Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ж-т холбогдох эрүүгийн 1838006490325 дугаар хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Ж-,

Шүүгдэгч Б.Ж- нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Тээлийн эх гэх газар иргэн П.Ч-зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ж- нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Тээлийн эх гэх газар иргэн П.Ч-тэй маргалдан улмаар түүний нүүр хэсэгт црхиж, өшиглөн, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт болон няцралт, баруун хацарт зулгаралт, хамар ясанд хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …2018 оны 08 дугаар сарын 20-нд Амарсайхан гэх хүний хүүхдийн үсний найранд сөн түшиж байсан юм. Тэр үед П.Ч- ахтай цуг архи ууж байсан. П.Ч- нь намайг гүйлгачин, пизда гээд нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би босч ирээд нүүр лүү нь баруун гараараа баруун нүдний орчим нэг удаа цохиод, залгуулаад нэг удаа өшиглөсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Хохирогч П.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Амарсайхан гэдэг хүний хүүхдийн үсний найр болж байхад Б.Ж-тай бага зэрэг маргалдсан. Тэгээд намайг сууж байхад босч ирээд баруун нүдний доод хэрэгт нэг удаа өшиглөсөн. Тэгж өшиглөхөөс бүр өмнө нь согтоод хачин зан гаргаад байхаар нь нэг удаа алгадаж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч Р.А-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: П.Ч-, Б.Ж- нар нь хоорондоо бага зэрэг маргалдаж байсан. Согтуу улсууд яг юунаас болоод яаж маргалдаж байсныг нь нарийн сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд барилцаад авсан байдалтай П.Ч-гийн баруун нүднийх нь доод хэсэг, хамраас нь цус гарч байхад нь би өөрөө очиж салгаж авсан... /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 420 дугаартай: 1.2 П.Ч-гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт болон няцралт, баруун хацарт зулгаралт, хамар ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хугацаандаа үүсгэгджээ. 4. П.Ч-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /ххийн 16 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хузаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Ж- нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Тээлийн эх гэх газар иргэн П.Ч-зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч П.Ч-, гэрч Р.Амарсайхан нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Ж- нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч П.Ч-д 150.000 төгрөг төлж, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 27 дугаар хуудас/,

Эрүүгийн 1838006490325 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838006490325 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР