2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/09430

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *********************** тоот хаягт оршин байрлах, ******* ******* ******* ХХК / Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***************************** тоот хаягт оршин суух ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоолгох, хөдөлмөрийн гэрээний 8.10, нууцлалын гэрээний 4.3-т заасан торгууль болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 07 сарын 07-ны өдрийн №291 дүгээр тогтоолоор олгосон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр уг салбарт өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа эрхлэн явуулж буй хуулийн этгээд юм. Хариуцагч Б.******* нь манай компанид ажилд орохоор хүсэлт гаргасны дагуу ******* ******* ******* ХХК нь 2022 оны 02-р сарын 21-ний өдөр түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулж, *******ийн үйл ажиллагааны менежерийн албан тушаалд ажилд авсан.

Ингээд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад Б.******* нь өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа дуусгавар болгох хүсэлт гаргасан тул 2024 оны 04-р сарын 15-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байдаг. Ийнхүү ажлаас гарсан даруйд хариуцагч нь манай компанийн үйл ажиллагааны чиглэлтэй яг ижил буюу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өрсөлдөгч компани болох буюу ХХК-д удирдлагын багт ажилд орж, өөрийгөө СЕО буюу гүйцэтгэх захирлаар томилогдон тухайгаа мэдэгдсэн байдаг.

Ийнхүү тэрээр манай компанид Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа олж мэдсэн мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний санаа, ноу-хау, ажиллах зарчим, борлуулалт, үйлчилгээний аргыг өрсөлдөгч компанид задруулж, ашиглуулах замаар өөрт ашигтай нөхцөл байдал үүсгэж, маш ёс зүйгүй байдлаар ашиг хонжоо олсоор байна.

Хариуцагч эрхэлж байсан *******ийн үйл ажиллагааны менежерийн албан тушаал нь -т харьяалагдан ажиллаж буй бүх агентуудын овог, нэр, утасны дугаар, санхүүгийн мэдээлэл, ажлын гүйцэтгэл болон борлуулалтын орлогын дүн зэрэг хувийн болон бизнесийн мэдээлэл, удирдлагын багийн мэдээлэл, франчайз эрх, ноу-хау, үйлчилгээний арга барилтай холбоотой бүхий л нууц мэдээ мэдээлэл, баримт бичигтэй танилцах, харилцах эрх бүхий удирдах түвшний гол албан тушаалуудын нэг юм.

Гэвч дээрх байдлаар манай компанид ажиллаж байх хугацаандаа олж мэдсэн мэдээллүүдийг ашиглан -т харьяалагдан ажиллаж буй агентуудтай холбогдож, тэднийг т урвуулах, тэдгээрийн харилцагч, үйлчлүүлэгчдийг манай өрсөлдөгч компанитай холбож гэрээлүүлэх зэрэг тохиолдлууд удаа дараа гарсаар байна. Түүний энэхүү мэргэжлийн болон бизнесийн ёс зүйгүй үйл ажиллагааны улмаас манай компани нь өнгөрсөн хугацаанд цаг хугацаа, зардал, хичээл зүтгэл гарган бэлтгэж, сургасан агентуудаа алдсаар, төдий чинээгээр хохирол амссаар байна.

Б.******* манай зарим агентууд руу утсаар, facebook messenger-р холбогдож ажлын санал тавих, урвуулах зэргээр дээрх нууц мэдээллүүдийг хувьдаа ашиглаж, задруулсан байдаг. Мөн -ын зуучлалын гэрээний автоматжуулалт, Weekly report-ын автоматжуулалт, эдгээр технологийн ажлын нууц мэдээллийг хувьдаа ашиглаж, т задруулж, манай компанид уг ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч хувь хүнтэй холбогдож манайхтай яг ижилхэн ажлыг хийлгэх талаар ярилцаж манай нууц мэдээлэл ноу хауг ашиглан автоматжуулалт хийсэн байна.

Түүнтэй 2022 оны 02-р сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.4-т Ажилтан нь өөрт олгогдсон албан тушаалын дагуу олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хортойгоор ашиглахгүй байх, эзэмшилдээ байгаа эд зүйл, өмч, хөрөнгийг ашиглан шамшигдуулах буюу дур мэдэн ажлын байрнаас авч гарахгүй байх, байгууллагын нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийн нэр төрөл, ангилал, үнэ тариф, технологи, ажиллах зарчималиваа лиценз, дамжуулан авсан лиценз, бусад франчайзингийн эрх, барааны тэмдэг, оюуны өмч үйлчилгээний гарын авлага ба арга стандарт, ажиллагаа, бизнесийн санаа, дотоод үйл ажиллагаа: бусдад задруулахгүй байх, компанид ажиллаж байх үедээ эсхүл компаниас гарсны дараа хувьдаа ашиглахгүй байх, бусдад ашиглуулахгүй байх, компанийн удирдлага, харилцагч, үйлчлүүлэгч түншүүдийн хувь хүний болон бизнесийн нууцыг чандлан хадгалах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй , 

4.2.27-д Компанид ажиллаж байхдаа эсхүл ажлаас гарсны дараа хэдийд ч компанийн харилцагч, үйлчлүүлэгч, түнш, хамтрагчийг өөртөө урвуулах, тэдгээртэй бизнесийн харилцаа тогтоох, хамтран ажиллах, гэрээлэх эсхүл тэдгээрийг компаниас салгаж өөр бусад этгээдтэй холбож өгөх, гэрээлүүлэх зэргийг хатуу хориглоно, 

4.2.28-д Компанид ажиллаж ажил үүрэг гүйцэтгэх явцдаа суралцсан, олж мэдсэн, шинээр нээсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх аливаа санаа, мэдээлэл, ноу-хау, технологи, ажиллах зарчим, франчайзингийн эрх, лиценз, борлуулалт, үйлчилгээ, түүний арга, ажиллагаа, зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг, газар зүйн заалт, бусад оюуны өмч нь компанийн өмчлөл, эзэмшилд хадгалагдах бөгөөд ажилтан нь эдгээрийг компанид ажиллах хугацаандаа эсхүл ажлаасаа гарсны дараа хувьдаа ашиглах, бусдад задруулах, ашиглуулахыг хугацаагүйгээр хатуу хориглоно. гэж тус тус заасан бөгөөд хариуцагч гаргаж буй дээрх үйлдлүүд нь дээрх заалтуудыг шууд зөрчиж байгаа юм.

Мөн 2022 оны 02-р сарын 21-ний өдөр байгуулсан Нууцлалын гэрээний 3.1.1-д Ажиллах хугацаандаа ажил үүргийн шаардлагаар эзэмшиж, ашиглаж байгаа энэхүү гэрээний зүйлд хамаарах баримт бичиг, мэдээлэл, материал, бараа, материал, түүхий эд ба бүтээгдэхүүн. бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, тэдгээрийн нэр төрөл, ангилал, үнэ тариф, бизнесийн санаа, ноу-хау, технологи, ашиг орлогын хэмжээ, цалингийн хэмжээ, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, ажлын гүйцэтгэл, төсөв, төсөл, төлөвлөгөө, ажлын хэрэгжилт, лиценз дамжуулан авсан лиценз, бусад франчайзингийн эрх, барааны тэмдэг, үйлчилгээний стандарт гарын авлага, бараа, бүтээгдэхүүн, үр дүн хэмжээ, төрөл, төлбөр тооцоо болон компанийн удирдлага буюу харилцагч, үйлчлүүлэгч, түншүүдийн нууцад хамаарах хувь хүн, гэр бүл, ажил төрөлтэй нь холбоотой бүх төрлийн мэдээллийн нууцлалыг төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан нөхцөл журмын дагуу шаардсанаас бусад тохиолдолд чандлан хадгалж, бусдад задруулахгүй байх, компанид ажиллаж байх үедээ эсхүл компаниас гарсны дараа хувьдаа ашиглахгүй байх, бусдад ашиглуулахгүй байх үүрэгтэй.,

3.1.2-т Компанид ажиллаж ажил үүргээ гүйцэтгэх явцдаа суралцсан, олж мэдсэн, шинээр нээсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх аливаа санаа, мэдээлэл, ноу-хау, зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг, газар зүйн заалт, бусад оюуны өмч нь компанийн өмчлөл, эзэмшилд хадгалагдах бөгөөд ажилтан нь эдгээрийг компанид ажиллах хугацаандаа эсхүл ажлаасаа гарсны дараа хувьдаа ашиглах, бусдад задруулах, ашиглуулахыг хугацаагүйгээр хатуу хориглоно.,

3.1.3-т Ажилтан нь нууц мэдээллийг бусдад шууд болон шууд бус аливаа хэлбэрээр задруулахгүй байх үүрэгтэй. 

3.1.5-т Ажилтан нь ажил үүргийн дагуу олж мэдсэн ажил олгогчийн болон үйлчлүүлэгчийн аливаа мэдээллийг хувийн сонирхолд ашиглах, бусдад дамжуулах, тараах, хэвлэн нийтлэх, нийтэд ил болохыг хатуу хориглоно.,

3.1.7-д Ажилтан нууц хадгалах үүргийг хугацаагүй хүлээнэ. гэж тус тус заасан дээрх заалтуудыг мөн адил хариуцагч шууд зөрчиж байгаа юм. Дээр дурдсан мэдээллүүдийг бусдад задруулсан, ашиглуулсан тохиолдолд франчайзийн гэрээний үндсэн дээр маш өндөр үнийн дүн бүхий төлбөр, хураамж төлж, лиценз авсан эрх хүлээн авагч буюу франчайз эзэмшигч нь цаашид үргэлжлүүлэн ажил хэрэг, үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрэх хүртэл өндөр эрсдэл байдаг тул манай компанийн зүгээс ажилтнуудтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд дээрх заалтуудыг зайлшгүй тусгаж, хариуцлагын тухай зохицуулалтыг оруулсан байдаг.

Улмаар хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.10 дахь хэсэгт Ажилтан нь энэхүү гэрээнд заасан Wiliams лиценз, дамжуулан авсан лиценз, бусад франчайзингийн эрх, барааны тэмдэг, үйлчилгээний стандарт ба гарын авлагатай холбоотой аливаа мэдээ, мэдээллийн нууцлалыг задруулсан, хувьдаа ашигласан, бусдад ашиглуулсан зэргээр гэрээний үүргээ зөрчсөн бол мастер лиценз эзэмшигч, дамжуулан лиценз эзэмшигчээс Wiliams лицензтэй холбоотой лиценз олгогч эсхүл мастер лиценз эзэмшигчид төлсөн лицензийн төлбөр, хураамж, лицензтэй холбоотой бусад бүх төлбөр хураамж, хөлс зардлыг үл маргах журмаар ажил олгогчид төлнө.

Ажилтан нь энэхүү гэрээний 4.2.4, 4.2.20, 4.2.27, 4.2.28, 8.9-т заасан бусад үүргээ зөрчсөн тохиолдолд ажил олгогчид 20,000,000 төгрөгийн торгуулийг төлөхийг үүгээр хүлээн зөвшөөрнө., Нууцлалын гэрээний 4.3-т Ажилтан нь энэхүү гэрээнд заасан Wiliams лиценз, дамжуулан авсан лиценз, бусад франчайзингийн эрх, барааны тэмдэг, үйлчилгээний стандарт ба гарын авлагатай холбоотой аливаа мэдээ, мэдээллийн нууцлалыг задруулсан, хувьдаа ашигласан, бусдад ашиглуулсан зэргээр гэрээний үүргээ зөрчсөн бол мастер лиценз эзэмшигч, дамжуулан лиценз эзэмшигчээс Wiliams лицензтэй холбоотой лиценз олгогч эсхүл мастер лиценз эзэмшигчид төлсөн лицензийн төлбөр, хураамж, лицензтэй холбоотой бусад бүх төлбөр хураамж, хөлс зардлыг үл маргах журмаар ажил олгогчид төлнө.

Ажилтан нь энэхүү гэрээний бусад аливаа үүргээ зөрчсөн тохиолдолд ажил олгогчид 20,000,000 төгрөгийн торгуулийг төлөхийг үүгээр хүлээн зөвшөөрөв. гэж тус тус заасны дагуу Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28 заалтуудыг зөрчсөн тул хариуцагч Б.*******эс 20,000,000 төгрөгийн торгуулийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнд нууц хадгалах үүрэг хүлээлгэхийг хуулиар зөвшөөрсөн. Б.*******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2024 оны 04-р сарын 15-ны өдөр дуусгавар болсон хэдий ч түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Нууцлалын гэрээ-ний зорилго болон гэрээний эрх чөлөөт байдлын зарчмын хүрээнд хариуцагч Б.******* нь ажил олгогчийн нууцыг хадгалах үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран хугацаагүйгээр хүлээхийг хүлээн зөвшөөрч, дээрх гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Хөдөлмөрийн гэрээ болон Нууцлалын гэрээ-нд заасан нууц хадгалах үүргийг биелүүлэхийг хариуцагчаас хэдийд ч шаардах эрхтэй юм. Улмаар хариуцагч нь дээрх нууц хадгалах үүргээ зөрчсөн тул Хөдөлмөрийн гэрээний 8.10, Нууцлалын гэрээний 4.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасны дагуу торгууль болох 20,000,000 төгрөгийг Б.*******эс гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд Б.******* нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 02-р сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4.2.4, 4.2.27, 4.2.28 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Хөдөлмөрийн гэрээ-ний 8.10, Нууцлалын гэрээний 4.3-т заасан торгууль болох 20,000,000 төгрөгийг Б.*******эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө хөдөлмөрийн гэрээнд заасан 2 үндсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Эхнийх нь 4.2.27-т заасан ажлаас гарсны дараа -д хамааралтай агентуудыг урвуулах үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглосон байдаг.

Яагаад энэ хориглох заалтыг анх Б.******* болон бусад агенттай заавал байгуулдаг вэ гэвэл нэхэмжлэгч компани нь олон улсын -ийн хууль ёсны франчайз эзэмшигч гэж явдаг. Энэ хүрээндээ маш өндөр франчайзийн төлбөр төлдөг. 2021 оноос үйл ажиллагаа явуулснаас хойш одоо 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулахдаа элсэн орсон агентууддаа маш өндөр зардал гаргаж олон удаагийн сургалт, хөгжүүлэлтийн арга хэмжээний тусламжтайгаар хөгжүүлж зах зээлд өрсөлдөх чадвартай агент бэлтгэдэг компани байгаа. Ингэж бэлдсэн агентаа өрсөлдөгч компанид алдана гэдэг нь компанид маш их хэмжээний хохирол байдаг.

Ялангуяа байгууллагын бүх нууц мэдээлэлтэй харилцаж байгаа компанийн үйл ажиллагааны менежер болох Б.*******тэй байгуулсан гэрээ нь ажиллаж байх хугацаандаа буюу ажлаас гарсны дараа нэхэмжлэгч компанид харьяалагдаж буй агентуудыг урвуулах үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно гэх заалт нь гэрээнд заавал байж байдаг.

Энэ заалтуудыг Б.******* нь Ремакст ажилласан эсэхээс үл хамаарч зөрчигдсөн. Яагаад тэгж үзэж байгаа вэ гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан, эдгээр гэрч нь нэхэмжлэгч компанид ажиллаж байгаа болон ажлаас гарсан , , зэрэг агентууд байдаг. Энэ гэрчийн мэдүүлгүүд нь бүгд давхар бичмэл нотлох баримтын нөхцөл байдлаар батлагддаг. Тухайлбал гэрч гийн тухайд хариуцагч Б.******* нь -аас гарсны дараа өөртэй нь фейсбүүк чатаар холбогдож хэд хэдэн лист буюу ашигтай үл хөдлөхүүдийн жагсаалт байна, үүнийг хамтран ажиллаж хамт заръя гэх санал тавьж байсан болох нь батлагддаг. Wiliams-д харьяалагдаж байх хугацаандаа гадны листээр ажиллах боломжгүй байдаг, гэтэл энэ байдлаар санал тавина гэдэг нь шууд -аас нууцаар зуучлалын үйл ажиллагаа явуулах буюу энэ компаниас өөр компанитай уулзах санал тавьж байгаа агуулга харагддаг. Энэ агуулгаар ойлгож авсан гэдгээ гэрч нь гэрчийн мэдүүлгийн үед илэрхийлж байсан. Мөн ын зохион байгуулж буй эвентэд гэрч г оролцохыг урьсан гэдэг, энэ гэрчийн мэдүүлгүүдийг давхар нотлох үүднээс бидний зүгээс гэрч болон хариуцагч Б.******* нарын хоорондоо харилцсан фейсбүүк чатанд шүүхийн журмаар үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл хэргийн материалд байгаа. Мөн -ийн агент болох гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Б.******* нь өөрөө холбогдож -д орсон талаар мэдэгдэж, чи сонирхох уу гэж санал тавьсан, уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж харилцаж байсан талаар илэрхийлсэн байдаг. Мөн бид сүүлд гэрч н.гаас мэдүүлэг авсан. н. нь хэрэгт ач холбогдол бүхий хэд хэдэн нөхцөл байдлыг тодруулсан нь юу байдаг вэ гэвэл 1-т ын 12 давхарт байрлах т өөртэй нь уулзаж өөрийгөө ын гүйцэтгэх захирал гэж хэлээд хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурсан гэж хэлдэг. Мөн н. нь тухайн т 5 сар сууж ажиллах үед Б.******* нь байнга тухайн өрсөлдөгч байгууллагын т ажилласан болохыг баталдаг. Хэдийгээр н. хамтран ажиллах гэрээнд Б.******* нь гарын үсэг зурсан гэж хэлдэг боловч оос тухайн гэрээг гаргаж өгөөгүй, гэхдээ нууцлалын гэрээг гаргаж өгдөг. Тус нууцлалын гэрээний 6.1-т заасныг авч үзэх юм бол энэхүү нууцлалын гэрээ нь н.тай байгуулсан хамтран ажиллах гэрээний салшгүй хэсэг юм гэж үндсэн гэрээний хугацаа буюу 5 жилийн хугацаагаар байгуулагдсан гэж тухайн гэрээний салшгүй хэсэг болсон нууцлалын гэрээг гаргаж өгсөн хэр нь үндсэн гэрээ болон хамтран ажиллах гэрээг гаргаж өгөхгүй байгаа нь санаатайгаар шүүхэд гаргаж буй худал тайлбарыг өрсөлдөгч компани нь нуун дарагдуулж байгаа 1 хэлбэр гэж манай зүгээс үзэж байгаа. хууль бус үйл ажиллагаануудыг цагдаагийн байгууллагаас болон холбогдох байгууллагаас шалгаж ямар ч зөрчил үйлдээгүй, үл хөдлөхийн чиглэлээр ажиллаагүйг нотолсон гэх баримтуудыг шүүхэд татгалзлаа нотолж гаргаж өгдөг, гэтэл энэхүү зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолуудын агуулгыг авч үзэх юм бол тухайн хэрэгт бид ингэж хандаж байсан.

Б.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн тусгай зөвшөөрөлгүй хэдий ч агентаар ажиллаж байна гэж хандаж байсан. Шалгах явцад тусгай зөвшөөрөлгүй хэр нь ажилласан явц нь дансны хуулгаар хуулга байхгүй байна гэж хэрэгсэхгүй болсон. Түүнээс өрсөлдөгч компани болон -т ажиллаж байсан, мөн агентуудыг урвуулах үйл ажиллагаа явуулж байсантай холбоотой шалгасан, нотолсон зүйлийг үндэслэлгүй гэж тогтоосон зүйл байдаггүй. Энэ бол манай хэрэгт хамааралгүй баримт байна.

2-т Хөдөлмөрийн гэрээний 4.2.28-т заасан компанид ажиллаж байх явцдаа олж мэдсэн мэдээллүүдийг задруулсан гэх заалт байгаа, хариуцагчтай байгуулсан нууцлалын гэрээний 1.3-т компанийн нууц мэдээлэл буюу нууцлалын гэрээний зүйл юу байх вэ гэдгийг нэг бүрчлэн тоочиж өгсөн байгаа. Хөдөлмөрийн гэрээний 74 дүгээр заалт заасны дагуу ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцсон тохиолдолд нууц хадгалах үүргийг хугацаатай буюу хугацаагүйгээр хүлээлгэх нь хуулийн хүрээнд нээлттэй байдаг. Энэ хүрээнд бид хариуцагчтай бичгээр гэрээ байгуулах явцдаа нууцлалын гэрээ болон хөдөлмөрийн гэрээнд заасан нууцлалын заалтуудыг уг хүн маань өөрөө бүрэн ойлгож уншиж гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт байдаг.

Яагаад нууцлалын гэрээг зайлшгүй байгуулах шаардлагатай байсан бэ гэвэл Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан эрхэлж байсан үйл ажиллагаа хариуцсан менежерийн үндсэн чиг үүргийг авч үзэх юм бол энэ хүн нь компанийн санхүү, тайлан, тооцооноос эхэлж бүх борлуулалт, үйлчилгээний нууц мэдээлэл, гүйцэтгэл болон агентуудын нарийн дотоод мэдээлэлтэй бүгдтэй нь харилцдаг өндөр хариуцлагатай удирдах түвшний албан тушаал байдаг учраас нууцлалын гэрээ байгуулсан. Үүний дараа Ремакс компанид ажилд орсон байдаг, үүнийгээ бол өөрийнхөө сошиал хаягаараа бусдад дэлгэсэн гэдгийг гэрч нар мэдүүлдэг. Гэрч н.гийн мэдүүлэг нь дан ганц гэрчийн мэдүүлэг биш, энэ бол т хариуцагч болон н. нар хамтдаа авхуулсан гэрэг зургуудаар давхар нотлогдож байгаа гэрэл зураг байгаа. Ямар нууц мэдээлэл задруулж байна вэ гэвэл т хариуцагч нь манай компанид байхдаа сургалт, хөгжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Гэтэл одоо тухайн т яг тэр үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Мөн гэрчүүдтэй холбогдохдоо ч гэсэн хэрвээ -д огт ажиллаагүй байсан бол энэ хүн энэ хүмүүсийг олж, хамгийн өндөр дүнтэй агентуудтай холбогдож урвуулах үйл ажиллагаа явуулахгүй байсан, энэ нь компанид ажиллаж байхдаа олж авсан мэдээллээ ашиглаж бусад өрсөлдөгч компанид давуу байдал олгож байгаа үйл баримт мөн юм. Тэгэхээр нэгэнт хөдөлмөрийн гэрээний 4.2.27, 4.2.28-т заасан үүргүүдийг зөрчсөн тохиолдолд хариуцлагын зохицуулалтыг гэрээнд зохицуулах ёстой. Энэ заалт маань хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.10-т 4.2.27, 4.2.28-т заасан үүргүүдийг зөрчсөн тохиолдолд 20,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуулийг төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т заасан торгуулийн заалттай бүрэн нийцэж байгаа, эдгээр үйлдлийг зөрчсөн нь баримтаар нотлогдож байгаа тул хөдөлмөрийн гэрээний 8.10, нууцлалын гэрээний 4.3-т тус тус заасны дагуу Б.*******эс 20,000,000 төгрөгийг гаргуулж хариуцлага хүлээлгэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд:2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж үйл ажиллагааны менежерийн албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүсэлтээ өгч, ажлаа хүлээлгэн өгч ажлаас гарсан болно. Энэхүү ******* ******* ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад 2 жил ажиллахгүй гэж заасан байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хууль-нд нэг жил хүртэлх хугацаанд үүрэг хүлээлгэхээр зохицуулсан. Иргэний хуульд хуулийг зөрчиж хийсэн хэлцэл гэрээ нь хүчин төгөлдөр бус болох бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл гэрээгээр бусдаас үүрэг, эд хөрөнгийн шаардлага шаардах эрхгүй гэж заасан.

******* ******* ХХК нь Mongolia франчайз эрхтэйгээр үл хөдлөх, эд хөрөнгө зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөр миний ажил үүргийн хуваарьт энэ талаар тусган оруулаагүй, уг франчайз эрхийн гэрээтэй огт танилцаагүй гарын үсэг зураагүй болно. Хөдөлмөрийн гэрээ болон нууцын гэрээнд заасан энэ байгууллагын нууцтай холбоотой бичиг баримт материал гэж танилцуулж хүлээлгэн өгч гарын үсэг зуруулаагүй.

Түүнчлэн уг компанид ажиллаж байх хугацаандаа нууцтай холбоотой мэдээ мэдээлэл олж аваагүй, түүнийг бусад гуравдагч этгээдэд дамжуулаагүй, мэдэгдээгүй мэдээлээгүй болно. Нэхэмжлэлд дурдсан гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад би ямар нэг албан тушаалд огт хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж ажиллаагүй. Энэ нь миний нийгмийн даатгалын лавлагаагаар нотлогдох юм.

Миний ажиллах хугацааны ажил үүргийн хуваарийг харах юм бол тодорхой заасан байгаа. Агентуудын мэдээлэл гэж байгаа зүйл нь нэхэмжлэгч талын веб сайт дээр байж байдаг мэдээлэл тул нууцлалын зэрэгтэй мэдээлэл гэж үзэхгүй байна. Мөн би нэхэмжлэгч талаас дурдаж байгаа ямар нэгэн франчайзийн гэрээтэй танилцаж байгаагүй, сургалтын материал зэрэг дурдаж байгаа материалтай ажиллаж байгаагүй, би үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан гаргадаг байсан. Эд нар мэдэж байгаа бол би тухайн үед ганцаараа хийж байсан ажлыг одоо 3 хүн хувааж аваад хийж байгаа гэж сонссон. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг компанид ажилладаг гэж тайлбарлаж байна, миний нийгмийн даатгалын тодорхойлолтоор ажиллаж байгаагүй болох нь нотлогдож байгаа гэжээ.

 

2.2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28-т заасныг зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагын эсэргүүцлийг танилцуулъя.

Хөдөлмөрийн гэрээний 4.2.4-т заасан нь ерөнхийлсөн байдлаар зүйл заалт орсон байдаг. Энд заасан үг нэг бүртэй холбоотой зүйлийг миний үйлчлүүлэгч хариуцагч Б.******* зөрчсөн талаар өнөөдөр хэлэлцэж байгаа энэ иргэний хэргийн хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

2-т 4.2.28 нь тухайлсан үг өгүүлбэрээрээ 4.2.4-т заасныг бодвол нарийвчлан үг өгүүлбэрээ заасан байгаа. Энэ нь  франчайз эрхийн мэдээллийг бусдад дамжуулах эсэх талаар хориглосон байдаг.

Тэгэхээр 4.2.27, 4.2.28-т заасныг мөн адил зөрчсөн талаарх нотлох баримт энэ хэрэгт бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг тогтоогдоогүй. 2-т Хөдөлмөрийн гэрээний 8.10-т энэ 3 заалтыг зөрчих юм бол торгууль хэлбэрээр 20 сая төгрөгийг төлөх, нууцлалын гэрээний 4.3-т зааснаар нууцыг зөрчсөн бол торгууль хэлбэрээр 20 сая төгрөгийг төлүүлэхээр шаардаж байгаа.

Нэгэнтээ 4.2.4, 4.2.27, 4.2.28-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээний 8.10, 4.3-т заасан торгууль гэх асуудал яригдахгүй. Гэхдээ 8.10, 4.3-т заасныг үндэслэж торгууль гэж нэрлэж нэхэж байгаа мөнгө нь хөдөлмөрийн гэрээний харилцаанд анз хэлбэрээр авагдах үндэслэлтэй юу, үгүй юу гэдэгт маргаан бүхий аргумент дэвшүүлье.

Энэ анз буюу торгууль нь гэрээ, хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос биш, хэн нэгнийг үүрэг зөрчсөн гэж гаргуулж авч байгаа хохирол биш гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

3-т Яг ямар мэдээллийг Б.******* хэнд задруулсан гэдэг нь ойлгомжгүй, тогтоогдоогүй, ерөнхий л юм ярьдаг. Хэн хэн гэж агентыг урвуулж тэнд гэрээ байгуулсан нь нотлогдоогүй. Гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь буруу тайлбарлаж байна, энэ нь маш ноцтой, үүнийг нотлох баримт шинжлэн судлах үед судлуулах нь зайлшгүй. Яагаад гэвэл өөрт ашигтай байдлаар гуйвуулан тайлбарлаж байна, энэ бол буруу шүү. Гэрчүүд юу гэж мэдүүлсэн бэ гэвэл яг нэрлэн зааж Б.******* нь -д гүйцэтгэх захирал хийж байсан гэдгийг мэдэхгүй, амаар нь сонсоогүй, тийм бичиг хараагүй гэж хэлсэн.

Яг -д орооч гэдгийг хэлсэн үү, дамжуулсан уу, гуйсан уу гэдгийг нэрлэн заагаагүй. Юу гэсэн байдаг вэ гэвэл үл хөдлөх эд хөрөнгүүдийн мэргэжилтнүүдийн эвентэд оролцооч ээ гэх асуудал яригддаг.

4-т Нэхэмжлэлийн шаардлага болох маргааныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн зөрчлийн эрх бүхий албан тушаалтан шалгаж энэ бол зөрчил биш байна гэж зөрчлийн хэргийг хаасан. Яг энэ хүрээнд шалгасан шүү. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг Б.Номин-Эрдэнийг ажилласан гэж байгаа ХХК, компани болон Б.******* нарыг хамтран ажилласан уу, зуучлалын үйл ажиллагаа явуулсан уу гэдгийг эрх бүхий албан тушаалтан шалгаж зөрчлийн хэргийг хаасан. Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага болон Санхүүгийн зохицуулах хорооны зөрчлийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг эрх бүхий албан тушаалтан шалгаж эрх хэмжээнийхээ хүрээнд бүх цаг хугацааг нь шалгаж нотлох баримтаар Б.******* нь нууцыг задлаагүй байна, зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй юм байна, ХХК-д ажиллаагүй юм байна гэдгийг тогтоосон. Энэ эрх бүхий албан тушаалтнуудын тогтоол, шийдвэрүүд нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хүсэлтийн дагуу авагдсан нөхцөл байдлаар энэхүү асуудлыг үгүйсгэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, 2022.02.21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, KW group маркет *******ийн Администраторын цалин урамшууллын төлөвлөгөө, Спонсоршил гэрээ хавсралт B,F, Ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн нууцлалын гэрээ, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.02.21-ний өдрийн 22/06 дугаартай тушаал, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.02.28-ны өдрийн 24/01 дугаартай тушаал, фото зураг, 2024.09.02-ны өдрийн 24/04 дугаартай итгэмжлэл, 2024.09.10-ны өдрийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн нууцлалын гэрээ, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.08.20-ны өдрийн тушаал, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанууд, williams ХХК-ийн Англи хэл дээрх албан бичиг, Орчуулгын хамт, 2025.09.12-ны өдрийн 25/40 дугаартай итгэмжлэл, эмнэлгийн магадлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

4.Хариуцагчаас 2024.11.27-ны өдрийн хариу тайлбар, 2025.09.11-ний өдрийн 25/9/119 дугаартай албан бичиг, 2025.04.15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, гэрээний хавсралт, 2025.04.15-ны өдрийн нууц хадгалах гэрээ, Ворлд ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Ворлд ХХК-ийн дүрэм, 2025.10.08-ны өдрийн 25/10/128 дугаартай албан бичиг, 2024.11.19-ний өдрийн нууц хадгалах гэрээ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

5.Шүүхийн журмаар 2025.05.12-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч И., Г., Б. нарын мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2025.05.29-ний өдрийн 1/2812 дугаартай албан бичиг, 2024.12.19-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2025.09.15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоолгох, хөдөлмөрийн гэрээний 8.10, нууцлалын гэрээний 4.3-т заасан торгууль болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох гэх шаардлагын тухайд торгууль 20,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэл гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... *******ийн үйл ажиллагааны менежерийн албан тушаал нь -т харьяалагдан ажиллаж буй бүх агентуудын овог, нэр, утасны дугаар, санхүүгийн мэдээлэл, ажлын гүйцэтгэл болон борлуулалтын орлогын дүн зэрэг хувийн болон бизнесийн мэдээлэл, удирдлагын багийн мэдээлэл, франчайз эрх, ноу-хау, үйлчилгээний арга барилтай холбоотой бүхий л нууц мэдээ мэдээлэл, баримт бичигтэй танилцах, харилцах эрх бүхий удирдах түвшний гол албан тушаалуудын нэг юм.

компанид ажиллаж байх хугацаандаа олж мэдсэн мэдээллүүдийг ашиглан -т харьяалагдан ажиллаж буй агентуудтай холбогдож, тэднийг т урвуулах, тэдгээрийн харилцагч, үйлчлүүлэгчдийг манай өрсөлдөгч компанитай холбож гэрээлүүлэх зэрэг тохиолдлууд удаа дараа гарсаар байна.

Б.******* манай зарим агентууд руу утсаар, facebook messenger-р холбогдож ажлын санал тавих, урвуулах зэргээр дээрх нууц мэдээллүүдийг хувьдаа ашиглаж, задруулсан байдаг.

Мөн -ын зуучлалын гэрээний автоматжуулалт, Weekly report-ын автоматжуулалт, эдгээр технологийн ажлын нууц мэдээллийг хувьдаа ашиглаж, т задруулж, манай компанид уг ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч хувь хүнтэй холбогдож манайхтай яг ижилхэн ажлыг хийлгэх талаар ярилцаж манай нууц мэдээлэл ноу хауг ашиглан автоматжуулалт хийсэн байна.

Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28 заалтуудыг зөрчсөн тул хариуцагч Б.*******эс 20,000,000 төгрөгийн торгуулийг гаргуулахаар нэхэмжилж байгаа гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ... хөдөлмөрийн гэрээнд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад 2 жил ажиллахгүй гэж заасан, гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд нэг жил хүртэлх хугацаанд үүрэг хүлээлгэхээр зохицуулсан.

Иргэний хуульд хуулийг зөрчиж хийсэн хэлцэл гэрээ нь хүчин төгөлдөр бус болох бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл гэрээгээр бусдаас үүрэг, эд хөрөнгийн шаардлага шаардах эрхгүй гэж заасан.

миний ажил үүргийн хуваарьт энэ талаар тусган оруулаагүй, уг франчайз эрхийн гэрээтэй огт танилцаагүй гарын үсэг зураагүй болно.

Хөдөлмөрийн гэрээ болон нууцын гэрээнд заасан энэ байгууллагын нууцтай холбоотой бичиг баримт материал гэж танилцуулж хүлээлгэн өгч гарын үсэг зуруулаагүй.

Түүнчлэн уг компанид ажиллаж байх хугацаандаа нууцтай холбоотой мэдээ мэдээлэл олж аваагүй, түүнийг бусад гуравдагч этгээдэд дамжуулаагүй, мэдэгдээгүй мэдээлээгүй болно.

Нэхэмжлэлд дурдсан гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад би ямар нэг албан тушаалд огт хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж ажиллаагүй. Энэ нь миний нийгмийн даатгалын лавлагаагаар нотлогдох юм.

Агентуудын мэдээлэл гэж байгаа зүйл нь нэхэмжлэгч талын веб сайт дээр байж байдаг мэдээлэл тул нууцлалын зэрэгтэй мэдээлэл гэж үзэхгүй байна.

Сургалтын материал зэрэг дурдаж байгаа материалтай ажиллаж байгаагүй, би үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан гаргадаг байсан.

Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28-т заасныг зөрчсөн талаарх нотлох баримт энэ хэрэгт бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг тогтоогдоогүй.

Нэгэнтээ 4.2.4, 4.2.27, 4.2.28-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээний 8.10, 4.3-т заасан торгууль гэх асуудал яригдахгүй.

Анз буюу торгууль нь гэрээ, хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос биш, хэн нэгнийг үүрэг зөрчсөн гэж гаргуулж авч байгаа хохирол биш гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

Хэн хэн гэж агентыг урвуулж тэнд гэрээ байгуулсан нь нотлогдоогүй.

Гэрчүүд юу гэж мэдүүлсэн бэ гэвэл яг нэрлэн зааж Б.******* нь -д гүйцэтгэх захирал хийж байсан гэдгийг мэдэхгүй, амаар нь сонсоогүй, тийм бичиг хараагүй гэж хэлсэн.

Яг -д орооч гэдгийг хэлсэн үү, дамжуулсан уу, гуйсан уу гэдгийг нэрлэн заагаагүй. Үл хөдлөх эд хөрөнгүүдийн мэргэжилтнүүдийн эвентэд оролцооч ээ гэх асуудал яригддаг.

Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага болон Санхүүгийн зохицуулах хорооны зөрчлийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг эрх бүхий албан тушаалтан шалгаж эрх хэмжээнийхээ хүрээнд бүх цаг хугацааг нь шалгаж нотлох баримтаар Б.******* нь нууцыг задлаагүй байна, зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй юм байна, ХХК-д ажиллаагүй юм байна гэдгийг тогтоосон...гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба нэхэмжлэгч өөрийн шаардлагынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн *******ийн үйл ажиллагааны менежерээр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22/06 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24/01 дугаар дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаалуудаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон хариуцагч Б.******* нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нууцлалын гэрээ байгуулагджээ.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд зохигчид хөдөлмөрийн болон нууцлалын гэрээ байгуулагдсан талаар маргаагүй харин хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан буюу хөдөлмөрийн болон нууцлалын гэрээг зөрчсөн эсэх талаар талууд маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдлоо гаргахаар заасан.

 

Мөн зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн болон нууцлалын гэрээг зөрчсөнтэй холбогдуулан урьдчилан шийдвэрлэх журам болох Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлээгүй байх ба уг маргааны хувьд зохигчид урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн эсэх талаар маргаагүй, анхан шатны шүүх өмнө нь шийдвэрлэхдээ урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн талаар дүгнээгүйгээс гадна давж заалдах шатны шүүхээс уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх тул шүүхээс урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр нэхэмжлэгч гомдлоо шүүхэд шууд хандаж гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.8-т ажил үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг олж мэдсэн, түүнтэй танилцсан бол задруулахгүй байх,

 

Мөн хуулийн 49.3-т Энэ хуулийн 49.1-д зааснаас гадна ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болно.,

 

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Ажил олгогч энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно.,

 

мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, эсхүл шаардлагатай гэж үзсэн бусад ажилтантай харилцан тохиролцож нууц хадгалах нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл дагалдах гэрээ байгуулж болно. гэж тус тус заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ажил олгогч ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа нууцын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцох, эсхүл тусгайлсан гэрээ буюу нууцын гэрээ байгуулж болох, уг гэрээг байгуулсан бол ажилтан байгууллагын нууцыг хадгалах задруулахгүй байхыг зохицуулжээ.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.4-т Ажилтан нь өөрт олгогдсон албан тушаалын дагуу олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хортойгоор ашиглахгүй байх, эзэмшилдээ байгаа эд зүйл, өмч, хөрөнгийг ашиглан шамшигдуулах буюу дур мэдэн ажлын байрнаас авч гарахгүй байх, байгууллагын нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийн нэр төрөл, ангилал, үнэ тариф, технологи, ажиллах зарчим, лиценз, бусад франчайзингийн эрх, барааны тэмдэг, оюуны өмч, үйлчилгээний гарын авлага ба арга стандарт, ажиллагаа, бизнесийн санаа, дотоод үйл ажиллагааг бусдад задруулахгүй байх, бусдад ашиглуулахгүй байх, компанийн удирдлага, харилцагч, үйлчлүүлэгч, түншүүдийн хувь хүний болон бизнесийн нууцыг чандлан хадгалах, бусдад задруулахгүй байх,

 

4.2.27-т Компанид ажиллаж байхдаа эсхүл ажлаас гарсны дараа хэдийд ч компанийн харилцагч үйлчлүүлэгч, түнш, хамтрагчийг өөртөө урвуулах, тэдгээртэй бизнесийн харилцаа тогтоох, хамтран ажиллах, гэрээлэх эсхүл тэдгээрийг компаниас салгаж өөр бусад этгээдтэй холбож өгөх, гэрээлүүлэх зэргийг хатуу хориглоно.,

 

4.2.28-д Компанид ажиллаж ажил үүргээ гүйцэтгэх явцдаа суралцсан, олж мэдсэн, шинээр нээсэн, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх аливаа санаа, мэдээлэл, ноу-хуа, технологи, ажиллах зарчим, франчайзнгийн эрх, лиценз, үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ, түүний арга ажиллагаа, зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг, газар зүйн заалт, бусад оюуны өмч нь компанийн өмчлөл, эзэмшилд хадгалагдах бөгөөд ажилтан нь эдгээрийг компанид ажиллах хугацаандаа эсхүл ажлаасаа гарсны дараа хувьдаа ашиглах, бусдад задруулах, ашиглуулахыг хугацаагаагүйгээр хатуу хориглоно.

 

8.10-д Ажилтан нь энэхүү гэрээнд заасан Willimas лиценз, дамжуулан авсан лиценз, франчайзингийн эрх, барааны тэмдэг, үйлчилгээний стандарт ба гарын авлагатай холбоо аливаа мэдээ мэдээлэл нууцлалыг задруулсан, хувьцаа ашигласан, бусдад ашиглуулсан зэргээр гэрээний үүргээ зөрчсөн бол мастер лиценз эзэмшигч, дамжуулан лиценз эзэмшигчээс Kekller лицензтэй холбоотой бусад бүх төлбөр хураамж хөлс зардлыг үл маргах журмаар ажил олгогчид төлнө. Ажилтан нь энэхүү гэрээний 4.2.4, 4.2.20, 4.2.27, 4.2.28, 8.9-т заасан бусад үүргээ зөрчсөн тохиолдолд ажил олгогчид 20,000,000 төгрөгийн торгуулийг төлөхийг үүгээр хүлээн зөвшөөрөв. гэж тус тус тохиролцжээ.

 

Нууцлалын гэрээний 3.1.1-д ажиллах хугацаандаа ажил үүргийн шаардлагаар эзэмшиж, ашиглаж байгаа энэхүү гэрээний зүйлд хамаарах баримт бичиг, мэдээлэл, материал, бараа, материал, түүхий эд ба бүтээгдэхүүн. бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, тэдгээрийн нэр төрөл, ангилал, үнэ тариф, бизнесийн санаа, ноу-хау, технологи, ашиг орлогын хэмжээ, цалингийн хэмжээ, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, ажлын гүйцэтгэл, төсөв, төсөл, төлөвлөгөө, ажлын хэрэгжилт, лиценз дамжуулан авсан лиценз, бусад франчайзийн эрх, барааны тэмдэг, үйлчилгээний стандарт гарын авлага, бараа, бүтээгдэхүүн, үр дүн хэмжээ, төрөл, төлбөр тооцоо болон компанийн удирдлага буюу харилцагч, үйлчлүүлэгч, түншүүдийн нууцад хамаарах хувь хүн, гэр бүл. ажил төрөлтэй нь холбоотой бүх төрлийн мэдээллийн нууцлалыг төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан нөхцөл журмын дагуу шаардсанаас бусад тохиолдолд чандлан хадгалж, бусдад задруулахгүй байх, компанид ажиллаж байх үедээ эсхүл компаниас гарсны дараа хувьдаа ашиглахгүй байх, бусдад ашиглуулахгүй байх үүрэгтэй,

 

4.3-т Ажилтан нь энэхүү гэрээнд заасан Willimas лиценз, дамжуулан авсан лиценз, франчайзингийн эрх, барааны тэмдэг, үйлчилгээний стандарт ба гарын авлагатай холбоо аливаа мэдээ мэдээлэл нууцлалыг задруулсан, хувьцаа ашигласан, бусдад ашиглуулсан зэргээр гэрээний үүргээ зөрчсөн бол мастер лиценз эзэмшигч, дамжуулан лиценз эзэмшигчээс лицензтэй холбоотой бусад бүх төлбөр хураамж хөлс зардлыг үл маргах журмаар ажил олгогчид төлнө. Ажилтан нь энэхүү гэрээний бусад аливаа үүргээ зөрчсөн тохиолдолд ажил олгогчид 20,000,000 төгрөгийн торгуулийг төлөхийг үүгээр хүлээн зөвшөөрөв. гэжээ.

 

Ажил олгогч нь ажилтан байсан Б.Номин-Эрдэнийг хөдөлмөрийн гэрээ болон нууцлалын гэрээг зөрчсөн буюу компанид ажиллаж байх хугацаандаа олж мэдсэн мэдээллүүдийг ашиглан -т харьяалагдан ажиллаж буй агентуудтай холбогдож, тэднийг т урвуулах, тэдгээрийн харилцагч, үйлчлүүлэгчдийг манай өрсөлдөгч компанитай холбож гэрээлүүлэх,

манай зарим агентууд руу утсаар, facebook messenger-р холбогдож ажлын санал тавих, урвуулах зэргээр дээрх нууц мэдээллүүдийг хувьдаа ашиглаж, задруулсан, -ын зуучлалын гэрээний автоматжуулалт, Weekly report-ын автоматжуулалт, эдгээр технологийн ажлын нууц мэдээллийг хувьдаа ашиглаж, т задруулж, манай компанид уг ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч хувь хүнтэй холбогдож манайхтай яг ижилхэн ажлыг хийлгэх талаар ярилцаж манай нууц мэдээлэл ноу хау-г ашиглан автоматжуулалт хийсэн гэж тайлбарладаг.

 

Ажилтныг хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж ажил олгогч үзэж байвал түүнийг нотлох үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн фото зургууд нь хариуцагч Б.Номин-Эрдэнийг буюу ХХК-ийн удирдлагын багт ажилладаг буюу гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхгүй бөгөөд харин нийгмийн даатгалын тодорхойлолт болон Санхүүгийн зохицуулах хорооны Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын мэргэжилтэн улсын байцаагчийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Б.Номин-Эрдэнийг үл хөдлөх зуучлалын байгууллагын үйл ажиллагааг эрхлээгүй болох нь тогтоогдсон гэж үзсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан хариуцагч Б.Номин-Эрдэнийг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг буюу ХХК-ийн удирдлагын багт ажилладаг буюу гүйцэтгэх захирлаар ажилладаг болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч буюу ажил олгогч Б.Номин-Эрдэнийг -т харьяалагдан ажиллаж буй агентуудтай холбогдож, тэднийг т урвуулах, тэдгээрийн харилцагч, үйлчлүүлэгчдийг өрсөлдөгч компанитай холбож гэрээлүүлэх, зарим агентууд руу утсаар, facebook messenger-р холбогдож ажлын санал тавих, урвуулах зэргээр дээрх нууц мэдээллүүдийг хувьдаа ашиглаж, задруулсан, -ын зуучлалын гэрээний автоматжуулалт, Weekly report-ын автоматжуулалт технологийн ажлын нууц мэдээллийг хувьдаа ашиглаж, т задруулж, манай компанид уг ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч хувь хүнтэй холбогдож манайхтай яг ижилхэн ажлыг хийлгэх, нууц мэдээлэл ноу хауг ашиглан автоматжуулалт хийсэн зөрчлийг гаргасан гэх боловч уг зөрчлийг гаргаж нууц задруулсан гэдгийг тогтоосон баримтгүй байна.

 

Гэрчүүдийн мэдүүлгээр Б.******* нь -т харьяалагдан ажиллаж буй агентуудтай холбогдсон байх боловч т урвуулсан, тэдгээр нь тухайн байгууллагад ажилласан гэх байдлыг нотлохгүй байна.

 

Тодруулбал, гэрч И.гийн мэдүүлэгт ... фейсбүүкээр харахад Ремакст ажиллаж байгаа гэж бодож байна..., .... руу албан ёсоор уриагүй. Ерөнхийдөө листүүд байгаа, ирж уулзаач ээ, эвентэд оролцохыг уръя гэсэн саналыг өгч байсан... гэх,

Гэрч Г.гийн мэдүүлэгт ....ийм өгүүлбэр хэлээгүй, Ремакст байгаа л гэж хэлсэн..., Ремакст ажилд орсон юм байна гэж бодсон... гэх,

Гэрч Б.гийн мэдүүлэгт ...Сувдаа эхэлж санал тавиад би Номико, Сувдаа 2-той уулзахад ороод ир нээлттэй гэж хэлсэн гэх мэдүүлгүүд авагдсан байна.

 

Ажилтан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсоноор ажилтанд хариуцлага тооцох нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугар сарын 19-ний өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ... компанийн нууц задруулсан гэх хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад ... зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28, Нууцлалын гэрээний 4.3-т заасныг ажилтан тус тус зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Б.Номин-Эрдэнийг Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28, Нууцлалын гэрээний 4.3-т заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Б.*******д холбогдох Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоолгох, хөдөлмөрийн гэрээний 8.10, нууцлалын гэрээний 4.3-т заасан торгууль болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.8, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.*******д холбогдох Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоолгох, хөдөлмөрийн гэрээний 8.10, нууцлалын гэрээний 4.3-т заасан торгууль болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС