| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1302/Э |
| Дугаар | 1409 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч Г.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1806 0614 31469 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.А, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 01-19 тоотод эхнэр Г.Пүрэвсүрэнг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Г.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг энэ удаагийн хэрэгтээ нийлээд гурав дахь удаа зодож байна. Өмнө нь зодох үед гэр бүлийнхнийхээ санааг зовоох байх гэж бодоод хэнд ч хэлж байгаагүй. Шүүгдэгч хутга барьж чамайг алаад дараа нь өөрийгөө ална гэж орилж дайрч сүрдүүлдэг. Би энэ хүнтэй цаашид амьдарч чадахгүй. Гомдолтой байна. Хоёр хүүхдээ аваад салмаар байна гэв.
Шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би нүүрэн тус газар нь нэг удаа алгадаад автал намайг гэрийн хаалгаар хөөж гаргаад хувцас хунар шидсэн. Тэгээд би эхнэрийг тайвшрахгүй байхаар нь гараараа хоолойг нь боосон...” гэх мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/,
Хохирогч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэр рүү явж байхад уурлаад байхаар нь би орохгүй аавындаа очно гэхэд намайг чирч оруулаад өрөө дотроос нь түгжиж байгаад гар утас булааж аваад нүүр нүдгүй толгой тархи руу үсдээд зодсон. Хоолой боогоод хана руу налуулаад толгой тархигүй цохьсон. Би ухаан алдах шахтал намайг тавьсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-17 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹123 дүгнэлтэд “Г.Пүрэвсүрэнгийн биед хүзүүний баруун, зүүн хажуу хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, баруун эгэм, зүүн бугалга, хүзүүний ар хэсэг, баруун бугалга, зүүн шуу, шилбэнд цус хуралт, зүүн мөрний ар дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 36-37 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 35 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 01-19 тоотод эхнэр Г.Пүрэвсүрэнг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч Б.Амэдүүлэг, хохирогч Г.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би нүүрэн тус газар нь нэг удаа алгадаад автал намайг гэрийн хаалгаар хөөж гаргаад хувцас хунар шидсэн. Тэгээд би эхнэрийг тайвшрахгүй байхаар нь гараараа хоолойг нь боосон...” гэх мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/,
Хохирогч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэр рүү явж байхад уурлаад байхаар нь би орохгүй аавындаа очно гэхэд намайг чирч оруулаад өрөө дотроос нь түгжиж байгаад гар утас булааж аваад нүүр нүдгүй толгой тархи руу үсдээд зодсон. Хоолой боогоод хана руу налуулаад толгой тархигүй цохьсон. Би ухаан алдах шахтал намайг тавьсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-17 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹123 дүгнэлтэд “Г.Пүрэвсүрэнгийн биед хүзүүний баруун, зүүн хажуу хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, баруун эгэм, зүүн бугалга, хүзүүний ар хэсэг, баруун бугалга, зүүн шуу, шилбэнд цус хуралт, зүүн мөрний ар дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 36-37 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож , эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.