Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 197

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

 

Улсын яллагч                                                            А.Энхтуяа

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн өмгөөлөгч                   Л.Доржпүрэв

Шүүгдэгч Б.Золзаяагийн өмгөөлөгч                      А.Мөнхбат        

Нарийн бичгийн даргаар                                                     Б.Намуунзул нар  оролцов.

 

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тангадын тав овогт Чойжилжавын Бат-Эрдэнэ, Буурагчин овогт Баасандоржийн Золзаяа нарт холбогдох 1731001640021 тоот хэргийг хянан хэлэлцэв.

           

 Үндсэн захиргаа:  Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар баг 2-40 тоотод оршин суух хаягтай, Тангадын тав овогт Чойжилжавын Бат-Эрдэнэ, /РД МК83082439/;

  Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн 1980 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1-р баг Ишгэнэтийн 4-1-1 тоотод оршин суух хаягтай, Буурагчин овогт Баасандоржийн Золзаяа, /РД МС80080710/,

 

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллах байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна” гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.Золзаяа нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадлан хадсан гэх шалтгаанаар иргэн Д.Нарангаравын бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

1. Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн  2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2017 оны 05 дугаар сүүлээр байх манай сумын цагдаа Насанбаатарын хамтаар аймаг дээр явж байсан чинь сумын цагдаа “манай ахлах Наран тантай уулзья гэж байна” гэж хэлсэн. Би яах гээд байгаа талаар асуусан чинь “мэдэхгүй чамтай уулзах хэрэгтэй гэнэ” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд цагдаагийн газрын урд талд очоод Нарантай уулзсан. Наран надтай танилцаад манай найз “Улаанбаатар хотоос хадлан талбай хайж удаа дараа ирсэн чи л нэг хадлангийн талбай олж өгч тус болооч” гэж хэлсэн. Би “манай суманд бол хадлангийн талбай байхгүй” гэж хэлсэн чинь “чи надад нэг тус болооч” гээд гуйгаад байсан. Би “за яахав ах би хажуу талын Хушаат сумын газрын даамлаас асууя” гэж хэлсэн. Тэгээд шууд утсаа аваад Хушаат сумын газрын даамал Золзаяа руу ярьсан. Золзаяа мөн л “манай суманд хадлангийн талбай байхгүй, гэхдээ яахав сумын хилийн зааг дээр үзье” гэж хэлсэн. Тэгээд нөгөө дагуулж явсан 3 хүн буюу Наранцэцэг, Ганбаяр, Нарангарав нар хажууд байсан болохоор “хамт яваад үзье” гэж хэлсэн. Тэгээд Золзаяатай дахиад ярьсан чинь “Дархан-Уул аймагт гэртээ байна” гэж хэлсэн тул өглөө эрт явж үзэхээр болсон. Бид нар шөнөдөө Дархан орж буудалд хоноод маргааш нь өглөө эрт Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу явсан. Өглөө эрт 08 цагийн үед байх Сэлэнгэ аймгийн Хушаат болон Зүүнбүрэн сумын хилийн зааг Хоёр даваа гэх газарт ирсэн. Хадлан хадах хүмүүс маань хадлангийн талбайгаа үзээд хадахаар болсон. Золзаяа Хоёр давааны урд талд замаар хоёр хэсэг болон хуваагдсан газраас арай жижиг хэсгээс нь “хадлан хадаж болно” гэж хэлсэн. Харин “том хэсгээс нь хадлан хадаж болохгүй түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Энэ хүмүүс болохоор “бид нар холоос ирж байгаа болохоор бүгдийг нь хадая” гэж хэлсэн. Мөн Нарангарав “мөнгө төгрөгийг нь хамаагүй өгнө ш дээ, энэ газраа бүгдийг нь хадуулчих” гэж хэлж байсан. Би тухайн үедээ “та нар өөрсдөө учраа олж энэ манай газар биш учраас би энэ ярианд оролцохгүй” гэж хэлсэн. Нарангарав нь “тэгвэл чи Зүүнбүрэн сумаас энэ газар дээр гэрээ хийгээд өгчих” гэж хэлсэн. Би тухайн үед “энэ манай газар биш учраас би гэрээ хийхгүй” гэж хэлсэн чинь “хүн ирэхэд үзүүлэх юмтай л бол болно ш дээ” гээд байсан. Ингээд бид нар буцаад Золзаяа бид хоёр Сэлэнгэ аймаг дээр үлдсэн, харин нөгөө хүмүүс Улаанбаатар хот руу явсан. Маргаашнаас нь Нарангарав нь над руу байнга залгаад “энэ асуудлыг бүтээгээд өг” гээд байсан болохоор нь Золзаяа руу ярьсан чинь “өөрсдийг нь над руу яриул” гэж хэлсэн. Эргээд над руу яриад “Золзаяа чинь том газраа хадуулахгүй гээд байна, жижиг талбайгаа хад гэж байна” гэж хэлсэн. Үүнээс 2-3 хоногийн дараа байх Нарангарав над руу яриад “урьдчилгаа мөнгө төгрөгийг нь өгье, чи наад газраа бүтээгээд өг Золзаяа утсаа авахгүй байна” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа би хадлангийн талбайгаа эргэж байсан чинь Нарангарав техник хэрэгслээ бүгдийг нь Золзаяагийн зааж өгсөн жижиг талбай дээр буулгасан байсан. Би Нарангаравтай уулзсан чинь “би ирчихсэн байгаа чи одоо энэ газрын гэрээг Золзаяатай хийгээд өг” гэж хэлээд надад 500000 /таван зуун мянга/-н төгрөг өгсөн. Би түүнээс “та өөрөө ярьж байгаад хийчих гэсэн чинь би гар утсаа хаясан, Улаанбаатар хот руу орж байгаад утас аваад холбогдохоос наашгүй болсон, тиймээс чи гэрээг нь хийгээд төлбөр мөнгийг нь тушаачих” гэж хэлсэн. Би тэгээд мөнгийг нвь аваад Золзаяатай холбогдох гээд утсаар яриад холбогдож чадаагүй байж байтал Нарангарав залгаад “Золзаяа миний өвсийг буулгаад аваад үлдчихсэн, чи Золзаяатай холбогдоод энэ асуудлыг шийдээд өгөөч” гэхээр нь би Золзаяатай яриад “энэ хүмүүс гэрээ хийх гээд надад мөнгөө өгсөн байгаа” гэж хэлсэн чинь Золзаяа “гэрээ хийх боломж байхгүй өвсийг нь хураан авна” гэж хэлэхээр нь би энэ тухай Нарангаравт хэлсэн чинь “та нартай тэгж ярихгүй, би хуулийн байгуууллагаар шалгуулна” гэж хэлээд танай байгууллагад хандсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 82-84-р ху/,

2. Шүүгдэгч Б.Золзаяагийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ...2017 оны 08 дугаар сарын дундуур байх цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ “хадлан хийх газар хэрэгтэй байна” гэсэн. Би “хадлан хийх газар манай нутаг дэвсгэрт байхгүй” гэж хэлсэн. Тэр өдөр амралтын өдөр байсан бөгөөд манай гэрт Ганбаяр, Нарангарав гэсэн хүмүүстэй хамт ирсэн. Тэгээд “хадлан хийх газар байна уу танай нутгаар явж үзье” гэж хэлсэн. Ингээд бид нар хамт яваад Хушаат сумын нутаг дэвсгэрт хүмүүсийн хэлдгээр 2 даваа, яг албан ёсны нэр нь Ямаатын даваа гэх газарт очсон. “Тэнд чинь л хадлан хийх боломжтой газар байна энд чинь хадлан хийе” гээд Бат-Эрдэнэ, Нарангарав, Ганбаяр нар надаас гуйсан. Би “энэ газар хадлан хийж болохгүй энэ газарт сумын иргэн Ганзоригийн нэрээр гэрээ хийгдсэн газар” гэж хэлсэн. “Газориг гэдэг хүнтэй уулзаад та нарт яахав ярьж хөөрч өгье” гэж хэлсэн. “Харин тэр болтол та нар хадаж болохгүй” гэж хэлсэн. Ингээд Сэлэнгэ ороод намайг буулгасан би Сэлэнгээс гэртээ харьсан. Үүнээс хэд хоногийн дараа байх Хушаат сумын нутаг дэвсгэрт нөгөө үзсэн газартаа Нарангарав, Ганбаяр нар хадлангийн бригадтай ирээд буусан байсан. Мөн зөвшөөрөлгүйгээр хадаад эхэлсэн байсан. Би тухайн үед нь байгаль орчны улсын байцаагч Наранжаргал, багийн дарга Мөнх-Эрдэнэ нарын хамтаар явж байгаад би ганцаараа буугаад хадлангийн бригадын хүмүүстэй уулзсан чинь “Нарангарав, Ганбаяр нар энд буугаад хадлан хадаж бай гэсэн бид нар ажилчид нь байгаа юм аа” гэж хэлсэн. Би “тэр хүмүүсээ надтай уулз гэж хэлээрэй, энэ газар чинь манай сумын иргэний хадлан авахаар гэрээ хийсэн газар” гэж хэлээд салсан. Үүнээс хэд хоногийн дараа дахин эргүүл шалгалтаар явж байгаад нөгөө газраа очиход нөгөө хүмүүс маань ажлаа зогсоогоогүй нэмээд зөндөө газрын өвсийг хадаад боогоод ачиж байсан. Би дахин “энэ ажлыг хариуцаж байгаа хүмүүс хаана байна гэрээ хийлгүй өвч хадаж болохгүй” гэж хэлсэн. Тэгсэн “бид нар өөрсдөө очиж уулзая” гэж хэлээд уулзаагүй. Ингээд энэ хүмүүс ачааны автомашинаар өвсөө татаад эхэлсэн. Надтай огт уулзахгүй болохоор нь би дахин очиж уулзахад 1 шланз, чиргүүлтэй 3ил-130 маркийн автомашинтай өвч ачиж байсан. Ингээд тэр 3ил-130 жолооч нь таньдаг хүн /Чинсүх/ байсан тул түүнд “чи Дархан орохоороо энэ эзэн гээд байгаа хүмүүсийг надтай уулзууулаарай” гэж хэлсэн. Ингээд 2 хоноход надтай огт яриагүй энэ хооронд би нөгөө өвстэй автомашинуудыг нь Дархан дээр 2 хоног хүлээлгээд ингээд аргаа бараад Чинсүхий автмоашинтай өвсийг Хушаат смуанд Мөнх-Эрдэний хашаанд буулгуулсан. Нарангарав болон Ганбаяр нар намайг хэл амаар доромжпоод байсан. Тэгээд надтай уулзах байх гэсэн чинь надтай ирж уулзаагүй утсаар яриад хадсан өвсөө бүгдийг нь ачаад аваад нүүгээд явсан байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 15-нд ажлаасаа халагдсан засаг дарга болон багийн дарга нарт тэнд байгаа өвсийг хэлсэн. Би ажлаа өгөөд ажилгүй байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Хонгор сумтай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ хийгээд боодлын өвс нийлүүлэхээр болсон. Тэгээд 2017 оны 12 дугаар 01-ны өдөр Мөнх-Эрдэний хашаанаас өвсийг нь ачаад Хонгор суманд нийлүүлсэн. Тухайн үед 450 боодол өвс байсан санагдаж байна. Үлдсэн 40-50 боодол үлдсэн байх зарим нэг боодол өвс нь боодол нь задарсан гэх мэт байсан санаж байна. Хонгор суманд би 1000 боодол өвс нийлүүлсэн өөр бусад өвсийг нь найзууд болон өөр хүмүүсээс худалдаж авсан санагдаж байна. Хонгор суманд өвс нийлүүлэх гэрээг орлогч дарга Лхагвасүрэнтэй байгуулсан. Би хураан авсан өвсний эзэн болох хүмүүсийг хохиролгуй болгоно оо. Минйи ажил үүргийн хуваарьт өвс хураан авах ямар нэгэн эрх хэмжээ байхгүй би улсын байцаагчийн эрх байхгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 207-208-р ху/,

  3.Шүүгдэгч Б.Золзаяагийн 2018 оны 07 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн: ...Би Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа хураан авсан 1 машин өвсийг 3 сая орчим төгрөгөөр худалдсан. Уг мөнгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ...гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 66-р ху/,

  4.Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  2017 оны 08 дугаар сард манай сумын цагдаа Насанбаатар надад “манай ахлах тантай уулзмаар байна гэж хэлүүлсэн юм. Та ахлахтай уулзаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би ахлах гэх Наран гэдэг хүнтэй уулзсан. Наран надтай уулзаад “Нарангарав гэдэг хүн Төв аймгийн Прокурорын газрын дарга юм. Энэ хүнд би туслахгүй бол болохгүй, ахдаа хадлангийн газар олоод өгөөч” гэж хэлсэн. Хариуд нь би “Манай суманд хадлангийн талбай байхгүй, харин Хушаат сумаас асууж өгье” гэж хэлсэн. Нарангарав, Наранцэцэг Ганбаяр бид нар Хушаатын газрын даамал Б.Золзаяатай уулзах гээд Дархан-Уул аймагт очсон. Маргааш нь Б.Золзаяатай уулзаад “хадлангийн газар олоод өгөөч” гэж хэлсэн. Тэгээд хамтдаа хадлангийн талбай руу очоод хадлангийн талбайг заагийг ярилцаад буцаж Дархан-Уул аймгаас салцгаасан. Хэд хоногийн дараа Нарангарав над руу газраа асууж байнга залгаад байсан. Би ч Б.Золзаяатай утсаар ярьж “бүтээгээд өгөөч” гэж хэлсэн. 7 хоногийн дараа би улсын байцаагчтайгаа хадлангийн талбайгаа эргэж байтал Нарангарав надад 500.000 төгрөг өгч “гэрээ хийгээд өгөөч” гэж хэлсэн. Энэ мөнгийг 2017 оны 08 дугаар сарын 28-нд талбай дээр авсан. Би бүтээхийг хичээсэн. 2-3 хоногийн дараа Б.Золзаяатай холбоо тогтоож “танай хадланд нөгөө хүмүүс буусан шүү, тэр газарт гэрээ хийгээд өгөөч” гэж хэлсэн. Б.Золзаяа хариуд нь “үүнийг шууд шийдвэрлэх боломжгүй, Нарангаравтай уулзах хэрэгтэй” гэж хэлсэн. Нарангарав хэд хоногийн дараа над руу залгаад “Ч.Бат-Эрдэнэ ээ би чамайг Авилгатай тэмцэх газарт өгнө” гэж хэлээр нь би тодруулан асуутал “ Б.Золзаяа гэдэг хүн манай өвсийг буулгаад авсан байна. Та хоёрыг Авилгатай тэмцэх газарт шалгуулна” гэж хэлсэн. Ингээд асуудал үүсэхээр нь би “гэрээ хийгээгүй юм чинь надад өгсөн 500.000 төгрөгөө буцааж ав” гэж хэлсэн чинь “чамаас өөр журмаар авна” гээд хэл үгээр доромжилсон. Гэрээ хийхэд 100 боодол өвсний мөнгө байршуулах ёстой тул 1 сая төгрөг шилжүүл гэж мессеж бичсэн нь үнэн. Тэнд бичигдсэн данс нь миний өөрийн данс юм. ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Гэхдээ би өөрийгөө гэм буруугүй гэж бодож байна. Учир нь хүнд туслах гэж байгаад ийм байдалд орсон тул гэм буруугүй гэж бодож байна...гэх мэдүүлэг,

 5.Шүүгдэгч Б.Золзаяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Намайг ажлаа хийж байх хугацаа буюу 2017 оны 08 дугаар сард Ч.Бат-Эрдэнэ надаас “хадлан хадах газар өгөөч” гэж гуйхаар нь би “манайд газар байхгүй, дууссан. Харин “Ганзориг гэх хүний газрыг эзнээс нь асуугаад та нар учраа олж болно” гэж хэлсэн. Тэгээд хадлангийн газар нутгийг үзсэн. Тухайн үед гэрээ хийгдээд газаргүй байсан юм. Би 9 дүгээр сард гарч хадлангаа тойроод хөдөөгүүр явсан. Ирсэн чинь надаас дахин газар асууж байсан. Би газар үлдээгүй талаар хэлсэн боловч тэд уулын оройгоор хадлан хадсан байсан. Тэгэхээр нь би “үүнийгээ аваад яв, дахин битгий газар хадаарай гэж” хэлчихээд явсан. Тэр хүмүүс тухайн газруудаас их хэмжээний өвс хадсан тул манай сумын иргэд надад гомдол мэдүүлсэн. Нарангарав руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би өвсийг нь багийн засаг дарга Мөнх-Эрдэний хашаанд буулгасан. Засаг дарга “өвснийхөө учраа олцгоо” гэж хэлсэн. Мөн Нарангаравын утас холбогдохгүй байсан тул хурааж хашаанд буулгасан. Нарангарав намайг сүрдүүлсэн. Гэрээ хийгээгүй хүмүүсийн хадсан өвсийг улсын орлогод оруулдаг боловч  мөнгөний хэрэг гараад байсан учир дараа нь өөрийнхөө өвснөөс аваад нөхөөд өгчихнө гэж бодоод зарсан нь үнэн. 2 сая гаруй төгрөгөөр зарсан.Удалгүй намайг авилгалтай тэмцэх газраас дуудсан. Удаа дараа байцаалт өгч байсан учир намайг ажлаас чөлөөлсөн.  Албан тушаалын давуу байдал ашиглаж, хүний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдсан.  ...гэх мэдүүлэг,

 6.Хохирогч Ж.Болортуяагийн 2018 оны 06-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Д.Нарангарав нь зохих зөвшөөрөлгүй ямар нэгэн гэрээ хийлгүй Хушаат сумын “Ямаатын даваа” гэх газраас хадлангийн өвс бэлтгэсэн байсан. Шинжээчийн дүгнэлтээр Нарангаравыг 75.29 га талбай ашигласны төлбөр 56.016 төгрөг, хог хаягдлын  мөнгө гэж 12.000 төгрөг, 1 га газрын суурь үнийг 248 төгрөгөөр бодож үүнийг 3 дахин үржүүлэхээр 744 төгрөг болсон байна. Га газрын үнийн дүнг 56.013 төгрөгөөр бодсон. Үүн дээр  бусад гарсан зардлыг тооцож бодохоор 68.016 төгрөг болж байна. Уг мөнгийн Хушаат сумын орон нутгийн дансанд хийх ёстой. Үүнийг одоогоор төлж барагдуулаагүй байна. ...Нарангарав нь нөхөн гэрээ хийгээгүй, ашигласан талбайн мөнгийг төлж барагдуулаагүй байна. Талбай ашигласныхаа мөнгийг төлчихвөл гаргах ямар нэгэн санал, хүсэлт  алга байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 249-р ху/,

7.Иргэний нэхэмжлэгч Д.Нарангаравын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ надтай утсаар яриад хадлан хийхээр очиж үзсэн газар маань манай сумын буюу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр байна. Иймд газрын төлбөрөө шилжүүлчих гэж хэлсэн. ...энэ явдлаас хойш 7 хоногийн дараа техникээ ачаад хадлан хийх газраа буудаплаж байтал Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Бат-Эрдэнэ ирээд “энэ газрыг хад” гэж хэлээд газар зааж өгөөд надаас 500.000 төгрөг аваад “араас сумын төв дээр хүрээд ир, гэрээгээ хийнэ” гэж хэлээд “хүмүүс ирж асуувал Ч.Бат-Эрдэнэ гэрээ хийсэн гэж хэлээрэй” гэж хэлээд явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

  8. Иргэний хариуцагч Н.Наранцэцэгийн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Нийт 506 боодол өвсний хохиролтой гэж бодохоор нь 1 боодол өвсийг 4500 төгрөгөөр зарж байсан. Үүн дээр унааны зардалд 450.000 төгрөг өгсөн байсан гэж бодохоор надад нийт 2.727.000 төгрөгийн хохирол учирчихаад байна. Үүнийг Бат-Эрдэнэ, Золзаяа гэх хүмүүсээс гаргуулж авмаар байна. Учир нь Бат-Эрдэнэ гэх залуу худлаа хэлж Хушаат суманд өвс хадуулсан, харин Золзаяа гэх хүн нь манай өвсийг үндэслэлгүйгээр хураан авч бусдад зарж борлуулж өөрөө ашиг олсон. Уг нь манай өвсийг зохих журмынхаа дагуу хураан аваад сум орон нутагтаа орлогод авсан бол надад санал хүсэлт байхгүй байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүй  надад ч мэдэгдэлгүй хураан авс зарсан байна. Уг асуудалд миний дургүйцэл хүрсэн юм.  ...Би нийт 506 боодол өвс ачиж явуулсан. Үүнийг яаж мэдээд байгаа юм бэ гэхээр миний хувийн дэвтэр байдаг юм. Уг дэвтэр дээрээ би ачиж явуулж байгаа өвснийхөө тоог бичээд жолоочоор нь гарын үсэг зуруулдаг юм. Гэтэл миний дэвтэр дээр бичиж тэмдэглэснээр 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 22-19 ДАХ, ТЧ79-63 ЗИЛ-130 Чинсүх, 506 ш, 99002052 дугаарын утастай гэж бичиж тэмдэглэж Чинсүхээр гарын үсэг зуруулсан байна. Үүнийг та нар хуулбарлан авч болно. Үүнээс өөр баримт алга байна. Яг 506 боодол өвс ачиж явуулсан байна. гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 19–р ху/,

    9.Гэрч Н.Наранцэцэгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 08-р сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд очсон. Хадлан хадахаас өмнө Хушаат сумын газрын даамал Золзаяа, Зүүнбүрэн сумын газрын даамал Бат-Эрдэнэ нартай уулзсан. Манай хадлан авах гэж байгаа газар нь Хушаат болон Зүүнбүрэн сумын хилийн зааг байсан учраас газрын маргаантай байсан. Дараа нь газрын маргаантай асуудлыг шийдсэн. Тухайн газар нь Зүүнбүрэн сумын харъяа нутаг болоод газрын даамал Бат-Эрдэнээс зөвшөөрөл авсан...Бат-Эрдэнэ хүрч ирээд манай дүү Нарангараваас газрын төлбөр гээд 500.000 төгрөг авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 ху/,

  10.Гэрч Д.Нарангаравын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хушаат сумын газрын даамал Золзаяа өвс тээвэрлэхээс өмнө над руу яриад “та нар манай сумаас зөвшөөрөлгүй өвс хадлан хадсан байна, ирж уулз” гэхээр нь “юу яриад байгаа юм. Бат-Эрдэнэ зөвшөөрсөн, бид нар өвс ачаад танай сумаар өнгөрнө, тэгэхдээ өөртэй чинь уулзая” гэж хэлсэн. ...Наранцэцэг над руу утсаар яриад “хоёр машин өвч ирлээ. 1 машин өвс ирээгүй байна” гэхээр нь сураглатал  Золзаяа аваад хашаандаа буулгасан гэсэн. Золзаяа нь “зөвшөөрөлгүй өвс авсан, надад юу ч өгөөгүй болохоор би өвсөө авлаа” гэж хэлээд утсаа авахгүй алга болсон.  Мөн дээрээс нь Бат-Эдэнэ ч утсаа авахгүй болсон. Одоогийн байдлаар Наранцэцэг эгчтэй би хадлан хадаад нэг ч боодол өвс аваагүй. Уг нь Бат-Эрдэнэ  бид нарын хадлан авсан газрыг “манай сумын нутаг, та нар хадлан хадаж болно” гэж хэлээд газрын төлбөр гэж 500.000 төгрөг авсан.  Тэгээд гэрээ байгуулна гэсэн боловч байгауулаагүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 ху/,

   11.Гэрч Д.Ганбаярын 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн газар очиход Бат-Эрдэнэ, Золзаяа нар нь “энэ манай нутаг” гээд хоорондоо маргасан.  Тэр үед Бат-Эрдэнэ энэ манай газар нутаг болохоор та нар энэ газраас хадаж болно, би асуудлыг нь шийдэж өгнө гэхээр бид нар буцсан. ...хадлан хадсан газраас 2017 оны 09 сарын эхээр өвсөө татаж эхэлсэн. Тэгээд Дарханаас машин хөлслөөд өвсөө ачуулсан боловч 2 чиргүүлтэй машин ирээд 3 дахь машин ирээгүй...тэр өвсийг Хушаат сумын газрын даамал Золзаяа “би өөртөө авах ёстой юм” гээд буулгаад авсан байсан. Үүнээс хойн Золзаяатай утсаар ярьж чадаагүй. Тэгээд Бат-Эрдэнэтэй утсаар “ Чи манай газар гээд хадлан хадуулсан чинь Хушаат манай газар гээд  500 боодол өвс авчихлаа. Чи энэ асуудлаа шийдэж өг” гэсэн чинь Золзаяатай ярина гээд л алга болсон. Дахин хобогдож чадаагүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 ху/,

12. Гэрч Х.Бадралын 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Хадлан хадахын тулд заавал иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлж гэрээ байгуулах ёстой. Ч.Бат-Эрдэнэ иргэд, аж ахуйн нэгжтэй хадлангийн гэрээ байгуулах эрх байхгүй. Гэрээ байгуулах эрх нь надад байдаг. Харин газрын даамал Ч.Бат-Эрдэнэ, байгаль орчны байцаагч Эрдэнэчимэг нар нь гэрээг нь боловсруулаад оруулж ирэхээр нь би гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулдаг.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45 ху/,

 13.Гэрч Б.Атартулгын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...2017 оны 09 сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрт хадлангийн бригад бууж байхаар нь очиж уулзахад Ганбаяр нь манайхаас албан ёсны зөвшөөрөл аваагүй байсан. Тухайн үед Зүүнбүрэн сумын газрын даамалтай ярьсан байгаа гэсэн. Тэгэхээр нь би “зөвшөөрөлгүй хадаж болохгүй, гэхдээ та нар нэгэнт ийм хол газраас ирсэн юм чинь заагдсан газар хадлангаа хадаж болно” гэж хэлсэн.  Гэрээг газрын даамал, байгаль орчны улсын байцаагч нар хадлан хийгч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн байгаа.  Ганбаяр албан ёсоор надтай гэрээ байгуулаагүй. Хэрэв гэрээ байгуулсан бол  суманд газрын төлбөр гэж 75000 төгрөг тушаах ёстой.  Хувь хүний орлогын албан татвар гэж 300000 төгрөг төлөх ёстой.   ...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 ху/,

14.Гэрч О.Бат-Очирын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Газрын даамал Б.Золзаяа 500 боодол өвс хураан авсан талаар 2017 оны 09 сарын эхээр надад хэлж байсан...засаг даргын тамгын газарт албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Одоо хаана байгааг мэдэхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 ху/,

15.Гэрч Б.Наранжаргалын 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энэ хүмүүс ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй төлбөр хураамж төлөөгүй. Хэрэв гэрээ хэлцэл хийгээд төлбөр хураамжаа төлсөн тохиолдолд надад хэлэх ёстой.хадлангийн газар ашигласны төлбөр нь орон нутгийн орлогын дансанд ордог юм.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59 ху/,

16.Гэрч Г.Мөнх-Эрдэнийн 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 сард манай хашаанд ЗИЛ-130 маркийн цэнхэр өнгийн автомашин чиргүүлтэй боодол өвс Золзаяа буулгасан. Би тэр үед ямар учиртай өвс вэ гэж асуугаагүй. Золзаяа л “танай хашаанд байж байг” гэж хэлсэн. Дараа нь 2017 оны 11 сард намайг байхгүйд Золзаяа нь өөрөө хүрч ирээд аваад явсан байсан.   …гэх мэдүүлэг, /хх-ийн 61 ху/,

 17.Гэрч Г.Чинсүхийн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Хушаат сумын газрын даамал Золзаяагийн хэлсний дагуу өвсийг буулгасан.  Золзаяа нь анх намайг “Дарханд байж бай” гээд 2 хоног ямар нэгэн шийд гаргаагүй. Энэ хооронд өвсний эзэдтэй холбоо барих гээд чадаагүй. Тэгээд намайг “наад өвсөө Хушаат суманд багийн засаг даргын хашаанд буулга” гэхээр нь буулгасан. Би өвсийг буулгасны хариуд ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй,  төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлсэн  гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63 ху/,

 18.Гэрч Ч.Ганзоригийн 2018 оны 03 дугаар сарын 04-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09-р сарын 10-ны орчим хадлан хадах газраа очиход Төв аймгийн Батсүмбэр сумаас яваа гээд хадлангийн бүрэн салаа ирсэн байсан. Тэгээд тэр хүмүүст гэрээгээ үзүүлэхэд “Зүүнбүрэн сумын газрын даамалтай гэрээ хийсэн Хушаат сумтай гэрээ хийгээгүй” гэж хэлсэн. Тэгээд манай өвс хадах ёстой газар бараг байхгүй болсон болохоор “үлдсэн газраа би өөрөө хадаж өвсөө авна” гэтэл “бид танд хадаад өгьё” гээд дараа нь 300 боодол өвс өгсөн.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 65 ху/,

  19.Гэрч Б.Лхагвасүрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ..Б.Золзаяа гэх залуу зарын дагуу уулзаад боодлын өвс нийлүүлэх санал тавьсан. Тухайн санал нь боломжийн санал байсан тул 1 боодол өвсийг 4000 төгрөгөөр орон нутагт тээврийн хэрэгслээр авчрах гэрээ хийсэн.  Гэрээнд заасны дагуу өвс бэлтгэх урьдчилгаанд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг, харин гэрээ дүгнэж өвсөө хүлээж авсны дараа 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг Золзяагийн 5045523433 тоот дансанд шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 169 ху/,

 

   20.Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 106-р ху/, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 78-81-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 82-84-р ху/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, /хх-ийн 194-195, 2-р хх-ийн 14-15, 63–р ху/, яллагдагчаас  дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 196-199, 2-р хх-ийн 16-17,33,67-р ху, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 103-р ху/,гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 15-17-р ху/, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг ажилд толмилох тухай тушаал, /хх-ийн 89-р ху/ газрын даамалын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, /хх-ийн 90-94-р ху/, 500.000 төгрөгийг буцаан өгсөн баримт, /хх-ийн 61-р ху/,

  Шүүгдэгч Б.Золзаяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 235-р ху/,  шүүгдэгч Б.Золзаяад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 202-204-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 205-208, 2-р хх-ийн 12-13,32, 66-р ху/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, /хх-ийн  2-р хх-ийн 10-11, 64–р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, /хх-ийн 179-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 182183-р ху/, шүүгдэгч, нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 86-87, 2-р хх-ийн 8-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 230-р ху/, хохирогч, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 236-238, 2-р хх-ийн 23, 26-27,69,71,72-р ху/, “Ашид билгүүн”ХХК-ны 1 боодол өвсөнд үнэлгээ тогтоосон туай дүгнэлт, /2-р хх-ийн 5-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллах байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна” гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, шүүгдэгч  Б.Золзаяаг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадлан хадсан гэх шалтгаанаар иргэн Д.Нарангаравын бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

    

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 1 -д "Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”,

 Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -д "Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”- ийг тодорхойлсон ба мөн хуулийн 4.1 1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо ...хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоопоор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-ыг шинэчлэн баталж 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд дээрх тогтоолоор батлагдсан мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтын 2.3-т төриин захиргааны албаны “ТЗ-1”-“ТЗ-5’-д хамаарах албан тушаалтан”-аас бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана” гэж заасан байна.

Сумын Засаг даргын тамгын газрын даамлын ажлын байр, албан тушаалын тодорхойлолтоор /хх-ийн 90-р ху/ сумын газрын даамалын албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-1 гэж тодорхойлогдсон байх тул  шүүгдэгч нар нь “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээдэд хамаарч, ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг хүлээсэн этгээд биш байна.

Мөн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.Болортуяа нь гэрчээр мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Нарангараваас зохих зөвшөөрөлтэйгээр хадлан хадсан нөхцөлд авдаг зардал болох 68.016 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй, шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нарын хууль бус үйл ажиллагааны улмаас улсад тодорхой хэмжээний хохирол төлбөр үүсэн байхад түүнийг нэхэмжлээгүй орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл Д.Нарангаравын хууль бусаар үйл ажиллагаа явуулж авсан 4000 боодол өвсний үнэ болон талбай ашигласны зардлыг хэнээс хэзээ хэрхэн гаргуулах эсэх нь тодорхойгүй байна.

Иймд энэ хэргийн хохирогч мөн эсэх, мөн хууль бусаар хадлан хадсан гэх Д.Нарангарав нь энэ хэргийн иргэний нэхэмжлэгч мөн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.  

Н.Наранцэцэгийг иргэний хариуцагчаар татсан боловч мэдүүлгийг нь уншихад яагаад иргэний хариуцагч болж байгаа нь тодорхойгүй байна.

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь Д.Нарангараваас “гэрээ хийж өгнө”  гээд 2017 оны 08-р сарын 28-ны өдөр 500.000 төгрөг авсан мөртлөө 2018 оны 06-р сарын 13-нд яагаад удаж байж буцаан өгсөн үйлдлийг тодруулаагүй байна.

Мөн шүүгдэгч Б.Золзаяа нь иргэний хариуцагч Н.Наранцэцэгийн гэх 506 боодол өвсийг яагаад ямар эрх зүйн баримт бичиг үйлдэж хураан авч, хэзээ хаана хэнд зарсан, хэдэн төгрөгний ашиг олсон, уг мөнгийг улсын төсөвт төлсөн эсэх эсхүл улсын фондод төвлөрүүлсэн зэргийг шалгаагүй  байна.

 Иймд шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт буруутгаж байгаа гэм буруу болон зүйлчлэлийн хувьд эргэлзээ төрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.15-р зүйлийн 2-д зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутайд эргэлзээ гарсан тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19-р зүйлийн 2-д зааснаар хэргийг нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:            

1.Шүүгдэгч Шаазгай овогтой Даваагийн Батмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн  хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1-т заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2-д заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Шаазгай овогтой Даваагийн Батмөнхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд үүрэг биелүүлээгүй, мөн шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл  шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Батмөнхөд мэдэгдсүгэй

  6. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 9-д зааснаар  шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул нөхөн төлж дуусах хугацааг 2018 оны 10-р сарын 12-ны өдрөөр гэж тогтоосугай.

  7.Шүүгдэгч Д.Батмөнх нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай.   

  8.Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн жолоочийн 590257 тоот үнэмлэхийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.

  9. Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.4-д зааснаар иргэний хариуцагч Халиуд овогт Алтангэрэлийн Энхбатаас трансформатын үнэ 363.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Харалган овогт Базаррагчаагийн Баяртогтоход олгосугай.

 10. Шүүгдэгч  Д.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

      12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нартболон иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

      13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

      14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нартболон иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоноги.йн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

      15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН