Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2026/08036

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүрийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******. ******* ХХК

           Хариуцагч: *******,*******,*******, ХХК

            Үүргийн гүйцэтгэлд 9,008,437 төгрөг гаргуулах үндсэн, алданги 15,840,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-нд холбогдуулж ажлын хөлс, алдангид 9,008,437 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-нд холбогдуулж алдангид 15,840,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

3. Нэхэмжлэгч нь “хариуцагч тал Мишээл сити дэлгүүүрийн барилгын ажлын гүйцэтгэгч компаниар ажиллаж байхдаа дэлгүүрийн гадна фасадын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ******* ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан боловч ХХК-ний ажлын гүйцэтгэлээс шалтгаалж пасадны ажил хойшлогдож байсан. Барилгын ажил нэг хэсэг зогссон байсан нь ч үүнд хамаарна. Нэхэмжлэгч гэрээний ажлыг хийж гүйцэтгээд 2024 оны 07 сарын 03-ны өдөр актаар хүлээлцэх гэтэл хариуцагч тал актад гарын үсэг зураагүй,  ажил хүлээж авах үүргээ биелүүлээгүй. Гэрээний хугацаа болон гомдлын шаардлага гаргах хугацаанд ажлын доголдол, чанартай холбоотой гомдол гаргаж байгаагүй. Ажил хүлээлгэж өгснөөс хойш үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байгаа тул гэрээнд заасан алдангийн хамт гаргуулна” гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч “гэрээ байгуулагдсан, 85 хувийн төлбөрийг төлж үлдэгдэл 15 хувийн төлбөрийг төлөөгүй байгаа. Гэрээгээр ажлыг 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ гэсэн боловч жилийн дараа хүлээлгэн өгөхдөө актаар хүлээлцээгүй. Гэрээний хугацааг хэтрүүлсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул үлдэгдэл хөлсийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан.

5. Зохигчийн хооронд 2023 оны 06 сарын 29-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч ******* ХХК нь Мишээл сити хаягт байршилтай дэлгүүрийн зориулалттай захиалагч талаас ирүүлсэн зураг төслийн дагуу “үйлчилгээ, дэлгүүр, худалдааны” зориулалттай барилгын гадна пасад засал болон гэрээний хавсралт үнийн саналд заасан бусад ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч ХХК нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээж гэрээг хуанлийн 31 хоногийн хугацаатай байгуулжээ.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

             Нэхэмжлэгч, хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийн дүнд маргаагүй.

            5.1. Шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбараар гэрээний ажлыг гүйцэтгэгч 2024 оны 07 сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн, хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан боловч захиалагчаас гэрээний 6.1.10, 6.1.11-д заасан гэрээг цуцлах болон гэрээний үүргийг шаардаж байгаагүй тул талуудын хүсэлтээр гэрээ сунгагдсан гэж үзнэ.

            Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн ажлыг 2024 оны 07 сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн тул хариуцагч ХХК нь гэрээний 6.2.1, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй байна.

            Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлд гэрээний хариуцлагыг тодорхойлж 7.2-т захиалагч гэрээний 4-т заасны дагуу гэрээний төлбөрийг төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам тооцож алданги төлөхөөр тохирсон тул нэхэмжлэгч гэрээнд заасан алдангийг тооцон шаардах эрхтэй байна.

            6. Иймд хариуцагч ХХК-наас гэрээний үлдэгдэл ажлын хөлс 6,005,625 төгрөгийг алданги 3,002,812 төгрөгний хамт нийт 9,008,437 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь зүйтэй.

            7. Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-нд  холбогдуулж гэрээгээр тохирсон ажлыг гэрээний хугацаанд дуусгаагүй, ажлын үр дүнг актаар хүлээлцээгүй гэх үндэслэлээр гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар гэрээний үнийн дүнгээс тооцож алданги 15,840,000 төгрөг шаардсан боловч нэхэмжлэгч ажлыг 2024 оны 07 сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн, энэ өдрийг хүртэл гэрээ сунгагдсан тул барилгын ажлыг эцэслэн дуусгаагүй гэх үндэслэлээр гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги тооцож шаардах эрхгүй байна.

            8. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-нд холбогдох алданги 15,840,000 төгрөг гаргуулах хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

9. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ХХК-наас 9,008,437 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,085 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-наас 159,085 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-наас 15,840,000 төгрөг гаргуулах хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.КУЛЬДАНА