| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2514004000536 |
| Дугаар | 2026/ДШМ/27 |
| Огноо | 2026-04-21 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2026/ДШМ/27
******* холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Н.Зулаа;
Хохирогч******* /цахим/, түүний өмгөөлөгч Х.Мандах /цахим/;
Яллагдагч: *******, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд /цахим/;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нарыг оролцуулан
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******26 оны дугаар сарын 16-ны өдрийн *******26/ШЗ/281 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Зулаагийн бичсэн эсэргүүцлээр ******* холбогдох эрүүгийн 251*******00*******00056 дугаартай хэргийг *******26 оны ******* дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөлмөр аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Баян хүрээ” сургалтын төвд Хөдөлмөр аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, тоотод оршин суух хаягтай,
урьд
- Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******2******* оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт (регистрийн дугаар: ВЮ88**************5/, иргэний бүртгэлийн дугаар: 6*******0101901*******26)
2. Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Батдэлгэр нь *******25 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт байрлах *******0 дугаар байрны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******г хардалтын улмаас болон цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг дуудлага мэдээлэл өглөө гэх шалтгаанаар түүний толгойн тус газарт гар утсаар цохих, толгой болон цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж суурь ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагч Б.Батдэлгэрт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 1.2-д зааснаар яллагдагч ******* холбогдох 251*******00*******00056 дугаартай эрүүгийн хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлийн -д зааснаар яллагдагч ******* авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
*******. Прокурор Н.Зулаа давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ:
“...Баянхонгор аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Зулаа би, яллагдагч ******* холбогдох, эрүүгийн 251*******00*******00056 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, прокурорт буцааж шийдвэрлэсэн тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн *******26 оны дугаар сарын 16-ны өдрийн *******26/ШЗ/281 дугаартай захирамжийг *******26 оны дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцав. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх *******26 оны дугаар сарын 16-ны өдөр хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, шүүгчийн *******26/ШЗ/281 дугаартай захирамжаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-ний талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна. Шүүгчийн дээрх захирамжтай танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Яллагдагч ******* холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг боломжит байдлаар бүрэн шалгаж тодруулсан.
Тодруулбал, “ нь *******25 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт байрлах *******0 дугаар байрны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******г хардалтын улмаас болон цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг дуудлага мэдээлэл өглөө гэх шалтгаанаар түүний толгойн тус газарт гар утсаар цохих, толгой болон цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж улмаар суурь ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч*******гийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоолгохоор мөрдөгчөөс шинжээч томилж, улмаар Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******25 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай “ийн биед суурь ясны хугарал, духанд шарх, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, зүүн хөхлөг сэртэн, баруун шилбэний цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан үедээ амь насанд аюултай. ...*******.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт гарсан. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ******* дүгээр зүйлийн *******.1-т “Амь насанд аюултай, хүний эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлд дараах гэмтлүүд хамаарна гээд *******.1.2-т “гавлын хүнхрээ ба суурь хэсгийн ил, далд хугарал: дух, зулай, чамархай, дагз зэрэг гавлын орой болон гавлын дунд, ар хонхор суурь ясны тархийг бүрхэж байгаа хэсгийн хугарал, заадлын салал” гэмтлүүд хамаарахаар заасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шинжээч эмч хохирогчийн биед хэсэг газрын үзлэг хийх болон хохирогчийн хийгдсэн шинжилгээнүүдийн хариу, томографын шинжилгээний хариу бичсэн эмчийн дүгнэлт зэргийг үндэслэн гаргажээ.
Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирогчийн өвчний онош болон хийгдсэн шинжилгээ, эмчилгээнүүдийн талаарх баримтуудаас үзэхэд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн *******25 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудсаар хохирогч******* нь яаралтай тусламжийн тасагт улаан эрэмбийн ангилалтай, ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн, мөн холбогдох эмчилгээ үйлчилгээг эмнэлгийн байгууллагаас авсан болох нь тус эмнэлгээс гаргуулан авсан хохирогчийн өвчний түүхээр, мөн *******25 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирогч******* нь толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнд орж, зүүн суурь ясны арын эврийн foramen jugular-ын ар хэсэгт бага зэрэг зөрөөтэй, бороолгүй хугаралтай гэсэн онош тогтоогдсон болох нь эмч С.Хатанбаатарын бичсэн дүгнэлтээр тус тус тогтоогддог. Өөрөөр хэлбэл хохирогч******* нь анх яаралтай тусламжийн тасагт ирэхдээ улаан буюу хүнд ангилалтай ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах явцад түүний эрүүл мэндийн байдал тогтворжсон байгааг холбогдох баримтуудаас харж болохоор байх ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан суурь ясны хугарал гэмтэл нь компьютер томорграфийн шинжилгээгээр илэрч улмаар уг шинжилгээ болон бусад баримт бичгийг үндэслэн *******25 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт гарсан байх тул дүгнэлтийг эргэлзээтэй, бүрэн бус гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр, шинжээчийн ******* дугаартай дүгнэлтэд хохирогч*******гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь амь насанд аюултай буюу хүнд гэмтэлд хамаарахаар дүгнэсэн бөгөөд энэ гэмтэл нь тодорхой эмчилгээ, эмнэлгийн тусламж авсны дараа хохирогчийн биеийн байдал сайжирсан эсэхээс үл шалтгаалан учрах үедээ амь насанд аюултай, хүнд гэмтэл гэж дүгнэсэн байх тул гэмтлийн зэрэг нь хохирогчийн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан хугацаанаас хамаарч өөрчлөлт орох боломжгүй юм.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад *******25 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өмгөөлөгч Б.Мөнхсүлдээс хохирогч*******гийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоосон шинжээчийн ************** дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг *******25 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолоор бүрэн хангаж шийдвэрлэсэн бөгөөд *******25 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дахин шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлсэн байх ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******25 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 1*******/9969 дугаартай албан бичгээр “тусгай тээгч /сиди/” гэмтсэн гэх үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан хариуг ирүүлсэн. Мөн хэрэгт цугларсан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрч С.Хатанбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч*******гийн толгойн компьютер томографийн зураг хадгалагдаагүй, дахин тухайн цаг хугацааны томографийн зургийг сэргээх боломжгүй болох нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд Нотолбол зохих байдлыг шүүх хуралдааны явцад тогтоох боломжтой талаар хуульчилсан бөгөөд прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг шүүх хуралдаанд шинжээч эмч С.Хатанбаатар, Т.Энхжин нарыг оролцуулан шинжээчийн дүгнэлтээс шаардлагатай асуултуудыг асуух, хэрэв шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл шүүхээс нэмэлт, дахин шинжээч томилох бүрэн боломжтой буюу шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байна. Мөн шүүгчийн захирамжид оролцогчийн эрхийг зөрчсөн талаар дүгнэсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...энэ хуулийн .1 дүгээр зүйлийн 6.1, 6.1*******-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...” гэж зааснаар хэрэв шинжээчийн дүгнэлт гаргуулах оролцогчийн эрхийг зөрчсөн гэж шүүхээс үзвэл шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой юм.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг прокурорт буцаах үндэслэлийг хуульчилсан бөгөөд дээрх үндэслэлүүд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогдсон тохиолдолд хэргийг прокурорт буцаахаар тухайлан зохицуулсан. Гэтэл шүүгчийн захирамжид дээрх үндэслэлүүдийн аль заалтыг үндэслэж прокурорт буцааж буй талаараа тайлбарлаагүй, шийдвэртээ тусгаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулийг бус Шүүхийн тухай хуулийг удирдлага болгон хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан яллагдагчийн үйлдлүүд ямар гэмт хэргийн шинжид тохирч байгааг болон гэм буруутай эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй ажиллагааг хамаарч ойлгох ба шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа нь шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой байхад яллагдагч ******* холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж дүгнэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн дахь хэсэг болон мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн *******26 оны дугаар сарын 16-ны өдрийн *******26/ШЗ/281 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив....“ гэжээ.
5. Прокурор Н.Зулаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос яллагдагч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, мөн шүүх шинжилгээний шинжээч эмчийн ******* дугаартай дүгнэлт зэргээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах талаар хангалттай нотолбол зохих ажиллагаануудыг хийгдсэн. Яллагдагч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон учраас шүүгчийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
6. Хохирогчийн өмгөөлөгч Х.Мандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн *******26 оны дугаар сарын 16-ны өдрийн *******26/ШЗ/281 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн *******26 оны дугаар сарын 16-ны өдрийн *******26/ШЗ/281 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ...”гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Н.Зулаагийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Аймгийн прокурорын газраас яллагдагч ******* нь *******25 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт байрлах *******0 дугаар байрны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******г хардалтын улмаас болон цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг дуудлага мэдээлэл өглөө гэх шалтгаанаар түүний толгойн тус газарт гар утсаар цохих, толгой болон цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж суурь ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд: Яллагдагч ******* холбогдох хэрэгт цугларсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүй гэж дүгнээд хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, 2-т “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...”гэж хуульчилсан.
Гэмт хэргийг бүрэн дүүрэн, мөрдөн шалгах нь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн баталгааны нэг төрөл болох тул дээр дурдсан ажиллагааг хийж үйл баримтыг бүрэн дүүрэн сэргээн тогтоох нь уг гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдэж, түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхсүлд нарын хүсэлтээр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч Н.Отгонбаяр *******25 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Шүүх Шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилж, дахин дүгнэлт гаргах тогтоол үйлдсэн /ХХ 1-111 тал/, мөрдөгчийн тогтоол хүчин төгөлдөр бөгөөд тогтоолыг хүчингүй болгосон, эсвэл хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсан зэрэг эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр, үйл ажиллагаа авагдаагүй байна.
Улмаар Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын *******25 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1*******/9969 дугаар “Шинжлүүлэгч*******гийн биед учирсан хохирлын зэргийг тогтооход *******25 оны 10 дугаар сарын 08-ний өдөр ирүүлсэн шинжилгээний зураг агуулсан тусгай тээгч /Сиди/ гэмтсэн байсан тул дүгнэлт гаргахаас татгалзаж буцаалаа” албан бичиг ирүүлснээр хохирогч*******гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох дахин шинжилгээ хийгдээгүй, прокуророос хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах тохиолдлуудыг тодорхойлсон бөгөөд энэ тохиолдлуудад “..шинжилгээний материал дутуу, шаардлага хангахгүй..” үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзах талаар дурдаагүй байна.
Түүнчлэн хуулийн 19.6-д ...Шинжээч энэ хуулийн 19.1-д зааснаас бусад үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзахыг хориглоно...гэжээ.
Дээрхээс үзэхэд шинжээч нь шинжээч томилсон тогтоолд хавсарган ирүүлсэн шинжилгээний зураг агуулсан тусгай тээгч /Сиди/ гэмтсэн үндэслэлээр шинжээч томилсон тогтоолыг мөрдөгчид буцааж, нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх агуулгаар дүгнэлт гаргахаас татгалзсан байх бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар “.. шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан..” гэж үзэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс “.. оролцогчийн буюу яллагдагч, хохирогч нарын эрхийг хангаагүй, мөрдөгчийн дахин шинжээч томилсон тогтоол биелэгдээгүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй байна..” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2. Прокурорын эсэргүүцэлд “...анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаах талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулийг бус Шүүхийн тухай хуулийг удирдлага болгон хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй..” гэснийг хянахад шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 1.2-д заасан “..шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол..” гэсэн заалтыг баримтлан шийдвэрлэсэн байх тул бутуутган дүгнэх боломжгүй байна.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.16 дугаар зүйлийн 5-д Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн .1 дүгээр зүйлийн 6.1, 6.1*******-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна..гэсэн боловч ...нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлын хэмжээ хязгаар, цар, хүрээ, нотолгооны ач холбогдол зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулах эсэхээ шүүгч дотоод итгэлээр шийдвэрлэх бөгөөд тохиолдол бүрт шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх нь шүүх хөндлөнгийн байх, гэм бурууг талуудын мэтгэлцээний дагуу шийдвэрлэх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зэрэг зарчим алдагдахад хүрэхийг анхаарах нь чухал юм.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн *******26 оны дугаар сарын 16-ны өдрийн *******26/ШЗ/281 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус заасныг баримтлан Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэ
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
В.ЦЭЦЭНБИЛЭГ