2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/02286

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 10 191/ШШ2026/02286

 

 

 

МОНГОЛ УЛЫН НЭРИЙН ӨМНӨӨ

 

 

Баянзүрх, үхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Золбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: -Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 43 дугаар хороо, ******* хороолол, ******* гудамж, байр, , 2 давхарт байрлах, ХХК /рд:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. .

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан үхбаатар дүүрэг, 11-р хороо, хотхон, , орц, тоот хаягт байрлах 68.85 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сард автомашинаа борлуулахаар зар тавьсан байхад ндергроунд ХХК-ийн захирал гэж өөрийгөө танилцуулсан гэдэг хүн холбогдсон бөгөөд тухайн хүн нь ирж машин үзэхдээ машиныг авахыг сонирхож байна, удахгүй ашиглалтад орох байраар бартердах уу гэж асуусан. Тухайн үед нь дажгүй байр байвал авч болно гэж хэлэхэд ХХК-д карказ угсралтын ажил хийж өгсөн, тухайн ажлын төлбөрт 3 өрөө байр авахаар байгаа, тухайн байр таалагдвал авч болно гэж ярилцсаны дагуу тухайн байр баригдаж байгаа явцыг нь очиж үзэнгээ байрлал, чанарыг нь судалж үзэхэд дажгүй санагдсан тул машинаа өгөөд үлдэгдэл төлбөрийг нь дансаар шилжүүлэхээр харилцсан ярилцсан.

Тухайн байрыг үзэж байрыг авах талаар ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.лтансоёмботой очиж уулзахад ндергроунд ХХК нь ажлаа бараг хийж дууссан, тухайн байрыг бартераар зарсан нь үнэн, төлбөр тооцоогүй байгаа тул үхбаатар дүүрэг, 11 -р хороонд байрлах хотхон, , орц, 15 давхар тоот хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцыг 233,401,500 төгрөгөөр тооцон нэрийг нь шилжүүлэн Орон сууц захиалгын гэрээг байгуулахад асуудалгүй ээ гэж мэдэгдсэн тул 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ хийсэн бөгөөд гэрээ байгуулагдах үед ХХК-иас тухайн ндергроунд ХХК -ийн карказ угсралтын ажлыг хүлээн авсан тул ямар нэгэн тооцоо байхгүй гэж мэдэгдэж гэрээг шилжүүлэн Б,*******той байгуулсан. Энэ тухайгаа ч дараа нь баталгаажуулан тодорхойлолт гаргаж өгсөн.

Худалдагч талаас дээрх баталгаажуулалт хийгдэн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсаны дараа нэхэмжлэгч нь ндергроунд ХХК-д ХХК-ийн өмнөөс бүхий л төлбөр тооцоог нь барагдуулан тухайн компанийн гүйцэтгэх захирал овогтой ын банкны тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 125,320,000 төгрөгийг шилжүүлснээс гадна үлдэгдэл төлбөрт тооцон өөрийн өмчлөлд байсан 0376У улсын дугаартай Landcruiser маркийн автомашиныг ын нэр дээр тухайн өдрөө шилжүүлэн өгч төлбөр тооцоог бүрэн төлж хотхон, , орц, 15 давхар тоот хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Үүнийг нь ХХК-иас баталгаажуулан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Б.******* нь төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэсэн тодорхойлолтыг гаргаж өгч байсан.

Талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан тоот Орон сууц захиалгын гэрээ-ний төлбөрийн нөхцөл бүхий гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д Гүйцэтгэгч нь орон сууцыг 2024 оны 1-р улиралд багтаан Улсын комисст хүлээлгэн өгнө гэж заасан боловч тухайн хугацаа хойшилсоор 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тухайн хотхоныг Улсын комиссоос хүлээн авч барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан. Комиссын дүгнэлт гармагц нэхэмжлэгчийн зүгээс ХХК-ийн захирал болон хуулийн зөвлөх нартай удаа дараа уулзан байраа авъя гэж хүсэхэд өмнө нь энэ талаар нэг ч дурдаж байгаагүй мөртөө гэнэт л танай байр төлбөр тооцооны үлдэгдэлтэй, орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй гэж мэдэгдэн шүүх цагдаагаараа яв гээд ямар ч төлбөрийн үлдэгдэлгүй гэж албан бичиг гарган гэрээ байгуулж байсан орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөс татгалзсан.

Иймд хариуцагчийн зүгээс төлбөрийг нь бүрэн төлж худалдан авсан орон сууцыг үндэслэлгүйгээр хүлээлгэн өгөхгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байх тул нэхэмжлэгч Б.*******ийг үхбаатар дүүрэг, 11-р хороонд байрлах хотхон, , орц, 15 давхар тоот хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтуудыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

1.2. Талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гэрээ байгуулагдсан. 2023 оны 5 дугаар сарын 7-ны өдөр тодорхойлолт авсан. 2025 онд 3 дугаар сард барилга ашиглалтад орсонтой холбоотой очиж уулзсан. Энэ бүх процесс буюу 2 жилийн хооронд нэг ч удаа ХХК-ийн зүгээс гэрээ цуцалъя, гэрээний төлбөрөө төлөөч ээ, гэрээний дагуу шаардлага хүргүүлж байна гэдэг агуулгаар Б.*******ид мэдэгдэл хүргүүлж байгаагүй. Энэ нь ямар нэгэн асуудлаар талуудын хооронд төлбөр мөнгөний маргаантай асуудал байхгүй байсан байна гэдэг нь харагдаж байгаа. Хоёрдугаарт сая хариуцагч ндергроунд ХХК 10 давхар хүртэл карказыг барьчихсан, цаашаа 6 давхар бариагүй, төлбөр мөнгөний хувьд 50% нь бартер, бараг энийгээ авчихсан гэдэг агуулгаар тайлбарлаж байх шиг байна. жил гүйцэтгэх гэрээг нь судлаад үзвэл 10 давхар хүртлээ барьчихсан байх юм бол гэрээт ажлынхаа бараг 70 хувийнх нь төлбөрийг авчихсан байх байдлаар талууд гэрээндээ тусгасан байгаа буюу аль хэдийн 2, 3 тэрбумыг төлбөртөө хүлээж авах боломжит байдал харагдаж байгаа. Гэтэл талууд тайлбар дээр 9 байр өгөх ёстой, ажлаа хаяад явчихвал нэг ч байр өгөхгүй гэдэг агуулгаар тайлбарлаад байдаг. Гэтэл ндергроунд ХХК тодорхой хэмжээнд барилгыг 10 давхар хүртэл явахдаа энэ айл өөрийн гэсэн санхүүжилтийг авсны үндсэн дээр ажилтан ажиллуулаад, бараа материалаа татсаны үндсэн дээр ажлыг гүйцэтгэж байгаа. Тэр бараа материал татахад бартерын байрыг өгсөн байгаа. Тухайн байрыг нь мэдээж байр байгаа учраас бэлэн мөнгө олох шаардлагын дагуу гуравдагч этгээдэд борлуулсан нь Б.******* байдаг. Бид нарын хооронд өглөг авлагынхаа харилцааг бүхэлд нь тодорхойлоод төлчихсөн байдаг. Энэ агуулгыг ч ХХК зөвшөөрөөд энэ бүх хугацаанд нэг ч удаа төлбөр мөнгөний асуудал яриагүй. Харин зүгээр жил гүйцэтгэх гэрээ-ний холбоотойгоос маргаан үүсэхэд бүхий л байрны гэрчилгээг гаргахгүй байдлаар гуравдагч этгээдийн буюу бартерын байранд худалдаж аваад тодорхой хугацаанд, магадгүй тэр үйл ажиллагаа нь санхүүжиж явсан хөндлөнгийн этгээдийг хохироож байгаа байдал энэ хэрэгт ярьж болохгүй зүйл. Эцэст нь товчхон дурдахад талуудын хооронд хүчин төгөлдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, тухайн гэрээ арилжааны нөхцөлтэй байсан. рилжааны нөхцөлийн дагуу төлбөр мөнгийг нь бүхэлд нь ндергроунд ХХК-ийн 100%-ийн өмчлөгч гэдэг хүнд шилжүүлсэн байдаг. Тухайн байрыг олж авсан үндэслэл, шаардлага нь жил гүйцэтгэх гэрээ-ний үндсэн дээр авсан байрыгаа манайд борлуулсан. Энэ бүх зүйлийг нь ХХК 100% хүлээн зөвшөөрсөн, удаа дараагийн үйлдлийг гаргасан. Тийм учраас Орон сууц захиалан бариулах гэрээний нэрийг шилжүүлж байгуулсан байдаг. Түүнчлэн 2024 онд ямар нэгэн төлбөр тооцоотой холбоотой асуудал байхгүй гэдэг. Гуравдугаарт гэрээ цуцлах мэдэгдлийг өнөөдрийн байдлаар гаргаагүй байгаа. Олон үйл баримтаар нотлогдож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих буюу тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан байрны өмчлөгчөөр Б.*******ийг тогтоож, орон сууцын өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг ХХК-д даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа:

2.1. ...Б.******* нь шүүхэд нэхэмжлэгчийг үхбаатар дүүрэг, 11-р хороонд байрлах хотхон, , орц, 15 давхар тоот хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Манай компани нь ндергроунд ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Билиг хотхоны , барилгын төмөр бетон карказ угсралтын ажил хийлгэхээр П72022/76 тоот жил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.

Тус гэрээгээр ндергроунд ХХК нь Улаанбаатар хот, үхбаатар дүүрэг, 11-р хороо, Билиг хотхоны , барилгын төмөр бетон карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан боловч ажлын гүйцэтгэлийг бүрэн гүйцэт манай компанид хүлээлгэн өгөөгүй болно.

Манай компанийн зүгээс ажлын хөлсөнд ндергроунд XXК- ийн хүсэлтэзр Б.*******той 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан байдаг.

Тус Орон сууц захиалгын гэрээ-ний ерөнхий нөхцөлийн 3.6-д ...Захиалагч гэрээний хуваарьт төлбөрийг төлбөрийн нөхцөл хэсэгт тохиролцсоны дагуу төлж барагдуулан, улсын комисс ашиглалтад хүлээн авсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авна... гэж заасны дагуу гэрээнд заасан төлбөрийн нөхцөлийн дагуу төлбөрийг төлсний дараагаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.*******ийн нэр дээр гаргаж өгөх нөхцөл бүрдсэн.

Гэрээний төлбөрийн нөхцөлийн 2.3-т ндергроунд ХХК-ийн карказ угсралтын ажлыг орон сууц захиалгын гэрээний 100 хувь буюу 233,401,500 төгрөгт тооцон хүлээн авснаар Б.*******ийн Орон сууц захиалгын гэрээ-ний үүрэг дуусгавар болох юм. Гэтэл карказ угсралтын ажлыг ндергроунд ХХК нь бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчин ажлыг орхиж явсан тул Орон сууц захиалгын гэрээ-ний захиалагчийн үүрэг бүрэн биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа юм.

Иймд манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууцыг Б.*******ид хүлээлгэн өгөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Орон сууц захиалгын гэрээ-ний хавсралтын 2.4-т орон сууцын үнийн үлдэгдэл төлбөр болох төгрөгийг хуваарийн дагуу ХХК-ийн тоот Голомт банкны 2035101420 тоот тоот дансанд төлж барагдуулна гэсэн тодорхой зохицуулалт байгаа. Гэтэл энэ гэрээний ******* нөхцөл буюу төлбөрөө нэхэмжлэгч Б.******* ндергроунд ХХК -ийн данс руу төлж барагдуулсан байдаг. Тэгэхээр Орон сууц захиалгын гэрээний төлбөрийн нөхцөл бүрэн хангагдаагүй. Энэ орон сууцыг нэхэмжлэгч Б.*******ид шилжүүлэх боломжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

рилжааны гэрээний зохицуулалт Худалдах, худалдан авах гэрээний зүйл заалт нэгэн адил үйлчилдэг. Иргэний хуулийн 243.1-т худалдагч нь биет байдлын до*******долгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй адилтгах баримт, бичгийг худалдан авагчид шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчлаад өгчихсөн байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний 2.4-т хэдэн төгрөг төлөх вэ, ямар банканд төлөх вэ, ямар компанийн, ямар банкны, ямар дансанд төлөх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл нэхэмжлэгч нь энэ хэрэг маргаанд ямар нэгэн хэргийн оролцогч биш ндергроунд ХХК руу төлж барагдуулсан байдаг. Энэ гэрээний дагуу хариуцагч буюу ХХК нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Тэгэхээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл хангалттай, тодорхой байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Эсхүл гуравдагч этгээдээр ндергроунд ХХК -ийг заавал оруулж ирэх ёстой байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүртэл ндергроунд ХХК -ийг дурдаад байгаа. Нотлох баримтууд нь ч ндергроунд ХХК, түүний удирдлага, гүйцэтгэх захирал гэдэг хүнийг байнга дуудаж байгаа зүйлүүд байгаа учраас хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Т2/2023/141 дугаартай үхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, хотхон, , орц, 15 давхар, тоот, 3 өрөө, 68,85 м.кв орон сууцны Орон сууц захиалгын гэрээ /Ерөнхий нөхцөл/, /Төлбөрийн нөхцөл/, ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн тоот тодорхойлолт, Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвийн хуулбар үнэн тэмдэгтэй 0376У улсын дугаартай Landcruiser маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон түүнийг шилжүүлсэн баримтын хуулбар, ******* Батаа гэсэн банкны дансны хуулга гэсэн баримтуудыг,

Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ТЕ-/2022/261 дугаартай үхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, хотхон, Е , 5 давхар, 503 тоот, 2 өрөө, 53,73 м.кв орон сууцны Орон сууц захиалгын гэрээ, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Е , 1 орц, 5 давхар, 503 тоот, 2 өрөө, 53,73 м.кв орон сууцны Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТЕ/2022/261 дугаартай үхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, хотхон, Е , 1 орц, 5 давхар, 503 тоот 2 өрөө, 53,73 м.кв орон сууцны Орон сууц захиалгын гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Т/2022/258 дугаартай үхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, хотхон, , 1 орц, 8 давхар, 803 тоот 2 өрөө, 53,61 м.кв орон сууцны Орон сууц захиалгын гэрээ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ХХК болон ндергроунд ХХК нарын хооронд байгуулагдсан жил гүйцэтгэх гэрээ, Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас ндергроунд ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч нь ндергроунд ХХК-ийн ХХК-иас бартераар авсан хотхон, , орц, 15 давхар тоот хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцанд ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулан, төлбөр болох 233,401,500 төгрөгийг 125,320,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг өөрийн өмчлөлд байсан 0376У улсын дугаартай маркийн автомашиныг өгч, төлбөрийг бүрэн төлж, тус орон сууцыг худалдан авсан. Үүнийг нь ХХК-иас баталгаажуулан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Б.******* нь төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэсэн тодорхойлолтыг гаргаж өгч байсан.

2.2. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тухайн хотхоныг Улсын комиссоос хүлээн авч барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан. Комиссын дүгнэлт гармагц нэхэмжлэгчийн зүгээс ХХК-ийн захирал болон хуулийн зөвлөх нартай удаа дараа уулзан байраа авъя гэж хүсэхэд танай байр төлбөр тооцооны үлдэгдэлтэй, орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй гэж хүлээлгэн өгөхөөс татгалзсан учир үхбаатар дүүрэг, 11-р хороонд байрлах хотхон, , орц, 15 давхар тоот хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтуудыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахаар шаардсан.

3. Хариуцагч нь ндергроунд ХХК нь Карказ угсралт ажил-аа гүйцэт хийгээгүй тул тухайн орон сууц захиалгын гэрээний хөлсийг төлөөгүй гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Б.******* нь үхбаатар дүүрэг, 11-р хороонд байрлах хотхон, , орц, 15 давхар тоот хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцыг ндергроунд XXК-ийн Карказ угсралт ажил-ын 233,401,500 төгрөгт тооцон ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Т2/2023/141 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г /хавтаст хэргийн 6-8 дахь тал/ байгуулжээ.

4.2. ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай гүйцэтгэх захирал ийн гаргасан тодорхойлолт /хавтаст хэргийн 10 дахь тал/- оор үхбаатар дүүрэг, 11-р хороонд байрлах хотхон, , орц, 15 давхар тоот хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцыг Батаа овогтой ******* /РД:*******/ нь 233,401,500 төгрөгөөр худалдан авч төлбөр тооцооны үлдэгдэлгүй болох нь тогтоогдож байна.

4.3. ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 19 дэх тал/-ээр сайханы Отгонсүх нь 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирал байсан нь тогтоогдож байна.

4.4. ндергроунд ХХК-ийн гүйцэтгэх захирал нь ийн болох нь тус хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 44-45 дахь тал/-аар нотлогдож байна.

4.5. ХХК болон ндергроунд ХХК-ийн хооронд 3,373,773,975 төгрөгийн гэрээний нийт үнэ бүхий үхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, хотхоны , барилгын төмөр бетон карказ угсралтын ажил гүйцэтгэхээр жил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 47-52 дахь тал/-г 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан нь тогтоогдож байна.

4.6. ХХК болон ндергроунд ХХК-ийн хооронд байгуулсан жил гүйцэтгэх гэрээ-ний 2.2, 2.3-т зааснаар гэрээний нийт үнийн 50 хувь буюу 1,686,886,987 төгрөгт харилцан тохиролцож бартер хийхээр, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу гэрээт ажлын гүйцэтгэлтэй уялдуулан шилжүүлэх, бартераар төлбөрөө хийхээр тохиролцсон 50 хувь буюу 1,686,886,987 төгрөгийн 20 хувьтай тэнцэх хөрөнгийг гэрээ байгуулагдсаны дараа захиалагч нь гүйцэтгэгчид шилжүүлэн өгөх бөгөөд үлдэгдэл 30 хувьтай тэнцэх төлбөрт энэхүү гэрээт ажлын төслийн байрнаас бартерт шилжүүлэхээр тохиролцсон байна.

4.7. Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлага буюу маргаан бүхий орон сууц нь үхбаатар дүүрэг, 11-р хороонд байрлах хотхон, т байрлаж байгаа учраас ХХК болон ндергроунд ХХК-ийн хооронд байгуулсан жил гүйцэтгэх гэрээ-ний гэрээт ажлын төслийн байр биш тул уг гэрээ байгуулагдсаны дараа шилжүүлэн өгсөн байр байна.

4.8. Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн өмчлөлийн 0376У улсын дугаартай маркийн автомашиныг өөрийн биеэр ийн д өөрийн биеэр шилжүүлсэн нь Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвийн хуулбар үнэн дарагдсан баримтаар /хавтаст хэргийн 63-64/ тогтоогдож байна.

4.9. Нэхэмжлэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр MN41000 4000 тоот дансанд 125,320,000 төгрөгийг Байрны төлбөр гүйлгээний гатайгаар шилжүүлсэн нь банкны дансны хуулга /хавтаст хэргийн 65/-аар болон энэхүү тоот данс нь ийн ын данс болох нь гүйлгээний дэлгэрэнгүй баримт /хавтаст хэргийн 15/-аар тогтоогдож байна.

5. Талууд Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу хөлс төлсөн эсэх дээр маргаж байна.

6. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч нь ХХК болон ндергроунд ХХК-ийн хооронд 3,373,773,975 төгрөгийн гэрээний нийт үнэ бүхий үхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, хотхоны , барилгын төмөр бетон карказ угсралтын ажил гүйцэтгэх жил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ндергроунд ХХК ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй 16 давхар барилгын 10 давхар хүртэл карказаа босгочихсон, 1,686,886,987 төгрөгийг шилжүүлээгүй, үүний 50 хувийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

ХХК болон ндергроунд ХХК-ийн хооронд 3,373,773,975 төгрөгийн гэрээний нийт үнэ бүхий жил гүйцэтгэх гэрээ-ний 2.2, 2.3-т зааснаар гэрээний нийт үнийн 50 хувь буюу 1,686,886,987 төгрөгт харилцан тохиролцож бартер хийхээр, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу гэрээт ажлын гүйцэтгэлтэй уялдуулан шилжүүлэх, бартераар төлбөрөө хийхээр тохиролцсон 50 хувь буюу 1,686,886,987 төгрөгийн 20 хувьтай тэнцэх хөрөнгийг гэрээ байгуулагдсаны дараа захиалагч нь гүйцэтгэгчид шилжүүлэн өгөх бөгөөд үлдэгдэл 30 хувьтай тэнцэх төлбөрт энэхүү гэрээт ажлын төслийн байрнаас бартерт шилжүүлэхээр тохиролцсон байна.

Энэхүү жил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 47-52/ нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан тул бартераар төлбөрөө хийхээр тохиролцсон 50 хувь буюу 1,686,886,987 төгрөгийн 20 хувьтай тэнцэх хөрөнгийг гэрээ байгуулагдсаны дараа захиалагч нь гүйцэтгэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.

Мөн ХХК нь нэхэмжлэгч Б.*******ийг дээрх маргаан бүхий орон сууцыг худалдан авч, төлбөр тооцооны үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон, нэхэмжлэгч Б.******* нь өөрийн өмчлөлийн автомашиныг болон 125,320,000 төгрөгийг ндергроунд ХХК-ийн гүйцэтгэх захирал ийн руу шилжүүлсэн зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.******* нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.******* нь хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлсөн боловч ажлын үр дүнг буюу тус маргаан бүхий орон сууцыг хүлээн аваагүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,395,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,395,158 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ид олгох нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан Бага долоон овогт ******* ******* /РД:*******/-ийг үхбаатар дүүрэг, 11-р хороо, хотхон, , орц, 15 давхар тоот хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг ХХК-д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,395,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,395,158 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДРГЛГЧ, ШҮҮГЧ О.ЗОЛБЯР