| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0117/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 126
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт *******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804000850090 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан ******* овгийн ******* *******
Прокурорын яллах дүгнэлтэд:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 16-ны өдрийг шилжих шөнийн 22-02 цагийн хооронд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүүшийн толгой гэх газарт байрлах чулуун карьерийн орчмоос иргэн М.*******ийн засмал дэлтэй 2 бор морь, ахар дэлтэй хээр морь, хур дэлтэй засаатай хээр халтар зүстэй соёолон настай азарган үрээ зэрэг нийт 4 тооны бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед 05-93 УНО улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр Улаанбаатар хотоос гарсан. Намайг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээр өнгөрөх үед оройн 22 цаг болж байсан ба Хэрлэнгийн гүүрний наад талд буюу Чулуун карьерын орчимд засмал замын зүүн талд 20 гаруй тооны адуу байсан. Тэгээд машинаа Хэрлэнгийн гүүр гаргаж голын эрэг дээр орхичихоод буцаж алхаж ирээд нөгөө адуунуудыг хажуу талд нь байсан чулуун карьер руу оруулж 4 морь бугуйлдаж аваад машины татлагаараа ногт хийгээд 1 морийг нь унаж 3 морийг хөтлөөд голоор гарсан. Тэгээд машин дээрээ очиж 4 морийг ачаад Хэнтий аймаг руу хөдөлсөн. Маргааш өглөө 09 цагийн үед Хэнтий аймгийн хаалган дээр явж байхад цагдаа зогсоож шалгаад ачаан дээр байсан 4 морины хамт тээврийн хэрэгслийг журамласан. Миний хулгайлсан адуунууд бор зүсмийн 2 морь, 1 хээр зүсмийн морь, 1 хээр зүсмийн үрээ байсан. Миний унаж явсан машины хувьд Х- гэх хүний машин юм. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 36-37 дугаар хуудас/
Хохирогч М.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Багануур дүүргийн 3 дугаар хороо, Гончигийн ферм дээр нутаглаж байгаа бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн орой адуугаа бүртгээд гаргасан. Маргааш өглөө нь засмал замын зүүн талын чулуун карьерын хажуугаас адуугаа хураахад засмал дэлтэй хөвчтэй саран тамгатай ижилхэн 2 борь морь, ахар дэлтэй хөвчтэй саран тамгатай хээр морь, хур дэлтэй чойндон тамгатай засаатай хээр халтар зүсмийн соёолон үрээ зэрэг 4 морь дутуу байсан. Тэгээд Багануурын цагдаагийн хэлтсээс надтай холбогдож миний 4 адууг олсон гэж хэлсэн. Миний хувьд адуугаа авчирах гэж Хэнтий аймаг руу явсан замын зардал 80.000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 хуудас/
Гэрч өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний орой Х-ын эгч *******агаанцоожийнх руу Х- бид хоёр хүүгээ аваад явсан. Тэднийд очоод хоол унд идээд мөн намайг шагнал авсан гээд *******агаанцоож 1 шил архи задлаад бид нар уусан. Мөн дахиж 1 шил архи нэмж уугаад *******агаанцоожийнд амарсан. Х- энэ үеэр гэрээс гарч явсан зүйл байхгүй, архи уугаад тасарчихсан байсан болохоор *******агаанцоожийнд амарсан. Маргааш нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн үед сэрээд гэр рүүгээ явах гэсэн чинь машины дугайны хий гарсан байсан. Тэгээд “Багануур зоог”-ийн хажуу талын авто засвар дээр очиж дугуйгаа хийлүүлчихээд гэртээ харьсан. Удалгүй манай ажлын Х- утсаар яриад бууз хийж байна ирж ид гэхээр нь Х- бид хоёр хүүгээ аваад явсан. Тэгээд Х-гийнх рүү орох гээд явж байхад таньдаг настай хөгшин тааралдсан ба хүү бид хоёр Х-гийн гэр рүү ороод Х- нөгөө хөгшинг гэрт нь хүргэж өгчихөөд ирье гээд явсан. Х- удалгүй 5 минутын дараа Х-гийнд орж ирсэн. Бид нар Х-гийнд хоол унд идээд бас кино үзчихээд 21 цагийн үед гэр рүүгээ явсан. Бид хоёр ямар ч мөнгөгүй болсон байсан болохоор Х- таксинд явна гэж гараад 23 цагийн үед гэртээ ирж амарсан. Маргааш нь бид 9 цагийн үед босоод Х- таксинд явахаар гарсан. Би 12 цагт ажил дээрээ очиж ажлаа хүлээж аваад байж байхад Х- ирсэн ба удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/
Гэрч өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирээд гэрээсээ гарахгүй байж байгаад 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 20-55 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр хүүхдийн хамт Баганаар дүүргийн 5 дугаар хороо Нарийны 26-02 тоот хашаанд байх найз Х-гийнд очсон. Тэгээд 21 цаг өнгөрч байхад Х-гийнхээс гараад гэртээ хариад эхнэр хүүхдээ буулгачихаад гадуур таксинд явж байгаад 00 цагийн үед гэртээ ирж амарсан. Таксинд явж байхдаа 21 цагаас 23 цаг хүртэл Талын толгойд байх хүргэн Э-гийн гэрт кино үзсэн. *******ийн хувьд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирээд Хэнтий аймаг руу явах гэсэн юм машинаа өгөөч гэхээр нь УНО улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслээ өгч явуулсан. Би уг тээврийн хэрэгслийг ******* гэх залуугаас 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэрчилгээний хувьд мөнгийг нь бүрэн төлж барагдуулаагүй болохоор шилжүүлж аваагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/
Гэрч У.*******ын өгсөн: “... УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн машин байсан юм. Энэ машиныг гэдэг эмэгтэйгээс авсан бөгөөд гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлэх гэтэл машины эзэмшигч Солонгос улс руу яваад тухайн үедээ чадаагүй юм. Тэгэээд 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр багын найз Х-т 3 сая төгрөгөөр зарсан. Х- эхлээд 1.500.000 төгрөгийг өгөөд үлдэгдлийг нь дараа өгье гэсэн болохоор автомашины гэрчилгээг солиулаагүй юм. Х- 2018 оны 5 дугаар сард над руу залгаад цагдаа асуувал ******* гэдэг хүн машиныг чинь авсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Удалгүй *******- гэж залуу ирээд машиныг чинь 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан шүү гэж хэлээрэй гэж хэлчихээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “… УНО улсын дугаартай цэнхэр өнгийн бонго маркийн автомашинд хийх үзлэгийг Хэнтий аймгийн *******агдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд явуулав. Портер маркийн тээврийн хэрэгсэл нь тээшний хэсэгтээ уголник төмрөөр өндөрлөгөө хийсэн, ачааны дээд хэсэгт буюу тээшний дээр малын бууц, адууны хомоол зэрэг зүйлс хөглөрсөн ба машины ачааны хэсгээс тамга нь тодорхойгүй бор зүсмийн 2 морь, тамга нь тодорхой бус халтар хээр зүсмийн морь мөн тамга тодорхой бус хээр зүсмийн морь зэрэг 4 тооны адуу байв. Үзлэгт М.*******ийг оролцуулж эдгээр адуунууд өөрийнх нь мөн эсэхийг асуухад “миний алдсан адуунууд мөн байна” гэж хэлснийг тэмдэглэл болгон бичив...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-5-р хуудас/
Мал амьтан хүлээлгэж өгсөн:”...Хохирогч М.*******эд засмал дэлтэй 2 бор морь, ахар дэлтэй хээр морь, хур дэлтэй халтар хээр зүсмийн морь зэрэг 4 тооны адууг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-н 6-р хуудас/
Эд хөрөнгө битүүмжилсэн:”...*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УНО улсын дугаартай, 900.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл болох эд хөрөнгийг битүүмжлэв...” гэсэн тэмдэглэл /хх-н 8 хуудас/
Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “… УНО улсын дугаартай цэнхэр өнгийн бонго маркийн автомашиныг 900.000 төгрөгөөр тодорхойлов…” гэсэн тайлан /хх-н 15-р хуудас/
*******ийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас: ”... аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан...” /хх-ийн 106-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Шүүгдэгч нь яллагдагчаар мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байна. Мал болон хөрөнгийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч нар гаргасан байх ба уг үнэлгээнүүдтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 16-ны өдрийг шилжих шөнийн 22-02 цагийн хооронд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүүшийн толгой гэх газарт байрлах чулуун карьерийн орчмоос иргэн М.*******ийн засмал дэлтэй 2 бор морь, ахар дэлтэй хээр морь, хур дэлтэй засаатай хээр халтар зүстэй соёолон настай азарган үрээ зэрэг нийт 4 тооны малыг хулгайлсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
*******ийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Иймд *******ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн хохирол барагдуулсан болох нь мал амьтан хүлээлгэж өгсөн: ”...хохирогч М.*******эд засмал дэлтэй 2 бор морь, ахар дэлтэй хээр морь, хур дэлтэй халтар хээр зүсмийн морь зэрэг 4 тооны адууг хүлээлгэн өгөв…” гэсэн тэмдэглэл, хохиролын “…80.000 төгрөг шилжүүлсэн…” гэсэн баримт /хх-н 104-р хуудас/, шүүгдэгчийн “…хохирол төлбөр бүрэн барагдуулсан…” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******ийг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол хор уршигийг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.
Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 33 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас /цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар/ хасаж тооцох нь зүйтэй.
*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх УНО улсын дугаартай маркийн бонго автомашин нь түүний эзэмшлийнх биш х болох нь У.*******ын “... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэдэг эмэгтэйгээс авч гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлээгүй Х-т 3 сая төгрөгөөр зарсан. автомашины гэрчилгээг солиулаагүй юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “…Х-ын автомашин байгаа юм…” гэсэн мэдүүлэг, “…Би уг тээврийн хэрэгслийг *******аас худалдаж авсан. Гэрчилгээг шилжүүлж аваагүй байсан…” гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УНО улсын дугаартай, 900.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл болох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 06 сарын 05-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг тээврийн хэрэгсэлийг Г.Х-т олгохоор байна.
Харин *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн үнэ болох 900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгоно.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн
1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл,
36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ