Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 128

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804001760127 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                 Б.Наранжаргал

Улсын яллагч                                   Ж.Бүрэнжаргал

Шүүгдэгч                                       *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч               ******* нар оролцов.

            Шүүгдэгч: 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэрийн хамт .. хороо, .. оршин суух урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр .. аймгийн Сум дундын шүүхийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай/ иргэний үнэмлэхний хаяг:  ******* овгийн ******* ******* /РД:*******/.

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Багануур дүүргийн 2 дугаар хороо, Галуутын 4 тоотод хашааны гадна байсан иргэн ******* 9 тооны хонь ямааг хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгтөгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 26-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад хадам ээжийнх рүү очих гээд 2 дугаар хорооны дугай засварын тэнд буугаад алхаж байхад хадам ээжийн малладаг хонь ямаа бэлчиж байсан. Мөн дугуй засварын тэнд хөх өнгийн портер машин дотор 2 залуу архи уугаад сууж байсан ба намайг тэр залуучууд дуудаад хамт архи уусан. Тэгээд надаас зарах хонь мал байна уу гэхэд нь би байгаа гэж хэлээд хадам ээжийн2 ишигтэй ямаа, 1 борлон, 1 хурга, 1 төлөг, 2 бүдүүн ямаа зэрэг 9 тооны малыг 200.000 төгрөгөөр зарсан. Би тэр хүмүүст хэлэхдээ миний малладаг мал гэж хэлээд зарсан. Тэр хүмүүсийг одоо харвал танина, машины номер дугаарыг нь мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайх 7 ямаа 2 хоньтой бөгөөд Багануур дүүргийн 2 дугаар хороо, Галуутын 4 тоот хашаанд тэжээдэг. Манай мал 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2 дугаар хорооны гудамжаар бэлчиж байгаад 20 цагийн орчимоос хойш алга болчихсон. Түүнээс хойш олдохгүй байгаа.Хөх зүстэй бүдүүн эм ямаа 2, хөх зүстэй эр ямаа 1, хөх зүстэй эр борлон 1, хөх зүсстэй охин ишиг 1, хар зүстэй буурал чихтэй охин ишиг 1, хар халзан зүстэй эм ямаа 1, бор хүзүүтэй эр төлөг 1, хүзүүн дээрээ бор толботой эр хурга 1 нийт 9 тооны мал алдсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

Гэрч Ц.*******гийн “…2018 оны 7 дугаар сарын  25-ны орой манай ээжийн хонь ямаа байсан. Гэтэл маргаашнаас нь алга болчихсон. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэгийн хажууд ******* согтуу явж байсан ба би түүнийг аваад Тогос уулд амьдардаг ээжийнд нь хүргэж өгөөд хамт хоносон. Тэгэхэд ******* хадам ээжийн хонь ямааг зарчихдаг юм билүү гэж надаас асууж байсан. Дараа нь ******* манай ээжийн хонь ямааг зарсан гэдгээ хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/

Малын хохирлын үнэлгээний”...1 тооны төлөг 70.000 төгрөг, 1 тооны хурга 20.000 төгрөг, 2 тооныишигтэй ямаа 1 бүрийн үнэ 90.000 төгрөг нийт 180.000 төгрөг, 1 тооны эр ямаа 90.000 төгрөг, 1 тооны шүдлэн ямаа 60.000 төгрөг, 1 тооны эм ямаа 80.000 төгрөг, нийт дүн 500.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-н 18-р хуудас/

*******ы ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас:”…Төв аймгийн Сум дундын шүүхийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар...” /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Хохирогч болонгэрчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Шүүгдэгчнь яллагдагчаар мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байна. Малын үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч нар гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд  гэж дүгнэв.

            Шүүгдэгч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Багануур дүүргийн 2 дугаар хороо, Галуутын 4 тоотод хашааны гадна байсан иргэн ******* хөх зүстэй бүдүүн эм ямаа 2, хөх зүстэй эр ямаа 1, хөх зүстэй эр борлон 1, хөх зүсстэй охин ишиг 1, хар зүстэй буурал чихтэй охин ишиг 1, хар халзан зүстэй эм ямаа 1, бор хүзүүтэй эр төлөг 1, хүзүүн дээрээ бор толботой эр хурга 1 нийт 9 тооны мал хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч, хохирогчийн мэдүүлгүүд эд зүйлийн үнэлгээ зэрэг дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

*******ы үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан болох нь ”...хохирогчийн би шүүх хуралдаанд оролцохгүй, би хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй …” гэсэн утсаар ярьсан тэмдэглэл, шүүгдэгчийн “хохирол төлбөр 500.000 төгрөг бүрэн барагдуулсан…” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол хор уршгийг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,эд хөрөнгө бүтүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн

1, 2,4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл,

36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. ******* овгийн ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******ыг таван зуун /500/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан таван зуун /500/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож солихийг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь хохирогчид гэм хорын хохиролд 500.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэнтохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ