| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2018/00049/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгч Т.Ө, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ө-т нарт холбогдох эрүүгийн 1840000720044 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, О.Б Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т.Ө
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
О.Б нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Фрейндс” баарны гадаа хохирогч Ч.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар баруун хөл рүү нь хавсарч унагаан баруун хөлийн тавхайн 2, 3, 4-р шивнүүрийн хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Т.Ө нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Фрейндс” баарны гадаа хохирогч Ч.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар тархины доргилт, хамрын таславчийн мурийлт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б өгсөн “2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө “Фрейндс” баарны гадаа Т.Ө, Ч.Б хоёр муудалцаад барьцалдаад авсан. Би салгах санаатай очиход Ч.Б намайг нүдний доохин талд цохиод авсан. Тэгээд Ч.Б ийг салгах гэж байгаад хамт унасан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ө-ын өгсөн “Би 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө “Фрейндс” баарны гадаа Ч.Б гэх залуу нэг ахыг дээрэлхээд байж байхад нь салгасан. Тэгээд харилцан маргаан үүссэн өөрөө түрүүлж дайрсан би биеэ хамгаалаад хоёр цохисон” гэв.
Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 7 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ явж байхдаа найзууд болох Т.Ө , Дорнод аймгаас ирсэн Ө хоёртой тааралдаж манай гэр рүү орсон. Ингээд бид гурав юм ярьж сууж байгаад дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай 1 ширхэг пиво уухаар болж Ө дэлгүүр рүү гарч пиво авчирсан. Бид гурав пивоо ууж дуусаад гэрээс 21 цаг өнгөрч байхад гарсан. Бид Бор-Өндөр сумын 1 дүгээр баг “Гуа-Тээг” баар руу орж 0.5 литрийн хүний нэг нэг пиво уухаар орсон. Бид гурав авсан пивоо ууж дуусаад хойд талд байх “Фрейндс” баар руу дахин пиво уух зуураа бүжиглэхээр орсон. Ингээд бааранд орж бид баарны бүжгийн талбайн ертөнцийн зүгээр баруун талын жигүүрийн 2 дахь ширээнд сууж нэг, нэг пиво уусан. Бид нарыг ороод удаагүй байхад баарны хаах цаг болж байсан. Би Т.Ө, Ө хоёрыг гарч бай, би тооцоогоо хийчихээд гараад очъё гэж хэлээд үлдсэн. Ингээд би уусан пивоныхоо тооцоог хийчихээд гарахад баарны гадаа машин ордог хаалганы гадаа Т.Ө Ч.Б хоёр хоорондоо муудалцаад бие биенийхээ энгэрээс зуурчихсан зогсож байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учир би хэн гэдгийг нь таниагүй. Би Ч.Б , Т.Ө хоёрыг салгах санаатай очиж голоор нь ороод больцгоо гэхэд Ч.Б намайг эргэж хараад миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би нүүрээ дараад доошоо хэсэг зуур суусан. Би босож ирээд наад муу пизда чинь нүд рүү цохьчихлоо шүү дээ, Өнөрөө явъя гэж голоор нь орсон. Т.Ө ыг холдох гээд эргэхэд Ч.Б Т.Ө ыг хойноос нь тийрэхэд Т.Ө цаашаа унасан. Харин би Ч.Б ийн хажууд байсан болохоор Ч.Б ийн хамтаар газар унасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 50-51/
Шүүгдэгч Т.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр найзууд болох О.Б, М, Ө нарын хамтаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Гуа-Тээг бааранд 21 цаг өнгөрч байхад орж хүний нэг, нэг ширхэг 0.5 литрийн савалгаатай Сэрүүн нэртэй пиво уух зуураа ганц, хоёр дуу дуулчихаад бааранд орж бүжиглэхээр “Гуа-Тээг” баарны хойд талд байх “Фрейндс” баар руу 22 цаг өнгөрөөгөөд орсон. Ингээд Фрейндс бааранд ороод бүжгийн талбайн ертөнцийн зүгээр баруун хэсэгт байх ширээнд сууж мөн л хүний нэг, нэг 0.5 литрийн пиво уусан. Бид нар пиво уух зуураа бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Баарнаас гарахад Бор-Өндөр сумын харьяат Ч.Б гэх залуу М гэдэг ахтай ална хядна гээд муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь Ч.Б ийг таньдаг болохоор нь Ч.Б оо ахын дүү болио, хүнтэй муудалцаж яах гээд байгаан гэхэд Ч.Б хэзээ чи миний ах байсан юм гээд агсараад байсан. Миний уур хүрээд адилхан агсаралцаж бид хоёрын дунд маргаан үүссэн. Ингээд Ч.Б миний өмсөж явсан пудволкнаас зуурч заамдахад нь би мөн адил өмсөж явсан цамцны захаас нь заамдсан. Бид “Фрейндс” баарны хашаанаас гарахаар болсон. Ч.Б миний өмсөж явсан цайвар ногоон өнгийн пудволкны захыг урчихсан юм. Тэгэхээр нь би уурлаж чи пудволкны зах урчихлаа гэхэд чи муу комиссын пудволк өмсчихөөд биеэ үнэлэх гэлээ янхан минь гээд өөдөөс дайраад байсан. Манай найз О.Б болон Ч.Б ийн ажлын газрын залуу болох Д гэх залуу ирээд бид хоёрыг салгах гэтэл Ч.Б ийн нүүрэн тус газар нэг удаа цохиод эргэж харж миний нүүрэн тус газар хоёр удаа цохихоор нь нүүрээ буруулж цааш холдоход Ч.Б нь миний араас тийрч унагаахад нь би босож ирээд Ч.Б т хандаж за надтай зодолдох гээд бол хоёулаа эр хүн шиг үзье гэхэд Ч.Б тэгье гээд дээгүүр өмсөж явсан пудволкоо тайлаад өөдөөс дайрч миний нүүрэн тус газар цохиход би зөрүүлж нүүрэн тус газар нь цохисон” гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45/
Хохирогч Ч.Б ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Т.Ө ыг цохих үед Т.Ө миний цамцны захнаас тавьж бид хоёр салахад хажуунаас О.Б нь миний баруун хөл рүү хавсарч газар унагаасан. Намайг газар унахад О.Б нь миний дээр гарч суугаад чи яагаад байгаа юм. Чамайг би дахиад цохивол цохино шдээ гээд байсан. Тэгсэн яг тэр үед манай ажлын Д гэх бааранд пиво авч өгдөг залуу ирээд та хэд яагаад байгаа юм бэ, наадах залуу чинь манай ажлын залуу байна шдээ гээд намайг газраас босгосон юм. Намайг газраас босгоод зогсох гэтэл миний баруун талын хөл гишгиж болохгүй байсан. Намайг босгоход миний хажууд Т.Ө зогсож байхаар нь би уурандаа Т.Ө ыг цохих гэтэл хий цохиж доош тонгойгоод босоход Т.Ө миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Энэ үед манай ажлын Д дундуур орж салгаад Т.Ө О.Б хоёрыг надаас холдуулаад өөрөө цаашаа яваад өгсөн. Харин миний хамраас цус гарч би ганцаараа үлдээд О.Б, Т.Ө хоёрын араас нь явахад миний хөл гишгиж болохгүй байхаар нь хазганаж байгаад Болор зоогийн газраас Прокурорын урд талын хэсэг хүртэл яваад цааш явж болохгүй болохоор нь суугаад байж байтал Т.Ө над дээр ганцаараа ирсэн. Т.Ө нь гартаа барьж байсан нарийн уяагаар намайг нилээн хэдэн удаан ороолгож байгаад цээжин тус газар руу жийж унагаад яваад өгсөн. Би тухайн үед нь сууж байсан болохоор тэр газраа хойш унаж үлдсэн. Ингээд намайг босож чадахгүй хэвтэж байтал хажуугаар хоёр хүүхэд явж байхаар нь би нэгийг нь дуудаж урагшлах гэж байгаа бол ахыгаа аваад яваач ах нь явж чадахгүй байна гэхэд хүүхэд ирээд надад тусалж өөрийнхөө утсаар манай эхнэр рүү залгаж дуудаж өгсөн. Ингээд манай эхнэр ирж намайг эмнэлэг авч явж эмчид үзүүлэхэд миний баруун хөл хугарчихсан, хамрын зүүн хэсэгт цөмөрсөн байсан... Миний хамранд учирсан гэмтлийг Т.Ө, харин хөлөнд учирсан гэмтлийг О.Б учруулсан...” гэх мэдүүлэг. /хх-н 19-20/
Гэрч Г.Д ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Ч.Б нь Т.Ө ыг цохих гэж байгаад О.Б ыг хальт цохичихсон юм шиг байсан. О.Б тухайн үед чи намайг цохидог хэн юм гээд Т.Ө аас салгаж тэврээд хойшоо холдсон. Харин Т.Ө ыг ойртуулахгүй гээд холдуулаад эргэж хартал Ч.Б газар уначихсан О.Б дээр нь гарчихсан байсан. Тэгэхээр нь би О.Б-д хандаж Ч.Б ийг босго гэж хэлж байх үед нэг залуу гарч ирээд өө наадах чинь манай байрны ах байна шдээ гэхэд О.Б Ч.Б ийг босгосон. Ингээд би Ч.Б ийн байрны залуу тааралдахаар нь гайгүй аваад явчих байх гэж бодоод 38 дугаар байрны гадаа очиж Г гэдэг найзтайгаа сааданд уулзаад сууж байтал Т.Ө, О.Б нартай хамт бааранд сууж байсан нэг зүс таних залуу ирээд танай найзыг чинь зодож байх шиг байна лээ гэж хажуугаар гарахдаа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/
Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ингээд удалгүй байж байтал М эгч Ч.Б ийг аваад гэрийн гадаа ирсэн... Гэрээсээ ус аваад гараад ирээрэй гэж байсан... Ус аваад гараад очтол манай нөхөр Ч.Б нь нүүр ам нь цус болчихсон, хамар хэсгээрээ хавдсан, хамар нь мурийсан бололтой хамрын үзүүр хэсэг нь мурийсан байсан. Мөн хоолой хэсэг нь улаан эрээн болчихсон, дээгүүрээ нүцгэн, доогуураа хөх өнгийн шорттой, баруун хөлнийхөө гутлыг тайлчихсан, баруун хөл нь тавхай хэсгээрээ хавдсан, өөрөө нилээн халамцуу сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/
Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ч.Б бид хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаж муудалцаж, зодолдож цохилцсон зүйл байхгүй. Тэрхэн үедээ жаахан тийм харилцаа болоод өнгөрсөн. Бид хоёрыг яг энэ байдлаар харилцаж байхад манай Бор-Өндөр сумын залуу болох нэг өндөр залуу баарнаас гарч ирээд чи одоо ахыг зүгээр явуулаач, настай хүнийг оролдоод байгаа юм уу гээд Ч.Б ийн нэг гарын бариад авах шиг болсон. Тэгээд тэр залуу намайг ах яв яв гээд намайг явуулсан. Харин Ч.Б тэр өндөр залуутай үлдсэн...Ингээд би тэр хоёрын хажууд захиргаанд ажилладаг О.Б гэдэг залуу байсан... Ингээд би тэр хэдийг муудалцахаа боль гэж хэлээд нөгөө өндөр залууг О.Б ын хамтаар захын урд талын ченж нарыг суудаг буланд хүргэж өгөөд буцаад явж байтал Ч.Б бид нарын явсан зүг рүү явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 329 дугаартай
Шүүхээс шүүгдэгч О.Б, Т.Ө нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Фрейндс” баарын үүдэнд хохирогч Ч.Б маргалдан улмаар түүний баруун хөл рүү хавсарч унаган баруун хөлийн тавхайн 2, 3, 4 дүгээр шивнүүр яснуудын хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг
Шүүгдэгч Т.Ө нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Фрейндс” баарны үүдэнд хохирогч Ч.Б маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж тархины доргилт, хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Хохирогч Ч.Б ийн “...Т.Ө ыг цохих үед Т.Ө миний цамцны захнаас тавьж бид хоёр салахад хажуунаас О.Б нь миний баруун хөл рүү хавсарч газар унагаасан. Намайг газар унахад О.Б нь миний дээр гарч суугаад чи яагаад байгаа юм. Чамайг би дахиад цохивол цохино ш дээ гээд байсан ...намайг газраас босгоод зогсох гэтэл миний баруун талын хөл гишгиж болохгүй байсан. Намайг босгоход миний хажууд Т.Ө зогсож байхаар нь би уурандаа Т.Ө ыг цохих гэтэл хий цохиж доош тонгойгоод босоход Т.Ө миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг
Гэрч Г.Д ийн “...Ч.Б нь Т.Ө ыг цохих гэж байгаад О.Б ыг хальт цохичихсон юм шиг байсан. О.Б тухайн үед чи намайг цохидог хэн юм гээд Т.Ө аас салгаж тэврээд хойшоо холдсон. Харин Т.Ө ыг ойртуулахгүй гээд холдуулаад эргэж хартал Ч.Б газар уначихсан О.Б дээр нь гарчихсан байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Ж.Б-ийн “...манай нөхөр Ч.Б нь нүүр ам нь цус болчихсон, хамар хэсгээрээ хавдсан, хамар нь мурийсан бололтой хамрын үзүүр хэсэг нь мурийсан байсан. Мөн хоолой хэсэг нь улаан эрээн болчихсон, дээгүүрээ нүцгэн, доогуураа хөх өнгийн шорттой, баруун хөлнийхөө гутлыг тайлчихсан, баруун хөл нь тавхай хэсгээрээ хавдсан, өөрөө нилээн халамцуу сууж байсан...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь хэдийгээр нэг объектэд халдсан боловч өөр өөр цаг хугацаанд болсон тул тэднийг үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар прокуророос зүйлчилж ирсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч О.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна.
Шүүгдэгч О.Б , Т.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй харин шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ч.Б нь прокурорын шатанд шүүгдэгч нарт гомдол, саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг гэх бичиглэлтэй цагаан өнгийн сд нэг ширхэг, uandie гэх бичиглэлтэй двд 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай /5.3.1/ зөрчилдөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР