| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2026/02988/И |
| Дугаар | 197/ШШ2026/06055 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2026/06055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******од оршин суух, *******
Хариуцагч: *******,*******,******* байрлах
Үнэлгээ болон Хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан ******* ******* буянт ухаа 2 ******* ******* ******* хаягт байрлах 254,44 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай барилгыг үнэлсэн үнэлгээ болон 2025 оны 10 сарын 03-ны өдрийн дугаар 10-2/4 Хоёр дахь Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нь “амины орон сууцыг үнэлэхдээ газрыг үнэлээгүй, мөн өмчлөгчийг эзгүйд очиж зураг хөрөг авч үнэлгээ гаргасан, үүргийн гүйцэтгэлээс хэтэрсэн эд хөрөнгө битүүмжилсэн тул үнэлгээг зөвшөөрөхгүй, прокурорын газраас Улсын бүртгэлийн газарт шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол гарсан байхад хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь “талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Хоёр дахь Албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдэлтэй хамт хүргүүлсэн. 2025 оны 12 сарын 17-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаагаар хөрөнгө борлогдсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан” хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.
5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 05-ны өдрийн дугаар 183/ШШ2023/01821 захирамжаар Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 115,878,185.28 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрч Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, тус шүүхийн шийдвэрт 2023 оны 10 сарын 11-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, нь 2023 оны 12 сарын 19-ний өдөр төлбөр төлөгч д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ******* ******* Буянт Ухаа-2 наадамчдын гудамж *******ны *******од байрлах 254,44 мкв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2025 оны 08 сарын 19-ний өдрийн дугаар 8/46 тогтоолоор Шинжээч томилж, шинжээчээс дээрх хөрөнгийн зах зээлийн үнийг 926,800,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 08 сарын 25-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж тайланг баримтаар хүлээлцсэн байна.
5.1. Хариуцагчаас 2025 оны 08 сарын 26-ны өдрийн №3-7/4500 албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч д хүргүүлж, 2025 оны 09 сарын 08-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгджээ.
5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч гийн хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон байна.
6. Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 10 сарын 03-ны өдрийн дугаар 10-2/4 Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор ******* ******* Буянт Ухаа-2 наадамчдын гудамж *******ны *******од байрлах 254,44 мкв талбайтай орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 926,800,000 төгрөгийн 50 хувь 463,400,000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтож, мэдэгдлийг 2025 оны 10 сарын 07-ны өдөр хүргүүлжээ.
Хоёр дахь албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар төлбөр авагчийн хүсэлтээр 1 сарын хугацаагаар хойшлуулж, 2025 оны 12 сарын 02-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор 2025 оны 12 сарын 17-ны өдрийн 14.00 цагт худалдан борлуулахаар тогтож, 2025 оны 12 сарын 18-ны өдрийн мэдэгдлээр дээрх орон сууц 471,000,000 төгрөгөөр худалдан борлогдсонг мэдэгдсэн байна.
6.1. Төлбөр төлөгчийн гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 12 сарын 26-ны өдрийн №01-1/4094 Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2026 оны 01 сарын 02-ны өдрийн №01-1/93 Хариу хүргүүлэх тухай албан бичгээр тус тус төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх, хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй, гомдол үндэслэлгүй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
7. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчээс гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх үндэслэл, баримт тогтоогдоогүй тул хариуцагч т холбогдох ******* ******* буянт ухаа 2 ******* ******* ******* хаягт байрлах 254,44 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай барилгыг үнэлсэн үнэлгээ болон 2025 оны 10 сарын 03-ны өдрийн дугаар 10-2/4 Хоёр дахь Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч т холбогдох ******* ******* буянт ухаа 2 ******* ******* ******* хаягт байрлах 254,44 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай барилгыг үнэлсэн үнэлгээ болон 2025 оны 10 сарын 03-ны өдрийн дугаар 10-2/4 Хоёр дахь Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА