Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 191

 

 

                               

                           

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                             Г.Цолмонгэрэл

      Нарийн бичгийн даргаар                          С.Энхтайван нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярсайханы Мөнгөнчимэгт холбогдох 1831002440182 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; 1990 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгонд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багт мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхан тосгоны Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилладаг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхан тосгоны Замчид гудамжны 3-01 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Баярсайханы Мөнгөнчимэг, РД:МО90052702

          

Шүүгдэгч  Б.Мөнгөнчимэг нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхан тосгоны нутаг дэвсгэр төмөр замын 62 дугаар өртөөний далангийн зам дээр Б.Түмэнцэцэгийн эзэмшлийн 61-24 УНҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж жолоочийн хажуу талын суудал дээр зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч М.Ирмүүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч  Б.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 30 дүгээр сарын  30-нд  яллагдагчаар  өгсөн:  ...Манай аав Баярсайхан нь хурдан морь уяж, уралдуулдаг юм Аймгийн алдарч уяач цолтой юм. 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай аавын хурдан морины "Туурай уугаалга” гэх найрын арга хэмжээ болсон юм. Тухайн өдөр манай нөхөр Мөнгөнхүү хадам аавын төрсөн дүү Түмэнцэцэг гэх хүний эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслээр хүмүүс зөөж. үйлчилгээний ажил хийж байсан. Тэгсэн өдөр 16 цагийн үед Мөнгөнхүү гэрт харагдахгүй хаашаа явсан нь мэдэгдэхгүй байхаар нь би хадам ээжтэйгээ нөхрөө хайж явтал тэрээр тосгоны төв орох замд хэсэг бүлэг хүмүүстэй архи уугаад сууж байхаар нь түүнийг машинд суулгаад аавын гэр рүү очсон. Гэрт ирээд удаагүй байхад хамт архи ууж байсан найзуудынх нь хоёр нь гэр рүү орж ирээд түүнийг дагуулаад гараад явсан. Удаа ч үгүй би араас нь гараад хартал алга байхаар нь түүнийг хайхаар бага охин Ирмүүн болон том охин Хүслэн нарыг машиндаа суулгаад хөдөлсөн. Тэгээд би 62 дугаар өртөөний захын айлын хашааны тэнд нөхөртэйгээ тааралдаад “явъя” гэж хэлтэл тэр “явахгүй” гээд байхаар нь би түүнд том охиноо үлдээгээд дэлгүүр орохоор Дулаанхаан тосгоны төв рүү хөдөлсөн. Хөдлөөд даланг чиглээд явж байхдаа гэнэт хэтэвч, гар утсаа гэртээ үлдээснээ мэдээд буцах талаараа бодож байснаа л санаж байна. Нэг мэдсэн би Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Сэрсний дараа гэрийнхэн маань болсон зүйлийн талаар ярьсан. Тухайн үед зам тээврийн осол ямар шалтгааны улмаас болсон, хэрхэн яаж осолдсон талаар юу ч санахгүй байгаа. Би тэр үед нөхөртэй уурласан уурандаа ч тэр юм уу өмнө тээврийн хэрэгсэл жолоодоод явдаг байсан хурдаасаа арай илүү хурдан явсан талаараа бол санаж байна Гэхдээ яг хэдэн километр цагийн хурдтай явсан талаараа бол хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 94-96-р ху/,

2.Шүүгдэгч Б.Мөнгөнчимэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр аавын дүүгийн баяр болж байсан. Хорхог хийж идэхээр болоод нөхрөө хайтал нөхөр маань хүн хүргэж өгөхөөр явсан байсан. Ирэхгүй удаад байхаар нь яасан юм бол гээд бодоод хайгаад очтол нөхөр маань архи уучихсан байсан. Тэгээд би “явъя” гэтэл явахгүй байсан. Би хоёр охиноо аваад нөхрөө хайх зуураа дэлгүүр явж байсан юм. Тэгээд нөхөртөө “хоёр охиноо аваад үлдчих” гэсэн. Гэтэл манай том охин маань аавтайгаа үлдээд бага охин маань надтай хамт явсан. Тэгээд бага охинтойгоо дэлгүүр орох гэж явж байгаад осол болсон гэх мэдүүлэг,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр  өгсөн:  ...2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед миний “Туурайн баяр” гэх найрын арга хэмжээ эхэлсэн. Тэр өдрийн 18 цагийн үед манай морийг унадаг Ууганбаатарын хүү миний зээ охин М.Ирмүүнийг тэврээд ороод ирэхээр нь хартал нь хөл нь хугарсан гэмээр санжиганаад их эвгүй болсон харагдсан. Тэгтэл Ууганбаатар зээ охиныг минь тэвэрч машиндаа суугаад тосгоны эмнэлэг явсан. Харин бид нар осол болсон газар болох 62 дугаар өртөөний хажуугийн үерийн далан руу явж очиход манай охины хадам аавын “Приүс-20” маркийн автрмашин осолдсон гэмээр эвдэрч хэмхэрсэн, Мөнгөнчимэг машины ойролцоо ухаангүй хэвтэж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р ху/,

4. Насанд хүрээгүй гэрч У.Мөнхтулгын  2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Орой 17-18 цагийн үед галт тэрэгний 62 дугаар өртөөний тэнд Баярсайхан ахын гэрийн ойролцоо зогсож байхад үерийн далангийн тэнд мөнгөлөг саарал өнгийн “Приүс-20” маркийн автомашин зам дээр явж байснаа гэнэт шарваад замаас гараад онхолдоод дугуйн дээрээ тогтоод зогссон. Тэгээд намайг гүйж очиход Баярсайхан ахын охин Мөнгөнчимэг машинаасаа шидэгдээд далангийн баруун талын налуу хэсэгт ухаангүй хэвтэж байсан. Ирмүүн гэх 2 настай охин ээжийнхээ урд шидэгдсэн байдалтай уйлаад хэвтэж байхад би тэврээд Баярсайхан ахын гэрт очсон. Тэгээд охиныг аав тосгоны эмнэлэг рүү авч явсан. Баярт оролцож байсан хүмүүс ослын газарт очсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/,         

5. Гэрч Г.Алтанцэцэгийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: ... Өнөөдөр ажил дээрээ байхад 18 цаг 47 минутын үед 99784621 дугаараас утасдаад “62 дугаар зөрлөгийн далангийн урд талд машин осолдсон байна” гэхээр жолоочоо дуудаад ослын газар луу хөдөлсөн. Замд явж байхад нүхэн гүүрний  тэнд Ууганбаатар гэх залуу бид нарыг зогсоогоод осолд орсон гэх 2 орчим насны эмэгтэй хүүхдийг надад өгсөн. Тэр хүүхдийг эрүүл мэндийн төв руу хүргэж ирээд сувилагчид хүлээлгэн өгөөд эргээд явсан. Тухайн үед хүүхдийн ухаан санаа саруул “хөл өвдөөд байна” гээд орилоод байсан. Тэгээд 62 дугаар зөрлөгийн даланг дөнгөж давахад мөнгөлөг саарал өнгийн “Приүс-20” маркийн машин осолдсон. Ертөнцийн зүгээр машины зүүн талд Мөнгөнчимэг гэх эмэгтэй түрүүлгээ хараад ухаангүй хэвтэж байсан. Амин үзүүлэлтүүдийг үзэхэд амьсгаатай байсан тул өвчин намдаах тариа хийгээд эрүүл мэндийн төв рүү авч ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р ху/,

  6.Гэрч Г Мөнгөнхүүгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Ослын улмаас миний охины баруун хөл дунд чөмөгний хэсгээрээ хугарсан. Харин эхнэрийн баруун дээд бугалга хугарсан. Эхнэр маань удахгүй хагалгаанд орно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р ху/,

  7. Гэрч Х.Батзоригийн "... 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баярсайхан ахын “Туурайн баяр’’-ын арга хэмжээнд оролцож байхад нэг хүүхэд осол болсон талаар хэлсэн. Тэгээд ‘Далан’' гэх газар ирэхэд далангийн хажуу талд Мөнгөнхүүгийн аавын приүс-20 маркийн автомашин осолдсон гэмээр байдалтай байсан. Хажуу талд нь Баярсайхан ахын охин Мөнгөнчимэг ухаангүй хэвтэж байсан ....гэх мэдүүлэг,/хх-ийн 31-32-р ху/,              

  8.Гэрч Б.Ууганбаатарын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Баярын арга хэмжээ болж байхад манай хүү Мөнхтулга Баярсайхан ахын зээ охиныг тэврээд хүрээд ирсэн. Тэгсэн охины баруун хөл санжиганаад хугарсан гэмээр байдалтай байхаар аваад тосгоны эмнэлэг рүү явсан. Далангийн хажууд машин нь осолдож Баярсайхан ахын охин Мөнгөнчимэг ухаангүй хэвтэж байсан.  ...Баярсайхан ахынд байж байхад Мөнгөнчимэг машиныхаа түлхүүрийг аваад гарч байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,

  9. Гэрч Д.Отгонцэцэгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ослын газар очиход “Приүс-20” маркийн автомашин осолдсон гэмээр байдалтай, Мөнгөнчимэг ухаангүй хэвтэж байсан. Түүний нөхөр Мөнгөнхүү эхнэрийнхээ хажууд орилоод сууж байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,

 10.Гэрч Б.Сансарын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн:  ...Орой 17-18 цагийн үед Мөнгөнхүү ах болон түүний 2 найзтай хамт 62 дугаар өртөөний захын айлд юм яриад архи уугаад сууж байтал Мөнгөнчимэг эгч машинтайгаа ирээд том охиноо үлдээгээд Дулаанхаан тосгоны төв рүү чиглээд явсан. Удалгүй түг таг гэсэн чимээ гарахаар хартал Мөнгөнчимэг эгчийн унаж хөдлөсөн “Тоёота приүс-20” маркийн автомашин осолдсон байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,

 11.Гэрч Б.Мөнгөнчимэгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Би 62 дугаар өртөөний захын айлын хашаанд нөхөртэйгөө тааралдаад “явъя” гэтэл “үгүй” гэсэн. Тэгэхээр нь “хүүхдүүдээ ав” гэтэл том охиноо машинаас буулгаад аваад үлдсэн. Тэндээсээ бага охин бид 2 тосгоны төв рүү дэлгүүр орохоор явж байтал би гэртээ утас, түрийвчээ мартсанаа санаад авах талаар бодож байснаа санаж байна Нэг мэдсэн би Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Тухайн үед охиноо жолоочийн хажуугийн суудалд суулгасан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-42-р ху/,

12.Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын замыг цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1.      .Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн сүлжээ хайлт, лавлагаанаас МО90052702 дугаараар лавлагаа хийж үзэхэд Баярсайханы Мөнгөнчимэг нь B-952689 тоот дугаартай жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй байна. Тухайн Тоёота Приүс-20 маркийн 61-24 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох ангилалд байна.

    2.Жолооч Б.Мөнгөнчимэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болохгүйгээр зорчино.” 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

    3.Жолооч Б.Мөнгөнчимэг нь хөдөлгөөнд оролцох үедээ тухайн зам орчинд хурдыг сонгож яваагүйгээс зам тээврийн осол гаргасан байна.

    4. Жолооч Б.Мөнгөнчимэг нь Монгол Улсын Засмын хөдөлгөөний дүрмийн 21 дэх заалт Хүн тээвэрлэх,  21.8е дахь заалт “3 хүртэлх насны хүүхдийг /харгалзах хүнгүй тохиолдолд/ зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийхгүйгээр тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 49-р ху/,

 13.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 684 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

            1.М.Ирмүүний биед баруун хөлийн дунд чөмөгний хөндлөн битүү хугарал, аарцгийн умдаг ясны зүүн хэсгийн хугарал, нүүрний зулгаралт тогтоогдлоо.

               2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн осол болсон үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                 4. М.Ирмүүний биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт  нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт. /хх-ийн 60-р ху/, 

 14. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн № 899 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ж.Мөнгөнчимэгийн биед тархины дунд зэргийн няцрал, тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, баруун гарын атгаал ясны хүзүү хэсгийн зөрөөтэй, сэлтэрхийтэй битүү хугарал, нүүрний зулгаралт,цээжний өмнө, нуруу, 2 бугалга, гуяны зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн осол болсон үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Ж.Мөнгөнчимэгийн биед тархины дунд зэргийн няцрал, тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Баруун гарын атгаал ясны хүзүү хэсгийн зөрөөтэй, сэлтэрхийтэй битүү хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл  хамаарна.

4. Ж.Мөнгөнчимэгийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална. ...гэх дүгнэлт, /хх-итйн 56-р ху/,

15. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 161 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд авсан Ж.Мөнгөнчимэгийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Гэх дүгнэлт, /-хх-ийн 694-р ху/,

 

16. 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн эвлэрлийн гэрээнд:

Эвлэрлийн нөхцөл: Б.Түмэнцэцэгийн эзэмшлийн 61-24 УНҮ улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг Б.Мөнгөнчимэг нь унаж явах үедээ зам тээврийн осол гарган эвдэлж гэмтээсэн бөгөөд уирсан хохирлыг барагдуулахаар талууд дараах байдлаар тохиролцлоо. Үүнд:

1.Б.Мөнгөнчимэг нь хохирогч Б.Түмэнцэцэгийн Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй дүйцэхүйц тээврийн хэрэгслийг худалдан авахад шаардлагатай төлбөрийг мөнгөн хэлбэрээр бэлнээр өгөх үүрэгтэй.

2.Дээрх төлбөрийг Б.Мөнгөнчимэг нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөх үүрэгтэй.

3.Б.Түмэнцэцэг нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ямар нэг гомдол санал гаргахгүй байх үүрэгтэй.

4.Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт, дарамт нөлөөлөөгүй болно.

5.Энэ гэрээ нь талууд тал үүргээ бүрэн биелүүлснээр, эвлэрлийн гэрээ хангагдсанд тооцно.

6.Талууд эвлэрийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд болон арбитрт маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй  гэжээ.

 17. Шүүгдэгч Ж.Мөнгөнчимэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 106-р ху/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 03-05-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-09-р ху/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 10-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-15-р ху/, хэв, загвар, дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 16-р ху/, жолоочинй тухай лавлагаа, /хх-ийн 51-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ, /хх-ийн 81-83–р ху/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 98-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 91-93-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 94-95-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 53,57,61,66,69,77,86-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 52,58,62,65,70,78,85-р ху/, шүүгдэгчтэй холбоотой бичиг баримтууд, /хх-ийн 99-105–р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 109-110-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 111-р ху/, иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, /хх-ийн 114-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 117-118-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи тухай прокурорын тогтоол, санал, /хх-ийн 119-120-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Б.Мөнгөнчимэгийг 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхан тосгоны нутаг дэвсгэрт Б.Түмэнцэцэгийн эзэмшлийн 61-24 УНҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж жолоочийн хажуу талын суудал дээр зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч М.Ирмүүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх санал ирүүлснийг шүүх хүлээн авч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэлээ.

   Ингэж шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох  ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болон хохирлоо нөхөн төлсөн болохыг үндэслэл болгосон болно.       

   Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

   Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Б.Түмэнцэцэг, шүүгдэгч Б.Мөнгөнчимэг нар осол орсон машины хохирлыг төлөх тал дээр хоорондоо тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

    1.Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Мөнгөнчимэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Мөнгөнчимэгийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мөнгөнчимэгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мөнгөнчимэгт мэдэгдсүгэй.

    5.Шүүгдэгч Б.Мөнгөнчимэг нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Б.Түмэнцэцэг, шүүгдэгч Б.Мөнгөнчимэг нар осол орсон машины хохирлыг төлөх тал дээр хоорондоо тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.   

    6.Шүүгдэгч Б.Мөнгөнчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

    7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

    8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН