Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 185

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

    Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

      Улсын яллагч                                          А.Энхтуяа     

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.Гансүх       

      Нарийн бичгийн даргаар                        С.Энхтайван  нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан хөгшин овогт Шагдарсүрэнгийн Мөнхбаатарт  холбогдох 1831002050156  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1981 оны 04 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 37 настай, дээд боловсролтой, геологич  мэргэжилтэй,тодорхой эрхэлсэн ажилгүй, Сэлэнгэ аймаг,Хүдэр суманд түр оршин суух, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 6-р хороо, 10 хороолол к106 тоотод оршин суух хаягтай, тодорхой эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, гэх Хан хөгшин овогт Шагдарсүрэнгийн Мөнхбаатар, /РД: ЙО81040818/,

          

  Шүүгдэгч Ш.Мөнхбаатар нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр “Монгол алт” гэх газар техник хэрэгсэл байршуулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Ш.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын  01-нд  яллагдагчаар  өгсөн:  ... Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс холгүй “Монгол алт” гэх газар 2018 оны 06 дугаар сарын сүүлээр 1 тооны “хюндай-3600” маркийн эксватор, ногоон өнгийн шороо угаах төхөөрөмжтэй хамт очиж байрласан. Тухайн газар өмнө нь ашигт малтмал олборлогдсон эвдэгдсэн газар байсан учраас тэндээ байрлаад ашигласан шороог ухаж ашигт малтмал олборлох бодолтой байсан. Очсон өдөртөө ажиллаж чадаагүй. Экскавотраа манай хоёр ажилчин Нямдорж, Үүрцайх нар засаж янзлаад 3 хоног өнгөрсний дараа гэхээр 6 дугаар сарын 27-ны өдөр байрлаж байсан газраасаа холгүй голын эрэг орчмын эрүүл газрыг экскавотраар хөрс хуулалт хийгээд цагдаагийн газар баригдсан... гэх мэдүүлэг   /хх-ийн 27-р ху/,

   2.Шүүгдэгч Ш.Мөнхбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн. Би 2018 оны 06 дугаар сарын дундуур Улаанбаатар хотын хүнд машин механизмын зогсоолоос Батаа гэх хүнтэй “Huandai 3600” маркын экскаватор түрээслэхээр тохиролцоод улмаар хоёр жолооч авч 6 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Монгол алт”-ны ам гэх газарт техникээ байршуулаад 3 хоногийн хугацаанд техник тоног төхөөрөмжөө засч янзлаад 06 дугаар сарын 27-ны өдөр 1 цаг орчим хугацаанд хөрс хуулалт хийж байгаад Хүдэр сумын хэсгийн төлөөлөгч, болон байгаль орчны байцаагчид баригдсан. Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 3.643.000 төгрөг төлсөн. Би өөрийнхөө хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч уг үйлдэлдээ гэмшиж байна  ...гэх мэдүүлэг,

   3. Хохирогч Ч.Оюунсүрэнгийн  мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...Би Хүдэр сумын засаг даргын орлогчоор 1 жил ажиллаж байна. Сумын засаг даргын зүгээс Хүдэр сумын нутаг дэвсгэр “Монгол алт” гэх газраас Ш.Мөнхбаатар нь тусгай зөвшөөрөлгүй, ашигт малтмал олборлосон хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэлээр намайг томилсонд татгалзах зүйл байхгүй. Хүдэр сумын нутаг дэвсгэрт “Монгол алт” гэх газар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Эзэмшиж байгаа ХХК, хуулийн этгээд байхгүй. Гэрээ байгуулж, бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 12-13-р ху/,

   4.Гэрч Б.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгсөн өгсөн: ... 2018 оны 06 дугаар сарын дундуур зарын дагуу Мөнхбаатар гэж хүнтэй утсаар холбогдоход “хөдөө эксковаторын жолооч ажиллуулна” гэсний дагуу Мөнхбаатар гэх хүнтэй найз Нямдоржтой хамт очиж уулзаад Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 06 дугаар сарын сүүлээр 1 тооны “Хюндай -3600” маркийн эксковатор, ногоон өнгийн шороо угаах төхөөрөмжтэй “Монгол алт” гэх газар ирсэн. Уг эксковатор нь засвар үйлчилгээ шаардлагатай учраас засаж,янзлаад 3 хоног өнгөрсний дараа гэхээр 06 дугаар сарын 27-ны өдөр байрлаж байсан газраасаа холгүй голын эрэг орчмын эрүүл газрыг эксковатораар хөрс хуулалт хийгээд цагдаагийн ажилтанд баригдсан.  ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р ху/,

    5.Гэрч О.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын дундуур манай найз Үүрцайх надтай уулзаад “хөдөө ажилд явъя, эксковаторын жолооч ажиллуулах хүн байна” гэж хэлээд Мөнхбаатар гэж хүнтэй бид хоёр очиж уулзаад Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 6 дугаар сүүлээр “Монгол алт” гэх газар ирсэн. Ирсэн өдрөө ашигт малтмал олборлох, газрын хөрс хуулах ажиллагаа явуулаагүй. Техник засвар үйлчилгээ шаардлагатай учраас засаж, янзлаад 3 хоног өнгөрсний дараа гэхээр 06 дугаар сарын 27-ны өдөр байрлаж байсан газраасаа холгүй голын эрэг орчмын эрүүл газрыг эксковатраар хөрс хуулалт хийгээд цагдаагийн ажилтанд баригдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

   6. Гэрч Г.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын байцаагчаар 13 жил ажиллаж байна. Ш.Мөнхбаярыг би зүс танина, найз нөхөд төрөл садангийн холбоо байхгүй. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хэсгийн төлөөлөгч ахмад Н.Эрдэнэбаяртай хамт “Монгол алт” гэх газар хяналт шалгалтаар явахад иргэн Ш.Мөнхбаяр нь “Хюндай” маркийн 1 ширхэг эксковатор, усан буу байрлуулсан бага хэмжээний эрүүл газрыг ухаж, газрын хэвлийд халдсан байсныг илрүүлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн  19-р ху/,

   7.Гэрч Б.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ...Би Хүдэр сумын байгаль хамгаалагчаар ажиллаад 7 жил болж байна. Ш.Мөнхбаатарыг танихгүй. Ш.Мөнхбаатар нь сум орон нутгаас бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй. “Монгол алт хэмээх нэрлэдэг уулархаг, ойн сан бүхий газар байгаа. Тусгай хамгаалалтай, байгалийн цогцолбор газар нутагт хамаарахгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 20-р ху/,        

   8.Гэрч О.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...Ш.Мөнхбаярын эхнэр бид хоёр Хүдэр сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангиасаа суралцаж төгссөн, багын найзууд байгаа юм. Манай найз Солонгоогийн нөхөр нь Ш.Мөнхбаатар, гэр бүл болоод 10 гаруй жил болж байна. Одоо 2 сараас 7 нас хүртэлх 3 хүүхэдтэй. Эхнэр нь, гэртээ хүүхдүүдээ хардаг. Ш.Мөнхбаатар эрхэлсэн ажилгүй, хар бор ажил хөдөлмөр эрхэлдэг. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай. ... гэх мэдүүлэг / хх-ийн 21-р ху/,     

   9.Гэрч Д.Алтарганы мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...Ш.Мөнхбаатарын эхнэр Солонгоо бид хоёр багаасаа нэг нутаг усанд өссөн. Бие биенийгээ сайн таньж мэдэх, гэр бүлийн найзууд байгаа юм. Ш.Мөнхбаатар манай найзтай гэр бүл болоод 10 гаруй жил болж байна. Эхнэр нь эрхэлсэн ажилгүй, гэртээ үр хүүхдүүдээ хардаг. Мөнхбаатар нь эрхэлсэн ажилгүй. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,  

   10. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Шижээчийн №18-05-038/26 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Хууль бус ашиглалт явагдсан Хүдэр сумын “Монгол Алт” гэх газар буюу Хүдрийн голд нөлөөлөх талаар шинжээчид тавьсан асуултад дараах байдлаар хариулж, дүгнэлт гаргав. Үүнд:

  1. Хүдэр сумын нутаг дэвсгэрт байх "Монгол Алт” гэдэг газар нь усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагдана.
  2. Ашигт малтмал хайх, ашиглах хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь ТЭЗҮ, тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ зэрэг 30 гаруй бичиг баримтын бүрдэл бүрдүүлж байж ашиглалтын болон хайгуулын ажлыг явуулна.
  3. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-дугаар багийн нутаг дэвсгэр “Монгол Алт” гэх газарт ашигт малтмал хайх үйл ажиллагаа буюу хөрс хуулалт, гол мөрний голдрил өөрчлөгдөөгүй байна.
  4. Хууль бус ашиглалт, олборлолт хийгдсэн талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй бөгөөд цаашид нөхөн сэргээлт хийх шаардлагатай байна.

Ш.Мөнхбаатарын Хүдэр сумын 2-дугаар багийн нутаг "Монгол Алт” гэх газарт хууль бус ашиглалт явуулснаас Байгаль орчинд учирсэн хохирлыг дээрхи байдлаар тооцоолов.

Нэг. Хууль бус ашиглалтаар эвдэрсэн талбайн хэмжээг тодорхойлох.

   Хууль бус ашиглалтын нийт өртөгдсөн талбайг СР5-ээр хэмжилт хийн талбайг тодорхойлсон. Үүнд:                     S1=452,25 м буюу нийт 452,25 м2 буюу 0,04 га

       Нийт хууль бус олборлолтонд өртөгдсөн талбайдаа техникийн нөхөн сэргээлт хийгдээгүй бөгөөд талбайн өндөр 2 метр бэйсан. Тапбайн тус бүрээр эзэлхүүнийг тооцоход      S1=904,5 м3 байна.

 

          Хоёр. Хууль бус ашиглалтаас Газар хөрсөнд учирсан хохирол экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.

Ш.Мөнхбаатарын хууль бус ашиглалтаар хөрсийг эвдрэлд оруулсан талбай 452,25 м2 буюу 0.04 га байна. Уг талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалын № 1.4- 1.6, 1.7 хүснэгтэнд заагдсан коэффициентүүдийг ашиглан хөрс, газрын хэвлий экологийн үнэлгээ болон хохирлыг дараах байдлаар тооцон гаргав.

           Хөрсний ялзмагийн бодисын үнэлгээ:

           Янз бүрийн шинж чанартай хөрсийг хөрсний органик буюу ялзмагийн нөөцөөр үнэлэх нь харьцангуй бодит үнэлгээ болно. Хөрсний ялзмагийн нөөцийн үнэлгээнд хөрсний шинж чанар, газар зүйн байдал, хөрсний хэв шинжийг харгалзан үзсэн юм. 2010 оны байдлаар 1.0 м дунд зэргийн үржил шимтэй буюу 5 хувийн ялзмагийн агууламжтай хөрсний үнэлгээ 16500 төгрөг ба хөрсөнд 0.06 тн буюу 60 кг ялзмагийн бодис байдаг гэж тогтоосон байна. 2010 оны байдлаар 1 кг цэвэр ялзмагийн бодисын суурь үнийг 276 төгрөгөөр тооцов.

         Хөрсний экологийн үнэлгээг тооцсон арга:

         Хөрсний экологийн үнэлгээг тооцох хамгийн хялбар, зардал багатай, харьцангуй нарийвчлал сайтай хувилбар нь тухайн газрын хөрсний ялзмагийн нөөцөөр үнэлэх зарчим юм. Хөрсний ялзмагийн нөөц нь үржил шимийн интеграл үзүүлэлт болдог онцлогтой. Хөрс нь олон зуун жилийн турш байгалийн жамаар бүрэлдэн тогтдог учраас эвдрэлд орсон тохиолдолд эргээд нөхөн сэргээхэд ихээхэн хөрөнгө зардал. Цаг хугацаа шаардагдана.

          Хөрсний экопоги-эдийн засгийн үнэлгээг дараахь томьёогоор тооцоолов.

                        Еs = ORs x Kp x Kg x Ks x Ss х Не (1.17)

                        Еs - Хөрсний экологи - эдийн засгийн үнэлгээ, төг/га

                        ORs - хөрсний ялзмагийн  кг/гэ .

                        Кр-Хөрсний шинж чанарын узүүлэлтийн коэффициент.,

                        Кg - Байгаль газар зүйн орчны үзүүлэлтийн коэффициент.,

                        Кs - хөрсний хэв шинжийн коэффициент.

                        Ss - эвдэрсэн хөрсний талбай га,

                        Не – 1.0 кг ялзмагийн бодисын үнэлгээ. төг/кг

          Дээрх томьёогоор хөрсний экопоги - эдийн засгийн үнэлгээг тооцов.

          Нийт 452,25 м2 талбайн үржил шимтэй хөрсний гүн 0.3 м-р тооцоход 135,6 м3,

үүний 5 хувь буюу 6,78 м3 ялзмаг, үүнийг 1 м3 хөрсөнд 60 кг ялзмагийн бодис байхаар тооцоход ялзмагийн нөөц 406,8 кг болж байна.

           Еs = 406,8 х 0.9 х 0.9 х 0.7 х 0.04 х 276 = 2546 төгрөг

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.2-д “хөрсөнд учирсан хохирлыг хөрсний экологи- эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байдаг тул хөрсөнд /учирсан хохирол нь 2546 х 3 = 7639 төгрөг болно / Долоон мянга зургаан зуун гучин ес/

Гурав. Хууль бус ашиглалтаас газрын хэвлийд учирсан хохирол, эвдрэлд орсон газар нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.

Байгаль орчны эвдэрсэн газрын хохирлыг тооцохдоо БОАЖЯ-ны сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын. хамтарсан 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар тушаалын Хууль бус үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлалыг үндэс болгов.

           Хууль бус ашиглалтаас газрын хэвлий, нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай зардал экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.

Ш.Мөнхбаатарын хууль бус ашиглалтын явцад 904,5 м3 газар, шороо, элс хайрга нэрвэгдэн дээрх хэмжээний газрын төлөв байдал өөрчлөгдсөн байна. Үүнийг дүүргэн нөхөн сэргээлт хийх зардлыг оруулан дараах байдлаар тооцов.

1м3 орон зайд уүссэн экологийн хохирлыг тооцохдоо нөхөн сэргээлтийн ажлын зардлын үнэлгээг хэрэглэсэн болно. Энэ нь тусгайлан хөрс шорооны овоолгоос хайрга, шороог эксковатороор ухаж ачин, автосамосвалаар тээвэрлэн авчирч хууль бус ашиглалтанд өртөгдсөн орон зайг дүүргэн бульдозероор түрж тэгшлэх ажлын зардал тусгагдсан.

Нөхөн сэргээлт хийхэд гарах зардал болон дүүрэлт хийх зардлыг үндэс болгон ухаж ачих тээвэрлэх, түрж тэгшлэх, дүүргэлт хийх зардлуудыг дараах байдлаар тооцоолов

Үүнд 1.0 м элс хайрга, шороог ухаж ачих зардал 180 төг. тээвэрлэх зардал 50 төг, түрж тэгшлэх зардал 220 төгрөг байна.

Тэгвэл 1.0м3 нөхөн дүүргэлт хийх зардал: 180 + 50 + 220 = 450 төг/мЗ болно гэвэл нийт хууль бус ашиглалтаас учирсан хохирлыг энэ үнэлгээгээр тооцов.

           X = 904.5 м3 х 450 = 407025 төгрөг болж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг газрын хэвлийн экологи- эдийн засгийн. үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байдаг тул газрын хэвлийд учирсан хохирол нь 407025 х 2 = 814050 төгрөг болно./Найман зуун зрван дөрвөн мянга тавь/

Дөрөв. Ургамлын сан хөмрөгг учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ.

Ерөө сумын Ерөө голын дагуух газрын ургамал нөмрөгийн экологи- эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг байгаа материалдаа тулгуурлан талбайд бэлчээрлэх малын тоо /даац/, түүнээс ашиглах ашиг шимийн үзүүлэлтээр тооцов.

Ш.Мөнхбаатарын хууль бус ашиглалтын үед ашиглалтанд өртөгдсөн талбайн хэмжээ 0.04 га

           Дээрх талбайд зуны дээд өвсний ургац 2600 кг/га.

           Нийт ургац 0.04 х 2600 кг/га = 104 кг болж байна.

Энэхүү өвсийг зах зээлийн нөхцөлд борлогдож байгаа үнээр тооцож үзвэл 25 кг жинтэй 1 боодол өвс 7500 төгрөг буюу 1кг өвс 300 төгрөг болж байна.

Дээрх талбай дахь ургамлын сан хөмрөгийн хохирлыг зах зээлийн үнээр тооцвол. 104 х 300 гог = 31200 төгрөг.

Байгаль орчныг хамгаалах  хуулийн 49-р зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи- эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байдаг тул ургамлын аймагт учирсан хохирол нь 31200 х 5 = 156000 төгрөг болно.

          Тав. Усны экологи- эдийн засгийн үнэлгээ

БОНХАЖ-ын сайдын 2013 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн А-388 дугаартай тушаалын хавсралт “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ын дагуу усны хохирлыг тооцлоо. Ашигт малтмал олборлох зорилгоор ашигласан усны хэмжээг тооцохдоо угаах боломжтой шорооны эзлэхүүнд үндэслэн тооцлоо. Тус талбайд үүсэн хоосон оройн зайн хэмжээ нь 904,5 м3, талбайн хэмжээ 425,25 м3 байгаа бөгөөд хөрс хуулалтын зузааныг 1м гэж үзвэл угаасан шорооны эзэлхүүн 425.25 м3 хэмжээтэй байна. 1 м3 шороог угаахад дунджаар 4 м3 ус хэрэглэдэг бөгөөд эндээс ашигласан усны хэмжээг тооцож үзэхэд 1701 м3 ус ашигласан. Үүний 80 хувь нь дахин ашиглагдана гэж үзвэл 1360,8 м3 усыг дахин ашигласан байна. Нийт хэрэглэсэн уснаас дахин ашигласан усыг хасахад 340.2 м3 ус хэрэглэсэн гэсэн тооцоо гарч байна, энэ ус нь гадаргын ус болно. Эвдэгдсэн талбай нь Ерөө голын ай савд багтана. Эвдрэлд өртсөн талбайгаас 2 метрийн зайд Цагаан зүрийн гол урсана.

             Гадаргын усны экологи эдийн засгийн үнэлгээг Үус=Үэ* Нi *К3 томъёогоор бодно. Үүнд.

                     Үэ- Усны үнэ

                     Нг Ашигласан усны хэмжээ

                     К3- Усны зориулалтын итгэлцүүр

                     Үус- Усны экологи эдийн засгийн үнэлгээ

Ерөө голын сав газрын уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны итгэлцүүр 1.1 бөгөөд гадаргын үнэлгээ нь 1424 төгрөг байна.

           Үус= 340.2х 1.1 х1424 төг= 532889 төг

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.4-д “хөрсөнд учирсан хохирлыг усны экологи- эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байдаг тул усанд учирсан хохирол нь 532889х 5 = 2664445 төгрөг болно./ Хоёр сая зургаан зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/

Ш.Мөнхбаатарын хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбзйн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргзэхэд шаардлагатай зардал 7639 + 814050 + 156000 + 2664445=3.642.134 (Гурван сая зургаан зуун дөчин хоёр мянга нэг зуун гучин дөрөв) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв.

7.Байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирол болон бусад хууль бус үйл ажиллэхааны улмаас БО-ны алдагдсан тэнцэл, байгалийн баялгийг нөхөн сэргээхэд цаашид гарах зардлыг уг асуулгын 6 дахь асуулгад тооцсон болно.

8.Ш.Мөнхбаатарын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 3642134 (Гурван сая зургаан зуун дөчин хоёр мянга нэг зуун гучин дөрөв) төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь цаашид байгаль экологийн тэнцэл алдагдах хэмжээнд ноцтойгоор нөлөөлөхгүй. ...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-37-р ху/,

 

11. Шүүгдэгч Ш.Мөнхбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 51-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 24-25-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 26-27-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 44-45-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 50-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Ш.Мөнхбаатар нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр “Монгол алт” гэх газар техник хэрэгсэл байршуулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч нь шүүхийн шатанд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаж өгснийг дурьдах нь зүйтэй.

  Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     

           1.Шүүгдэгч Ханхөгшин овогт Шагдарсүрэнгийн Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ханхөгшин овогт Шагдарсүрэнгийн Мөнхбаатарыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Мөнхбаатарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжээр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Мөнхбаатарт мэдэгдсүгэй.

           5.Шүүгдэгч Ш.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай. 

           6.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мөнхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

            9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

            11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН