Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 183

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

     Улсын яллагч                                                              Г.Цолмонгэрэл         

     Нарийн бичгийн даргаар                                            Б.Мөнхзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Түвшинжаргалын Бархасболд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхан овогт Нармандахын Бямба-Очир нарт холбогдох 1831001400168 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

           Үндсэн захиргаа:  Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1993 оны 01 дүгээр сарын 07-нд төрсөн, эрэгтэй, 25 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Хуурч, 2-р баг, 8-р хэсэг, 13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 88А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Түвшинжаргалын Бархасболд, РД:/МС-93010710/

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Цагааннуур суманд 1995 оны 03 дугаар сарын 18-нд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмж засварын механик мэргэжилтэй, ам бүл 5, эцэг эх, ах, эгчийн хамт, Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Хуурч 2-р баг, 4-р гудамж, 38 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Урианхан овогт Нармандахын Бямба-Очир, РД:/МХ-95031812/

 

Шүүгдэгч Т.Бархасболд нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Атар трейд” ХХК-ны байрны орчим хохирогч Н.Бямба-Очирын нүүрний хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Н.Бямба-Очир нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн

нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Атар трейд” ХХК-ны байрны орчим хохирогч Т.Бархасболдын нүүрний хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн С.Мөнхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                                                                                                                                  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч Т.Бархасболдын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ... Миний бие 2018 оны 05 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед өөрийн хөх өнгийн 53-04 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй найз охин болох Ууганбаяртай уулзах гээд гэрээсээ гарсан. Тэгээд замдаа Түвшин, Бямба-Очир нартай сумын төвд байдаг урт цагаан байшингийн ойролцоо таарсан. Бямба-Очир уулзсаных гээд дэлгүүрээс 0.5 литрийн “Ерөөл” архи авч Бямба-Очир, Түвшин, бид гурав урт цагаан байрны ойролцоо машин дотор хувааж уусан. Тэгээд архи уугаад машин дотор байж байхад С.Мөнхбаяр өөрийн эхнэртэйгээ усанд орох гээд бид гуравтай таарсан. Тэгээд бид нарын ууж байсан архинаас 1 хундага уугаад халуун усанд орохоор явсан. Тэгээд бид гурав нөгөө авсан 0.5 литрийн “Ерөөл” архи хувааж уугаад дахин 1 шил 0.5 литрийн ерөөл архи авч нөгөө газраа очиж уусан. Тэгээд тухайн архи ууж сууж байтал Мөнхбаяр “усанд орчихоод ирлээ” гээд бид гурав дээр ирсэн. Бид дөрөв нийлээд дахин 0.5 литрийн “Чингис” нэртэй архи авч уусан. Ингээд тухайн архийг ууж байхад орой 23 цаг өнгөрч байсан юм. Тэгээд Бямба-Очир “манай найз архи авч өгнө, 4- лээ манай найзынд очоод архи авья” гээд байхаар нь Бямба-Очирыг найзынх нь гадаа буулгаад бид гурав яваад өгсөн юм. Мөнхбаяр нь миний машиныг жолоодож явсан ба би найз охиноо хойд айлаас буцаж гэр лүүгээ хүргүүлэхээр явж байтал Түвшин тамгын газрын урд бууж үлдсэн юм. Тэгтэл Түвшинтэй зөрөөд Бямба-Очир найз Энхбаатарын машинаар хүргүүлэн гартаа 1 шил “болор” архи барьчихсан бид нар дээр буцаж ирсэн. Тэгээд Мөнхбаяр гэрийн гадаа хүргэж ирээд зогсоод машинаас найз охин буухад Бямба-Очир “архи уугаад буу” гээд намайг хоргоогоод байсан юм. Тэгэхээр нь би 2 хундага уугаад гэр лүүгээ орлоо гэсэн. Тэгтэл намайг “хуучин шорон оронгоор орж байсан, битгий хулгай зан гаргаад бай” гээд хэрүүл маргаан үүсгэх гээд байсан юм. Тухайн үед жолоо барьж байсан Мөнхбаяр нь бид хоёрыг “хоорондоо маргалдаж болохгүй шүү” гээд Бямба-Очирыг аргадсан. Ингээд би гэр лүүгээ орох гээд машины хаалга онгойлогон машинаас буухад Бямба-Очир араас бууж ирээд намайг хэл амаар доромжлон, хэрүүл маргаан үүсгээд миний цамцны захаас хоолой боохоор нь би Бямба-Очирын нүүрэн тус газар нь баруун гараараа 2 удаа цохиход Бямба-Очирын гарыг тавиулах гэж байгаад ухаан алдаж газар унасан байсан. Тэгээд сэрэхэд толгой тархи хавдсан, хамраас цус гарсан байдалтай хэвтэж байсан ба нэг харахад цагдаа ирсэн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 64-65-р ху/,

2. Шүүгдэгч Н.Бямба-Очирын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ... Миний бие 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймагт ажлаасаа гараад Цагааннуур суманд гэртээ ирсэн юм. Бархасболдтой компьютер тоглоомын газрын гадна таарсан юм. Тэгээд Бархасболд нь “нэг шил архи аваад өгөөч” гээд байхаар би 1 шил 0.5 мл-ийн “Ерөөл” нэртэй архи аваад Бархасболдтой архи уусан ба Бархасболд нь өөрийн “Портер” машинтай явсан ба надтай цуг Түвшээ гээд найз маань хамт архи уусан юм. Тэгээд авсан архиа машиндаа 3-уулаа уугаад байж байхад С.Мөнхбаяр нь ирээд архинаас 1 хундага уугаад явсан. Мөнхбаяр нь “усанд орлоо” гээд яваад өгсөн юм. Тэгээд бид 3 архиа ууж дуусаад дахиад 1 шил 0.5мл- ийн архи авч уусан ба архиа уугаад машин дотор сууж байхад С.Мөнхбаяр ирээд 4- үүлээ архиа хувааж уусан. Тэгээд С.Мөнхбаяр нь 3 дахь 0.5 мл-ийн “Ерөөл” нэртэй архи авч 4-үүлээ хувааж уусан. Тэгээд миний бие “Энхбаатар гээд найзын гэр лүү явъя, би найзаараа 1 шил архи авахуулна” гээд хамт ууж байсан 3 залууг аваад замаараа “Наран” дэлгүүрээс 1 шил “Болор” архи авсан юм. Т.Бархасболдын машинтай Энхбаатарын гэрийн гадна очиж би машинаас буугаад Энхбаатартай уулзах гээд буусан ба нөгөө 3 маань яваад өгсөн байсан. Тэгэхээр нь Энхбаатарыг дагуулаад сумын төвд Тамгьн газрын гадна ирэхэд С.Бархасболдын машин байхаар нь би машинаас буугаад үлдсэн юм. Энхбаатар намайг буулгаад яваад өгсөн. Тэгтэл Т.Бархасболдын машины жолооч талд С.Мөнхбаяр, зорчигч талд Т.Бархасболд, түүний найз охин гээд хүүхэн 3-уулаа сууж байсан. Тэгээд Т.Бархасболдтой “намайг яагаад хаяад явсан юм бэ” гэх асуудлаар хоорондоо маргалдсан юм. Тэгээд тухайн машин дотор “Болор” архинаас ууж яагаад хаяад явсан талаар асууж хоорондоо муудалцсан юм. Тэгээд Бархасболд бид 2 муудалцаж заамдалцсан юм. Тэгтэл Бархасболд нь миний нүүр хэсэг рүү 2 удаа цохьсон юм. Тэгээд Бархасболдыг цамцаар нь боогоод нүүрлүү 1 удаа гараараа цохиод байж байтал хажуу талаас Мөнхбаяр ирээд миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд би Мөнхбаярыг цамцнаас нь боож унагаад гараараа нүүр хэсэг рүү 3-4 удаа цохьсон юм. Тэгээд удалгүй цагдаа, түргэн тусламж ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73-р ху/,

    3. Шүүгдэгч Т.Бархасболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Яллах дүгнэлтэнд дурьдагдсан үйлдсэн гэх хэргийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Прокуророос 450 нэгжээр торгох ял санал болгосныг хүлээн зөвшөөрч байна.  Хохирогчтой гомдол саналгүй гээд эвлэрээд харилцан тохиролцсон.. Архидан согтуурч, хүний биед хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж байна Гэм буруугаа хүлээж байна. Ахиж ийм алдаа гаргахгүй.   ...гэх мэдүүлэг,

    4. Шүүгдэгч Н.Бямба-Очирын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Хохирогч С.Мөнхбаярт 250.000 төгрөг төлж, хохирлыг барагдуулсан. Хохирогч Бархасболдтой эвлэрч гомдол, саналгүй гэсэн. Прокуророос 600 нэгжээр торгох ял санал болгосныг хүлээн зөвшөөрч байгаа. Уг торгуулийг 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар боломжтой. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  ...гэх мэдүүлэг,

    5.Хохирогч Н.Бямба-Очирын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Миний бие 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгаас Цагааннуур суманд гэртээ ирсэн юм. Тэгээд Бархасболд нь “1 шил архи аваад өгөөч” гээд байхаар нь би 1 шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи “Тосон-уул” хүнсний дэлгүүрээс худалдан аваад Бархасболдтой хамт авсан архиа хувааж уусан. Тэр үед Бархасболд нь өөрийн цэнхэр өнгийн “Портер” машинтай явсан ба надтай цуг Түвшин гээд найз маань хамт архи хувааж уусан. Тэгээд авсан архиа Бархасболд, Түвшин бид гурав хувааж уугаад би дахин 1 шил архи худалдан авч Бархасболдын машинд 3-лаа уугаад байж байхад С.Мөнхбаяр нь ирээд архинаас 1 хундага уугаад явсан. Мөнхбаяр нь “усанд орлоо”  гээд явсан. Тэгээд бид 3 архи ууж дуусаад дахин 1 шил 0.5 литрийн архи авч уусан ба архиа уугаад машин дотор сууж байхад С.Мөнхбаяр ирээд бид дөрвүүлээ нөгөө худалдан авсан архиа хувааж уусан. Тэгээд С.Мөнхбаяр нь дахин 0.5 литрийн “Ерөөл” архи хүнсний дэлгүүрээс худалдан авч ирээд бид дөрөв хувааж уусан. Ингээд миний бие “Энхбаатар гээд найзын гэр лүү явья, би найзаараа 1 шил архи авахуулна” гээд хамт ууж байсан 3 залууг аваад замаараа “Наран” хүнсний дэлгүүрээс 1 шил “Болор” архи авсан. Т.Бархасболдын машинтай Энхбаатарын гэрийн гадна очиж би машинаас буугаад Энхбаатартай уулзах гээд буусан ба нөгөө 3 маань яваад өгсөн байсан. Тэгэхээр нь Энхбаатарыг дагуулаад сумын төвд Тамгын газрын гадна ирэхэд Бархасболдын машин байхаар нь би машинаас буугаад үлдсэн. Энхбаатар намайг буулгаад яваад өгсөн. Тэгтэл Т.Бархасболдын машины жолооч талд С.Мөнхбаяр, зорчигч Бархасболд, түүний найз охин гээд хүүхэн 3-лаа сууж байсан. Ингээд Бархасболдтой “намайг яагаад хаяад явсан юм бэ” гэх асуудлаар хоорондоо маргалдсан. Тэгээд тухайн машин дотор “Болор” архинаас ууж яагаад хаяад явсан талаар асууж хоорондоо муудалцсан. Тэгээд Бархасболд бид хоёр хэрүүл маргаан үүсгэн бие биенээсээ заамдалцаж муудалцсан. Тэгээд Бархасболд миний нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохисон ба би энэ үед доошоо тонгойж байх үед Мөнхбаяр ирээд миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн.  Тэгээд би Мөнхбаярыг цамцны захаас нь боож унагаад гараараа нүүр хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэгээд Мөнхбаяр төмөр хашааны ойролцоо газар хэвтсэн ба би Бархасболдтой зодолдож байхад Батрагчаа, Энхбаатар, сумын цагдаа ирсэн. ...Надад гомдол, саналгүй.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 10-р ху/,

6. Хохирогч С.Мөнхбаярын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Миний бие 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үөд өөрийн эхнэр Батхишигийн хамт Цагааннуур сумын 3 дугаар багийн нутагт байрлах халуун усанд орох гээд явах замд компьютер тоглоомын газрын урд Бархасболд гээд миний танил залуу өөрийн хөх өнгийн “Портер” маркийн машинтай хажууд нь манай сумын Бямба-Очир, Түвшин нар байсан юм. Бархасболд миний үеийн залуу байгаа юм. Нөгөө 2 хамт байсан залуу нь надаас дүү залуучууд байгаа юм. Тухайн үед Бархасболд нь намайг дуудаж, очиход тухайн 3 залуу 0.5 литрийн “Ерөөл” архи хувааж ууж байсан юм. Тэр архинаасаа надад Бямба-Очир нэг хундага хийж өгөөд би тэрнээс нь 1 хундага архи уугаад эхнэрээ дагуулаад халуун усанд очиж орсон юм. Тэгээд халуун усанд ороод гараад ирсэн чинь нөгөө 3 залуу нөгөө газартаа 0.5 литрийн “ерөөл” архи задлаад ууж байсан. Миний эхнэр тухайн үед халуун уснаас  гараад шууд ажил руугаа явсан. Би харих замдаа нөгөө Бархасболд, Бямба-Очир, Түвшин энэ гуравтай таарч намайг “даруулах ундаа аваад ирээч” гэхээр нь дэлгүүр орж ундаа авч ирээд бид дөрөв нөгөө архиа хувааж уусан. Тэгээд бид 4 архиа хувааж уугаад байж байтал интернет тоглоомын газрын гадна байж байхад тоглоом тоглох гэж байгаа гээд 7 залуу ирсэн юм. Тэгээд дахиад 1 шил архи гаргасан байсан ба хэн уг архийг гаргасныг нь сайн мэдээгүй. Тэгээд би тэр хэдтэй юм ярьж байгаад “гэр лүүгээ яваад ирье” гэж хэлээд салаад гэртээ очоод ирэхэд Бархасболд, Бямба-Очир, Түвшин тоглоомын газрын гадна 3-лаа байсан юм. Тэгтэл Бямба-Очир намайг “машин бариад яваадах, найз дээрээ очиж архи авна” гэж байсан юм. Тэгэхээр нь би Бархасболдын хөх өнгийн “портер” машиныг бариад Бархасболд, Бямба-Очир, Түвшин нарыг суулгаад хороололд Бямба-Очирын найз Энхбаатар дээр очсон, тухайн газарт Бямба-Очир нь бууж үлдээд Бархасболд нь өөрийн “эхнэрээ айлд байгаа очоод авмаар байна” гэхээр нь сумын төв рүү явж байхад араас Бямба-Очир Энхбаатарын машинаар бид нарын араас хүргүүлсэн юм. Тэгэхэд Түвшин, Бямба-Очирын ирсэн машинд суугаад явсан. Тэгээд Бямба-Очир, Бархасболд бид 3 Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын урд машины зогсоол дээр үлдсэн. Тэгээд Бархасболдын эхнэрийг сумын төвийн хойно айлаас очиж авах гэж байхад Бямба-Очир нь согтоод Бархасболдыг “чи шорон оронд явж байсан” гэх мэт зэргээр Бямба-Очир, Бархасболдыг хэрүүл маргаан үүсгэх гээд байсан. Тэгээд Бархасболдын эхнэрийг аваад гэрийн гадна ирэхэд Бямба-Очир, Бархасболд 2 муудалцсан юм. Тэгээд машинаас буугаад хоорондоо маргалдаж зодолдож эхэлсэн юм. Тэгээд Бархасболдыг Бямба-очир нь боож унагасан юм. Тэр үеэр Бархасболдын эхнэр “манай нөхрийг аллаа” гэхээр нь би машины жолооч талд сууж байсан ба жолооч талын хаалга дотор талаасаа онгойлгох гэтэл онгойхгүй байсан, нөгөө талын хаалгаар гарахад Бархасболд нь Бямба-Очирт боолгуулсан байдалтай тэр хоёр зогсож байсан. Тэгээд би нөгөө Бямба-Очирыг салгах санаатай араас нь тэврээд Бархасболдоос салгасан. Тэгтэл Бямба-очир “намайг та хоёр нийлж зодох гэлээ” гэж хэлээд намайг цамцны захаас боож унагасан юм. Тэгээд би ухаан алдсан юм. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр сэрсэн. Би тухайн үед ухаан алдаж, ухаан балартсан байсан учир юу болсон талаар сайн санахгүй байна. Би гомдолтой, миний нүдний ухархай, хамар хугаралтай байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/,

7. Хохирогч С.Мөнхбаярын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Миний зүгээс санал, хүсэлт байхгүй, хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү гэж хүсч байна. Би тариа ногооны ажил эхэлсэн учир ажил ихтэй байгаа болохоор шүүх хуралд оролцох боломж байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, хэрэгтэй холбоотой санал, хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 76-р ху/,

8.Хохирогч Т.Бархасболдын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Миний бие 2018 оны 05 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед өөрийн хөх өнгийн 54-03 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй найз охин болох Ууганбаяртай уулзах гээд гэрээсээ гарсан юм. Тэгээд замдаа Бямба-Очир, Түвшин нартай таарч Бямба-Очиртой уулзсаных гээд “Тосон-Уул” хүнсний дэлгүүрээс Бямба-Очир, Түвшин бид хоёрт 1 шил 0.5 литрийн “Ерөөл” архи авч өгснийг сумын төвд цахим тоглоомын наад талын урт нийтийн цагаан байрны хажууд машин дотор сууж байгаад  Бямба-Очир, Түвшин бид гурав хувааж ууж байхад С.Мөнхбаяр миний гар утас руу залгаж “Хаана байгаа талаар” надаас асуухад “би, цахим тоглоомын ойролцоо байна” гэхэд миний жолоодож яваа машины хажууд ганцаараа ирсэн байсан. С.Мөнхбаяртай уулзахад “эхнэрийн хамт халуун усанд орох гээд явж байна” гэсэн ба “эхнэр халуун ус руу түрүүлээд явсан” гэж хэлсэн. Ингээд Бямба-Очир, С.Мөнхбаярт нэг хундага архи хийж өгснийг уугаад халуун усанд орохоор явсан. Тэгээд Бямба-Очир, Түвшин бид гурав тэндээ авсан архиа хувааж ууж дуусаад дахин 1 шил 0.5 литрийн “ерөөл” архи Бямба-Очир аваад мөн адил нөгөө ууж байсан газраа ирж уусан. Бид гурвыг авсан архиа ууж байхад С.Мөнхбаяр халуун усанд ороод бид нар дээр ирсэн. Ингээд бид дөрөв нийлээд дахин 1 шил 0.75 литрийн “хар Чингис” архи хувааж уусан. Тухайн архийг ууж байхад 13 цаг өнгөрч байсан. Ингээд Бямба-Очир “манай найз надад архи авчирч өгнө, дөрвүүлээ манай найзын гэрт очиж архи аваад ирье” гэхээр нь би С.Мөнхбаяраар машин жолоодуулж Бямба-Очир, Түвшинтөр бид дөрөв Бямба- Очирын найз Энхбаатарын гэрт очсон. Ингээд Бямба-Очирыг Энхбаатарын гэрийн гадаа буулгаад бид гурав Бямба-Очироос зугтаад сумын төв рүү явсан ба манай найз охиныг Оогийгийн гэрээс очиж авсан. Ингээд сумын тамгын газрын зогсоол дээр Түвшинг буулгаж байхад араас Бямба-Очир Энхбаатарын машинаар хүргүүлж ирсэн байсан ба гартаа 1 шил “Болор” архи барьчихсан ирсэн. Тэгээд Бямба-Очир миний “Портер” машинд чихэж суугаад “Та нар намайг хаяад явлаа” гэх мэтээр намайг өдөж эхэлсэн. Энэ үед С.Мөнхбаяр миний машиныг жолоодож намайг болон найз охин бид хоёрыг гэрт хүргэж өгөхөөр явж байсан. Ингээд гэрийн гадаа ирээд найз охин маань буухад Бямба-Очир “архи уучихаад танай гэрт орноо” гээд намайг хоргоогоод байсан юм. Тэгэхээр нь би Бямба-Очирын барьж явсан “Болор” архийг задалж хувааж уусан.  Тэгээд намайг “шорон оронд орж байсан, битгий хулгайч зан гаргаад бай” гээд хэрүүл маргаан үүсгэх гээд байсан. Тухайн үед жолоо барьж байсан С.Мөнхбаяр нь бид хоёрыг “хоорондоо маргалдаж болохгүй шүү” гэх зэргээр Бямба-Очирыг аргадсан. Тэгээд би гэр лүүгээ орох гээд машины хаалга онгойлгоод машинаас буусан. Тэгтэл араас Бямба-Очир бууж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан ба бид хоёр хоорондоо маргаан үүсгэж, бие биенээ цамцны захаас заамдалцан барьцалдаж авсан. Тэгтэл Бямба-Очир миний өмсөж явсан цамцны захаас барьж хоолой боохоор нь би нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон. Тэгээд Бямба-Очирын гарыг тавиулах гэж байгаад ухаан алдсан юм. Тэгээд сэрэхэд толгой тархи хөндүүрлэж, нүүр хэсэг хавдсан, хамраас цус гарсан байдалтай би газар хэвтэж байсан ба манай сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Надад гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р ху/,

         9. Гэрч О.Батрагчаагийн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 05 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед өөрийн “Наран” хүнсний дэлгүүр дээр ажил төрлөө дуусгаад найз Энхбаатартай уулзаад байж байтал орой 23 цагийн үед цахим тоглоом хаах үеэр найз Дөлгөөн, Б.Мөнхбаяр нарыг авахаар цахим тоглоомын үүдэн ирээд байж байтал “Атар трейд” ХХК-ний ойролцоо эмэгтэй хүн орилох дуу гарахаар нь би Энхбаатар, Б.Мөнхбаяр, Дөлгөөн нарын хамт миний машинтай эмэгтэй хүн орилж байгаа газар очиход “Атар трейд” ХХК-ний ертөнцийн зүгээр зүүн талд манай сумын иргэн Бархасболд, Бямба-Очир, С.Мөнхбаяр нар согтуу Бархасболдын эхнэр Ууганаа нар байсан. Бид нарыг очиход Бархасболд, Бямба-Очир хоёр зодолдож цохилцож байсан ба С.Мөнхбаяр газар хэвтсэн байдалтай Бархасболдын эхнэр Ууганаа толгойн доороос нь барьчихсан нойлын цаас бариад “амандах цусаа гарга” гээд байж байсан. Энэ үед би Б.Мөнхбаярыг “Бархасболд, Бямба-Очир хоёрыг салга” гэж хэлсэн. Тэгсэн энэ хоёрыг салгаад Б.Мөнхбаяр буцаж над руу ирж байх үед Бархасболд, Бямба-Очир хоёр дахин зууралдаж зодолдсон ба салахгүй болохоор нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд С.Мөнхбаяр дээр очиход газар хэвтэж байсан. Намайг очиход С.Мөнхбаяр дээр Бархасболдын эхнэр Ууганаа, сувилагч Хулан хоёр ирчихсэн байсан. С.Мөнхбаяр цусандаа хахаад амьсгаа авч чадахгүй байсан. Юу болсон талаар Ууганаа, Хулан нараас асуухад “Мөнхбаярыг Бямба-Очир өшиглөсөн” гэж надад хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р ху/,

10.Гэрч З.Хулангийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 05 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг ‘‘Атар трейд”-ын байранд гэртээ унтаж байхад манай байрны гадаа хамт ажилладаг Ууганаа миний гар утас руу залгаад гадаа “Ууганаа хүн аллаа” гээд орилоод байхаар нь би гарсан. Би тухайн үед би гэртээ хүүхэдтэйгээ хоёулаа байсан учир ганцаараа байрны ертөнцийн зүгээр зүүн талд явж очиход С.Мөнхбаяр газар хэвтсэн Ууганаа хажууд нь босох гээд сууж байсан. Цаана нь Бархасболд, Бямба-Очир хоёр цаана нь байсан. Харанхуй байсан учир тэр хоёрыг хараагүй ба цаанаас нь Батрагчаа цагаан ачааны машинтай ирсэн. Ингээд Батрагчаа хэсэг хүмүүстэй ирээд Бархасболд, Бямба-Очир хоёрыг салгасан. Би тухайн үед ямар учиртай юунаас болоод зодоон хийсэн талаар хараагүй, мэдээгүй. Намайг ганцаараа гэрээс гарч ирэхэд С.Мөнхбаяр газар хэвтсэн, хажууд нь Уугаанаа суусан, Бархасболд, Бямба-Очир зодолдож байсан ба С.Мөнхбаярын зүүн нүд, зүүн талын хацар, уруул хэсэг хавдсан харагдаж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

11.Гэрч Ц.Дөлбадрахын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... Би 2018 оны 05 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед “Наран” хүнсний дэлгүүр дээр ажил төрлөө дуусгаад найз Батрагчаа, Энхбаатар нартай уулзаад сумын төвд байдаг цахим тоглоом дээр очоод тоглоод үлдсэн ба энэ үеэр Батрагчаа, Энхбаатар хоёр машинтай цахим тоглоомоос гараад явсан. Орой 23 цагийн үед Батрагчаа дэлгүүрээ хаагаад Энхбаатар тэр хоёр буцаж цахим тоглоом дээр ирсэн. Ингээд орой 23 цаг өнгөрөөд цахим тоглоом хаагаад бид нар гарахад “Атар трейд” ХХК-ний ойролцоо эмэгтэй хүн муухай орилоод байхаар нь Энхбаатар, Батрагчаа, Б.Мөнхбаяр бид дөрөв машинтай явж очиход цэцэрлэгийн ойролцоо “Атар трейд” ХХК-ний ертөнцийн зүгээр зүүн талд Бархасболд, Бямба-Очир, С.Мөнхбаяр нар согтуу Бархасболдын эхнэр Ууганаа нар байсан. Бид нарыг очиход Бархасболд, Бямба-Очир хоёр зодолдож цохилцож байсан ба С.Мөнхбаяр газар хэвтсэн байдалтай Бархасболдын эхнэр Ууганаа хажууд нь нойлын цаас бариад суучихсан байсан. Энэ үед Батрагчаа “Б.Мөнхбаярыг Бархасболд, Бямба-Очир хоёрыг салга” гэж хэлсэн. Тэгсэн энэ хоёрыг салгаад Б.Мөнхбаяр буцаж бид нар дээр ирсэн ба энэ үед Бархасболд, Бямба-Очир хоёр дахин зууралдаж зодолдсон ба салахгүй болохоор нь Батрагчаа тэр хоёрыг салгасан. Тэгээд Батрагчаа С.Мөнхбаяр дээр очсон. С.Мөнхбаяр газар хэвтэж байсан. С.Мөнхбаяр дээр Бархасболдын эхнэр Ууганаа, сувилагч Хулан хоёр ирчихсэн байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р ху/,

12.Гэрч Э.Ууганбаярын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед намайг найз Отгонцэцэгийн гэрт байхад найз залуу Бархасболд өөрийн цэнхэр өнгийн “Портер” машинтай, С.Мөнхбаяр жолоодон зүс харсан нэг залуугийн гурвуулаа ирээд намайг гэр лүү хүргэж өгөхөөр ирсэн ба бид дөрөв машинтай яваад засаг даргын тамгын газрын урд талын зогсоол ирээд байж байтал араас цагаан өнгийн ачааны тэрэгтэй хүн ирээд Бямба-Очир гэдэг залууг хүргэж өгсөн. Энэ үед Бархасболд, Мөнхбаяр нартай хамт машинд сууж байсан зүс харсан залуу гэр лүүгээ явсан. Машинаас Бямба-Очир буухдаа гартаа 1 шил архи барьчихсан бууж ирээд бид нарын машинд суусан. Ингээд Мөнхбаяр машин жолоодож “Атар трейд” ХХК-ний хойд талд ирээд зогсоод Бархасболд бид хоёрыг буугаад гэртээ орох гэтэл Бямба-Очир, Бархасболдын араас ирж цамцны захаас хоолойг нь боож заамдаж авсан. Энэ үед Бархасболд Бямба-Очирыг тавиулах гэж 1-2 удаа цохьсон. Тэгээд Бархасболд ухаан алдаж унах үед Мөнхбаяр Бямба-Очирыг салгаж авсан ба дахин Бямба-Очир Бархасболд руу дайрсан. Тэгээд мөн Мөнхбаярын цамцны захаас заамдаж боож ухаан алдуулан газар унагасан ба Мөнхбаярын нүүрэн тус газар өшиглөсөн. Тухайн үед харанхуй байсан учир хэдэн удаа цохьсоныг би сайн харж чадаагүй. Тэгээд удалгүй Хулан гэрээсээ гарч ирсэн ба энэ үед цагаан ачааны машинтай Батрагчаа, Энхбаатар 2-3 залуугийн хамт ирсэн. Тэгээд би З.Хулангийн гар утаснаас цагдаа руу ярьсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р ху/,

13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн № 199 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.С.Мөнхбаярын биед хамар ясны хугарал, зовхи, уруулд цус хуралт, цээж, бугалга, алга, өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт /хх-ийн 32-р ху/, 

13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №197 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Т.Барсболдын биед нүүрний салстад цус харвалт, зовхинд цус хуралт, хүзүү, дал, мөр, бугалганд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт /хх-ийн 39-р ху/, 

14. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №198 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Н.Бямба-Очирын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зовхинд цус хуралт, шүдний паалан эмтэрсэн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх  дүгнэлт, /хх-ийн 43–р ху/,

 

Шүүгдэгч Т.Бархасболдын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 88-р ху/, шүүгдэгч Н.Бямба-Очирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 86-р ху/,  шүүгдэгч Т.Бархасболдыг яллагдагчаар татах тогтоол, /хх 60-63-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 64-65-р ху/, шүүгдэгч Н.Бямба-Очирыг яллагдагчаар татах тогтоол, /хх 68-71-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 72-73-р ху/, шүүгдэгч, нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 73, 88, 92-р ху/, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 73, 88, 92-р ху/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 79-80-р ху/, шүүгдэгч Т.Бархасболдын ял шийтгүүлж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбар болон бусад баримт, /хх-ийн 90-102–р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 111-р ху/, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 112-113-р ху/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт,/хх-ийн116-117-р ху, хохирогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 118-119-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 120-121-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Бархасболд нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Атар трейд” ХХК-ны байрны орчим хохирогч Н.Бямба-Очирын нүүрний хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Бямба-Очир нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Атар трейд” ХХК-ны байрны орчим хохирогч Т.Бархасболдын нүүрний хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн С.Мөнхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нар болон хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байна.

Прокурорын газраас шүүгдэгч Н.Бямба-Очир, Т.Бархасболд нарыг дээрхи гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгч нарыг торгох  ялаар шийтгэх саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.        

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Бархасболдыг мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” шүүгдэгч Урианхан овогт Нармандахын Бямба-Очирыг мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д хэсэгт зааснаар Боржигон овогт Түвшинжаргалын Бархасболдыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Урианхан овогт Нармандахын Бямба-Очирыг 500 /таван зуун/ нэгжээр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бархасболд, шүүгдэгч Н.Бямба-Очир нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүрийн торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Бархасболд, ялтан Н.Бямба-Очир нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Бархасболд, шүүгдэгч Н.Бямба-Очир нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүхэд ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.   

6. Шүүгдэгч Т.Бархасболд, шүүгдэгч Н.Бямба-Очир нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН