Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2026/04604

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт байрлах, ******* ХХК

Хариуцагч: *******,*******,*******,*******, хаягт байрлах ХХК

Нөхөн төлбөрт 7,987,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгийг хангаж, үлдэх 487,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 7,987,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь “хариуцагчтай Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ, Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээг тус тус байгуулсан. Компани ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа алдаа гаргаж үйлчлүүлэгч гийн автомашины хөргөлтийн шингэний буюу тосолын шингэний хоолойг агааржуулалтын хоолойтой андуурч залгасны улмаас мотор нь цохиж хохирол учруулсан. Иймд Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээнд зааснаар хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт моторын үнэ 7,500,000 төгрөг, мотор машинд угсарч байрлуулах, тос тосолгоо хийсэн зардал 487,000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргуулна“ гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь “гэрээний 4.1.2, 5.1.3-т зааснаар даатгалын тохиолдлыг дүрсээр баталгаажуулаагүй, хойшлуулшгүй ажиллагаа хийх үүргээ биелүүлээгүй. Даатгалын тохиолдол болон хохирол учирсан нь нотлогдохгүй байгаа тул гэрээний 2.1.7-д зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна” гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

5. 2024 оны 01 сарын 26-ны өдөр ******* ХХК-ний 32 дугаар салбарт иргэн тоёота харриар УАМ улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээ буюу ком цэвэрлэгээ хийлгэх үйлчилгээ авах явцад засварын ажилтан үйлчилгээг хийж угсрахдаа хөргөлтийн шингэний хоолойг тосолсны хоолойтой андуурч угсарсны улмаас автомашин асахгүй тухайн газар 3 хонож ******* ХХК нь автомашинд 7,500,000 төгрөгөөр мотор авч өгч хохирлыг барагдуулсан болох үйл явц нэхэмжлэгч, болон гэрч гийн тайлбар, Буянт-Оюу ХХК-ийн тодорхойлолт, Монбэт ХХК-ний нэхэмжлэх, нэхэмжлэгчээс моторын үнэ 7,500,000 төгрөг шилжүүлсэн банкны хуулга, Монбэт ХХК-аас мотор хүлээлгэн өгсөн зарлагын баримт, УАМ улсын дугаартай автомашиныг засварын газрын өргөгч лифтэнд гаргаж үйлчилгээг эхлүүлж байгаа засварын газрын СД-нд хийсэн үзлэгийн тэмдэглэл гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

5.1. Зохигчийн хооронд 2024 оны  01 сарын 04-ны өдөр Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ, 2023 оны 08 сарын 14-ний өдөр Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдаж, гэрээний нөхцөлөөр даатгалын зүйл, даатгалын эрсдэлд ямар хохирлыг хамааруулах тухай дурджээ.

Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээгээр даатгуулагч болон түүний зөвшөөрөл бүхий этгээдийн мэргэжлийн үйл ажиллагаа /мэргэжлийн аливаа үйлдэл, алдаа дутагдал, эс үйлдэл/-наас үүдэн гуравдагч этгээдийн болон захиалагч, харилцагчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулснаас үүсэх мэргэжлийн хариуцлагыг даатгалын зүйлд, даатгуулагч ажил үүргийг гүйцэтгэх явц дахь мэргэжлийн аливаа үйлдэл, алдаа, дутагдал, эс үйлдэхүйн улмаас ажлын хариуцлага алдахыг даатгалын эрсдэлд тооцсон.

Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээгээр даатгалын зүйлд даатгуулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгөд учруулсан шууд хохирлыг төлөх хуулийн хариуцлагыг даатгалын зүйлд тооцож, даатгуулагчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийг даатгалын эрсдэлд тооцжээ.

5.2. Үйлчлүүлэгч гийн авто машинд үйлчилгээ үзүүлэхдээ ******* ХХК-ийн засварчны мэргэжлийн үйл ажиллагаанаас шалтгаалж гаргасан алдаа нь дээрх даатгалын гэрээгээр тохирсон даатгалын зүйл, эрсдэлд хамаарах тул даатгуулагч ******* ХХК Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-т зааснаар 2024 оны 02 сарын 05-ны өдөр №01-35 хүсэлт, нэхэмжлэх тус тус хүргүүлсэн байна.

Хариуцагч шүүх хуралдаанд даатгалын тохиолдол болон хохирол учирсан нь нотлогдоогүй гэж тайлбарласан боловч ХХК-ийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн №01//135 албан бичигт “нөхөн төлбөрийн материалыг нэхэмжлэгч бүрдүүлж ирүүлсэн” талаар дурдаж Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-д зааснаар даатгалын тохиолдол болон хохирол учирсан нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан боловч шүүх хуралдаанд  оролцсон гэрч  гийн “машинаа бүрэн цэвэрлэгээнд оруулахаар засвар дээр үлдээж 5 цагийн дараа ир гэсэн хугацаанд очиход миний машин огт асахгүй, ямар ч гэрэлгүй байсан. миний машиныг асахгүй байна гээд засварын газрын хүмүүс дуудлагын хүн дуудаж үзүүлнэ гэхээр нь машинаа үлдээгээд тэдний өгсөн машиныг унаад явсан. Засварын газар миний машин 3-4 хоноод машины хохирлыг барагдуулж Монбэт ХХК-наас мотор авч өгч хохирлыг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг, СД-нд хийсэн үзлэгээр гэрч өөрийн эзэмшлийн тоёота харриар УАМ улсын дугаартай автомашиныг унаж орж ирэн засварчинд үзүүлж байгаа үйл явдал нотлогдсон тул даатгалын зүйлд заасан даатгуулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

5.3. Нэхэмжлэгч  ******* ХХК нь мотор машинд угсарч байрлуулах, тос тосолгоо хийсэн хохиролд 487,000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч тухайн зардал даатгалын нөхөн төлбөрт орох талаар талууд гэрээгээр тохиролцоогүй, үнийн дүнг нотолсон баримтгүй тул энэ шаардлагыг шаардах эрхгүй.

6. Иймд хариуцагч ХХК-наас даатгалын нөхөн төлбөрт 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, үлдэх 487,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

7. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь зүйтэй.   

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1,  115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

        

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг  баримтлан хариуцагч ХХК-наас нөхөн төлбөрт 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 487,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,742 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-наас 134,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.КУЛЬДАНА