Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
Хэргийн индекс | 107/2018/0122/Э |
Дугаар | 2018/ШЦТ/131 |
Огноо | 2018-09-28 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа би, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Б.*******ад холбогдох эрүүгийн 1804000670078 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр ñàðûí 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс, Б.Энхтуяа
Хохирогч Э.*******
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ
Шүүгдэгч Б.******* нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1986 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр , 9 сараас 11 насны 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Галуут гэх газар оршин суух, ******* овгийн Бат-Эрдэнийн ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 86 дугаар байрны баруун талын хашаанд оршин суух А.ийн гэрийн гадна Э.*******ыг түлхэж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 1 сарын 13-ны өглөө Гүрээгийн хамт хадам ах ыг хайгаад 86 дугаар байрны хажуугийн хашаанд амьдардаг гэх айлд очиход тэднийд хэсэг хүмүүс архи уугаад сууж байсан. Би ынд эхнэртэй нь бага зэрэг маргалдсан. Энэ үед гаднаас ******* ах орж ирсэн. Удаагүй байж байтал манай эхнэр намайг авахаар ирсэн. Би эхнэрээ дагаад ын гэрээс гарч явахад араас ******* ах гарч ирээд “юу болоод байгаа юм бэ” гээд миний мөрнөөс бариад авахаар нь би “та бид хоёрт хамаагүй” гэж хэлээд гараараа түлхээд яваад өгсөн. Би хашааны хаалгаар гарахдаа эргэж харахад ******* ах явган сууж байхаар нь эргэж ирээд ******* ахтай гар бариад буцсан. Миний үйлдлийн улмаас ******* ахын тархинд хүнд гэмтэл учирсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тэр үед архи уусан байсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Б.*******ын яллагдагчаар өгсөн “...Би эхнэрийн хамт Очироогийн гэрийн хаалгаар гарахад араас хохирогч ******* дагаж гараад миний зүүн далан дээрээс гараараа татахаар нь би “та бид хоёрт хамаагүй” гэж хэлээд эргэж хараад түүний зүүн мөр лүү нь баруун гараараа түлхсэн. Хохирогч намайг цохиж зодсон асуудал байхгүй. Хохирогч түлхүүлээд газар унасан байх” гэх мэдүүлэг /хх-н 57-59/
Хохирогч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Өглөө 11 цагийн үед зүс таних өө гэх залуугийн хамт ынд очиход ******* нь хэдэн залуусын хамт архи уугаад сууж байсан. ******* айлын эхнэртэй муудаад агсраад байхаар нь тэнд байсан хүмүүс гараад явцгаасан. Удалгүй *******ын эхнэр нь ирж түүнийг аваад гэрээс гарсан. Би бас гэртээ харих санаатай араас нь гараад *******ад хандан “айлд ингэж болохгүй” талаар хэлэхэд намайг хөлөөрөө хавсарч унагаасан. Би хойшоо тархиараа газар савж унасан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Би *******тай гэрийн гадна хэрэлдэж муудаагүй, айлд агсраад байхаар нь ингэж болохгүй гэж хэлсэн. Газар савж унаснаас хойш шилэн хүзүү хөшиж, толгой өвдөөд байдаг болсон. Би 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ухаан алдаад Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тархиндаа мэс засал хийлгэснээс хойш гайгүй болсон. Би 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тархины гэмтлийн улмаас 70 хувийн группэд орсон. ******* надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 3 сая төгрөг бэлнээр өгсөн, 8 сая төгрөгийг хэсэгчлэн өгөхөөр бид хоёр гэрээ байгуулсан. Надад гомдол санал байхгүй, цаашид нэмж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Мөрдөн байцаалтад гэрч А.ийн мэдүүлсэн: “...Өдөр 12 цагийн үед манай гэрт нь Хүрэлээгийн хүргэнтэй хамт орж ирсэн. манайд орж ирэхдээ маш их согтуу байсан. Өглөө орж ирсэн хүмүүсийн авчирсан 1 шил архийг тойруулаад сууж байтал гаднаас ******* нэг хүрэн дээлтэй хүнтэй хамт орж ирсэн. ******* ах манайд орж ирэхдээ согтуу ирсэн, гэрт орж ирээд архинаас нэг их уугаагүй. Ингээд гэрт байсан хүмүүс гарч яваад манай гэрт нөхөр , *******, , нар үлдсэн. нь г авч явах гээд дийлэхгүй байсан тул яваад өгсөн. нь үгэнд орохгүй агсраад байхаар нь би гэрээсээ хөөсөн. г агсам тавьж байхад ******* ах “чи ингэж болохгүй” гэж хэлж байсан. Тэгээд би охиноо явуулж гийн эхнэрийг дуудуулсан. *******ыг эхнэр нь ирээд аваад гарсан. Яг араас нь ******* ах дагаад гарсан. Гэрийн хаалга хаагаад удаагүй байхад гэрийн гадаа үүдэнд нэг зүйл “тас” гээд дуугарсан. Би юу болов гээд гэрийн хаалгаа нээгээд харахад гэрийн үүдэнд ******* ах дээшээ хараад ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. г эхнэр нь дагуулаад цааш алхаад явж байсан. Би гэрээс гараад ******* болон түүний эхнэрт нь хандаж “та нар хүн алчихлаа шүү дээ” гэж хэлэхэд эхнэр нь *******ыг дагуулаад эргэж нэг алхсанаа буцаад хашаанаас гараад явсан. Би ******* ахыг цээжнээс нь сэгсрэхэд ******* ах хөдөлж эхэлсэн. Би ******* ахын гэр лүү очиж эхнэр Оюунаа эгчид “танай нөхөр хүнд зодуулаад ухаангүй манайд байна” гэж хэлээд эхнэрийнх нь хамт эргээд ирэхэд ******* ах гэрийн үүдэнд хагас суусан, манай нөхөр ******* ахыг дээш нь босгох гэж байсан. Тэгтэл ******* ахын эхнэр нөхрөө харснаа “за за та хоёр гэртээ оруулаад жаахан унтуулчих, сэрэхээр нь гэрт оруулаад ирээрэй” гэж хэлээд яваад өгсөн. Ингээд бид хоёр хамжаад ******* ахыг гэр лүүгээ түшээд оруулсан. ******* ах гэрийн гадаа унаснаасаа хойш хөл дээрээ тогтохгүй болчихсон байсан. Гэрийн гадаа хэрэлдэж маргасан зүйл сонсогдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Оюунбатын мэдүүлсэн: “...2018 оны 1 сарын 18-ны өдөр шиг санаж байна, намайг гэртээ байж байтал 16 цагийн үед гэдэг эмэгтэй манай хаалгыг нүдсэн. Би хаалгаа тайлахад Оюунбат эгчээ танай хүнийг согтуу хүн цохьчихсон, ухаан алдаад босохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь яараад хувцасаа өмсөх гэж байгаад жижиг өрөөний цонхоороо харахад нэг согтуу эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Тэр эрэгтэйг хараад танай нөхрийг цохьсон залуу тэр явж байна гээд тэр согтуу эрэгтэйг заасан. Ингээд би цонхоо онгойлгоод тэр эрэгтэйг хүүе чи зогсож бай чамайг цагдаад өгнө гэхэд согтуу эрэгтэй миний урдаас үг хэлээд байсан, яг юу гэж хэлсэн нь сонсогдоогүй. Би тай гэрээсээ хамт гарахад нөгөө эрэгтэй яваад өгсөн байсан. Ингээд би ийн хашаа руу ороход гэрийнх нь үүдэнд шахуу манай нөхөр ******* дөнгөж босож байсан, ийн нөхөр нь түүнийг түшиж гэр лүүгээ орж байгаа харагдсан. Тэгэхээр нь би нөхрөө гайгүй юм байна гэж бодоод буцаад гэр лүүгээ орчихсон. ...Манай охин надад “аав ванны өрөөнд бөөлжөөд байна” гэж хэлж байсан. Маргааш өдрөөс нь эхлээд ******* миний толгой, шилэн хүзүүгээр өвдөөд байна гэсэн зовиур хэлээд байсан. Би нэг их зүйл бодоогүй. Би ч гэрээрээ бага сага эмчилгээ хийсэн. ...*******ын толгой нь байнга өвдөж даралт нь ихсээд байсан. Би эмнэлэгт ажилладаг учраас эмч нараас асууж байгаад толгойн цусан хангамж сайжруулах, өвдөлт намдаах, даралт бууруулах эм тариа хийдэг байсан. Сүүлдээ өвчин нь эмэнд дарагдахаа больж шөнө ч унтаж чадахгүй болж хүндрээд байхаар нь эмнэлэгт хандсан. ******* сүүлдээ хүн харахад согтуу хүн шиг болж хөл дээрээ тогтохгүй гуйваад байсан. Тэр зовиур нь улам ихсээд байхаар нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Багануурын эмнэлэгт үзүүлэхэд Улаанбаатар хот руу явж үзүүл гэж хэлсэн. Э.******* бид хоёр тэр өдөртөө гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд ******* эмнэлэг дээр ухаан алдаж унасан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ******* тархины хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38, 204/,
Мөрдөн байцаалтад гэрч М.ийн мэдүүлсэн: “...Ингээд би нөхөр *******ыг дагуулаад Уянгаагийн гэрээс гараад алхтал араас нөгөө намхан нуруутай эрэгтэй нөхөр бид хоёрыг дагаад гараад ирсэн. Тэр эрэгтэй гэрээс гарч ирээд *******ын араас куртикнээс нь зулгаагаад байсан. Тэр үед ******* тэр эрэгтэйг “тавь пизда минь, чамтай юу ярьдаг юм” гэж хэлээд куртикээ угзарч гарнаас нь салгаад нөгөө эрэгтэйг түлхсэн. ...Тэгээд ******* буцаад нөгөө эрэгтэйтэй уулзана гээд Уянгаагийн хашаанд ороход нөгөө эрэгтэй Уянгаагийн үүдэнд хоёр хөлөө жиийгээд бөгсөөрөө газар сууж байсан. ******* түүн дээр очоод гарч барьчихаад хашаанаас гарсан. *******ыг гар барих үед нөгөө залуу нэг ч үг дуугарахгүй байсан. Харин Уянгаа гэрээсээ гараад *******ыг цагдаад өгнө гээд хашааны хойд хаалгаараа гарах гээд алхаж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын мэдүүлсэн: “...******* над руу “би хөдөө малтай, машинтай, баян хүн байна, чам шиг ингэж амьдардаггүй юм” гэж агсарч эхэлсэн. Тэгэхээр нь манай эхнэр намайг өмөөрч *******ад “чи айлд орж ирчихээд юу гээд байгаа юм бэ” гэж хэлтэл ******* манай эхнэр лүү хуц муу гичий минь чамд хамаагүй гэж хэлсэн. Ингээд ******* өөрийнхөө гар утсыг гал руу хийчих, энэ 250.000 төгрөгийн үнэтэй, би баян хүн гээд агсраад байсан. Тэр үед ******* *******ыг айлд орж ирчихээд яасан намбагүй юм бэ, хамаагүй ингэж болдоггүй юм гэж хэлсэн. Тэр үед *******ын эхнэрийг гэрээс нь дуудуулсан байсан. Удалгүй *******ын эхнэр манайд орж ирээд түүнийг дагуулаад гэрээс гарсан. Тэр хоёрын араас ******* гарсан. Би тэд нарыг гарсны дараа ороо засах гээд сууж байтал гадаа юм дуугарлаа гэж хэлээд гэрээс гарснаа буцаж орж ирээд ******* ах уначихсан байна, ******* хашаанаас гараад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч харахад ******* гэрийн урд гэдрэгээ хараад газар унасан байсан. ******* эхнэрийнхээ хамт хашаанаас гарчихсан алхаж явсан. *******ын эхнэрийг дуудахаар хажуугийн байр луу гүйсэн. ... бид хоёр *******ыг хоёр суганаас нь түшээд гэртээ 30 орчим минут орон дээр хэвтүүлж байтал ******* би ер нь харьж унтмаар байна гэхээр нь *******ыг түшээд гэр лүү нь оруулж өгнө гээд гэрээс гарсан. Хэрэг гарсны маргааш өдөр нь ******* манай гэрт орж ирээд ******* намайг хавсраад унагачихлаа, би жаахан халамцуу байсан учраас хойшоогоо саваад уначихлаа. Миний дагзаар хатгаж өвдөөд байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.ын мэдүүлсэн: “...Намайг Багануурт гэртээ ирэхэд манай аав *******ын толгой нь байнга өвдсөн байдалтай, согтуу хүн шиг бага зэрэг гуйвж явдаг, яриа нь согтуу хүн шиг ээдэрч яриад байсан. Тэгэхээр нь би ээжээс “аав согтуу байгаа юм уу” гэхэд ээж “үгүй ээ, аавыг чинь хүн унагаад, ийм болгочихсон” гэж хэлсэн. Тухайн үед ээж болон би аавыг эмнэлэгт үзүүл гэж хэлэхэд аав үгүй гэж хэлдэг байсан. Намайг Багануурт гэртээ ирэхэд аавын бие өдөр ирэх тусам муудаж байгаад 2018 оны 2 дугаар сарын 20-ны шөнө шөнөжингөө ёолоод унтаагүй. Маргааш өглөө нь ээж аавыг дагуулаад эмнэлэг орж үзүүлээд ирэхэд аав хөл дээрээ тогтохгүй гуйваад, асуусан асуултанд хариулж чадахгүй болтлоо бие нь муудсан хоол, цай ч уухгүй байсан. Тэгээд ээж аавыг аваад Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү авч явсан бөгөөд маргааш өдөр нь тархины хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 201-202/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.ын мэдүүлсэн: “...Манай аав *******ыг эрэгтэй, эмэгтэй хоёр сугадаад өргөсөн байдалтай гэрт оруулж ирсэн. Тэр хоёр хүний эмэгтэй нь манай ээжид танай нөхрийг чинь зодсон хүн тэр байна гээд байрны цонхоор хүн зааж өгчихөөд манай гэрээс гараад явсан. Гэтэл манай ээж цонхоо онгойлгоод цонхоор “чамайг цагдаад өгнө” гээд нэг хүнтэй яриад байсан. Аав гэрт орж ирээд ариун цэврийн өрөөний ширдгэн дээр нилээн их хэмжээгээр бөөлжсөн шалан дээр хэвтээд ёолоод байсан. Аав тэр өдрөө оройжингоо ёолоод байсан. Аав тэр өдрөөс тархины хагалгаанд орох хүртлээ гэртээ л байсан. Толгой өвдөөд байна гэсэн зовиур байнга хэлдэг байсан. Манай ээж сувилагч мэргэжилтэй учраас аавд гэрээр эм тариа хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 203/,
Мөрдөн байцаалтад гэрч А.Зоригтбаатарын мэдүүлсэн: “...Уянгаа эгч намайг “******* ахыг гэрт нь оруулаад өгье ганцаараа харьж чадахгүй юм шиг байна” гэж хэлээд Уянга эгч бид хоёр ******* ахыг хоёр талаас нь сугадаад 86 дугаар байрны хамгийн сүүлийн орцны 1 дүгээр давхарт голын хаалганд гэрт нь оруулж өгсөн. Тэр үед *******ын биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Уянгаа эгч бид хоёр ******* ахыг гэр лүү нь оруулж өгөх үед ******* шуудуу руу унасан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 205/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2018 оны 3 сарын 15-ны өдрийн №09шэ/130 дугаартай дүгнэлтэд: “Э.*******ын биед зүүн талын дух, зулай чамархайн хэсэгт цус хуралт, тархины доргилт /хагалгааны дараах шарх/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн тухайлбал: унах, юм мөргөх, цохих, цохигдох гэх мэт тохиолдолд биедээ учруулсан байх боломжтой. Хохирогчийн зааж буй хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-н 44/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Зүүн талын дух, зулай, чамархай хэсэгт цус хуралт тархины доргилт гэмтлийг авсан хүн тухайн үедээ толгой хүчтэй өвдөх, ухаан алдах, даралт унах, дотор муухайрах, нүд бүрэлзэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Уг гэмтлийн улмаас тархины эдэд судас хагарч улмаар цусны хэмжээ ихэсч тархины эдийг дарсанаас дээрх шинж тэмдэгүүд тод илэрч цус хуралтыг зогсоохоор заавал мэс ажилбар хийлгэх хагалгаанд орох шаардлагатай. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч хэсэг хугацаанд зовиур тод болон бүдэг илэрч болно. Жижиг хэмжээний хялгасан судасны хагарал буюу цусан хураа тархийг дарах хүртэл цаг хугацааны хувьд удаан илэрч болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47, 82/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №889 дугаартай дүгнэлтэд: “Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан шүүх эмнэлгийн үзлэгийн 09шэ/130 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Э.*******ыг биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорхи цус харвалт бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайлбал толгойн тус газар цохих, цохигдох, унах үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь толгойн аль ч хэсгээр унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Э.******* нь гэмтлийн эмнэлэгт хэвтэж, мэс засалд ороход гавал тархины гэмтлийн эмч нар тархины хатуу хальсан доорхи хурцавтар /хуучин/ цусан хураа гэмтэлтэй гэсэн онош тавьсан байх тул уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархины хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн үед гэмтсэн судасны хэмжээ, гэмтлийн хэлбэр байдлаас хамаарч харилцан адилгүй хугацаанд тархины хатуу хальсан доор цус аажмаар хуралдаж нэмэгддэг ба энэ үеийг саруул үе гэж анагаах ухаанд нэрлэдэг, тиймээс энэ хугацаанд толгой өвдөх, огиулах, бөөлжих, артерийн даралт ихсэх, зүрхний цохилт удаашрах, яваандаа татах, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд тохирсон эмийн эмчилгээ хийхэд тодорхой үр дүн өгч болно” гэжээ. /хх-ийн 196/,
Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт “2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ЭХМК-ын хурлаар даатгуулагч овогтой *******т ердийн өвчний жагсаалтын 10-3 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сараар тогтоохоор шийдвэрлэв. Шийдвэрийн хүчинтэй хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл... гэжээ /хх-ийн 70/
Хохирогч Э.*******ын өвчний түүх, мэс заслын тэмдэглэл болон эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 5-25, 97-100, 106, 111-115, 130, 153, 184-194/,
Шүүгдэгч, хохирогч нарын “Э.******* нь Б.*******аас хохирол төлбөрт бэлнээр 3.000.000 төгрөг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн, мөн өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг өмгөөлөгч Ж.Цэцэгээд хүлээлгэн өгсөн. Үлдэх 8.000.000 төгрөгийг 2018 оны 11 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон” талаарх Эвлэрлийн гэрээ /1 дугаар хх-ийн 215/,
Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” ãýх ÿë øàëãàõ õóóäàñ /õõ-í 62/,
Хохирогч Э.*******, шүүгдэгч Б.******* нарын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /хх-ийн 26-29, 65-66 дугаар хуудас/,
******* аймгийн ******* сумын Галуут багийн засаг дарга Т.Баянжаргалын 2018 оны 9 сарын 26-ны өдрийн тодорхойлолтоор Б.******* нь “2017 онд 821 мал тоолуулсан” гэжээ. /хх-н 237/
2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү ******* овогт Бат-Эрдэнийн *******ын Ёстбаяр, 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү ******* овогт Бат-Эрдэнийн *******ын Алтмай, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү ******* овогт Бат-Эрдэнийн *******ын Адууч, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин ******* овогт Бат-Эрдэнийн *******ын нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-н 232-236/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 86 дугаар байрны баруун талын хашаанд байрлах иргэн , нарын гэрт архидан согтуурах явцдаа “би малтай, машинтай баян хүн байна, та нар шиг ингэж амьдардаггүй” гэх зэргээр агсам тавьж байгаад эхнэр ийн хамт гэрээс гарч явжээ. Тухайн үед хохирогч Э.******* нь Б.*******ын араас гараад түүнд хандан “айлд хамаагүй ингэж болохгүй” талаар хэлэхэд Б.******* “пизда минь чамд хамаагүй, чамтай юу ярьдаг юм бэ?” гэж уурлаад түүнийг хавсарч газар унагааж, биед нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорхи цус харвалт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн шүүгдэгч Б.*******ын мэдүүлсэн “би ын гэрээс гараад явж байхад ******* ах араас гарч ирээд “юу болоод байгаа юм бэ? “ гэж хэлээд миний мөрнөөс бариад авахаар нь “та бид хоёрт хамаагүй” гэж хэлээд түүнийг түлхсэн. Миний үйлдлийн улмаас ******* ахын тархинд хүнд гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлгүүд /57-59/, хохирогч Э.*******ын “би ын гэрээс *******ын араас дагаж гарсан. ******* намайг хөлөөрөө хавсарч, би тархиараа хойшоо газар савж унасан. Гэрийн гадна *******тай хэрэлдэж маргасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 33-34, 200/, гэрч А.ийн “Б.*******ын эхнэр нь ирээд *******ыг аваад гарсан. Яг араас нь Э.******* ах дагаад гараад явсан. Гэрийн хаалга хаагаад удаагүй байхад гэрийн гадаа үүдэнд нэг зүйл “тас” гээд дуугарахаар нь гараад харахад гэрийн үүдэнд ******* ах дээшээ хараад ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би ******* ахыг цээжнээс нь сэгсрэхэд ******* ах хөдөлж эхэлсэн. ******* ах гэрийн гадаа унаснаасаа хойш хөл дээрээ тогтохгүй болчихсон байсан. Гэрийн гадаа хэрэлдэж маргасан зүйл сонсогдоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/, гэрч Г.Оюунбатын “... гэдэг эмэгтэй манайд ирээд “танай нөхрийг согтуу хүн цохиод ухаан алдаад босохгүй байна” гэж хэлээд манай гэрийн цонхоор нэг согтуу эрэгтэйг зааж өгсөн. Ингээд би ийн хашаа руу ороход гэрийнх нь үүдэнд манай нөхрийг ийн нөхөр түшээд гэр лүүгээ оруулж байхаар нь гайгүй юм байна гэж бодоод буцаад гэр лүүгээ орчихсон. ...Маргааш өдрөөс нь эхлээд ******* миний толгой, шилэн хүзүүгээр өвдөөд байна гэсэн. Би эмнэлэгт ажилладаг учраас эмч нараас асууж байгаад толгойн цусан хангамж сайжруулах, өвдөлт намдаах, даралт бууруулах эм тариа хийдэг байсан. Сүүлдээ өвчин эмэнд дарагдахгүй, шөнө унтаж чадахгүй, согтуу хүн шиг хөл дээрээ тогтохгүй гуйваад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38, 204/, гэрч М.ийн“...Ингээд би нөхөр *******ыг дагуулаад Уянгаагийн гэрээс гараад алхтал араас нөгөө намхан нуруутай эрэгтэй нөхөр бид хоёрыг дагаад гараад ирсэн. Тэр эрэгтэй гэрээс гарч ирээд *******ын араас куртикнээс зулгаагаад байсан. Тэр үед ******* тэр эрэгтэйг “тавь пизда минь, чамтай юу ярьдаг юм” гэж хэлээд куртикээ угзарч гарнаас нь салгаад нөгөө эрэгтэйг түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/, гэрч Б.ын“...******* над руу “би хөдөө малтай, машинтай, баян хүн байна, чам шиг ингэж амьдардаггүй юм” гээд өөрийнхөө гар утсыг гал руу хийчих, энэ 250.000 төгрөгийн үнэтэй, би баян хүн гээд агсраад манай эхнэрийг “хуц муу гичий минь чамд хамаагүй” гээд байхаар нь ******* *******ыг айлд орж ирчихээд яасан намбагүй юм бэ, хамаагүй ингэж болдоггүй юм гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би гэрээсээ гарч харахад ******* гэрийн урд гэдрэгээ хараад газар унасан байсан. ...Хэрэг гарсны маргааш өдөр нь ******* манай гэрт орж ирээд ******* намайг хавсраад унагачихлаа, би жаахан халамцуу байсан учраас хойшоогоо саваад унасан. Миний дагзаар хатгаж өвдөөд байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92/, гэрч Г.ын “...Намайг Багануурт гэртээ ирэхэд манай аав *******ын толгой нь байнга өвдөж согтуу хүн шиг бага зэрэг гуйвж явдаг, яриа нь согтуу хүн шиг ээдэрч яриад байсан. Тэгэхээр нь би ээжээс “аав согтуу байгаа юм уу” гэхэд ээж “үгүй ээ, аавыг чинь хүн унагаад, ийм болгочихсон” гэж хэлсэн. Аав шөнөжингөө ёолоод унтахгүй болохоор өглөө нь ээж аавыг дагуулаад эмнэлэг орж үзүүлээд ирэхэд аав хөл дээрээ тогтохгүй гуйваад, асуусан асуултанд хариулж чадахгүй, хоол, цай уухгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 201-202/, насанд хүрээгүй гэрч Г.ын “...Манай аав *******ыг эрэгтэй, эмэгтэй хоёр сугадаад өргөсөн байдалтай гэрт оруулж ирсэн. Аав гэрт орж ирээд ариун цэврийн өрөөнд бөөлжөөд шалан дээр хэвтээд ёолоод байсан. Манай ээж сувилагч мэргэжилтэй учраас аавд гэрээр эм тариа хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 203/, А.Зоригтбаатарын мэдүүлсэн: “... эгч бид хоёр ******* ахыг хоёр талаас нь сугадаад 86 дугаар байрны хамгийн сүүлийн орцны 1 дүгээр давхарт голын хаалганд гэрт нь оруулж өгсөн. ******* ахыг гэр лүү нь оруулж өгөх үед ******* шуудуу руу унасан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 205/, хохирогчийн биед хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 2018 оны 3 сарын 15-ны өдрийн №09шэ/130 дугаартай болон Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №889 дүгнэлтүүд /хх-н 44, 195-196/, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлэг /хх-н 47, 82/, хохирогчийн өвчний түүхүүд, мэс заслын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, оролцогчдоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь согтуурсны улмаас үйлдлээ хянах чадвар суларч, агсам тавьж улмаар хохирогчид дургүйцэн уурласан, түүнийг хөлөөрөө хавсарч унагаасан үйлдэл болон үр дагавартаа шууд санаатай ханджээ. Шүүгдэгч нь айлд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Харин хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “яллах дүгнэлтэд түлхэж унагаасан гэж бичигдсэнийг хавсарч унагаасан” гэсэн санал гаргаж, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.******* нь “******* намайг хавсарч унагаасан” гэж удаа дараа мэдүүлсэн /хх-н 33-34, 200/ байх тул шүүх хуралдаанд оролцсон прокурорын яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах дээрх саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд Б.*******ыг Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд бэлнээр 3.000.000 төгрөг өгч, цаашид 2018 оны 11 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 7 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож баталгаа гаргаж, энэ талаар шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байна. /хх-н 215/ Иймд шүүгдэгчээс 8.000.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардалд бэлнээр 3.000.000 төгрөг төлж, цаашид 8.000.000 төгрөг төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хувийн байдлын хувьд эхнэр, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Тэрээр 2017 онд 821 тооны мал тоолуулсан тул торгох ялыг төлөх боломжтой тул хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 10.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хамаарах хохирогчийн эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Б.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, 9 сараас 11 насны дөрвөн хүүхэдтэй зэрэг хувийн байдлууд тогтоогдож байна.
Б.*******ын хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг төлснийг харгалзан, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд заасан ялуудаас торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ. Түүний хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоов.
Ш¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯ÃЧ Á.ÁÀÉÃÀËÌÀÀ