| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 2517000000148 |
| Дугаар | 2026/ДШМ/05 |
| Огноо | 2026-04-17 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., 11.7.2.3., 16.7.1., 16.8.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/05
Б.Г холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
прокурор Б.Ануужин,
хохирогч нарын өмгөөлөгч Б.Батчимэг /цахимаар/,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, Ц.Батзаяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Б-Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа, хохирогч О.Б-Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ