2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/11254

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 12 02

191/ШШ2025/11254

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С байрлах, ******* ******* ******* ******* ******* БСБ /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/,

 

Хариуцагч: Б байрлах, ******* ТӨХК,

 

Хариуцагч: Ч байрлах, ******* ХХК /РД:/,

 

Хариуцагч: С байрлах, ХХК /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: эрчим хүчээр зох******* журмын дагуу хангахыг ******* ТӨХК-д даалгаж,

ХХК, ******* ХХК, ******* ХХК нь төвлөрсөн дулаан хангамжийн 4 дүгээр магистралын Юнит-385 төвийн ТК-415 дулааны шугамын 2 дугаар хэлхээнд ******* ******* ******* ******* барилгын дулааны шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоолгож, холбуулахыг ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч ,

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* БСБ нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан эрчим хүчээр зох******* журмын дагуу хангахыг даалгах, хариуцагч ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан ХХК, ******* ХХК, ******* ХХК нар нь төвлөрсөн дулаан хангамжийн 4 дүгээр магистралын Юнит-385 төвийн ТК-415 дулааны шугамын 2 дугаар хэлхээнд ******* ******* ******* ******* барилгын дулааны шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоолгож, холбуулахыг ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. ******* ******* ******* Их Сургууль 2004-2015 онуудад Их бүрэлдэхүүн ******* байсан бөгөөд 2016 оноос БСШУ Сайдын тушаалаар даасан ******* ******* болсон юм.

Их хичээлийн байр нь Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах А, Б гэсэн хоёр блокоос бүтдэг ба ******* Их Сургууль бие даан байгуулагдах үед Б блокийн байр нь тус сургуулийн хөрөнгө болж балансад бүртгэгдсэн.

Ингээд тус сургуулийн Б блокийн байрыг 2016 онд барьж дуусгаад ашиглалтад оруулах үед дулааны холболтын шугамыг тухайн нутаг дэвсгэрт ганцхан байрлаж байгаа Дулаан хангамжийн Unit-385 төв болон 4-р магистралын ТК 415 шугам-аас холбуулахгүй гэх маргаан үүссэн.

Тодруулбал, маргаан бүхий дулааны шугам нь СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт буюу ******* хотын төв цэгт байрлах бөгөөд дулаан хангамжийн Unit- 385 төв болон 4-р магистралын ТК 415 шугамаас өөр дулааны шугам байхгүй юм. Тиймээс ч сургуулийн барилгын дулааны шугамын техникийн нөхцөлийг төрийн эрх бүхий байгууллагууд уг шугамаас татаж авахаар зөвшөөрөл олгож барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.

Ер нь энэхүү дулааны шугам нь хотын төв цэгт байрладаг тул ойролцоох бүхий л хэрэглэгчдийг дулаанаар хангах үүрэг бүхий дэд станц болдог. Гэтэл барилга угсралтын ажил эхлэхээс өмнө болон дууссаны дараа барилгын шугам сүлжээний холболтын ажлын үед Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон 2012 оны 41/2012 тоот техникийн нөхцөл, 2014 оны 17/2014 тоот техникийн нөхцөл, 2016 оны №21/2016 тоот техникийн нөхцөл, түүнчлэн ТӨХК-аас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/1565 албан тоот, ТӨХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18/1640 албан тоотоор тус тус холболт хийхийг зөвшөөрсөн байдаг боловч гагцхүү Unit-385 төв болон 4-р магистралын ТК-415 шугамын өмчлөгч гэх ХХК нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж, нийтийн хэрэгцээ шаардлага бүхий дулааны шугамыг хувийн өмч тул хэн ч халдаж чадахгүй гэх байдлаар асуудалд хандаж, хэрэглэгчдэд тэгш бус хандах, компанийн блансад 685.747.210 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөөр бүртгэгдсэн гэх зэргээр үндэслэлгүй зүйлсээр дулаан хэрэглэгчийн хэвийн үйл ажиллагаа явуулахад удаа дараагийн хууль бус үйлдлээрээ саад болж байна.

Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэг, 30.1.11-д өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх... үүрэгтэй гэсэн зохицуулалтыг зөрчиж байна.

Ийнхүү дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас зөвхөн манай компанийн төдийгүй маргаан бүхий дулааны шугамд хамаарах нийт дулаан хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл тоомсорлож хуульд зааснаар зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий этгээд л зох******* журмын дагуу дулаан түгээн дамжуулах үйл ажиллагаа эрхлэх боломжтой байхад, ямар ч тусгай зөвшөөрөлгүй ХХК хэрэглэгчдийг хясан боогдуулах замаар ашиг олж буй нь шударга бус бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхийг зөрчиж, ******* улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрч*******тэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасантай нийцэхгүй байна.

Нэгтгэн дүгнэвэл Дулаан хангамжийн Unit-385 төв болон 4-р магистралын ТК 415 шугамаас нэхэмжлэгчийн дулааны шугамыг холбуулснаар дээр нэг бүрчлэн дурдсан Эрчим хүчний тухай хуульд заасан эрхүүд болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зох******* чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл бүрдэнэ.

Улмаар нэхэмжлэгч компанийн дулаанаар хангагдах эрх сэргээн тогтож, дулааны шугам сүлжээнд холбуулах эрх хувийн компанийн ашиг сонирхол бүхий үндэслэлгүй шийдвэрээс хамаарахгүй болж, Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон 2012 оны 41/2012 тоот техникийн нөхцөл, 2014 оны 17/2014 тоот техникийн нөхцөл, 2016 оны №21/2016 тоот техникийн нөхцөлийн дагуу дулаанаар хангагдах боломжтой болно.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн дулааны шугамыг холбуулснаар ******* дулааны сүлжээ ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэх юм.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-26-ны өдрийн 102/ШШ2017/02843 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018-01-08-ны өдрийн 136 дугаар магадлал, ******* дээд шүүхийн 2018-05-01-ний өдрийн 001/XT2018/00672 дугаар тогтоолоор ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны ТК-415 шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон ******* дулааны сүлжээ ТӨХК-ийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өмнөх байдалд сэргээхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэж манай сургуулийн дулааны шугамын хоолойг тастаж буулгахаар ажиллагааг хэрэгжүүлж байгаа ба ийнхүү тастаж буулгаснаар манай ******* нь дулааны эрчим хүчээр хангагдах боломжгүй болж нэхэмжлэгчийн стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах үндсэн эрх нь шууд зөрчигдөж улмаар хүйтний улиралд сургуулийн барилга бүхэлдээ хөлдөж, сургуулийн үйл ажиллагаа явагдах боломжгүй болно.

Тиймээс хариуцагч ХХК-д холбогдуулж Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасны дагуу өөрийн эзэмшлийн шугамаас нэхэмжлэгчийн шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоолгож, холбуулахыг даалгахаар шаардаж байгаа юм.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг ба хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх нь мөн зүйлийн 9.4.3-т заасан иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах үндсэн аргад хамаарах тул нэхэмжлэгчийн дулааны шугамыг өөрийн эзэмшлийн шугамд холбуулах үүргээ биелүүлэхийг хариуцагч ХХК-д даалгах шаардлагыг шүүхэд гаргах боломжтой ба энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болох хуулийн боломжтой юм.

Нөгөөтээгүүр хэрэглэгчийг дулаанаар хангах үүрэг бүхий ТӨХК нь энэхүү асуудал дээр дорвитой арга хэмжээг авахгүй байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан, хийн хангамжийн дүрмийн дагуу эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, 29.2-д Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно гэж заасан эрчим хүчээр хангагчийн үүргээ зөрчиж байна.

Тиймээс дулааны эрчим хүчээр зох******* журмын дагуу хангахыг ******* сүлжээ ТӨХК-д даалгаж, ХХК нь дулаан хангамжийн Unit- 385 төв болон 4-р магистралын ТК 415 шугамаас нэхэмжлэгчийн дулааны шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоож, холбохыг даалгаж өгнө үү гэв.

1.2. Барилгын эзэмшигч нь болохоор ******* ХХК байгаа юм. Харин ******* ХХК нь дулааны шугамын ашиглалт хамгаалалтыг хариуцсан компани гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад - ХХК гуравдагч этгээдээр оролцож байхдаа энэ нь манай компанийн өмч ашиглалт, үйлчилгэ болон дулааны цахилгаан түгээх төвтэй харьцаж байсан нь ******* ХХК гэсэн тайлбар өгсөн учир бид нарын хувьд эдгээр гурван компани бүгд хариуцагч юм байна гэж үзсэн. Мөн 2016 онд маргаан үүсээд явж байх хооронд - ХХК А, Б блокийг ******* ХХК-д худалдан борлуулсан нь улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар гарч байгаа тул хамтран хариуцах ёстой гэж үзэж байгаа. Техникийн нөхцөл байхгүй гэж яриад байгаа боловч анхнаасаа олгогдсон байсан. Бид нар хамтран ажиллах ажил гүйцэтгэх гэрээгээ өгсөн байгаа гэв.

 

2. Хариуцагч ******* ТӨХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. ******* ******* сургуулийн дулаан хангамжийн юнит-385 болон 4 дүгээр магистрал ТК-415 шугамаас дулаанаар хангах хүсэлт нь 2012, 2014, 2016 оны тухайн үеийн хүчин төгөлдөр Эрчим хүчний яамнаас зөвшөөрөл гаргасан - ХХК, ******* сургуулийн өргөтгөл барилга нь одоогийн ******* ******* сургуулийн барилга болсон. Техникийн нөхцөлийн дагуу манай байгууллага дулаан хангамжаар уг барилгыг хийж гүйцэтгэсэн. Нэгэнт барилга баригдсан улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон тул дахин техникийн нөхцөл гаргах боломжгүй. Дулаанаар хангасан, одоо ч хангаж явж байгаа. Төвлөрсөн дулаан хангамжийн дүрмээрээ хангах үүрэгтэй гэв.

 

3. Хариуцагч ******* ХХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

3.1. Манай компани иргэн болон ХХК-иас С хаягт орш******* бүхий сургалт, үйлчилгээний зориулалттай 17 давхар барилгын хэсгийг худалдан авсан юм. ******* компани ******* ******* ******* ХХК-тай ямарваа нэгэн үүрэг хүлээсэн гэрээний харилцаанд огт ороогүй бөгөөд бидэнд үүрэг хүлээлгэсэн хууль, эрх зүйн журамласан зохицуулалт болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байна.

******* дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01 өдрийн 001/ХТ2018/00672 дугаар тогтоолоор иргэн болон ХХК-ийн нэхэмжлэлтэй ТӨХК-д холбогдох хэргийг ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны ТК415 шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон ******* дулааны сүлжээ ТӨХК-ийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өмнөх байдалд сэргээхийг хариуцагч ******* дулааны сүлжээ ТӨХК-д даалгаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл ТӨХК ******* ******* сургуулийг дулааны эрчим хүчээр хангах нэрийдлээр бусдын өмч эд хөрөнгөд халдаж Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалсан иргэн, хуулийн этгээд өмч хөрөнгөтэй байх түүнийгээ эзэмш******* захиран зарцуулах үндсэн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж шийдвэрлэсэн байдаг.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ******* ******* ******* ХХК шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд саад учруулж шийдвэр гүйцэтгүүлэхгүй өнөөдрийг хүрсэн байна.

******* ******* ******* ХХК нь дээд шүүхийн дээрх тогтоолын үндэслэл болсон үйл баримтуудыг үгүйсгэх хүчингүйд тооцуулахаар захиргааны болон иргэний шүүхэд төрөл бүрээр нэхэмжлэл шаардлага гаргасан байдаг. Үүнд:

******* ******* сургуулийн нэхэмжлэлтэй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт (ТӨХ) холбогдох Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоолын ХХК, ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ТӨХ-ны 2011 оны 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж Нийслэлийн өмчийг ХХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох,

******* ******* сургуулийн нэхэмжлэлтэй Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох Комисст холбогдох 2012 оны №41/2012 дугаар техникийн нөхцөлийн ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2012 оны №17/2014 дугаар сунгалт техникийн нөхцөлийн ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

******* ******* сургуулийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах,

******* ******* сургуулийн нэхэмжлэлтэй ХХК болон ******* ТӨХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, дулааны шугам сүлжээгээр хангахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэний болон захиргааны шүүхэд гаргасныг бүгдийг нь гурван шатны шүүхээр тус тус хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

******* ******* *******д зох******* журмын дагуу техникийн нөхцөлөө аваад хөрөнгөө гаргаад дулааны асуудлаа шийдвэрлэх бүрэн боломжтой байсан байдаг. Гэтэл ингэлгүйгээр бусдын хөрөнгөд халдаж үндэслэлгүй хөрөнгөж******* зорилгоор үлэмж маргаан үүсгэж ирсэн нь харагддаг.

ТӨХК болон ХХК нарын хооронд байгуулсан Unit- 385 төв болон 4-р магистралын ТК415 шугамын гэрээгээр өмч хөрөнгө шилжүүлсэн, үнийг нь төлсөн буюу худалдах худалдана авах гэрээний харилцаа болохоос дулааны эрчим хүчээр хангах тусгай эрх үүсгэсэн харилцаа биш юм. Энэ байдлыг ******* дээд шүүхийн 2018 оны 672 дугаар тогтоолд тодорхой үнэлж дүгнэсэн байна.

Дээрх дулаан хангамжийн төв болон шугамд өргөтгөл шинэчлэлийн ажлыг иргэн ХХК-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ба 685,7 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр балансаас хасаж ХХК-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлсэн байдаг.

4-р магистрал шугам нь ТӨХК-ий эзэмшил өмчлөлийн шугам юм.

4-р магистрал шугамаас Unit385 дахин дамжуулах төв хүртэлх ТК415 шугам нь ХХК-ийн эзэмшил өмчлөл,

Unit385 дахин дамжуулах төв нь ХХК-ийн эзэмшил өмчлөл,

Unit385 төвөөс манай компанийн худалдан авсан барилга хүртэлх дулааны шугам нь 2-р хэлхээ юм.

4-р магистрал шугам, ТК415 шугам, Unit385 төв, 2-р хэлхээ шугамаар тус тус хэрэглэгчид нийлүүлэгдэх дулааны эрчим хүч, уур ус нь ТӨХК-ий бүтээгдэхүүн юм.

Гэтэл ******* ******* ******* нь 2016 оны 11 дүгээр сард манай барилга руу орсон 2 дугаар хэлхээний шугамыг тасалж огтолж өөрийгөө дулаанаар хангасан байдаг. Ингэснээр манай барилгын дулаан доголдож одоог хүртэл гэрээнд заасан тоо хэмжээ, чанараар дулааны эрчим хүчээр хангагдахгүй манай эрх ашиг хохирч байгаа болно.

Нэхэмжлэгч ямар хуульд заасан ямар эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж үзэж түүнийгээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж буй нь маш тодорхойгүй бөгөөд ******* ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн аливаа тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болно.

3.2. Барилгын өмчлөгч байснаар дулааны шугам сүлжээгээр хангах үүрэг байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч ******* ХХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм -ийн 2.2 дахь хэсэгт Иргэн, хуулийн этгээд дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулахаас өмнө дараах шаардлагыг хангасан байна гээд 2.2.1 дэх хэсэгт: олгогдсон техникийн нөхцөлийн шаардлагыг хангасан байх хэмээн тус тус заасны дагуу олгогдсон хүчин төгөлдөр техникийн нөхцөлийн дагуу тавигдсан шаардлага дээр үндэслэн хангагч байгууллагатай дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулах хуулийн шаардлагатай. Гэтэл хариуцагч байгууллага болон ******* дулааны сүлжээ TӨXК нарын хооронд байгуулсан 2023 оны 09 сарын 13 өдрийн №4508 тоот Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулах үндэслэл болсон 2016 оны 5-р сарын 31-ний өдрийн хурлаар хариуцагч байгууллагад олгосон 21/2016 сунгалт гэх техникийн нөхцөлийг Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сард хүчингүй болгосон талаарх уг баримтыг ******* ******* Дээд шүүх, ******* ******* Дээд шүүхийн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн 001/XT2018/00672 дугаар тогтоолоор тогтоосон байна.

Уг хүчин төгөлдөр бус техникийн нөхцөлд дурдагдаж буй хариуцагч байгууллагын дулааны эрчим хүчээр холбогдох холболтын цэгийг 4-р магистрал, ТК-415 шугам хэмээн тогтоосон бөгөөд тус шугам сүлжээ нь тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдаад буй ХХК-н хувийн өмчлөлийн шугам сүлжээ болно.

Түүнчлэн Барилгын тухай хуулийн 12.1.1, 23.2 дахь хэсэгт тус тус зааснаар зох******* журмын дагуу олгосон техникийн нөхцөлийг үндэслэн барилгын зураг төслийг боловсруулж Барилгын тухай хуулийн 28.2-т заасан барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахад уг техникийн нөхцөлийг хавсаргах шаардлагатай. Гэтэл хариуцагч байгууллага барилга угсралтын ажлыг 2012 онд эхлүүлэхдээ техникийн нөхцөл авалгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн нөхцөл байдал үүссэн байж магадгүй байна.

Дээрх нөхцөлөөс нэхэмжлэгч болон ******* дулааны сүлжээ ТӨХК нарын хооронд байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4508 тоот хангагч хэрэглэгчийн хооронд эрчим хүчээр хангах тухай гэрээ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм-ийн 2.2 дахь хэсгийг зөрчсөн тул Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгчид хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэргийг хэрэгсэхгүй болгох гэж заасан байгаа. Зөвшөөрөл авах юм байна гэдэг зүйл маш тодорхой харагддаг. Нэхэмжлэгчийн хариу тайлбарт дурдсанаар техникийн нөхцөл хугацаатай байгаа хугацаандаа хийгээгүй бол хүчингүй болно шүү гэж маш тодорхой заасан байгаа гэв.

 

5. Хариуцагч ХХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

5.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаж буй СБД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit N-385 төв болон 4 дүгээр магистралын салаа ТК415 шугам нь ХХК-ийн өмч бөгөөд бид 2012 оны 05 сарын 08-ны өдөр ТӨХК-тай байгуулсан 2012/03 дугаартай Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах гэрээгээр зох******* ёсоор төлбөрийг төлж хууль ёсны өмчлөгч болсон юм. Энэ талаар ******* дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 289 дугаар тогтоол гарсан ба манай компанийн тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг баталгаажуулсан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сард тус 2 дугаар хэлхээний шугамыг тасалж, өөрийн барилгыг дураараа дулаанаар хангасан бөгөөд ингэснээр 20/2 тоот барилгын дулаан доголдож, гэрээнд заасан тоо хэмжээ, чанараар дулааны эрчим хүчээр хангагдахгүй бидний эрх ашиг хохирсоор байгаа юм. Маргаж буй асуудлаар дараах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гарсан байдаг.

******* дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 001/XT2018/00672 дугаар тогтоолоор иргэн болон ХХК-ийн нэхэмжлэлтэй ТӨХК-д холбогдох хэргийг ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны ТК415 шугамын 2 дугаар хэлхээг таслан ******* ******* *******тай холбосон ТӨХК-ийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өмнөх байдалд сэргээхийг хариуцагч ТӨХК-д даалгаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

******* дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 289 дугаар тогтоолоор ******* ******* сургуулийн нэхэмжлэлтэй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэргийг Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоолын ХХК, констракшн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ТӨХ-ны 2011 оны 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж нийслэлийн өмчийг ХХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар АХБ-ны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК415 халаалтын цогц төхөөрөмжийг зох******* журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгах, TK415 халаалтын цогц төхөөрөмжийг зох******* журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, манай компанийн шүүхийн шийдвэрийн дагуу өмч хөрөнгөө эзэмш*******, ашиглах эрх ашгийг хөндөж, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсаар байгаа юм.

ХХК нь Unit 385 төв болон 4-р магистралын ТК415 шугамын хууль ёсны өмчлөгч бөгөөд Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгч болохоос аливаа этгээдийн өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс холбох үүрэг хүлээсэн тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Техникийн нөхцөлөө аваагүй байгаа учраас манайх дулаанаар хангах үүрэггүй гэж үзэж байна гэв.

 

6. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргасан. Үүнд:

6.1. ******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх 6/

6.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх 7/

6.3. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1-р хх 8, 3-р хх 65/

6.4. ******* ******* Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.05.16-ны өдрийн 001/ХТ2019/00705 дугаар тогтоол /1-р хх 9-14/

6.5. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.19-ний өдрийн 181/ШТ2019/00321 дугаар тогтоол /1-р хх 15-17/

6.6. ******* ******* Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.07.20-ны өдрийн 289 дугаар тогтоол /1-р хх 18-24/

6.7. ******* ******* Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.05.01-ний өдрийн 001/ХТ2018/00672 дугаар тогтоол /1-р хх 25-30/

6.8. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.22-ны өдрийн 181/ШЗ2019/09324 дугаар шүүгчийн захирамж /1-р хх 31-34/

6.9. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.28-ны өдрийн 181/ШЗ2020/10980 дугаар шүүгчийн захирамж /1-р хх 35-37/

6.10. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.03-ны өдрийн 181/ШЗ2021/05083 дугаар шүүгчийн захирамж /1-р хх 38-42/

6.11. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020.10.06-ны өдрийн Б/1228 дугаар албан бичиг /1-р хх 43/

6.12. Итгэмжлэл /1-р хх 44, 2-р хх 138/

6.13. 2012.10.10-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 8-р хороо, ******* өргөтгөлийн Б блокын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх 68-72/

6.14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.06-ны өдрийн 128/ШШ2018/0082 дугаар шийдвэр /3-р хх 136-149/

6.15. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2019.09.11-ний өдрийн №01119-2017/00376 дугаар гэрээ, кадастрын зураг /3-р хх 171-174/

6.16. Иргэний газар эзэмш******* эрхийн гэрчилгээ /3-р хх 175/.

 

7. Хариуцагч ******* ТӨХК-иас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргасан. Үүнд:

7.1. Итгэмжлэл /1-р хх 48, 248, 2-р хх 156, 187, 211/.

 

8. Хариуцагч ХХК-иас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргасан. Үүнд:

8.1. Итгэмжлэл /1-р хх 54, 2-р хх 171/

8.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх 55/

8.3. Хариу тайлбар /2-р хх 176-177, 3-р хх 176-177/

8.4. Эрчим хүчний яамны 2016.12.01-ний өдрийн 3/3100 дугаар албан бичиг /3-р хх 100/.

 

9. Хариуцагч ******* ХХК-иас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргасан. Үүнд:

9.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх 18/

9.2. Итгэмжлэл /2-р хх 19, 98, 137/

9.3. Хариу тайлбар /2-р хх 35-37/

9.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.06-ны өдрийн 128/ШШ2020/0106 дугаар шийдвэр /2-р хх 68-79/

9.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.29-ний өдрийн 289 дүгээр магадлал /2-р хх 80-84/

9.6. ******* ******* Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.07.20-ны өдрийн 289 дугаар тогтоол /2-р хх 85-88/.

 

10. Хариуцагч ******* ХХК-иас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргасан. Үүнд:

10.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх 208/

10.2. ХХК-ийн ерөнхий захирлын 2013.06.30-ны өдрийн 31/13 дугаар тушаал /2-р хх 209/

10.3. Хариу тайлбар /3-р хх 61-62/.

 

11. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр:

Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс С дугаартай барилгын өмчлөгчийн талаарх баримтыг,

******* ХХК-иас ******* ХХК болон ХХК нарын байгуулсан 2018.12.01-ний өдрийн 04/2018 дугаар хамтран ажиллах гэрээ, ТӨХК болон ХХК нарын үйлдсэн Тоног төхөөрөмж шилжүүлэх акт, түүний хавсралт, ТӨХК болон ХХК нарын байгуулсан Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай 2012.05.08-ны өдрийн 2012/03 дугаар гэрээ, 2011.10.25-ны өдрийн 2011/194 дугаар гэрээ, ******* ХХК-ийн 2018.04.03-ны өдрийн 153/2018 дугаар, 2018.09.13-ны өдрийн 196/2018 дугаар албан бичиг, ТӨХК болон ******* ХХК-ийн баталсан ******* ХХК-ийн 2018-2019 оны дулааны гэрээний хавсралтыг,

******* ТӨХК-иас дулаан хангамжийн Unit-385 төв болон 4 дүгээр магистралын ТК415 шугамын заагийн зургийг,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх шүүхийн тусгай архиваас Техникийн нөхцөл №41/2012, Техникийн нөхцөл №17/2014 сунгалт, Техникийн нөхцөл №21/2016 сунгалт, Техникийн нөхцөл №17/2014 сунгалт зэргийг нотлох баримтаар гаргуулсан.

Мөн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, дулаан хангамжийн Unit N-385 төв болон 4 дүгээр магистралын салаа ТК415 шугамын байршил, ******* ******* ******* Их барилгын дулааны шугамын байршилд үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн. /1-р хх 93-241, 2-р хх 111-121, 130-132, 245-246, 3-р хх 32-57, 59-60, 3-р хх 151-160/

 

Хариуцагч ХХК-ийн хүсэлтээр:

Нэхэмжлэгчээс Техникийн нөхцөл №21/2016 сунгалт, ТӨЗГ болон ******* ******* ******* Их Сургууль нарын байгуулсан 2023.09.13-ны өдрийн 4598 дугаар Хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээг нотлох баримтаар гаргуулсан. /2-р хх 214-220/

 

Хариуцагч ******* ХХК-ийн хүсэлтээр:

Эрчим Хүчний Яамнаас Хэрэглэгчдийг төвлөрсөн дулааны сүлжээнд холбох техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн 2016.11.24-ний өдрийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулсан. /3-р хх 89-93/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* Их Сургууль БСБ-н хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* ТӨХК, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч ******* ******* ******* Их Сургууль БСБ нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд эрчим хүчээр зох******* журмын дагуу хангахыг ******* дулааны сүлжээ ТӨХК-д даалгах, дулаан хангамжийн 4 дүгээр магистралын ТК415 шугамаас нэхэмжлэгчийн дулааны шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоолгож, холбуулахыг ХХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК-ийг ******* ХХК-иар сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

 

1.2. Шүүхээс ХХК-ийн гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангаж тус шүүхийн шүүгчийн 2023.11.29-ний өдрийн 181/ШЗ2023/20123 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан.

 

1.3. Нэхэмжлэгчээс 2025.03.07-ны өдөр хамтран хариуцагчаар ******* ХХК-ийг, 2025.10.14-ний өдөр ХХК-ийг тус тус хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаснаар ******* ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нар хариуцагчаар оролцох болсон.

 

Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар эрчим хүчээр зох******* журмын дагуу хангахыг ******* дулааны сүлжээ ТӨХК-д даалгаж,

ХХК, ******* ХХК, ******* ХХК нь төвлөрсөн дулаан хангамжийн 4 дүгээр магистралын Юнит-385 төвийн ТК-415 дулааны шугамын 2 дугаар хэлхээнд ******* ******* ******* ******* барилгын дулааны шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоолгож, холбуулахыг ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт даалгах гэж тодорхойлсон.

 

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: С тоот хаягт байрлах манай сургуулийн барилгад дулаан хангамжийн Unit- 385 төв болон 4-р магистралын ТК 415 шугамаас дулааныг татах техникийн нөхцөлийг төрийн эрх бүхий байгууллагууд олгосон.

Гэтэд Unit-385 төв болон 4-р магистралын ТК-415 шугамын өмчлөгч гэх ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэг, 30.1.11-д өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх... үүрэгтэй гэсэн зохицуулалтыг зөрчиж байна.

******* ХХК нь С тоот хаягт байрлах барилгыг өмчилж байгаа. Харин ******* ХХК нь дулааны шугамын ашиглалт хамгаалалтыг хариуцаж байгаа учир хамтран хариуцах ёстой.

Хэрэглэгчийг дулаанаар хангах үүрэг бүхий ******* ТӨХК нь энэхүү асуудал дээр дорвитой арга хэмжээг авахгүй байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан, хийн хангамжийн дүрмийн дагуу эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, 29.2-д Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно гэж заасан эрчим хүчээр хангагчийн үүргээ зөрчиж байна. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагч ******* ТӨХК нь нэхэмжлэгчийг дулаанаар хангаж байгаа гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

4. Хариуцагч ******* ХХК нь манайх дулааны шугам сүлжээнд холбох үүрэг хүлээсэн этгээд биш гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

5. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэгч нь шугам сүлжээ өмчлөгчөөс зөвшөөрөл авч, техникийн нөхцөл авах учиртай. Техникийн нөхцөл аваагүй байгаа учраас Эрчим хүчний тухай хуулиар дулаанаар хангах боломжгүй, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

6. Хариуцагч ХХК нь нэхэмжлэгчийн барилгад олгосон 21/2016 сунгалт гэх техникийн нөхцөлийг Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сард хүчингүй болгосон. Техникийн нөхцөлгүй барилгыг дулаанаар хангах үүрэггүй, энэ нь ******* ******* Дээд шүүхийн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн 001/XT2018/00672 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02843 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 136 дугаар магадлал, ******* ******* Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.05.01-ний өдрийн 001/ХТ2018/00672 дугаар тогтоолоор ХХК, нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* дулааны сүлжээ ТӨХК-д холбогдох, дулааны шугамаас холболт хийсэн хууль бус үйлдлийг зогсоож, эрх зөрч*******өөс өмнөх байдлыг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.

Тус иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ******* ******* ******* Их Сургууль БСБ оролцсон байна. /1-р хх 25-30, https://shuukh.mn/single_case/72130?daterange=2017-10-26%20-%202017-10-26&id=1&court_cat=1&bb=1, https://shuukh.mn/single_case/22426?start_date=&end_date=&id=2&court_cat=1&bb=1/

 

******* ******* дээд шүүхийн дээрх шийдвэрээр:

ХХК нь ******* дулааны сүлжээ ТӨХК-тай 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах 2012/03 тоот гэрээ байгуулж, С нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit-385 төв болон 4-р магистралын ТК 415 шугамыг 85 500 000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон,

Дулаан хангамжийн Unit-385 төвийг ХХК болон ХХК хүчин чадлыг өргөтгөж, С хорооны нутаг дэвсгэрт эрчим хүчний шинэ боломжийг бий болгосон ба Эрчим хүчний газар 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ХХК-ийн нэр дээр 41/2012 тоот техникийн нөхцөлийг олгож, 2014 онд нэг удаа сунгасан байна. Энэхүү техникийн нөхцөлд хэрэглэгчээр ХХК, ******* сургуулийн өргөтгөлийн барилга гэж заасан,

ХХК-ийн 2012, 2014 оны техникийн нөхцөлийн хэрэглэгчийн нэрийг өөрчилж, ХХК болон ухааны ******* сургуулийн өргөтгөлийн барилга байсныг ХХК болон ******* ******* ******* болгосон 2016 оны 05 дугаар сарын техникийн нөхцөлийг Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сард хүчингүй болгож, хуучин буюу ХХК, ухааны ******* сургуулийн өргөтгөлийн барилга гэсэн хэрэглэгчтэй техникийн нөхцөл хүчинтэй үлдсэн,

******* Их ******* нь дулааны холболтын дээрх ажиллагаанд зардал гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй, шугамын өмчлөгч ХХК-иас зөвшөөрөл аваагүй, ******* дулааны сүлжээ ТӨХК нь ХХК-иас зөвшөөрөл аваагүй, 2016 оны техникийн нөхцөлийг үндэслэсэн 2016 оны 11 дүгээр сард ХХК-ийн өмчлөлийн ТК 415 шугам болон 2-р хэлхээний шугамыг таслан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс ******* ******* сургуулийг уг шугамаас дулаанаар хангасан үйл баримтыг дүгнэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

 

7.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0106 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 289 дүгээр магадлал,

******* ******* Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.07.20-ны өдрийн 289 дугаар тогтоолоор ******* ******* ******* Их Сургууль БСБ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан үр ашгийн төсөл-ийн хүрээнд бий болсон, төрийн өмчийн бус хуулийн этгээдэд шилжүүлэх хөрөнгийн жагсаалтын ХХК болон констракшн ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын нэгдүгээр хавсралтаар Нийслэлийн өмчид шилжүүлсэн Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг ХХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зох******* журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгаж, Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмж-ийг зох******* журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /2-р хх 68-88/

 

Тодруулбал ХХК-ийн ******* дулааны сүлжээ ТӨХК-тай 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах 2012/03 тоот гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. /2-р хх 113-115, 118-119/

 

8. Дээрх шүүхийн шийдвэрүүд гарснаас хойш С нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit-385 халаалтын цогц төхөөрөмж болон 4-р магистралын ТК415 салаа шугамын өмчлөгч өөрчлөгдөөгүй талаар ХХК тайлбарласан бөгөөд талуудаас маргаагүй.

 

******* ТӨҮГ болон ХХК, ******* ТӨҮГ болон ХХК нар тус тус 2015 онд дулааны эзэмшлийн заагийг баталсан байх ба үүнээс хойш дахин заагийн зургийг шинэчлэн батлаагүй байна. /3-р хх 59-60/

 

9. Их ******* ******* нь ХХК-тай 2012.10.10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо Их өргөтгөлийн Б Блокын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээгээр С хороонд Их эзэмшлийн газар өргөтгөлийн барилга төслийн Б блокийн 7364.49 м.кв талбай бүхий барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, үнэ хөлсийг төлөх харилцааг зохицуулсан байна. /3-р хх 68-72/

 

Дээрх барилга баригдаж, ашиглалтад орсон байх бөгөөд ******* ******* ******* Их Сургууль БСБ 4403.93 м.кв боловсрол, сургалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037428 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр,

мөн С дугаартай барилгын зоорь, 10-17 давхар бүхэлдээ, 1-9 давхрын зарим хэсэг 4667 м.кв талбайтай сургалт, боловсрол үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* ХХК болох нь Сүхбатаар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар тус тус тогтоогдож байна. / 1-р хх 8, 94, 175/

 

Дээрх нэхэмжлэгчийн өмчлөлийн барилга нь ухааны ******* сургуулийн өргөтгөлийн Б блок, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн барилга нь өргөтгөлийн А блок бөгөөд энэхүү өргөтгөлийн хоёр блок барилга нь зэрэгцэн байрладаг, дулааны хэрэглээнд холбох Техникийн нөхцөлийг хамтад нь олгосон буюу нэг техникийн нөхцөлтэй байна.

 

Учир нь Эрчим хүчний газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцэж №41/2012 дугаар Техникийн нөхцөлийг ХХК, ухааны ******* сургуулийн өргөтгөлийн барилгад олгосон байна.

Техникийн нөхцөлд холболтын цэгийг 4-р магистрал, ТК-415-ын салаа шугамыг тооцон өргөтгөх, 415-ын ХЦТ-ийн 2-р хэлхээнээс холбох гэжээ.

 

Техникийн нөхцөлийн гадна дулааны шугамын байгуулалтын зурагт шинээр төлөвлөж буй барилгыг 1 дугаараар тэмдэглэсэн байх бөгөөд үүнд ******* ******* ******* Их Сургууль БСБ болон ******* ХХК-ийн барилгууд аль аль нь хамаарч байна. /3-р хх 151-154/

 

Өөрөөр хэлбэл техникийн нөхцөлийг өргөтгөлийн А, Б блок барилгыг бүхэлд нь дулааны хэрэглээнд холбохоор олгосон байна.

 

Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комиссын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцэж №41/2012 дугаар Техникийн нөхцөлийг сунгаж №17/2014 сунгалт техникийн нөхцөл олгосон байна. /3-р хх 155-156/

 

Мөн Техникийн нөхцөл олгох комиссын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцэж Техникийн нөхцөлийг 21/2016 тоотоор сунгасан байна.

 

Тус сунгалтад хэрэглэгчийн нэр ******* *******, барилгын мэдээлэл ХХК, ухааны ******* сургуулийн өргөтгөлийн барилга гэжээ. /3-р хх 157-159/

 

Гэвч 21/2016 сунгалт техникийн нөхцөлийг хүчингүй болгож, хуучин буюу ХХК, ухааны ******* сургуулийн өргөтгөлийн барилга гэсэн хэрэглэгчтэй техникийн нөхцөл хүчинтэй үлдсэн болох нь Хэрэглэгчдийг төвлөрсөн дулааны сүлжээнд холбох техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2016/07 дугаар тэмдэглэлээр нотлогдож байна.

Тус тэмдэглэлд:

10-р асуудал: : 2012 онд гарсан техникийн нөхцөл нь ХХК, ухааны ******* сургуулийн 2 барилгад нэг техникийн нөхцөл өгсөн бөгөөд ХХК-ийн барилга дуусаад *******энх ачааллаар нь дулаанд холбогдсон болохоор сунгуулах шаардлагагүй гэж байгаа юм.

: 2012 онд олгосон техникийн нөхцөл болон 2014 онд сунгасан техникийн нөхцөлд дундаа нэгдсэн дулаан дамжуулах төв бариад 2 блок барилгыг дулаанаар хангахаар заасан, ачааллын хувьд олгосон хэмжээнд уг 2 барилгын ачаалал багтаж байгаа. Харин 2016 оны техникийн нөхцөлийн хувьд нэр өөрчлөгдсөн боловч доторх техникийн шаардлагууд нь ижил байна.

: ******* дулааны сүлжээ ТӨХК-ийн хувьд техникийн асуудал нь болж байна. Олгогдсон техникийн ачаалалд уг барилгуудын ачаалал багтаж байна. Техникийн нөхцөлийн асуудлаар ХХК-аас гадна ******* ******* ******* олон удаа гомдол гаргаж байгаа бид нэршлийн хувьд зөв гаргалгаа гаргаж өгөх хэрэгтэй байна.

: ХХК-аас ирүүлсэн бичигт ******* сургуулийн дулааны эх үүсвэрийг өөр шугамаас хангаж болохгүй юм уу гэсэн байна.

: Техникийн боломжтой газар нь 4 магистрал шугам буюу одоо олгогдсон техникийн нөхцөлийн шийдэл юм. 1-р магистрал шугам Засгийн Газрын ордны баруун талаар байгаа учраас боломжгүй.

: ХХК-ийн ирүүлсэн хүсэлтээр шийднэ гэвэл уг техникийн нөхцөлийн техникийн шийдэл бүхэлдээ хүчингүй болох гээд байна.

Тэгэхлээр ******* ******* нэрийг хүчингүй болгож анхны техникийн нөхцөлийн дагуу хуучин нэрийг сэргээж өгье.

Шийдвэрлэсэн нь:

10-р асуудал: ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 161/16 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 160/16 тоот бичгүүдээр ******* ******* сургуулийн нэрээр гарсан 21/2016 тоот техникийн нөхцөлийн сунгалтыг хүчингүй болгох тухай албан тоотыг судлан үзээд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21/2016 тоот техникийн нөхцөлийн ******* ******* нэрийг хүчингүй болгож анхны олгосон 41/2012 дугаар бүхий техникийн нөхцөлийн ХХК, ухааны ******* сургуулийн өргөтгөлийн барилга нэрээр хүчинтэй болохыг тодорхойлон уг газруудад албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэв гэжээ. /3-р хх 89-93/

 

Тус шийдвэрийг ******* ******* Эрчим Хүчний Яамнаас 2016.12.01-ний өдрийн 3/3100 дугаар албан бичгээр ХХК-д мэдэгдсэн байна. /3-р хх 100/

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн барилгын дулааны эх үүсвэрийг 4-р магистрал, ТК-415-ын салаа шугамыг тооцон өргөтгөх, 415-ын ХЦТ-ийн 2-р хэлхээнээс холбохоор олгогдсон №41/2012, №17/2014 сунгалт техникийн нөхцөлүүд хүчинтэй, техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар техникийн шийдлийг өөрчлөөгүй, дулааны эх үүсвэрийг өөр шугамаас хангах боломжгүй болох нь тогтоогдож байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хэрэглэгч нь дараах үүрэгтэй,

30.1.10-т түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах,

Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.21-т Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх заалтыг тус тус мөрдөж өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах, өөрийн шугамаас хэрэглэгч холбох үйл ажиллагаанаас ашиг олох зорилгоор бизнес үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

 

Дээрх хууль болон дүрэмд заасны дагуу ХХК нь хангагч байгууллагаас техникийн нөхцөл авсан хэрэглэгчийг өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд холбуулах үүргийг хүлээсэн байх тул төвлөрсөн дулаан хангамжийн 4 дүгээр магистралын Юнит-385 төвийн ТК-415 дулааны шугамын 2 дугаар хэлхээнд ******* ******* ******* Их барилгын дулааны шугамыг холбуулахыг ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Харин төвлөрсөн дулаан хангамжийн 4 дүгээр магистралын Юнит-385 төвийн ТК-415 дулааны шугамын 2 дугаар хэлхээнд ******* ******* ******* ******* барилгын дулааны шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоолгох нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус дулааны шугамд холбуулахыг даалгах шаардлагын үндэслэл байна гэж үзэв. 

 

10. Нэхэмжлэгчийн дулааны эрчим хүчээр зох******* журмын дагуу хангахыг ******* дулааны сүлжээ ТӨХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

******* дулааны сүлжээ ТӨХК нь 2016 оны 11 дүгээр сард ХХК-ний өмчлөлийн ТК 415 шугам болон 2-р хэлхээний шугамыг таслан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс ******* ******* сургуулийг уг шугамаас дулаанаар хангасан үйл баримт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

 

Мөн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр дээрх шугамд холбогдсон байдал хэвээр байгаа нь тогтоогдсон. /3-р хх 32-57/

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2020.10.06-ны өдрийн Б/1228 дугаар албан бичигт ... Эрчим хүчний яамнаас 2012 онд 41/2012 дугаартай техникийн нөхцөлийг ХХК-ийн нэр дээр ухааны ******* сургуулийн өргөтгөлийн барилгад олгосон байдаг. Мөн техникийн нөхцөл олгогч /Эрчим хүчний яам/-аас ухааны ******* *******, ******* ******* сургуулийн барилгын гадна дулааны холболтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэсэн болохыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/2587 тоот албан бичигтээ тодорхой дурдсан байсан ... танай сургуулийг дулааны эрчим хүчээр хязгаарлахгүй байхыг ******* дулааны сүлжээ ТӨХК-д мэдэгдсэн байдаг. Тус компаниас танай сургуулийг дулааны эрчим хүчээр хязгаарлах асуудлаар Хороонд ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй бөгөөд 2020-2021 оны халаалтын улиралд танай сургуулийг дулааны эрчим хүчээр хангах 4598 дугаартай гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан байгааг үүгээр мэдэгдэж байна гэж дурдсан байна. /1-р хх 43/

 

******* ТӨХК нь 2023.09.13-ны өдрийн 4598 дугаар Хангагч-Хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээг ******* ******* ******* Их Сургууль БСБ-тай байгуулж, тус сургуулийн барилгыг дулааны эрчим хүчээр хангаж байна. /2-р хх 215-220/

 

Өөрөөр хэлбэл ******* дулааны сүлжээ ТӨХК-иас нэхэмжлэгчийн дулааны эрчим хүчийг хязгаарласан үйл баримт тогтоогдохгүй байх холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

11. ******* ХХК болон ХХК нар нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 04/2018 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулж, ******* ХХК нь С байрлах ХХК-ийн эзэмшлийн барьж ашиглалтад оруулсан зочид буудлын зориулалттай 4 давхар 17 давхар өргөтгөлийн байрнуудын гадна дотор инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, тоноглолын ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад хамтран ажиллах үүрэг хүлээсэн байна. /2-р хх 112/

 

Мөн хариуцагч ******* ХХК-ийн С дугаартай барилгад дулаан хангамжийн 4-р магистрал ТК-415 Юнит-385 төв байрладаггүй, ХХК-ийн зочид буудлын барилгын в1 давхарт байрладаг болох нь техникийн нөхцөл, үзлэг хийсэн тэмдэглэл, дулааны шугам эзэмшлийн заагийн зураг зэргээр тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл ******* ХХК болон ******* ХХК нь дулааны шугам сүлжээ өмчлөгч этгээд биш байх тул эдгээр хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан төвлөрсөн дулаан хангамжийн 4 дүгээр магистралын Юнит-385 төвийн ТК-415 дулааны шугамын 2 дугаар хэлхээнд ******* ******* ******* Их барилгын дулааны шугамыг холбуулахыг ХХК-д даалгаж, тус шаардлагаас хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт холбогдох хэсгийг болон ******* дулааны сүлжээ ТӨХК-д холбогдох дулааны эрчим хүчээр зох******* журмын дагуу хангахыг даалгаж тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* Сургууль БСБ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА