Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

иргэдийн төлөөлөгч Л.Цэрэнхорлоо,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гад холбогдох эрүүгийн 1710 0049 10150 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Г.Г, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Яармагийн задгайд оршин суух иргэн Ж.Базарсадын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгын цоожийг хөшиж хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг зэс аягыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 465.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо, Дэнжийн 5-190 тоотод байх иргэн Ч.Урансайханы хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж 2 ширхэг, монетан бөгж 2 ширхэг, монетан гинж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, Эпл загварын таблет 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.782.200 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 15-384а тоотод оршин суух иргэн Р.Эрдэнэбаатарын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, шинэ цагийн их гарын мөнгөн аяга 1 ширхэгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-942 тоотод оршин суух иргэн Ц.Цогбадрах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, срочкин цамц 3 ширхэг, цахилгаан дрилл, түрдэг хөрөө зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 102.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19-630 тоотод оршин суух иргэн Р.Батсуурын хүн байнга амьдрах зориулалттай гэрт хууль бусаар нэвтрэн орж, Никон загварын зургийн аппарат, 20 гр мөнгөн эдлэлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 136.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19-630 тоотод оршин суух иргэн Б.Мөнхтүвшингийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хууль бусаар нэвтрэн орж, ухаалаг цаг 1 ширхэг, мөнгөн гинж зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 109.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн задгай тоотод оршин суух Д.Баяндалайгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн үүдний амбаарын цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж Самсунг Ай-3 загварын зөөврийн компьютер, мөнгөн гинж, ногоон өмд, дунд гарын мөнгөн аяга зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Сансар хотхон, Оргилын 1-6 тоотод оршин суух иргэн Ц.Ганшагайн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн ханын шийрийг хугалан хууль бусаар нэвтрэн орж Самсунг брендийн 36 инчийн загварын зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 321.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Сансар хотхон, Оргилын 1-6 тоотод оршин суух иргэн М.Бямбадуламын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, монгол дээл, зургийн аппарат, гоёлын мөнгөн эдлэлүүд зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 221.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Р.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цай уух гээд хүнд захиалга өгч байж хийлгэсэн их гарын аягаа хайтал байхгүй байсан. Би  гэрээсээ гарахдаа гал тогооны текенд тавиад гарсан байсан юм...” гэх мэдүүлэг. /1-р хх 34-37 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 11-16 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан “мөнгөн аяга 1.150.000 төгрөг” болохыг тогтоосон үнэлгээ /1-р хх 55-57 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг байшингийн цонхны салхивч нь гадна талдаа ялаа шумуулны хамгаалалттай байсан бөгөөд тэрийг гараараа ураад салхивчийг нь хашаан дотроос ир үзүүртэй зүйл аваад хөшиж онгойлгосон. Дотогшоо ортол унтлагын өрөө байсан ба ойрхон байснаар шаргал өнгөтэй хувцасны шүүгээг ухаж үзтэл цамцанд ороосон мөнгөн аяга байхаар нь авсан. Тэр аяганд нилээд хээ хуар сийлсэн нилээд гоё аяга байсан нь надад тод санагдаж байна. Цааш нь том өрөөнд ортол хүн авахаар эд зүйл байгаагүй бөгөөд гал тогооны шүүгээнд дээшээ сөхөгдсөн тасалгаанд бэлэн 3000 төгрөг байсан, мөн ам цангаад байхаар нь ус уучихаад гарсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 61-62 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Базарсадын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр Надмидын хамт өглөө 09 цагийн орчим хороонд очиж даралтаа үзүүлээд 13 цагийн орчим буцаад гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг хөшсөн байдалтай, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 3 ширхэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 151-156 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 142-144 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан “дунд гарын мөнгөн аяга 240.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 90.000 төгрөг, бага гарын зэс аяга 45.000 төгрөг, нийт 375.000 төгрөг” болохыг тогтоосон үнэлгээ /1-р хх 163-164 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх 22-29 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цоожийг нь газраас нарийхан төмөр аваад хөшиж үзтэл амархан онгойчихсон. Дотогш ортол гэрийн хоймор хэсэгт өнгийг нь санахгүй байна модон авдар байсан бөгөөд цоожтой байсныг гараараа татсан чинь онгойчихсон бөгөөд доторх эд зүйлийг нь онгичиж үзтэл 2-3 ширхэг зэс аяга, 3 ширхэг билүү эсхүл 2 ширхэг мөнгөн аяга байсныг тус тус авсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 169-170 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Урансайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай 17 настай охин хичээлээ тараад 12 цаг 30 минутын үед гэртээ иртэл  байшингийн баруун талын цонх буюу гал тогооны өрөөний вакум цонх дотогшоо онгойсон байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх 189-192 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 178-182 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан “гурван үе дамжсан дунд гарын хуучин цагийн мөнгөн аяга 450.000 төгрөг, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 120.000 төгрөг, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 120.000 төгрөг, алтан бөгж 425.700 төгрөг, хоёр үе дамжин ирсэн алтан бөгж 198.000 төгрөг, монетон бөгж 157.500 төгрөг, монетон бөгж /гр тодорхойгүй тул 1 гр монетны үнээр тодорхойлов/ 63.000 төгрөг, монетон гинж /гр тодорхойгүй тул 1 гр монетны үнээр тодорхойлов/ 63.000 төгрөг, мөнгөн гинж 35.000 төгрөг, 32 гб багтаамжтай Эппл загварын таблет 150.000 төгрөг, нийт 1.782.200 төгрөг” болохыг тогтоосон үнэлгээ /1-р хх 201-202 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ойр орчим хүнгүй байхаар нь байшин руу дөхөж очоод цонхыг нь түлхэж ороод гал тогооны хэсгээс мөнгөн аяга авсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 207-209 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Нацагдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цагийн орчимд гэртээ ирсэн намайг гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд гэрийн үүдний амбаарын вакум цонхны салхивч онгорхой байхаар нь гэрийн хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод ортол гэрийн эд хогшлыг тараачихсан гэрийн баруун хана дагуу байрладаг тавиур дээр байсан нөтбүүк алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 240-242 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 215-218 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Дагиймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх надтай утсаар ярих үедээ л “би өөрөө 2 ширхэг компьютертэй одоо нэгийг нь зарах гэж байна” гэж хэлээд л авчирч өгсөн. Тэгэхээр нь би итгээд илүү дутуу юм асуулгүй шууд авчихсан. Г гэх надад компьютер зарсан залуугаас 150.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 237-238 дугаар хуудас/,

Хохирогч Д.Баяндалайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Нацагдорж 18 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирэх үед манай үүдний амбаарны вакум цонх онгорхой байхаар нь гэрт ороод хартал хүүхдийн 14 инчийн Самсунг Ай-3 загварын зөөврийн хар өнгийн компьютер 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, аяганд ямар нэгэн бичиглэлгүй, удаан хэрэглэсэн учраас амсар хэсэгт хазсан шүдний мөрүүд байгаа, мөн мөнгөн гинж алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 245-248 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан “Нөтбүк 330.000 төгрөг, гурван үе дамжин ирсэн мөнгөн аяга 450.000 төгрөг, мөнгөн гинж 180.000 төгрөг, нийт 960.000 төгрөг” болохыг тогтоосон үнэлгээ /2-р хх 9-10 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хашааг нь давж ороод таамбар нь зүүн тийш харсан вакум цонхтой байхаар нь салхивчийг нь түлхтэл онгойчихсон. Давж ортол дотор талдаа гэрийн хаалга цоожгүй онгорхой байсан бөгөөд гэрийн дотор талд авчих эд зүйл байна уу гээд хайгаад үзтэл ширээн дээр хар өнгөтэй гадна талдаа самсунг гэсэн бичиглэлтэй, цагаан өнгийн хулганатай зөөврийн компьютер байсан бөгөөд тэрийг авсан, мөн гэрийн хойморт байсан шилэн хаалгатай шүүгээнээс саарал өнгөтэй зүүлт авсан бөгөөд кулон нь араг ясны дүрстэй байсан. Мөн орон дээр байсан хувцаснуудыг үзэж харж байгаад ногоон эрээн өнгийн цэргийн гэмээр өмд байсныг авсан. Гэрийн хойморт ширээн дээр нилээд хуучирсан мөнгөн аяга байхаар нь аваад гарсан...” гэх мэдүүлэг. /2-р хх 19 дүгээр хуудас/,

Хохирогч Р.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...16 цагийн үед буцаж иртэл манай байшингийн урд талын модон цонхыг дотогш нь түлхээд онгойлгосон байдалтай байхаар нь гайхаад ороод хартал гэр доторх эд зүйл эмх замбараагүй байсан. Гэрийн эд зүйлсээ бүртгэж үзтэл гэрийн хоймор хэсэгт бор өнгийн зурагттай тавиуранд ил байсан ягаан өнгөтэй Никон загварын зургийн аппарат, 20 грамм мөнгөн эдлэл зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг. /2-р хх 42-44 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 23-33 дугаар хуудас/,

Хохирогч Б.Мөнхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэртээ буцаж ирээд үзтэл гэрийн хойд талын хананы шийрийг хугалан хулгай ороод гэрийн баруун талын хананд байсан шаргал өнгийн модон шкафны дээр нь тавьсан байсан цаг агаар, алхам хэмждэг 2017 онд Сандэй плаза дэлгүүрээс худалдан авч байсан ухаалаг цаг 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг зэрэг зүйл алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг. /2-р хх 48-50 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан “Никон загварын зургийн аппарат 112.000 төгрөг, мөнгөн эдлэл 24.000 төгрөг, мөнгөн гинж 45.000 төгрөг, ухаалаг цаг 64.000 төгрөг, нийт 245.000 төгрөг” болохыг тогтоосон үнэлгээ /2-р хх 69-70 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Урд талд байх гэрийн хаяавчийг сөхөж ороод хувцасны шүүгээнээс мөнгөн гинж, тэгээд ширээн дээр бугуйн цаг байсныг аваад гартал хойд талд цагаан өнгийн нэг давхар байшин байсан. Дөхөж очоод цонхоор нь хартал хүнгүй байхаар нь цонхоор ороод том өрөөний шкафнаас одоо миний санаж байгаагаар зургийн аппарат авсан...” гэх мэдүүлэг. /2-р хх 75-79 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Ганшагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн үед гарч яваад орой 16 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь манай гэрийн баруун талын хаяаг сөхөөд хулгай орсон байсан. Мөн хашаанд байх манай ахын байшингийн цонхоор бас хулгай орчихсон байсан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буюу манайх болон ах Хүрэлшагай, Бямбадулам эгч хоёрын гэрт нь хулгайч орсон тэр өдрөө би зурагтаа олж авсан. Уг хүн нь хулгай хийхдээ манай гэрийн ханын 2 ширийг хугалж эвдэлсэн. Иймд уг хохирлоо гаргуулахыг хүсэж байна. Харин Бямбадулам эгч өөрийн алдагдсан эд зүйлсээ дараа нь цагдаагаас хүлээж авсан байна лээ. Бямбадулам эгч одоо ганцхан дээлээ л авч чадаагүй гэсэн...” гэх мэдүүлэг. /2-р хх 236-239 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 228-232 дугаар хуудас/,

Хохирогч М.Бямбадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 08 цагийн үед гарч явсан бөгөөд орой 18 цаг болох гэж байхад манай ээж над руу залгаад танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Ингээд би шууд гэртээ ирсэн. Намайг ирэхэд байшингийн 2 цонх онгорхой, байшингийн хаалга дотроосоо цоожтой байсан. Манай гэрээс унтлагын өрөөнд байсан чемоданд байсан ягаан өнгийн дан эмэгтэй хүний дээл, уг дээлийг 100.000 төгрөгөөр үнэлнэ, эмэгтэй хүний хар өнгийн төмөр оосортой бугуйн цаг, уг цагаа 20.000 төгрөгөөр үнэлнэ, саарал өнгийн Сони бичигтэй зургийн аппарат 250.000 төгрөг, улаан өнгийн Солонгос монетон ээмэг, гинж 80.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгжний хослол /олон тооны цуглуулга/ 40.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байна...” гэх мэдүүлэг. /2-р хх 240-244 дүгээр хуудас/,

Гэрч И.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр залууг зугтчихаж магадгүй гээд машинаа доор тавиад дагаад явсан өгсөөд нэг айлд очсоноо гэр рүү нь яваад орсон, би хашааных нь гадна үлдсэн юм, тэгсэн чинь ороод чанга ярьцгаагаад байхаар нь би гэр бүл хэрүүл маргаан болж байгаан байх гэж бодоод хүлээгээд байж байсан чинь гэнэт цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг. /2-р хх 245-247 дугаар хуудас/,

Гэрч О.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг залуу манайд зурагт тэвэрчихсэн орж ирээд би ахынхаа зурагтыг засуулсан чинь ахынх гэртээ байдаггүй, энэ зурагтыг түр танайд тавьчихъя, эргэж ирээд удахгүй авъя гэхээр нь тэг тэг гээд үлдээсэн юм. Тэгээд манай хүүхдээс нэг хүн манайд хулгай орсон байна зурагт алдагдсан байна. Сэжигтэй хүн харагдсан уу гэхээр нь сая нэг залуу зурагт үлдээгээд явсан юм гэж хэлсэн байсан. Тэгээд тэр хүн орж ирээд үзсэн чинь мөн байна гэсэн юм. Тэгээд зурагт тавьсан хүнийг ирвэл хэлээрэй гэхээр нь за гэж хэлээд үлдсэн юм. Удалгүй нөгөө залууг ирэхээр нь зурагтаа асуусан хүнд утсаар нь хэлж мэдэгдсэн. Тэгээд цагдаа нар хамт ирээд  тэр залууг авч явсан...” гэх мэдүүлэг. /3-р хх 1-2 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан “монгол гэрийн хана 65.000 төгрөг” болохыг тогтоосон үнэлгээ /3-р хх 6-7 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан “Самсунг брендийн ЛСД 36 инчийн зурагт 256.000 төгрөг, эмэгтэй торгон дээл 48.000 төгрөг, зургийн аппарат 128.000 төгрөг, өрөөсөн мөнгөн ээмэг, тасархай мөнгөн гинж болон гоёлын зүйлс 45.000 төгрөг, нийт 477.000 төгрөг” болохыг тогтоосон үнэлгээ /3-р хх 10-11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн хотхонд уулан дээр байдаг хашаандаа 2 байшинтай, нэг монгол гэртээ айл руу орж хулгай хийсэн...” гэх мэдүүлэг. /3-р хх 16-22 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагийн үед Нарантуул-2 зах орж гэртээ хоол хүнсний зүйл цуглуулаад 13 цагийн орчим буцаад гэртээ ирэхэд манай гэртэй залгаа амбаарын цонх онгорхой байсан. Гайхаад амбаарынхаа хаалгыг онгойлгох гэхэд онгойхгүй дотроосоо түгжээтэй байсан, өөрөө амбаарын онгорхой цонхоор ороход ямар нэгэн хүн байхгүй, гэр доторхи эд зүйлсийг эмх цэгцгүй болгосон байсан. Гэр доторх эд зүйлсээ бүртгэж үзэхэд гэрт байсан 3 ширхэг сорочикон цамц, цахилгаан дрилл, хөрөө, алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /3-р хх 212-214 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 208-210 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан “срочкин цамц 30.000 төгрөг, марк загвар тодорхойгүй цахилгаан дрилл 28.000 төгрөг, марк загвар тодорхойгүй түрдэг хөрөө 44.000 төгрөг, нийт 102.000 төгрөг” болохыг тогтоосон үнэлгээ /3-р хх 225-226 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг байшингийнх нь цонхыг түлхэж байшин руу дотогш ороод орон дээр байсан 3-н ширхэг эрэгтэй хүний срочкин цамц, хар хөх өнгийн хагас богино пальто зэргийг хулгайлан авсан...” гэх мэдүүлэг. /3-р хх 228-232 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /3-р хх 243 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх 250 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Яармагийн задгайд оршин суух иргэн Ж.Базарсадын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгын цоожийг хөшиж хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг зэс аягыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 465.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо, Дэнжийн 5-190 тоотод байх иргэн Ч.Урансайханы хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аянга, алтан бөгж 2 ширхэг, монетан бөгж 2 ширхэг, монетан гинж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, Эпл загварын таблет 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.782.200 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 15-384а тоотод оршин суух иргэн Р.Эрдэнэбаатарын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, шинэ цагийн их гарын мөнгөн аяга 1 ширхэгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-942 тоотод оршин суух иргэн Ц.Цогбадрах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, срочкин цамц 3 ширхэг, цахилгаан дрилл, түрдэг хөрөө зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 102.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19-630 тоотод оршин суух иргэн Р.Батсуурын хүн байнга амьдрах зориулалттай гэрт хууль бусаар нэвтрэн орж, Никон загварын зургийн аппарат, 20 гр мөнгөн эдлэлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 136.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19-630 тоотод оршин суух иргэн Б.Мөнхтүвшингийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хууль бусаар нэвтрэн орж, ухаалаг цаг 1 ширхэг, мөнгөн гинж зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 109.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн задгай тоотод оршин суух Д.Баяндалайгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн үүдний амбаарын цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж Самсунг Ай-3 загварын зөөврийн компьютер, мөнгөн гинж, ногоон өмд, дунд гарын мөнгөн аяга зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Сансар хотхон, Оргилын 1-6 тоотод оршин суух иргэн Ц.Ганшагайн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн ханын шийрийг хугалан хууль бусаар нэвтрэн орж Самсунг брендийн 36 инчийн загварын зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 321.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Сансар хотхон, Оргилын 1-6 тоотод оршин суух иргэн М.Бямбадулмын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, монгол дээл, зургийн аппарат, гоёлын мөнгөн эдлэлүүд зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 221.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч Ж,Базарсад, Ч.Урансайхан, Р.Эрдэнэбаатар, Ц.Цогбадрах, Р.Батсуурь, Б.Мөнхтүвшин, Д.Баяндалай, Ц.Ганшагай, М.Бямбадулам, гэрч И.Энхтөр, О.Цэцэгмаа нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Дагиймаагийн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлангууд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Гад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Тухайлбал шүүгдэгч Г.Г нь урьд нь хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлэн 2017 оны сард суллагдсан боловч 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 9 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэврээ болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 367 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуульд зааснаар Г.Гаас нийт 4.547.200 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Базарсадад 375.000 төгрөг, хохирогч Р.Эрдэнэбаатарт 1.150.000 төгрөг, хохирогч Ч.Урансайханд 1.782.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Дагиймаад 150.000 төгрөг, хохирогч Д.Баяндалайд 630.000 төгрөг, хохирогч Р.Батсуурьт 136.000 төгрөг, хохирогч Б.Мөнхтүвшинд 109.000 төгрөг, хохирогч Ц.Ганшагайд 65.000 төгрөг, хохирогч М.Бямбадуламд 48.000 төгрөг, хохирогч Ц.Цогбадрахад 102.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч Ж.Базарсадад 465.000 төгрөгийн хохиролтой гэж яллах дүгнэлтийн хавсралтад бичсэн боловч 1 хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудаст Дамно ХХК-ний 375.000 төгрөгийн үнэлгээгээр, хохирогч Б.Нацагдорж нь зөөврийн компьютерээ буцаан авсан, хохирогч Ц.Ганшагай нь “алдсан зурагтаа олж авсан. Уг хүн нь хулгай хийхдээ манай гэрийн ханын 2 ширийг хугалж эвдэлсэн. Иймд уг хохирлоо гаргуулахыг хүсэж байна. Харин Бямбадулам эгч өөрийн алдагдсан эд зүйлсээ дараа нь цагдаагаас хүлээж авсан байна лээ. Бямбадулам эгч одоо ганцхан дээлээ л авч чадаагүй” гэсэн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 238 дугаар хуудас/ зэргээр хохирлыг тооцсон болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.