Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/450

 

2026          04             16                                                                           2026/ДШМ/450

 

Н.Н-, С.Ч- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилбат,

хохирогч О.Э-, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд Н.Н-,

шүүгдэгч С.Ч-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, П.Гансүх,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Оргилбатын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар эсэргүүцэл болон хохирогч О.Э-, шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, П.Гансүх нарын тус тус гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Н-, С.Ч- нарт холбогдох эрүүгийн 2010021930106 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.У- овгийн Н- Н-, 1974 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ....... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар ЖН-/,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан;

2.Б- овгийн С-гийн Ч-, 1947 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 78 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, хүүхдүүдийн хамт .........тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар ШС-/,

урьд 1963 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.Б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан;

1. Н.Н- нь .............

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудаас шүүгдэгч Н.Н-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Н.Н-д холбогдох хэргийг тусгаарлахыг прокурорт даалгасугай гэсэн нэмэлт заалт оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч О.Э-, шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, П.Гансүх нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ын цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                                 Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                       Л.ОДОНЧИМЭГ