2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2026/01792

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 30

191/ШШ2026/01792

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөр 25,366,000 төгрөг, алданги 14,325,107 төгрөг, нийт 39,691,107 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан *******ын нөхөн төлбөр 25,366,000 төгрөг, алданги 14,325,107 төгрөг, нийт 39,691,107 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. С.******* миний бие УЕС дугаартай, тоот арлын дугаартай Toyota Land Cruiser-LC300 GR-S маркийн автомашиныг эзэмшдэг. Миний бие 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ******* ******* ХХК-тай 0336429052213861 дугаартай Авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулсан.

2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 02:30 цагийн үед С замд миний автомашиныг унаж яваад унаж явсан Hyundai Sonata маркийн УАУ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас автын осол гарсан.

Ослын үед ******* ******* руу дуудлага өгсөн боловч ирээгүй бөгөөд утсаар дүрсээ харж ярин ослын нөхцөл байдлыг харуулсан. 2025.02.21-ний өдөр ******* ******* ХХК-иас миний мөргөсөн УАУ улсын дугаартай Sonata 6 маркийн автомашины хохирол болох 773.000 төгрөгийг олгосон.

Цагдаагийн байгууллагаас Ч.ыг МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол болсон гэж дүгнэсэн.

Тухайн ослын улмаас С.******* миний эзэмшлийн УЕС дугаартай, тоот арлын дугаартай Toyota Land Cruiser-LC300 GR-S маркийн автомашинд гарсан эвдрэл, гэмтлийг хөрөнгийн ний ХХК хийсэн.

Цагаан сар болох гэж байсан болохоор хурдхан шиг машинаа янзлуулж авахын тулд албан ёсны газар ХХК дээр очоод оношилгоо хийлгэхэд таны машины урд гэрлийн шон хугарсан байна, 2 их гэрлээ солихгүй бол тогтоох боломжгүй, хэрвээ засуулна гэвэл 25,366,000 төгрөг болно гээд нэхэмжлэх гаргаж өгсөн. Улмаар ХХК руу холбогдож дахин хийлгэсэн.

Даатгуулагч би 2025.03.07-ны өдөр эстимейт ХХК-ийн , холбогдох материалын хамт ******* ******* ХХК-д өгч нөхөн төлбөр болох 26,284,700 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэтэл 2025.03.10-ны өдөр дугаарын утаснаас ******* ******* ХХК-ийн хэлтсийн дарга гэх хүн холбогдон тохиролцох санал тавьсан бөгөөд миний зүгээс ******* ******* миний тээврийн хэрэгслийг Тоёотагийн албан ёсны засварын төвөөр засуулаад өгвөл өөр гомдол, хүсэлт байхгүй гэдгээ хэлсэн.

2025.03.14-ний өдөр би ******* *******ын хэлтсийн даргын дугаар pyy залгаж нөхөн төлбөрийнхөө талаар асуухад таны нөхөн төлбөр дараа долоо хоногт орно гэж хэлсэн боловч нөхөн төлбөр ороогүй.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Гэтэл ******* ******* ХХК нь нөхөн төлбөр болох 26,284,700 төгрөгийг олгохоос татгалзсан үндэслэлээ одоо хүртэл мэдэгдээгүй, тайлбарлаагүй, 6,825,870 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд харин даатгуулагчаас нэмэлтээр нэхэмжилсэн ХХК-ийн ний тайланд хавсаргасан фото зургаар үнэлж, *******ын тохиолдлын дараа дахин осол гарсан байх магадлалтай гэх үндэслэлээр дээрх нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан байдаг.

С.******* миний зүгээс энэхүү нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос ******* ******* ХХК-д 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 9/1469 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн *******ын гэрээгээр хамгаалсан эрсдэлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох, энэ талаарх мэдээллийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор хороонд болон даатгуулагчид эргэж мэдэгдэхийг үүрэг болгосон боловч ******* ******* ХХК-иас ямар нэгэн арга хэмжээг өнөөдрийг хүртэл авахгүй байна.

Мөн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ******* ******* ХХК-тай байгуулсан Авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээний 6.2.1.7-д Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно гэж заасан.

******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, даатгуулагчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаад туйлын их гомдолтой байгаа бөгөөд нөхөн төлбөр авч чадаагүй 109 хоногийн алданги болох 14,325,107 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд машиндаа засвар үйлчилгээ хийлгэсэн бодит үнийн дүн 26,284,700 төгрөг болсон. Иймд бодит хохирлоо нөхөн төлүүлэхээр 26,284,700 төгрөг, алданги 14,325,107 төгрөг, нийт 40,609,807 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. ******* ******* ХХК нь иргэн С.*******тэй 2024 оны 02 сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулж, УЕС улсын дугаартай автомашиныг даатгасан бөгөөд даатгуулагч нь автомашинаа 310,000,000 төгрөгөөр үнэлж, 3,100,000 төгрөгийн хураамж төлсөн байна.

Даатгуулагч С.******* нь 2025 оны 02 сарын 17-ны өдөр С замд УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч. нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарсан. Улмаар тус ослын улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нөхөн төлбөр авах хүсэлт ирүүлсэн.

Манайхаас *******ын гэрээ байгуулагдсан, осол болсон, *******ын тохиолдол бий болсон дээр маргахгүй байгаа.

Нөхөн төлбөрийн материалд хавсарган ирүүлсэн ХХК-ийн 2025.02.17-ны өдрийн №27226/ДД№32988734 дугаартай хохирол ний тайлангаар УЕС улсын дугаартай автомашинд 8,239,300 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон.

Гэтэл даатгуулагчаас ХХК-иас хохирлын г дахин шинэчлэн гаргуулсан байх бөгөөд дахин гаргасан ХХК-ийн 2025.02.17-ны өдрийн №27226/ДД№32988734 дугаартай хохирол ний тайлангаар УЕС улсын дугаартай автомашинд учирсан хохирлын хэмжээ 26,287,700 төгрөг болж өөрчлөгдсөн.

Бидний зүгээс даатгуулагчийн гаргаж өгсөн хохирлын хэмжээг илт зөрүүтэй байдлаар тогтоосон ХХК-ийн хохирол ний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд *******ын тохиолдлын улмаас учирсан хохирлын хэмжээ бодитоор тогтоогдохгүй байсан тул нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан.

г хэд хэдэн шалтгаанаар хүлээн зөвшөөрөх боломжгүй хамгийн анхны бодит үзлэгийг энэ компани хийсэн. Гэхдээ дутуу хийсэн үү үнэхээр хохирол бага учирсан уу, ямар ямар үндэслэлээр бодит хохирлыг буруу тогтоосон бэ гэдгийг мэдэхгүй байна. Хамгийн анхны тайлан дээрээ их гэрэл гэдэг зүйл огт тусгаагүй байсан. Тэгэхээр ослын улмаас гарсан юм гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэлээн хэдэн хоногийн дараа засвар хийлгэхдээ мэдсэн гэж тайлбарладаг. Энэ нь яг ослын үед бий болсон юм уу, ослын өмнө бий болсон байсан юм уу гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр их гэрлийн үнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ХХК-ийн дараах үндэслэлээр шаардлага хангахгүй байна. Даатгалын багц дүрэм гээд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм байдаг. Үүний нэгдүгээр хавсралтаар даатгагч болон даатгуулагчийн нэгжийн оролцогчдод тавигдах шаардлагаа дагаж мөрдөх зүйлүүдийг баталсан. Даатгалын хохирлын г мэргэжлийн санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллага хийх хэрэгтэй. Мөн хохирлын хийхэд ямар ямар шаардлага тавигдахыг заасан байдаг. Хохирлын 4.6.7 дээр *******ын хохирлын г хийхэд ашигласан 3-аас доошгүй газрын үнийн судалгаа, тооцоолол дээр үндэслэж хохирлын г хийнэ гэсэн байна. Гэтэл ХХК-ийн ажилтнаас гэрчийн мэдүүлэг авахад зөвхөн ХХК-ийн дээр үндэслэж хийсэн гэдэг тайлбарыг өгсөн. Тэгэхээр 3-аас доошгүй үнийн судалгаа хийж байж зах зээлийн дундаж үнийг баримталж хийсэн гэдэг шаардлагатай нийцэхгүй байгаа юм.

Хоёрдугаарт манайхаас ямар г хүлээн зөвшөөрч байна вэ гэхээр ХХК-ийн хийсэн г хүлээн зөвшөөрч байгаа. ХХК-ийн сүүлд 2 компаниар хийлгэсэн тэй харьцуулж харах юм бол солигдоогүй байна гэж үзэж байгаа. ХХК-ийн 1, 2 ,4 гэх мэт эдгээр сэлбэгүүд солигдоогүй байхад нд оруулж дурдсан учраас эдгээр г хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн ХХК-ийн г харах юм бол 7 эх үүсвэрийн үнийн судалгаа хийсэн. Тэгэхээр энэ зах зээлийн үнэ, шаардлагад нийцсэн хийсэн гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрч, *******ын гэрээнд заасны дагуу даатгуулагч өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол гарсан учраас 10%-аа хасаад нийтдээ 3,466,017 төгрөгийг олгох үндэслэлтэй байна гэж үзсэн. Алдангийн тухайд манайх хамгийн анхны ний тайланг үндэслээд 6 сая гаруй төгрөгийг олгосон. Даатгалын төлбөрийн гэрээнд заасан нөхөн төлбөр олгох хугацаандаа олгосон. Үүнийг даатгуулагч хүлээн зөвшөөрөлгүй хуулийн дагуу маргаан үүсгээд эрхээ эдлээд явж байх хугацаанд өөрийн буруутай үйлдлийн улмаас хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй учир алданги төлөх үндэслэлгүй байна гэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэл, үйл баримтаар хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3, 37/,

3.2. 2025.03.06-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх 4/,

3.3. 2025.03.06-ны өдрийн Шийтгэлийн хуудас /хх 5/

3.4. ХХК-ийн тайлан /хх 6-9, 32-34/

3.5. Бэлэн мөнгөний орлогын баримт /хх 10/

3.6. ХХК-ийн нэхэмжлэх /хх 11-12/

3.7. Санхүүгийн зохицуулах хорооны 2025.04.21-ний өдрийн 9/1469 дугаар албан бичиг /хх 14-15/

3.8. Итгэмжлэл /хх 30/

3.9. Авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ /хх 38/

3.10. Голомт банкны дансны хуулга /хх 132/

3.11. ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх 133/.

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 17/

4.2. Итгэмжлэл /хх 18, 28, 87, 92/

4.3. Хариу тайлбар /хх 29, 49-50/

4.4. Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт /хх 51-52/

4.5. ХХК-ийн албан бичиг /хх 82/.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулж, гэрчээр , нарыг асуусан.

Нэхэмжлэгчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангаж ний төв ХХК-иар дүгнэлт гаргуулсан. /хх 59-78, 95-114, 124-129/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

С.******* нь ******* ******* ХХК-тай 2024 оны 02 сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулж, УЕС улсын дугаартай автомашиныг даатгуулсан. 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 02:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, 361-н гарамын замд миний автомашиныг унаж яваад унаж явсан Hyundai Sonata маркийн УАУ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн осол гарч, УЕС улсын дугаартай автомашины эд анги эвдэрч, эстимейт ХХК-иар хийлгэхэд 26,284,700 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон.

Анх ХХК-ийн үнийн саналыг үндэслээд 25,366,000 төгрөг шаардсан боловч засвар үйлчилгээ хийлгээд бодит үнийн дүн 26,284,700 төгрөг учир 26,284,700 төгрөг болон алданги 14,325,107 төгрөгөө нэмээд 40,609,807 төгрөгийг шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ХХК-ийн гаргасан анхны нд их гэрлийн шонгийн хугарлын талаар байгаагүй хэр нь хэд хоногийн дараа хохирлын хэмжээ 26,287,700 төгрөг болж өөрчлөгдсөн. Даатгуулагчийн гаргаж өгсөн хохирлын хэмжээг илт зөрүүтэй байдлаар тогтоосон ХХК-ийн хохирол ний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, баруун, зүүн их гэрлийн гэмтэл яг тухайн ослоос болсон уу, болоогүй юу гэдгийг мэдэхгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,466,017 төгрөгийг олгох боломжтой, үлдэх хэсэг нь үндэслэлгүй байна гэв.

 

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч С.******* нь ******* ******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 0336429052213861 дугаар Авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээг 8 жилийн хугацаатай байгуулж, тохиролцсон эрсдэлүүдээс С.*******гийн эзэмшлийн УЕС улсын дугаартай, тоот арлын дугаартай Toyota Land Cruiser-LC300 GR-S маркийн автомашиныг даатгуулж *******ын хураамжийг төлөх, даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу *******ын нөхөн төлбөр төлөхийг харилцан тохиролцсон болох нь гэрээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 38/

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход ... *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө ... эдийн бус ашиг сонирхол байна, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь *******ын хураамж төлөх, хариуцагч нь *******ын тохиолдол бий болоход *******ын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн талуудын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан Даатгалын гэрээний шинжтэй байх ба Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөө даатгуулсан тус Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан сайн дурын *******д хамаарч байна.

 

Даатгалын гэрээний мэдээлэлд *******ын 310,000,000 төгрөг, *******ын хураамж 3,100,000 төгрөг болохыг тусгаж, *******ын хураамжийг жилийн эхэнд бүтэн төлөх, хоёр дахь жилээс даатгуулагчийн урьдчилан хуваан төлсөн хураамжийг банк *******ын хугацаа дуусах үед бүтэн шилжүүлнэ. Ингэснээр *******ын гэрээ нь нэг жилээр сунгагдан хүчин төгөлдөр болно гэж заажээ.

 

Зохигч *******ын гэрээний хүчин төгөлдөр байдал, *******ын хураамжийг даатгуулагч С.******* цаг тухайд нь төлсөн, мөн Ч. нь 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр УЕС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурд хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамруулан сонгож явна гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч *******ын тохиолдол бий болсон үйл баримтад маргаангүй байна.

 

4.2. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д аливаа этгээд *******ын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан байх бөгөөд тус хороо талуудаас холбогдох тайлбар нотлох баримтыг авч судлаад даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох шийдвэр гаргасан байна. /хх 14-15/

 

Хариуцагч ******* ******* ХХК нь Санхүүгийн Зохицуулах хорооны дээрх шийдвэрт шүүхэд гомдол гаргаагүй, нөхөн төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

4.3. Талуудын маргааны зүйл нь *******ын тохиолдлын улмаас тээврийн хэрэгслийн баруун болон зүүн их гэрэлд гэмтэл учирсан эсэх асуудал байна.

 

Нэхэмжлэгч нь 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн осол болсны дараа ХХК-иар тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохирлын г тогтоолгосон байх бөгөөд тус нд баруун болон зүүн их гэрлийн ороогүй байх бөгөөд хохирлын г 8,239,300 төгрөгөөр тогтоосон байна. /хх 32/

 

Мөн өдөр ХХК-иас тээврийн хэрэгслийн сэлбэгийн үнийн санал авсан байх бөгөөд нэхэмжлэхэд баруун болон зүүн их гэрлийн үнэ орсон байна. / хх 11-12/

 

Улмаар ХХК-иар 2025.03.06-ны өдөр дахин хийлгүүлсэн байх бөгөөд тус гээр автомашинд учирсан эвдрэл хохирлын нд баруун болон зүүн их гэрлийг үнэлж нийт 26,284,700 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоосон байна. /хх 33-34/

 

Дээрх үйл баримтын талаар гэрч ХХК-ийн чин ... 2025.12.17-ны өдөр тухайн машин ирж үзлэг хийлгээд Хада компанийн үнийн саналыг авч ирсэн. Үзэхэд урд хэсэгтээ хагарсан цуурсан эвдрэл гэмтлүүд байсан. Тухайн үед үзлэг хийхдээ хоёр гэрэлд үзлэг хийгдээгүй. Тухайн машины жилийн элэгдлийг тооцоод 8,200,000 төгрөгийн гаргаад баталгаажуулсан. Явуулсны дараа над руу 7-15 хоногийн дараа залгаад миний гэрэл хугарчихсан байна гэхээр нь тэр үед цагаан сар давхацсан, би бас бэртээд чөлөө авчихсан байсан учир та ажил эхлэхээр хүрээд ир гэсэн. Материалаа авч ирэхдээ Хада ХХК-иас хоёр гэрлийнхээ үнийн саналыг мөн аваад ирсэн байсан ... Гэрлийг бодитоор үзсэн. Копудыг онгойлгоод үзэхэд дээд талын сэнж дагуулаад хагарсан байсан. Өмнөх үзлэгийг ч би хийсэн. Машинаа авч ирж үзүүлсэн ... 2 дах г хийхэд автомашин засагдаагүй байсан. Өмнө нь үзэхэд ямар байсан тийм л байсан. Ю Кар гэдэг засвар дээр очсон чинь хугарсан байсан гэсэн ... гэж,

гэрч ... 2025.02.17-ны өдөр яг гардаж хийсэн үзлэгийг туслах чин хийдэг. Эхний ээлжид нүдээр харж оношилж байгаа. Тэр гэрэл бол нүдээр хараад тодорхойлох боломжгүй гэмтэл байсан. Үүний үүднээс эвдрэл гэмтэл ийм байна гээд эхний гээр 8 сая гарсан. Гэмтлийг тодорхойлоод автомашиныг засварлах явцад гэрлийн сэнж суурь хоёулаа ард талдаа хугарсан байна гээд дараагийн хийгдсэн ... гэж тус тус мэдүүлсэн.

 

Мөн ХХК болон ний ХХК нарын нд *******ын тээврийн хэрэгслийн зүүн болон баруун их гэрэл солигдсон талаар тусгасан байна.

 

Дээрхээс үзэхэд ослын улмаас *******ын зүйлийн баруун болон зүүн их гэрэл гэмтсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь *******ын гэрээний 6 дугаар зүйлд зааснаар хохирлыг мэдээлэх, холбогдох материалыг бүрдүүлэх ажиллагааг гүйцэтгэн хариуцагчид тухай бүрд мэдэгдсэн байна.

 

Иймд баруун болон зүүн их гэрлийн гэмтэл тухайн ослын улмаас үүссэн нь тодорхойгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, ХХК, ний төв ХХК-ийг шинжээчээр томилж, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгохоор шийдвэрлэсний дагуу тус тус г тогтоон ирүүлсэн.

 

ХХК, ний ХХК нар нь ХХК-ийн гээр тогтоосон тээврийн хэрэгслийн гэмтсэн эд ангиудыг үгүйсгээгүй, харин автомашины хохирлын г тогтоохдоо солигдоогүй эд ангиудыг үнэлээгүй, ХХК нь бусад компаниудаас баруун болон зүүн их гэрлийг эрс зөрүүтэй үнэлсэн байна.

 

Гэвч гэмтсэн эд ангийг солиогүй байдал нь бодит учирсан хохирлыг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд ХХК нь ХХК-ийн үнийн саналд илүүтэй ач холбогдол өгснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь *******ын тээврийн хэрэгсэл 2023 онд үйлдвэрлэгдсэн 2024 онд Монгол Улсад орж ирсэн байдлыг харгалзан баруун болон зүүн их гэрлийн үнийг шинэ гэрлийн үнээр тооцож улмаар 7 хувиар элэгдэл тооцсон мөн ний ХХК адил үнэлсэн байна.

 

Иймд шүүхээс автомашинд учирсан гэмтэл хохирлын хэмжээг ХХК-ийн 2025.03.06-ны өдрийн тайлангаар тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчээс автомашиныг ХХК-иар засварлуулж 26,284,700 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлан шүүх хуралдаанд энэхүү үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр ихэсгэн гаргаагүй тул анх гаргасан шаардлагын хүрээнд үнэлэлт өгсөн болно.

 

Мөн ХХК, ний ХХК нар нь автомашиныг засварласны дараа үзлэг хийж дүгнэлт гаргасан бөгөөд тухайн дүгнэлтэд солигдоогүй талаар тусгагдсан эд ангиуд нь ХХК-ийн 2025.06.19-ний өдрийн бэлэн мөнгөний баримтад орж тусгагдсан байдал нь эргэлзээ үүсгэж байх тул тухайн баримтаар хохирлын хэмжээг тогтоох боломжгүй юм.

 

5. ХХК-ийн 2025.03.06-ны өдрийн тайлангаар автомашинд учирсан бодит хохирлын хэмжээг шууд зардал 23,590,380 төгрөг, шууд бус зардал 2,694,320 төгрөг, нийт 26,284,700 төгрөг гэж тогтоожээ.

 

Гэвч нэхэмжлэгч нь автомашиныг засварлахад ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг талаар тайлбар гаргасан тул шүүхээс шууд бус зардлыг 1,500,000 төгрөгөөр тооцож, нийт хохирлын хэмжээг 25,090,380 төгрөг байна гэж дүгнэв.

 

Даатгалын гэрээний 5.1.11-т даатгуулагчийн буруугаас үүдэн *******ын тохиолдол үүссэн бол даатгуулагчийн хариуцах хэсэг нь олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 10 хувьтай тэнцүү байна гэж заасан байх тул 25,090,380 төгрөгөөс 10 хувь 2,500,938 төгрөгийг хасаж хариуцагчаас 22,508,442 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

6. Зохигчдын хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0336429052213861 тоот Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1.7-д Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно гэж тохиролцжээ.

Талуудын алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцнэ.

Хариуцагч ******* ******* ХХК нь *******ын гэрээний 5.1.3-т заасан хугацаанд нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин ******* ******* ХХК нь 2025.03.12-ны өдөр нэхэмжлэгч С.*******д *******ын нөхөн төлбөрт 6,825,870 төгрөг олгосныг 2025.03.18-ны өдөр нэхэмжлэгч нь буцаан шилжүүлсэн байна. /хх 51-52/

Иймд хариуцагчийн хугацаандаа гүйцэтгээгүй үүргийг 15,682,572 /22,508,442-6,825,870/ төгрөгөөс тооцон бодоход тус үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн алдангид 7,841,286 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 30,349,728 /22,508,442+7,841,286/ төгрөгийг хангаж, үлдэх 9,341,379 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 309,699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-иас 30,349,728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,341,379 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 309,699 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   О.АЗЗАЯА