| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0118/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 125
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ү.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1704000270021 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нар оролцов.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овгийн ******* *******
Прокурорын яллах дүгнэлтэд:
Өсвөр насны яллагдагч Ү.******* нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, 7 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух иргэн ******* байшингийн цонхоор орж гэрээс 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг LG маркийн гар утас хулгайлсан,
2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, 5/б гудамжны 7 тоот хашаанд оршин суух иргэн Д.*******-ийн гэрийн тооноор орж 85.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утсыг хулгайлсан,
2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******уцаагийн 8 дугаар гудамжны 7 тоот хашаанд оршин суух иргэн монгол гэрийн цоожийг эвдэн орж гэрээс 250 төгрөгийн үнэ бүхий усан манан хөөрөг 1 ширхэг, 7000 төгрөгийн үнэ бүхий түрийвч 1 ширхэг, 5000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний нарийн бүс 1 ширхэг, нэг бүрийн үнэ нь 15.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг үзэг, 6000 төгрөгийн үнэ бүхий 1 хайрцаг Choco pai 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөгний даалин, бэлэн 28.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж нийт 356.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, 7 дугаар гудамжны 6 тоот хашаанд оршин суух иргэн Р.Н-ын монгол гэрийн цоожийг эвдэн орж гэрээс 150.000 төгрөгийн үнэ бүхий шинэ цагийн халтар манан хөөрөг, 40.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос ээмэг, 80.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг монетон гинж, 25.000 төгрөгийн үнэ бүхий өрөөсөн 3 ширхэг ээмэг, 160.000 төгрөгийн үнэ бүхий савхин дээл, 40.000 төгрөгийн үнэ бүхий шигтгээтэй мөнгөн бөгж, зандан модон шоо зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 495.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, нарийны 18 дугаар гудамжны 20 тоот хашаанд оршин суух иргэн Р.М-ийн гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс 200.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг Айфоне 5 маркийн гар утас, 5000 төгрөгийн үнэ бүхий цэнэглэгч, 10.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос пүүз, 10.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг түрийвч, 15.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг мөнгөн бөгж, 15.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг боксын бээлий зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 245.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар гудамжны 13 тоот хашаанд оршин суух иргэн гэрийн тооноор орж гэрээс 18.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг арьсан үүргэвч, 100.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг бугуйн цаг, 20.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж, 5000 төгрөгийн үнэ бүхий өрөөсөн ээмэг, 10.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг үүргэвч зэргийг хулгайлж нийт 153.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр гудамжны 17 тоот хашаанд оршин суух иргэн Н.Ц-ийн гэрийн тооноор орж гэрээс бэлнээр 12000 төгрөг, 170.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос Солонгос улсад үйлдвэрлэсэн ээмэг, бөгж, 5000 төгрөгийн үнэ бүхий 2 хос ээмэг зэргийг хулгайлж нийт 232.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух иргэн монгол гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс 5000 төгрөгийн үнэ бүхий гар утасны цэнэглэгч, 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас зэргийг хулгайлж, нийт 55.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******уцаагийн 2 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух иргэн Б.Э-ийн байшингийн цонхоор орж 600.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг нөтбүүк хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 21 дүгээр гудамжны 8 тоот хашаанд оршин суух иргэн гэрийн хаалгыг эвдэг орж гэрээс 70.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-3 маркийн гар утас, 19.000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн хичээлийн форм, 20.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүүхдийн цамц, 4000 төгрөгийн үнэ бүхий 500 грамм хиам, 12 ширхэг 4800 төгрөгийн үнэ бүхий өндөг, 1 килограмм хатаасан жимс, 60.000 төгрөгийн үнэ бүхий LG маркийн 1 ширхэг гар утас зэргийг хулгайлан авч нийт 177.800 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******уцаагийн 8 дугаар гудамжны 11 тоот хашаанд оршин суух иргэн Б.О-гийн гэрээс 90.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, 55.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэ бүхий сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг гулон, 10.000 төгрөгийн үнэ бүхий луун хэлбэртэй мөнгөн бөгж 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий могой хэлбэртэй мөнгөн бөгж 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн мөнгөн ээмэг 1 хос, 10.000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн түрийвч зэргийг хулгайлан авч нийт 305.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр гудамжны 7 тоот хашаанд оршин суух иргэн байшингийн цонхоор орж эмэгтэй хүний гар цүнхэнд байсан бэлэн 5500 төгрөгийг хулгайлсан,
2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух иргэн *******.М-гийн гэрээс 15.000 төгрөгийн үнэ бүхий мөнгө хадгалдаг гахай, бэлэн 1000 төгрөг зэргийг хулгайлан авч нийт 16.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамжны 4 тоот хашаанд оршин суух иргэн Д.У-гийн байшингийн цонхоор орж мөнгө хадгалдаг гахайн дотор байсан бэлэн 420.000 төгрөгийг хулгайлсан,
2018 оны 3 дугаар сарын 1-ний шөнийн 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 46 дугаар байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нагал-*******аан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж бэлнээр 200.000 төгрөг, 50.000 төгрөгийн үнэ бүхий юнителийн 1000 төгрөгийн нэгжийн карт 50 ширхэгийг, 100.000 төгрөгийн үнэ бүхий 5000 төгрөгийн нэгжийн карт 20 ширхэгийг, нэг бүрийн үнэ нь 2300 төгрөгийн үнэтэй “Alpen gold” шоколад 2 ширхэгийг /нийт 4600 төгрөг/, нэг бүрийн үнэ нь 4500 төгрөгийн үнэтэй “Max Fun” нэртэй том шоколад 6 ширхэгийг /нийт 31500 төгрөг/, нэг бүрийн үнэ нь 1300 төгрөгийн үнэтэй “Max Fun” нэртэй жижиг шоколад 9 ширхэгийг /нийт 11700 төгрөг/, 4500 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг “Paprica” нэртэй том савалгаатай чипс, 2000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг “Paprica” нэртэй жижиг савалгаатай чипс, 1200 төгрөгийн үнэтэй 1 ширхэг Lays чипс, 1600 төгрөгийн үнэтэй 1 ширхэг Onion чипс, нэг бүрийн үнэ нь 500 төгрөгийн үнэтэй 8 ширхэг /нийт 4000 төгрөг/ асаагуур зэргийг хулгайлан авч нийт 411.100 төгрөгийн хохирол учруулсан зэрэг 15 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 3.591.400 /гурван сая таван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс Ү.*******д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОР*******ОЙЛО******* нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
1. Өсвөр насны яллагдагч Ү.******* нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, 7 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух иргэн ******* байшингийн цонхоор орж гэрээс 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг LG маркийн гар утас хулгайлсан хэргийн талаарх нотлох баримтууд:
*******охирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, 7 дугаар гудамжны 5 тоот хашаанд байх гэрээсээ гараад оройн 18 цагийн үед гэртээ ирэхэд хаалганы цоож зүгээр байсан бөгөөд хаалгаа онгойлгоод гэртээ ороход том өрөөний цонх онгорхой, гэр доторх эд зүйлийг хайрцаг савнаас гаргаад тараасан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ТУхайн үед гэрээс юу алга болсон талаар асуухад манай аав ээж хоёр хэлж мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хавтас 14, 15-р хуудас/
*******эрч Э. өгсөн:”....манай гэрээс дэлгэц нь хагархай LG маркийн хар өнгийн гар утас алга болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 16, 17-р хуудас/
*******эрч Б. өгсөн:”...Манай эмээ Ү амьд сэрүүн байхдаа *******г үрчилж авсан. Одоо ******* манай ээж Нгийн асрамжид байдаг. *******г хулгайн хэрэгт холбогдсоныг цагдаад шалгагдаж эхлэхэд нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 20-р хуудас/
2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний:”...LG маркийн хуучин гар утас 50.000 төгрөг....” гэсэн тайлан /1-р хавтас 25-р хуудас/
*******эргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 9-11-р хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн наадам болж байсан бөгөөд өглөө 10 цаг өнгөрч байхад дэмий тэнэж яваад 7 дугаар гудамжны 5 тоот хашааны завсраар харахад улаан өнгийн дээвэртэй үүдэндээ амбаартай улаан өнгийн тоосгон байшин байсан ба амбаарын хаалганд цагаан өнгийн цоож зүүлттэй байсан. Тэгээд хашааг давж ороод байшингийн зүүн талд байсан арматур төмрийг авч байшингийн цоожийг эвдэж орсон. Байшинд ороод том өрөөний буланд байсан хар өнгийн чемоданыг онгойлгож дотор нь байсан хувцас хунарыг газарт хаяад хар өнгийн гар утас хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 27-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Өсвөр насны яллагдагч Ү.******* нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаанын 5/Б гудамжны 4 тоот хашаанд оршин суух иргэн Д.*******-ийн гэрийн тооноор орж гэрээс 85.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утас хулгайлсан хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч Д.*******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2017 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн үед гэрээ цоожлоод Байдлаг гэх газар руу яваад 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга цоож зүгээр байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод гэртээ ортол гэрийн баруун баганы хойд талд гэрийн унь хугарсан байсан. Манай гэрээс LG маркийн гар утас алга болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 56-р хуудас/
*******эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 47-52-р хуудас/
2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний:”...*******уучин гар утас 85.000 төгрөг...” гэсэн тайлан /1-р хавтас 58-р хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар гудамжинд тэнэж яваад ертөнцийн зүгээр зүүн харсан хаалгатай айлын хашаанд байсан 2 монгол гэрийн баруун талын гэрийн тооноор орж сандал дээр нь байсан F-100 маркийн гар утсыг аваад буцаад тооноор гараад явсан. Тэгээд наадмын талбай орж танихгүй эмэгтэй хүнд 5000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 29-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Өсвөр насны шүүгдэгч Ү.******* нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******уцаагийн 8 дугаар гудамжны 7 тоот хашаанд оршин суух иргэн монгол гэрийн цоожийг эвдэн орж гэрээс 250.000 төгрөгийн үнэ бүхий усан манан хөөрөг 1 ширхэг, 7000 төгрөгийн үнэ бүхий түрийвч 1 ширхэг, 5000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний нарийн бүс 1 ширхэг, нэг бүрийн үнэ нь 15.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг үзэг, 6000 төгрөгийн үнэ бүхий 1 хайрцаг Choco pai 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөгний даалин, бэлэн 28.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж нийт 328.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2017 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 12 цагийн үед гэрээсээ гарахдаа монгол гэрийнхээ хаалгыг зүүдэг монгол цоожоор цоожлоод гарсан. Тэгээд гэртээ буцаж иртэл хаалганы цоож байхгүй байсан ба гэрийн хаалгаар шагайтал авдар онгорхой эд зүйл замбараагүй байсан. Манай гэрээс 250.000 төгрөгийн үнэ бүхий усан манан хөөрөг 1 ширхэг, 7000 төгрөгийн үнэ бүхий түрийвч 1 ширхэг, 5000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний нарийн бүс 1 ширхэг, нэг бүрийн үнэ нь 15.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг үзэг, 6000 төгрөгийн үнэ бүхий 1 хайрцаг Choco pai 1 ширхэг, бэлэн 28.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдаж 326.000 төгрөгийн хохирол учирсан. Эрэгтэй хүний хэтэвч, нарийн төмөр бүс, 2 ширхэг үзэг, Чоко Пай болон бэлнээр алдсан 28.000 төгрөг зэрэг эд зүйл төлөгдөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 81-82-р хуудас, 3-р хавтас 71-р хуудас/
*******эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 67-71-р хуудас/
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн: “...цайвар саарал өнгийн биетэй, улаан өнгийн толгойтой, мөнгөн нуух, хулгана хэлбэртэй мөнгөн халбага бүхий содон шинж тэмдэгтэй 1 ширхэг хөөргийг хүлээлгэн өгөв....” гэсэн тэмдэглэл /1-р хавтас 74-76-р хуудас/
Эд зүйлийн:”...*******өөрөг үнэлэх боломжгүй, эрэгтэй хүний ледринин материалтай түрийвч 7000 төгрөг, эмэгтэй хүний нарийн бүс 5000 төгрөг, 2 ширхэг төмөр үзэг 30.000 төгрөг, Choco pai дотроо 12 ширхэгтэй, 1 хайрцаг 6000 төгрөг, нийт 48.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /1-р хавтас 88-р хуудас/
Эд хөрөнгийн хохирлын:”...Усан манан хөөрөг 250.000 төгрөг, хөөрөгний даалин 30.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /1-р хавтас 90-р хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр *******уцаагийн 8 дугаар гудамжны 7 тоот хашаанд орж цоожтой байсан монгол гэрийн цоожийг эвдэж ороод гэрийн зүүн хойд талд байсан авдрыг онгойлгоод хөх даалинтай улаан толгойтой цагаан өнгийн хөөрөг, бэлэн 17.000 төгрөгтэй хүрэн түрийвч, шар өнгийн хайрцагтай 2 ширхэг үзэг зэргийг хулгайлсан. Тэгээд 26А байрны алт мөнгөний дарханд хулгайн хөөрөгөө үзүүлээд 13000 төгрөгөөр зарсан. 17.000 төгрөгтэй түрийвчнээс мөнгийг нь аваад түрийвчийг нь хаясан....” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 27-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, 7 дугаар гудамжны 6 тоот хашаанд оршин суух иргэн Р.Н-ын монгол гэрийн цоожийг эвдэн орж гэрээс 150.000 төгрөгийн үнэ бүхий шинэ цагийн халтар манан хөөрөг, 40.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос ээмэг, 80.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг монетон гинж, 25.000 төгрөгийн үнэ бүхий өрөөсөн 3 ширхэг ээмэг, 160.000 төгрөгийн үнэ бүхий савхин дээл, 40.000 төгрөгийн үнэ бүхий шигтгээтэй мөнгөн бөгж, зандан модон шоо зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 495.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд
*******охирогч Р.Н-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 12-15 цагийн хооронд наадмын талбай руу явчихаад гэртээ иртэл хулгай орж эд зүйл алга болсон байсан. Манай гэрээс хөх саарал өнгийн судалтай, даваа толгойтой, гуулин нуухтай, төмөр халбагатай шинэ цагийн халтар манан хөөрөг алга болсон байсан. Мөн эмэгтэй хүний дунд зэргийн монетон хос ээмэг, монетон гинж, өрөөсөн 3 ширхэг ээмэг, зандан модоор хийсэн 3 ширхэг шоо зэрэг эд зүйл алдагдсан байсан....” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 110-р хуудас/
*******эрч өгсөн:”...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ сууж байхад намхан нуруутай 17 орчим настай эрэгтэй хүүхэд орж ирээд эвдэрхий мөнгөн ээмэг, бөгж, гинж зэргийг зарсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 114-р хуудас/
Эд хөрөнгийн хохирлын:”...Зандан модон шоо үнэлэх боломжгүй, савхин даалин 160.000 төгрөг, шигтгээтэй мөнгөн бөгж 40.000 төгрөг, нийт 200.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-н 3-р хавтас 30-р хуудас/
Эд зүйлийн:”... Шинэ цагийн халтар манан хөөрөг 150.000 төгрөг, Дунд зэргийн монетон хос ээмэг 40.000 төгрөг, эмэгтэй хүний монетон гинж 80.000 төгрөг, 3 ширхэг өрөөсөн мөнгөн ээмэг 25.000 төгрөг, нийт 295000 төгрөг...” гэсэн үнэлгээ /1-р хавтас 116-р хуудас/
*******эргийн газрын үзлэгийн ”...*******эрэг учрал болсон газар нь Багануур дүүргийн 5 дугаар хороо 7 дугаар гудамжны 6 тоотод байрлах 4 тал хашаатай урагш харсан байрлалтай төмөр хаалгатай байх ба хашааны гадуур хэрэгт ач холбогдол бүхий мөр илрүүлэх зорилгоор ажиллахад мөр илрээгүй болно. Үзлэгийг үргэлжлүүлж хашаанд ороход 3 ширхэг монгол гэр байх ба хохирогчийн гэр нь ертөнцийн зүгээр хашааны баруун талд байрлах гэр байв. Ээмэг гинж байсан гэх авдар болон зурагтны шургуулга дотор хөөрөг байсан гэх ба авдарны таг шургуулга зэргээс гарны мөр илрүүлэх зорилгоор шинжээч Цэнхэр-Онон ажиллахад гарын мөр илрээгүй болно...” гэсэн тэмдэглэл /1-р хавтас 104 хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 7 дугаар гудамжны 6 тоот хашаанд байх гэрийн хаалганы цоожийг эвдэн орж хүрэн өнгөтэй улаан толгойто цэнхэр өнгийн даалинтай хөөрөг 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, цагаан шигтгээтэй өрөөсөн ээмэг, мөн 2 ширхэг өрөөсөн мөнгөн ээмэг зэргийг хулгайлж 26А байрны алт мөнгөний дарханд бүгдийг нь 14.000 төгрөгөөр зарсан....” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 27-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
5. Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, нарийны 18 дугаар гудамжны 20 тоот хашаанд оршин суух иргэн Р.М-ийн гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс 200.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг Айфоне 5 маркийн гар утас, 5000 төгрөгийн үнэ бүхий цэнэглэгч, 10.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос пүүз, 10.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг түрийвч, 15.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг мөнгөн бөгж, 15.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг боксын бээлий зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 255.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч Р.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Би 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад хөдөө явсан. *******этэл өдөр 15 цагийн үед манай охин залгаад гэрт хулгайч орсон байна гэж хэлсэн. Тэгээд орой 19 цагийн үед гэртээ буцаж ирсэн. Манай гэрээс Айфон-5 маркийн гар утас болон цэнэглэгч, саарал өнгийн пүүз, түрийвч, хар сарал өнгийн эвхдэг түрийвч зэрэг алдагдсан. *******улгайд алдагдсан эд зүйлсийг хүлээж авсан, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 142-145/
*******эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 129-133-р хуудас/
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн “…I маркийн гар утас, 100 долларын дэвсгэрт, могой ороосон хэлбэртэй цагаан өнгийн металл бөгж зэргийг хүлээлгэн өгөв…” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 134-138 хуудас/
2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн эд хөрөнгийн хохирлын “…Могой хэлбэртэй мөнгөн бөгж 15.000 төгрөг, гар утасны цэнэглэгч 5000 төгрөг, нийт 20.000 төгрөг …” гэсэн үнэлгээ /1-р хавтас 147-р хуудас/
Эд зүйлийн:”…I маркийн гар утас 200.000 төгрөг, боксын бээлий 1 хос 15.000 төгрөг, хар өнгийн түрийвч 10.000 төгрөг, бор өнгийн пүүз 10.000 төгрөг, нийт 235.000 төгрөг...” үнэлгээ /1-р хавтас 148-р хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Нарийны 18 дугаар гудамжны 20 тоот айлын хашаа руу орж монгол гэрийн цоожийг эвдэн орж цагаан өнгийн Айфоне-5 маркийн гар утас, цэнэглэгч, сельфины гар, хар өнгийн эрэгтэй хүний түрийвч, саарал өнгийн хуучин пүүз зэргийг хулгайлсан....” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 129-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
6. Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар гудамжны 13 тоот хашаанд оршин суух иргэн гэрийн тооноор орж гэрээс 18.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг арьсан үүргэвч, 100.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг бугуйн цаг, 20.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж, 5000 төгрөгийн үнэ бүхий өрөөсөн ээмэг, 5000 төгрөгийн үнэ бүхий өрөөсөн ээмэг,10.000 төгрөг үнэ бүхий мөнгөн гинж, 10.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг үүргэвч зэргийг хулгайлж нийт 168.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч өгсөн:”...2017 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө 7 цагийн үед нөхөртэйгээ цуг ажилдаа явсан. Тэгээд манай гэрт манай дүү *******онгорзул хүүхэдтэйгээ хамт үлдсэн. Өдөр 16 цагийн үед манай дүү *******онгорзул утсаа яриад намайг гэрээс гарсан хойгуур гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэрээс хар өнгийн үүргэвч, дотроо 3 ширхэг карттай түрийвч, эрэгтэй хүний мөнгөн гинж, 2 хос мөнгөн ээмэг, хүрэн өнгийн оосортой никель бугуйн цаг зэрэг зүйлсийг хулгайд алдсан. *******улгайд алдсан эд зүйлээ хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /1-р хавтас 167 хуудас/
*******эрч Ц.*******онгорзулын:”... Манай гэрээс хар өнгийн үүргэвч, мөнгөн гинж алга болсон...” гэх мэдүүлэг /1-р хавтас 168-169 хуудас/
*******эргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 157-161 хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “…хар өнгийн үүргэвч, хар өнгийн эрэгтэй хүний түрийвч, хүрэн өнгийн оосортой EDIFIC нэртэй бугуйн цаг, эрэгтэй хүний мөнгөн гинж, өрөөсөн 2 ширхэг мөнгөн ээмэг, банкны карт 3 ширхэг зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгөв…” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 163-165 хуудас/
Эд хөрөнгийн хохирлын ”...арьсан түрийвч 18.000 төгрөг, бугуйн цаг 100.000 төгрөг, мөнгөн гинж 20.000 төгрөг, мөнгөн ээмэг өрөөсөн 5000 төгрөг, мөнгөн ээмэг өрөөсөн 5000 төгрөг, нийт 148.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /1-р хавтас хх-ийн 171-р хуудас/
Эд зүйлийн ”...Мөнгөн гинж 10.000 төгрөг, хар өнгийн үүргэвч 10.000 төгрөг, нийт 20.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /1-р хавтас 172-р хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Багануур дүүргийн 5 дугаар хороо 18 дугаар гудамжны 13 тоот хашаанд байх монгол гэрийн хаалгыг эвдэн орж мөнгөн ээмэг, үүргэвч цүнх зэргийг хулгайлсан нь үнэн....” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 177-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
7. Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр гудамжны 17 тоот хашаанд оршин суух иргэн Н.Ц-ийн гэрийн тооноор орж гэрээс бэлнээр 12000 төгрөг, 170.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос Солонгос улсад үйлдвэрлэсэн ээмэг, бөгж, нэг бүрийн үнэ нь 25.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос ээмэг /нийт 50.000 төгрөг/ зэргийг хулгайлж нийт 232.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч Н.Ц-ийн:”...2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэрээсээ 12 цагийн үед гараад оройн 19 цаг 30 минутын үед ирсэн. *******этэл манай гэрт хулгай орсон гэрийн эд зүйл эмх замбараагүй байсан. Манай гэрээс бэлэн 12.000 төгрөг, солонгос ээмэг, бөгж, 2 хос мөнгөн ээмэг зэрэг зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 191-192 хуудас/
*******эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас188-190 хуудас/
2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн эд зүйлийн:”...Солонгос улсад үйлдвэрлэсэн 1 хос монетон ээмэг, 1 ширхэг бөгж 170.000 төгрөг, мөнгөн 2 хос ээмэг 50.000 төгрөг, нийт 220.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /1-р хавтас 195 хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 13 цагийн үед 14 дүгээр гудамжны 17 тоот хашаанд байх гэрийн хаалгыг хадаасаар эвдэж ороод мөнгөн бөгж, ээмэг мөн олон тооны шинэ 50 төгрөгийн дэвсгэрт зэргийг авсан ....” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 186-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
8. Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух иргэн монгол гэрийн хаалгыг эвдэн орж гэрээс 5000 төгрөгийн үнэ бүхий гар утасны цэнэглэгч, 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас зэргийг хулгайлж, нийт 55.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч :”... 2017 оны 11 дүгээр сарын 29-ний орой сургуулиас хүүхдээ аваад гэртээ ирэхэд гэрийн цоожийг эвдэж хулгайч орсон байсан. Манай гэрээс цагаан өнгийн гар утас цэнэглэгч зэрэг алга болсон байсан...” /1-р хавтас 208 хуудас/
*******эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 202-203 хуудас/
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн “…LG маркийн цагаан өнгийн, мэдрэгчтэй гар утсыг хүлээлгэн өгөв…” гэсэн тэмдэглэл /1-р хавтас 205-206 хуудас/
Эд хөрөнгийн үнэлгээний:”... маркийн гар утас 50.000 төгрөг, цэнэглэгч 5000 төгрөг, нийт 55000 төгрөг...” гэсэн тайлан /1р хавтас 210 хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 18 цагийн үед 6 дугаар гудамжны 5 тоот хашаанд байх монгол гэрийн цоожийг эвдэн ороод цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас болон цэнэглэгч зэргийг хулгайлсан....” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 211-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
9. Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******уцаагийн 2 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух иргэн Б.Э-ийн байшингийн цонхоор орж 600.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг нөтбүүк хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч Б.Э-ийн:”...Би тэр өдрийн өглөө гэрээсээ 10 цагийн үед гараад явсан. Тэгээд оройн 17 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн эд зүйл замбараагүй байсан бөгөөд зөөврийн компьютер алга болсон байсан. Алга болосн эд үйлээ хүлээн авсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 238-241 хуудас/
*******эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 225-231 хуудас/
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 234-235 хуудас/
Эд зүйлийн үнэлгээний ”...14 инч дэлгэцтэй нөүтбүүк 600.000 төгрөг...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 246 хуудас/
2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ”...Багануур дүүргийн 1 дүгээр хороо *******уцаагийн 2 дугаар гудамжны 4 тоотод хулгай орсон гэх вакум цонхны бариул ирмэгээс илрүүлсэн ул мөрүүдээс Папилон санд MN000810007818 дугаараар бүртгэгдсэн Ү овогтой *******гийн зүүн гарын эрхийн хурууны өндөг хэсгийн хээтэй тохирч байна...” гэсэн дүгнэлт /1-р хавтас 249 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Н.:”... намайг ажил дээрээ байхад 16-17 насны намхан бор хүүхэд орж ирээд саарал өнгийн нөүтбүүк зарна гэхээр нь 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 243 хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр *******уцаагийн гудамжаар тэнэж яваад 2 дугаар гудамжны 4 тоот хашаанд байх байшингийн вакум цонхоор орж хар өнгийн зөөврийн компьютерийг авсан....” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 219-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
10. Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 21 дүгээр гудамжны 8 тоот хашаанд оршин суух иргэн гэрийн хаалгыг эвдэг орж гэрээс 70.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-3 маркийн гар утас, 19.000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн хичээлийн форм, 20.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүүхдийн цамц, 4000 төгрөгийн үнэ бүхий 500 грамм хиам, 12 ширхэг 4800 төгрөгийн үнэ бүхий өндөг, 1 килограмм хатаасан жимс 10.000, 60.000 төгрөгийн үнэ бүхий LG маркийн 1 ширхэг гар утас зэргийг хулгайлан авч нийт 187.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч :”... 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр наадмын талбай орчихоод гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы хажууд отверка, модон иштэй хутга зэрэг байсан. Манай гэрээс 6-13 настай хүүхдийн дүрэмт хувцас, самсунг маркийн гар утас, хиам, өндөг, алим зэрэг зүйлс алга болсон байсан....” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 23 хуудас/
*******эрч Э. өгсөн:”...манай гэрээс Самсунг эс-3 болон LG F-100 маркийн гар утаснууд алга болсон байсан...” /2-р хавтас 24 хуудас/
*******эрч А.:”...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байхад 14-16 насны намхан бор хүүхэд орж ирээд гар утас авах уу гээд Самсунг Жи-3 маркийн гар утас үзүүлсэн. Би хэний гар утас юм бэ гэж асуухад миний гар утас байгаа юм, пүүз авах гэсэн чинь мөнгө дутаа гэж хэлэхээр нь итгээд 30.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 25-27 хуудас/
Эд хөрөнгийн үнэлгээний ”... LG F-100 маркийн гар утас 60.000 төгрөг...” гэсэн тайлан /2-р хавтас 29-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ “…самсунг эс-3 гар утас 70.000 төгрөг, хүүхдийн хичээлийн цамц, цээживчний хамт 19.000 төгрөг, 13 настай эрэгтэй хүүхдийн срочикон цамц 20.000 төгрөг, нарийн хиам 500 грамм 4000 төгрөг, өндөг 12 ширхэг 4800 төгрөг, хатаасан жимс 1 кг 10.000 төгрөг, нийт 127.800 төгрөг…” /2-р хавтас 30 хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 21 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байх монгол гэрийн тооноор ороод Самсунг Эс-3, LG F-100 маркийн гар утаснууд болон хөргөгчинд байсан 3 ширхэг хиам, 5 ширхэг алим, 2 ширхэг мандарин, 1 ширхэг лимон зэргийг аваад гарсан. Самсунг Эс-3 маркийн гар утасыг 6 дугаар байрны 1200 shop гэсэн нэртэй дэлгүүрийн худалдагч эгчид 30.000 төгрөгөөр зарсан. *******арин LG F-100 маркийн гар утсыг наадмын талбай дээр байсан эгчид 5000 төгрөгөөр зарсан....” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 31 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
11. Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******уцаагийн 8 дугаар гудамжны 11 тоот хашаанд оршин суух иргэн Б.О-гийн гэрээс 90.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, 55.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэ бүхий сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг гулон, 10.000 төгрөгийн үнэ бүхий луун хэлбэртэй мөнгөн бөгж 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий могой хэлбэртэй мөнгөн бөгж 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн мөнгөн ээмэг 1 хос, 10.000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн түрийвч зэргийг хулгайлан авч нийт 305.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч Б.О-гийн өгсөн:”... 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн үед наадмын талбай орж наадам үзчихээд гэртээ иртэл хулгайч орсон байсан. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн гинж, чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон, эрэгтэй хүний лууны хэлбэртэй мөнгөн гинж, эрэгтэй могой хэлбэртэй мөнгөн бөгж, хүүхдийн мөнгөн хос ээмэг, бор өнгийн түрийвч зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 51-53 хуудас/
*******эрч Б. өгсөн:”...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш манай 26А байрны подволд байрлах дарханы газарт 15-16 насны эрэгтэй хүүхэд ээмэг, бөгжний тасархай авч ирсэн....” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 56-57 хуудас/
*******эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 46-49 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ “…Эрэгтэй мөнгөн гинж 90.000 төгрөг, эмэгтэй мөнгөн гинж 55.000 төгрөг, сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос кулон 100.000 төгрөг, эрэгтэй лууны хэлбэртэй мөнгөн бөгж 10.000 төгрөг, эрэгтэй могойн хэлбэртэй мөнгөн бөгж 20.000 төгрөг, хүүхдийн 1 хос мөнгөн ээмэг 20.000 төгрөг, бор өнгийн түрийвч 10.000 төгрөг, нийт 305.000…” /2-р хавтас 58 хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр цаг хугацааг нь сайн санахгүй байна. Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******уцаагийн 8 дугаар гудамжны 11 тоот хашаанд байх монгол гэрийн цоожийг эвдэж ороод гэрийн зүүн талд байрлах 3 ширхэг шургуулгатай модон савны дээд шургуулганаас өрөөсөн мөнгөн ээмэгнүүд авсан тоо ширхэгийг нь сайн санахгүй байна. Мөн 2 ширхэг мөнгөн гинж байхаар нь авсан....” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 59 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
12. Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр гудамжны 7 тоот хашаанд оршин суух иргэн байшингийн цонхоор орж эмэгтэй хүний гар цүнхэнд байсан бэлэн 5500 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч өгсөн:”...2017 оны 11 дүгээр сарын 29-ний 18 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн хаалга зүгээр байсан ба гэртээ ороход байшингийн цонх онгорхой гэрэл асаалттай байсан. Манай гэрээс цүнхэн дотор байсан 5500 төгрөг алга болсон өөр эд зүйл алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 86-87/
*******эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 78-82 хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр гудамжны 7 тоот хашаанд байсан цагаан өнгийн нэг давхар байшингийн урд талын вакум цонхны салхивчийг түлхэж онгойлгож цонхоор байшинд ороод бэлнээр 5500 төгрөг авсан.....” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 89 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
13. Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух иргэн *******.М-гийн гэрээс 15.000 төгрөгийн үнэ бүхий мөнгө хадгалдаг гахай, бэлэн 1000 төгрөг зэргийг хулгайлан авч нийт 16.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч *******.М-гийн өгсөн:”…2017 оны 11 дүгээр сарын 29-ний орой ажлаа тараад ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн байсан бөгөөд гэртээ ороход зурагтны хажууд байсан мөнгө хадгалдаг гахай алга болсон байсан. Уг гахайн дотор 1000 төгрөг байсан…” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 101 хуудас/
*******эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 98-99 хуудас/
Эд хөрөнгийн хохирлын ”…Мөнгөний гахай 15.000 төгрөг…” гэсэн үнэлгээ /2-р хавтас 102 хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Багануур дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар гудамжны 5 тоот хашаанд байрлах байшингийн цоожийг эвдэж ороод гэрт байсан мөнгөний гахайг авсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 103 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
14. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамжны 4 тоот хашаанд оршин суух иргэн Д.У-гийн байшингийн цонхоор орж мөнгө хадгалдаг гахайн дотор байсан бэлэн 420.000 төгрөг, гахайны үнэ 10.000 нийт 430.000 төгрөгийг хохирол учруулж хулгайлсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч Д.У-гийн өгсөн:”...Манай гэрт байсан мөнгөний гахайг хагалаад дотор нь байсан 420.000 төгрөг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 114-117 хуудас/
*******эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 111-115 хуудас/
*******эрч өгсөн:”... Мөнгө хадгалдаг гахайн дотор сар бүр 40.000 төгрөг хийж байсан бөгөөд 320.000 төгрөг цугларсан байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 118 хуудас/
Эд хөрөнгийн үнэлгээний ”...Мөнгөний гахай 10.000 төгрөг...” гэсэн тайлан /2-р хавтас 120 хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 11 дүгээр гудамжны 4 тоот хашаанд байсан цагаан өнгийн 1 давхар байшингийн урд талын вакум цонхны салхивчийг түлхэж онгойлгоод байшинд орж мөнгө хадгалдаг гахайг газарт унагаж хагалаад дотроос нь 176.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 122 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
15. Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн 2017 оны 3 дугаар сарын 1-ний шөнийн 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 46 дугаар байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нагал-*******аан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж бэлнээр 200.000 төгрөг, 50.000 төгрөгийн үнэ бүхий юнителийн 1000 төгрөгийн нэгжийн карт 50 ширхэгийг, 100.000 төгрөгийн үнэ бүхий 5000 төгрөгийн нэгжийн карт 20 ширхэгийг, нэг бүрийн үнэ нь 2300 төгрөгийн үнэтэй “Alpen gold” шоколад 2 ширхэгийг /нийт 4600 төгрөг/, нэг бүрийн үнэ нь 4500 төгрөгийн үнэтэй “Max Fun” нэртэй том шоколад 6 ширхэгийг /нийт 31500 төгрөг/, нэг бүрийн үнэ нь 1300 төгрөгийн үнэтэй “Max Fun” нэртэй жижиг шоколад 9 ширхэгийг /нийт 11700 төгрөг/, 4500 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг “Paprica” нэртэй том савалгаатай чипс, 2000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг “Paprica” нэртэй жижиг савалгаатай чипс, 1200 төгрөгийн үнэтэй 1 ширхэг Lays чипс, 1600 төгрөгийн үнэтэй 1 ширхэг Onion чипс, нэг бүрийн үнэ нь 500 төгрөгийн үнэтэй 8 ширхэг /нийт 4000 төгрөг/ асаагуур зэргийг хулгайлан авч нийт 411.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд
*******охирогч С. өгсөн:”... 2018 оны 3 дугаар сарын 1-ний өглөө ажил дээрээ ирсэн чинь хаалга нь онгорхой доторх эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. Манай дэлгүүрээс бэлэн 200.000 гаруй төгрөг, юнителийн нэгжийн картууд, шоколад, чипс зэрэг эд зүйлс алдагдсан. Дэлгүүрээс алдагдсан эд зүйл болон бэлэн мөнгөө бүрэн хүлээн авсан учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 232-234/
*******эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 216-220 хуудас/
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн “…“Paprica” нэртэй чипс 1 ширхэг, Onion rings нэртэй чипс 1 ширхэг, Lays нэртэй чипс 1 ширхэг, жижиг Pringless нэртэй чипс 1 ширхэг, том Мах fun шоколад 7 ширхэг, жижиг Мах fun шоколад 9 ширхэг, Алпен голд шоколад 2 ширхэг, “Чанартай” асаагуур 8 ширхэг, Юнителийн бэлгийн 5000 төгрөгийн нэгжийн карт 11 ширхэг, 1000 төгрөгийн мөнгөн тэмдэгт 49 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн тэмдэгт 20 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт 134 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт 111 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв …” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 226, 227 хуудас/
Эд хөрөнгийн хохирлын ”...нийт 61.100 төгрөг...” гэсэн үнэлгээ /2-р хвтас 230 хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 28-ны орой спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад 00 цагийн үед гарсан. Тэгээд гудамжаар явж байгаад 46 дугаар байрны дэлгүүрийн хаалгыг эвдэж ороод шоколад, чипс, юнителийн нэгжийн зартууд болон бэлнээр 84.000 төгрөг хулгайлсан. Тэгээд маргааш нь цагдаад баригдаж хулгайлсан эд зүйл болон мөнгөө бүрэн хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /3-р хавтас 4-5 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг 15 хулгайн үйлдэлийн талаархи нотлох баримтууд болно.
Өсвөр насны яллагдагчийг цагдан хорих тухай 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамж /2-р хавтас 147-150/
Яллагдагчаар хорьж мөрдөх хугацааг 1 дүгээр удаа сунгах тухай 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамж /2-р хавтас 151-153/
Яллагдагчаар хорьж мөрдөх хугацааг 2 дугаар удаа сунгах тухай 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 8 дугаартай шүүгчийн захирамж /2-р хавтас 158-160/
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамж /2-р хавтас 239-240/
Сэжигтний баривчлах тухай 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамж /2-р хавтас 247 хуудас/
Өсвөр насны яллагдагчийг цагдан хорих тухай 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамж /2-р хавтас 248-249/
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзах тухай 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай шүүгчийн захирамж /3-р хавтас 19-20/ Нийт 109 хоног цагдан хоригдсон байна.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.
Прокурорын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 117 дугаартай яллах дүгнэлтэд “.../3 дахь хэрэгт/ 356.000 төгрөг, /5 дахь хэрэгт/ 245.000 төгрөг, /6 дахь хэрэгт/ 153.000 төгрөг, /10 дахь хэрэгт/ 177.000 төгрөг, /14 дахь хэрэгт/ 420.000 төгрөг, нийт 3.591.400 төгрөгийн…” /3-р хавтас, 67-77-р хуудас/ гэж бичжээ.
Улсын яллагч яллах дүгнэлтэд үнийн дүнг зөрүүлж бичсэн байсныг дүгнэлтдээ залруулж “...328.000 төгрөг, 255.000 төгрөг, 168.000 төгрөг , 187.000 төгрөг, 430.000 төгрөг, нийт 3.623.400 төгрөгийн…” гэж ялласан тул шүүх хэргийн зүйлчлэл болон бусад байдалд нөлөөлөхгүй тул засах боломжтой гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
*******охирогчид болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй өсвөр насны шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчидийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээнүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч нар гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
*******эргийн үйл баримтын талаар: Өсвөр насны яллагдагч Ү.******* нь:
Өсвөр насны шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчидийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Шүүгдэгч Ү.******* дээрхи 15 удаагийн хулгайн үйлдэлүүд хийхдээ хохирогч нарын монгол гэр болон байшин, орон сууцны хаалганы цоожыг эвдэж орсон, монгол гэрийн тооноор болон байшингийн цонхоор орсныг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.
Иймд Ү.*******г 15 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
*******охирол төлбөрийн талаар: Өсвөр насны шүүгдэгч Ү.******* нь хохирогч Д.Жд 50.000 төгрөгийн хохирол учруулсанаас хохирол төлөөгүй, хохирогч Д.*******-т 85.000 төгрөгийн хохирол учруулсанаас хохирол төлөөгүй, хохирогч В.Э-д 356.000 төгрөгийн хохирол учруулсанаас 48.000 төгрөг хохирол төлөөгүй, хохирогч Р.Н-т 495.000 төгрөгийн хохирол учруулсанаас төлөөгүй, хохирогч Р.М-т 245.000 төгрөгийн хохирол учруулсанаас 20.000 төгрөг төлөөгүй, хохирогч Б.Оюунтуяад 153.000 төгрөгийн хохирол учруулсанаас хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч Н.Ц-ид 232.000 төгрөгийн хохирол учруулсанаас төлөөгүй, хохирогч Ч.Н-д 55.000 төгрөгийн хохирол учруулсанаас 5000 төгрөг төлөөгүй, хохирогч Б.Э-т 600.000 төгрөгийн хохирол учруулсанаас хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч Л.Б-т 187.800 төгрөгийн хохирол учруулсанаас төлөөгүй, хохирогч Б.О-д 305.000 төгрөгийн хохирол учруулсанаас төлөөгүй, хохирогч Б.Ц-д 5500 төгрөгийг хохирол учруулсанаас төлөөгүй, хохирогч *******.М-д 16.000 төгрөгийн хохирол учруулсанаас төлөөгүй, хохирогч Д.У-д 430.000 төгрөгийн хохирол учруулсанаас төлөөгүй, хохирогч Б.Батмөнхөд 411.100 төгрөгийн хохирол учруулсанаас 93050 төгрөг төлөөгүй байна. Нийт 3.623.400 төгрөгийн хохирол учруулсанаас төлөгдсөн 1.651.050 төгрөг, төлөгдөөгүй 1.972.350 төгрөгийн хохирол байна.
Иймд дээрхи хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээнүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн баримтууд, хохирогч нарын мэдүүлэгүүд болон шүүгдэгчийн “… би зарим хохирлоо өгсөн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулна…” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 1651050 төгрөгийн хохиролыг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь тогтоогдож байх тул төлөөгүй хохирол болох 1.972.350 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах талаар:
Шүүх өсвөр насны шүүгдэгч Ү.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Ү.*******г үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учирсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байна.
Өсвөр насны шүүгдэгч Ү.*******г гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялуудаас хорих ялыг сонгон оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.*******д оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж тогтооно.
Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Ү.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн өсвөр насны шүүгдэгчийн эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулвал зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ү.*******гийн цагдан хоригдсон 116 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.
Өсвөр насны шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл,
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТО*******ТОО******* нь:
ДАР*******АЛА*******Ч, ШҮҮ*******Ч А.БЯМБАЖАВ