Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 182

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                                    А. Энхтуяа     

             Хохирогчийн өмгөөлөгч                                       А.Отгонбаяр

            Хохирогч                                                                Ж.Цэнд-Аюуш         

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    М.Гансүх

      Нарийн бичгийн даргаар                                  Б.Мөнхзул  нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чогохон овогт Нармандахын Төмөрчөдөрт холбогдох 1831001720146  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр 15 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Чогохон овогт Нармандахын Төмөрчөдөр, /РД: МЮ93102931/,

          

Шүүгдэгч Н.Төмөрчөдөр нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Коллектив” баарны урд Ж.Цэнд-Аюуштай маргалдан, түүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Н.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын  16-нд  яллагдагчаар  өгсөн:  ... 2018 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед гэж санаж байна. Тэр үед би өөрийн найзууд Раднаа, Төгөлдөр, Баяраа, Алагаа нарын хамт “Коллектив” баарнаас гарч ирээд гэр лүүгээ явах гэж байхад баарнаас зүс мэдэх 3 залуу гарч ирсэн. Тэгээд нэг нь үлдээд 2 залуу нь явсан. Тэр үлдсэн нэг залуу нь баарны гадаа нэг охинтой хэрүүл маргаан үүсгээд тэр охиныг цохих шиг болсон. Тэр үед Раднаа, Баяраа 2 Цэнд-Аюуш гээд залуу дээр очоод миний харснаар Цэнд-Аюуш манай 2 найзын нэгийг нь цохих шиг харагдсан. Яг цохисон үгүйг нь би хэлж мэдэхгүй байна. Тэгээд Алагаа “чи яв” гэж хэлээд Цэнд-Аюушийг явуулахаар нь би араас нь Алагаа дээр очих үед Цэнд-Аюуш гээд байгаа залуу намайг нэг алгадахаар нь би зөрүүлээд Цэнд-Аюушийн хөл хэсэг рүү 2 удаа өшиглөөд, шанаа нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Харин тэр үед манай найзууд “намайг боль” гээд машинд суулгаад аваад явсан. Би өөрийнхөө гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч ойлгож байгаа учраас надад холбогдох хэргийг түргэн шуурхай шийдүүлмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 64-р ху/,

2.Шүүгдэгч Н.Төмөрчөдөрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... гэх мэдүүлэг,

3.Хохирогч Ж.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:  ... 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед гэж санаж байна. Ямар ч байсан тухайн үед  “Коллектив ” баар хаагаад тухайн баарнаас өөрийн таньдаг 2 найзын хамт гарсан. Тэр үед манай 2 найз хаашаа явсныг би мэдээгүй. Намайг ганцаараа байж байхад баарнаас нэг охин гарж ирэхээр нь би тухайн охинтой танилцах гээд гар утасных нь дугаарыг асуусан чинь надад дугаараа өгөхгүй  “намайг зайл” гэхээр нь би тэр охиныг түлхчихсэн юм. Харин тэр үед миний таньдаг Баяраа, Алагаа нартай цуг явж байсан нэг залуу гартаа юм ороож байгаад миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг цохисон. Тэр үед намайг цохисон нөгөө залууг найзууд нь аваад явсан.  Тухайн үед ийм л зүйл болсон. Хамгийн гол нь эмчилгээ,зам зардалын мөнгөө нэхэмжилмээр байна. Хэрвээ миний хохирлыг  нөхөн барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй. Би би баримтад заагдсан мөнгөө нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 05-07-р ху/,

4.Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 28-ны  өдөр өгсөн: ...Манай хүү Цэнд-Аюуш гаднаас орж ирээд унтах гээд хэвтсэн юм. Тэгээд унтаж чадахгүй байж байгаад босож ирээд “Ээж миний эрүүл мэндийн дэвтэр хаана байна, би эмнэлэг явмаар байна ” гэхэр нь би хүүгээсээ юу болсон талаар асуухад “Намайг хүн зодсон ” гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл хэлээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р ху/,

5.Гэрч Г.Уянгын  мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн : ... 2018 оны 05 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед өөрийн таньдаг эгчийн хамт Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах “Коллектив” баар луу ороод 00 үед гарч ирээд байж байхад намхан, бор царайтай залуу над дээр ирээд гар утасныхаа дугаарыг өгчих гэхээр нь би тэр залууд өөрийнхөө гар утасны дугаарыг өгөөгүй юм. Тэгсэн чинь тэр залуу намайг явуулахгүй хоргоогоод байхаар нь би тэр залуу зайл гээд хэлсэн тэр залуу миний нүүр лүү гараараа түлчихсэн. Харин тэр үед баарны гадаа байсан хэсэг залуучууд ирээд чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд тэр залуу надаас холдуулсан. Тэгээд тэд нар маргалдаад үлдсэн. Тэгэхээр би шууд тэр залуучуудаас холдоод гэрлүүгээ явсан. Тэгээд юу болсон талаар би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг байж байхад ямар нэгэн зодоон цохионы асуудал болоогүй. . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р ху/,

6.Гэрч Э.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:....2018 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед гэж санаж байна. Тухайн үед би өөрийн найзууд болох Раднаа, Төмөрчөдөр, Алагаа, Баяраа нарын хамт “Коллектив” баарнаас гарч гэр лүүгээ явах гээд байж байхад тухайн баарнаас зүс мэдэх 3 залуу гараад ирсэн. Тэгээд тэр 3 залуугийн нэг нь үлдээд хоёр залуу явсан. Нөгөө хоёр залууг нь хашаа явсныг би хэлж мэдэхгүй байна. Тэр үлдсэн нэг залуу \Цэнд-Аюуш\ нь баарны гадаа нэг охинтой хэрүүл маргаан үүсгээд байх шиг байсан. Тэгээд тэр залуу \Цэнд-Аюуш\ нь тэр охиныг нэг удаа нүүр лүү нь цохих шиг болсон. Харин тэр үед манай найзууд болох Рандаа, Баяраа хоёр нөгөө залуу дээр очсон. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна. Миний хувьд тийм зодоон цохионы асуудал болно гэж бодоогүй. Ямар ч байсан намайг нэг харахад манай найз Төмөрчөдөр тэр Цэнд-Аюуш гээд байгаа залуутай барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очиж салгасан. Тухайн үед айхтар зодоон цохионы асуудал болоогүй. Тухайн үед миний харснаар Цэнд-Аюуш гэх залуу манай найз Төмөрчөдөртэй барьцалдаад зогсож байсан. Цэнд-Аюушийг хэн цохисоныг би хараагүй. Хэрвээ цохисон асуудал болсон бол Төмөрчөдөр л цохисон байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг,  / хх-ийн 17-р ху/,     

7. Гэрч Э.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: .... 2018 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед гэж санаж байна. Би өөрийн найзууд болох Раднаа, Төмөрчөдөр, Алагаа, Төгөлдөр нарын хамт “Коллектив” баарнаас гарч ирээд гэр лүүгээ явах гээд байж байхад миний таньдаг Цэнд-Аюуш 2 найзын хамт явж байсан. Тэр үед Цэнд-Аюуш нэг охинтой хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би өөрийн найз Раднаагийн хамт болиулах гээд очсон. Тэгээд би боль гээд тэр охиныг явуулсан. Харин тэр үед манай найз Төмөрчөдөр Цэнд-Аюушийг гарандаа цамцаа ороож байгаад нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь Раднаа бид 2 салгасан. ...гэх мэдүүлэг,  / хх-ийн 19-р ху/, 

8. Гэрч А.Раднаабаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ... Би 2018 оны 05 дугаар сарын 27-ны орой найз Төмөрчөдөр, Төгөлдөр, Энхбаяр нарын хамт “Коллектив” бааранд орж манай найзууд 2,2 шил пиво уусан. Би машин барьж байсан болохоор уугаагүй. Тэгээд удалгүй баар хаахаар болоод бид нар баарнаас гарсан. Тэгэхэд миний таньдаг Цэнд-Аюуш 2 найзын хамт явж байсан. Тэгээд 2 найз нь яваад өгсөн. Цэнд-Аюуш ганцаараа үлдээд тэнд байсан нэг охинтой маргалдаад байх шиг болохоор нь Энхбаярын хамт очоод “чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ” гээд тэр эмэгтэйг өмөөрч явуулсан. Тэгсэн чинь Цэнд-Аюуш бид 2-т уурлаж маргалдах маягтай болсон. Тэр үед Төмөрчөдөр, Төгөлдөр нар ирээд Цэнд-Аюуштай маргалдсан. Тэгэхэд Төмөрчөдөр Цэнд-Аюуштай зууралдаж байгаад гартаа барьж явсан цамцаараа гараа ороож байгаад нүүр лүү нь цохисон. Тэгэхэд Цэнд-Аюуш цохилтоос болж газар унасан. Тэгээд тэрнээс хойш хэрүүл маргаан зодоон болоогүй. ...гэх мэдүүлэг,  / хх-ийн 20-р ху/, 

9.Гэрч Ц.Очир-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ... Төмөрчөдөрийн хувьд нэг их хүмүүстэй маргалдаад, хэрүүл маргаан үүсгэж байдаггүй, даруухан, гэр бүл найз нөхдийн дунд нэр хүндтэй, төлөв томоотой, сайн залуу байгаа юм. Ямар нэгэн муу зуршил байхгүй. Тодорхойгүй шалтгаанаар архи дарс хэрэглээд байдаггүй. Архи уусан үедээ элдэв зан авир гаргаад байдаггүй. Ямар шалтгааны улмаас хүн зодож хэрэгт холбогдсон талаар би мэдэхгүй. ...гэх мэдүүлэг,  / хх-ийн 21-р ху/,            

10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 04 -ний өдрийн № 219 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Ж.Цэнд-Аюушийн биед эрүү хугарсан, сарвуунд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо .

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

              4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.  гэх дүгнэлт /хх-ийн 25-р ху/, 

 

Шүүгдэгч Н.Төмөрчөдөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 65-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 3-р ху/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-28-р ху/,өвчний түүх,/хх-ийн 3-55-р ху/,  шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 56-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 57-р ху/,  яллагдагчаар татах тогтоол, /хх 61-62-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 63-64-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 71-р ху/, хохирлын талаарх баримтууд /хх-ийн 72-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай, /хх-ийн 73-р ху/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай, /хх-ийн 74-р ху/,зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Төмөрчөдөрийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Коллектив” баарны урд Ж.Цэнд-Аюуштай маргалдан, түүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчболон хохриогч нарын хэргийн талаар  мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Төмөрчөдөрийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Коллектив” баарны урд Ж.Цэнд

1.800.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.4-р зүйлийн 1, 36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1.2-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:   

         1.Шүүгдэгч Чогохон овогт Нармандахын Төмөрчөдөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чогохон овогт Нармандахын Төмөрчөдөрийг 500 /таван зуу/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Төмөрчөдөрийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Төмөрчөдөрт мэдэгдсүгэй.

           5. Шүүгдэгч Н.Төмөрчөдөр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус  дурьдсугай.  

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн2.1-д  зааснаар шүүгдэгч Н.Төмөрчөдөрийг хохирлын төлбөрөөс үлдсэн 1800.000 төгрөгийг 2018 оны 09-р сарын 05-ны дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

          7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.Төмөрчөдөрт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн  агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

         11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН