| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2508 04051 1983 |
| Дугаар | 2026/ДШМ/480 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | О.Батбилэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/480
2026 04 22 2026/ДШМ/480
Э.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Батбилэг,
шүүгдэгч Э.Г-ын өмгөөлөгч Д.Баасансүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/441 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Г-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Г-т холбогдох 2508 04051 1983 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж- овгийн Э-ын Г-, 1996 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:
Баянхонгор аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан (РД:ВЭ-).
Шүүгдэгч Э.Г- нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ....................
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/441 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 (жаран ес) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА