2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2026/01605

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 27 191/ШШ2026/01605

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* ХХК /РД:*******4/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,767,014.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************** ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,767,014.76 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч нь 2024 оны 02-р сарын 02-ны өдөр УНР улсын дугаартай, Тоёота камри-50 маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд орж ирсэн автомашиныг ******* 15,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 30153205365 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Барьцаа хөрөнгийг зах зээлийн үнийн дүн, зээл хаагдах үнийн дүндээ хүрэхгүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж фидуцийн гэрээнээс татгалзаж байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 02-р сарын 02-ны өдөр зээлдэгч дансанд 15,000,000 төгрөг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь 30153205365 тоот данстай зээлийн үндсэн зээлд 942,738.95 төгрөг, үндсэн хүүнд 1,094,079.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 223,181.49 төгрөг тус тус төлсөн. 2023 оны 01 дүгээр сараас зээлийн гэрээний хугацаа зөрчилдөж 2024 оны 12 дугаар сараас үүргийн гүйцэтгэл зөрчигдсөн. Манай зүгээс удаа дараа зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж сануулан уулзаж гар өргөдөл авсан, мэдэгдэх хуудас өгсөн боловч зээлээ хугацаанд нь төлөөгүй 408 хоног өнгөрсөн.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 14,057,261.05 төгрөг, үндсэн хүү 5,653,817.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,055,936.64 төгрөг, нийт 20,767,014.76 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Хан-Уул дүүргийн цагдаагийн ******* хохирогчоор хэрэг нээлгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба банк бусаар авсан машинаа алдаж луйвардуулсан тул нэхэмжилсэн 20,767,014.76 төгрөгийг төлөх боломжгүй.

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл буюу 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэх хэлцэл гэж үзэж байгаа. Тус хэлцэлд найзаасаа хувь чатаар тухайн машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд, тус шилжүүлсэн машиныг банк бус санхүүгийн байгууллагад тавих санал тавьсан. Тус саналаас найзыгаа гэж бодож саналыг зөвшөөрч, гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд ар гэрийн хүнд байдалтай байгаа. Хоёрдугаарт тухайн машиныг гэрээ дуусах хүртэл надад байж байг гэсэн хүсэлтэй байсан. Одоо бол хохирогчийн байр суурьтай байгаа гэсэн үг. Үүн дээр үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дах хэсэгт зааснаар автомашины зээл олгох байдлыг эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байгаа. Цагдаад гомдлоо гаргаад прокурорт шилжсэн. Тус шилжсэн маргааныг хоёр шүүхээр шийдвэрлэх боломжгүй учраас шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/

3.3. Итгэмжлэл /хх 5/

3.4. 2024.02.02-ны өдрийн зээлийн гэрээ /хх 6-10/

3.5. 2024.02.02-ны өдрийн эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 11-13/

3.6. иргэний үнэмлэхийн мэдээлэл /хх 14/

3.7. Хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл /хх 15-16/

3.8. 2024.02.02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /хх 18/

3.9. Зээлийн тооцоолол /хх 19/.

 

4. Хариуцагч нараас дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

4.1. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 23/

4.2. Хариу тайлбар /хх 32/

4.3. Итгэмжлэл /хх 75/.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн прокурорын газраас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтыг гаргуулсан. /хх 36-54/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч ************** ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ************** ******* ******* ******* ******* ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б. нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 30153205365 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй учир үндсэн зээл 14,057,261.05 төгрөг, зээлийн хүү 5,653,817.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,055,936.64 төгрөг, нийт 20,767,014.76 төгрөгийг түүнээс шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагчаас фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг бусдад залилуулсны улмаас эрүүгийн журмаар шалгуулж байгаа, эрүүгийн хэргийг шийдвэрлүүлсний дараа тус хэргийг шийдвэрлүүлнэ, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн учир хүчин төгөлдөр бус гэрээ гэх үндэслэлээр маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч ************** ******* ******* ******* ******* ХХК болон хариуцагч Б. нар нь 2024.02.02-ны өдөр 30153205365 дугаартай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөгийг жилийн 33.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар зээл олгох, хариуцагч нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Мөн талуудын хооронд 2024.02.02-ны өдөр 30153205365 дугаартай үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр 2024.02.02-ны өдрийн 30153205365 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б. нь Toyota Camry XV50 маркийн, арлын дугаартай, УНР улсын дугаартай тээврийг хэрэгслийг ************** ******* ******* ******* ******* ХХК-н өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийн /https://www.autobox.mn/Autobox/ бүртгэлээр нотлогдож байна. /хх 11-13/

 

Нэхэмжлэгчээс дээрх фидуцийн гэрээний дагуу фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

4.2. Талуудаас дээрх гэрээнүүд байгуулсан үйл баримтад маргаагүй ч хариуцагчаас зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

Хариуцагч Б. нь Toyota Camry XV50 маркийн, арлын дугаартай, УНР улсын дугаартай тээврийг хэрэгслийг 30,000,000 төгрөгөөр худалдан авсан, автомашины үнэ 15,000,000 төгрөгийг 2024.02.01-ний өдөр төлж, үлдэх 15,000,000 төгрөгийг ББСБ-н зээлээр төлөх, нь машины өмчлөлийг ББСБ-н нэрд шилжүүлэхээр тохиролцсон болох нь 2024.02.02-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. /хх 18/

 

Түүнчлэн хариуцагч Б. нь 2024.08.28-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар хэрэг бүртгэлтийн 241003763 дугаар хэрэг нээж, хохирогчоор тогтоогдсон болох нь мөрдөгчийн 2024.09.05-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай тогтоолоор нотлогдон тогтоогдож байна. /хх 36-38/

 

Тус хэрэгт гэрчээр , нараас мэдүүлэг авсан, Б. нь хохирогчоор Манай найз ажлын шаардлагаар 1 хүнтэй танилцсан. Тухайн хүн нь машин зарна гэж байна Тоёота 50 Камри загварын УНР улсын дугаартай автомашин зарах юм байна зургийг нь харсан боломжийн юм байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед автомашин авах санаатай байсан учраас тухайн автомашиныг худалдан авахаар болоод машин зарах гээд байгаа гэх хүнтэй холбогдоод машинаа хэдээр зарах юм гэхэд машиныхаа нэрийг чам дээр шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь банк бусаар авч болно гэсэн. Харилцан тохиролцчихоод авто тээвэр дээр очоод нэрээ шилжүүлэх гэсэн ийн нэр дээр биш байсан бөгөөд дүү нь гэх гэх хүнийг нэр дээр байсан бөгөөд тухайн хүнийг дуудаж тухайн автомашины нэрийг миний нэр дээр шилжүүлсэн. Тэгээд тэндээс гараад Гэгээнтэн төвийн ******* ******* банк бус санхүүгийн байгууллага дээр банк бусад автомашинаа авсан. Бэлэн 15,000,000 төгрөгийг Зүчи зочид буудлын гадна Талд ид хүлээлгэн өгсөн. Банк бус санхүүгийн байгууллага дээрээс мөнгө нь гэх хүний данс руу шилжүүлэн өгсөн. Тэгээд би сагсан бөмбөгийн бэлтгэлтэй буудалд байрлан бэлтгэл хийж байсан учраас гарч болохгүй байсан учраас машинаас гражид хийлгэх гээд өгөөд явуулсан боловч машин байхгүй, мөнгө ч байхгүй алга болсон. Тэгээд 2 сарын хугацаанд банк бусын мөнгө өгөөд явж байсан боловч машин байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан учраас би банк бусын мөнгийг төлөхгүй яваад байгаа. Тэгээд бүр болохгүй банк бус нь залгаад байсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн гэх мэдүүлэг өгсөн байна. /хх 39-54/

 

Дээрх автомашин худалдах худалдан авах гэрээ, гэрч нарын мэдүүлэг, хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэвэл хариуцагч Б. нь автомашин худалдан авах хүсэл зоригийн үүднээс ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл зээл болон барьцааны гэрээг талууд байгуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хэлцлийн талуудыг дүр үзүүлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагчийн эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө тухайн иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь дээрх эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчийн оролцооны талаарх баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй байна.

 

4.3. Хавтас хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгч байгууллагын дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дахин олгосон байх бөгөөд ******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь 2024.05.31-ний өдөр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2024.05.31-ний өдрөөс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхтэй болсон байх бөгөөд талуудын байгуулсан гэрээний хугацаанд энэхүү үйл ажиллагааг эрхлэх эрхгүй байжээ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзлээ.

 

4.4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай.

 

Ийнхүү зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т жилийн 33.6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

4.5. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-т заасан. Зээлийн

гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авч буцаан өгөх үүрэгтэй.

 

******* ******* ******* ******* ******* ******* ХХК 2024.02.02-ны өдөр 15,000,000 төгрөгийг хариуцагч Б.д олгосон, Б. 2024.05.13-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 942,738.95 төгрөг, үндсэн хүүнд 1,094,079.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 223,181.49 төгрөг нийт 2,260,000 төгрөг төлсөн талаар тайлбарласныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцооллын хүснэгтийг үгүйсгээгүй.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь зээл олгох үүргээ биелүүлсэн, хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг тохиролцсон хуваарийн дагуу зохих ёсоор төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Талуудын гэрээний 2.1.8-д зааснаар гэрээний хугацаа 2027.02.02-ны өдрөөр дуусгавар болохоор байх хэдий ч нэхэмжлэгчээс зээлийн болон хүүгийн төлбөрөө төлөөгүй 408 хоног хэтрүүлсэн гэх үндэслэлээр зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

Иймд хариуцагч Б.эс үндсэн зээлийн үлдэгдэл 14,057,261.05 төгрөг, зээлийн хүү 5,653,817.07 төгрөг нийт 19,711,079 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,055,936.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 19,711,079 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 256,505 төгрөгийг хариуцагч Б.эс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг баримтлан хариуцагч Б.эс 19,711,079 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,055,936.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс 256,505 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА