| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1342/Э |
| Дугаар | 1390 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 1390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
хохирогч П.Дэлгэрмөрөн, Э.Солонго,
шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 1806 0451 31165 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.С, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Снь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Солонгос Улсад ажиллах виз гаргаж өгнө гэж иргэн А.Цагаанчулууныг хуурч мэхлэн иргэн О.Батцэнгэлийн эзэмшлийн 5034410467 дугаарын дансыг ашиглаж 150.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Дэлгэрмөрөнд Солонгос улсад ажиллах виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 800.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 314.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч нийт 1.114.000 төгрөгийг авч залилан эд хөрөнгийн хохирол учруулсан,
мөн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Э.Солонгод Солонгос улсад ажиллах виз гаргаж өгнө гэж худал хэлэн 1.846.000 төгрөгийг хуурч мэхлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч П.Дэлгэрмөрөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч надад 1.000.000 төгрөг өгсөн одоо үлдсэн 114.000 төгрөгөө авмаар байна гэв.
Хохирогч Э.Солонго шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад ямар ч мөнгө өгөөгүй. Сарын өмнө яриад хүнээс мөнгө олж өгнө гэсэн чинь бас худлаа яриад алга болсон. Хохирлын 1.846.000 төгрөгөө бүрэн барагдуулж авмаар байна гэв.
Хохирогч А.Цагаанчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээжийн данс 5057344676 гэсэн данснаас шилжүүлэг хийгдсэн байгаа, мөнгө шилжүүлэхээс өмнө над руу байн байн залгаж мөнгө яг одоо шилжүүл гэсээр байж авчихаад, мөнгө шилжүүлсэн хойно залгасан чинь утсаа авахгүй байж байгаад 14 цагийн үед залгахад дугаараа авсан, тэгээд эгч нь гэмтэл дээр байна, хүүхэд гэмтчихсэн байна, одоо гарах гэж байна, тэгээд чамайг замаараа аваад гадаад хэргийн яаман дээр очиж нөгөө хүнтэйгээ уулзъя гэх хариуг өгөөд тэр өдрөөс хойш утас нь огт холбогдохгүй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,
Хохирогч П.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үлдэгдэл 713.200 төгрөгөө дансанд хийгээрэй гэсэн байсан. Тэгээд би Солонгосын виз гарсан хэрнээ өгөхгүй байхаар нь би хаширлаад үлдэгдэл мөнгийг шилжүүлээгүй, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хүлээж байгаад хариу өгөхгүй болохоор нь би цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 49-51 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Солонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 13-нд 5890847591 дугаартай Б.Батжаргал гэсэн дансанд 732.000 төгрөгийг мобайл банк ашиглан шилжүүлсэн ба нийт 1.846.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Одоо С нь гар утсаа авахгүй утсаа унтраагаад байдаг болсон. Өмнө зөндөө харилцаа холбоотой байдаг байсан боловч мөнгө авч дуусаад харилцаагаа тасалсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 97-101 дүгээр хуудас/,
Гэрч О.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С миний дансаар 150.000 төгрөг 1 удаа л авсан, өөр авч байгаагүй, 150.000 төгрөг авахад нь ямар учиртай мөнгө авч байгаа талаар нь би асуугаагүй ээ, өөрийнх нь карт байхгүй байна гэхээр нь итгэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хаан банкны дансыг миний охин С нь надаас зөвшөөрөл авалгүйгээр ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг саяхан л цагдаа сэргийлэх гэхээр нь олж мэдсэн. Одоо бол карт надад байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 55-56, 105 дугаар хуудас/,
Гэрч М.Цолмонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сард миний 89135298 гэсэн дугаарлуу С эгч залгаж чиний дансруу хүнээр мөнгө хийлгүүлж аваадхий, чи мессеж ирвэл надад хэлээрэй гол нь чиний утас мобайл банктай болохоор чамаар дамжуулж авч байгаа юм аа гэж хэлсэн тэгээд би дансны дугаараа өгөхөд миний дансаар ойрхон 2 удаа 650.000 гүйлгээ орж би тэр дор нь С эгчийн өөрийнх нь данс гээд өгсөн данс руу шилжүүлсэн. Тухайн үед эхний 650.000 төгрөгийг шилжүүлэхэд 10.000 төгрөгийг нь намайг ав гээд 640.000 төгрөгөөр шилжүүлсэн, дараагийн 650.000 төгрөгийг шилжүүлэхэд 30.000 төгрөгийг нь намайг ав гээд би 620.000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. Тэрнээс хойш надаас нэг удаа 5000 төгрөг зээлүүлээч гэж залгасан би тэрийг нь данс руу нь шилжүүлсэн, тэрнээс хойш холбогдоогүй ээ...” гэх мэдүүлэг. /хэргийн 59-60, 106-107 дугаар хуудас/,
Гэрч Ч.Дэмбэрэлнямбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С манайд хүрээд ирээч гээд дуудаад байхаар нь гэрт нь очтол хүнээс мөнгө авах гэсэн юм, чиний дансаар авах гэсэн юм гэхээр нь би “та өөрийнхөө дансаар авахгүй юу” гэсэн чинь би өөрийнхөө дансаар авч болохгүй байгаа гэхээр нь өөрийнхөө картыг өгөөд миний дансаар тэр мөнгөө авсан юм. 150.000 төгрөг шилжиж орж ирээд дараа нь С миний картыг авч яваад тэр мөнгийг авсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 61-62 дугаар хуудас/,
Гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С гэх хүн 300.000 төгрөгийг надад аваад өгчих, 14.000 төгрөгийг нь чи авахгүй юу гэж надад хэлсэн. Тэгээд би хэлснээр нь 300.000 төгрөгийг нь авч өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 63-64 дүгээр хуудас/,
Дансны хуулга /хэргийн 29-31, 46-48, 70-77 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 23 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Снь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Солонгос Улсад ажиллах виз гаргаж өгнө гэж иргэн А.Цагаанчулууныг хуурч мэхлэн иргэн О.Батцэнгэлийн эзэмшлийн 5034410467 дугаарын дансыг ашиглаж 150.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Дэлгэрмөрөнд Солонгос улсад ажиллах виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 800.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 314.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч нийт 1.114.000 төгрөгийг авч залилан эд хөрөнгийн хохирол учруулсан,
мөн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Э.Солонгод Солонгос улсад ажиллах виз гаргаж өгнө гэж худал хэлэн 1.846.000 төгрөгийг хуурч мэхлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч П.Дэлгэрмөрөн,Э.Солонго нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.Батцэнгэл, Б.Баасандорж, М.Цолмонтуяа, Ч.Дэмбэрэлнямбуу, Б.Батжаргал нарын мэдүүлэг болон дансны хуулга, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүгдэгч Б.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Цагаанчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээжийн данс 5057344676 гэсэн данснаас шилжүүлэг хийгдсэн байгаа, мөнгө шилжүүлэхээс өмнө над руу байн байн залгаж мөнгө яг одоо шилжүүл гэсээр байж авчихаад, мөнгө шилжүүлсэн хойно залгасан чинь утсаа авахгүй байж байгаад 14 цагийн үед залгахад дугаараа авсан, тэгээд эгч нь гэмтэл дээр байна, хүүхэд гэмтчихсэн байна, одоо гарах гэж байна, тэгээд чамайг замаараа аваад гадаад хэргийн яаман дээр очиж нөгөө хүнтэйгээ уулзъя гэх хариуг өгөөд тэр өдрөөс хойш утас нь огт холбогдохгүй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,
Хохирогч П.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үлдэгдэл 713.200 төгрөгөө дансанд хийгээрэй гэсэн байсан. Тэгээд би Солонгосын виз гарсан хэрнээ өгөхгүй байхаар нь би хаширлаад үлдэгдэл мөнгийг шилжүүлээгүй, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хүлээж байгаад хариу өгөхгүй болохоор нь би цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 49-51 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Солонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 13-нд 5890847591 дугаартай Б.Батжаргал гэсэн дансанд 732.000 төгрөгийг мобайл банк ашиглан шилжүүлсэн ба нийт 1.846.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Одоо С нь гар утсаа авахгүй утсаа унтраагаад байдаг болсон. Өмнө зөндөө харилцаа холбоотой байдаг байсан боловч мөнгө авч дуусаад харилцаагаа тасалсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 97-101 дүгээр хуудас/,
Гэрч О.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С миний дансаар 150.000 төгрөг 1 удаа л авсан, өөр авч байгаагүй, 150.000 төгрөг авахад нь ямар учиртай мөнгө авч байгаа талаар нь би асуугаагүй ээ, өөрийнх нь карт байхгүй байна гэхээр нь итгэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хаан банкны дансыг миний охин С нь надаас зөвшөөрөл авалгүйгээр ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг саяхан л цагдаа сэргийлэх гэхээр нь олж мэдсэн. Одоо бол карт надад байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 55-56, 105 дугаар хуудас/,
Гэрч М.Цолмонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сард миний 89135298 гэсэн дугаарлуу С эгч залгаж чиний дансруу хүнээр мөнгө хийлгүүлж аваадхий, чи мессеж ирвэл надад хэлээрэй гол нь чиний утас мобайл банктай болохоор чамаар дамжуулж авч байгаа юм аа гэж хэлсэн тэгээд би дансны дугаараа өгөхөд миний дансаар ойрхон 2 удаа 650.000 гүйлгээ орж би тэр дор нь С эгчийн өөрийнх нь данс гээд өгсөн данс руу шилжүүлсэн. Тухайн үед эхний 650.000 төгрөгийг шилжүүлэхэд 10.000 төгрөгийг нь намайг ав гээд 640.000 төгрөгөөр шилжүүлсэн, дараагийн 650.000 төгрөгийг шилжүүлэхэд 30.000 төгрөгийг нь намайг ав гээд би 620.000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. Тэрнээс хойш надаас нэг удаа 5000 төгрөг зээлүүлээч гэж залгасан би тэрийг нь данс руу нь шилжүүлсэн, тэрнээс хойш холбогдоогүй ээ...” гэх мэдүүлэг. /хэргийн 59-60, 106-107 дугаар хуудас/,
Гэрч Ч.Дэмбэрэлнямбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С манайд хүрээд ирээч гээд дуудаад байхаар нь гэрт нь очтол хүнээс мөнгө авах гэсэн юм, чиний дансаар авах гэсэн юм гэхээр нь би “та өөрийнхөө дансаар авахгүй юу” гэсэн чинь би өөрийнхөө дансаар авч болохгүй байгаа гэхээр нь өөрийнхөө картыг өгөөд миний дансаар тэр мөнгөө авсан юм. 150.000 төгрөг шилжиж орж ирээд дараа нь С миний картыг авч яваад тэр мөнгийг авсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 61-62 дугаар хуудас/,
Гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С гэх хүн 300.000 төгрөгийг надад аваад өгчих, 14.000 төгрөгийг нь чи авахгүй юу гэж надад хэлсэн. Тэгээд би хэлснээр нь 300.000 төгрөгийг нь авч өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 63-64 дүгээр хуудас/,
Дансны хуулга /хэргийн 29-31, 46-48, 70-77 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Сд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нь хохирогч А.Цагаанчулуунд 150.000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч П.Дэлгэрмөрөнд 1.114.000 төгрөгний хохирол учруулсанаас 1.000.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Б.Сээс 114.000 төгрөг гаргуулж хохирогч П.Дэлгэрмөрөнд, 1.846.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Солонгод тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бага насны 2 хүүхдийн хамтаар өрх толгойлон амьдардаг болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул үүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Снь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.