Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01498

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01498

 

А.О, Д.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/01232 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.О, Д.С

Хариуцагч: Сд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Оийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.О нь Стай 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 21/05 тоот хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс гурван жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон тухай мэдэгдэл болон ажлаас халсан тухай тушаал бүхий й-мэйлийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан. 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сгийн Удирдах зөвлөлийн дарга Ш.Цэвэлмаад хандан гомдол гаргасан.

1.1 Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа бүх ажилтнуудтай захирал Б.Агни 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл гэрээ байгуулан ажлын байрыг түр болгон өөрчилж 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээнд өөрийн саналыг тусгах, гарын үсэг зурахаас татгалзахад ажиллуулахгүй гэсэн учир гэрээнд гарын үсэг зурсан. Миний ажлын байр 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төсөл хэрэгжих 3 жилийн хугацаанд батлагдсан орон тоо байсан. Гэрээнд заасан энэхүү байгууллагын 5 жилийн стратеги төлөвлөгөө болон 2021-2022 оны бизнес төлөвлөгөө болох байгууллагын бодлогын баримт бичгийг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж батлуулаагүй тул тодорхойгүй нөхцөлөөр тодорхой хугацаа заан гэрээ дуусгавар болгосон.

1.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг байр төсөл хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд байгуулахаар байна. Б.Агни захирал үүрэгт ажлаа бүрэн хүлээн авснаас хойш ажилтны үнэлгээ хийхдээ 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үнэлгээний цахим уулзалтын дуу бичлэг болон 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажилтны хурлын тэмдэглэлээр нотлон харуулж болно. Энэ нь байгууллагын дүрэм, төрийн бус байгууллагын ёс зүйн дүрэм, олон улсын эмэгтэйчүүдийн сүлжээ байгууллагын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй байна. Төрийн бус байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулах эрх гүйцэтгэх захиралд олгогдоогүй, удирдах зөвлөлөөр батлах байсан. А.Оийн ажлын байр нь байнгын ажлын байр учраас хугацаатай гэрээ байгуулах ёсгүй.

1.3 Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.С нь Сд 2014 оноос эхлэн ажиллаж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21/01 тоот хөдөлмөрийн гэрээгээр оффис менежер, харилцаа холбоо хариуцсан ажилтнаар 3 сарын хугацаанд ажиллахаар болж тус сантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

2.1 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон тухай мэдэгдэл болон ажлаас халсан тухай тушаал бүхий й-мэйлийг тус өдрийн 18:03 цагт явуулсан. Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сгийн Удирдах зөвлөлийн дарга Ш.Цэвэлмаад хандан гомдол гаргасан.

2.2 Гэрээнд заасан энэхүү байгууллагын 5 жилийн стратеги төлөвлөгөө удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар баталгаажаагүй, сангийн шинэ бүтэц гараагүй байхад тушаал гаргаж захиргаа, харилцаа холбоо хариуцсан үндсэн ажилтны орон тоог дур мэдэн түр орон тоо болгосон. Энэ үйлдэл нь өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж ажилчдыг хууль бусаар халах гэсэн үйлдэл юм. Ажилчидтай байгуулах энэхүү хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцооны үндсэн дээр байгуулаагүй гарын үсэг зуруулсан.

2.3 Сгийн Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцэн баталгаажуулсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.3-т заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй, гэрээний хугацаа дуусгавар болох мэдэгдэл, тушаал нь нэг гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөө надад ирсэн.

2.4 Ажилтнуудыг хууль бусаар халах зорилготой байсан нь миний бүх хуваарьт ажил үүргийг дадлагажигч оюутан Б.Хонгорзулыг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хагас цагийн ажилтнаар ажиллуулахдаа даалгасан байснаар нотолно. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг, тэдний эрх ашгийг хамгаалдаг байгууллага хэрнээ дотор нь ажиллаж байгаа ажилтнуудынхаа эрх, хуулийг зөрчсөн, хүнлэг бус шийдвэр гаргаж хууль бусаар зохион байгуулалттай ажлаас халсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

2.5 Д.Сыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т зааснаар Хөдөлмөрийн гэрээний 4.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн, байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулах ёсгүй юм. Хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Сыг төөрөгдүүлж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлэн ажлаас халсан. Иймд Д.С намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А.Оийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд Төслийн менежер, 2021оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Төслийн зохицуулагчаар тус тус ажиллуулсан.

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасны дагуу А.О нь ажлын гэрээт хугацаандаа өөрийн хариуцсан ажил үүргийг хангалтгүй гүйцэтгэж түнш байгууллагуудаас санал гомдол ирүүлж байсан тул бид тухайн ажилтны Хөдөлмөрийн гэрээг сунган цаашид ажиллуулах нь Импакт төслийг Монгол Улсад амжилттайгаар хэрэгжүүлж дуусгахад тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч байсан тул түүний Хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгаагүй.

3.2 Манай байгууллага нь өөрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах болон тодорхой хугацаатай гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага гарах үед ажилчдыг хуульд заасны дагуу Хөдөлмөрийн хугацаатай болон хугацаагүй гэрээ байгуулан ажиллуулдаг.

3.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1-т заалтын дагуу манай байгууллага Д.Стай 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгууллагын оффис менежер, харилцаа холбоо хариуцсан ажилтнаар ажилд авсан. Д.Стай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацааны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д гэж заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг сунгалгүй талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болгосон. А.О Д.С нар хүчээр зуруулсан дарамталсан тухай баримтыг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй, тэр талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй.

3.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т заасны дагуу хугацаатай гэрээ байгуулсанд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа талаар А.О, Д.С нарт мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгч А.О Д.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сгийн Төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай А.Оийн, мөн сангийн Оффис менежер ба харилцаа холбоо хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Д.Сын нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Оээс төлсөн 70,200, Д.Саас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Сгийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон Б.Агни нь өөрийн нөлөөллийг тогтоох, өөрт давуу байдал үүсгэх зорилгоор байнгын ажлын байранд ажиллаж байсан нэр бүхий этгээдүүдийг хомроголон халж зарим нэг нь 3 шатны шүүхээс ажилд нь эргүүлэн тогтоохоор шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны үр дүнд ажилдаа эргэж орсон боловч 7 хоногийн дараа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй үндэслэлгүйгээр ажлаас нь халсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, тэдгээрийн огноо дэс дараалал, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг огт үнэлэхгүйгээр зөвхөн хариуцагч талаас хэрэгт гаргаж өгсөн баримтыг үнэлж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

5.1 Сгийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.Агни нь 21/05 тоот хөдөлмөрийн гэрээг төслийн зохицуулагч гэсэн хуучин албан тушаалд А.Отэй 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаатай гэрээ байгуулахдаа гэрээний 1.4.1-т заасныг оруулан хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулсан. Гэтэл түр хугацаагаар байгуулж байгаа хөдөлмөрийн гэрээтэй уялдуулан төслийн зохицуулагч А.От ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарийг шинэчилж танилцуулаагүй. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3/4 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43, хөдөлмөрийн гэрээний 1.4.1-т заалтыг тус үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн.

5.2 Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний 1.4.1-т заасныг ажил олгогчийн зүгээс санаачилж, нийт ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа оруулсан нь анхнаасаа хууран мэхлэх замаар 3 сарын хугацаатай гэрээг байгуулсан гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн гэрээний 1.4.1 дэх заалтыг 2021-2022 оны бизнес төлөвлөгөө, ажлын цар хүрээ шинэчлэгдэн боловсруулагдаж, Сангийн Удирдах Зөвлөл батлан хэрэгжиж эхлэх өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны дотор бизнес төлөвлөгөө, ажлын цар хүрээ боловсруулагдаж Сангийн Удирах зөвлөлөөр батлагдаагүй байх бөгөөд энэ талаар Удирдах зөвлөлийн даргаар 2002-2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсан Ш.Цэвэлмаагийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор батлагдаж байх бөгөөд хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн шүүхийн шийдвэрийн 6-р нүүр 4 дэх догол мөрөнд дурдсан баримт болох 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар Хөдөлмөрийн дотоод журам, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Эмэгтэйчүүдийн Сангийн удирдах зөвлөлийн №8 тоот хурлын тогтоолоор 2021-2026 оны стратеги төлөвлөгөө Сангийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг баталсугай гэжээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлснөөс хойш 1 сарын 25 хоногийн дараа 2021-2026 оны стратеги төлөвлөгөө Сангийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан гэх бөгөөд гэрч Д.Буянжаргалын мэдүүлгээр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Сангийн дотоодын сан бүрдүүлэлтийн зохицуулагчаар ажиллаж байхдаа танилцуулагдаагүй, мэдээгүй гэсэн тайлбараар хариуцагчийн зүгээс шүүх хуралд зориулж зориудаар бэлтгэж нотлох баримтаар ирүүлсэн баримт байж болзошгүй байгааг шүүхээс дүгнээгүй.

5.3 2018 оны 10 дугаар сард Сангийн ажилтнуудад зориулсан байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмууд бүх ажилчид гарын үсэг зурж танилцсан гарын авлагын байгууллагын бүтэц зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоо тэтгэлэг олгох хөтөлбөрийн зохицуулагчид гэж дурдсан байгаа нь төсөл хөтөлбөрийн зохицуулагч А.О нь байнгын ажлын байранд ажиллаж байсныг баталж байна. Гэтэл 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг шинэчилж баталсан байдаг. Сгийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт гүйцэтгэх захирлын эрхийг тодорхой зааж өгсөн байхад өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ажлаас УЗ-ын бодлого хариуцсан гишүүнтэй зөвшилцөлгүйгээр халсан нь өөрийн эрх мэдлийг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний эрх зүйн харилцааны нэг хэлбэр болохын хувьд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21/05 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажил олгогчийн шахалтаар байгуулсан уу ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулагдсан уу гэдгийг шүүх дүгнэж үзээгүй, хөдөлмөрийн харилцаа үргэлжилж цалин хөлс буураагүй тул ажилтан гэрээний 1.4.1-т заасныг итгэж үнэмшин хууртдагсан байсан хэдий ч гомдол гаргаагүй, хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрсөн хэмээн шүүхээс шалтгаант холбоог дүгнэж үзэлгүй шийдвэрлэсэн.

5.4 Эмэгтэйчүүдийн сан нь Төрийн бус байгууллагын тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг бөгөөд үйл ажиллагаагаа явуулах хөрөнгө оруулалт татаж Монголын эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллахын тулд гадаадын болон дотоодын төсөл хөтөлбөрийг байнга хэрэгжүүлж байдаг нэг төсөл дуусахад дараагийн төсөл үргэлжлэн хэрэгждэг байнгын ажлын байр болох төсөл зохицуулагчийн ажлын байрыг шийдвэрийн 8-р нүүр доод талын догол мөр 9-р нүүрний дээд хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.2-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ гэсэн нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно гэж заасныг болон ажил олгогчийн хүсэл зорилго, ажилтанд учруулж буй дарамт шахалт зэргийг дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5.5 Нэхэмжлэгч Д.Сыг ажлаас чөлөөлөх үед тэрээр 2 нас 6 сартай хүүхэдтэй байсан ба ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчиж ажлаас халсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

3. Нэхэмжлэгч А.О, Д.С нар нь хариуцагч Сд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

4. С нь Д.С, А.О нартай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээнүүдээр А.Оийг төслийн менежер албан тушаалд ажиллуулахаар тохиролцсоныг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3 сарын хугацаатайгаар, Д.Сыг оффис менежер, харилцаа холбоо хариуцсан албан тушаалд ажиллуулахаар тохиролцсоныг 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3 сарын хугацаатайгаар тус тус өөрчлөн байгуулжээ. /1хх 6-11, 17, 131-139/

5. Сгийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3/4, 3/5 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйл, Ажилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.4.1-т заасныг баримтлан А.Отгонцэцэг, Д.С нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цааш сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн байна. /1хх.18, 140/

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж, 23.2.2-т зааснаар энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж тус тус зохицуулсан.

Талуудын тайлбар хэргийн баримтаас үзвэл ажил олгогчийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, төсөлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр зэргээс хамаарч хариуцагч нь байнгын ажлын байранд ажилтантай хугацаатай гэрээ байгуулсаныг буруутгах боломжгүй. Учир нь ажилтан болон ажил олгогч нар хугацаатай гэрээнд гарын үсэг зурснаар талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээг хугацаатай байгуулахаар харилцан тохиролцсон гэж үзнэ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т Хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд дуусгавар болно гэж зохицуулсан бөгөөд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, ажил олгогчийн зүгээс цаашид уг гэрээг сунгаагүй байх тул ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

8. 9. Түүнчлэн, нэхэмжлэгч нартай байгуулсан 21/05 болон 21/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 1.4.1-д ...энэхүү хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс байгууллагын 5 жилийн стратегийн төлөвлөгөө болон 2021-2022 оны бизнес төлөвлөгөө, ажлын цар хүрээ шинэчлэгдэн боловсруулагдаж, сангийн удирдах зөвлөл батлан хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх өдөр хүртэл буюу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулж байна гэж заажээ. Уг гэрээнд заасан нөхцөл буюу үйл явдал нь хэдийгээр гэрээний хугацаа дуусгавар болох хугацаанд хэрэгжээгүй байх боловч дээрх гэрээний 1.4 дэх хэсэгт тухайлан заасан 3 сарын хугацаа дууссан байна. Өөрөөр хэлбэл, гэрээний гол тохиролцооны нэг болох 3 сарын хугацаа дуусгавар болсон байна. /хх 39, 135/

10. Сгийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт гүйцэтгэх захирал нь сангийн үйл ажиллагаанд хэрэгцээ шаардлагтай ажилтныг гэрээний үндсэн дээр УЗ-ийн бодлого хариуцсан гишүүнтэй зөвшилцөн ажилд авах, ажиллуулах, ажлаас чөлөөлөх эрхтэй гэж заасныг талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хамаарна гэж үзэх боломжгүй байна.

11. 12. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/01232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН