| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 181/2023/06021/И |
| Дугаар | 191/ШШ2025/11443 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/11443
| 2025 12 09 | 191/ШШ2025/11443 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С давхарт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 92,812,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 92,812,625 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.******* миний бие 2020.04.17-ны өдөр ******* ******* ХХК-тай Үл хөдлөх хөрөнгийн *******ын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр миний бие Т тоотод байрлах ийн шугам дэд бүтцэд холбогдсон үл хөдлөх хөрөнгийн дугаар бүхий мансардтай 103м амины орон сууц, 36м гараашны хамт *******ын гэрээнд заасан үндсэн эрсдэлээс хамгаалуулах, ******* ******* ХХК нь *******ын тохиолдол үүссэн нөхцөлд гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Даатгуулагч тал гэрээнд заасны дагуу *******ын төлбөрөө хугацаанд нь төлж байсан.
2021.01.13-ны өдөр аймгийн Зуунмод хотод газар хөдлөлт болж улмаар манай Т тоотод байрлах 103м амины орон сууц, 36м гараашны шалны доорх PVC халаалтын шугамд гэмтэл үүсэж ийн шугамд холбогдсон халуун ус 3 хоног алдсан. Дээрх нөхцөл байдал нь чандмань ДЭХГ-ын объектод хийсэн үзлэг, Шинжлэх ухааны академи одон орон геофизикийн хүрээлэнгийн албан тоот зэрэг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогддог. Дээрх нөхцөл байдлын улмаас нам дор газар байрладаг Т тоотод байрлах 103м нэмэлтээр мансардтай амины орон сууц, 36м гараашны хамт буюу манай өмчийн байшинд их хэмжээний ус тогтож өвөл хөлдөн тэлж байшингийн суурь буюу хундамыг хагалсны улмаас байшин голоороо том хэмжээтэй цууралт өгч хүн амьдрах ямар ч боломжгүй болж бид өмч хөрөнгөөрөө хохирсон.
Дээрх үйл явдлын дараа би *******ын 205721052020200002 дугаартай гэрээний дагуу даатгагчаас *******ын тохиолдлын дагуу гэрээний нөхцөлийг үндэслэн төлбөр олгохыг шаардсан боловч татгалзсан хариуг өгсөн. Ингээд би 2023.08.10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд ******* ******* ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлээ биелүүлэхгүй нөхөн төлбөр төлөхгүй байгаа талаар өргөдөл гаргасан.
Санхүүгийн зохицуулах хорооноос 2023.08.31-ний өдрийн 9/3426 хариу мэдэгдэх хуудсаар уг *******ын гэрээний сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөлөлд хамаарах үндэслэлтэй байх тул гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй гэх агуулга бүхий хариуг ******* ******* ХХК-д хүргүүлсэн байдаг. Гэвч ******* ******* ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих журмаар биелүүлэхгүйн дээр даатгуулагчийг гэмт хэрэгт гүтгэн эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байна. Иймд хариуцагчаас Үл хөдлөх хөрөнгийн Даатгалын 205721052020200002 дугаартай гэрээний 2.11 дэх хэсэгт заасны дагуу *******ын гэрээний үүргийн гүйцэтгэлд 92.812.625 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2. Даатгалын гэрээний үндсэн эрсдэлт хамгаалалт гээд нөхцөл байгаа. Гал түймэр, дэлбэрэлт гээд эхэлж байгаа. Энэ дээр сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах ус чийгийн нөлөөлөл гэж байгаа, байгалийн гамшиг, үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчтэй салхи гээд өөрөөр хэлбэл ******* *******тай байгуулсан гэрээний үндсэн эрсдэлийн хамгаалалтад эдгээр нөхцөл байдлууд орсон. Үүний дагуу ийм нөхцөл байдал болсон гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Бид нар хээ байдлаар нэхэмжилсэн. Хэрэг дотор гэх юм байдаг. Тэр маш будилаантай, нь 2021 онд буюу яг Коронагийн үед нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу хийсэн үнэлгээ байдаг. Тайлангаа гаргаж өгөөч ээ гээд шүүхээс удаа дараа шаардсан нь хэргийн материалд байна. Энийг гаргаж өгөхгүй, хуулбар үнэн дараад нэг юм ирүүлсэн байдаг. Тэр нь он саргүй, хэзээ ямар юу яасан нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлтийнх нь мэдээлэл байхгүй, шинжилгээ хийх үндэслэл гэсэн чинь Б..Даваацэрэнгийн шинжээч томилсон захирамж гээд биччихсэн юм байгаа. Энэ нөхцөл байдлуудаас шүүх өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд ИХШХШТХ-ийн 47 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтийг бид үндэслэлтэй гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 232400023060005 дугаартай Орон сууцны *******ын гэрээ-г ******* ******* ХХК-тай байгуулж Т тоотод байрлах ийн шугам дэд бүтцэд холбогдсон улсын бүртгэлийн дугаартай мансардтай 103 м2 амины орон сууц, 36м2 гараашны хамт 3 жилийн хугацаатай даатгуулсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр газар хөдлөлт болж *******ын тохиолдол үүссэн тул нөхөн төлбөр нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч нь анх 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчид гаргасан өргөдөлдөө Т тоот хаягт байрлах хувийн эзэмшлийн амины орон сууцанд газар хөдлөлт, хөрсний усны ихжилтийн улмаас хохирол учирсан тул *******ын тохиолдол бий болсон гэж дурдсан үйл баримтыг хянах хүрээнд нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан асуудлаар хариуцагчаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудад хандан лавлагаа авахад, нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудад 2019 оноос олон хоног үргэлжилсэн хүчтэй аадар бороо, хэд хэдэн удаагийн үерийн улмаас хөрсний ус ихсэж, байгалийн нөлөөллөөс болж байшин онц их гэмтэн сүйрч, хүн амьдрах боломжгүй болсон гэж дурдсан өргөдлийн хариуд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаар албан бичигт 2019 оноос олон хоног үргэлжилсэн хүчтэй аадар бороо, хэд хэдэн удаагийн үерийн улмаас хөрсний ус ихсэж, байгалийн нөлөөллөөс болж байшин онц их гэмтэн сүйрч, хүн амьдрах боломжгүй болсон гэж дурдсан өргөдөлтэй танилцлаа. Өргөдөлд дурдсан асуудал нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны А/149 дугаартай Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлыг жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалын 2 дугаар хэсгийн 12-т Хувийн болон амины орон сууцны барилга, тэдгээрийн инженерийн шугам, сүлжээ, гараж, агуулах болон түр барилгын угсралт, засварын ажлын чанар байдалд дүгнэлт гаргуулах хүсэлт-ийн хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг зогсоосон болно. Иймд танай барилгын байгалийн гамшгаас үүдэлтэй гэх эвдрэл, гэмтэлд манай байгууллагаас шалгалт хийхгүй болохыг үүгээр мэдэгдье. гэж,
мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/189 дугаартай албан бичигт Таны амьдарч буй сууцны барилгад гарсан эвдрэл гэмтэл нь хөрсний усны шүүрэл байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан болохыг тодорхойлов гэж тодорхойлсон дүгнэлт болон нэхэмжлэгчийн өргөдөл зэргийг гаргуулан авч, *******ын зүйлд одоо үүссэн байгаа хохирол нь 2019 оноос эхлэн бий болсныг хариуцагч тогтоосон болно.
Дээрх баримтуудаас үзэхэд хохирол 2019 оноос үүсэж эхэлсэн, *******ын гэрээ байгуулахаас өмнө тухайн ноцтой нөхцөл байдлын талаар мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ даатгуулагч буюу нэхэмжлэгч биелүүлээгүй зэрэг нь тогтоогдож байх бөгөөд одоо үүссэн байгаа хохирлыг гэрээ байгуулахдаа нуун дарагдуулсан байсан тул хариуцагч буюу даатгагч 2021 оны 01/12-823 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон аймгийн -ДЭХГ ОНӨААТҮГ-ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар албан бичигт Манай байгууллагын харьяа халаалтын 7-р зуухны даралт 2021 оны 01 сарын 14-ний өдөр унаж, дулааны хяналтын худгуудаар зуухны механик, слесарь нар шалгалт хийж явахад З тоотод оршин суугч *******гийн байшингийн дэргэдэх дулааны худгаас уур гарч байсан. Хэрэглэгч *******г дуудаж гэрт нь орж үзэхэд халаалтын хуваарилах узельд холбогдсон шалны халаалтын хуваарилах узельд холбогдсон шалны халаалтын Ф20мм-н шугамын холболт задарч ус алдсаны улмаас хохирол учирсан болохыг тодорхойлов гэж дүгнэсэн нь дээрх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 24-ний 188 дугаар албан бичигт иймд танай барилгын гамшгаас үүдэлтэй гэх эвдрэл гэмтэлд манай байгууллагаас шалгалт хийхгүй болно гэж дүгнэсэн үйл баримтаас илтэд зөрүүтэй, гэрээний хугацаанаас өмнө үүссэн үйл баримтыг дүгнэх эрх бүхий этгээд биш, мөн эдгээр үйл баримтын талаар нэхэмжлэгч нь даатгагч болон Санхүүгийн Зохицуулах Хороонд гаргаж өгөөгүй, үйл баримт болон *******ын зүйлийн талаар худал мэдээлсэн байдаг.
Иймд дээр дурдсан үйл баримт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан эрсдэл үүсээгүй буюу хөрсний усны шилжилт нь гэрээний эрсдэл биш, мөн гэрээний 3.1.13-т Суурь, нуугдмал алдаа гэж, 3.1.2-т Даатгуулагч *******ын зүйлийн талаар Даатгагчид худал мэдээлсэн нь тогтоогдсон гэж, Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д заасан үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
1.2. Хэрвээ дулааны шугам буюу ф20-ийн шугам хагарснаас ус алдсан байшингийн эргэн тойронд ямар нэгэн байдлаар хужир үүсэхгүй, байгалийн ус буюу анхнаасаа л намагтай газар байшингаа барьчихсан байсан учраас энэ нь хужиртай, намагтай газар учраас ус зайлуулах хоолой хийчихсэн байсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Хашааны багана бас гадна талаараа нурчихсан, байшин дотор ус алдахад хашааны багана нурах ямар ч үндэслэлгүй. Бетон цуураагүй, паркет нь бүтсэн байсан. Мөн талуудын хооронд *******ын гэрээ байгуулахдаа *******ын үнэлгээг буюу нэхэмжлэгчийн орон сууцыг 65 саяар үнэлээд түүнд тохирсон хураамжийг төлчихсөн байдаг. Гэтэл шүүхэд 92 саяыг нэхээд байгаа нь *******ын үнэлгээнээс хальсан зүйлийг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,
3.2. Итгэмжлэл /хх 4/,
3.3. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/
3.4. Үл хөдлөх хөрөнгийн *******ын гэрээ /хх 6-7/
3.5. Зээлдэгчийн амь нас, зээлийн эрсдэлийн *******ын гэрээ /хх 7-8/
3.6. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх 9-10/
3.7. ХХК-ийн тайлан /хх 11-16/
3.8. аймгийн ДЭХГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2023.02.07-ны өдрийн 22 тоот албан бичиг, хавсралт /аа 17-18/
3.9. Санхүүгийн зохицуулах хорооны 2023.08.31-ний өдрийн 9/3426 дугаар албан бичиг /хх 19/
3.10. Шинжлэх ухааны академи Одон орон геофизикийн хүрээлэнгийн 2023.05.09-ний өдрийн 140 тоот албан бичиг /хх 20/
3.11. Фото зураг /хх 21-23/
3.12. аймгийн онцгой байдлын газар Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2021.07.18-ны өдрийн 03/01 дугаар дүгнэлт /хх 46-47/
3.13. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 48/
3.14. 2021.04.06-ны өдрийн хөрөнгийн *******ын нөхөн төлбөр хүссэн өргөдөл /хх 49/
3.15. ******* ******* ХХК-ийн 2021.05.14-ний өдрийн 01/12-515 тоот албан бичиг /хх 50/.
4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 28/
4.2. Итгэмжлэл /хх 29, 43, 61, 184/
4.3. Хариу тайлбар / 33-34/
4.4. ******* ******* ХХК-ийн 2021.07.26-ны өдрийн 01/12-823 дугаар албан бичиг /хх 63-64/
4.5. аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2021.03.24-ний өдрийн 188 тоот албан бичиг /хх 67/
4.6. аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2021.05.27-ны өдрийн 277 тоот албан бичиг /хх 68/
4.7. аймгийн мэргэжлийн хяналтын газарт гаргасан 2021.03.22-ны өдрийн өргөдөл /хх 69/.
5. Хариуцагчийн хүсэлтээр ХХК-иас 2021.03.29-ний өдрийн №В21-19 тоот хөрөнгийн тайланг нотлох баримтаар гаргуулж, шинжээч томилж, ХХК-иар дүгнэлт гаргуулсан. /хх 121-148, 161-180/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2021.01.13-ны өдөр аймгийн Зуунмод хотод газар хөдлөлт болж улмаар Т тоотод байрлах 103м амины орон сууц, 36м гараашны шалны доорх PVC халаалтын шугамд гэмтэл үүсэж ийн шугамд холбогдсон халуун ус 3 хоног алдсанаас даатгуулсан байшинд их хэмжээний ус тогтож өвөл хөлдөн тэлж байшингийн суурь буюу хундамыг хагалсны улмаас байшин голоороо том хэмжээтэй цууралт өгч хүн амьдрах боломжгүй болсон. ******* ******* ХХК-тай *******ын гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх хөрөнгийг даатгуулсан, *******ын гэрээнд заасан эрсдэл үүссэн учир нөхөн төлбөр 92,812,625 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэнэ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нь *******ын гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оноос үүсэж эхэлсэн нөхцөл байдлын талаар *******ын гэрээ байгуулах үед мэдэгдээгүй, одоо үүссэн байгаа хохирлыг гэрээ байгуулахдаа нуун дарагдуулсан, хөрсний усны эрсдэл нь гэрээний эрсдэл биш, гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол учирсан учир *******ын тохиолдол үүссэн гэж үзэхгүй учир нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэнэ.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь эхнэр нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх 48/
Б.******* нь ******* ******* ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 205721052020200002 дугаар Үл хөдлөх хөрөнгийн *******ын гэрээ байгуулж, тохиролцсон эрсдэлүүдээс Б.*******, ******* нарын өмчлөлийн Т тоотод байрлах улсын бүртгэлийн дугаартай, мансардтай 103м амины орон сууц, 36 м2 талбайтай гаражийг даатгуулж *******ын хураамжийг төлөх, даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу *******ын нөхөн төлбөр төлөхийг харилцан тохиролцсон болох нь гэрээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 6-7, 10/
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцож, нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, дээрх гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан Даатгалын гэрээний зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Даатгалын гэрээний мэдээлэлд *******ын зүйл Т тоотод байрлах улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, *******ын үнэлгээ 65,000,000 төгрөг, *******ын хураамж 71,500 төгрөг болохыг тусгаж, хураамжийг 2021.04.17-ны өдөр 71,500 төгрөг, 2022.04.17-ны өдөр 71,500 төгрөг, 2023.04.17-ны өдөр 71,500 төгрөгөөр тус тус төлөхөөр заасны дагуу *******ын хураамжийг даатгуулагч Б.******* цаг тухайд нь төлсөн бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.
4.2. Б.******* нь 2021.04.06-ны өдөр газар хөдлөлт, хөрсний усны ихжилтийн улмаас байшин бүхэлдээ сүйрсэн, даацын хана цуурсан гажилт үүссэн, таазнууд нурсан, шал овойж дулааны шугам задарсан, суурийн хэсгийн нийт тоосго бяцралт үүссэн, цахилгааны утаснууд тасарч гэмтэл үүссэн гэж хөрөнгийн *******ын нөхөн төлбөр хүссэн өргөдлийг ******* ******* ХХК-д гаргасан байна. /хх 49/
Тус өргөдөлд ******* ******* ХХК-иас 2021.05.14-ний өдөр нэмэлт материал ирүүлэх талаар хариу хүргүүлсэн байна. /хх 50/
Улмаар 2021.07.26-ны өдөр ******* ******* ХХК-иас Б.*******ийн 2021.03.22-ны өдрийн аймгийн мэргэжлийн хяналтын газарт гаргасан өргөдлийг үндэслэн гэрээ байгуулахаас өмнө усны ихжилтийн эрсдэл үүссэн байна, *******ын гэрээ байгуулахдаа энэ талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, газар хөдлөлтөөс үүдэлтэй гэх эрсдэл нотлогдоогүй гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. /хх 63-64/
4.3. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д аливаа этгээд *******ын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан бөгөөд тус хороо талуудаас холбогдох тайлбар нотлох баримтыг авч судлаад даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох шийдвэр гаргасан байна. /хх 19/
Хариуцагч ******* ******* ХХК нь Санхүүгийн Зохицуулах хорооны дээрх шийдвэрт шүүхэд гомдол гаргаагүй, нөхөн төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.
4.4. Хариуцагч ******* ******* ХХК нь *******ын нөхөн төлбөрийг төлөхөөс дараах үндэслэлээр татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:
аймгийн ДЭХГ ОНӨААТҮГазраас 2023.02.07-ны өдөр ******* ******* ХХК-д:
Манай байгууллагын харьяа халаалтын 7-р зуухны даралт 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр унаж, дулааны хяналтын худгуудаар зуухны механик, слесарь нар шалгалт хийж явахад З тоотод оршин суугч *******гийн байшингийн дэргэдэх дулааны худгаас уур гарч байсан. Хэрэглэгч *******г дуудаж гэрт нь орж үзэхэд халаалтын хуваарилах узельд холбогдсон шалны халаалтын ф20мм-н шугамын холболт задарч ус алдсаны улмаас хохирол учирсан болохыг тодорхойлов гэх албан бичгийг,
тухайн үйл явдлын 2021 оны 01 сарын 14-ний өдөр халаалтын 7-р хэсгийн даралт унасан мэдэгдлийн дагуу тухайн үед ерөнхий инженерээр ажиллаж байсан , орон сууцны инженер , халаалтын 7-р хэсгийн мастер нар очиж тухайн хэсгийн слесариудтай хамтран дулааны шугам сүлжээнд шалгалтаар явж үзэхэд 5-р багийн тоот ******* гэх айлын барилгаас усны алдагдал гарч хашаандаа урссан байсныг илрүүлсэн бөгөөд мөн дэргэдэх худгаас уур савсаж байсан мэдсэн даруйд гадна худагт халаалтын шугамыг хааж холбогдох арга хэмжээг авч ажилласан болно. Тухайн ******* гэх айл эзэнгүй байсан бөгөөд *******г дуудуулж байшинд орж шалгаж үзэхэд тухайн айл шалны болон паарны халаалтын системтэй байсан ба дотор шалны халаалтын хуваарилагчид холбогдсон ф20-н хоолой задарч дулааны шугамын ус ихээр алдагдсан байсан болно гэх тэмдэглэлийн хамт хүргүүлсэн байна. /хх 17-18/
Шинжлэх Ухааны Академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 2023.05.09-ний өдөр иргэн *******д 2021 оны 01 дүгээр сарын 12-ны 5 цаг 32 минутад /Улаанбаатарын цагаар/ Хөвсгөл аймгийн Ханх сумын өөс баруун урагш 26 км зайд магнитуд нь М6.5-тай газар хөдлөлт болсон байна. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл нь Хөвсгөл аймгийн бүх сумд, Сэлэнгэ, Завхан, Архангай, Увс, Баянхонгор, Булган, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хот, аймаг, Дундговь, Өмнөговь аймгийн иргэдэд мэдрэгдсэн байна гэх албан бичгийг хүлгүүлсэн байна. /хх 20/
аймгийн онцгой байдлын газар Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03/01 дугаартай дүгнэлтэд:
З баг Усны аж ахуйн суурьшлын зүүн хойд хэсэг орчимд хөрсний усны түвшин дээшлэн хөрсний усны улмаас иргэдийн үл хөдлөх хөрөнгийн суурийн хэсэгт суулт үүсэх, ус нэвчих, хана цууралт үүсэн хагарах зэрэг эвдрэл гэмтэл нь иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрал нөхцөл алдагдаж Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан Аюул үүсэж эрсдэл учрах магадлалтай байна. Иймээс мэргэжлийн байгууллагаар хөрсний тооцоо судалгааг хийлгэж дүгнэлт гаргуулах гэжээ. /хх 46-47/
Дээрхээс дүгнэхэд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5 цаг 32 минутад Хөвсгөл аймгийн Ханх сумын өөс баруун урагш 26 км зайд магнитуд нь М6.5-тай газар хөдлөлт болсон, уг газар хөдлөлтийн чичирхийлэл нь аймгийн иргэдэд мэдрэгдсэн, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн халаалтын 7-р зуухны даралт унаж шалтгааныг тодруулан ажиллахад З тоотод оршин суугч *******гийн байшингийн халаалтын хуваарилах узельд холбогдсон шалны халаалтын ф20мм-н шугамын холболт задарч дулааны шугамын ус ихээр алдагдсан болохыг илрүүлсэн, усны алдагдал хашаандаа урссан, тэр даруйд гадна худагт халаалтын шугамыг хааж холбогдох арга хэмжээг авч ажилласан байх бөгөөд эдгээр үйл явдлаас хойш нэхэмжлэгчийн байшингийн хундам хагарч байшинд цууралт өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэхүү эрсдэл нь талуудын байгуулсан *******ын гэрээний сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллийн эрсдэлийн хамгаалалтад хамаарч байна.
Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд *******ын гэрээ байгуулагдсанаас хойш дээрх үйл явдал болсон байх бөгөөд хэрэгт цугларсан баримтаар *******ын гэрээ байгуулахаас өмнө *******ын эрсдэл үүссэн байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
*******гээс 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газарт:
******* миний бие Т тоотод 2015 оноос хойш амьдарч байна. (Онцгой байдлын газрын урд хэсэг). Тус тоот хашаанд 2015 онд 9:11 хэмжээтэй ийн дулаан, цэвэр ус, эрчим хүчинд холбогдсон амины орон сууц барин *******д хамруулан хэвийн амьдарч байсан боловч 2019 оноос олон хоног үргэлжилсэн хүчтэй аадар бороо, хэд хэдэн удаагийн үерийн улмаас хөрсний ус ихсэж, байгалийн нөлөөллөөс болж байшин онц их гэмтэн сүйрч, хүн амьдрах аргагүйд хүрээд байна. Даатгалын компани байшингийн сүйрлийг Байгалийн хүчнээс нөлөөтэй сүйрэл гэх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг шаардаж байгаа тул хөрсний ус ихжилтээс байшинд гэмтэл үүсэж байгаа тухай дүгнэлтийг танай байгууллага гаргаж өгнө хэмээн итгэж байна гэх өргөдлийг гаргаж байсан байна. /хх 69/
Гэвч дээрх өргөдлийг *******ын тохиолдолд бий болсны дараа, үүссэн эрсдэлийг нотлох баримтыг бүрдүүлж *******ын компанид өгөх зорилгоор гаргасан байх бөгөөд тус өргөдөлд 2019 оноос олон хоног үргэлжилсэн хүчтэй аадар бороо, хэд хэдэн удаагийн үерийн улмаас хөрсний ус ихсэж, байгалийн нөлөөллөөс болж байшин онц их гэмтэн сүйрч, хүн амьдрах аргагүйд хүрээд байна гэж дурдсан нь дээрх шугам задарч ус алдсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн байгалийн хүчин зүйлсээс үүсэх хөрсний усны түвшин байдлыг иргэд оршин суугчид нуун дарагдуулах, үүсэх эрсдэлийг урьдчилан таамаглах, тооцоолох боломжгүй зүйл бөгөөд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д заасан мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн *******ын гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь суурь нуугдмал алдаатай байсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, мөн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэй.
Хариуцагчаас даатгуулагч *******ын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, *******ын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй болно.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу *******ын нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.
5. Даатгалын гэрээний 2.2-т Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100%-иар тооцож даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно гэж заажээ.
Нэхэмжлэгчээс Т тоотод байрлах 103м амины орон сууцанд учирсан хохирлын үнэлгээг тогтоолгохоор 2021.03.25-ны өдөр ХХК-д, 2023.03 дугаар сард ХХК-д тус тус хандаж үнэлгээг гаргуулжээ. /хх 11-16, 163-180/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, ХХК-ийг шинжээчээр томилж, Т тоотод байрлах 103м амины орон сууцанд учирсан хохирлыг тогтоолгохоор шийдвэрлэсний дагуу тус компаниас 2025.06.18-ны өдөр үнэлгээг тогтоон ирүүлсэн.
Гэвч *******ын тохиолдол үүссэнээс хойш хугацаанд буюу ХХК нь 2023.03.14-ний өдрийн байдлаар, ХХК нь 2025.01.31-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэ ханшаар хохирлын үнэлгээг тогтоосон, ийнхүү тогтоохдоо барилгыг сэргээн засварлах буюу дахин барихад гарах зардлаар тооцон үнэлгээг гаргасан байна.
Харин ХХК нь *******ын тохиолдол үүссэн цаг хугацааны буюу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэ ханшаар биет элэгдлийг тооцон, хохирыг хөрөнгийн өртгийн аргаар үнэлэгдсэн дүнгээс үнэлэгдэж буй барилгын ахин ашиглах боломжтой материалын зардлыг хасаж 44,531,588 төгрөгөөр тогтоосон байгааг учирсан хохирлыг бодитоор тогтоосон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 380,608 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-аас 44,531,588 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,281,037 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 380,608 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА