphone-13 pro max гар утас 1,800,000 төгрөгийн үнэ  бүхий болохыг тогтоосон шинжээчн” ХХК /6хх-ийн 63-64х/-ын дүгнэлт зэрэг.

Прокуророос энэ үйл баримтад холбогдуулан шүүгдэгч О.Бг Гн гар утсыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Г.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, бусад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, шүүгдэгч О.Бн шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг явуулж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоны дараа шүүх хуралдааныг шүүгдэгч нараас гаргасан төлбөр төлөх бололцоог олгох үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлаад эргэж хуралдаан эхлэхэд шүүх хуралдаанд ирээгүй, хаана байгаа нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг тусгаарласан.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тн өмгөөлөгч С.Шинэбаяраас “...шүүгдэгч нал баарны гадаа болсон зодооныг эхлүүлсэн Т гэдэг хүнийг хэрэгт оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй тул энэ  хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн үндэслэлээр,

шүүгдэгч Б.Тс “...хэргийн үйл баримтыг хангалттай шалгаж тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлээр,

шүүгдэгч Д.Хс “...хохирогч Э.Он гар утас дээрэмдсэн гэсэн үйл баримтыг зөвшөөрөхгүй ...буудлаас гараад машинд суухдаа ногоон юүдэнтэй цамцны хармаанд гар утас байсныг “...энэ хэний утас вэ” гэж хэлээд машины голын хайрцаг дээр орхиод буусан байхад гар дээрэмдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлээр, мөн цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсоныг нөхөж тооцож өгөхийг хүссэн,

шүүгдэгч Д.Хн өмгөөлөгч Т.Ус “...хохирогч Э.Он гар утсыг дээрэмдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр,

шүүгдэгч Ж.Бс “...хэргийг бүхэлд нь хангалттай шалгаж тогтоогоогүй, ...хулгайн гэмт хэрэгт би оролцоогүй, ...шүүгч шүүх хуралдааныг шөнийн цагаар хуралдсан” гэсэн үндэслэлүүдээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн үндэслэлээр,

шүүгдэгч Ж.Бны өмгөөлөгч Б.Гс “...шүүгдэгчийн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн үндэслэлээр,

хохирогч А.Сс “...шүүгдэгч Ж.Баны үйлдлийн улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, энэ дагуу миний сэтгэцэд нэгдүгээр зэрэглэлийн хохирол, хор уршиг учирсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байхад хохирлыг хангалгүй шийдвэрлэсэнд гомдолтой” гэсэн үндэслэлээр,

прокурор Д.Зс “...шүүгдэгч О.Бд холбогдох хэргийг түдгэлзүүлэх байтал тусгаарласан, ...шүүгдэгч Г.Бгт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон,  ...шүүгдэгч нарт оногдуулсан хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгээгүй, тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болсон, ... шүүгдэгч О.Бнд холбогдох хэргийг түдгэлзээгүй, ...шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна гэх хуулийн шаардлагыг зөрчсөн, ...шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагад нийцээгүй тул шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” гэсэн үндэслэлээр тус тус давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзсэн.

Учир нь, 5.1. 2024 оны 03 дугаар сарын 24-н” зочид буудалд болсон хэргийн тухайд шүүгдэгч Ж.Батсайхан, Д.Х, Б.Т нар нь зочид буудал хайж явахдаа хохирогч Э.О, П.Днарын хөлсөө төлж орсонд” зочид буудлын №6 дугаарын өрөөнд зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэн орж хохирогч нарыг зодож, хохирогч Э.Он эрүүл мэндэд хөнгөн хохирол, П.Дд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба прокуророос шүүгдэгч нарын энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн нөхцөлд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан тайлбарт зааснаар “...орон байр гэдэгт хүний ...түр амьдрахад зориулагдсан ...зочид буудал”-ыг хамааруулсан ба уг хуульд зааснаар оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол ...энэ гэмт хэргийг хүч хэрэглэж ...үйлдсэн бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн шинжид шүүгдэгч нарын үйлдэл нийцсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д заасан “...халдашгүй чөлөөтэй байх эрхэд орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэх эрхийг шүүгдэгч нар зөрчсөн байх тул анхан шатны шүүх энэ үндэслэлээр шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

Шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн энэ үйлдлийн улмаас хохирогч Э.Он эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний салстын цус харвалт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “ ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол, ...энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэх шинжид нийцсэн.

Харин энэ үйлдэлд прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахдаа бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй, анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нар зочид буудалд орох зорилгоор буудлуудаар явсан боловч буудал олдоогүй нөхцөл байдал байгаа ба санаа зорилго нь хохирогч нарын хөлсөлж авсан буудлыг хууль бусаар авахын тулд хохирогч нарт хүч хэрэглэсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон.

Хари” зочид буудал руу чиглэсэн үйлдэл гаргаагүй буюу буудлын жижүүртэй харьцаагүй, тийм шаардлага гаргаагүй болох нь буудлын камерын бичлэгийн тэмдэглэл, буудлын жижүүрээр тухайн үед байсан Л.н “...хүн орилоод “ аллаа” гээд байхаар нь би №6 өрөө рүү очиход хаалга нь цоожтой байсан, тэгэхээр нь хаалгыг нь тогшиход нэг бүдүүн махлагдуу залуу “...зодоон болоогүй ээ, зүгээр зүгээр санаа зоволтгүй ээ гээд намайг түлхээд хаалга хаасан” гэсэн /1хх-ийн 107х/, гэрч Г.Алдарын “ ...№5 өрөөг найз н хамтаар авсан байсан, ...унтаж байхад хажуу өрөөнд хүмүүс хоорондоо зодолдож байгаа чимээ гарч байсан” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт “...нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээх, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол, ...энэ гэмт хэргийг ...бусдын эд хөрөнгө дээрэмдэж” үйлдсэн бол гэх шинжүүдээр шүүгдэгч нарыг буруутгаж байгаа.

Уг гэмт хэргийн гэм буруугийн гол шинж нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчих  юм, өөрөөр хэлбэл, гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзсэн, нийгэмд тогтсон аж байдал болон ёс суртахууны хэм хэмжээнд харшилсан санаатай үйлдэл байх буюу Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний үндсэн эрх, эрх чөлөөний эсрэг буюу халдашгүй чөлөөтэй байх эрхэд мөн халдсан байхыг заасан.

Прокуророос хохирогч Э.Он гар утас авсан үйлдэлд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялласан ба анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт болон шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд зодоон болсны дараа №6 өрөөнд шүүгдэгч Д.Хн буцаж орж өөрсдийн үлдээсэн эд зүйлээ авахад утас давхар авагдсан гэх боловч энэ талаар тодруулж шалгаагүй буюу хохирогч Э.Он гар утас ямар байдлаар шүүгдэгч нарын гарт орсон талаар хэрэгт тодорхойгүй, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокуророос бүх талаас нь эргэлзээгүйгээр шалгаж тогтоогоогүй.

 Шүүгдэгч нар ” зочид буудалд хандаж өрөө гаргуулахаар догшин авирлаж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан гэх гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргаагүй, гэмт хэрэг гарсан талаар Цагдаагийн байгууллагад хохирогч нартай хамт зочид буудал хөлсөлсөн Э.Эт мэдээлэл /1хх-ийн 1х/ өгсөн байна.

Хэрэгт зодооны улмаас ” зочид буудлын №6 өрөөний 1 орны толгой эвдэрсэн, гипсэн хана цөмөрсөн зэрэг эвдрэлийн улмаас 117.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт хамааралгүй.

Иймд эдгээр үндэслэлээр шүүгдэгч Ж.Б, Д.Хн, Б.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Ж.Баг хохирогч Э.Од өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байхаар эмнэлэгт хэвтэж байхад нь ээжтэйгээ хамт ирж хууль бусаар нөлөөлсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүх үзсэн нь мөн үндэслэлгүй болсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх ...зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол” гэх шинжийг хуульд заасан.

Хэрэгт дан ганц хохирогч Э.н мэдүүлэг /1хх 48-ийн ар талд/-ээс өөр баримтгүй, шүүгдэгч Ж.Бн хохирогчид нөлөөлөхдөө өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлсэн, ятгасан, шан харамж амласан, өгсөн гэх нөхцөл байдлуудыг тогтоосон зүйлгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.Бд 2024 оны 03 дугаар сарын 24-нд” зочид буудалд болсон хэрэгт өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх талаар хохирогч Э.Од хууль бусаар нөлөөлсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх мөн үзсэн.

5.2.Шүүгдэгч Б.Т, Д.Х, А.У, Г.Бнар нь 2024 оны 08 дугаар сарын 04-нд хохирогч А.Сн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэргээс анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзсэн.

Хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг гарсан шалтгаан нь Г.Б, А.Б нарын хооронд эхлээд таарамжгүй харилцааны улмаас маргаан болсноос А.Бтай хамт явсан Б, Д, А.Снар нь Г.Бтэй маргалдсан, тэдний зүгээс Г.Бн биед халдсан үйлдэл гаргасан үед нь Г.тэй хамт явсан шүүгдэгч Б.Т, Д.Х, А.У нар нь түүнийг өмөөрч А.Б, А.Снартай зодолдсоноос хохирогч А.Сэрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтлийг учруулсан нь тогтоогдсон.

Хохирогч А.Сн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйлдэлд шүүгдэгч Г.Бн оролцоо байгаагүй нь “” баарны гаднах камерын бичлэгийн тэмдэглэл, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б үйлдэлд хийсэн дүгнэлт үндэслэлтэй, зөв юм.

Шүүгдэгч Б.Т, Д.Хн, А.У нарын хохирогч А.Схөнгөн зэргийн гэмтлийг бүлэглэж учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “ ...хүний эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулсан, ... энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэх шинжид тус тус нийцсэн.

Харин шүүгдэгч нарын энэ үйлдэлд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Шүүгдэгч нарын зүгээс баарны гадаа хохирогч А.С, түүнтэй хамт явсан А.Б нарыг ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан гаргасан, өдсөн, агсам тавьсан, хохирогч нарыг элдвээр доромжилсон, айлган сүрдүүлсэн, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэсэн болон хэрэглэхээр заналхийлсэн зэргээр нийгмийн хэв журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хүмүүс хоорондын зүй бус харьцааны улмаас буюу А., Г.Б нарын таарамжгүй харьцааны улмаас Г.Б өмөөрч зодоон болж хохирогч А.Са эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, энэ нөхцөл байдал нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамааралтай байна.

Иймд шүүгдэгч Б.Т, Д.Х, А.Унарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн, хэргийн бодит байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлд нийцнэ.

5.3.Шүүгдэгч Б.Тнь дангаараа 2024 оны 03 дугаар сарын 07-нд Д.Хүн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд орсон үедээ Хүслэнг залуучуудтай маргалдсан үед түүнийг өмөөрч хохирогч Д.ны нүүр, толгой хэсэгт нь цохиж, газарт унаган зодож эрүүл мэндэд нь баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 

5.4.Шүүгдэгч Б.Түнь О.Б, Б.Бнар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлабаарны гаднаас Ц.Ины жолоодож явсан машинд суусанТ гэх залуу нь буухгүй байсан тул баарны гадаа буцааж авчирсанд дургүйцсэн Тгэх залуу машин дотор сууж байсан Дг онгорхой цонхны гаднаас цохисон ба Д Т 2 зодолдох үед баарны гадаа байсан Б.Т О.Б, Б.Б нар нь зодоонд оролцож Ц.И, Э.Днарыг бүлэглэж зодсоны улмаас хохирогч Ц.Ины биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан дээрх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон, хэргийн бодит байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2-т заасан гэмт хэргийн шинжүүдэд тус тус нийцсэн.

5.5.Шүүгдэгч Ж.Бнь 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн талбайн машины зогсоол дээр А.Стай  урьд нь буюу “...түүний аав нь Бны эхнэрээс дайвар авахдаа төлбөр төлөөгүй” гэсэн санааг гаргаж маргалдахдаа шүүгдэгч Ж.Батсайхан түүний нүүр, хавирга хэсэгт нь гараараа цохиж зодсоны улмаас  эрүүл мэндэд нь баруун талын 10,  12 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол” гэх гэмт хэргийн шинжид нийцсэн, гэмт хэрэг болсон нь хэрэгт авагдсан авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй болсон.

5.6. Шүүгдэгч Ж.Б, Г.Эд нар нь 2022 оны 01 дүгээр сарын 19-нд хохирогч М.Бйн 2020 онд зам тээврийн осолд орж, эвдэрсэн “” маркий улсын дугаартай автомашиныг Дорноговь аймгийн Сайншанд сумын ............. хашаанд орхисон байсныг бүлэглэж хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн С... маркийн краныг хөлсөлж, ашиглан Улаанбаатар хот руу ачуулж, Э.д 4,500,000 төгрөгөөр зарж бусдад 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.Б.г гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болсон, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хулгайн гэмт хэрэгт тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ж.Б.тай бүлэглэсэн Г.Э.д гэгч нь 2023 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод хүний  автомашиныг дээрэмдсэн гэмт хэрэгт  яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан тул уг хэргийг хамт шийдвэрлүүлэхээр хэргийн харьяаллыг Дорноговь аймгийн Прокурорын газраас Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт харьяалуулсан боловч яллагдагч Ж.Б.н оргон зайлсан үндэслэлээр  Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2410000000482 дугаартай тогтоол /47-48х/-оор Ж.Б.д холбогдох хэргийг тусгаарлаж, Дорноговь аймгийн Прокурорын газарт ирүүлсэн, Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /4хх-ийн 57-60х/-оор яллагдагч Ж.Ба.д холбогдох Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хэргийг түүний бусад хэрэгт нэгтгэжээ.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б. Г.Э.той бүлэглэж хохирогч М.Б.н автомашиныг хулгайлсан гэмт хэрэгт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүх түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

6.Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ ...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл ... ээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Ж.Б., Б.Тү., Д.Х., Б.Б.д, О.Б. нар нь  2024 оны 03 сарын 25, 06 дугаар сарын 11, 08 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үүссэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн, энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдалд хамаарна.

8.Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байдал, тохиолдлын шинжтэй биш байдлаар санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлуудаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б., Д.Х. Б.Т.нарт тус тус хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан боловч эдгээр ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2-д заасанд тус тус нийцсэн.

9.Хэрэгт дээрх 8 гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /4хх 91-100, 7хх 102-123/, ба хэргүүдийг нэгтгэсэн /2хх 197-198, 243-244, 4хх 154-155х, 5хх 46-47, 129-130/, шүүгдэгч Ж.Б.д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг тусгаарлаж /4хх 47-48/, хэрэгт нэгтгэсэн зэрэг нь прокурорын бүрэн эрхэд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан хэргийг нэгтгэх, тусгаарлах журамд тус тус нийцэж байна.

10.Анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд улсын яллагдагч, өмгөөлөгч нарын  дүгнэлт гаргасны шүүгдэгч О.Б.ны өмгөөлөгч З.А.с хохирогч Э.Г.н хохирол 1,800,000 төгрөгийг төлөх зорилгоор 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг завсарласан, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаан үргэлжлэхэд шүүгдэгч О.Б.н ирээгүй, хаана байгаа нь мэдэгдээгүй оргон зайлсан нөхцөл байдал үүссэн тул шүүгч шүүгдэгч О.Б.д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгаарлаж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн /9хх-ийн 5-7х/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасанд нийцсэн.

Гэхдээ шүүх шүүгдэгч О.Б.д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түдгэлзүүлэх байтал, энэ ажиллагааг хийгээгүй нь шийдвэрийн үр дагаврыг дутуу орхигдуулсан гэх нөхцөл болсон.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түдгэлзүүлэх гэх ажиллагааг нэмж өөрчлөлт оруулах, шийтгэх тогтоолд мөн энэ тухай заах нь зүйтэй гэж үзсэн.

11.Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Э.О., Д.М., А.С., А.С.л, Ц.И.арт тус тус эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан боловч хохирогч нарын зүгээс хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт хохирлын талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүх хохирогч нарт хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн нь зөв болсон.

Шүүгдэгч Ж.Б..ны үйлдлийн улмаас хохирогч А.С.н эрүүл мэндэд баруун талын 10, 12 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгаа тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан, дүгнэлтээр “ ... хор уршгийн нэгдүгээр зэрэглэл”-ийн хохирол учирсан /4хх 201-202/ нь тогтоогдсон тул түүнд гэмт хэрэг гарсан 2024 оны  06 дугаар сард мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараар гаргасан жишиг аргачлалд үндэслэн 4,99 дахин нэмэгдүүлж 3,293,400 төгрөгөөр тогтоож,  шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

“...” зочид буудлын эд хөрөнгийн хохиролд шүүгдэгч Ж.Б.н, Б.Т. Д.Х. нараас 50,000 төгрөг төлсөн байна.

12.Шүүгдэгч Д.Х. урьдчилан цагдан хоригдсон хоногийг анхан шатны шүүх 9 сар 21 хоног гэхийг 9 сар 13 хоног гэж дутуу тооцсон байх тул хоногийг зөвтгөж тооцсон.

13.Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн прокурор, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан эсэргүүцэл, гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “... хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөх” -д хамаарч байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад “...Шүүгдэгч Ж.Б., Б.Т., Д.Х.нарт холбогдох олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, шүүгдэгч Ж.Б.д холбогдох хохирогчид хууль бусаар нөлөөлөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Д.Т., Д.Х. А.У. нарт холбогдох олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж,

2 дугаар заалтад “ ...шүүгдэгч Б.Т.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч Ж.Б., Б.Т., Д.Х. А.У., Б.Б.нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Ж.Б.ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар, шүүгдэгч Ж.Б., Б.Т., Д.Х. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3 дугаар заалтад “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Түмэнхоролд 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б., Б.Тү., Д.Х., А.У., Б.Б. нарт тус бүр 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б.д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б., Б.Түмэнхорол, Д.Х.нарт тус бүр 1 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.Б.д 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулсугай.

4 дүгээр заалтад “ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг Ж.Батсайханд 3 жилийн хорих, шүүгдэгч Б.Т.д 1 жилийн, шүүгдэгч Д.Х.д 1 жилийн хорих ял гэж тус тус тогтоосугай” гэж,

5 дугаар заалтад “ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Б.д 2 сарын, шүүгдэгч Б.Т.н 2 сарын, шүүгдэгч Д.Х.н 2 сарын хугацаагаар тус тус тогтоосугай” гэж,

6 дугаар заалтад “ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х.д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих, 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Дорноговь аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар 16 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын хоногоор тооцож нэмж нэгтгэн 1 жил хорих ял, 4 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял гэж тогтоосугай” гэж,

9 дүгээр заалтад “ ...шүүгдэгч Д.Х.н урьдчилан цагдан хоригдсон хоногийг 9 сар 21 хоног” гэж нэмж өөрчилж,

14 дүгээр заалтад “...шүүгдэгч нар нь“ гэж,

16 дугаар заалтад “ ...шүүгдэгч Ж.Б.с хохирогч А.С.н сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн хохиролд 3,293,400 төгрөгөөр төгрөгийг гаргуулж, хохирогч А.С.д олгох” гэж нэмж,

17 дугаар заалтад “ ...шүүгдэгч О.Б.с 1,800,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Г.гт олгосугай” гэснийг хасч, шүүгдэгч О.Б.д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурьдсугай” гэж өөрчилж,  

20 дугаар заалтыг хасч, тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлууд, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Ж.Б., Б. Т., Д.Х. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Ун. Б.Б. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б., Б.Т., Д.Х.нар нь давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгох хүртэл нийт 66 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж,  шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

.САЙНТӨГСДАР

 ДАРГАЛАГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ   Д.МӨНХБҮРЭН

А.САЙНТӨГС