| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Золбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/03675/И |
| Дугаар | 191/ШШ2026/02530 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2026/02530
2026 02 1******* 191/ШШ2026/0*******0
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Золбаяр даргалж, шүүгч Л.Золзаяа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, -Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* хэсэг, ******* ******* ******* байр, 1 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ЕЭ81102*******64/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 1******* хороолол, ******* өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэж, учирсан хохиролд *******50,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 0,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /**************05/,
Хариуцагч Э.,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Иргэдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. .
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...миний бие нь 1981 онд төрсөн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, спортын дэд мастер -гийн тамирчин, 18 настай, 12 настай, ******* настай гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Хувиараа бизнес эрхэлж ******* хүүхдээ тэжээж яваа эмэгтэй.
2021 оны өвөл 01 дүгээр сарын 02-нд танил эгч нь гэр бүлээрээ салхинд гаръя гээд -ийн зусланд нэг айлд очиход гэр бүлийн 10 гаруй хүн цугларсанд гэх эмэгтэй тэнд байж, анх тэнд танилцсан. Тэнд нэг өдөр тоглож, наргиж, тэмцээн уралдаан энэ тэр болж сайхан өндөр сэтгэгдэлтэй салцгаасан. Үүнээс хойш нэг ч уулзаагүй тэгээд мартагдсан.
2021 оны зун 07 дугаар сарын 26-нд гэнэт миний утас руу үл таних дугаараас байна гээд ярьсан. Би ч сонин хүн бэ гээд мэндлэхийн зөрүүгүй нь: Чи муу намайг өвөл уулзахдаа хордуулсан байна. Миний уусан архинд хор хийж намайг 00 өрөөнд шалдалж зураг авсан байна гэх мэт хүний санаанд оромгүй үг үйлдлээр гүтгэж харааж байгаад салгасан.
Би Э.той өр, авлага, өс, хонзон байхгүй бүүр мэдэхгүй хүн тул гайхаад уулзъя гэсэн боловч утсаа авахгүй байсан.
2021 оны 08 дугаар сарын 01-нд Солонгост байдаг дүү минь залган эгчээ таныг фейсбүүкээр зурагтай чинь тавьсан байна гээд нэг хаяг явуулсан. Ороод хартал гээд хаягтай нь миний зургийг тавиад лайв буюу шууд бичлэг хийн энэ ******* хүүхэдтэй ******* ******* нь намайг хүнцэл гэж хороор хордуулсан миний бие маш муу байна. Энэ хүүхэн бол янхан, залилагч, алуурчин, хар тамхичин, шүүх, цагдаагийн бүх эрчүүдтэй унтдаг гэж улс орон даяар цаашлаад дэлхийн өнцөг буланд байгаа монголчуудад огт худал байж боломгүй гүтгэлэг ярьж зөвхөн тусгай эрх бүхий албан тушаалтны нэвтэрч үздэг иргэний нэгдсэн мэдээллийн сангаас С.******* миний хувийн мэдээллийг шүүн зургийг live нэвтрүүлгээрээ цацаж, утасны дугаар, FB хаяг, гэрийн хаяг зэргийг зарлаж хүмүүсийг турхирч өдөөн хатгаж байсан.
Яг тэр өдөр нь маш олон Э.ын Live-ийг үзсэн танихгүй хүмүүс ярьж дайрч, доромжилсноос миний сэтгэл санаа хүчтэй цочролд орон уйлаад байж байтал Өвөрмонгол хамтрагч орчуулагч ярьж (бид 2021 оны 07 сарын 15-нд хятадуудтай Говьсүмбэр аймгийн өртөөнд нүүрсний талбайн гэрээ хийчихсэн байсан.) эгчээ таны тухай аймаар юм бичиж, цахимаар яваад байгааг БНХУ-д хөрөнгө оруулагч хятад олоод харжээ. Одоо тантай хамтарч бизнес хийх нэг ч хүн байхгүй болсон шүү, таныг аймаар хүн байна удахгүй шоронд орохын байна, гэрээгээ цуцал мөнгөө авъя, цаашид хамтрахгүй гэнээ, гэж хэлээд удаагүй байтал Өвөр монгол , нар ярьж мөн гэрээгээ цуцална мөнгөө авъя гэж ярьсан.
Э.ын гүтгэлэг, доромжлол, Live, хувийн мэдээллийг нийтийн сүлжээгээр зарласан, уриалснаас зогсоо зайгүй залгах танихгүй хүмүүс, харилцагч түншүүд ээлжлэн хамтран ажиллахгүй тухайгаа мэдэгдэх, өр төлбөрт орох, алдагдалд орох нь тодорхой болсон, том хүү: ээж найзууд таны зургийг утсан дээрээ үзүүлээд энэ танай ээж мөн үү гээд байх юм та яасын гэх,... гэх мэт ар араасаа ирэх дарамт амиа хорлохоос өөр аргагүй нөхцөлд хүргэж шууд л үхье гэж шийдсэн.
Хүүхдүүдээ дүүгийнх рүүгээ явуулж гэртээ хоолойгоо боомилсон. Гэвч ээж цагдаа эмч ирээд миний би эмнэлэгт хүргэгдэж хүнд шоконд орсон тул гэмтлийн эмнэлэгт ******* хоног хяналтад байсан.
-Уул дүүрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн д гүтгүүлэн доромжлуулсан би өөрийгөө амьд үлдсэндээ харамсаж өөрийгөө алах хэмжээнд гомдолтой байгаагаа хэлж асар сэтгэлийн хүнд зодуурт зовж буйгаа өчиж байсан.
нь 2021 оны 08 дугаар сарын 01-ээс хойш өдөр бүр өөрийн цахим сүлжээгээр хүн гүтгэх нь хорих ялгүй байдаг юм хэмээн өөрийн хийж буй гэмт хэргээ үргэлжлүүлж өдөр бүр янхан, залилан, алуурчин, хар тамхичин, биеэ үнэлэгч, ээж нь насаараа шоронд байсан гэх мэтээр аймшигтай доромжилж Live хийх тоолондоо ингэж байхаар үхчих юм сан гэж золиос болгож буй хүнээ бодтол гэмт хэргээ дахин дахин хийж ирснийг дурдах нь зүйтэй байхаа.
нь өөрийг нь ******* хор өгч хордуулсан гэж Сүхбаатар дүүргийн 2-р хэлтэст гомдол гарган мөн намайг шалгуулсан. Баримт нотолгоогүйгээр хүнийг илтэд хүнд хэрэгт гүтгэсэн боловч бүх гэрч хүмүүсээс асуугаад тийм зүйл огтоос байхгүй болохоор хаагдсан. Ингэх тоолонд мөн л над руу дайран бүгдэнг нь энэ янхан алуурчин зохицуулсан гэж мөн л шууд нэвтрүүлэгт орон хохирогч мэтээр ярьсаар явна.
-Уул дэх д холбогдох хэрэг Э.гийн гэрийн харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шилжин Э.т бусдыг гүтгэсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2022 оны 10 дугаар сарын 21-нд гарсан. Уг тогтоолд:
овгийн овогт ийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсгийг журамлан энэ хуулийн тусгай ангийн 1*******.14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Ургийн овогт ийн , ******* ургийн овогт ******* *******, *******уутараг овогт гийн нарын нэр төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э. зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
Хохирогч С.******* нар нь гэмт хэргийн үйлдлийн улмаас хохирсон гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
2022.01.26 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд: Шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шүүгдэгч Э.ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
202*******.0*******.15. Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хурлын тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзсан.
Гэх мэтчилэн шүүгдэгч Э. нь ******* шатны шүүхээр орчоод гэм буруутай нь тогтоогдчихоод байхад одоо хүртэл гэмт хэргээ үргэлжлүүлсээр байгаа нь:
Өсвөр насны 2 хүүхэд маань мөн сэтгэлийн асар шаналал үеийнхэн дунд нь ээж нь янхан залилагч гэж чичлүүлж 1******* настай охин минь Үй Цай бүрэн дунд сургуулиас өөр сургуульд оруулсан хэдий ч 202******* оны 02 дугаар сард судсаа ханах гэж оролдож одоо сэтгэл санааны ДПС гэсэн оноштой эх нялхаст цус алдан эмчлүүлсээр байгаа.
2021 оны 08 дугаар сарын 01-нээс өнөөдрийг хүртэл энэ Э.ын гүтгэлэг доромжлолоос энэ цаг мөч хүртэл 2 жил гаруйн хугацаанд миний бие нь нэг өдөр ч тайван байж чадахгүй нийгмийн харилцаанд ч орж чадахгүй болж, найз нөхөд, хамт олон, ангийнхан, нутаг усныхан, бизнес хамтрагч гээд бүгд надаас нүүр бууруулсан. /Худал үгийг 1000 хэлэхээр Үнэн болдог гэж энэ юм байна./
Миний бага охин 1 ой гарантай байхад л Э. нь миний хөхний сүүг таслуулж охиныг минь хүртэл мөөмнөөс гаргаж бусад хүүхдийн адил өсөж торних боломжийг нь хугасалж, миний болон ******* хүүхдийн минь амьдралыг там болгосон.
Хоногийн хоол, өр төлбөр гээд Э. нь миний амьдралын эх үүсвэрийг шууд хаасан.
Миний ******* хүүхдийн амь нас...хүүхэд байх үеийн гэр бүлийн аз жаргал, инээж баясах, нүүр дүүрэн алхах, ирээдүйдээ итгэх итгэлийг үгүй хийсэн.
Э.ын гүтгэлэг, доромжлолоос болж хамтарсан бизнесүүд больсон, шинэ бизнес хамтрагч нар нь өө чи тэй таарамжгүй юм байна чамтай хамтарвал гийн овоо хараанд орно тэгвэл миний амьдрал чамтай адилхан харанхуй болчих юм байна гэж илт цагаан хэлж дөлдөг болсон зэрэг ХОР НӨЛӨӨ нь үргэлжилсээр миний амьдралд нөлөөлсөөр байна,
Иймд С.******* миний болон гэр бүлийн гишүүдийн талаар гутаан доромжилж илтэд худал ор үндэслэлгүй, Үндсэн хуулиар олгогдон эрхэнд минь халдаж байснаа хүлээн зөвшөөрч Э.оор өөрийн фейсбүүк хуудсаар лайв болон постоор дамжуулан уучлалт гуйлгуулж, нэр төрийг минь сэргээн өгч, учирсан гэм хорын хохирол болох өр зээл тавин хятадуудад буцаан олгосон *******50.000.000 төгрөг, мөн миний өнгөрсөн 2 жилийн хугацаа, нэр төр, доромжлуулсан, хэмлүүлсэн уруулсан, ажил хөдөлмөр хийгээгүй, хийж бүтээж болох байсан боломж, хойшид ч үл арилах ирээдүйд минь маш том хохирол учраад байгаа, сэтгэл санааны хохиролдоо 0,000,000 /хоёр зуун тавин сая/ төгрөг, нийт 600.000.000 ( Зургаан зуун сая) төгрөг нэхэмжилж байна.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
...Миний бие овогтой нь 2020 оны 12 дугаар сарын 27-нд хөл хорионы хатуу дэглэмтэй үед Сампилын Дэлгэр гэх хүний урилгаар салхинд гарсан болно. Дэлгэр...."Би чамд санаа тавьж байна. Найз нь чиний сэтгэл санааг дэмжихээр зуслан авч явъя гэж хэлсэн ба өөрөө машинаараа ирэн, авч явсан болно.
Тэнд ******* ******* гэх өмнө нь танихгүй задгай яриатай, хууль цагдаагийнхантай нягт холбоотой гэж онгирсон, хүний ам руу пиво цутгах холгүй шахсан эмэгтэйтэй танилцсан ба тэр яг миний хажууд оройжин суусан ба би 4 пиво уугаад оройн 18 цагийн үед тасарч, унтлагын байдалд орон биеэ даахгүй өглөөг болгосон. Энд ийн ярьсан шиг 5 эмэгтэй ирээгүй ба С.******* 10 гаруй эрчүүдийг дуудсан дотор өмгөөлөгч, прокурор, цагдаагийн ажилтнууд байсан.
2021 оны 01 дүгээр сарын 02-нд ахин уулзалдаж шинэ оноо тэмдэглэхээр тохиролцсон ба би өмнөх удаа унтаж ухаангүй байсандаа бантаж очсон. Энэ удаа мөн түрүүчийн явдал тохиолдож пиво ууснаар орой 18-19 цагийн үед түрүүчийн байдал давтагдаж ухаан балартан толгойгоо даахгүй нойрсолтын байдалтай өглөөг болгосон юм.
Миний гарын алга, хөлийн тавхай 2021 оны ******* дугаар сараас эхлэн аажмаар шарлаж байсан ч би учрыг олоогүй ба 2021 оны 08 дугаар сарын эхээр миний бие ихэд муудан халуурч, огцом жин хаяж, нүд шарлан гал нь унтарч, хоол идэж чадахгүй огин шинжилгээ өгсөн ба миний элэгний ажиллагаа маш муудсаныг эмч хэлсэн. Би хэд хэдэн эмч рүү залган асуухад маш хүчтэй хор явсан тухай хэлж хурдан эмнэлэгт хандахыг зөвлөсний дагуу Грандмэд эмнэлэгт хэвтэн хор тайлах эрчимт эмчилгээнд орсон.
Энэ хугацаа хүртэл С.******* миний биеийг алах тухай 2018 онд хажуудаа суусан хүмү ярьж байсныг би мэдсэн байсан ч итгэж, нухацтай бодоогүй байсан.
Ингээд би Эрүүгийн Цагдаагийн албанд өргөдөл гаргаж амь насанд заналхийлж алахыг завдсан хэмээн гомдол гаргаж, иргэн т даруй шинжилгээ хийхийг шаардсан ч энэ хэргийн мөрдөлт удааширч нэг cap хагасын дараа миний шаардлагаар шинжилгээ хийхдээ Хүнцэл илрэлтийг мэдэх боломжгүй хэмээсэн билээ. Би өөрөө юугаар хордсоноо мэдэхгүй ба надаас хүнцэл байх хэмжээнээс илүү илэрлээ гэснийг ашиглаж иймэрхүү хариу тайлбараар шүүх эмнэлэг хэргийг хаасан болно. Ингэснээр миний гомдолтой нэхэмжлэл хаагдаж нэр төрд халдсан хэмээн С.******* нэр төр сэргээх, худал мэдээ тараасан хэмээн хариу нэхэмжлэл гаргасан ба би ял авч ялаа эдэлсэн.
Би *******ыг шинээр худал зохион гутаан доромжлоогүй ба янхан, хар тамхичин, залилагч нэрийг түүнд нутгийнхан өгч миний постны дор бичсэн болно. гэдэг шиг янхан гэдэг бол нутаг усныхан хайрласан нэр билээ.
******* анхнаасаа алсын зорилготой уулзсаныг иргэн цагдаагийн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр ямар зорилготой огт танихгүй той танилцахаар Дэлгэрээс ятгасныг тогтоон өгнө үү.
******* өөрийн нэхэмжлэлдээ хуульч, эрх зүйч мэргэжилтэй гэжээ. Миний олж мэдсэнээр энэ хүн энэ эрхэм мэргэжлээр сурч, мэдлэг олж аваагүй ба ******* хэзээ, хэдэн онд, хэн гэгч багшийн дор хуульч эрх зүйч мэргэжил олж авсныг тогтоох хүсэлтэй байна.
Спортын мастер мастер цолыг 202******* онд авсан ба иргэн шүүхээр яллагдсаны дараа авчээ.
******* ******* хүүхэдтэй, хүүхдүүд нь сэтгэл санаагаар хохирч, бага охиноо мөөмнөөс гартал өсөж торних боломжийг алдагдуулсан гэж ыг буруутгажээ. *******ын бага охин 2019 онд төрсөн ба ыг мэдээлэл олон нийтэд мэдээлэл цацах 2021 онд ******* нас хүрч байсан байна. Иймээс *******ын хүүхэд ын мэдээллээс болж хөхний сүүгээр тасалдсан гэх гомдлыг нягталж, тогтоож өгнө үү.
*******ын ээж олон жил залилангийн хэргээр ял эдэлсэн, хойд аав Ландага хочит мөн ял эдэлж байсан хүмүүс. ******* өөрөө олон тооны хүмү залилангийн хэрэг үүсгэж байгааг Цагдаагийн бүртгэлээс харж болно. Энэ хүний хүүхдүүд сэтгэл санаагаар унаж хохирч байгаа бол өссөн орчин, амьдралын хэв маягтай нь холбох нь үнэнд ойртоно.
Мөн одоо 18 настай гэгдэх хүү нь ыг лайв хийхээс өмнө гэртээ ирдэггүй, гадуур хэрэг төвөгт орооцолдоод явдаг байсныг ******* өөрөө ч ярьж байсан. Иймээс том хүүгийнхээ ирээдүйд хийж болзошгүй, таагүй явдлыг гэмт т нялзаах гэж үзэж байна. Иймээс том хүүгийн байдлыг шалгуулж өгнө үү.
Гурван хүүхдийн нэр барин ирээдүйд болзошгүй, таагүй явдлуудаа эртнээс той холбох гэж үзэж байгаа учраас энэ гэр бүлийн өссөн орчин, эцэг эхийн зан араншин, гэмт хэргийн байдлуудыг дүн шинжилгээ хийж өгнө үү гэж хүсэж байна.
******* урьд өмнө ямар бизнес хийгээд, ямар татвар төлөөд амьдралын эх үүсвэрээ болгож байсныг шүүхээс тогтоолгох хүсэлтэй байна. Хэзээнээс Хятадуудтай гэрээ хийсэн юм?
Яагаад лайв хийсний дараа гэх эмэгтэйтэй гэрээ хийсэн юм бэ? тэр эмэгтэй юу хийдэг хүн бэ? гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна.
Үнэхээр ийм их өндөр дүнтэй бизнес хийдэг хүн бол яагаад одоо хүртэл Шүүхийн шийдвэр биелүүлж бусдыг хохироосон 480 сая төгрөгний хохирлоо нэг ч төлөхгүй өдий хүртэл явна вэ?
Би ******* гэх эмэгтэйн нэр хүндэд халдаагүй ба олон нийтэд сэрэмжлүүлсэн пост хийх үед Дорноговийн хүмүүс доор нь янхан гэх алдартай хүн, олон эрчүүдтэй сууж байсан гэх мэтээр сэтгэгдэл үлдээснээр энэ хочийг би лайвдаа дурдсан болно. Энэ нэр алдрыг иргэн биш түүнийг таних нутгийнхан өгсөн. Иргэн ******* гэх хоёр дахь нөхрөөс салахдаа янхан хочийг нутгийнхнаасаа авч. Би үүнийг нь давтсан төдий.
******* оос болоод амь насаа хорлох гэж ХУД-ийн Цагдаад гомдоллосон.
Энэ хэргийг цагдаа шалгаад худал гэж тогтоосон. Энэ хэргийг нягталж өнгө үү.
Би *******ын 600 сая нэхэмжлэлийг үндэслэлгүй, бүр анхнаасаа төлөвлөсөн, бүлэглэсэн асуудал гэж үзэж байгаа. Би Шүүхээр ял авсан тэр ялаа эдэлж дуусгасан ба ахин яллагдах ямар ч үндэслэлгүй гэж няцааж байна гэв.
*******. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэгч С.*******ын хавтаст хэргийн материалд Хятад иргэнээс авсан *******50,000 төгрөгт тэнцэх юаны баримт байхгүй байна. Талбай түрээсийн гэрээ эргэлзээтэй байна. *******50,000 сая төгрөг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч хүний нэр төрд халдсан Монгол Улсын иргэний халдашгүй эрхэд халдсан. Гэвч 0,000,000 төгрөгөөр тогтоох эргэлзээтэй. гэв.
4. Нэхэмжлэгчээс
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийтгэх тогтоол /1-р хавтаст хэргийн 5-16 дахь тал/,
- 202******* оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /1-р хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
- 202******* оны ******* дугаар сарын 24-ний өдрийн дүгээр мөрдөгчийн тогтоол /1-р хавтаст хэргийн дахь тал/,
- -Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан тоот /1-р хавтаст хэргийн 26 дахь тал/,
- С.*******ын 202******* оны 4 дүгээр сарын 0*******-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 27 дахь тал/,
- 2021 оны 8 сарын 17-ны өдрийн Хаанбанк ХК-ийн *******20,760,000 төгрөг, 28,500,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн *******6-*******7 дахь тал/,
- ХХК энд ХХК-ийн хоорондын талбай түрээсийн гэрээ /1-р хавтаст хэргийн *******8-42 дахь тал/,
- Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн тамхимын нийт шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар хуралдааны тогтоол /1-р хавтаст хэргийн 44 дэх тал/,
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 202*******/ДШМ/114 дугаар магадлалын хуулбар /1-р хавтаст хэргийн 45-52 дахь тал/,
- Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 202******* оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн дугаар дүгнэлт /1-р хавтаст хэргийн 174-175 дахь тал/,
- Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тоот мэдэгдлийн хуулбар /1-р хавтаст хэргийн 22******* дахь тал/ ,
- Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийн 4-244/*******12 дугаар мэдэгдлийн хуулбар /1-р хавтаст хэргийн 224 дэх тал/,
- Баянзүрх дүүргийн 244 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч ын хүсэлтийн хуулбар /1-р хавтаст хэргийн 2 дахь тал/,
- Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаар шийтгэлийн хуудасны хуулбар /1-р хавтаст хэргийн 226 дахь тал/,
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2-244/145******* дугаар албан бичгийн хуулбар /1-р хавтаст хэргийн 227 дахь тал/,
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026.01.01 - 2026.02.0*******-ны өдрийн Ерөнхий журналын хуулбар /1-р хавтаст хэргийн 228 дахь тал/,
С.*******ын гавьяат тамирчин, лтан гадас одонгын үнэмлэхийн хуулбар /1-р хавтаст хэргийн 229 дэх тал/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас:
- 202******* оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хариу тайлбар /1-р хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
- 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хариу тайлбар /2-р хавтаст хэргийн *******9-40 дэх тал/ шүүхэд гаргаж өгсөн.
6. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр:
- Шинжээчийн 20 оны 5 дугаар сарын *******0-ны өдрийн 10 дугаар дүгнэлт /1-р хавтаст хэргийн 191-19******* дахь тал/,
- 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 217-220 дахь тал/ зэрэг нотлох баримт тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Э.т холбогдуулан нэр төрийг сэргээж, сэтгэл санааны хохирол, гэм хорын хохиролд 600,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 2*******0 дугаар зүйлийн 2*******0.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2, 511.*******-т заасны дагуу нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, сэтгэцэд учирсан хохирлын хэмжээ нь 0,000,000 төгрөг, тухайн гэмт хэргийн улмаас бизнесийн үйл ажиллагаа нь зогссон учраас учирсан хохирол *******50,000,000 төгрөг гэж шаардах эрхээ тодорхойлсон.
*******. Хариуцагч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилж байна гэж ойлгож байна. Үүний улмаас ял авсан нь үнэн. Хэнээс ч хамаагүй мөнгө аваад хохирсон гэж хэлж чадна. *******50,000,000 төгрөгөөр хохирсон гэдэгт итгэхгүй байна. Үүнийгээ нотлоогүй, Тухайн гэмт хэргийн үйл баримт 2021 оны 08 дугаар сарын 01-ээс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд болсон. Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой хууль тогтоомж 202******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул сэтгэл санааны хохирол 0,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хариуцагч Э. нь нэхэмжлэгч С.*******ын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай болох нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байна.
4.2. Гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч С.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 20 оны 05 дугаар сарын *******0-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
5. Талууд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол буюу сэтгэл санааны хохирол болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол дээр маргаж байна.
6. Хариуцагч Э. нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.
511.2-т Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.
21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. гэж тус тус заажээ.
Хариуцагч Э. нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааж, гэм хор учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг сэргээж, худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийх хэлбэрээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг шүүх сэргээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь нэр төр, алдар хүндийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан учир сэргээх хэлбэр нь мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийлгэхээр даалгаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх учиртай тул заавал үүнийг үгээр нэхэмжлэлийн шаардлагад тухайлан дурдсан байхыг шаардахгүй.
Тодруулбал, нэгэнт талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь тогтоогдсон тул ийнхүү худал мэдээллийг тараасан хэлбэрээр няцаалт хийх үүргийг хариуцагч хүлээнэ.
8. Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.*******-т Энэ хуулийн 2*******0.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ,
2*******0 дугаар зүйлийн 2*******0.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж тус тус заажээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 202******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заажээ. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 202******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр уг гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа хэдий ч нэхэмжлэгч С.*******ын нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал мэдээ тараасан гэм хор учруулсан гэх үйл явдал 202******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 01-нээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны хооронд болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэцэд учирсан буюу сэтгэл санааны хохирол 0,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирол *******50,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, мөнгөн шилжүүлгийн баримт, Талбай түрээсийн гэрээ баримтыг гаргаж өгч, нэхэмжлэгчийн 991185*******8 дугаарт бүртгэлтэй вичат цахим платформд үзлэг хийлгэж, шүүх хуралдаанд 2021 оны 07 дугаар сард Хятадуудтай нийлж нүүрсний гэрээ хийгээд нүүрсний талбай авсан, энэ гэмт хэргээс өмнө буюу нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал мэдээлэл тараахаас өмнө *******50,000,000 төгрөгийн урьдчилгаа Хятадуудаас орж ирсэн байсан, түүнийгээ буцааж өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй.
2021 оны 08 дугаар сарын 17-нд *******20,760,000 төгрөгийг лдартөгс гэдэг хүнээс, 28,500,000 төгрөгийг гэдэг хүнээс гэдэг хүн рүү тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан боловч энэ нь нэхэмжлэгчтэй ямар холбоотой болон нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн ХХК болон энд ХХК-ийн хооронд талбай түрээсийн гэрээг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгчээ. Энэхүү гэрээ нь хоёр хуулийн этгээд хооронд байгуулагдсан бөгөөд гэрээний 4.5-д зааснаар түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчийн Хаан банкны 59*******00055 тоот данс руу шилжүүлэхээр тохиролцсон байна. Нэхэмжлэгч тал нь нүүрсний талбай авсан байсан гэж тайлбарлаж байх боловч гэрээнд заасан дээрх данс руу түрээсийн төлбөрийг шилжүүлсэн гэх баримтыг гаргаж өгөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-т зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хохирол учирсан гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас *******50,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Иргэдийн төлөөлөгчийн Нэхэмжлэгч С.*******ын хавтаст хэргийн материалд Хятад иргэнээс авсан *******50,000,000 төгрөгт тэнцэх юаны баримт байхгүй байна. Талбай түрээсийн гэрээ эргэлзээтэй байна. ...*******50,000,000 төгрөг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч хүний нэр төрд халдсан Монгол Улсын иргэний халдашгүй эрхэд халдсан. Гэвч 0,000,000 төгрөгөөр тогтоох эргэлзээтэй. гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
11. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын нэр төр, алдар хүнд, нэр хүндийг сэргээж, худал мэдээллийг түгээсэн хэлбэрээр залруулга хийхийг хариуцагч Э.т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДРГЛГЧ ШҮҮГЧ О.ЗОЛБЯР
ШҮҮГЧ Л.ЗОЛЗЯ
ШҮҮГЧ Л.ЭНХЖРГЛ