2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2026/02182

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 о 02с 06

191/ШШ2026/02182

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Золбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, тоосгоны ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 43 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Барааны мөнгө 27,650,000 /Хорин долоон сая зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч //

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. .

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Н.д холбогдуулан барааны мөнгө 27,650,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие *******ийн ******* Хар хорин зах дээр наймаа хийж хүнсний ногоо зарж амьдарч байна. Гэтэл нь надад итгэл үнэмшил төрүүлж БНХАУ-ын Шинжан Уйгар хотод болж байгаа үзэсгэлэн худалдаанаас бараа бүтээгдэхүүн авч өгнө гэж 21,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны дансаар шилжүүлэн авсан. Дараа нь 20******* оны 04 дүгээр сарын 19-нд 150,000 төгрөг, 20******* оны 04 дүгээр сарын 15-нд 800,000 төгрөг нэмж авсан.

Н. нь надад тухайн бараа бүтээгдэхүүн авч өгөхөөр 20******* оны 04 дүгээр сарын 19-нд онгоцоор дагуулаад Хятад улсын Шинжан Уйгар хот руу дагуулж явсан. Гэвч Н. нь тухайн үзэсгэлэнгээс ямар ч бараа бүтээгдэхүүн авч өгсөнгүй, худлаа хэлж хуурч мэхэлж хохироож яваад ирсэн. Монголд ирээд барааны мөнгөө болон бусад данс руу шилжүүлсэн мөнгө, онгоцны тийзний зардлаа нэхсэн боловч өнөө маргаашгүй өгнө гэж хугацаа хожсоор өнөөдрийг хүртэл намайг хохироолоо, Барааны мөнгөө нэхэхээр яах гэж өгсөн юм хохьчино гээд эрүүл согтуу доромжлох боллоо.

Миний бие Н.д итгэж барааны мөнгийг Сайн ломбардад өөрийн болон бэр дүү , төрсөн дүү нарын үнэт эдлэлийг барьцаанд тавьж 21,000,000 төгрөгийг зээлж авч өгсөн. Сайн ломбардад өнөөдрийг болтол хүү төлж байна. Өмгөөлөгч 2,500,000 төгрөгөөр хөлсөлж авсан. Н. нь надад итгэл үнэмшил төрүүлж хууран мэхэлж өр тавиулж залилсан гэж үзэн цагдаад хандсан. -Уул дүүргийн Прокуророос энэ эрүүгийн хэрэг биш гэж үзэн эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гарсан байна. Эрүүгийн хэрэг биш юм бол иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Иймд иргэн Н.гаас бараа бүтээгдэхүүн авч өгнө гэж шилжүүлсэн 20,000,000 төгрөг, дансаар шилжүүлсэн 150,000 төгрөг, 800,000 төгрөг, мөн онгоцны тийзний үнэ 1,000,000 төгрөг, өмгөөлөгч хөлсөлж авсан 2,500,000 төгрөг, ломбардны хүүнд төлсөн 3,200,000 төгрөг, нийт 27,650,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.гаас 27,650,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс Эрээн рүү худалдаанд явъя гэж бараа бүтээгдэхүүний мөнгө 20 сая төгрөг дансаараа авсан. Дансаар авсан мөнгөнүүд нь 9,500,000, 11,500,000 төгрөгөөр гээд хэрэгт санхүүгийн баримтыг өгсөн байгаа. Дээр нь онгоцны зардал 1 сая төгрөг, 800,000 төгрөгийг нэг удаа, 150,000 төгрөгийг нэг удаа авсан байсан, нийт 27,650,000 төгрөг, мөн өмгөөлөгчийн ажлын зардал 2,500,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. 3,200,000 төгрөг бас гарч ирж байгаа. 20******* оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 20******* оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх ломбардын хүү 3,200,000 нэмж нэхсэн 8 сараас хойш ломбардын хүү нэмж нэхсэн. 8 сараас хойш өнөөдрийг хүртэл нэхээгүй. Өнөөдөр болтол ломбардаас эд зүйлээ авч чадаагүй байгаа. Өөрийн болон бэр дүү, ах дүү, хамаатан садныхаа ээмэг бөгжийг хамж тавьж байгаад 21 сая төгрөгийг бүрдүүлж хариуцагчид өгсөн гэж байгаа. Хариуцагч БНХАУ-ын Шинжан Уйгар хот руу үзэсгэлэн худалдаанд явсан. Очоод Н. гэдэг хүн тэндээс бараа бүтээгдэхүүн авч чамд өгнө. Чи тэрийг зараад ашиг олно гэж хэлж итгэл үнэмшлийг анх төрүүлээд авч явсан. Очоод энэ бараа бүтээгдэхүүнийг авч өгөөгүй, бараа бүтээгдэхүүнээ авч ирээгүй энэ хүн Монголд ирсэн. Хариу тайлбартаа ийм ийм бараа бүтээгдэхүүн өгсөн гэж ярьсан байсан. Гэтэл энэ бараа бүтээгдэхүүнийг өгөөгүй байсан. Нэхэмжлэгч урд очоод аборт хийлгэсэн, абортын зардлыг бас хариуцагч төлсөн гэж байсан. Энэ зардлыг Монголоос гэдэг эмэгтэйгээс 7 сая төгрөг 5 сая, 2 саяар нь авч байж буцаж ирэх зардал, абортын мөнгө, гадаад явсан хүн гээд гэр орныхоо хүүхдүүдийн гутал хувцас авсан. Монголд ирээд Н.тай уулзаад удаа дараа шаардахад өнөөдөр өгнө, маргааш өгнө гээд ойлголцдоггүй. Анх танилцуулсан гэрчээр дамжуулаад мөнгөө нэхэхээр шүүхэд өг гэж хэлдэг. Шүүхэд өгөөд чи юу ч олж авч чадахгүй гэсэн аястай үг өгүүлбэр хэлдэг байсан. Шүүхэд гаргасан 26,750,000 төгрөгөө нэхэмжилж байгаа, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Өмгөөлөгчийн хувьд хариуцагч Иргэний хуулийн 492-р зүйлд заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжиж итгэл төрүүлж хүний мөнгийг хуурч бараа бүтээгдэхүүн авч явсан байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хууль зүйн дүгнэлтээ гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцоно.

Миний үйлчлүүлэгч Ш.******* анх гэрчээр дамжуулан танилцаж, Шинжан Уйгар луу бараа бүтээгдэхүүн авч ашиг олъё гэдэг зорилгоор явсан гэдгээ хэллээ. Хамтарч ажиллах зорилго, агуулга энд агуулагдаагүй байна. Хэрвээ хамтарч ажиллах байсан бол хамтран ажиллах гэрээ Иргэний хуульд заасны дагуу бичгээр байгуулагдах ёстой. Ингээд өөрөө хэл ус мэдэхгүй, урагшаа хойшоо явж үзээгүй, Монголд л ногоо зарж байдаг. Нэхэмжлэгч маш их итгээд мөнгө төгрөгөө өгөөд явуулжээ. Хариу тайлбар дээрээ зардал, буудал, хоол унааны зардал гээд өчнөөн юм өгсөн гэсэн байна. Энийгээ баримтжуулаад жич сөрөг нэхэмжлэл гаргах юм уу, эсхүл баримтаар баталгаажуулах ёстой байсан. Итгэмжлэл авсан хүн угаасаа тэр хүний бүхий л процессыг мэдэж байгаа. Мөн шүүгчийн туслах нэхэмжлэгч, хариуцагч нарт эрх үүргийг маш сайн тайлбарлаж өгдөг шүү дээ. Өмгөөлөгч авах уу, зөвлөгөө авах уу, та ингэнэ шүү, ингэж нотлох баримт гаргаж өгөх ёстой шүү гээд шүүх эрх үүргийг аль алинд нь маш сайн тайлбарлаж өгч байгаа. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч заримыг нь мэдэхгүй байна гээд хэлээд зогсож байгаа нь учир дутагдалтай. Гарсан зардлыг жич нэхэмжлэх хэрэгтэй байсан. Хэрвээ тухайн үед Н. чиний мөнгөөр хэдэн төгрөгийн бараа, ийм оймс авсан шүү, ингэж зарсан шүү, өнөөдрийн буудлын мөнгө энэ шүү, ингэж хоол идсэн шүү гээд бүх зардлаа тооцох ёстой. Наймаа хийж байгаа хүмүүс мөнгөн дээр айхтар чичилж ажилладаг шүү дээ. Тэгэхээр тооцоогоо хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.*******ийн мөнгийг Н. ашиглаад яваад байсан юм уу л гэж ойлгож байна. Сая өөрөө хэлсэн. Очоод энэ чиний бараа шүү, май гээд надад өгөөгүй, би хэл ус мэдэхгүй дагаад л явсан, 2 сар тэнд ажилласан, визний хугацаа дуусаад буцах болсон. Гэтэл би Монголоос гэдэг хүнээс 7 сая төгрөг авсан гэж байна. Шүүгч бас сая нэхэмжлэгчээс тэр 7 сая төгрөгийг юунд зарцуулсан юм бэ маш тодорхой асуулаа. Энэ тэр 7 сая төгрөг Н.д өгсөн мөнгөтэй хамааралгүй. Энэ хүний виз дууссан, буцах болсон. Нөгөө хүнийг хараад юун ашиг орлого, тодорхойгүй боллоо, өнгөрсөн хорвоо болж байна гээд сая хэлсэн. Монголоос найзаасаа 7 сая төгрөг авсан. Хэл мэдэхгүй хүн хүн гуйгаад вагоны билет, онгоцны билет захиалдаг, яг хэдэн төгрөгт нь зарсан гэдгээ мэдэхгүй. Ямар ч байсан гэдэг хүнээс Монголоос 7 сая төгрөг авсан. Түүгээр өөрийнхөө буцах зардал, онгоцны зардал, тийз, гэр орныхондоо хил дамнаад гадаад улс яваад ирсэн хүн учраас үр хүүхэд, ач зээдээ жижиг жимс авчирсан гэдгээ тайлбарласан. Энэ 7 сая төгрөг Н.д өгсөн 21 сая төгрөгтэй холбогдолгүй. Гэхдээ Н. гэдэг хүнд итгэсэн. Мөнгөө хийх үү гэж удаа дараа асуухаар нь би хийх гээд хий гэж байгаад хийлгэчихсэн гэж гэрч хэлсэн. Гэтэл мөнгөө өгчихсөн, сүүлийн 11,500,000 төгрөгийг хийхдээ ломбардад эд зүйл, амьтан хүний өр тавиад өгсөн гэдгээ бас хэллээ. Н., гэрч 2 худлаа ярьж итгэл үнэмшил төрүүлээгүй бол энэ хүн өнөөдөр хүний эд зүйл аваад ломбардад тавиад өрөнд орохгүй байсан. Энэ хүмүүсээс болж хүүгийн алдагдалд хүртэл орсон. Мөн өмгөөлөгч хөлсөлж авсан зардал, гарсан бүх зардаа энэ хүмүүсээс нэхнэ гэсэн. Анх би итгэмжлэлээр явж байсан, итгэмжлэлээр явж байхдаа Н.тай уулзаж байсан. Би эрх зүйч мэргэжилтэй хүн, бүх юмыг мэдэж байна гэсэн. Өмгөөлөгчөөрөө дамжуулаад хил гаалийн хаалт тавиулна гэсэн юм ярьж байх шиг байна. Та төлөхгүй бол шүүхийн шийдвэр гараад хил гаалийн хаалт тавигдана шүү дээ, наймаа хийж орон орноор явдаг хүнд хүндрэлтэй юм биш үү гэж би хэлж байсан. Би хариуцлагаа хүлээнэ. Хоол унааны зардлыг жич нэхэмжлэх байсан. Тэр зардлыг ч жич нэхэмжлэх байсан. Дээр нь сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь энэ хүмүүст байсан. Тэгэхээр нэхэмжлэгч 27,650,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг гаргуулж өгөөч гэж хүсэж байгаа. Монголд ирээд авсан 800,000 төгрөг хүүд өгчихсөн, мэдэж байсан шүү дээ, хүүгээ сунгуулсан. Нэхэмжлэгч бас хэлж байсан. Энэ хүүд өгсөн 800,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулмааргүй байна, харин 500,000 төгрөг өгснийг зөвшөөрнө. Дээр нь хүүхдэдээ 100,000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Тэр хоёрыг би зөвшөөрнө. Урд надад өгсөн мөнгө байхгүй. Абортны мөнгө төгрөг, үзлэгийн бүх мөнгийг Монголоос гээс авсан 7 сая төгрөгөөр хэл мэдэхгүй, тэнд байгаа Н.тай хамт явсан үзэсгэлэн худалдаанд оролцож байсан наймаачин хүүхнүүдэд хэлээд гуйж зарцуулсан гэж хэлж байна Тэгэхээр нэгэнт хариуцагч хүний мөнгийг авчхаад бараа бүтээгдэхүүн авч өгнө гэчхээд хэл ус мэдэхгүй хүнд нарийн тайлбарлаж өгөөгүй. Мэдээж зардал гарна шүү дээ, тэр зардлыг чамаас авна шүү гэж хэлэхгүй. Бүх зардлаа төлөөд 30 сая төгрөг өгнө гэж хэлэхэд нь энэ хүн итгээд ирсэн. Ирээд өнөөдөр бараг хагас жил болж байна. Тэгэхээр өмгөөлөгч дүгнэлтээ Иргэний хуулийн 492-р зүйлд заасны дагуу энэ хүн үндэслэлгүй хөрөнгөжөөд нэхэмжлэгчийн өгсөн мөнгөөр ашиг олж байна гээд нарийн задаргаагаа хэлэхгүй яваад байжээ гэж ойлгож байна. Тийм болохоор нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа:

2.1. Миний бие овогтой нь 1983 оны 12 сарын 14-нд Дорноговь төрсөн. Одоо ам бүл 4 хүү бэр ач хүүгийн хамт амьдардаг.

Би 2015 оноос эхлэн БНХАУ-ын Шинжан Уйгар болон бусад сумдаар буюу хошуугаар Монгол Улсын үзэсгэлэн худалдаанд оролцож улсынхаа ноос ноолуур болон бусад бараа бүтээгдэхүүнийг жилийн 4-н улиралд борлуулж худалдан аж амьдралаа авч явсаар өдий хүрсэн. Одоогоор мөн Шинжан Уйгарт бараа бүтээгдэхүүнээ борлуулж амьдарч байна.

Миний бие нь *******тэй бага ангийн найзаараа дамжуулан танилцсан. Танилцсанаас хойш ******* өөрөө надад санал тавьж чамайг дагаж явж мөнгөө өсгөж авмаар байна. Монголоос ямар бараа авч явах вэ гэж удаа дараа асууж мессеж бичээд байсан болохоор би уулзаж ярилцсан. Би уулзаад өөрт нь хэлсэн, хавар наймаа тийм сайн бишээ намар сайн байдаг юм гэтэл зүгээрээ одоо цуг аваад явчих гэж хэлсэн. Ингээд би өөрийнх нь хүсэлтээр саналыг зөвшөөрч авч явахаар болж мөнгө төгрөгөө ярилцаад намайг юу авч явахаа сонгоод бараагаа хувааж аваад ашгаа хуваая гэж тохиролцсон. Тохиролцсон ёсоор 3 сард наймаа хийхээр БНХАУ-ын визэнд орж хамт ниссэн.

Миний данс руу цагаан идээ цүнх авах гэж Хөх хот явахад 9,500,000 төгрөг хийсэн. Мөн онгоцоор нисэх зардал болон нэмж бараа авах 11,500,000 төгрөг хийсэн. Ингээд бид хоёр 20******* оны 04 сарын 18-аас 6 сарын 17 хүртэл хамт явж наймаа хийсэн. Авч явсан бараа Монголоос ноолуур Эрээнээс цүнх, өмд, Хөх хотоос цагаан идээ авсан юм. Мөн миний үлдэгдэл бараа Шинжанд байсан тэрийгээ аваад бид хоёр наймаагаа эхэлсэн. Бас зарим бараагаа Нянжинд үлдээсэн.

Наймаанд явах хугацаанд бид 35 хүнтэй нэг баг болон явсан. Энэ 35 хүний баг бүрэлдэхүүн нь Монгол улсаас аж ахуйн нэгж болон хувь хүнээс бараа авч явдаг юм. Ингэж явахдаа найман үзэсгэлэн худалдааг 3 сарын хугацаанд зохион байгуулан (зохион байгуулж) ирдэг. Үзэсгэлэн худалдаанд оролцохдоо бид автобус, такси, нислэг зэрэг унаагаар нэг хотоос нэг хот руу 8-н удаа дамжин төлбөр мөнгө төлж явдаг.

******* бид хоёрын унааны зардал, идэх хоол, байрлах буудлын төлбөр 7 хоногоор байрладаг. Энэ бүхэн нийлээд 1 сая төгрөг төлсөн. Мөн лангууны түрээс өгдөг. Ингээд бодохоор бид хоёрын явах хугацаанд гаргасан зардал зарлага маань нийт 12 сая төгрөг болсон.

Явах хугацаанд борлуулалт муу хүн цөөхөн орж ирж байсан болохоор ашиг гарахгүй хүндрэл үүсээд байсан. Энэ үзэсгэлэн худалдаанд оролцсон бүх хүн 35-уулаа наймаа муу ашиг байхгүй жоохон жоохон бараатайгаа гэртээ хоосон буцаж ирцгээсэн. Авч явсан бараа бага багаар зарагдаж байгаа боловч зарлага болон гарч ашиг байхгүй байсан юм. Үүнийг цуг яваад нүдээрээ харж мэдсэн байж намайг буруутгаад байгаад гайхаж байна. Үүний улмаас бид хоёрын дунд үл ойлголцол үүсэж өдийг хүрч ирсэн.

Ингээд би за анх явж байгаа хүн хямарч байгаа байх гэж өөрийн ойлгоод би чадлаараа өгье чи хүлээцтэй байж байгаарай гэж өөртөө ачаа үүрсэн. Ер нь бол наймаа эрсдэл үүрдэг гэдгийг энэ хүн тодорхой хэмжээгээр ойлгодог л юм шиг байсан. Тэгсэн мөртлөө намайг сэтгэлзүй болон нэр хүндэд халдаж бусад хүмүүст худлаа юм ярьж хийж байгаа ажилд минь саад учруулж доромжлоод дарамтанд оруулж ажиллах нөхцөлгүй болгосон. Үүний улмаас би зуны 3 сар болон зарим үед үзэсгэлэнд оролцож чадахгүй орлого байхгүй хүнд нөхцөлд орсон.

Өөрт нь өгнө гэж хэлсээр байхад өмгөөлөгчөөр яриулж хилийн хорио тавиулна гэх зэргээр дарамтлаад байсан учир би ямар ч явах боломжгүй, мөнгө олж өгөх чадалгүй болсон, ингэж явсаар шүүхийн шатанд хүрсэн.

Үүнээс би *******т урд байхдаа эмнэлэгт үзүүлнэ 500 юань-*******0,000 төгрөг, жирэмсэн болоод Хятадад ирсэн байсан хүүхдээ авхуулъя гээд 1769 юань-885,000 төгрөг, утас дугаар сунгах 200 юань-100,000 төгрөг, өөртөө хувцас худалдаж авахад нь 1222 юань-611,000 төгрөг, хүүхэд рүүгээ 200 юань-100,000 төгрөг, 20******* оны 5 сарын 14-нд нөхрийн бие муудлаа түрүүлж явна хурдан явна гээд нислэгийн тийз 2950 юаниар буюу 1,504,500 төгрөг, гэртээ харихад гарын бэлэг гэрийнхэндээ авна гээд 4000 юань буюу 2,000,000 төгрөг тус тус авсан.

Монголд очсон хойноо дансаар монгол мөнгө авсан. Үүнд: 800,000-аар нэг удаа, 500-аар нэг удаа авсан. Мөн Хятадад авсан мөнгө нийт 10591 юань5,401,410 төгрөг, Монголд ирээд авсан 1,300,000 төгрөг буюу 6,701,410 төгрөг авсан. Үүнээс мөн явахад гарсан 12,000,000 төгрөгийн зардлаа хоёр хуваагаад нэг хүний зардал 6,000,000 болно. Үүн дээр надаас бэлэн авсан 6,701,410 төгрөгөө нэмээд 12,701,410 төгрөг болно. Миний дансанд орсон 21,000,000 төгрөгөөс 12,701,410 төгрөг буюу нийт гаргасан зардлаа хасаад 8,929,860 төгрөг үлдэж байгаа ба энэ мөнгөн дүнд ноолууран бүтээгдэхүүн ба бараа үлдсэн үүнийг би зарж борлуулан өгөх боломжтой байгаа юмаа өөр надад боломж байхгүй. Хамгийн гол нь би ажлаа хийхгүй явж чадахгүй удсан учраас одоо өөрт байгаа бараагаа зарж өгөх боломжтой юм. гэжээ.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Урагшаа яваад 21 саяыг өгье гэж хэлэхдээ өмгөөлөгчөөр яриулсан гэсэн. Хилийн хориг тавиулна гэж яриулаад байсан гэсэн. Нөхөр, дүү нь утсаар ярьсан гэсэн. Тэгээд л шүүх хуралдаан болох болсон гэсэн. Уг нь авсан мөнгийг нь өгье гэсэн чинь өөрсдөө шүүхэд өгөөд -Уулын цагдаад өгчихсөн байсан. Тэгээд явж чадаагүй, ирээд 12 сар хүртэл яваагүй. Хилээр гаргуулахгүй, хилийн хориг тавина гэхээр нь айгаад зунжингаа яваагүй юм байна билээ. Уг нь 21 сая төгрөгийг анх зөвшөөрч байсан, одоо зөвшөөрөхгүй. Доллароо авч яваад очоод зараад энэ 2 нийлээд явсан гэсэн. Авсан бараа, замын зардал зэргээ хийгээд явцгаасан гэсэн. Хөх хотоос бараагаа аваад. Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ломбардад тавьсан ингэж мөнгө цуглуулсан, ингэж чамтай явах гэж байгаа гэдгээ энэ охин хэлээгүй гэсэн. Яаж мөнгө хийснийг мэдээгүй. Ямар ч байсан 2 хувааж 21 сая дансаар авсан нь үнэн гэсэн.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэхээр нарийн зүйл мэддэг гэж мэдээгүй. Би төрөлхийн бие муутай, өмнө жил хагалгаанд орсон. Манай дүү намайг мэддэг учраас нарийн зүйл яриагүй. Түүнээс бид нар санаа гаргаад ингэсэн юм байхгүй. Би хямарчихдаг болохоор манай дүү надад нарийн хэлээгүй. Загнаад байх юм, би мэдэх биш дээ. Би үнэхээр санаа гаргаад нууж хаасан зүйл байхгүй. Өөрийнхөө мэддэг юмаа хэлээд мэдэхгүй юмаа мэдэхгүй байна гэж хэлж байна. Өнөөдөр ч 3 хоног тариа хийлгэчхээд ирж байна. Би дахиж ийм шүүх хуралд ирж чадахгүй, хэцүү юм байна. Би дүүдээ би тэрэнд очиж чадах юм уу, юунд орооцолдчихсон юм бэ гэж асуухад та хариуцахгүй бол өөр очих хүн байхгүй, би явж мөнгө олохгүй бол болохгүй байна гээд намайг үлдээгээд явсан. Ямар ч байсан явсан буудал, янз янзын зардал угаасаа явсан юм чинь тэрийг зөвшөөрөхгүй. Насанд хүрсэн хүн өөрөө зөвшөөрөөд дагаад явсан болохоос чирээд яваагүй. Ямар ч хүн өөрөө хэрэглэсэн зардлаа төлөөд явах ёстой. Бусдаар мэдэхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс 20******* оны 04 дүгээр сарын 07-ны Зээлийн гэрээ /хавтаст хэргийн 4/, 20******* оны 04 дүгээр сарын 07-ны Барьцааны гэрээ /хавтаст хэргийн 5/, 20******* оны 04 дүгээр сарын 13-ны Зээлийн гэрээ /хавтаст хэргийн 6/, 20******* оны 04 дүгээр сарын 13-ны Барьцааны гэрээ /хавтаст хэргийн 7/, 20******* оны 04 дүгээр сарын 08-ны Барьцааны гэрээ /хавтаст хэргийн 8/, 20******* оны 04 дүгээр сарын 08-ны Зээлийн гэрээ /хавтаст хэргийн 9/, 20******* оны 04 дүгээр сарын 08-ны Барьцааны гэрээ /хавтаст хэргийн 10/, 20******* оны 04 дүгээр сарын 08-ны Зээлийн гэрээ /хавтаст хэргийн 11/, Хаан банкны 20******* оны 04 дүгээр сарын 19-ний шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 12/, Хаан банкны 20******* оны 04 дүгээр сарын 08-ны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 13/, Хаан банкны 20******* оны 04 дүгээр сарын 02-ны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 14/, Хаан банкны 20******* оны 04 дүгээр сарын 15-ны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 15/, Зураг /хавтаст хэргийн 17/, Онгоцны тийз /хавтаст хэргийн 18-24/, Ш.*******ийн гадаад паспортны хуулбар /хавтаст хэргийн 26/, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын 20******* оны 08 дугаар сарын 27-ны 519 дүгээр тодорхойлолт /хавтаст хэргийн 27/, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 20******* оны 07 дугаар сарын 23-ны дугаар тодорхойлолт /хавтаст хэргийн 28/, Нийслэлийн -Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 20******* оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 30-32/, Хаан банкны 20******* оны 06 дугаар сарын 14-ний шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 73/, Хаан банкны 20******* оны 04 дүгээр сарын *******-ны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 74/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хавтаст хэргийн 86-88/, Хаан банкны 20******* оны 07 дугаар сарын 07-ны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 91/, Хаан банкны 20******* оны 07 дугаар сарын 07-ны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 92/, Хаан банкны 20******* оны 07 дугаар сарын 07-ны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 93/, Хаан банкны 20******* оны 07 дугаар сарын 15-ны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 94/,

Хариуцагчаас 20******* оны 04 дүгээр сарын 08-ны Зарлагын баримт /хавтаст хэргийн 60/, Ш.*******ийн урилга, 20******* оны олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааны арга хэмжээний хуваарь /хавтаст хэргийн 61-65/, Зураг /хавтаст хэргийн 70/ баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Н.д холбогдуулан барааны мөнгө 27,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч: Ашиг олох зорилготой онгоцоор болон вагоноор БНХАУ-ын улсын Шинжан Уйгар хотод очсон, 2 сар орчим хугацаанд үзэсгэлэн худалдаа болж байсан газруудын ойролцоо буудалд байрлаж, үзэсгэлэн худалдаанд оролцож байсан. 1 буудалд 5-6 хоног хоносон. Хариуцагч Н. нь итгэл үнэмшил төрүүлэн хуурч мэхэлсэн. Иймд иргэн Н.гаас бараа бүтээгдэхүүн авч өгнө гэж шилжүүлсэн 20,000,000, дансаар шилжүүлсэн 150,000, 800,000 төгрөг, онгоцны тийзний үнэ 1,000,000 төгрөг, өмгөөлөгч хөлсөлж авсан 2,500,000 төгрөг, ломбардны хүүнд төлсөн 3,200,000 төгрөг, нийт 27,650,000 төгрөгийг нэхэмжилсэн. Эвлэрэх хүсэлгүй гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ашиг ольё гэдэг зорилго агуулагдаагүй, хамтран ажиллах зорилго байхгүй, хэрвээ хамтран ажиллах бол бичгээр гэрээ байгуулагдах ёстой, нэхэмжлэгч Ш.*******ийн мөнгийг хариуцагч Н. нь ашиглаад яваад байсан уу гэж харж байгаа. Тиймээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу 27,650,000 төгрөг нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Хариуцагч: ******* өөрөө надад санал тавьж чамайг дагаж явж мөнгөө өсгөж авмаар байна гэсэн тул мөнгө төгрөгөө ярилцаад бараагаа хувааж аваад ашгаа хуваая гэж тохиролцон, 3 сард наймаа хийхээр БНХАУ-ын визэнд орж хамт ниссэн. Миний данс руу цагаан идээ цүнх авах гэж Хөх хот явахад 9,500,000 төгрөг хийсэн. Мөн онгоцоор нисэх зардал болон нэмж бараа авах 11,500,000 төгрөг хийсэн. Найман үзэсгэлэн худалдааг 3 сарын хугацаанд зохион байгуулан ирдэг. Үзэсгэлэн худалдаанд оролцохдоо бид автобус, такси, нислэг зэрэг унаагаар нэг хотоос нэг хот руу 8-н удаа дамжин төлбөр төлж явдаг. ******* бид хоёрын унааны зардал, идэх хоол, байрлах буудлын төлбөр, лангууны түрээс гээд явах хугацаанд гаргасан зардал нийт 12 сая төгрөг болсон. Явах хугацаанд борлуулалт муу хүн цөөхөн орж ирж байсан болохоор ашиг гарахгүй хүндрэл үүссэн. Авч явсан бараа бага багаар зарагдаж байгаа боловч зарлага болон гарч, ашиг байхгүй байсан юм. Үүнийг цуг яваад нүдээрээ харж мэдсэн байж намайг буруутгаад байгаад гайхаж байна. Би *******т урд байхдаа эмнэлэгт үзүүлнэ 500 юань-*******0,000 төгрөг, жирэмсэн болоод Хятадад ирсэн байсан хүүхдээ авхуулъя гээд 1769 юань-885,000 төгрөг, утас дугаар сунгах 200 юань-100,000 төгрөг, өөртөө хувцас худалдаж авахад нь 1222 юань-611,000 төгрөг, хүүхэд рүүгээ 200 юань-100,000 төгрөг, 20******* оны 5 сарын 14-нд нөхрийн бие муудлаа түрүүлж явна хурдан явна гээд нислэгийн тийз 2950 юаниар буюу 1,504,500 төгрөг, гэртээ харихад гарын бэлэг гэрийнхэндээ авна гээд 4000 юань буюу 2,000,000 төгрөг тус тус авсан. Монголд очсон хойноо дансаар монгол мөнгө авсан. Үүнд: 800,000-аар нэг удаа, 500-аар нэг удаа авсан. Мөн Хятадад авсан мөнгө нийт 10591 юань5,401,410 төгрөг, Монголд ирээд авсан 1,300,000 төгрөг буюу 6,701,410 төгрөг авсан. Үүнээс мөн явахад гарсан 12,000,000 төгрөгийн зардлаа хоёр хуваагаад нэг хүний зардал 6,000,000 болно. Үүн дээр надаас бэлэн авсан 6,701,410 төгрөгөө нэмээд 12,701,410 төгрөг болно. Миний дансанд орсон 21,000,000 төгрөгөөс 12,701,410 төгрөг буюу нийт гаргасан зардлаа хасаад 8,929,860 төгрөг үлдэж байгаа ба энэ мөнгөн дүнд ноолууран бүтээгдэхүүн ба бараа үлдсэн үүнийг би зарж борлуулан өгөх боломжтой. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өөрт нь 21 сая төгрөгийг өгье гэж санал тавьж байсан, Одоо 21 сая төгрөг өгөх боломжгүй болсон гэсэн. Хилийн хориг тавина гэсэн болохоор 12 сар хүртэл явж чадаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Ш.******* болон хариуцагч Н. нар нь БНХАУ-ын Шинжан Уйгар хот руу ашиг олох зорилгоор нэгдэж, нэхэмжлэгч нь 9,500,000, 11,500,000, 150,000, 800,000 төгрөгийг тус тус хариуцагч руу шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

4.2. Ш.******* нь 20******* оны 04 дүгээр сарын 07-оос 08-ны өдрүүдэд Сайн барьцаалан зээлдүүлэх газраас 20,600,000 төгрөг зээлсэн нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

4.3. БНХАУ-ын Шинжан Уйгар хот руу 20******* оны 4 дүгээр сарын 19-ний өдөр онгоц болон төмөр замаар явж очсон, 2 орчим сарын турш үзэсгэлэн худалдаагаар явж, буудалд байрлаж байсан, 20******* оны 6 дугаар сарын 17-нд Монголд ирсэн болон Ш.******* болон Н. нарын 2 сар орчим хугацааны турш БНХАУ-ын хотуудад болж байсан үзэсгэлэн худалдаануудын лангуу түрээсэлсэн, буудалд байрласан, хоол ундны зардлыг хариуцагч Н. төлж байсан нь зохигч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

4.4. Нэхэмжлэгч Ш.******* нь Зүс таних хүний хамт БНХАУ-ын Шинжан Уйгар хот руу үзэсгэлэн худалдаанд оролцох зорилгоор очсон боловч найзаасаа мөнгөө авч чадахгүй байна гэх гомдол мэдээллийг холбогдох Цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондоо хэлэлцэн тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ, хэлцлийн харилцаанаас үүссэн буюу гэрээний нэг тал гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих маргаан гэж үзэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан нь хэрэгт авагдсан Прокурорын тогтоолоор тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хуурч залилсан гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдоогүй байна.

4.5. Дээрх гомдол мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.******* нь нөхрийн бие өвдсөн тул д хэлээд 1,500,000 төгрөг аваад Монгол Улс руу буцсан. ...Монголд ирээд ломбардад байгаа эд зүйлээ сунгуулах зорилгоор нэхэж байж 800,000 төгрөг авсан. Надад дүүгээ аргалчих би 20******* оны 07 дугаар сарын 18-ны өдөр бүх мөнгийг нь өгнө гэж хэлээд 500,000 төгрөг өгсөн. ...Би тай огт гэрээ хийгээгүй. Аман байдлаар ч гэрээ хийгээгүй зөвхөн гийн ярианд итгэж хамтран бараа борлуулсан. нь надад чи учраа олоогүй байгаа тул миний хэлсэн бараа бүтээгдэхүүнийг зар гэж хэлсэн. Тэдгээр бараа нь цагаан идээ, богц, ноолууран хувцас шар тос зэрэг байсан. гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан Прокурорын тогтоолд дурдагджээ.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ш.******* нь БНХАУ-д байхдаа хүү рүүгээ шилжүүлэх гэж 100,000 төгрөг, Монголд ирээд 800,000 төгрөг, 500,000 төгрөг тус тус авсан гэж тайлбарласан.

Иймд нэхэмжлэгч Ш.******* нь БНХАУ-д байхдаа хүү рүүгээ шилжүүлэх гэж 100,000 төгрөг, Монгол руу буцахдаа гарын бэлэг авна гэж 1,500,000 төгрөг, Монголд ирээд 800,000 төгрөг, 500,000 төгрөг, нийт 2,900,000 төгрөг хариуцагч Н.гаас авсан болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өгсөн тайлбар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.*******ийн хохирогчоор өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

4.6. Зохигч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигч нар 20******* оны 04 дүгээр сарын 19-ний өдөр онгоцоор БНХАУ руу явсан бөгөөд нэхэмжлэгч Ш.******* нь 20******* оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монголд ирсэн нь зохигч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд зохигч нар БНХАУ-д нийт 58 хоног хамт байсан байна.

Хамт байх 58 хоногийн хугацаанд 5-6 үзэсгэлэн худалдаанд оролцож, үзэсгэлэн худалдаа болж байгаа хот хооронд онгоц, автобус, таксигаар зорчиж байсан бөгөөд үүнд гарсан зочид буудал, хоол хүнс, замын зардал, үзэсгэлэн худалдааны лангууны түрээсийн зардлыг хариуцагч Н. төлж явж байсан нь зохигч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Н. нь хариу тайлбартаа дээрх зардал нийт 12,000,000 төгрөг болсон бөгөөд нэг хүний зардал 6,000,000 төгрөг болсон тул өөрөө хариуцах ёстой, мөн 1,000,000 төгрөг нь Монголоос БНХАУ руу явах онгоцны зардал, 150,000, 800,000 төгрөг нь хоол хүнс, замын зардал, визний төлбөр болсон гэж маргаж байна.

4.7. Хариуцагч Н. нь нэхэмжлэгч Ш.*******т урд байхдаа эмнэлэгт үзүүлнэ 500 юань-*******0,000 төгрөг, жирэмсэн болоод Хятадад ирсэн байсан хүүхдээ авхуулъя гээд 1769 юань-885,000 төгрөг, утас дугаар сунгах 200 юань-100,000 төгрөг, өөртөө хувцас худалдаж авахад нь 1222 юань-611,000 төгрөг, гэртээ харихад гарын бэлэг гэрийнхэндээ авна гээд 4000 юань буюу 2,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй байна.

4.8. Ашиг олох зорилгоор нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Н.тай хамт явсан, хэдий их мөнгөтэй явна тэр хэмжээгээр ашигтай байна гэж хэлсэн тул ломбардаас мөнгө зээлж хариуцагчид өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагч руу мөнгө шилжүүлээгүй, харин ашиг олох зорилгоор харилцан тохиролцож бараа авхуулахаар мөнгө шилжүүлсэн нь зохигч нарын тайлбараар тогтоогдож байна.

5. Талууд ашиг олох зорилгоор нэгдэж, нэхэмжлэгч нь хариуцагч руу 21,000,000 төгрөг шилжүүлсэн, тус мөнгөөр бараа худалдан авч, БНХАУ-ын Шинжан Уйгар хот руу явсан, 2 сар орчим байж байгаад ирсэн зэрэг үйл баримт дээр маргаагүй, харин нэхэмжлэгчийн зүгээс хуурч мэхэлж мөнгө авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж, хариуцагчийн зүгээс ашиггүй явсан учраас хүндрэл учирсан, гаргасан зардлаа хувааж төлөх ёстой гэж маргаж байна.

6. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигч нарын тайлбараар зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүсжээ.

6.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх бөгөөд мөн зүйлийн 476.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т зааснаар талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байх ба Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний талууд хураамж төлөх бөгөөд мөн зүйлийн 477.2-т зааснаар хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болох тул дээр дурдсан үйл баримтаас үзэхэд талуудын хамтын үйл ажиллагаанд нэхэмжлэгч Ш.******* нь мөнгөн хөрөнгөөр, хариуцагч Н. нь үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч Ш.******* нь гэрээнээс гарснаар Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т заасны дагуу хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон байна.

Талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлээгүй, гэрээгээ дүгнээгүй, гэрээнээс гарснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон талаар маргаагүй байна.

Тиймээс нэхэмжлэгч Ш.******* нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар шаардах эрхтэй байна.

6.2. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор хамтын үйл ажиллагаа шууд дуусгавар болохгүй. Эхлээд биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгох ёстой. Дараа нь үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж талуудад хуваарилах ёстой. Гэхдээ хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тохиолдолд хамтын үйл ажиллагааны зорилго болон талуудын эрх, үүрэгт өөрчлөлт орно. Ашиг олох өмнөх зорилгын оронд биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгох зорилго орж ирнэ.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12-т тус тус зааснаар ашгийг болон талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах бөгөөд хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах ёстой.

6.3. Хамтын үйл ажиллагааны явцад тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгөнөөс нэхэмжлэгч Ш.******* нь нийт 2,900,000 төгрөг хариуцагч Н.гаас авсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6.4. БНХАУ-д 2 сар орчим хугацаанд байхдаа зочид буудал, хоол хүнс, унаа, лангууны түрээсийн зардлыг хариуцагч Н. төлж байсан нь зохигч нарын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбарласнаар нийт зардал 12,000,000 төгрөг болсон бөгөөд энэ нь нэг хүний, нэг өдрийн буудал, унаа, хоол хүнс, лангууны түрээсийн зардал 103,448 төгрөг болж байна.

Хариуцагч Н. нь дээрх зардлыг нотлох баримтаар нотлоогүй, харин нэхэмжлэгч Ш.*******ийн 2 сар орчим хугацаанд БНХАУ-д байсан, нэг буудалд 5-6 хоног хонож байсан, үзэсгэлэн худалдаанд лангуу түрээслэн бараагаа тавьж байсан, олон үзэсгэлэн худалдаагаар явсан, хоол унд идэж байсан, мөн эдгээр зардлыг хариуцагч Н. төлж байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул энэхүү 12,000,000 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4-т зааснаар хувь тэнцүүлэн хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.

6.5. Нэхэмжлэгч Ш.******* нь БНХАУ-ын визэнд орж, Монгол Улсаас онгоцоор БНХАУ-ын Хөх хотоор дамжин, Шинжан Уйгар хот руу явж очсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигч нарын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд явсан замын зардлыг хэн төлсөн нь талууд хэн нь ч тайлбарлаагүй, нэхэмжлэгч нь ямар зардлаар БНХАУ-ын Шинжан Уйгар хот руу явсан нь тодорхойгүй байх тул дансаар шилжүүлсэн 150,000, 800,000 төгрөг болон онгоцны тийзний 1,000,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өөрийнх нь виз болон замын зардал байна гэж үзэх нь үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч Ш.******* нь хамтран ажиллах гэрээнд оруулсан хөрөнгөө зээлж өгсөн буюу Сайн ломбардаас 20,600,000 төгрөг зээлж, 21,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлан, нотлох баримтаар 20******* оны 7 дугаар сарын 07-нд 261,570 төгрөг, 238,490 төгрөг, 215,410 төгрөгийг тус тус Тайгын булаг авто барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн боловч 3,200,000 төгрөгийн хүү төлж хохирсон гэх үйл баримтыг нотлох баримтаар нотлоогүй.

Мөн талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хамтран ажиллах гэрээнд оруулах хөрөнгийг хаанаас бий болгох нь тухайн этгээдийн өөрийнх нь асуудал бөгөөд үүнээс үүдэн гарах үр дагавар, эрсдэлийг тухайн этгээд өөрөө хариуцна.

8. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрх нь өөрийнх нь эрх бөгөөд энэ нь шүүхийн зардалд орохгүй, өмгөөлөгчид хөлс төлснөө баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

9. Иймд нэхэмжлэгч нь БНХАУ-д байхдаа болон Монголд ирээд авсан нийт 2,900,000 төгрөг, 2 сар орчим хугацаанд БНХАУ-д байхдаа гарсан зардал 6,000,000 төгрөг, Монголоос БНХАУ-ын Шинжан Уйгар хотод очсон замын зардал 1,950,000 төгрөг, ломбардны хүүнд төлсөн гэх 3,200,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 2,500,000 төгрөг, нийт 16,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

10. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 192,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг баримтлан хариуцагч Н.гаас 11,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гаас 192,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЗОЛБАЯР