| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0180/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2018-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 186
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Энхбаатар
Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Саруулболд, шүүгдэгч Хулуут овогт Чойсүрэнжавын Мөнгөнсүх нарт холбогдох 18310000000174 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа Монгол Улсын харьяат, 1992 оны 07 дугаар сарын 17-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 21 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Боржигон овогт Ганболдын Саруулболд /РД:МА92071719/
Үндсэн захиргаа Монгол Улсын харьяат, 1988 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ам бүл 3, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг, 20 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Хулуут овогт Чойсүрэнжавын Мөнгөнсүх /РД:МЭ88091751/
Шүүгдэгч Г.Саруулболд нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний орой Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг “Аптан Плаза” гэх байрны гадна талд Ч.Менгөнсүхийн эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ч.Мөнгөнсүх нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний орой Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг “Аптан Плаза” гэх байрны гадна талд Г.Саруулболдын эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Г.Саруулболдын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ... 2018 оны 08 дугаар сарын 11-ний орой 21-22 цагийн хооронд би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Алтанплаза” гэх газарт түрээсийн байранд байдаг өөрийн найз болох Пүрэвнямын гэрт бид хоёр хамт очсон юмаа. Ингэж байтал Пүрэвнямтай хамт ажилдаг гэх нэг залуу аймгаас тэднийд ирсэн. Тэгээд Пүрэвнямын гэрт ороход тэр залуу ба Ч. Мөнгөнсүх нь нэг шил “Соёрхол” нэртэй 75 грамын архи авч ирсэн, түүнийг нь бид гурав хувааж уусан. Ингэж байгаад Ч.Мөнгөнсүх бид хоёр хооронд маргалдаж Пүрэвнямын гэрээс бид гурав гарсан. Тэгээд Алтанплазаас баруун хойшоо 200 мм газар яваад дахин Мөнгөнсүх бид хоёр маргалдаж улмаар харилцан зодолдсон юм. Энэ үед Мөнгөнсүх намайг эхэлж миний толгой руу гараараа цохиж авахад би газарт унасан. Тэгтэл Мөнгөнсүх нь миний толгой руу хөлөөрөө 2 удаа өшиглөж авсан. Мөн миний нүүр, булчин хэсэг рүү гараараа цохиж авсан. Тэгээд би Мөнгөнсүхийг түлхэж биеэсээ холдуулж байгаад газраас чулуу авч Мөнгөнсүхийн толгойн тус газар луу шидсэн. Тэгтэл миний шидсэн чулуу Мөнгөнсүхийн толгойны ар талыг цохисон. Ингээд би Аптанплазагийн үүдэнд ирээд сууж байтал манай сумын цагдаа ирсэн. Тэгээд сумын эмнэлэг дээр очиход Мөнгөнсүх гэх залуу толгойдоо оёдол тавиулж байсан. Тэгээд намайг манай цагдаа аваад аймагт авчирч эрүүлжүүлэх байранд хийсэн. Мөнгөнсүх бид хоёрын хооронд эмчилгээний зардал гэж мөнгө төгрөгний тооцоо байхгүй. Тэгээд ч бид хоёр бие биедээ гомдол санал байхгүй. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад хуульд заасан хөнгөн ял оноож өгнө үү? Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р ху/,
2. Шүүгдэгч Ч.Мөнгөнсүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ... Би 2018 оны 08 дугаар сарын 11-ний орой 21-22 цагийн үед замын машинаар Сэлэнгэ аймгийн Аптанбулаг сум руу хамт ажилладаг залуугийндээ очихоор явсан юмаа. Ингээд Алтанбулаг суманд очоод “Алтанплаза” гэх байранд байдаг Пүрэвнямынд очсон. Тэгээд Пүрэвнямтай байрныхан гадна талд тааралдаж тэднийх рүү орсон. Энэ үед Пүрэвнямын найз гэх залуу хамт явсан. Ингээд бид 3 Пүрэвнямын гэрт орсон. Ингээд шил архи уусан. Ингэж байгаад тэр залуутай Алтанбулаг, Сэлэнгийн талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан улмаар “Аптанплаза”гийн гадна гарч маргалдаж улмаар тэр залуу болох Саруулболдтой харилцан зодолдсон. Ингэж байгаад Саруулболд миний толгойн тус газарт чулуугаар цохиж миний толгой хагарсан. Би Саруулболдын толгойн тус газарт нэг удаа гараараа цохиж авсан. Ингээд бид хоёр газарт унаад бие биеэ харилцан цохиж авсан байхаа. Г.Саруулболд бид хоёр Алтанбулаг, Сэлэнгэ гэж ярьж байгаад л маргалдсан юмаа. Энэ үед Саруулболд бид хоёр 2-лаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Г.Саруулболд бид хоёрын хооронд эмчилгээний зардал гэж мөнгө төгрөгний тооцоо байхгүй. Тэгээд ч бид хоёр бие биедээ гомдол санал байхгүй. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуульд заасан хөнгөн ял оноож өгнө үү? Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/,
3. Шүүгдэгч Г.Саруулболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. Гэмт хэргийн улмаас хохирогчийн хувьд учирсан хохирол байхгүй гэв. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
4. Шүүгдэгч Ч.Мөнгөнсүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. Гэмт хэргийн улмаас хохирогчийн хувьд учирсан хохирол байхгүй гэв. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
5.Хохирогч Н Г.Саруулболдын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Пүрэвнямтай хамт ажилладаг гэх нэг залуу аймгаас тэднийд ирсэн. Тэгээд Пүрэвнямын гэрт ороход тэр залуу Ч.Мөнгөнсүх нэг шил “Соёрхол” нэртэй 75 гр архи авч ирсэн. Түүнийг нь бид гурав хувааж уусан. Ингэж байгаад Ч.Мөнгөнсүх бид хоёр хоорондоо маргалдаж Пүрэвнямын гэрээс бид гурав гарсан. Тэгээд “Алтанплаза”гаас баруун хойшоо 200 метр газар яваад дахин Мөнгөнсүх бид хоёр маргалдаж улмаар харилцан зодолдсон юм. Энэ үед Мөнгөнсүх намайг эхэлж миний толгой руу гараараа цохиж авахад би газарт унасан. Тэгтэл Мөнгөнсүх миний толгой руу хөлөөрөө 2 удаа өшиглөж авсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/
6. Хохирогч Ч.Мөнгөнсүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 21-22 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн төвөөс Алтанбулаг сум руу машинаар хамт ажилладаг дүүгийндээ очоод гэрт нь сууж байтал гаднаас манай хамт ажилладаг дүү болох Пүрэвнямтай цуг нэг залуу орж ирээд буцаж гараад утсаар ярьж байгаад дахин орж ирсэн. Тэгээд би хамт ажилладаг Пүрэвнямын гэрт байхад надруу дайрч “би Алтанбулагийнх шүү” гэж дайрсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж барьцалдаж авсан. Ингэж байтал Пүрэвням бид хоёрыг салгаж “та хоёр манайхаас гар” гэж хэлсэн. Тэгээд тэдний гэрээс гараад “Алтан плаза”гийн гадна талд явж байтал Саруулболд миний араас тал тоосго шидсэн чинь миний толгойн тус газарт цохиж толгой хагарч эмнэлэг дээр очиж толгойдоо 2 оёдол тавиулсан юм. Бид хоёр хоорондоо бие биенээ цохилцож, зодолдсон юм. Ингэж байхдаа би Саруулболдын толгой руу гараараа 1-2 удаа цохиж авсан. Бид хоёр газар унахдаа мөн адил бие биенээ өшиглөж авсан байх. Тухайн үед бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р хуудас/,
7. Гэрч Ш.Пүрэвнямын 2018 оны 08 дугаар сарын 12-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн үед гэртээ байж байтал манай найз Саруулболд, надтай хамт ажилладаг Мөнгөнсүх хоёр манайд орж ирсэн. Манайд орж ирэхдээ тэр хоёр 1 шил архитай орж ирсэн. Түүнийг нь манай гэрт бид гурав хувааж уусан. Ингээд байж байтал манай гэрт найз Саруулболд, манай ажпын ах Мөнгөнсүх 2 хоорондоо маргалдсан юм. Энэ хоёр манай гэрт хоорондоо маргалдаж зодолдох гээд барьцалдаж аваад байхаар нь “та хоёр манайхаас гар” гээд гэрээсээ гаргаж явуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р хуудас/,
8. Гэрч Н.Наранцэцэгийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 00 цаг 45 минутанд намайг эмнэлэг дээр жижүүртэй байхад манай сумын цагдаа Бүрнээ нь 2 залуугийн хамт орж ирсэн. Ингэж ирэхэд өөрийгөө Мөнгөнсүх гэж хэлсэн залуугийн толгойн ар талаас цус гоожсон, өмсөж явсан цамц нь цус болсон байдалтай орж ирсэн. Ингээд үзээд тэр залуугийн толгойн ар хэсэгт хагарсан байдалтай байсныг оёдол тавьж цэвэрлэж боолт хийж өгөөд явуулсан. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/
9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 325 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Ч.Мөнгөнсүхийн биед хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 27-р ху/,
10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 324 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Г.Саруулболдын биед дух, чамархай, бугалга, дал, мөр, өвдөг, шагайн орчимд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 31-р ху/,
Шүүгдэгч Г.Саруулболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 41-р ху/, шүүгдэгч Г.Саруулболдыг яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 01-02-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 34-35-р ху/, шүүгдэгч Ч.Мөнгөнсүхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 42-р ху/, шүүгдэгч Ч.Мөнгөнсүхийг яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 03-04-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 37-38-р ху/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, /хх-ийн 11-р ху/, эмчийн тодорхойлолт, /хх-ийн 28-р ху/, шүүгдэгч, нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 29,32-р ху/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 44-45-р ху/, хохирогч, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 54-57-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи тухай прокурорын санал, /хх-ийн 64-65-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Саруулболд нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний орой Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг “Аптан Плаза” гэх байрны гадна талд Ч.Мөнгөнсүхийн эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ч.Мөнгөнсүх нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний орой Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг “Аптан Плаза” гэх байрны гадна талд Г.Саруулболдын эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нар болон хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байна.
Прокурорын газраас шүүгдэгч Г.Саруулболд, шүүгдэгч Ч.Мөнгөнсүх нарыг дээрхи гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгч нарыг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Саруулболд, шүүгдэгч Хулуут овогт Чойсүрэнжавын Мөнгөнсүх нарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д хэсэгт зааснаар Боржигон овогт Ганболдын Саруулболд, шүүгдэгч Хулуут овогт Чойсүрэнжавын Мөнгөнсүх нарыг тус тус 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Саруулболд, шүүгдэгч Ч.Мөнгөнсүх нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүрийн торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Саруулболд, ялтан Ч.Мөнгөнсүх нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Саруулболд, шүүгдэгч Ч.Мөнгөнсүх нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүхэд ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Г.Саруулболд, шүүгдэгч Ч.Мөнгөнсүх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН