| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/01970/И |
| Дугаар | 191/ШШ2026/00583 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/00583
| 2026 01 09 | 191/ШШ2026/00583 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,
Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч Ц.*******,
Хариуцагч Ц.*******,
Хэлмэрч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт Эрдэнэдагвагийн ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан Б тоот хаягт байрлах 57.18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Э.*******ын өмчлөлд,
Б тоот хаягт байрлах 45.36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, УКА улсын дугаартай тоёота приус-41 маркийн, УАТ улсын дугаартай тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Ц.*******, Г. нарын өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч Ц.*******, Г. нараас 24,329,455 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3. Б тоот хаягт байрлах 57.18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хариуцагч Ц.*******, Г. нарыг,
Б тоот хаягт байрлах 45.36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс нэхэмжлэгч Э.*******ыг хасаж бүртгэхийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.*******, Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Ц.******* нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Анужинд даалгасугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА