Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1003

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Л.Өлзийжаргал, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: Монгол ******* ******* ******* ******* ******* ******* *******, 

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Д*******, Д.Н*******, Г.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн Ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нарын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 тоот актыг хүчингүй болгуулах”  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Н*******, Д.Д*******, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан  хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Монгол ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Р, О.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн шаардлагадаа: “...Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 22 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу Гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараах шалгалтыг ******* ******* ******* хамтарсан *******ийн  Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийн импортолсон бараа бүтээгдэхүүнд хийж төвүүдийн импортолсон барааны тоо, хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн 1,943,356,905.35 төгрөгийн зөрчилд 301,220,320.33 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, мөн 90,366,096.10 төгрөгийн торгуулийн хамт нийт 391,586,416.43 төгрөгийг тус *******ээр төлүүлэхээр гаалийн улсын ахлах байцаагч Д.Н*******, гаалийн улсын байцаагч Г.Э, Д.Д******* нарын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тавьсан 28/13 тоот гаалийн улсын байцаагчийн хууль бус актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул ******* ******* ******* ******* ******* ******* нь 2013 оны 05 дугаар сарын 01-нд актыг хүчингүй болгуулах талаар 10/580 тоот гомдлыг Гаалийн ерөнхий газрын дарга О.Гад гаргасан боловч тус газраас 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 01/1590 тоотоор манайд хариу ирүүлсэн тул доор дурдсан үндэслэлээр албан тушаалтны гаргасан хууль бус актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 

Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол улсын болон олон улсын гэрээнд Монгол Улсын Татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны 1997 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ГЭ-581 тоот 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07/5427 тоот, Монгол Улсын Дээд Шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3847 тоот, Монгол Улсын Сангийн яамны 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тоот, Монгол Улсын Олон Улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын Засгийн газар хооронд 1949 оны 6 дугаар сарын 06-ний өдөр байгуулагдсан хэлэлцээр нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул Монгол улс тухайн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх эрх байхгүй. 

Иймд энэхүү 1949 оны хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн ж-д “...******* *******ын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор байгаа буюу ирээдүйд бий болж болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулна”. гэж “Улаабаатар ******* *******” *******ийн аливаа татвар хураамжтай холбоотой асуудлыг хуульд зааснаас өөрөөр зохицуулсан байх тул “******* ******* *******” ******* нь 28/13 тоот актад дурдаад буй гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас ******* ******* ******* ******* ******* ******* чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдож байхад хууль бусаар акт тавьсан гэж үзэж байна.

Тус ******* нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын хооронд 1949 онд байгуулагдсан хэлэлцээрийн 8-р зүйлийн “ж”, 10 дугаар зүйлийн талаар тайлбар гаргуулахаар Монгол Улсын Дээд шүүхэд 1998 онд 1/351 тоотоор хандсан бөгөөд энэ тоотын хариуг манайд тус шүүх 1998 оны 09 сарын 28-ны өдрийн 1/3847 тоотоор ирүүлсэн.  Энэ 1/3847 тоотоор “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын Засгийн газар хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан хэлэлцээр нь олон улсын гэрээнд хамаарна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.1.4 дэх заалтыг Гаалийн байгууллага хэрэглэхдээ олон улсын гэрээний заалтыг анхаарч монголын талын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг ханган дээрх гэрээний холбогдох заалтыг баримтлан ******* *******ын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортлосон барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж дээрхи хэлэлцээрийн биелэлтийг хангах үүрэгтэй” гэсэн хариуг ирүүлсэн. 

Монгол Улсын гадаад харилцааны яам 1997.03.28-нд ГЭ-581 тоотоор “Монгол-Зөвлөлтийн ******* ******* “******* ******* *******” ******* байгуулах тухай болон түүний үйл ажиллагаатай холбогдсон Засгийн газар хоорондын 20 гэрээ хэлэлцээр байдаг. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “ж”, 10 дугаар зүйлд дурдсан татвараас чөлөөлөх тухай заалтыг Олон улсын гэрээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын яам тусгай газар болон тухайн гэрээгээр зохицуулж байгаа асуудлын хүрээнд хамрагдах бусад байгууллага монголын талаар гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах ёстой”. 

2008 оны 12 дугаар сарын 22-нд 07/5427 тоотоор “******* ******* *******” ******* ******* ******* байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд олон улсын гэрээнд хамаарна.” гэсэн тоотуудаар энэхүү хэлэлцээрийн дагуу ******* ******* ******* ******* ******* ******* нь ямар нэгэн татвар хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлийг нотолж байна.

Мөн Гаалийн ерөнхий газрын 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/192, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/05 тоот Монгол Улсын ******* *******, “******* ******* *******” *******ийн хэрэгцээнд импортлосон тоног төхөөрөмж, эд материалыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлж “401” горимоор гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн байгааг анхааран үзэхийг хүсч байна.

Барааны тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн гэх үндэслэлээр 301,220,320.33 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, мөн 90,366,096.10 төгрөгийн торгуулийн хамт нийт 391,586,416.43 төгрөгийг УБТЗ ХНН-ээс гаргуулахаар тавьсан гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 тоот акт нь Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хууль, Татварын ерөнхий хууль, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1949 оны гэрээ хэлэлцээрийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн.

...Гаалийн улсын байцаагч нарын 28/13  дугаар бүхий захиргааны актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу захиргааны маргаан бүхий акт гэж үзэж түүнийг хүчингүй болгож өгнө үү. 28/13  дугаар бүхий акт нь Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлан гарсан байгаа юм.

Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйл нь Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх гэсэн зүйл бөгөөд энэ зүйлийн 293.1-д “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” мөн зүйлийн 293.2-т “Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” мөн зүйлийн 293.3-т “Гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, үрэгдүүлсэн бол улсын хилээр оруулсан өдрийн, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 *******тай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулна” гэж тус тус хуульчлан заасан байна. Дээрх заалтаас үзэхэд Гаалийн болон бусад татвараас зайлсхийх үйлдлийг санаатай хийсэн эсвэл болгоомжгүйгээр үйлдсэн буруутай үйлдэл буюу обьектыг баримтлах болсон үндэслэлийг тогтоосон нотлох баримтыг хариуцагч талаас гаргуулах шаардлага үүсч байна. Ийм баримтыг өнөөдрийг хүртэл хариуцагч тал нэхэмжлэгч талд гаргаж өгөөгүй болно. Ийм учир нэхэмжлэгч тал шүүхэд уг баримтыг гарган өгөх боломжгүй байгаа болно.

Мөн тухайн актад “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвүүдийн импортлосон барааны тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн...гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж....торгуулийн хамт...” гэсэн үндэслэлийг заасан байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг” гэж заасан бол мөн зүйлийн 3.1.8-д “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг” гэж тус тус заасан байх тул тухайн актад хавсаргасан гэх тооцоонд буй “...2009 онд оруулж ирсэн гэх 377.532.500,21...2010 оны 477.964.503.72...2011 оны 734.094.352.52...2012 оны 948.254.431.02...” төгрөг гэсэн үнийн дүнг яаж гаргасан болохыг нотолсон нягтлан бодох бүртгэлийн болон гаалийн мэдүүлэг болон мэдүүлэгч нь УБТЗ мөн гэсэн баримтыг хариуцагч талаас гаргуулж өгнө үү. Өнөөдрийг хүртэл хариуцагч тал энэ актын тоо баримтыг нотолсон ямар нэг баримтыг хариуцагч талаас УБТЗ хүлээн аваагүй болно.

3. Мөн тус *******ийг байгуулах тухай 1949 оны олон улсын гэрээний 8 дугаар зүйлийн И-д “Барилга ба *******ын ажилчин, албан хаагчдын хэрэгцээнд зориулсан хоршоо худалдааны газар, клуб, ариун цэвэр, эмнэлгийн зэрэг бусад албан үйлдвэрийн газруудыг байгуулах, түүнчлэн сонин сэтгүүл, ном дэвтрүүдийг орос, монгол ба бусад хэл дээр хэвлэн гаргаж байхыг ******* ******* ******* ба барилгын хэргийг эрхлэх газарт зөвшөөрнө” гэж, мөн хэлэлцээрийн 9 дүгээр зүйлд “Хувь ******* ******* нь Бүгд найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр өөрийн ажил явуулахыг мөнхүү БНМАУ-ын хуульд тохируулан гүйцэтгэх бөгөөд Монгол Улсын үйлдвэр, байгууллагуудын эдэлдэг эрх хөнгөлтүүдийг эдэлнэ” гэж, мөн хэлэлцээрийн 10 дугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь ******* ******* *******ийг ба түүний салбар контор төлөөлөгчдийн газруудыг байгуулах ба бүртгэх явдалтай хамаарагдсан ямар нэгэн албан татваруудыг үл хураана. Түүнчлэн ******* *******ын орлого хийгээд мөн *******аар болон 8 дугаар зүйлийн “д”-д заасан гол мөрүүдээр ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон ******* *******ын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор байгаа буюу ирээдүйд бий болж болох ямар нэгэн албан татварыг үл ноогдуулна” гэж тус тус заасан болно.

Эдгээр заалтаас үзэхэд 28/13 дугаар бүхий акт нь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвүүд хамаарсан гэж ойлгогдож байгаа юм. Тэгэхээр энэ нь хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “И”-д заасан “...хоршоо худалдааны газар, клуб, ариун цэвэр, эмнэлгийн зэрэг бусад албан үйлдвэрийн газруудыг байгуулах...” гэсэн заалт мөн 10 дугаар зүйлд “...Түүнчлэн ******* *******ын орлого хийгээд мөн *******аар болон 8 дугаар зүйлийн “д”-д заасан гол мөрүүдээр ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон ******* *******ын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил БНМАУ-ын дотор байгаа буюу ирээдүйд бий болж болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулна”....гэсэн заалтад хамаарч байгаа тул татвараас чөлөөлөхөөр заасан байгаа юм.  

4.Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт ба Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэсэн заалт, Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 19 дүгээр зүйл “Монгол Улсын яам, тусгай газар болон тухайн гэрээгээр зохицуулж байгаа асуудлын хүрээнд хамрагдах бусад байгууллага монголын талын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангана” гэсэн заалтыг баримтлах ёстой байтал эдгээр заалтыг зөрчсөн байгаа юм.

Дээрх үндэслэлүүд нь Гаалийн улсын байцаагчийн 28/13 тоот дугаар бүхий актыг актыг нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд олон улсын гэрээ, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн тухайн актыг гаргасан нь болох нь хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 3 дугаар сарын 25-ний өдрийн УБТЗ шалгалт хийсэн илтгэх хуудсанд тодорхой байна.

5. Мөн улсын байцаагчийн актын бүрдүүлбэрийн хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байгаа юм. Учир нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэх акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны дарга болон татварын улсын байцаагчийн овог, эцэг, /эх/-ийн нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана” гэж заасан байгааг зөрчсөн байна.

6. Мөн тухайн хяналт шалгалтыг хийх үндэслэл болсон шалгалтын удирдамжийн “4.1-д “Шаардлагатай бичиг баримт, бүртгэл тооцоог хуулбарлан, нотариатын байгууллагаар баталгаажуулах, холбогдох тайлбар, тодруулгыг албан ёсоор авч, шалгалтын материалд хавсаргана” гэсэн байх тул ийм баримтуудыг хариуцагч талаас гаргуулан өгнө үү. Үүний дараа тэгш эрхийн зарчим дээр мэтгэлзэх боломжтой юм” гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Н*******, гаалийн улсын байцаагч Д.Д*******, Г.Э нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08/13 тоот удирдамжаар Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Н*******, гаалийн улсын байцаагч Г.Э, Д.Д******* нарын бүрэлдэхүүнтэйгээр Монгол-******* ******* ******* ******* ******* ******* *******ын Замын-Үүд дэх Жинчин төв, Зүүнхараа, Сайншанд дахь Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төв, ******* дахь бизнес худалдааны төвүүдийн 2009-2012 онуудад импортлосон барааны гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бусад бичиг баримтад өгөгдсөн мэдээлэл, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтуудад тулгуурлан гаалийн зорилгоор бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн. Шалгалтын явцад тус *******ийн дээрх төвүүд нийт 2,537,845,787.47 төгрөгийн бараа, материал импортлож үүнээс зөвхөн 594,488,882.12 төгрөгийн бараа, материалыг гаалийн байгууллагад мэдүүлж 92,145,776.7 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн бөгөөд үлдсэн 1,943,356,905.35 төгрөгийн бараа, материалыг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй зөрчил илэрсэн. Энэ зөрчилд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 тоот төлбөрийн актаар 391,586,416.43 төгрөгийн нөхөн төлбөрийг тогтоосон болно.  

БНМАУ, ЗСБНХУ хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу тус *******ийн нэр дээр импортлож буй бүх бараа, материал гаалийн болон бусад татвараас чөлөөлөгддөггүй. Иймээс ч тус ******* зарим нэр төрлийн импортын бараа бүтээгдэхүүнд гаалийн болон бусад татварыг төлсөөр ирсэн, одоо ч төлж байна. Тус ******* өмнө нь төлөх ёстой гэж үзэн гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, материалдаа холбогдох татвараа төлж байсан мөртлөө шалгалтын явцад ямар нэг алдаа зөрчил гарангуут ямар нэг асуудал тавьж төлөх ёсгүй хэмээн үзэн, хэлэлцээрийн зүйл заалтыг дур мэдэн тайлбарлах, гуйвуулах явдал гаргаж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг дуртай үедээ мөрдөж, дургүй үедээ мөрдөхгүй байх хандлагатай байна уу гэсэн дүгнэлтэд хүргэж байна” гэжээ.

 “...Гаалийн улсын байцаагч нарын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу “Маргаан бүхий акт” гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд “Маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн нь тогтоогдсон бол....бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана” гэж заасан. Энэ зүйлд нэг талаас маргаан бүхий акт бүрийг хүчингүй болгоно гэж заагаагүй, нөгөө талаас маргаан бүхий актыг хүчингүй болгох тохиолдлыг тодорхой заасан бөгөөд энэ зүйлийн дагуу Гаалийн улсын байцаагч нарын 28/13 тоот актыг хүчингүй болгуулах үндэслэл шалтгааныг нэхэмжлэгч талаас тодорхойлж гаргаагүй байна.

Мөн ******* ******* *******аас гаргасан хүсэлтэнд Гаалийн тухай хуулийн 293.1 болон 293.2, 293.3 дахь заалтын талаар дурьдсан байна. Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Гаалийн тухай хуулийн 293.1, болон 293.2, 293.2 дахь заалтын дагуу хариуцлага хүлээлгэдэг бөгөөд 293.1 болон 293.2 дахь заалтууд гэм буруугийн субъекив талаараа өөр хоорондоо ялгаатай. ******* ******* *******ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдэд хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын явцад гэм буруугийн санаатай үйлдэл нотлогдоогүй тул Гаалийн тухай хуулийн 293.2 дахь заалтыг үндэслэн 28/13 тоот актыг үйлдсэн. Гаалийн тухай хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас зайлхийсэн үйлдэлд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдээгүй л бол тус хуулийн 293.2 дахь заалтын дагуу зүйлчилнэ.

Харин гаалийн тухай хуулийн 293.3 дахь заалт бол гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан үрэгдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудлыг тусгасан байгаа бөгөөд энэ асуудал нь Гаалийн улсын байцаагч нарын 28/13 тоот акттай ч холбогдолгүй юм.

Мөн ******* ******* *******ын хүсэлтэд 28/13 дугаар акттай холбогдох “үнийн дүнг хэрхэн тооцож гаргасан болохыг нотолсон бичиг баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгнө” гэсэн нь яг ямар зорилгоор энэ асуудлыг бичсэн болох нь ойлгомжгүй байна. Бүрдүүлэлтийн дараах шалгалт нь ******* ******* *******ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийн өөрсдийнх нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн бичиг баримтад үндэслэсэн. Шалгалтад хамрагдсан бичиг баримтуудыг шалгалтын дараа дээрх төвүүдэд эргүүлэн өгсөн бөгөөд 28/13 тоот акттай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн бичиг баримтууд нь Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдэд байгаа.

Түүнчлэн, шалгалтын явцад Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн бичиг баримтуудыг нягтлан шалгаж, холбогдох тооцоолол дүнг нягтлан бодогч нартай т шалгасаны үндсэн дээр 28/13 дугаар акт үйлдэгдсэн. ******* ******* *******ын хүсэлтэд Нийгэмлэг байгуулах тухай 1949 оны хэлэлцээрийг дурьдаж Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийн импортлосон бараа татвараас чөлөөлөгдөх мэтээр тайлбарласан нь 1949 оны Хэлэлцээрийг хэт гуйвуулж, өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Учир нь: Нийгэмлэг байгуулах тухай 1949 оны Хэлэлцээрийн дагуу УБТЗ-ын импортлосон бүх бараа гаалийн болон бусад татвараас бүрэн чөлөөлөгддөггүй, зарим нэр төрлийн бараанд гаалийн болон НӨАТ-ыг төлдөг, төлсөөр ч байгаа.

******* ******* ******* нь 1998 онд 1949 оны Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “ж” болон 10 дугаар зүйлийн талаар тайлбар гаргуулахаар Монгол Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийн хариуг Монгол Улсын Дээд Шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3847 тоотоор тус *******т хүргүүлсэн бөгөөд уг тоотын сүүлийн догол мөрөнд “******* ******* ******* ХНН-ийн импортлосон бараа нь зөвхөн өөрийнх нь үйл ажиллагаанд хэрэглэгдэх, ашиг олох  зорилгогүй байх бөгөөд тийм барааг албан татвараас чөлөөлөх асуудлыг нэгэнт ОУ-ын гэрээ, хэлэлцээр болон МУ-ын хуулиар зохицуулсан байгаа тул Дээд Шүүхийн тайлбар гаргах шаардлагагүй” гэж дурьдсан байдаг.

******* ******* *******ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүд нь зочид буудал, хүнсний болон тавилгын дэлгүүр, талхны үйлдвэр гэх мэт үйл ажиллагаа явуулдаг цэвэр ашгийн төлөө байгууллага бөгөөд тухайн жилд олох ашгийн төлөвлөгөөг *******ээс жил бүр батлан, өгч, жилийн эцэст олсон ашгаа *******т төвлөрүүлдэг. Ийм ч учраас ******* ******* *******ын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүд 2009-2012 оны хооронд гаалийн байгууллагад мэдүүлсэн бараандаа нийт 92,145,776.7 төгрөгийн гаалийн болон НӨАТ-ыг төлсөн байна.

Гэтэл ******* ******* ******* нь өмнө нь төлөх ёстой гэж үзэн гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, материалдаа холбогдох татварыг төлсөөр ирсэн хэрнээ шалгалтын явцад татвар төлж байсан бараатай холбоотой ямар нэг алдаа дутагдал гарангуут 1949 оны хэлэлцээрийн зүйл, заалтыг дур мэдэн тайлбарлах, гуйвуулах явдал гаргаж байна. Гаалийн байгууллага үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Гэрээ, конвенцийг мөрдлөг болгон ажилладаг. Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд гол хэрэглэгддэг конвенц бол Гаалийн горимыг уялдуулах, хялбарчлах тухай Киото конвенц бөгөөд энэ конвенцид дэлхийн 100 гаруй улс орнууд нэгдэн орсон. Киото конвенц болон Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлнэ гэж заасан. Мөн Киото конвенц болон Гаалийн тухай хуулийн 57.2.1 дэх заалтын дагуу “мэдүүлэгч гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хэдийгээр ******* ******* ******* 1949 оны хэлэлцээрийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч уг хэлэлцээрийн дагуу УБТЗ-д Монгол Улсын хилээр оруулах барааг гаалийн байгууллагад дутуу буюу буруу мэдүүлэх эрх олгогдоогүй. Өөрөөр хэлбэл, ******* ******* ******* улсын хилээр оруулах бүх төрлийн барааг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Иймд ******* ******* ******* Монгол Улсын хууль тогтоомж төдийгүй Олон Улсын конвенцийг зөрчсөн. ******* ******* *******ын нэхэмжлэлд актын бүрдүүлбэрийн хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэж дурьдсан нь дараах шалтгааны улмаас үндэслэлгүй юм. Үүнд: 

Гаалийн байгууллага, Татварын байгууллага нь хэдийгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хэдий ч үйл ажиллагааны гүйцэтгэх үүрэг, чиглэлийн онцлогоос хамаарч тус тусын үйл ажиллагааг нь зохицуулсан хууль тогтоомжийг мөрдөн ажилладаг бие даасан байгууллагууд юм. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд “Татварын улсын байцаагчийн үйлдэх бичиг баримт”-ын талаар тусгасан байгаа. Татварын улсын байцаагч, Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаа, үйлдэх бичиг баримтыг дээр дурьдсан тус тусын хуулиар зохицуулдаг бөгөөд энэ хоёр субъектийн үйл ажиллагаа, үйлдэх баримтыг хооронд хольж хутгаж болохгүй. 

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 249.4-т “Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлана” гэж заасан бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 тоот тушаалаар “Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам” батлагдсан. Уг журмын хоёрдугаар хавсралтаар “гаалийн улсын байцаагчийн актыг загвар”-ыг баталж өгсөн. Үүний дагуу 28/13 дугаар акт үйлдэгдсэн. 

Шалгалтаар илэрсэн зөрчил бол Замын-Үүд дэх Жинчин төв, Зүүнхараа, Сайншанд дахь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төв, ******* хот дахь Бизнес худалдааны төв гэсэн төвүүдийн үйл ажиллагаанд зориулж гаалиар 400 горимоор оруулж ирсэн барааны код, хэмжээ, нэр төрлийг мэдүүлж, татвар ногдуулаагүй үйл ажиллагаатай холбоотой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрсдөө татвар ногдох бараа гэж гаальд мэдүүлсэн бөгөөд дутуу мэдүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсанаар шийдвэрлэв. Үүнд:

Монгол-******* ******* ******* “******* ******* *******” ******* /цаашид УБТЗ ХНН гэж товчлох/ тус шүүхэд хандаж Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараахь шалгалтын Гаалийн улсын ахлах байцаагч Д.Н*******, гаалийн улсын байцаагч Г.Э, Д.Д******* нарт холбогдуулан “УБТЗ ХНН-ийн худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийн импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн гэх 1,943,356,905.35 төгрөгийн зөрчилд 301,220,320.33 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, мөн 90,366,096.10 төгрөгийн торгуулийн хамт нийт 391,586,416.43 төгрөгийг төлүүлэхээр 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан 28/13 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаас “актын хавсралт-1”-д дурдсан 2012 оны бүгд төлбөр 156,847,632.22 гэсэн хэсгээс 13000000 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаан дээр татгалзсан болно.

Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараахь шалгалтын Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар “Татвар нөхөн төлүүлэх тухай” актаар УБТЗ ХНН-ийн 2009-2012 онуудад импортоор авсан барааны гаалийн болон санхүүгийн холбогдох бичиг баримтанд тулгуурлан бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг хийж Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь заалтыг үндэслэн тус *******ийн худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийн импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн гэх 1 943 356 905 35 төгрөгийн зөрчилд 301 220 320 33 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, мөн 90 366 096 10 төгрөгийн торгууль хүлээлгэснээр нийт 391 586 416 43 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч уг актыг “...БНМАУ-ын Засгийн газар ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулагдсан 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Хэлэлцээр”-ийн 8 дугаар зүйлийн “д, ж, и” 9 ба 10 дугаар зүйлүүдэд “татвар үл ногдуулах”-аар заасан заалтад хамаарч байгаа...Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлд зааснаас үзвэл гаалийн болон бусад татвараас зайлсхийх үйлдлийг санаатай хийсэн, эсхүл болгоомжгүй үйлдлийн обьектив талыг тогтоосон байх шаардлагатай, уг үндэслэлээ нотолсон баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй...уг акт нь Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 болон Олон улсын гэрээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг зөрчсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргаж байна.

Хариуцагч үүнийг эс зөвшөөрч “Гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдээгүй бол 293.2-д зааснаар зүйлчлэгдэнэ...бүрдүүлэлтийн дараахь шалгалт нь УБТЗ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төвүүдийн өөрсдийнх нь 400 горимоор оруулж ирсэн барааны баримтад үндэслэн хийгдсэн...Нийгэмлэг байгуулах тухай 1949 оны Хэлэлцээрийн дагуу УБТЗ-ын импортолсон бүх бараа гаалийн болон бусад татвараас чөлөөлөгддөггүй, зарим нэр төрлийн бараанд гаалийн болон НӨАТ төлдөг, төлсөөр ч байгаа...” гэж тайлбарлав. 

******* ******* *******ын Шугам *******ын худалдааны Бизнес төв болон Зүүнхараа, Сайншанд, Жинчин төвүүд нь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр тухайн өртөөнд байрлаж байгаа аж ахуйн нэгжүүдийн захиалгат бараа материалыг импортоор оруулж ирж худалдсанаар орлого нь тус *******т хуримтлагддаг талаар хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Монгол, Зөвлөлтийн ******* ******* “******* ******* *******” ******* нь 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газар, Зөвлөлтийн Засагт Нийгэм журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хэлэлцээр”-ээр үүсгэн байгуулагдсан байх ба уг Хэлэлцээр нь Олон улсын Гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Олон улсын гэрээ гэж Монгол Улс, Монгол Улсын Их хурал болон Монгол улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ” гэж заасны дагуу олон улсын гэрээнд хамаарч байна. 

Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн ж-д “...Төмөр *******ын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалган үзэх ба гааль татвар хураахгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байх...-ыг зөвшөөрнө” гэж, мөн 10 дугаар зүйлд  “...******* *******ын орлого хийгээд мөн *******аар болон 8 дугаар зүйлийн “д”-д заасан гол мөрнүүдээр ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон ******* *******ын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор байгаа буюу ирээдүйд бий болж болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулна“ гэж тус тус заажээ. 

Нэхэмжлэгч Хэлэлцээрийн дээрхи заалтыг баримтлан ******* ******* *******ын  Шугам *******ын худалдааны Бизнес төв болон Зүүнхараа, Сайншанд, Жинчин төвүүдийн импортолсон бараанд гаалийн албан татвар ногдуулах ёсгүй гэж маргаж байх боловч тус төвүүдийн 2009-2012 онд импортолсон бараа материал нь ******* *******ын үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах бараа бүтээгдэхүүн биш байна.   

Түүнчлэн дээр дурдсан нэр бүхий төвүүд нь Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1, 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар “мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн горимыг сонгох, өөрчлөх эрхтэй... гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно” гэж тус тус заасны дагуу гаалийн хилээр оруулж ирж байгаа бараа, материалыг 400 горимоор буюу дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор мэдүүлсэн нь тогтоогдож байна. 

Гаалийн тухай хуулийн 2681 дугаар зүйлд Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд хуулийн 2681.1.6-т “бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон энэ хуульд заасан дүрэм, журам, зааврыг боловсруулах” гэж зааснаар Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/40 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горим хэрэгжүүлэх журам”-ын 2.3-д “горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ...хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах-400, олон улсын гэрээний дагуу гаалийн болон бусад албан татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах-401...” , 4 дүгээр зүйлийн 4.1-д “дотоодын хэрэглээнд зориулан оруулах бараанд гаалийн болон бусад татварыг ногдуулах бөгөөд энэ нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарна” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* ******* *******ын  Шугам *******ын худалдааны Бизнес төв болон Зүүнхараа, Сайншанд, Жинчин төвүүдийн 2009-2012 онуудад импортолсон барааны гаалийн байгууллагад мэдүүлсэн үнийн дүн нь тус байгууллагын орлогын тайланд тусгагдсан бүртгэлээс зөрсөн, өөрөөр хэлбэл дутуу мэдүүлсэн үнийн дүнд нь гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулсныг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д  “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”,  293.2-д “Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 293.3-т “Гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, үрэгдүүлсэн бол улсын хилээр оруулсан өдрийн, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 *******тай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулна” гэж заасан бөгөөд маргаан бүхий актыг гаргах үед дээрх хуулийн заалтууд хүчин төгөлдөр үйлчилж байжээ.

Иймд Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараахь шалгалтын Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар “Татвар нөхөн төлүүлэх тухай”  акт нь нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус заажээ. 

Хуулийн эдгээр заалтаас үзэхэд гаалийн улсын байцаагчийн 28/13 дугаар актаар тогтоогдсон нэхэмжлэгчийн “...гаалийн байгууллагад барааны тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн” зөрчил нь захиргааны зөрчил ба түүнд хүлээлгэж буй хариуцлага нь захиргааны шийтгэл мөн бөгөөд шийтгэл ногдуулсан хугацаа нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байх тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх тухай дээрхи зохицуулалтад хамаарахаар байна. 

Иймд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актаар тавигдсан 301,220,320.33 төгрөгийн нөхөн татвар болон 90,366,096.10 төгрөгийн торгууль, нийт 391,586,416.43 төгрөгийн төлбөрөөс 90,366,096.10 төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлж, актын төлбөрийг 301,220,3210.33 төгрөг болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүхэлдэхүүн дүгнэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, 66.3, 66.4, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан “******* ******* *******” ******* ******* *******ээс Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 28/13 дугаартай актын хавсралт 1-д дурдсан 2012 оны бүгд төлбөр 156,847,632.22 гэсэн хэсгээс 13 сая төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Н*******, улсын байцаагч Д.Д*******, Г.Э нарын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актаар тавигдсан 301,220,320.33 төгрөгийн нөхөн татвар болон 90,366,096.10 төгрөгийн торгууль, нийт 391,586,416.43 төгрөгийн төлбөрөөс 90,366,096.10 төгрөгийн торгуулийг өршөөлд хамруулан хэлтрүүлж, актын төлбөрийн хэмжээг  301,220,320.33  төгрөг гэж багасгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийн 2 дахь заалтыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.ДУЛАМСҮРЭН

                    ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

                                                       Ц.САЙХАНТУЯА